- Нүүр
- Сайдын тушаал
- Төлбөртэй үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт
Эрүүл мэндийн сайдын
2006 оны 08 сарын 21 өдрийн
277 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
Төлбөртэй үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт
Нэг. Амбулаторийн оношлогоо, шинжилгээ
1.1. Цөмийн оношлогоо;
1.2. Компьютерт томографын оношлогоо;
1.3. Зүрхний цахилгаан бичлэг;
1.4. Тархины цахилгаан бичлэг;
1.5. Дурангийн оношлогоо;
1.6. Хэвлийн хөндийн цуллаг эрхтнээс бусад эрхтэний чанд авианы оношлогоо;
1.7. Рентген зураг авалт (флюрографаас бусад);
1.8. Доплер хэт авианы оношлогоо;
1.9. Бактерлогийн шинжилгээ;
1.10. Иммунологийн шинжилгээ;
1.11. Цитологи, гистологийн шинжилгээ;
1.12. Эмчилгээний гоо заслын оношлогоо;
1.13. Ажил, сургуульд орох, жолооны үнэмлэх авах болон гадаадад явахад
шаардагдах эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ;
Хоёр. Амбулаторийн эмчилгээ
2.1. Цөмийн эмчилгээ;
2.2. Насанд хүрэгчдийн шүдний эмчилгээ, протез, гажиг засал;
2.3. Нүдний хараа заслын лазерын эмчилгээ;
2.5. Гоо заслын эмчилгээ;
2.6. Сайн дурын вакцинжуулалт;
2.7. Хиймэл үр суулгах ажилбар;
2.8. Үр хөндөх;
Гурав. Бусад
3.1. Мэс засалд хэрэглэгдэх хиймэл үе, холбоос, нөхөөс, метал бэхлэгч, судасны
хавчаар, пейсмейкер, цус тогтоогч болон хиймэл яс, шөрмөс, судас;
3.2. Ангиограф, миелограф, артрографийн оношлогоо, эмчилгээнд хэрэглэгдэх
тодотгогч бодис, зонд;
3.3. Дурангийн мэс заслын эмчилгээнд хэрэглэгдэх нэг удаагийн цоолтуур,
хавчаар, эрхтэн оёх, таслах багаж;
3.4. Бөөрний архаг дутагдалтай өвчтөний диализад хэрэглэгдэх шүүлтүүр;
3.5. Бусад протез;
3.6. Донтолт, архидалтаас үүссэн гэмтэл, хордлогын оношлогоо, эмчилгээ;
3.7. Иргэн санаатайгаар амь насаа бусниулахаар оролдсон тохиолдлын
оношлогоо, эмчилгээ;
3.8. ЭМД-гүй иргэний ЭМД-аас санхүүждэг бүх төрлийн оношлогоо, эмчилгээ.
--o0o--
Текст томруулах
A
A
A