- Нүүр
- Сайдын тушаал
- ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын
2006 оны 08 сарын 21 өдрийн
277 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨЛБӨРТЭЙ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага иргэдэд тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Төлбөртэй тусламж үйлчилгээ гэдэгт энэхүү журмын хавсралтанд заасан тусламж, үйлчилгээг хамаарах бөгөөд иргэд эдгээр тусламж, үйлчилгээг авахдаа төлбөр төлнө.
1.3. 16 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.3-1.11 дугаарт заасан амбулаторийн
оношлогоо, шинжилгээг төлбөргүй үзүүлэх ба эдгээр тусламж, үйлчилгээний зардлыг төр хариуцна;
1.4. Эрүүл мэндийн байгууллага хавсралтад заагдсан төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээ, шинээр нэвтрүүлж буй өндөр өртөгтэй болон улсын хэмжээнд дангаараа үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоохдоо
өөрийн байгууллагын өртөг зардлын тооцоо судалгааг үндэслэн тооцоолж саналаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлж зөвшилцсөний үндсэн дээр батлана.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага харьяалагдах ЭМГазраар уламжлуулан саналаа хүргүүлнэ.
1.5. Эрүүл мэндийн байгууллага нь төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт болон тарифыг үйлчлүүлэгчдэд ил газар, эмнэлгийн кассын дэргэд байрлуулсан байхын зэрэгцээ иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй мэдээллийн цэг (лавлах)-ийг кассын ойролцоо ажиллуулсан байна
1.6. Байгууллагын дарга нь тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэх замаар олсон орлогыг төвлөрүүлж зарцуулах журмыг батлан хэрэгжүүлэх, хяналтын механизмыг бий болгож нийт ажиллагсдад тогтмол мэдээлж байна.
Хоёр. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг төлбөртэй үзүүлэхэд тавигдах шаардлага, орлогын зарцуулалт
2.1. Бүх орлогыг байгууллагын кассаар дамжуулан байгууллагын дансанд оруулна.
Байгууллагын кассын машин нь стандарт, хэмжил зүйн байгууллагаар баталгаажсан байна.
2.2. Байгууллагын кассаас иргэдэд олгосон u1084 мөнгө төлсөн баримтанд эрүүл мэндийн байгууллагын нэр, иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэр, тус бүрийн төлбөрийн хэмжээ, дүн, тусламж үзүүлсэн эмчийн нэр, огноог тэмдэглэсэн байна.
2.3. Энэхүү журмын дагуу үйл ажиллагаа явуулж олсон орлогын 40-өөс доошгүй хувийг эмч, ажиллагсдын урамшуулалд, үлдэх хувийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангахад зарцуулна.
2.4. Эмнэлгийн ашиглагдаагүй байр талбайг ижил төрлийн үйлчилгээ явуулдаггүй эрүүл мэндийн байгууллага, эсвэл тухайн эмнэлгийн үйлчлүүлэгсдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил үйлчилгээг явуулдаг байгууллага, иргэдэд үндсэн үйл ажиллагаандаа саад бэрхшээл учруулахгүйгээр түрээслүүлж болно. Гэхдээ нэр, хаяг, өмчийн хэлбэр, төлбөр зэргийг тусгасан мэдээллийг ил тод байрлуулж, тусгаарласан байхыг шаардана.
Гурав. Хориглох зүйл
3.1 "Эрүүл мэндийн тухай" Монгол улсын хуулийн 281, 35.2 дугаар зүйлүүдэд заасан тусламж үйлчилгээ, яаралтай болон гэнэтийн осол, эрчимт эмчилгээний үед хийгдэх эмчилгээг төлбөртэй үзүүлэх;
3.2 Хүүхэд (16 нас хүртэлх), жирэмсэн эх, өндөр настан (55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй), хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хавсралтаар батлагдсан жагсаалтын 1.3-1.11 дугаарт заасан амбулаторийн оношлогоо, шинжилгээг төлбөртэй үзүүлэх;
3.3 Иргэдээс жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээнд төлбөр авах, эмч, мэргэжилтэнүүд иргэдтэй шууд төлбөр тооцоо хийх;
3.4 Улсын эмнэлэгт ажиллаж буй зөвлөх эмч болон бусад эмч, мэргэжилтэн тухайн эмнэлэг дээр байрлах хувийн эмнэлэгт давхар ажиллах, хувийн журмаар ажлын байрандаа төлбөрт үйлчилгээ эрхлэх, эм, биобэлдмэл,
биологийн идэвхит бодис зарах;
3.5 Энэхүү журмаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн тарифын нэр төрлийг дотор нь шинжилгээний үзүүлэлт, үйлдэл бүрээр задлах, анхан шатны маягт, карт, зургийн хальс, эм урвалжийн үнэ гэх мэтээс төлбөр авах;
3.6 Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс бие засах газар, угаалга, нөмрөг, халатны үнэ, хувцас өлгөх гэх мэт нийтлэг үйлчилгээнээс төлбөр авах;
3.7 Тусламж, үйлчилгээнд шаардлагатай бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, материалыг иргэдээр олуулах.
Текст томруулах
A
A
A