- Нүүр
- Сайдын тушаал
- ГОЛ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Байгаль орчны сайдын 2006 оны 187 дугаар
тушаалын хавсралт
ГОЛ МӨРНИЙ САВ ГАЗРЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Монгол улсын Усны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлд заасны дагуу гол, мөрний сав газрын зөвлөл /цаашид "Сав газрын зөвлөл" гэх/ байгуулах замаар тухайн сав газрын хүрээнд
усны нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн оролцоо, түүний үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулахад оршино.
усны нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд нутгийн иргэдийн оролцоо, түүний үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулахад оршино.
1.2. "Усны сав газар" гэж гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан, орон зайн хувьд голын сав газрын хилээр хязгаарлагдах экосистем бүхий орчинг ойлгоно.
1.3. Сав газрын зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, төрөөс усны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг дэмжих, хэрэгжилтийг хангахад орон нутгийн иргэдийн идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байна.
Хоёр. Сав газрын зөвлөлийг байгуулах
2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хоёр буюу түүнээс дээш аймаг дамжин урсдаг гол мөрний сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн Байгаль
орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
2.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өөрийн нутаг дэвсгэр дотор хязгаарлагддаг 2 буюу түүнээс дээш сумын нутгаар дамжин урсдаг гол мөрний сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн байгаль орчны албаны саналыг үндэслэн томилж чөлөөлнө.
2.3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн сумын нутаг дэвсгэр дотор урсацтай гол, мөрний сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн томилж чөлөөлнө.
2.4. Сав газрын зөвлөл байгуулахыг хүссэн санаачлагчид нь хүсэлт гаргасан өргөдлөө Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны албанд ирүүлнэ.
2.5. Сав газрын зөвлөл байгуулахыг хүссэн өргөдөлд дараах баримт бичгийгхавсаргана. Үүнд:
а. Сав газрын зөвлөл байгуулах тухай үндэслэл, шаардлага
б. Сав газрын зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
в.Сав газрын зөвлөлийн ажиллах дотоод журам
в.Сав газрын зөвлөлийн ажиллах дотоод журам
г. Сав газрын зөвлөлийг санаачилан байгуулагчдын анкет
д. Тухайн гол, мөрний сав газрын байршил, хамрах хүрээ, хил хязгаарыг харуулсан зураг.
2.6. Сав газрын хүрээнд цутгал болон салаа голуудын зөвлөлийг үндсэн голын салбар зөвлөлийн хэлбэрээр зохион байгуулж болох бөгөөд салбар зөвлөл нь энэхүү дүрмийг мөрдөж ажиллана.
2.7. Сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг захиргаа, Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын алба, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч, төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна.
2.8. Сав газрын зөвлөлд оруулах нутгийн иргэдийн төлөөллийг сонгохдоо дараах зарчмыг баримтлана:
2.8.1. Тухайн гол мөрөн дамжин урсдаг сум бүрээс төлөөлөлтэй байх;
2.8.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнд дэвшүүлэх хүмүүс нь Монгол улсын Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт заасан шалгуурыг хангасан, байгаль орчноо хамгаалах хэрэгт санаа тавьдаг, идэвхтэй оролцох боломжтой хүн байх;
2.9. Ажлын үр дүнг харгалзан сав газрын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь буюу зарим хэсгийг улираан томилж болно.
2.10. Сав газрын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
2.11. Сав газрын зөвлөл нь албаны хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
Гурав. Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, байгаль орчны албаны эрх үүрэг
3.1. Сав газрын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, дүгнэх, урамшуулах.
3.2. Сав газрын зөвлөлийг ажлын удирдамжаар ханган, үйл ажиллагааг нь чиглүүлэх.
3.3. Сав газрын зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг сургах, дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулах.
Дерөв. Сав газрын зөвлөлийн эрх, үүрэг, ажиллах зарчим
4.1. Сав газрын зөвлөл нь Усны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь заалтад заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.1.1. Ус ашиглагчдын хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих.
4.1.2. Сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах талаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж хангуулах.
4.1.3. Ус ашиглагчдын зүгээс ашигласан усны нөөцөө нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргийн биелэлтийг хангахыг шаардах.
4.1.4. Усны нөөцийн хамгаалалтын бүс тус бүрийг тэмдэгжүүлэх асуудлыг тухайн сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх.
4.1.5. Усны нөөцийн хамгаалалтын бүс тус бүрийн хамгаалалтын дэглэмийг сахиулах арга хэмжээ авахыг баг, хорооны Засаг даргаас шаардах.
4.1.6. Усны сав газрыг улсын хамгаалалтанд авах тухай санал боловсруулж холбогдох аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлэх.
4.1.7. Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гишүүдийг зөвлөлийн шагналаар шагнах буюу Байгаль орчны сайдын тушаалаар шагнуулахаар Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад уламжлах.
4.1.8. Нөхөн сэргээгдэх чадавхи нь алдагдсан, бохирдсон усны нөөцийн эх үүсвэрийг ойжуулах, ашиглалтыг хязгаарлах, арчлан тордох, хамгаалах талаар санал боловсруулан харъяалагдах Засаг даргад хүргүүлэх.
4.1.9. Аливаа барилга байгууламж барьж ашиглах нь усны нөөц, экологид сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд түүнийг барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх тухай саналыг холбогдох эрх бүхий байгууллагад гаргах.
4.2. Сав газрын зөвлөл аливаа асуудлыг зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн гишүүдийн олонхи ирснээр зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцно.
4.3. Зөвлөлийн хурал асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
4.4. Зөвлөлийн хурал нь дараах шийдвэрийг гаргана.
4.4.1. Ус ашиглагчдын зүгээс гаргаж байгаа аливаа алдаа дутагдлыг арилгуулахаар уг этгээдэд шаардлага тавих.
4.4.2. Ус ашиглагчийн буруугаас усны нөөцөд учирч буй хохирлыг арилгуулахаар ус ашиглах эрхийг 14 хүртэл хоногоор түдгэлзүүлэх саналыг тухайн сум, дүүргийн Засаг даргад тавих
4.4.3. Шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөа үзүүлэх нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан тохиолдолд уг барилга байгууламжийг барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх тухай саналаа түүний гүйцэтгэгч болон тухайн шатны Засаг даргад хүргүүлэх.
4.4.4. Сав газрын зөвлөл гаргасан шаардлага, санал, дүгнэлтээ Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлэн түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг авна.
Тав. Сав газрын зөвлөлийн санхүүгийн эх үүсвэр
5.1. Сав газрын зөвлөл үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэртэй байх бөгөөд түүнийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:
а. Ус ашигласны төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт хуримтлагдах хөрөнгийн тодорхой хувь;
б. Ус ашиглагч болон гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хандив, тусламж;
в. Бусад эх үүсвэр;
5.2. Сав газрын зөвлөлийн дэргэд усны нөөц болон тухайн орон нутгийн хувьд экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, түүний орчинг нөхөн сэргээхэд зориулагдсан сайн дурын сан байгуулан ажиллаж болно.
-----оОо----
Текст томруулах
A
A
A