A

A

A

Бүлэг: 1979
БСШУС-ын 2006 оны 289 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН ЖУРНАЛ ХӨТЛӨХ ЗААВАР
 
Багшийн журнал нь сургалтын явц, үр дүн, суралцагчийн хөгжил, төлөвшлийн талаар оношилгоо, үнэлгээ хийхэд хэрэглэх мэдээллийг цуглуулахад хөтлөх албан баримт бичиг юм.
Багшийн журнал нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын дүнгээс хамааран тэдний нэр хүндийг хамгаалах, багш, сурагчийн болон сурагчдын хоорондын харилцаанд үүсэх сөрөг үр дагаврын нөлөөллийг багасгах, сурагчдын өөртөө итгэх итгэл, эрхэмсэг оршихуйг дэмжих, сурах хүсэл сонирхлыг урамшуулж хувийн нууцад нь хамаарах дүнгийн нууцлалыг хадгалах зорилготой.
Журнал нь хувийн дугаартай байх бөгөөд нэгдсэн бүртгэлийг аймаг нийслэлийн Боловсрол, соёлын газар гаргаж, хяналт тавина.
Багш журналыг хөтлөхдөө дор дурдсан зүйлийг анхаарвал зохино:
1.  Журналд танхимын ба танхимын бус сургалтын үйл ажиллагаанд сурагчийн оролцоо, стандартын шаардлагыг хангах талаар гарч буй өөрчлөлт, дохиоллыг оношлон тэмдэглэх.
2.         Хичээлийн жилийн эхэнд тухайн ангийн сурагч бүрийг тэдний саналд тулгуурлан кодтой болгох бөгөөд кодыг зөвхөн тухайн сурагч, анги удирдсан багш, тэдний эцэг эх, асран хамгаалагч нь мэддэг байх,
3.  Тухайн сурагчийн талаар журналд тэмдэглэсэн мэдээллийг зөвхөн өөрт нь болон анги удирдсан багш, хууль ёсны эцэг эх, асран хамгаалагчид нь мэдээлэх, нийтэд зарлан мэдээлэхгүй байх, нууцлалыг хадгалах,
4.         Стандарт болон стандарт бус үнэлгээний нийтээр хэрэглэж буй тэмдэглэгээг хэрэглэх,
5.         Журналыг өөрийн гараар хөх өнгийн балаар цэвэр нямбай, гаргацтай хөтөлж,
нууцлалыг алдагдуулахгүй байхаар хадгалж хамгаалах.
 
----оОо----