- Нүүр
- Сайдын тушаал
- СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛТНУУДЫН АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ
Гэгээрлийн сайдын 1997 оны 100 тоот тушаалын 3 дугаар хавсралт
СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН АЖИЛТНУУДЫН АЖЛЫН ЧИГ ҮҮРЭГ
Сумын соёлын төв нь соёлын төвийн эрхлэгч-арга зүйч, дуу хөгжмийн багш, киномеханикч-техникийн ажилтан, номын санч-мэдээллийн ажилтан, бүжгийн багш, орон нутаг сурталчлах танхим /музейн/-ын эрхлэгч, үйлчилгээний болон туслах ажилчид гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулна. Сумын газар нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн байршил, хүн амын тоо, соёлын төвийн мэргэжлийн боловсон хүчний чадвар зэрэг зарим нөхцөл шалтгааныг харгалзан 1-2 орон тоог хавсруулан .ажиллуулах асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
Нэг. Соёлын төвийн захирал-арга зүйч
/Соёл урлагийн мэргэжлийн сургуулиар дээд буюу тусгай дунд боловсролтой байх/
1. Сумын соёлын төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өдөр тутмын удирдлагаар хангах;
2. Соёлын төвийн ажиллагчид болон уран сайханчдын хурал, зөвлөлгөөнийг удирдан хийлгэх, соёлын ажилтнуудын эрхэлсэн ажилд хяналт тавьж, ажлын төлөвлөгөө граФикийг нь батлах, тэднийг ажилд авах талаар холбогдох байгууллагад санал оруулах, хамт олны асуудлыг шийдвэрлэх;
3. Соёлын төвөөс зохион байгуулж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, тэдгээрт зарцуулагдах төсөв хөрөнгийг төлөвлөх, батлуулах, зарцуулах, материаллаг баазыг бэхжүүлэх нөөц бололцоог ашиглах талаар шаардлагатай арга хэмжээ авах;
4. Малчид, тариаланчдад соёл, урлагаар үйлчлэх ажлыг шинэ арга барилаар, орон нутгийн онцлогт нийцүүлэн оновчтой зохион байгуулах;
5. Сумын нийгэм соёлын асуудлын зөвлөлийн тусламжтайгаар сум, орон нутгийн хэмжээний соёлын асуудлыг зохицуулан удирдах;
6. Хүн амын оюун санааны эрэлт хэрэгцээнд судалгаа, дүн шинжилгээ хийж үйл ажиллагаагаа явуулах;
7. Орон нутгийн ард түмний зан үйл, ёс заншил, хэл ярианы онцлогийг судалж, тэдгээрийн дэвшилттэй зүйлийг өвлүүлэн хөгжүүлэх талаар санал боловсруулан хэрэгжүүлэх;
8. "Соёлын тухай"Монгол улсын хуулиар иргэдэд хүлээлгэсэн "... удам угсаагаа мэдэх, угийн бичгээ хөтлөх ..." журамт үүргийг биелүүлэх ажлыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
9. Соёлын төвөөс хүн амын дунд зохиож буй соёл, чөлөөт цагийн болон урлаг, уран сайхны ажлын бүртгэл хөтөлж, мэдээ тайлан гаргах;
10. Соёлын төвд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах;
11. Сургууль болон холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд, залуучуудад гоо зүйн хүмүүжил, уран сайхны боловсрол олгох талаар санал боловсруулан хэрэгжүүлэх;
Хоёр. Дуу хөгжмийн багш
/Соёл, урлагийн дээд буюу тусгай дунд боловсролтой/
1. Урлаг, уран сайхны дугуйлан, хамтлагийг удирдан хичээллүүлэх;
2. Сонгодог болон ардын урлагийг сурталчлах, яриа таниулга хийх;
3. Урлагийн үзлэг, ардын авьяастнуудын бага, бэсрэг наадам, уралдаан тэмцээний болзол, удирдамжийг боловсруулах, хэрэгжүүлэх;
4. Ардын авьяастнууд, уран сайханчдын тоглоход зориулсан хөгжмийн найруулга хийх;
5. Бүлгэм, дугуйлан, хамтлагийн гишүүдэд сонгодог болон ардын урлагийн түүх, хөгжмийн онолын хичээл заах;
6. Нутгийн ардын дуу, ерөөл магтаал, дүрслэх урлаг, хөгжмийн өв уламжлалыг анхааран судалж, түүнийг хөгжүүлэх, хүүхэд, залуу үеийнхний хүртээл болгох ажлыг зохион байгуулах;
7. Уран сайханчдын урын санг баяжуулах, тэдний ур чадварыг дээшлүүлэх талаар төлөвлөгөөтэй ажиллах;
8. Дуу хөгжмийн бичлэгийн болон нотны санг бий болгон соёл, чөлөөт цагийн үйл ажиллагаанд хэрэглэх;
9. Хөгжмийн зэмсгүүдийн ашиглалт, хадгалалтад хяналт тавьж тэдгээрийг засаж сэлбэх, байнгын ажиллагаатай байлгах
10. Соёлын төвөөс зохион байгуулагдах бүхий л ажил, арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах;
Гурав. Номын санч-мэдээллийн ажилтан
/Тусгай мэргэжлийн дээд буюу дунд боловсролтой/
1. Номын сангийн фонд бүрдүүлэлтийг хийж, хадгалалт хамгаалалтыг хариуцах;
2. Ном, хэвлэл сурталчлах ажлыг зохион байгуулах, хүн амыг мэдээлэл, ном хэвлэлийн үйлчилгээгээр шуурхай үйлчлэх;
3. Номын сангийн уншлагын танхимын үйлчилгээг зохион байгуулах;
4. Номын сангийн үйлчилгээний ойрын ба хэтийн төлөвлөлтийг хийж хүн бүрийг номтой нөхөрлүүлэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
5. Номын сангийн ажлын төлөвлөгөө, мэдээ, тайлан, судалгаа гаргаж, дүн шинжилгээ хийж ажиллах;
6. Хөдөөгийн хүн амд номоор үйлчлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох;
7. Орон нутгийнхаа ардын аман зохиол, бичиг соёлын өв, ном судар, гap бичмэл зэргийг эрэн сурвалжлах, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар судлах, ашиглах, хадгалах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
8. Номын сангийн талаар хууль тогтоомжийг сайтар судлан хэрэгжүүлэх;
9. Бусад орны болон өөрийн улсын номын санчдын шилдэг туршлагыг байнга судалж тэдгээрээс ажилдаа нэвтрүүлэх;
10. Сонин хэвлэлийн захиалгыг хариуцан, номын сангаа ном, хэвлэлийн байнгын шинэ мэдээллээр хангаж ажиллах;
11. Соёлын төвөөс зохион байгуулагдах ажил, арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах;
Дөрөв. Кино механикч-техникийн ажилтан
/Соёл, урлагийн тусгай дунд боловсролтой буюу тусгай курс, дамжаагаар бэлтгэгдсэн/
1. Хүн амд, ялангуяа хөдөөгийн иргэдэд киноны үйлчилгээг байнга зохион байгуулах;
2. Киноны аппарат хэрэгсэл, бага оврын цахилгаан үүсгэвэр» соёл, чөлөөт цагийн ажлын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ариг гамтай эдлэх, засвар үйлчилгээ хийх, хадгалалт, хамгаалалтыг ханган ажиллах;
3. Үзэгчдийн эрэлт хэрэгцээг судалж, тэднийг киногоор үйлчилсэн бүртгэл, судалгааг нарийн хөтлөх;
4. Кино сурталчлах, түүнийг тойруулан зохиох соёл, чөлөөт цагийн ажлыг тогтмолжуулан сайжруулах;
5. Кино сонирхогчдын болон өсвөрийн кино механикчдын дугуйлан удирдан хичээллүүлэх;
6. Киноны үйлчилгээний талаар гарсан хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хэрэгжүүлэх;
7. Киноны үйлчилгээг тогтмолжуулах, орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан орон нутагтаа мэдээллийн /тухайлбал, орон нутгийн телевизийн болон радиогийн/ нэвтрүүлэгтэй байх;
8. Соёлын төвд зохион байгуулж буй ажил, арга хэмжээ, үзвэр үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах
Тав. Бүжгийн багш
/Соёл урлагийн тусгай дунд боловсролтой/
1. Бүжгийн дугуйлан, хамтлаг хичээллүүлэх;
2. Уран сайханчдыг бүжиглэх арга ухаанд сургах, дасгал сургуулилт, тоглолт хийлгэх.
3. Монголын олон ястны язгуур урлаг, бүжгийн өв уламжлалыг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх арга хэмжээ авах;
4. Бүжгийн урлагийн гарал үүсэл, илэрхийлэх арга, ач холбогдлын тухай сурталчлах;
5. Орон нутгийн ардын бүжгийн уламжлалыг судалж, түүнийг өвлүүлэн хөгжүүлэх талаар санаа тавьж ажиллах;
6. Хүүхдийн дунд зохиох соёл, чөлөөт цагийн болон хүмүүжлийн олон талт ажлыг сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
7. Жүжиг драмын урлагийг хөгжүүлэх талаар тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд анхаарч ажиллах, энэ чиглэлээр дугуйлан дамжаа хичээллүүлж, тоглолт хийлгэх;
8. Нийтийг хамарсан орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон ажил арга хэмжээний сценар, удирдамжийг боловсруулан хэрэгжүүлэх;
Зургаа. Орон нутаг сурталчлах танхимын эрхлэгч
/Тухайн орон нутгийн, түүх, соёлын талаар өргөн мэдлэгтэй, тусгай дунд боловсролтой/
1. Танхимын сан хөмрөгийн баяжилт, бүртгэл, үзүүлэн дэлгэх, судалгаа хийх, сурталчлах ажлыг гардан зохион байгуулах;
2. Нүүдлийн үзэсгэлэн, булан зохион байгуулах, түүнтэй холбогдсон мэдээлэл, сурталчилгаа, уулзалт, лекц яриа хийх;
3. Танхимд байгaa түүх соёлын дурсгалт зүйлийн бүртгэл, хадгалалт, хамгаалалтад байнга хяналт тавьж бүрэн бүтэн байдлыг хариуцах;
4. Түүх, соёлын дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, хадгалж хамгаалах, засаж тохижуулах болон үзмэр цуглуулах санал боловсруулан орон нутгийн засаг захиргааны байгууллагад санал дэвшүүлж шийдвэрлүүлэх;
5. Түүх, соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар хийх аялалд иргэдийг өргөн хамруулах;
6. Тухайн сумын үүсэл, хөгжил, орон нутгийн түүх, байгалийн холбогдох материал судлах, цуглуулах, үзүүллэг зохион байгуулах, ард түмний уламжлалт зан үйл, ёс заншлыг өвлүүлэн эзэмшүүлэх танин мэдүүлэх чиглэлээр иргэдэд, ялангуяа залуучууд, хүүхдүүдийн дунд соёл, чөлөөт цагийн ажил зохион байгуулах;
7. Бусад сумдын орон нутаг сурталчлах танхимуудтай хамтран үзмэр солилцон сурталчлах, түүх сэргээх ажил арга хэмжээ зохион байгуулах;
-----------------оОо-----------
Текст томруулах
A
A
A