- Нүүр
- Сайдын тушаал
- Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх БОЛОН Үйлдвэрлэх, худалдах журам
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны
сайдын 2008 оны 12 дугаар сарын 29 -ны өдрийн
92/90 дугаар хамтарсан тушаалын хавсралт
Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх БОЛОН Үйлдвэрлэх, худалдах журам
1.1. "Химийн хорт болон аюултай бодисын тухай" Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь заалт, 8, 9,11,15,18 дугаар зүйлд заасан химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл /цаашид зөвшөөрөл гэх/ олгох, тэдгээрт тавих шаардлага болон экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах үед химийн хорт болон аюултай бодисоос хамгаалах эрх зүйн хэм хэмжээг тогтоон зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл олгох
2.1. Ерөнхий зүйл
2.1.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын албан ёсны хүсэлт, иргэний өргөдлийг үндэслэн дараахь зөвшөөрлийг олгоно:
2.1.1.1. хорт болон аюултай химийн бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх;
2.1.1.2. химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага импортлосон болон үйлдвэрлэсэн бодисоо дотоодын хэрэглэгчдэд худалдах;
2.1.1.3. химийн хорт болон аюултай бодис экспортлох, ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой шалтгааны улмаас тухайн зорилгоор ашиглахгүй болсон илүүдэл бодисыг худалдах.
2.1.2. Зөвшөөрөл авахыг хүссэн иргэн өргөдлөөр, аж ахуйн нэгж, байгууллага албан бичгээр хүсэлт гаргах бөгөөд Химийн хорт болон аюултай бодисоос хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэдээллээс гадна дараахь мэдээллийг агуулсан баримт бичгийг хавсаргасан байна:
2.1.2.1. Тухайн үйл ажиллагааг эрхлэх төслийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан", Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ерөнхий үнэлгээний дүгнэлтийн баталсан гарын үсэг бүхий хуудас болон химийн бодисын эрсдлийн үнэлгээний бүлгийн хуулбар;
2.1.2.2. Тухайн бодисыг үйлдвэрлэгч, импортлогч болон худалдан авагчтай хийсэн гэрээнүүдийн хуулбар;
2.1.2.3. Үйлдвэрлэгч, импортлогчоос ирүүлсэн химийн бодис бүрийн хор, аюулгүй байдлын тухай дагалдах мэдээлэл;
2.1.2.4. Тухайн бодисыг гадаадаас болон дотооддоо тээвэрлэх байгууллагатай хийсэн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар.
2.1.2.5. Олон улсын ангилалын онцгой хортой, онцгой аюултай химийн бодис болон "Монгол улсад ашилахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис"-ын жагсаалтад орсон болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хор аюул учруулах нөлөөтэй уул уурхай, үйлдвэрлэлд их хэмжээгээр хэрэглэгддэг цианид натри, цианид кали, бусад төрлийн химийн бодисуудыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл авахад Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон зөвшөөрөл олгох талаар дүгнэлт гаргах комиссын хурлын шийдвэр, шаардлагатай тохиолдолд Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг гаргуулсан байна.
2.1.3. Пестицидын хувьд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон пестицид ашиглах, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна.
2.1.4. Ариутгал, халдваргүйтлийн бодисын хувьд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон ариутгал, халдваргүйтлийн бодис ашиглах, худалдах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна.
2.1.5. Доорхи төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Үүнд:
2.1.6. Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 литр эсвэл 1 кг-аас бага хэмжээтэй, "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ад ороогүй бодис, урвалжууд;
2.1.6.2. Будаг, цавуу;
2.1.6.3. Төрөл бүрийн савлагаатай галын хор;
2.1.6.4. Барилгын бүтээц, вакуум цонх, дулаалгын хоолойн зориулалттай полимер бүтээгдэхүүн ;
2.1.6.5. Шахсан хий бүхий ахуйн зориулалттай асаагуур;
2.1.6.6. Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан ахуйн зориулалттай 500 мл, эсвэл 500 граммаас бага хэмжээтэй уусгагч, хэвлэлийн хор, фото зургийн хор;
2.1.6.7. Шохойн чулуу, боловсруулсан шохой, гипс, каолин, бентонит, кварц зэрэг барилга, геологийн эрэл хайгуулын зориулалттай эрдсүүд;
2.1.3.8. Нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материал;
2.1.6.9. Шингэрүүлсэн хийн түлш;
2.1.6.10. Жижиглэн борлуулах зориулалтаар савласан ахуйн болон гоо сайхны химийн бодис, шингэнүүд.
2.1.6.11. Аюултай шинж чанаргүй даралтад савласан хий /аргон, нүүрс хүчлийн хий, шахсан агаар, неон, гелий, азот, хөргөлтийн хий R418, R115, R114, R116, R22, R13, R14, R23, пентафтор пропан, гептафтор пропан, октафтор пропан, гексафторт хүхэр, ксенон, R409A, R503, R407C, R500, R502.
2.2. Экспортлох зөвшөөрөл олгох
2.2.1. Химийн хорт болон аюултай бодис экспортлох зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ журмын 2.1.2-т зааснаас гадна дараахь материалыг нэмж бүрдүүлсэн байна:
2.2.1.1. Тухайн бодисыг олон улсын хэмжээнд болон хоёр талын хооронд худалдаалж болох эрх зүйн үндэслэл, хортой, аюултай бүтээгдхүүнийг хил дамжуулан тээвэрлэх олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрийн шаардлагыг хангасан тухай танилцуулга;
2.2.1.2 Нийлүүлэгч, хүлээн авагч, тээвэрлэгч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлэлцээрийн эх хувь, түүний монгол хэл дээрх албан ёсны орчуулга болон бусад шаардлагатай бичиг баримт.
2.3. Импортлох зөвшөөрөл олгох
2.3.1. Химийн хорт болон аюултай бодис импортлох зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ журмын 2.1.2-т заасан материалыг бүрдүүлнэ.
2.4. Хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл олгох
2.4.1. Химийн хорт болон аюултай бодис хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ журмын 2.1.2-т заасан материалаас гадна нийлүүлэгч-хүлээн авагч-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан этгээдийн хооронд эсхүл нийлүүлэгч-дамжин өнгөрүүлэгч, хүлээн авагч-дамжин өнгөрүүлэгчийн хооронд хийсэн гэрээ хэлэлцээрийн албан ёсны хувь болон түүний монгол, англи хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргана.
2.5. Үйлдвэрлэх зөвшөөрөл олгох
2.5.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2.1.2-т зааснаас гадна дараах материалыг нэмж бүрдүүлсэн байна:
2.5.1.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, уг үнэлгээн дэх эрсдлийн үнэлгээний бүлгийн хуулбар;
2.5.1.2. Үйлдвэрлэл эхлэхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хүлээн авсан улсын комиссын акт, дүгнэлтийн хуулбар;
2.5.1.3 Үйлдвэрлэх химийн бодисын хор, аюулын лавлах мэдээллийг боловсруулж, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлөөр дүгнэлт гаргуулсан байна.
2.6. Худалдах зөвшөөрөл олгох
2.6.1. Химийн хорт болон аюултай бодис худалдах зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2.1.2-т заасан материалаас гадна химийн бодисыг хадгалах, худалдах үйл ажиллагаа явуулах агуулахын баөйгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар сбатаргаажсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уг үнэлгээн дэх эрсдлийн үнэлгээний бүлгийн хуулбарыг хавсаргасан байна.
Гурав. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууулагад тавих шаардлага
3.1. Ерөнхий зүйл
3.1.1. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж байгуулага дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд:
3.1.1.1. Химийн хорт ба аюултай бодис нь зориулалтын сав, баглаа боодол, стандартын шаардлага хангасан англи, орос, монгол хэл дээр үйлдэгдсэн хаяг, шошготой байна.
3.1.1.2. Химийн хорт ба аюултай бодисыг анхааруулах тэмдэг бүхий зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх, ачих, буулгах үеийн аюулгүй ажиллагааг холбогдох үйл ажиллагааг эрхлэх эзэн хариуцна.
3.1.1.3. Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч нь тээвэрлэгч бйагууллагатйа гэрээ бйагуулахдаа тухайн бодисын монгол хэл дээрх хор, аюулын лавлах мэдээлэл, аюулгүй ажиллагааны зааварчлага, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршруут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулна.
3.1.1.4. химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч нь энэ талаар гарсан олон улсын гэрээ, хэлэлцээрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд тээвэрлэлт, ачилт, буулгалтын үед гарч болох осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, осол , алдагдал гарсан тохиолдолд хор, аюулыг бууруулах арга хэмжээ авах нөхцлийг бүрдүүлсэн байна.
3.1.1.5. зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь экспортлосон, импортлосон, хил дамжуулан тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн, худалдсан химийн хорт болон аюултай бодис бүрээр нийлүүлэлт, зарцуулалтын хөдөлгөөний тухайн жилийн тайлан гаргаж, дараа жилийн 1 дүгээр сарын 25-ны дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.2. Экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгчид тавих шаардлага
3.2.1.Химийн хорт болон аюултай бодис экспортлох, имплотлох, хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1-д заасан шаардлагыг биелүүлнэ.
3.3. Үйлдвэрлэгчид тавих шаардлага
3.3.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1-т зааснаас гадна дараах шаардлагыг биелүүлнэ:
3.3.1.1. Химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэгч нь эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байранд, технологийн горимыг нарийн чанд баримтлан ажиллана.
3.3.1.2. Үйлдвэрлэгч нь орчиндоо болон ажлын байранд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бодис бүхий хорт хий, хог хаягдал гаргахгүй байх үүрэг хүлээх ба гаргасан тохиолдолд түүнийг бууруулах, саармагжуулах, байгаль орчинд халгүй аргаар устгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.
3.3.1.3. Үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ борлуулахдаа тухайн бодисын хор аюулын лавлах мэдээллийг заавал дагалдуулан өгнө.
3.4. Худалдахад тавих шаардлага
3.4.1. Химийн хорт болон аюултай бодис худалдах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1-т зааснаас гадна дараах шаардлагыг биелүүлнэ:
3.4.1.1. химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад химийн хорт болон аюултай бодисыг худалдахыг хориглоно.
3.4.1.2. химийн хорт болон аюултай бодисыг худалдахдаа худалдан авсан этгээдийн хаяг, бодисын нэр төрөл, хэмжээ, ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулж, нэг хувийг худалдан авагчид, үлдсэн хувийг өөртөө хадгална.
3.4.1.3. Химийн хорт болон аюултай бодисыг худалдахдаа худалдан авагчид тухайн бодисын хор аюулын лавлах мэдээллийг заавал дагалдуулан өгнө.
3.4.1.4. Химийн хорт болон аюултай бодисыг жижиглэн худалдахдаа зориулалтын, тодорхой хаяг шошго бүхий саванд савласан байна.
* * * * *
Текст томруулах
A
A
A