- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ, ТҮҮГЭЭР ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2009 оны 152/251 дугаар хамтарсан тушаалын наймдугаар хавсралт
Батлав. . . . . . . . . . . . . . . . . аймаг, дүүргийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
хэлтсийн дарга . . . . . . . . . . . . . . . . . . . / /
ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ, ТҮҮГЭЭР ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХАД
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Гэрээний зорилго нь "Хүнсний талон олгох журам"-ын хүрээнд орлого багатай иргэнд цахим талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. . . . . . . . . . . . . . . аймаг, дүүргийн . . . . . . . . . . сум, хорооны нийгмийн ажилтан . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . /цаашид "нийгмийн ажилтан" гэнэ/, . . . . . . . . . . . . . . банкны . . . . . . . . . . . салбарын эрхлэгч . . . . . . . . . . . . /цаашид "банк" гэнэ/, регистрийн дугаар . . . . . . . . . . . бүхий . . . . . . . . . . . . . . . . хүнсний дэлгүүрийн эзэн . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . /цаашид "дэлгүүр" гэнэ/ бид харилцан тохиролцож, цахим талон олгох, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тухай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү гурвалсан гэрээг байгуулав.
Хоёр. Нийгмийн ажилтны хүлээх үүрэг
2.1. Нийгмийн ажилтан нь Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр, төслийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр орлого багатай иргэнд түүний оршин суугаа харьяаллын дагуу хүнсний бүтээгдэхүүн худалдан авах цахим талоныг банкны байгууллагаар дамжуулан олгох, зорилтот иргэн цахим талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавина.
2.2. Нийгмийн ажилтан нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн үнэлгээний дүн, гэрээг сунгах зөвшөөрлийг үндэслэн гэрээг тухай бүр сунгана.
2.3. Банк болон дэлгүүрийн үзүүлж буй үйлчилгээний чанар, хүнсний бүтээгдэхүүн худалдан авагчийн сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийж, тэмдэглэн хувийн хэрэгт хавсаргана.
2.4. Цахим талон болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авч байгаа иргэдэд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах журам, заавар болон бусад мэдээллийг өгнө.
2.5. Хяналт тавьж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг ХХҮГ-аар дамжуулан Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид сар бүрийн 25-ны дотор ирүүлнэ.
2.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйлчилгээний доголдол гаргаж иргэнийг хохироосон тохиолдолд уг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хүнсний бүтээгдэхүүн худалдах ажиллагааг зогсооно. Энэхүү мэдээллийг ажлын 5 хоногийн дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид мэдэгдэнэ.
Гурав. Банкны хүлээх үүрэг
3.1. Банк нь Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс гаргасан нэрийн жагсаалт, иргэний бичиг баримтыг үндэслэн цахим талоныг иргэдэд олгоно.
3.2. Банк нь цахим талонд мөнгө байршуулах сарын 20-ны дотор нэрийн жагсаалтад бүртгэлтэй иргэний цахим талонд төлбөрийг байршуулсан байна.
3.3. Банк нь цахим талонд байршуулсан төлбөрийн тооцоог энэхүү гэрээний 3.2-т заасан сарын дараагийн сарын 5-ны дотор хийж дуусгана.
3.4. Цахим талон болон хүнсний бүтээгдэхүүн худалдсан дэлгүүрт олгосон төлбөрийн тайланг гэрээний хавсралтын дагуу гаргаж цахим талонд төлбөрийг байршуулсан сарын дараа сарын 10-ны дотор төв банк руу хүргүүлнэ.
3.5. Банк нь цахим талоныг хурдан шуурхай, найдвартай, цаг хугацаанд нь тарааж, хаяж үрэгдүүлэхгүй эзэнд нь олгоно.
3.6. Иргэн цахим талоныг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд ажлын 3 хоногийн дотор дахин олгоно. Цахим талоныг дахин олгоход шаардагдах зардлыг тухай иргэн өөрөө хариуцна.
Дөрөв. Хүнсний дэлгүүрийн эзний хүлээх үүрэг
4.1. Хүнсний талон олгох журмын 3 дугаар хавсралтад заасан хүнсний гол хэрэглээний бүтээгдэхүүнийг нэрийн жагсаалтад бүртгэлтэй иргэнд цахим талоноор олгоно.
4.2. Цахим талоноор гэрээний 4.1-д заасан хүнсний бүтээгдэхүүний үнийг гэрээ байгуулснаас хойш тогтмол үнээр худалдах, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүн худалдана.
4.3. Хүнсний дэлгүүр нь бүртгэлтэй иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг цахим талоноор олгосон тохиолдолд банктай нэг дансаар тооцоо хийх, төлбөрийг бэлэн бусаар хүлээн авна.
Тав. Хамтран хүлээх үүрэг
5.1. Энэхүү гэрээ нь сум, хорооны нийгмийн ажилтан, банкны эрхлэгч, дэлгүүрийн эзэн гарын үсэг зурж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга баталснаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэ өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн тус тусын үүргээ хэрэгжүүлнэ.
5.2. Гэрээг хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар хийсэн хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болох бөгөөд адил хүчинтэй байна.
5.3. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэж, талууд тус бүр холбогдох хувийг хадгална.
5.4. Гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн, хугацаа дууссан эсвэл энэ гэрээний 2.6-д заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болно.
5.5. Гэрээг Монгол хэлнээс бусад улсын хэлэнд орчуулж хэрэглэсэн бол энэ гэрээний Монгол хэл дээрхи хувилбар нь бусад хэлнүүд дэх орчуулгын хувилбараас давуу эрхтэй байна.
5.6. Гэрээний хэрэгжилттэй холбогдон гарах аливаа маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяалагдах шүүхээр хянан шийдвэрлүүлнэ.
Гэрээ байгуулсан:
. . . . . . . . . . . . . аймаг, дүүргийн . . . . . . . . . банкны . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . сум, хорооны . . . . . . . . . . . . . . . дэлгүүрийн эзэн
нийгмийн ажилтан салбарын эрхлэгч
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
/ / / / / /
Гэрээг . . . . оны . . . дугаар сарын . . . .–ны өдрөөс . . . . оны . . . дугаар сарын . . . .–ны өдөр хүртэл сунгав.
. . . . . . . . . . . . . аймаг, дүүргийн . . . . . . . . . банкны . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . сум, хорооны . . . . . . . . . . . . . . . дэлгүүрийн эзэн
нийгмийн ажилтан салбарын эрхлэгч
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
/ / / / / /
Текст томруулах
A
A
A