A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН СЭЛБЭЛТИЙН ДАРААХ ХАЛДВАРЫГ БҮРТГЭХ, ТООЦОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 79 дүгээр тушаалын зургаадугаар хавсралт
 

ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН СЭЛБЭЛТИЙН ДАРААХ ХАЛДВАРЫГ БҮРТГЭХ, ТООЦОХ ЖУРАМ

 

 
Зохион байгуулах арга хэмжээ
Улаанбаатар хотод
Аймгийн нэгдсэн эмнэлэг, цусны салбар банканд
Сумын эмнэлэгт
1
Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэлтийн дараах халдварыг бүртгэх, мэдээлэх
ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар анх тогтоон бүртгэлд авна
Аймгийн Эрүүл мэндийн газрын халдвар судлаач, дүн бүртгэгч
Сумын эмнэлгийн эрхлэгч, дүн бүртгэгч
2
ЦЦБ сэлбэлтийн дараах халдварыг дараах аргуудаар баталгаажуулна. Үүнд: 1. Эмнэл зүйн онош 2. Лабораторийн онош 3. Тархвар судлалын оношоор дүйцүүлэн тавина.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар оношийн үндэслэл, судалгааны үндсэн дээр дүгнэлт гаргаж, лавлагаа лабораториор баталгаажуулан ЦССҮТ-д эргэж мэдэгдэнэ.
Аймгийн тархвар судлаач эмчийн шаардлагаар холбогдох шинжилгээнүүдийг оношзүйн лабораторид хийнэ. Батлагдсан тохиолдолд МХБ, ЭМГ, ХӨСҮТ-д мэдээллэнэ
Аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт мэдэгдэж шийдвэрлүүлнэ
3
Өвчтөн болон холбогдолтой донорт зохих шинжилгээ хийх
МХА, лавлагаа лаборатори
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори, шаардлагатай тохиолдолд лавлагаа лабораторийн лавлах шинжилгээгээр баталгаажуулна
Аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
4
Шинжилгээгүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсэн тохиолдолд
НМХА, ХӨСҮТ
Аймгийн МХА, Эрүүл мэндийн газар