A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
БСШУ, НХХ-ын сайдын 2001 оны 87/23 тоот хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
 
ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
 
Төвд суралцах чадвартай, хөдөлмөрлөх бүрэн боломжтой, эрүүл мэнд, согогийн хувьд харшлах зүйлгүй" хүүхэд, залуучууд, иргэдийг элсүүлэн суралцуулж, мэргэжлийн зэрэг олгож төгсгөнө.
Интеграцчилсан сургалтын системийг турших зорилгоор нийт элсэгчдийн 20 хувьд нийгмийн эмзэг хэсгийн нэн ядуу өрхийн хүүхдийг элсүүлж болно.
Тусгай сургууль төгссөн хараагүй, дүлий, оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой хүүхдийг шууд, зохих боловсрол эзэмшсэн иргэдийг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, аймаг, дүүргийн халамж үйлчилгээний төвийн шийдвэрийг үндэслэн шалгаж элсүүлнэ.
А. Элсэлтийн ажлыг зохион байгуулах талаар
Хараагүй, дүлий хүүхдийн тусгай сургуулъ, хөнгөвчилсөн сургалттай сургууль, анги, бүлгийг төгсөгчид, өвчин, гэмтлийн улмаас тахир дутуу болсон буюу урьд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүй болж, эрүүл мэндийн байдлаас хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээ солиулах шаардлагатай иргэнийг тухайн аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний төв, эмнэлэг-хөдөлмөрийн магадлалын комиссын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн элсүүлнэ.
Төвд тухайн хичээлийн жилд элсүүлэх хүний тоог Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд 6 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
Элсэгчдээс авах шалгалтын асуулгыг төв тогтоож батална.
 Төвд элсүүлэх магадлалын талаар
Төвд хараагүй, дүлий, бие эрхтний гэмтэл согогтой, оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой дор дурьдсан тахир дутуу хүмүүс, иргэдийг элсүүлнэ.
Өвчин     ослын    улмаас     цаашид     эзэмшсэн     мэргэжлээрээ     ажиллах боломжгүйгээс мэргэжил, хөдөлмөрийн нөхцөлөө солиулах тухай эмнэлэг-хөдөлмөрийн    магадлах    комиссын    шийдвэр    гаргуулсан    буюу    тахир дутуугийн зэрэг тогтоогдсон. Өвчин ослын улмаас эрхтэн дутуу болсон буюу түнхний мултралттай, хөлний богиносолтой, хөл гарын хагас саажилттай, нуруу нугасны гэмтэлтэй, хөдөлгөөний өөрчлөлттэй.
·        Төрөлхийн болон олдмол сул хараатай.буюу хараагүй.
·        Хэл ярианы согогтой.
Төрөлхийн болон ямар нэг өвчний улмаас дүлий болсон.
·        Оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой.
Нэн ядуу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах хүүхэд, залуучууд.
Төвд элсэхийг хүсэгчид нь ерөнхий боловсролын болон тусгай сургууль төгссөн байна. Боловсрол эзэмшээгүй хүмүүсийг ерөнхий эрдмийн болон албан бус сургалтын дамжаа төгссөний дараа шалгаж элсүүлнэ.
Төвд сэтгэл мэдрэлийн өвчтэй, оюун ухааны хүнд хэлбэрийн хомсдолтой сурах чадваргүй, давхар согогтой хүмүүсийг элсүүлэхгүй.
В. Төвд элсэгчдийг бүртгэх
Элсэгчид дор дурдсан материалыг бүрдүүлж, томилолтод заасан хугацаанд бүртгүүлнэ. Үүнд:
а/ Ажиллаж байгаа хүмүүс албан газраасаа тус төвд суралцахыг зөвшөөрсөн тодорхойлолт, тахир дутуугийн зэрэг /хөдөлмөрийн чадвар алдалтын хувь/ болон хөдөлмөрийн нөхцөл, мэргэжил солих тухай эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосон акт
б/ Өвчин ослын улмаас эрхтэн дутуу болсон буюу түнхний мултралттай, хөлний богиносолтой, хөл гарын хагас саажилттай, нуруу нугасны гэмтэлтэй, сул хараатай буюу хараагүй, дүлий болсон тухай эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр ба тахир дутуугийн тэтгэврийн дэвтэр
в/ Боловсролын үнэмлэх, гэрчилгээ /нотариатаар батлагдсан хуулбар/
г/ Аймаг, дүүргийн халамж үйлчилгээний төвөөс олгосон томилолт, иргэний үнэмлэх, хувийн хэрэг
д/ Төлбөртэй суралцагсад нь албан байгууллагатайгаа хийсэн гэрээний нэг хувь, суралцах хугацааны зардлыг тухайн байгууллагаас тус төвд шилжүүлсэн тухай мөнгөний баримт
е/ Хараагүй, дүлий хүүхдийн тусгай сургууль, хөнгөвчилсөн сургалттай сургууль төгссөн гэрчилгээ, томилолтын хуудас
Тайлбар: Боловсролын үнэмлэх, хувийн хэргийн дүн, бусад материалд ямар нэг засвар хийсэн байвал уг зөрчлийг арилгуулсан тухай акт, албан ёсны тодорхойлолт гаргуулсны дараа элсэгчийг бүртгэнэ.
Байгууллагын зардлаар хүн суралцуулах аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн захиалгаа 4 дүгээр сарын 1-ний дотор тус төвд ирүүлж элсэлтийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгуулсан байвал зохино.
Төвд элссэн суралцагчийг мэргэжлийн тохирох ангид хувиарлах, мэргэжлээ солих ажлыг тэдний санал хүсэлт, эрүүл мэнд, согогийн онцлогийг харгалзан төв зохион байгуулна.
 
------оОо-------