A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц, тэдгээрийг санхүүжүүлэх төлбөрийн арга, эх үүсвэрийг зохицуулах журам /1-р хавсралтыг ЭМС-ын 2009-180-р хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2006 оны 279 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц, тэдгээрийг санхүүжүүлэх төлбөрийн арга, эх үүсвэрийг зохицуулах журам
Нэг. Нийтлэг зүйл
1.1.   Энэхүү журмаар эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх тусламж үйлчилгээний   багцууд   болон   тэдгээрийг  санхүүжүүлэх эх   үүсвэр, төлбөрийн   арга  хэлбэрийг   тогтоохтой  холбоотой   харилцааг зохицуулна.
1.2.  Эрүүл  мэндийн  байгууллагууд  нь тусламж үйлчилгээний  шатлалд тохируулан нэн шаардлагатай, нэмэлт болон бусад багцад багтсан тусламж үйлчилгээг үзүүлэн энэ журамд заасан төлбөрийн аргаар зохих эх үүсвэрээс санхүүжилт авч ажиллана.
Хоёр. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэн шаардлагатай, нэмэлт болон бусад гэсэн 3 багцад ангилан үзнэ.
Тусламж үйлчилгээний нэн шаардлагатай багц
2.1.  Эрүүл   мэндийн   нэн   шаардлагатай   тусламж  үйлчилгээний   багцад хүснэгт 1-д заасан тусламж үйлчилгээг хамруулан үзнэ.
2.2.   Нэн шаардлагатай багцын тусламж үйлчилгээг өрх, сум, сум дундын эмнэлэгт үзүүлнэ.
2.3.   Нэн шаардлагатай бащын тусламж үйлчилгээг амбулатороор, гэрийн эргэлт   болон   дуудлагаар   гүйцэтгэнэ.   Сум,   сум   дундын   эмнэлэг өвчтний   хүнд   хөнгөнөөс шалтгаалан   зарим   тусламж   үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлнэ.
2.4.          Сум дундын эмнэлэг үйлчлэх хүрээний хүн амд нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна нэмэлт тусламж үйлчилгээний багцад заагдсан зарим тусламж үйлчилгээг өөрийн хүчин чадал болон техник технологи,  боловсон хүчний  боломжийг үндэслэн  стандарт удирдамжийн дагуу үзүүлж болно.
Тусламж үйлчилгээний нэмэлт багц
2.5.  Эрүүл  мэндийн  тусламж үйлчилгээний  нэмэлт багцад хүснэгт 2-д заасан тусламж үйлчилгээг хамруулан үзнэ.
2.6.   Нэмэлт багцын тусламж үйлчилгээг лавлагаа тусламжийн хоёр ба гуравдугаар шадтшлын эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлнэ.
2.7.   Нэмэлт   багцын   тусламж   үйлчилгээг   хэвтүүлэн    эмчлэх,  өдрийн эмчилгээ болон амбулаторийн үйлчилгээ хэлбэрээр үзүүлнэ.
2.8.  Уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг нэмэлт багцын дагуу эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлнэ.
2.9.    Аймгийн    нэгдсэн    эмнэлэг,    ор    бүхий   дүүргийн    эрүүл    мэндийн байгууллагууд нэмэлт багцын зарим үйлчилгээг өдрийн эмчилгээний хэлбэрээр   энэ   тушаалын  хоёрдугаар  хавсралтад   заасан   өдрийн эмчилгээний журмын дагуу үзүүлж болно.
Тусламж үйлчилгээний бусад багц
2.10.   Тусламж үйлчилгээний  бусад  багцад хүснэгт  3-д  заасан  тусламж үйлчилгээг хамруулан үзнэ.
Тусламж үйлчилгээний бусад багц
2.11.  Тусламж үйлчилгээний  бусад  багцад хүснэгт  3-д  заасан  тусламж үйлчилгээг хамруулан үзнэ.
2.12.  Тусламж үйлчилгээний бусад багцын 1-д заасан байгалийн гамшиг, гэнэтийн   аюул   ослын   үеийн   эрүүл   мэндийн,   эмнэлгийн   тусламж үйлчилгээ болон 2-т заасан байгалийн голомтод халдварт өвчин, гоц
халдварт өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэжээг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад, 3, 4 дүгээр бүлэгт заасан эрүүл мэндийн судалгаа,    эрдэм    шинжилгээ,    мэргэжил    арга    зүйн    удирдлага, мэргэжлийн сургалтыг лавлагаа тусламжийн гуравдугаар шатлалын байгууллагуудад, 5 дугаар бүлэгт заасан нийгмийн эрүүл  мэндийн
тусламж үйлчилгээг хоёр ба гуравдугаар шатлалын байгууллагуудад, 6-р   бүлэгт   заасан   рашаан   сувиллын   тусламж   үйлчилгээг  улсын хэмжээний   тусламж  үйлчилгээ   үзүүлж   буй   рашаан   сувилалуудад үзүүлнэ.
2.13.     Тусламж үйлчилгээний  бусад  багцын  5-р  бүлэгт  заасан   нийгмийн эрүүл    мэндийн   тусламж   үйлчилгээнд   үндэсний   хөтөлбөрүүдийн хэрэгжилт, олон нийтийг хамарсан скрининг үзлэг, шинжилгээ зэрэг
үйлчилгээг хамруулан үзнэ.
Гурав. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын санхүүжилт
3.1.   Нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц тусламж үйлчилгээг үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн байгууллага /сум, сум дундын эмнэлэг, өрхийн эмнэлэг / нэг иргэнээр тооцсон аргаар улсын төсвөөс санхүүжнэ.
3.2.  Нэмэлт тусламж үйлчилгээний багцын эмнэлгийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ болон түргэн тусламжийн үйлчилгээг нийт төсвийн   аргаар тооцон улсын төсвөөс санхүүжүүлнэ.
3.3.  Нэмэлт   тусламж   үйлчилгээний   багцын   хэвтүүлэн   эмчлэх   болон амбулаторийн тусламж үйлчилгээг өртөг ойролцоо оношийн бүлгээр хүснэгт   4-д   3'аасны    дагуу   ЭМД-ын    сан    болон   улсын   төсвөөс
санхүүжүүлнэ.
3.4.  Бусад   тусламж   үйлчилгээний   багцын   тусламж   үйлчилгээг   нийт төсвийн аргаар тооцон улсын төсвөөс санхүүжүүлнэ.
3.5.  Рашаан сувиллын тусламж үйлчилгээг нэг хэвтүүлэн эмчлүүлэгчийн тоонд үндэслэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
 
--------оОо----------