- Нүүр
- Сайдын тушаал
- ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ,СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН
БСШУ, НХХ-ын сайдын 2001 оны 87/23 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ,СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН
СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ
Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, сэргээн засалтын үндэсний төвийн сургалтын тэнхим /цаашид төв гэнэ/ нь хараагүй, дүлий хүүхдийн тусгай сургууль оюун ухааны хомсдолтой хүүхдийн хөнгөвчилсөн сургалттай сургууль /анги/ төгсч зохих шатны ерөнхий эрдмийн боловсролтой, оюун ухааны чадавхи, сурах чадвартай сурагчид, төрөлхийн ба өвчин ослын улмаас хараагүй, дүлий, эрхтэн дутуу болсон иргэдэд мэргэжил олгож тэдний хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх үүрэг бүхий алба мөн.
Нэг: Тахир дутуу иргэдэд мэргэжил олгох талаар
1.1. Төв нь өдрийн сургалттай, дотуур байртай, үйлдвэрийн цех тасаг, хөдөлмөр сургалтын мастерийн газартай байна. Мөн сурагчдын амралтын болон хичээлийн бус цагаар мэргэжил олгох төлбөртэй сургалтыг явуулж болно.
1.2.Тахир дутуу иргэдэд мэргэжил эзэмшүүлэх сургалтын хугацаа 4.5 сараас 2 жил байна. Жилд 40 хүртэл долоо хоног хичээллэх бөгөөд сурагчдын өвлийн амралтын хугацааг төв өөрөө тогтоож болно. Нэг цагийн хичээлийн үргэлжлэл 40 минут байна.
1.3.Тахир дутуу иргэдийн эрүүл мэнд, нас, боловсролын байдлыг харгалзан анги зохион байгуулалтыг хийнэ. Нэг анги дүүргэлтийг 8-10 хүнээр зохион байгуулж сургалт-үйлдвэрлэлийг хослон явуулж, үйлдвэрлэлийн дадлагыг суралцагчийн эзэмших мэргэжлийнх нь чиглэлээр дадлагын газартаа болон гэрээт байгууллага дээр хийлгэнэ.
1.4. Төвийн дотуур байранд хөдөө орон нутгаас ирсэн болон нийслэлийн харъяат амьдралын гачигдалтай, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй, нуруу нугасны гэмтэлтэй иргэдийг хамруулна.
1.5. Суралцагчид сонгосон мэргэжлийн хичээлийг тусгай хөдөлбөрийн дагуу судалж, дадлага хийн шалгалт өгч мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ авна. Мөн мэргэжлийн хичээлийн зэрэгцээ ерөнхий эрдмийн хичээлийг батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу судалж, сэдвийн болон улсын шалгалт өгнө.
1.6. Суралцагчид нь эзэмших мэргэжлийнхээ зэрэгцээ сонирхсон мэргэжлээрээ сонгон суралцах хичээлд суралцан хос мэргэжил эзэмшиж болно. Тус төвийг төгсөгчдөд мэргэжлийн I, II, III, IV дүгээр зэрэг олгоно. Улсын шалгалтын комиссийг НХХЯ-тай зөвшилцөн төвийн захирлын тушаалаар томилно.
Хоёр: Сургалтын агуулга, арга зүй, зохион байгуулалт
Төвийн сургалт, үйлдвэрлэлийн ажлын агуулга, зорилго нь хараагүй, дүлий, эрхтэн дутуу, оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой иргэдийн хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх, тэдэнд тохирсон мэргэжил ажлын дадлага олгож, бие даан хөдөлмөрлөж, амьдрах арга ухаанд сургах замаар тахир дутуу иргэдийг нийгэм хамт олны дунд оруулахад оршино.
2.1. Төвийн сургалтын агуулга, мэргэжлийн чиглэл, стандартыг тахир дутуу иргэдийн эрүүл мэнд, согогийн онцлог, сурах чадварын төвшинг харгалзан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран тогтоож мөрдүүлнэ.
хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран тогтоож мөрдүүлнэ.
2.2. Хичээлийн хөтөлбөрт хичээл тус бүрийн агуулгын 70-80 хувийг тусгах бөгөөд 20-30 хувьд нь мэргэжлийн багш нар суралцагчдын онцлогт нь зохицуулан өөрчлөлт, баяжилт хийж, төвийн захирлаар батлуулан мөрдөж болно.
2.3. Эзэмших мэргэжлийн онцлогийг харгалзан ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлүүдийн харьцааг тогтоож, төрөлжсөн байдлаар зохион байгуулна.
2.4. Төвийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг өөрчлөх, шинэчлэх асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд оруулан шийдвэрлүүлж байна.
2.5. Төвд суралцагчдын долоо хоногт судлах нийт хичээлийн цагийн 20-25 хувийг онол, 75-80 хувийг лаборатори сургалт, үйлдвэрлэлийн дадлага эзэлж байна.
2.6. Төв тахир дутуу хүмүүст мэргэжил олгохын зэрэгцээ тэднийг эмчлэх, алдагдсан бие эрхтэн, хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээх, протез-ортопедийн хэрэгсэл хийх зэрэг үйлчилгээг дэс дараатай зохион байгуулна.
Гурав: Төвийн багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтны талаар
3.1. Төвд мэргэжлийн ур чадвартай, тахир дутуу хүмүүстэй хамтарч ажиллах хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, багш-мастерийн ажлыг хослон хийх дадлагатай, ажилч хичээнгүй, хөдөлмөрч багш нарыг сонгон ажиллуулна.
3.2. Багш нь тахир дутуу хүмүүстэй хамтарч ажиллах өвөрмөц арга барилыг бүрэн эзэмшсэн, согог-зүйч багш бэлтгэх сургууль, дамжаа төгссөн, инженер технологич багш байвал зохино.
3.3. Багш сургалтанд орчин үеийн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хэрэглэх, түүнчлэн ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлалаас нэвтрүүлэх чиглэл баримталж ажиллана.
3.4. Төвийн багш, сурган хүмүүжүүлэгчид нь сургалт хүмүүжлийн ажлыг удирдаж ажиллахын зэрэгцээ хараагүй, дүлий, бие эрхтний гэмтэл, согогтой оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой хүмүүсийг сурган, сэтгэл зүйн онцлог, мэргэжил эзэмшүүлэх сургалтын ажлын агуулга арга зүйн тодорхой асуудлаар судалгаа туршилтын ажил хийнэ.
3.5. Төвийн захиргаа багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургууль, дамжаанд суралцуулж, согог судлалын ухааны онол, заах арга зүйн асуудлаар зохих мэдлэг эзэмшүүлж, тахир дутуу хүмүүстэй ажиллах
дадлагатай болгож, тэдний мэргэжлийн ур чадвар, сурган хүмүүжүүлэх мэдлэгийг дээшлүүлэх цогцолбор арга хэмжээг тогтмол авч байна.
дадлагатай болгож, тэдний мэргэжлийн ур чадвар, сурган хүмүүжүүлэх мэдлэгийг дээшлүүлэх цогцолбор арга хэмжээг тогтмол авч байна.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A