A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журам /БОАЖС-ын 2018 оны А/443 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/443 дугаар тушаалаар хүчингүй болсон/

 

Байгаль орчны сайдын 2006 оны 404 дүгээр тушаалын хавсралт
 
Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журам
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага болон хог хаягдал булах, устгах ажил эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд энэхүү журмыг удирдлага болгоно.
 
1.2.Нийслэл, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот нь хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгтэй байх бөгөөд, хог хаягдал зайлуулах үйл ажиллагааг зохих шатны Засаг даргаас сонгон шалгаруулж эрх олгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрхлэн явуулна.
 
1.3.Энэхүү журмын 1.2-т зааснаас бусад тосгон, төвлөрсөн суурин бүр хог хаягдал булах, устгах цэгтэй байна.
 
 

Хоёр. Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрийн байршлыг сонгох шалгуур

           
2.1.Хог хаягдал булах, устгах байгууламж, төвлөрсөн цэг нь  дараахь төрөлтэй байна:
 
2.1.1.Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын төвлөрсөн цэг
2.1.2.Тусгай ангилалын хог хаягдлын төвлөрсөн цэг
2.1.3."Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын цэг" гэж ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад үүсч, цаашид тухайн зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй болсон, хүн, мал, амьтан, ургамалд сөрөг нөлөөгүй хог хаягдлыг төвлөрүүлэн булах цэгийг ойлгоно.
 
            2.1.4."Тусгай ангилалын хог хаягдлын цэг" гэж ахуйн болон үйлдвэрлэлийн явцад бий болж, хүн, мал, амьтан, хүрээлэн буй орчинд хортой нөлөө бүхий болон хүн эмнэлгийн байгууллагуудаас гарч буй халдварт, аюултай хог хаягдлыг устгах цэгийг ойлгоно.
 
2.2.Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн байршил нь дараахь шалгуурыг хангасан байна:
 
2.2.1. хүн амын суурьшилын хэтийн бүсийн гадна орших;
2.2.2. тухайн суурин газрын уур амьсгалын төлөв байдалд сөрөг нөлөөгүй;
2.2.3. хүрээлэн буй орчин, хөрсний үржил шим, геологи, газар зүйн тогтоц  нь судлагдсан байх;
2.2.4.зам, шугам сүлжээний зориулалтаар ашиглагдахгүй газар байх;
2.2.5.газрын гадаргын болон гүний усны нөөц бүхий газраас ангид байх;
2.2.6.түүх, соёлийн дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газартай давхцаагүй байх;
2.2.7.сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр аж ахуйн эдэлбэрийн зохиулалтаар ашиглахаар хуваарилагдсан газраас ангид байх;
2.2.8.хаягдлын эх үүсвэрт аль болох ойр байх;
           
2.3.Төвлөрсөн цэгийн байршлыг сонгон тогтоох ажлыг зохих шатны Засаг даргын захирамжаар томилогдсон байгаль орчны үнэлгээний шинжээч болон газар, ус, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхойлно.
 
2.4.Мэргэжлийн багийн сонгон тогтоосон хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг аймаг, нийслэл, сумын Засаг даргын захирамжаар баталгаажуулна.
 
2.5.Төвлөрсөн цэг байгуулахаар сонгосон газарт үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэнэ.
 
2.6.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн хүчин чадлыг цэгийн зориулалт, хоногт хүлээн авах хог хаягдлын хэмжээ, бүтэц, хог хаягдал булах, устгах газрын гүн, талбайг үндэслэн гараж, засварын газар, жингийн тавцан, хучлага хөрс хураах газрын хэмжээ зэрэг хогийн цэгийн талбайн нэмэлт хэрэгцээг үндэслэн тооцно.
 
Гурав. Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгт тавигдах шаардлага
 
3.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайд хог хаягдлыг хүлээн авч ангилан ялгах, дахин боловсруулах, бордоо болгох ашиглах, түүхий эдийн зориулалтаар экспортлох зэрэг үйлдвэрлэл эрхэлж болох бөгөөд уг цэг нь дараахь шаардлагыг хангасан байна:
 
3.1.1.аймаг, нийслэлийн хог хаягдал булах, зориулалтын байгууламж, төвлөрсөн цэг нь хамгаалалтын хашаатай, байнгын харуултай байх бөгөөд энэ журмын 1.3-т заасан төвлөрсөн цэг нь хашиж хамгаалагдсан байна.
3.1.2.байгууламж, төвлөрсөн цэгийн ажлын дэглэм, цагийн хуваарийг баталгаажуулан мөрдөх;
3.1.3.байгууламж, төвлөрсөн цэгийн эргэн тойронд 500 м-ийн зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоож, уг бүсэд хүн ам оршин суух, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, барилга барих зэрэг аливаа үйл ажиллагаа  явуулахыг хориглох;
 
3.2.Тусгай ангилалын хог хаягдлын зориулалтын байгууламж, устгах цэгт ахуйн хэрэглээний болон үйлдвэрлэлээс гарч буй хортой болон аюултай хийгээд эмнэлэгийн хаягдлыг хүлээн авч, аюулгүйжүүлэх, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь саармагжуулах, дахин боловсруулах, устгах, булах үйл ажиллагаа явуулах бөгөөд уг цэг нь дараахь шаардлагыг хангасан байна:
 
3.2.1.хог хаягдлын шинж чанар, зэрэглэлээс хамааруулан төрөлжүүлэн ангилах, устгах үйл ажиллагааг технологийн дагуу, тусгаардагдсан орчинд явуулах нөхцлийг хангасан байх;
 
3.2.2.хог хаягдлыг хоргүй, аюулгүй болгон саармагжуулсны дараа  буюу шатааж аюулгүйжүүлсний дараа гарсан хаягдлыг  булж болно;
 
 
Дөрөв. Хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэх иргэн,
аж ахуйн нэгжид тавигдах шаардлага
 
4.1.Дахин ашиглах боломжгүй дараахь хог хаягдлыг төвлөрсөн цэгт хүлээн авч аюулгүй, хүрээлэн буй орчинд халгүй аргаар устгана:
 
4.1.1.хог хаягдал дахин боловсруулах цэгээс үлдсэн үлдэгдэл;
4.1.2.үйлдвэрлэлээс гарч буй тусгай ангилалын бус хог хаягдал;
4.1.3.барилгын болон тусгаарлах  материалаас гарсан хог хаягдал;
4.1.4.боловсруулсан бохир хөрс, шороо, чулуу, элс, хайрга;
4.1.5.аюултай болон химийн хорт хаядлаас бусад дахин ашиглах боломжгүй хог хаягдал;
4.1.6.хаягдал халдваргүйжүүлэх төхөөрөмжөөс гаргасан хог хаягдал, далан, усан сангийн лав /үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаар гарах лаваас бусад/;  
4.1.7.ахуйн болон худалдаа үйлчилгээний хог хаягдал;
4.1.8.Бусад зөвшөөрөгдсөн хог хаягдал;
           
4.2.Хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь цэгийн үйл ажиллагааг эрхлэн зохицуулах үүрэг бүхий зохицуулагч томилон ажиллуулна.
 
4.3.Төвлөрсөн цэгийн ажиллах цагийн хуваарь, уг цэгт хүлээн авахгүй хог хаягдлын жагсаалт, шаардлагатай утасны дугаар, хог хаягдал хүлээн авах төлбөр тооцоотой холбогдолтой мэдээллүүдийг ил тод бичсэн байна.
 
4.4.Төвлөрсөн цэгт ирсэн хог хаягдлыг жинлэж, ангилан хүлээн авна.
 
4.5.Хог хаягдлыг тээвэрлэх явцад хаягдах, гээгдэхээс сэргийлэн хучилгатай тээврийн хэрэгсэл, зориулалтын машинаар зөөвөрлөнө.
 
4.6.Хог хаягдлыг хучихаас өмнө болон шинээр ирсэн хог хаягдлыг байнга  нягртуулан дагтаршуулж байна.
 
4.7.Булсан хог хаягдал дотор хуримтлагдсан хийн даралтыг багасгах, хянах зориулалтаар гадагшлуулах хийн хоолой буюу агааржуулагчийг байрлуулна.
 
4.8.Гал түймрээс сэргийлэхийн тулд хог хаягдал аяндаа шатах эрсдлийг бууруулах  зорилгоор талбайд байнга хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч байвал зохино.
 
4.9.Төвлөрсөн цэгийн зохицуулагч нь дараахь үүрэгтэй байна:
 
4.9.1.төвлөрсөн цэгт хүлээн авсан хаягдлын тоо, хэмжээ, жин, ирсэн огноо,  байршуулсан газрыг  бүртгэх журнал, зураг дээр тухай бүр тэмдэглэх;
4.9.2.хог хаягдлын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх;
4.9.3.ачигдаж ирсэн хог хаягдлыг асгах газрыг зааж өгөх;
4.9.4.нэвчилтийн улмаас ус, хөрсний бохирдол үүсч байгаа эсэхэд байнга хяналт тавьж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр заагдсан арга хэмжээг гүйцэтгэж байх;
4.9.4. хог хаягдал булах, цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн зохицуулах;
 
4.10.Агаарт аяндаа задардаг хог хаягдлыг хаалттай булах цэгт нэг хоногоос илүүгүй хугацаагаар ил задгай байгахыг хориглоно.
 
4.11.Хог хаягдал булах, зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгт ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах асуудлыг хог хаягдал булах, устгах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцана.
 
4.12.Хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг хамтад нь гүйцэтгэх тохиолдолд, хог хаягдлыг түр байршуулах цэг, хаягдал хүлээн авах өдөр, цагаа хаягдлын эх үүсвэр бүртэй тохиролцон тогтооно.
 
4.13.Иргэдийн ахуйн хаягдлыг хүлээн авах түр цэг, өдөр, цагийн хуваарийг баг хорооны Засаг дарга нараар батлуулан мөрдөнө.
 
4.14.Хог хаягдал тээвэрлэх чиглэл, замын маршрутыг нийслэл, хот, тосгоны Засаг дарга, Захирагч нараар батлуулан мөрдөнө.
             

Тав. Хяналт, шинжилгээ

 
5.1.Хог хаягдал булах, устгах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанд байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид хяналт тавина.
 
5.2.Орон нутгийн байгаль орчны алба нь аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан хөтөлбөрийн дагуу байгаль орчны шинжилгээг тусгайлан тогтсон газраас зургаан сард нэг удаа, бактерийн шинжилгээг гурван сард нэгээс доошгүй удаа хийж байна.
 
 
------оОо------