A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Үндэсний ба Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийн тайлбар
Бүлэг: 1979
Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 102 дугаар тушаалын 5 дугаар хавсралт
 
Үндэсний ба Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийн тайлбар
 
1.  Монгол улсын Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх, энгэрийн
тэмдэг  нь  тухайн   хөтөч-тайлбарлагчийг   Монгол   Улсад  хүлээн   зөвшөөрөгдсөн
болохыг илэрхийлнэ.
Аяллын хөтөч-тайлбарлагчийн үнэмлэх нь тэгш өнцөгт хэлбэртэй 90мм урт, 55мм өндөртай, дэвсгэр нь аялал жуулчлалын салбарын бэлэгдэл болсон лого бүхий байх бөгөөд тухайн хөтөч-тайлбарлагчийн:
-          Овог нэр, зураг
-          Ангилал
-          Зэрэглэл
-          Гадаад хэл
-          Дугаар
-          Олгосон ба дуусах хугацаа зэрэг мэдээллийг багтаасан байна.
2.  Аяллын хөтөч-тайлбарлагчийн энгэрийн тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй
72мм урт, 25мм өндөртэй, шаргал өнгийн метал дэвсгэртэй, баруун талд нь аялал
жуулчлалын салбарын бэлэгдэл логог байрлуулсан байна.
Тэмдгийн зүүн талд англи хэлээр "ТOUR GUIDE", түүний доод талд нь хөтөч-тайлбарлагчийн овог нэрийг бичсэн байна.
Үндэсний ба тусгай аяллын хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлийн энгэрийн тэмдэгийн доод хэсэгт орших улаан, цэнхэр, ногоон өнгөөр ялгах ба:
-   "Улаан" өнгө нь Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн I зэрэглэлийг
-   "Цэнхэр" өнгө нь Үндэсний аяллын хөтөч-тайлбарлагчийн II зэрэглэлийг
-   "Ногоон" өнгө нь Тусгай аяллын хөтөч-тайлбарлагчийг тус тус илэрхийлнэ.
 
 
 
 
-----------oOo-------