A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 79 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалж авах, сэлбэх журам
 
Нэг. Цус, цусан бүтээгдэхүүнийг захиалж авах
 
1. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх шаардлагатай өвчтөн /реципиент/-ий онош, биеийн байдал, лабораторийн шинжилгээний үзүүлэлт зэргийг үндэслэн сэлбэх бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээг эмчлэгч эмч тогтоож,цус, цусан бүтээгдэхүүн захиалах маягтыг бөглөж цусны албанд 2 хувийг хүргүүлнэ.
2. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага, ач холбогдол, болзошгүй эрсдэлийг өвчтөн буюу түүний ар гэрийнхэнд танилцуулж бичгээр зөвшөөрөл авч, өвчний түүхэнд хавсаргана.
3. Эмнэлгийн  томилогдсон  ажилтан   нь  цус,   цусан  бүтээгдэхүүнийг захиалгын маягтын   дагуу   чанарыг   шалган   хүлээн   авч,   халалт,   хөрөлт,   доргилтоос хамгаалсан   зориулалтын   хүйтэн   хэлхээний   саванд   улаан   эс,   ялтаст   эс, сийвэнгийн бэлдмэлийг тус тусад нь зөөвөрлөн, уг бүтээгдэхүүний захиалсан тасаг нэгж эмчид хүлээлгэн өгөхийг хариуцана.
4. Сэлбэлт хийх эмч захиалж авсан бүтээгдэхүүний нэр, төрөл, хэмжээ, АВО, резус бүлэг, бүрэн бүтэн байдал, өнгө, тунадас, хөвдөс, бүлэн байгаа эсэх, хүчинтэй хугацааг нарийвчлан шалгана.
5. Сэлбэх улаан эсийн бүтээгдэхүүний нэгж бүрт хувийн тохироог заавал эмч тодорхойлно.  Хувийн  тохироо  тодорхойлсон  сорьцыг  +2+8°С хэмд  72  цаг хадгалж, цусны бүлэг, хувийн тохироо тохирохгүй буюу эргэлзээтэй тохиолдолд цусны албаны  лавлагаа  лабораторид төлбөртэйгөөр  шинжлүүлж шийдвэрлүүлнэ.
 
Хоёр. Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх
1. Цус,   цусан   бүтээгдэхүүнийг  зөвхөн   эмнэлгийн   нөхцөлд  сэлбэж,   сэлбэсэн протоколыг бүрэн хөтлөн өвчний түүхэнд заавал хавсаргана.
2. Сэлбэлтийг эмчлэгч эмч,  түүний  шууд хяналтан дор бэлтгэгдсэн сувилагч сэлбэнэ.
3. Шинжилгээ хийгдээгүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхийг хатуу хориглоно.
4. Цус, цусан бүтээгдэхүүнийг зөвхөн 170-260 ммк-ийн шүүлтүүртэй системээр сэлбэнэ.
5. Биологийн тохироо тохирсон тохиолдолд сэлбэлтийг үргэлжлүүлнэ.
6. Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэж дууссаны дараа үлдэгдлийг нь сэлбэсэн системийн хамт +2+8-ын хэмд 24 цаг хадгалж, ямар нэг урвал өгөөгүй бол устгалд шилжүүлнэ.
7. Цус,   цусан  бүтээгдэхүүний  сэлбэлттэй холбоотой  урвал  хүндрэл   илэрвэл сэлбэлтийг даруй зогсооно.
8. Урвал хүндрэл гарсан үед сэлбэлт хийсний эсрэг талын мөчний судаснаас авсан   шинжилгээний сорьц болон, дараах зүйлсийг бүрдүүлж цусны албанд 24 цагийн дотор хүргүүлж шалтгааныг тодорхойлуулна. Үүнд:
 
         Сэлбэсэн бүтээгдэхүүн түүний үлдэгдлийг буцаан ирүүлэх маягт
Хувийн тохироо үзсэн сорьц Сэлбэсэн протоколын хуулбар Сэлбэсэн бүтээгдэхүүний үлдэгдэл, системийн хамт
9.   Өвчтөн цус сэлбэлтээс шалтгаалж нас барсан тохиолдолд 24 цагийн дотор Шүүхийн шинжилгээний үндэсний төвд мөн дээрх зүйлсийг бүрдүүлж хүргүүлнэ.
 
 
-----оОо----