A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2006 оны 279 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
Өдрийн эмчилгээ хийх журам      
Нэг. Нийтлэг зүйл
1.            Энэхүү журмаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, ор бүхий эрүүл мэндийн нэгдэлд өдрөөр хийгдэх эмчилгээ үйлчилгээг зохицуулна.
2.            Өдрийн эмчилгээнд энэхүү журмын 3 ба 4 дүгээр бүлэгт заасан нөхцлийг хангасан өвчтнийг хамруулна.
3.            Өдрийн эмчилгээний зорилго нь эмнэлгийн хэвтэлтийг багасгах, эмнэлгийн ор ашиглалтыг сайжруулж,  орны хүлээгдлийг бууруулах,  өвчтний сэтгэл ханамжийг дээшлүүлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргахад оршино.
Хоёр. Өдрийн эмчилгээ явуулах орчин нөхцөл
1.            Эмнэлэг өдрийн  эмчилгээнд зориулан  өдрийн  эмчилгээний  өрөө  гаргаж тохижуулна.       
2.            Өдрийн эмчилгээний өвчтөнд тасгийн эмч, сувилагч нар тодорхой хуваарийн дагуу тусламж үйлчилгээг үзүүлнэ.
3.            Өдрийн   эмчилгээний   өвчтөнд  хэвтэн   эмчлүүлж  байгаа   өвчтөнтэй   адил өвчний түүх нээж, тусламж үйлчилгээг  эмнэлзүйн удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ.
4.            Өдрөөр      эмчлэгдэх      өвчтөний      эмчилгээ      үйлчилгээтэй      холбоотой зохицуулалтыг эмнэлэг тусгай журам гаргаж бусад тусламж үйлчилгээтэй оновчтой    хэлбэрээр    зохицуулж   зохион    байгуулна.    Журманд   дараах зохицуулалтыг заавал тусгасан байна:
·        өвчтөнтэй эмчилгээний дараа өдөрт 1-ээс доошгүй удаа холбоо барих асуудал
·        өвчтөн эмнэлгээс гадуур байх хугацаандаа яаралтай тусламж шаардагдах тохиолдолд авах арга хэмжээний зохион байгуулалт
Гурав. Өдрийн эмчилгээнд хамруулах заалт
1.   Эрүүл мэндийн заалт:
•        Өвчтний өвчин эмгэг нь амь насанд шууд аюул учруулахааргүй байх;
•        Өвчтөнд хийгдэх эмнэлгийн тусламж үйлчилгээ нь өдрөөр хийгдэх боломжтой байх;
•        Өдөрт хийгдэх эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 3 цагаас илүүгүй байх шаардлагатай бөгөөд улмаар эмчилгээний дараа ажиглалтын хугацаа дуусахад өвчтөн гэртээ эргэн харих бүрэн чадамжтай болсон байх;
•        Өвчтөн эмчид 24 цагийн дотор давтан үзүүлэх шаардлагагүй байх;
•        Мөн 24 цагийн туршид мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээ авах шаардлагагүй байх;
•        Өвчтөн хэвтрийн дэглэм сахих заалтгүй байх;
2.   Халамж асаргааны заалт:
•        Өвчтөн өдрөөр эмчилгээнд явах нөхцөлийг ойлгож зөвшөөрсөн байх /зөвшөөрлийг өвчний түүхэнд хавсаргана/
•        Бага насны хүүхэд, өндөр настан болон хагжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээний явцад байнгын асран халамжлагчтай байх;
•        Асран хамгаалагч нь зөвшөөрсөн байх /зөвшөөрлийг өвчний түүхэнд хавсаргана/;
•        Өвчтний эмнэлгээс гэр хүртэлх зай нь 30 километрээс хэтрэхгүй байх бөгөөд хоёр талын тээврийн асуудлыг шийдвэрлэсэн байх;
•        Өвчтөн холбоо барих утастай байх;
•        Асран хамгаалагч нь өвчтний эмгэгийн онцлог, тусламж үйлчилгээний талаар хангалттай мэдээлэл, дадалд суралцсан байх;
Дөрөв. Өдрийн эмчилгээнд хамрагдах өвчин эмгэгийн жагсаалт
Мэс заслын эмгэг
7.   Нүд ба түүний дайврын эрхтний бусад өвчний оношилгоо, эмчилгээ
(Н00-Н59, Q10-Q15, D31)
2.   Чих, хөхөнцрийн өвчний оношилгоо, эмчилгээ
(Н65-Н95, D14, D38, Q16-Q18)
3.   Мухар олгой, ивэрхий, цөсний хүүдий, доод мөчний вений өргөсөл, геморрой
өвчний мэс заслын эмчилгээ
(К35-К46, К80-К83, К87, I83-I84, D10-D13)
(S00-Т98)
4.           Бэртэл хордлого түлэгдэлтийн оношилгоо, эмчилгээ                
5.            Амьсгалын замын эрхтний эмгэгийн оношилгоо, мэс заслын эмчилгээ
(JOO,J99,Q30-Q37, D14-D15, D38)
6.   Яс булчин холбох нэхдэсийн өвчний оношилгоо, эмчилгээ
(М00-М99, Q65-Q79, R25-R29, D16)
7.  Хорт хавдрын үеийн химийн эмчилгээ                                          (С00-D09)
8.            Хорт хавдрын үеийн жижиг хэмжээний мэс заслын эмчилгээ  (С00-D09)
Мэдрэлийн эмгэг
1.   Мэдрэлийн тогтолцооны өвчний оношилгоо, эмийн эмчилгээ (G00-G99,Q00-Q07)
Дотор эрхтний эмгэг
1.   Цус, цус бүтээх эрхтний өвчний оношилгоо эмийн эмчилгээ
(D50-D89, D45-D48)
2.  Дотоод шүүрэл, бодисын солилцоо ба булчирхайн эмгэгүүдийн оношилгоо,

ЭМЧИЛГЭЭ                                                                       (Е00-Е90, D44,D34-D36)
3.           Сэтгэцийн ба аягийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ
(F00-F99, Q90-Q99, R40-R69)
4.  Зүрхний өвчний оношилгоо, эмчилгээ     (I00-I09, I10-I15, I20-I25, I26-I52, D18)
5.            Цусны эргэлтийн эмгэгийн оношилгоо, эмийн эмчилгээ
(I60-I69, I70-I82, I85-I99, Q20-Q28,ROO-RO9)
6.   Амьсгалын замын эрхтний эмгэгийн оношилгоо, эмийн эмчилгээ
(JOO-J99, Q30-Q37, D14-D15, D38)
7.   Хоол шингээх эрхтний өвчний оношилгоо, эмчилгээ
(К09-К31, К50-К70-К77,  К85-К86, К90-К93, Q38-Q45, R10-R19, D37)
8.   Арьс ба халимын өвчний оношилгоо, эмчилгээ
(L00-L99, Q80-Q89, R20-R23, D17-D23)
9.   Яс булчин холбох нэхдэсийн өвчний оношилгоо, эмчилгээ
(М00-М99, Q65-Q79, R25-R29, D16)
10.   Бөөр, шээс, бэлгийн замын эрхтний өвчний оношилгоо, эмчилгээ
(N00-N39, N40-N99, Q5-Q56, Q60-Q64, R30-R39, D24-DЗО, D39-D40, D41)
11.     Нүд ба түүний дайврын эрхтний бусад өвчний оношилгоо, эмчилгээ
(Н00-Н59, Q10-Q15, D31)
12. Чих, хөхөнцрийн өвчний оношилгоо, эмчилгээ     (Н65-Н95, D14, D38, Q16-Q18)
- X -