A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ХҮНИЙ ЦУС, БИОЛОГИЙН ШИНГЭН, ЭД, ЭСИЙН СОРЬЦ АВАХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ /ЭМС-ын 2018 оны А/526 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2018 оны А/526 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэндийн сайдын 2006 оны 426 тоот
                                                                            тушаалын 1 дүгээр хавсралт
 
СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ХҮНИЙ ЦУС, БИОЛОГИЙН ШИНГЭН, ЭД, ЭСИЙН СОРЬЦ АВАХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц цуглуулахдаа үйлчлүүлэгч (өвчтөн/судалгаанд оролцогч)-д урьдчилан хэлж, ойлгуулна.
1.2.Сорьцод хийсэн шинжилгээний эцсийн дүнг үйлчлүүлэгчид мэдэгдэнэ.
1.3.Шинжилгээний дүнтэй холбоотой үйлчлүүлэгчийн нууцыг хадгалж, судалгаа, шинжилгээний бүтээл, материалд үйлчлүүлэгчийн овог, нэртэйгээр нийтлэхийг хориглоно.
1 4.Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц цуглуулахдаа халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримтлана.
Хоёр. Хүний цус, биологийн шингэнийг шинжилгээнд авах
2.1.   Судалгаа, шинжилгээний зорилгоор цус болон биологийн шингэн (шээс, цэр,   цөс,  ходоодны   шүүс,   шүүдэст  шингэн,   тархи-нугасны   шингэн,   шүлс, үтрээний шүүрэл, үрийн шингэн, турүү булчирхайн шүүрэл)-ийг шаардлагатай үед шинжилнэ.
2.2.           Судалгаа,   шинжилгээний   зорилгоор   хүний   цус,   биологийн   шингэнийг удирдамжид заасны дагуу зохих бэлтгэл хангасны дараа авна.
2.3.           Цус, биологийн шингэнийг өвчнийг оношлох, эмчилгээн ий үр дүнг хянах зорилгоор шинжлэх бөгөөд шинжилгээний үзүүлэлтийг холбогдох байгууллагын удирдлагын зөвшөөрөлтэйгээр судалгааны ажилд ашиглаж болно.
2.4.           Цус, ходоодны шүүс, цөсийг батлагдсан удирадамж, стандартын дагуу сувилагч, лаборант авна.
2.5.           Тархи-нугасны шингэн, шүүдэст шингэн, үтрээний шүүрэл, үрийн шингэн, түрүү булчирхайн шүүрлийг батлагдсан удирдамж, стандартын дагуу нарийн мэргэжлийн эмч авна.
2.6.           Шээс, цэр, шүлсийг авах аргыг сувилагч удирдамжийн дагуу үйлчлүүлэгчид сайтар зааж ойлгуулан өөрөөр нь авахуулна. Бага насны хүүхэд, хэвтрийн хүнд өвчтөнөөс шээсийг эмнэлгийн ажилтан бургуйгаар авна.
2.7.           Үрийн шингэний сорьц авах аргыг эмч удирдамжийн дагуу үйлчлүүлэгчид сайтар зааж ойлгуулан өөрөөр нь авахуулна. Сорьц авахаас өмнө үйлчлүүлэгч заавал ДОХ-ын шинжилгээ хийлгэсэн байна.
 
2.8.         Цус, шээс, цэр, шүлс, цөс, ходоодны шүүс, шүүдэст шингэн, тархи нугасны шингэн, үрийн шингэн, түрүү булчирхайн шүүрэл, үтрээний шүүрлийг шинжлэх тухай өвчний карт, түүхэнд бичсэн байна.
2.9.         Авсан сорьцыг онош зүйн лабораторид нэн даруй хүргэнэ.
2.10.    Цус, биологийн шингэнийг оношзүйн лабораторид шинжилгээнд сорьц илгээх  бичгийн   хамт  хүргэнэ.   Шинжилгээнд   сорьц   илгээх   бичигт  дараах мэдээллийг бичсэн байна. Үүнд:
2.10.1.   Үйлчлүүлэгч/өвчтөний овог, нэр нас, хүйс
2.10.2.   Урьдчилан таамаглаж буй онош
2.10.3.   Шинжилгээний дүнг буцааж, илгээх, тасаг, кабинет
2.10.4.   Шинжилгээний нэр, төрөл
2.10.5.   Сорьцыг шинжлүүлж буй эмчийн нэр
2.10.6.   Сорьцыг авсан сувилагч/туслах ажилтны нэр, гарын үсэг
2.10.7.   Сорьц авсан он, сар, өдөр, цаг, минут
2.11.    Сорьцыг   шинжилж,   шинжилгээний   дүнг  үйлчлүүлэгчид  эсвэл   асран хамаалагчид мэдэгдэнэ.
Гурав. Эд, эсийн сорьц авах
3.1.  Судалгаа,   шинжилгээний   зорилгоор  эд,   эсийн   шинжилгээг  зайлшгүй шаардлагатай үед хийнэ.
3.2.  Судалгаа,  шинжилгээний .зорилгоор хүний  эрхтнээс эд,  эсийн  сорьц авахдаа үйлчлүүлэгчээс өөрөөс нь буюу асран хамгаалагчаас таниулсан зөвшөөрөл авч гарын үсэг зуруулсан байна.
3.3.  Оношлогоо, шинжилгээний зорилгоор эд, эсийн шинжилгээ авахаас өмнө холбогдох   бүх   шинжилгээг  хийсэн   байна.   Зайлшгүй   хийгдсэн   байх шинжилгээнд: цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээ хамаарна.
3.4.   Эдийн шинжилгээг оношлогооны зорилгоор хийх бөгөөд уг шинжилгээний үзүүлэлтийг судалгааны ажилд ашиглаж болно.
3.5.   Эдийн шинжилгээг хүний биеийн аль ч эрхтнээс авч болно.
3.6.  Урьдчилан  хийсэн дүрс оношлогооны  шинжилгээний  үр дүнд эдийн шинжилгээ авах байрлалыг нарийн тодорхойлно.
3.7.   Эд,   эсийн   сорьцийг   дараах   дараах   ажиллабарын   үед   батлагдсан удирдамж, стандартын дагуу тухайн мэргэжлийн эмч авна.
 
•         Дурангийн шинжилгээний үед
•         Дурангийн мэс заслын үед
•         Мэс заслын хагалгааны үед
•         Хатгалтаар
 
3.8.  Эдийн шинжилгээ хийх заалтыг өвчний карт болон түүхэнд бичсэн байна.
3.9.  Эдийн шинжилгээний эсрэг заалт нь:
 
•         Өвчтөн амь тэнссэн байдалд байх
•         Бусад шинжилгээгээр эдийн шинжилгээ авах байрлал бүрэн тодорхойгүй байх,
•         Цусны   бүлэгнэлтийн    шинжилгээ   өөрчлөлттэй,    цус   алдах аюултай,
•         Эдийн шинжилгээ авах явцад бусад хөндийт эрхтэн болон судас, мэдрэл гэмтэх аюултай байх,
•         Эдийн шинжилгээнээс бусад аргаар оношийг тогтоох бүрэн боломжтой байх,
•         Зөвхөн судалгааны зорилгоор амьд хүнээс эдийн шинжилгээ авах,
3.10.    Эд, эсийн сорьцыг дараах аргуудаар, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан авна
•         Сойздох
•         Зүсэх
•         Чимхүүрээр хавчих
•         Вакум зүүгээр соруулах
3.11.    Авсан    сорьцоо    бэхжүүлэх   уусмалд   хадгалан,    эмгэг    гистологийн лабораторит, тээвэрлэх журмын дагуу илгээнэ.
3.11.1.   Бэхжүүлэх уусмалд хадгалах: Авсан эдийн эзлэхүүнээс 5-6 дахин их хэмжээний саармагжуулсан  10 хувийн срормалины уусмалд хийж хадгална.
3.11.2.   Сорьцыг илгээх: Сорьц бүхий савыг битүүмжлэн таглаж, гадна талд  нь үйлчлүүлэгч/өвчтөний  овог,   нэр,   нас,  хүйс,   илгээх  бичгийн дугаар, сорьц авсан он, сар, өдөр, сорьцын тоо, ширхэгийг бичнэ.
3.11.3.   Тээвэрлэх: Сорьцыг тасалгааны хэмд хадгалж, тээвэрлэнэ.
3.12.   Эд, эсийн сорьцийг гистологийн лабораторит илгээхдээ дагалдах бичигт дараах зүйлийг нарийвчлан тодорхой бичсэн байна
•         Сорьц авсан зорилго
•         Эд, эс авсан эрхтэн,
•         Сорьцийг авсан байрлал
•         Сорьцийн тоо ширхэг
•         Сэжиглэж буй урьдчилсан онош
•         Сорьц авсан цаг
•         Ажиллабарыг гүйцэтгэсэн эмч, эрдэм шинжилгээний ажилтны   гарын үсэг
3.13.   Сорьцод   хийсэн    шинжилгээний   дүнг   үйлчлүүлэгчид   албан   ёсоор мэдэгдэнэ.
/4 дүгээр бүлгийг ЭМС-ын 2007 оны 121 тоот тушаалаар хассан/
 
-----оОо-----