- Нүүр
- Сайдын тушаал
- СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Гэгээрлийн сайдын 1997 оны 100 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Сумын соёлын төв нь төр, олон нийт, иргэдийн сайн дурын байгууллагаас хүн амын дунд соёл, хүмүүжил, чөлөөт цагийн ажил явуулах түшиц газар, хүмүүсийн өсөн нэмэгдэж буй оюуны болон соёл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангах, тэдэнд. мэдлэг, боловсрол, хүмүүжил олгох, авьяас билгээ нээн хөгжүүлэхэд нь идэвхтэй туслах үүрэг бүхий орон нутгийн соёлын байгууллага мөн.
2.Соёлын төв нь Монгол улсын хууль, тогтоомж, төр, засгийн бодлого, шийдвэр, Монгол улсын Гэгээрлийн яамны удирдамж, дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгон тухайн сумын Засаг даргын тамгын газрын удирдлагад ажиллана.
3.Соёлын төвийн бүтцэд тухайн нутаг дэвсгэрт байгаа баг, хорооны төв /клуб, улаан булан/, суурин болон нүүдлийн кино цэг, номын сан, уншлагын болон орон нутаг сурталчлах танхим, соёл, 4 үйлчилгээний бусад газар хамаарч болно.
4.Соёлын төвийн эрхлэгчийг аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын төвтэй зөвшилцөн сумын Засаг дарга томилж, чөлөөлнө.
5.Соёлын төв нь дэргэдээ зөвлөх үүрэг бүхий олон нийтийн зөвлөлтэй байж болно.
6.Соёлын төв нь хуулийн этгээдийн эрхтэй бөгөөд зохих журмын дагуу хийлгэж батлуулсан тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Соёлын төвийн зорилго
Соёлын төвийн зорилго нь соёлын талаар төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, иргэдэд мэдлэг боловсрол олгох, иргэний болон гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх, тэдний оюуны болон соёлын эрэлт хэрэгцээг хангах, амралт чөлөөт цагийг үр ашигтай зохион байгуулахад нь туслах, хүмүүнлэг эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ.
Гурав. Соёлын төвийн эрх, үүрэг
1. Соёлын төв нь дор дурдсан эрх эдэлнэ:
1.Соёл, чөлөөт цагийн ажлыг зохион байгуулах, соёл, урлагаар үйлчлэхэд улс, олон нийт, аж ахуйн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, санал солилцох, тэдгээрийн оролцоог уялдуулан зохицуулах;
2.Сумын нутаг дэвсгэрт соёлын үйл ажиллагаа явуулдаг соёлын нэгж байгууллага, хамтлаг, иргэдийг өмчийн харьяалал харгалзахгүйгээр мэргэжлийн удирдлагаар хангаж, зохион байгуулж буй ажилд нь захиргааны нэрийн өмнөөс мэргэжлийн хяналт тавих;
3.Байгууллага, хамт олон, уран сайханчдын бэлтгэсэн концерт, жүжгийг үзэх, хянах, ур чадвар, уран сайхны чанарт мэргэжлийн зөвлөгөө, үнэлэлт өгөх;
4.Орон нутгийн байгууллага, хамт олон, авьяастан, уран сайханчдын зөвлөлгөөн зохион байгуулах, тэргүүний авьяастан уран сайханчдыг шагнаж урамшуулах тухай тодорхойлолт гаргах, саналаа холбогдох байгууллагад өргөн мэдүүлэх;
5.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёлын төвд өөрийн үйл ажиллагааны талаар санал тавих;
6.Холбогдох хууль, тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн бусад эрхийг эдлэх;
2.Соёлын төв нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
1.Эх хэл, бичиг үсгээ судлах, өвлөх, өвлүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
2.Өөрийн орны болон дэлхийн соёл, урлагийн дэвшилтэт ололт, урлаг, утга зохиолын бүтээлийг нийтийн хүртээл болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүн амын гоо зүй, уран сайхны мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх;
3.Соёл, чөлөөт цагийн ажлыг хүн амын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, насны онцлогт тохируулан оновчтой, олон арга хэлбэрээр зохион байгуулах;
4.Нутаг дэвсгэрийн хүн ам ялангуяа малчид, тариаланчдыг соёлын төрөл бүрийн арга хэмжээ, үйлчилгээнд хамруулах, соёлын үйлчилгээг нийтийн хүртээл болгох;
5.Хүн амын дунд зохиох соёл, чөлөөт цагийн ажлын төлөвлөгөөг холбогдох бусад байгууллагуудтай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
6.Сайн дурын уран сайхны болон сонирхогчдын хөдөлгөөнд хүн амыг өргөн хамруулж авьяастныг илрүүлэх, уран сайханчдын авьяасыг хөгжүүлэх, улс, орон нутгийн уралдаан тэмцээнд уран сайханчдыг бэлтгэж оролцуулах;
7.Тухайн сумын сургууль, боловсролын байгууллагуудтай хамтарч хүүхэд, залуучуудад иргэний болон гоо зүйн мэдлэг боловсрол олгох чиглэлээр бүлгэм, дугуйлан, дамжаа, хамтлаг зохион байгуулан хичээллүүлэх;
8.Нутаг дэвсгэртээ байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжилж олох, хадгалж хамгаалах, сурталчлах ажлыг хуулийн дагуу төр, захиргааны байгууллага, нутгийн иргэдийн дэмжлэгт тулгуурлан зохион байгуулж, шаардагдах арга хэмжээ авах талаар тодорхой санал, асуудал боловсруулан зохих шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
9.Үндэсний уламжлалт ёс заншил, гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн үзэж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
10.Жилийн ажлын тайлангаа сумын хөдөлмөрчид болон Засаг даргад тайлагнана. Үйл ажиллагаатайгаа холбогдсон мэдээ, тайланг батлагдсан үзүүлэлтүүдийн дагуу аймгийн боловсрол, соёлын төв, Гэгээрлийн яам, Улсын статистикийн төв газарт хагас, бүтэн жилээр хүргүүлэх
Дөрөв. Соёлын төвөөс зохиох ажлын үндсэн чиглэл
Соёлын төв нь хүн амын боловсрол, мэргэжил, насны онцлогт тохируулан оюуны эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан дор дурдсан чиглэлийн ажлыг зохион байгуулна.
Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, үйлдвэрлэл, үйлчилгээний зэрэг чиглэлээр цуврал лекц, уулзалт, үдэшлэг, өдөрлөг, наадам, ярилцлага, ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах;
Соёл, чөлөөт цагийн ажлын техник хэрэгслийг өргөн ашиглаж, аман болон үзүүлэнт мэдээлэл, үзэсгэлэн сурталчилгаа хийх;
Нийгэм-улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр болон гоо зүй, урлаг уран сайхны дугуйлан, хамтлаг, сонирхогчдын нэгдэл хичээллүүлэх ;
Уран сайхны хамтлаг, ардын театр, чуулга, авьяастны хэсэг байгуулан ажиллуулах, урлагийн үзлэг, ардын авьяастнуудын бага наадам, театрчилсан тоглолт зохиох, концерт, жүжиг найруулан тоглуулах;
Соёлын үйлчилгээний авто болон ердийн хөсөг ажиллуулж, бусад байгууллагуудтай хамтран малчид, тариаланчид, хөдөөгийн хүн амд соёл, урлаг, ахуйн иж бүрэн үйлчилгээ зохион байгуулах;
Музей, орон нутаг сурталчлах танхим, зан үйл, алдрын, гэрлэх болон бусад ёслолын танхим ажиллуулах;
Түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газраар танин мэдэхүйн аялал, зугаалга зохиож, биеийн тамир спортын байгууллагатай хамтран төрөл бүрийн уралдаан тэмцээн, үзүүлэх сургууль зохиох;
Орон нутгийн мэдээллийн төвийн үүргийг гүйцэтгэж, хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, радио, телевизийн нэвтрүүлэг зохион байгуулах;
Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, мэдээлэл гаргах, уншигчдын бага хурал, семинар зөвлөлгөөн хийх, иргэдийг номтой нөхөрлүүлэх, мэдээлэл хүлээн авах боломжийг аль болохоор судлан нүүдлийн номын сан ажиллуулах, ном, хэвлэл сурталчлах, дүрс бичлэгийн үйлчилгээ зохион байгуулах;
Түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, ардын ёс заншил, зан үйл, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах;
Амралт, чөлөөт цагаар үйлчлэх төрөл бүрийн үйлчилгээг санаачлан зохион байгуулах;
Текст томруулах
A
A
A