A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2006  оны  393 тоот
тушаалын хоёрдугаар хавсралт
 
 
ТӨР ХАРИУЦАХ ТУСЛАМЖ, YЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
          Дараах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцаж улсын төсвөөс санхүүжүүлнэ . Yvнд:
Нэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ
1.         Хорт хавдар өвчний оношлогоо, эмчилгээ (C00-D09)
2.         Халдварт өвчний  оношилгоо, эмчилгээ (А00-В99)
3.         Сэтгэцийн ба аягийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ  (F00-F99, Q90-Q99, R40-R69)
4.         Эх барих, нярайн (0-28 хоног)  тусламж үйлчилгээ  (O00-P99);
5.         Сум, сум дунд өрхийн эмнэлэгт үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ (нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц)
7. Яаралтай тусламж зайлшгүй үзүүлэх шаардлагатай болон амь насанд аюул учруулж болзошгүй өвчин эмгэг:
 
7.1.      Амьсгалын цочмог дутмагшил
7.2.      Зүрхний цочмог дутмагшил
7.3.      Бөөрний цочмог дутмагшил 
7.4.      Бөөрний диализ хийлгэх шаардлагатай эмгэгүүд (амь насны            заалтаар)
7.5.      Элэгний цочмог дутмагшил
7.6.      Бөөрний дээд булчирхайн цочмог дутмагшил
7.7.      Олон эрхтний дутмагшил
7.8.      Тархины цочмог дутмагшил /ком/
7.9.      Дайрлага /шок/
7.10.Тархины цусны эргэлтийн цочмог хямрал, цус харвалт
7.11.Цочмог цус алдалт
7.12.Цочмог хордолт, хордлогошил
7.13.Үжил, үрэвслийн түгээмэлжсэн хариулт
7.14.Харааны болон сонсголын хий үзэгдэл, дэмийрэл бүхий  
            солиорол, хурц дошгирол
7.15.Амиа хорлох хандлагатай сэтгэл гутрал
7.16.Таталттай халууралт
7.17.Удаан хугацаагаар дарагдах хам шинж
7.18.Халдвар хордлогын хам шинж
7.19.Зүрхний хэм алдалтын хүнд хэлбэр
7.20.Манас таталтын урьдал, манас таталт
7.21.Амь насанд аюултай гэмтэл, мэс заслын цочмог эмгэгүүд
 
Хоёр. Нийгмийн эрvvл мэндийн тусламж, vйлчилгээ:
2.1.Эрvvл мэндийг дэмжих, хамгаалах сургалт, сурталчилгаа явуулах, эрvvл мэндийн суурь боловсрол олгох;
2.2.Товлолын болон халдвар судлалын заалтаар хийгдэх дархлаажуулалт;
2.3.Эмчийн заалтаар хийгдэх халдварт өвчний голомтын ариутгал, халдваргvйтгэл;
2.4. Эрvvл ахуйн урьдчилсан ба байнгын хяналт;
2.5.Нийтийг хамарсан аюул, гамшгийн vеийн (халдвар судлалын чиглэлээр хийх шинжилгээ, ариутгал, халдваргvйтгэл, шавьжгvйтгэл, сэргийлэх тарилга, тусламж, vйлчилгээ;
2.6.Yйлдвэрийн томоохон осол, төрөл бvрийн хордлогын шалтгааныг судлан тогтоох, хянах, дvгнэлт гаргах, мэдээлэх (хариуцах эзэн, шалтгаан тодорхойгүй, технологийн онцлогтой холбоотой);
2.7.Ахуйн осол, хордлогыг судлах, дvгнэлт гаргах, хянах, мэдээлэх (хариуцах эзэн, холбогдогч тодорхойгvй, хохирогчийн буруугvйгээс).
 
Гурав. Төлбөрийг нь төр хариуцан амбулатори, поликлиникээр эм олгох  өвчин, эмгэг:
1. Сvрьеэ (энэ тушаалын гуравдугаар хавсралтад заасан эмэнд дасал болоогvй тохиолдол)
2. Хорт хавдрын III, IY vе шат (хөнгөвчлөх эмчилгээ)
3. Сэтгэцийн эмгэг:
3.1. Органик болон шинж тэмдгийн сэтгэцийн өөрчлөлт
3.2. Сэтгэц нөлөөт бодисоос vvсэх сэтгэцийн болон зан vйлийн эмгэг
3.3. Шизофрени, шизофрени хэв шинжит болон дэмийрэх хэлбэрийн эмгэг
3.4. Оюуны хомсдол (F7.0 - F7.9)
4. Удаан хугацаанд нөхөн эмчилгээ шаардагдах зарим эмгэг:
4.1. Чихрийн шижин
4.2. Чихрийн бус шижин
4.3. Бамбай булчирхайн дутмагшил (гипотиреоз)
4.4. Бамбайн дайвар булчирхайн дутмагшил (гипопаратиреоз)
4.5. Бөөрний дээд булчирхайн дутмагшил (Аддисоны өвчин)
4.6. Өнчин тархины дутмагшил (Шиханы хам шинж)
 
4.7. Паркинсоны өвчин
4.8. Уналт таталт (Эпилепси)
4.9. Миастени өвчин (хvнд хэлбэр)
4.10. Нvдний даралт ихсэх өвчин
4.11. Эрхтэн шилжvvлэн суулгасны дараах байдал
4.12. Бруцеллёз (эмнэл зvйн болон лабораторийн шинжилгээний vзvvлэлтээр сэдэрсэн нь батлагдсан)
4.13. Дархлалын олдмол хомсдол өвчин (шинж тэмдэг илрэх ба өвчлөлийн vе шат)