A

A

A

Бүлэг: 1979
                 Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А243 тоот  тушаалын 2 дугаар хавсралт
 
ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМНЭЛЭГ ХЯНАЛТЫН КОМИССЫН ДҮРЭМ
 
НЭГ: Нийтлэг үндэслэл
 
Эмнэлэг хяналтын комиссыг (цаашид комисс гэх) эмчлэн сэргийлэх байгууллагуудын амбулатор, поликлиникийг түшиглэн байгуулна.
 
ХОЁР:  Комиссын зохион байгуулалт
 
2.1. Эмнэлэг хяналтын комисс нь орон тооны бус, 3 – 5 хүний бүрэлдэхүүнтэй, эрдмийн болон эмчийн зэрэг цолтой, өндөр нарийн мэргэжлийн эмч, зөвлөх эмч нараас бүрдсэн байх ба түүний бүрэлдэхүүнийг эмнэлгийн дарга, захирал тушаалаараа баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.
 
2.2. Комиссын сум дундын эмнэлэг, түүнээс дээш түвшний эмнэлгийн амбулатор, поликлиникийн, эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулна.
 
2.3. Эмнэлэг хяналтын комиссын дарга нь тус эмнэлгийн амбулатор, поликлиникийн эмнэлэг буюу эрүүл мэндийн төвийн дарга, нарийн бичгийн дарга нь дүн бүртгэгч эмч байна.
 
ГУРАВ: Комиссын шийдвэрлэх асуудал
 
Комисс нь өөрийн эрх, үүргийн хүрээнд дараахь асуудлыг шийдвэрлэнэ.
 
1.1.           Эмнэлгийн магадлагаа олгох, сунгах
1.2.           Гадаад, дотоодын эмнэлэгт өвчтөн илгээх, шилжүүлэх
1.3.           Эмнэлэг – хөдөлмөр магадлах комисст явуулах өвчтөний асуудлыг шийдвэрлэх
1.4.           Рашаан сувилалд өвчтөн илгээх асуудлыг шийдвэрлэх
1.5.           Үр хөндөх талаар шийдвэр гаргах
1.6.           Жирэмслэх, үр тогтохоос мэс заслын аргаар сэргийлэх, жирэмслэлтийг хожуу хугацаанд нь таслах тухай шийдвэр гаргах
 
ДӨРӨВ: Комисст хэлэлцүүлэхээр оруулах материалд тавигдах  шаардлага           
 
 
Эмнэлэг хяналтын комиссын хуралд эмчлэгч эмч дор дурьдсан материалыг бүрдүүлж оруулна.
 
4.1. холбогдох шинжилгээнүүдийг бүрэн хийж, өвчтөний оношыг баталгаатай болгосон байх
4.2. Өвчтөний түүх, амбулаторын картад уг өвчний явц, хийсэн эмчилгээ, түүний үр дүн, өвчтөний биеийг байдлыг талаар үечилсэн дүгнэлт бичсэн байх
 
4.3. Зөвлөх эмч, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан байх
 
4.4. Комиссоор шийдвэрлүүлэх асуудлын үндэслэлийг бичсэн байх
 
ТАВ: Комиссын шийдвэр гаргах явц
 
5.1. Эмчлэгч эмчийн оруулсан материалтай танилцаж, үнэн магадтайг тогтоосны дараа өвчтөнийг нарийвчлан үзэж шийдвэр гаргана.
 
5.2. Гаргасан шийдвэрийг амбулаторын карт, өвчний түүхэнд үндэслэлтэй, тодорхой бичиж, дарга, гишүүд гарын үсэн зурж, эмнэлгийн тэмдэг гаргана.
 
5.3. Эмнэлэг хөдөлмөр магадлах комисст шийдвэрлүүлэхээр оруулсан асуудал нь Засгийн газрын 1994 оны 171 – р тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрмийн шаардлагыг хангасан байх шаардлагатай.