- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨР ХАРИУЦАХ ЭМИЙГ ОЛГОХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2006 оны 393 тоот
тушаалын гуравдугаар хавсралт
ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨР ХАРИУЦАХ ЭМИЙГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зvйл
1.1. Монгол улсын Эрvvл мэндийн тухай хуулийн 281 дугаар зvйлийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан сvрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах эмгэгийн болон хөнгөвчлөх эмчилгээний зарим эмийн төлбөрийг төр хариуцаж амбулатори, поликлиникээр vнэ төлбөргvй иргэнд олгох асуудлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Төр хариуцах тусламж, үйлчилгээний жагсаалтын гуравдугаар бүлэгт дурьдсан өвчтэй хvмvvсийг орон нутагт Бvсийн оношлогоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр оношийг нь баталгаажуулж хяналтад байлгана. Эм олгох үйл ажиллагааг сум, сум дунд, тосгон, өрх, багийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд аймгийн Эрүүл мэндийн газар зохицуулалтыг хийж гүйцэтгэнэ.
1.3. Амбулатори, поликлиникээр төр хариуцах эмийг олгохдоо тухайн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг vндэслэн төлбөрийг нь төр хариуцах эм олгох хуудсаар (маягт 001) өвчтөнд нэг сар (сум, багт амьдарч буй өвчтөнд 3 сар хүртэл )-ын хугацаанд хэрэглэгдэх эмийг бvртгэн, Эмийн жорын стандарт MNS 5376:2004-өөр батлагдсан жорын маягтад бичиж, эмчилгээ хяналтын картанд нь тэмдэглэнэ. Маягтыг хоёр хувь vйлдэж, нэг хувийг санхvvгийн баримт болгон vлдээж, нөгөө хувийг жорын хамт эмийг олгосон эмнэлгийн эмийн санд vлдээнэ. Маягт 001-ийг аймаг, нийслэлийн эрvvл мэндийн газраас эрхлэн хэвлvvлнэ.
1.4. Бvсийн оношлогоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн захиргаа төлбөрийг нь төр хариуцах эмийн зардлыг жил бvр төсөвтөө тусган уг эмээр тасралтгvй хангах асуудлыг хариуцна. Төлбөрийг нь төр хариуцах эмийн зарцуулалтын тайланг аймаг, нийслэлийн Эрvvл мэндийн газарт улирал тутам гаргаж ирvvлнэ.
1.5. Иргэн орон нутаг шилжсэн тохиолдолд эмчилгээ хийж байсан эмнэлгийн байгууллага нь шилжvvлэг хийж өгөх бөгөөд очсон газрынх нь Бvсийн оношлого, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг тvvнийг бvртгэн авч эмчилгээг нь чирэгдэлгvй vргэлжлvvлнэ.
1.6. Амбулатори, поликлиникээр төлбөрийг нь төр хариуцах эмийг зориулалтаас гадуур зарцуулахыг хориглоно. Уг журмыг зөрчсөн тохиолдолд гэм буруутай хvмvvст хуулийн дагуу хариуцлага хvлээлгэнэ.
Хоёр. Төлбөрийг нь төр хариуцан амбулатори, поликлиникээр эмчлэх өвчин, эмгэг ба тvvнд хэрэглэх эмийн жагсаалт
2.1. Сvрьеэ
Пиразинамид (шахмал 400мг, 500 мг)
Этамбутол (шахмал 100 мг, 275 мг, 400 мг)
Рифамицин (капсул, шахмал 150 мг, 300 мг)
Изониазид (шахмал 50 мг, 75 мг, 100 мг, 300 мг)
Стрептомицин (тарилгын нунтаг 1 гр. флаконтой)
Эдгээр эмийн хослол
2.2. Хорт хавдрын гурав, дөрөвдvгээр vе шат (хөнгөвчлөх эмчилгээ)
Морфин, даруй сулардаг (шахмал 10 мг)
Морфин, удаан сулардаг (шахмал 30 мг)
Морфин (тарилгын уусмал 1% 1 мл тун шилтэй)
Трамадол (капсул 50 мг)
2.3. Сэтгэцийн эмгэг
Амитриптиллин (шахмал 10 мг, 25 мг)
Галоперидол (шахмал 1.5 мг, 5 мг)
Диазепам (шахмал 2 мг, 5 мг)
Литийн карбонат (капсул, шахмал 200 мг, 400 мг)
Метадон (шахмал 5 мг, тарилгын уусмал 10 мг/мл)
Хлорапромазин (шахмал 100 мг )
Фенобарбитал (шахмал 15 мг, 30 мг)
Флюфеназин (тарилгын уусмал 25 мг/мл)
2.4. Удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах зарим эмгэг
2.4.1. Чихрийн шижин
Инсулин (тарилгын уусмал 40,80,100 ОУН/мл, 10 мл/фл)
Глибенкламид (шахмал 2.5 мг, 5 мг)
Метморфин (шахмал 500 мг)
Гликлазид (шахмал 30 мг)
2.4.2. Чихрийн бус шижин
Десмопрессин / минирин (шахмал 0.1 мг, 5 мл хамрын дусаалга)
2.4.3. Бамбай булчирхайн дутмагшил (гипотиреоз)
Левотироксин (шахмал 25 мг, 50 мкг)
Трииодтрионин (шахмал 20 мкг)
2.4.4. Бамбайн дайвар булчирхайн дутмагшил (гипопаратиреоз)
Глюконат кальция (шахмал 600 мг)
Эргокалциферол (капсул, шахмал 1.25 мг, 50000 ОУН)
2.4.5. Бөөрний дээд булчирхайн дутмагшил (Аддисоны өвчин)
Дексаметазон (шахмал 500 мкг)
Преднизолон (шахмал 5 мг)
2.4.6. Өнчин тархины дутмагшил (Шиханы хам шинж)
Гонадотропин (тарилгын нунтаг 750 ОУН)
L тироксин (шахмал 25 мкг, 50 мкг, 100 мкг)
Преднизолон (шахмал 5 мг)
2.4.7.Паркинсоны өвчин
Левадопа+Карбидопа (шахмал 100 мг+10 мг, 250+25 мг)
2.4.8. Уналт таталт (Эпилепси)
Карбамазепин ( шахмал 200 мг)
Вальпроны хүчил (шахмал 200 мг, 500 мг)
2.4.9. Миастени
Неостигмин (шахмал 10 мг, тарилгын уусмал 500 мкг/мл)
Галантамин (тун шил 1% 025-1 мл)
2.4.10. Нүдний даралт ихсэх өвчин (Глаукома)
Пилокарпин (нvдний дусал 2%, 4%)
Тимолол (нvдний дусал 0,25%, 0,5%)
2.4.11. Эрхтэн шилжvvлж суулгасны дараах байдал
Програф (капсул 1 мг, 5 мг)
Циклоспорин (капсул 25 мг)
2.4.12. Бруцеллёз (эмнэл зvйн болон лабораторийн шинжилгээний vзvvлэлтээр сэдэрсэн нь батлагдсан)
Доксициклин (шахмал, капсул 100 мг)
Диклофенак натри (шахмал 25 мг)
Ибупрофен (шахмал, 200 мг, 400 мг)
Котримиксазол (шахмал 480 мг)
2.4.13. Дархлалын олдмол хомсдол өвчин
Ацикловир (шахмал 200 мг, 400 мг, 800 мг)
Зидовудин /AZT/ (капсул 100 мг, 250 мг)
Ламивудин /ЗТС/ (шахмал 150 мг, 300 мг)
Текст томруулах
A
A
A