A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2006  оны  393 тоот
тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
ТӨР ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
1. Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 281-р зүйлд заасан төр хариуцах тусламж, үйлчилгээг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
 
2. Энэхүү журам нь  төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөгдөх бөгөөд төр хариуцах тусламж, үйлчилгээг иргэдэд  үзүүлснээс гарсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
 
3. Төр хариуцах тусламж, үйлчилгээг Монгол улсын иргэнд түүний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэхээс үл хамаарч үзүүлнэ.
 
4.  Гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийг Монгол улсын хоёр талын болон олон улсын гэрээ хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол төр хариуцах тусламж, үйлчилгээнд хамааруулахгүй.
 
5. Иргэдэд эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээнээс бусад төр хариуцах тусламж, үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяаллын  дагуу эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ.
 
6. Эмнэлгийн байгууллага нь иргэдээс иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эмчийн буюу эмнэлгийн бичгээс өөр бичиг баримтыг шаардахгүйгээр төр хариуцах тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Харин хүний амь нас аврахаар болон их хэмжээний хохирлоос сэргийлж яваад гэмтсэн, өвчилсөн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шууд үзүүлнэ.
 
7. Тушаалын 2-р хавсралтад заагдсан эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээнээс бусад төр хариуцах эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсхүл амбулатороор үйлчлүүлсэн тохиолдолд үзүүлнэ.
 
8. Эрvvл мэндийн байгууллага нь эмнэлгийн төр хариуцах тусламж, vйлчилгээг vзvvлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгуулж, батлуулна.
 
9. Энэхvv журам болон Эрvvл мэндийн сайдын тушаалаар батлагдсан төр хариуцах  тусламж, vйлчилгээний жагсаалтыг зөрчиж төлбөр авсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллагын дарга, холбогдох эмч, мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хvлээлгэнэ.