- Нүүр
- Сайдын тушаал
- ШАЛГАЛТЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
БСШУ-ны сайдын 2001 оны 157 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН АНХАН, ДУНД ШАТНЫ СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИИН БОЛОВСРОЛЫН БОЛОН МЭРГЭЖЛИИН ЗЭРЭГ ОЛГОХ ШАЛГАЛТЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Техникийн болон мэргэжлийн анхан, дунд, шатны сургууль /цаашид "сургууль" гэнэ/ төгсөгчдийн төгсөлтийн шалгалт авах, төгсөгчдөд мэргэжлийн зэрэг олгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Сургууль төгсөгчдийн төгсөлтийн шалгалт /цаашид "төгсөлтийн шалгалт" гэнэ/ нь төгсөгчдийн эзэмшиж байгаа мэргэжлийн мэдлэг, ур чадварын түвшин мэргэжлийн боловсролын стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоож, түүнд тохирсон үнэлгээ өгч, мэргэжлийн зэрэг олгож баталгаажуулна.
1.3.Техникийн болон мэргэжлийн сургуулийн төгсөлтийн шалгалтын агуулга нь мэргэжил эзэмшүүлэх тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгын стандартад тусгагдсан ерөнхий болон мэргэжлийн онолын мэдлэг, ур чадварын хүрээг бүрэн хамарсан байна.
1.4.Төгсөлтийн шалгалт нь дор дурьдсан зарчимд тулгуурлана.
- Шалгалтын агуулга нь техникийн болон мэргэжлийн сургуулиар эзэмшүүлж байгаа мэргэжлийн боловсролын агуулгын стандартад нийцсэн байх.
- Шалгалтын хэлбэр нь төгсөгчдөд тодорхой мэдээлэгдсэн байх.
- Шалгалтын даалгавар, шалгуур нь үнэн зөв, шалгуулагчдад ойлгомжтой, бодит үнэлгээ, дүгнэлт өгөх бололцоотой байх.
- Шалгалт нь нийтэд ил тод, шударга, шаардлага, хүндэтгэлийг зөв хослуулсан байх.
1.5.Сургууль төгсөгчид эзэмшиж байгаа мэргэжлээрээ төгсөлтийн шалгалт заавал өгнө.
1.6.Техникийн болон мэргэжлийн сургуулийг дүүргэсэн боловч тухайн жилдээ мэргэжлийн үнэмлэх авах болзол хангаагүй, эсхүл үйлдвэрлэлийн дэргэдэх түр сургалтаар суралцаж мэргэжил эзэмшсэн иргэд мэргэжлийн сургуулиудын төгсөлтийн шалгалт өгч мэргэжлийн зэрэг авч болно.
1.7. Сургалтын хөтөлбөр, сургалтын стандартыг урьдчилан биелүүлсэн суралцагчийг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж мэргэжлийн зэрэг олгох шалгалтад оруулж болно.
1.8.Энэхүү журмыг үндэслэн төгсөлтийн шалгалтын нарийвчилсан журмыг техникийн болон мэргэжлийн сургууль бүр боловсруулан багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдөнө.
Хоёр. Шалгалтын хэлбэр
2.1.Мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол эзэмшигчдийн төгсөлтийн шалгалт нь мэргэжил эзэмшүүлэх тодорхой хичээлийн мэдлэг, чадварыг үнэлэх онолын, мэргэжлийн ур чадвар эзэмшилтийн түвшинг тогтоох мэргэжлийн сорилын, төгсөлтийн ажил гэсэн хэлбэртэй байна.
2.2.Хос мэргэжил зэрэг эзэмшүүлж байгаа бол мэргэжил тус бүрээр онолын болон практик үйл ажиллагаа гүйцэтгүүлж шалгана.
2.3.Онолын шалгалтыг тест, бичгийн ажил, төсөл, сэдэв хамгаалалт зэрэг арга хэлбэрээр авч болно.
2.4.Мэргэжлийн дунд боловсрол эзэмшигчдийн төгсөлтийн шалгалтыг төгсөгчийн эзэмшиж байгаа мэргэжлийн онцлогоос хамааруулан дипломын ажил, эсхүл эзэмшиж байгаа мэргэжлийнхээ ур чадварыг бүрэн харуулах бүтээл хийх хэлбэрээр байж болно. Төгсөлтийн ажлын сэдэв, хэлбэрийг тэнхимийн хурлаар хэлэлцэж, сургуулийн захирлын тушаалаар батлах бөгөөд төгсөгчийн сэдэв сонгох эрхийг харгалзан үзнэ. Төгсөгч тодорхой үндэслэлээр өөрөө төгсөлтийн ажлын сэдэв дэвшүүлж болно.
2.5.Дипломын боловсрол эзэмшигчдэд төгсөлтийн ажлын удирдагч болон зөвлөгчийг захирлын тушаалаар томилж ажиллуулна.
2.6.Төгсөлтийн шалгалтын дүнг төгсөгчийн хичээлийн явцын дүнгээр дүйцүүлэн тавихыг хориглоно.
Гурав. Төгсөлтийн шалгалтын комисс
3.1.Төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар, салбар комиссыг захирлын тушаалаар байгуулж ажиллуулна.
3.2.Салбар комиссыг төв, орон нутгийн боловсролын удирдах ажилтан болон ажил олгогч, ажил эрхлэгч, хөдөлмөриay зах зээлийн асуу;ал эрхэлсэн байгууллагын төлөөллийг оролцуулна. Энэхүү комисс нь 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд комиссын гишүүдийн 50-аас доошгүй хувь нь гаднын байгууллагын мэргэжлийн хүмүүс байна.
З.З.Төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын дарга нь салбар комиссуудын үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, төгсөгчдөд тавих шалгалтын шаардлага тэгш байх нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ. Ерөнхий комиссын дарга шалгалтын аль нэг салбар комиссыг ахалж болно.
З.4.Салбар комиссын гишүүдийн 75 хувиас доошгүй нь хүрэлцэн ирсэн нөхцөлд шалгалтыг хүчинтэйд тооцно.
З.5.Салбар комиссын гишүүд онолын ба сорилын шалгалтын даалгаврыг боловсруулж, ерөнхий комиссоор баталгаажуулна.
З.6.Салбар комисс дор дурдсан үндсэн үүргийг хэрэгжүүлнэ:
3.6.1.Төгсөгч нэг бүрийн эзэмшиж байгаа мэргэжлийн онолын мэдлэг болон ур чадварыг үнэлж, мэргэжлийн боловсролын агуулгын стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх;
3.6.2.Төгсөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг харгалзан түүнд олгох мэргэжлийн зэргийг тодорхойлох;
З.6.З.Төгсөлтийн шалгалтын дүн, эзэмшсэн мэргэжлийн түвшин, ур чадварыг харгалзан мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулах талаар зөвлөмж гаргаж сургуулийн захиргаа болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүлээлгэн өгөх.
Дөрөв. Төгсөлтийн шалгалт авах, мэргэжлийн зэрэг олгох
4.1.Техникийн болон мэргэжлийн сургууль нь төгсөлтийн шалгалтын хэлбэр, нөхцөлийн тухай уг шалгалт эхлэхээс 2-оос доошгүй сарын өмнө төгсөх ангийнханд мэдээлж, тэднийг шалгалтын хөтөлбөрөөр хангахаас гадна зөвлөлгөө авах, шалгалтад бэлтгэхэд шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авна.
4.2.Тухайн түвшний сургалтын агуулгын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн, сургалтын төлөвлөгөөний дагуу өмнө нь өгвөл зохих бүх шалгалт, шүүлгийг өгсөн суралцагчийг төгсөлтийн шалгалтад оруулна.
4.3.Төгсөлтийн шалгалтын дүнгийн үнэлгээнд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх дүнгийн үнэлгээг ашиглана.
4.4.Төгсөлтийн шалгалтын дүнг комиссын гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн нөхцөлд комиссын даргын саналаар шийдвэрлэнэ.
4.5.Хүндэтгэх шалтгаангүйгээр төгсөлтийн шалгалтад ороогүй хангалтгүй үнэлгээ авсанд тооцно.
4.6.Хүндэтгэх шалтгаанаар төгсөлтийн шалгалтад ороогүй, хангалтгүй үнэлгээ авсан суралцагчаас дахин нэг удаа шалгалт авч болно. Дахин шалгалт авах хугацааг сургуулийн захирал шийдвэрлэнэ.
4.7.Шалгалтын дүнг шалгалт авсан өдөрт нь багтаан суралцагчдад мэдээлнэ.
4.8.Төгсөлтийн шалгалтын комиссын үнэлгээг үндэслэн төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн төгсөгчдөд тухайн сургуулийн захирлын тушаалаар боловсролын болон мэргэжлийн зэрэг, үнэмлэх олгоно. Мэргэжлийн зэрэг олгохдоо:
1. Мэргэжлийн онолын шалгалтын дүн
2. Сорилын ажлын дүн
3. Төгсөлтийн өмнөх дадлагын талаарх үйлдвэрийн газрын тодорхойлолт, санал, тайланг тус тус харгалзана.
Тав. Төгсөгчдөд олгох баримт бичиг
5.1.Төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн төгсөгчдөд дараах баримт бичгийг олгож баталгаажуулна.
5.2.Дамжаа төгсөгчид буюу тодорхой мэргэжлийн хүрээнд хамаарах үйл ажиллагааны модуль, ажил эрхлэх бэлтгэл, дадлага эзэмшигчдэд мэргэжлийн түр сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ (сертификат) олгоно.
5.З.Суурь болон ерөнхий дунд боловсрол эзэмшсэний дараа мэргэжлийн анхан шатны сургуульд 1-2 жил суралцаж мэргэжил эзэмшигчдэд мэргэжлийн үнэмлэх олгоно.
5.4.Мэргэжлийн анхан шатны сургуулиар мэргэжил эзэмшихийн зэрэгцээ бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд бүрэн дунд боловсрол-мэргэжлийн үнэмлэх олгоно.
5.5.Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр мэргэжлийн дунд шатны боловсрол эзэмшигчдэд диплом олгоно.
5.6.Мэргэжлийн анхан, дунд шатны сургууль төгсөгчдөд олгож буй үнэмлэх, диплом нь мэргэжлийн дагуу ажил эрхлэх, дараа шатны сургуульд элсэхэд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд улсын нэгдсэн дугаартай байна.
Зургаа. Төгсөлтийн шалгалттай холбогдсон бусад асуудал
6.1.Төгсөлтийн шалгалт авсан тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэлийг шалгалтын материалын хамт ерөнхий комисст хүлээлгэн өгөх бөгөөд уг материалыг тухайн сургуулийн архивт хадгална.
6.2.Ерөнхий комисс төгсөлтийн шалгалтыг зохион байгуулсан тухай тайлан бичиж шалгалт дууссанаас хойш 10 хоногт багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
6.З.Төгсөлтийн шалгалттай холбоотой маргааныг ерөнхий комисс эцэслэн шийдвэрлэнэ. Ерөнхий комиссын эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албанд хандаж болно.
6.4. Шалгалтын комиссын ажиллах байр шалгалттай холбогдон гарах зардлыг тухайн сургууль хариуцна.
------------оОо----------
Текст томруулах
A
A
A