- Нүүр
- Сайдын тушаал
- АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН НЭГТГЭЛ ХИЙХ ЖУРАМ
Сангийн сайдын 2009 оны12 дугаар
сарын 01-ний өдрийн 269 тоот
тушаалын хавсралт
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН НЭГТГЭЛ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар (цаашид НБББГ гэх), аймаг, нийслэл, дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс нь ААН, байгууллагын тайланг хянаж хүлээн авах, шинэ ААН, байгууллагыг баазад нэмэх, тайлангийн нэгтгэл хийх, тайлан хүлээн авалтын дүнг нэгтгэн гаргах, архивт тушаахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Нэгтгэлд аймаг, нийслэл, дүүрэг болон улсын төсөвтэй харьцдаг өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулна.
3. Санхүүгийн тайлангийн нэгтгэлийг Санхүүгийн тайлангийн нэгтгэлийн программ Е-балансаар гүйцэтгэнэ.
Хоёр. Тайлан хүлээж авах
1. ААН, байгууллагын Е-балансад шивсэн улирлын болон жилийн санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.2-д заасны дагуу Сангийн яам, аймаг, нийслэл, дүүргийн бүртгэлийн мэргэжилтэн цаасан хэлбэрээр тулган баталгаажуулж, хүлээн авна.
2. Сангийн яамны НБББГ улсын төсөвтэй харьцдаг ААН, байгууллагын тайланг Төсвийн бодлогын газар, Төрийн сангийн газар, Санхүү, эдийн засгийн бодлогын газар, Зээл тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газартай хамтран тайлан, балансын холбогдох зүйл, үзүүлэлтүүдийг тойрох хуудсаар хянаж, баталгаажуулан хүлээн авна.
3. Сангийн яам, аймаг, нийслэл, дүүргийн бүртгэлийн мэргэжилтэн нь ААН, байгууллагын санхүүгийн тайланг А ба Б маягтаар хүлээн авна.
4. Улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байгууллагыг Е-балансын баазад тухайн нийслэл, аймаг, дүүргийн бүртгэлийн мэргэжилтэн нэмж бүртгэх ба татварын байгууллагатай тулган баталгаажуулсан жагсаалтыг улирал тутам илтгэх хуудсын хамт Сангийн яамны НБББГ-т ирүүлнэ.
5. Тайлан хүлээж авах үеийн ажлын ачааллыг харгалзан тайлан хүлээн авах үед нэг мэргэжилтэнд 2500 аж ахуйн нэгж ногдохоор тооцож, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогчийг түр ажиллуулж болох ба тайлангийн баталгаажуулалт, бусад хариуцлагыг үндсэн орон тооны бүртгэлийн мэргэжилтэн хариуцна.
6. Е-баланс программын баазыг цэвэрлэх, тусгаарлах үйл ажиллагааг аймаг, дүүргийн бүртгэлийн мэргэжилтнүүдтэй тоон үзүүлэлтийг хянан тулгасны үндсэн дээр Сангийн яамны НБББГ гүйцэтгэнэ.
Гурав. Нэгтгэл хийх
1. Сангийн яамны НБББГ нь ААН, байгууллагын санхүүгийн тайлангийн нэгтгэлийг хийж, дүгнэлт танилцуулгын хамт дараа оны 05-р сарын 15-ны дотор Сангийн яамны вебсайт болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд сурталчилна.
Дөрөв. Нэгтгэл тушаах, тайлагнах
1. Аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь улирлын болон жилийн санхүүгийн тайлангийн хүлээн авалт, тушаалтын ирцийн мэдээг энэ журмын 4-р бүлгийн 2-т заасан илтгэх хуудасны дагуу гаргаж, улирлын дараа сарын 30-ны дотор Сангийн яамны НБББГ-т ирүүлнэ.
2. Тайлан хүлээн авалтын Илтгэх хуудасны загвар:
д/д
|
Үзүүлэлт
|
Х/н
|
Үзүүлэлт
|
|
1. Тайлан хүлээн авалтын мэдээ
|
1.1
|
Тайлан тушаах ёстой ААН, байгууллагын тоо
|
тоо
|
|
1.2
|
Тайлан тушаасан ААН, байгууллагын тоо
|
тоо
|
|
|
1.3
|
Үүнээс: Хугацаандаа тушаасан
|
тоо
|
|
|
1.4
|
Хугацаа хоцроож тушаасан
|
тоо
|
|
|
1.5
|
Тайлан огт гаргаж ирүүлээгүй
|
тоо
|
|
|
1.6
|
Х тайлангийн тоо
|
тоо
|
|
|
1.7
|
Тодруулгатай авсан тайлангийн тоо
|
тоо
|
|
|
1.8
|
ТӨҮГ
|
тоо
|
|
|
1.9
|
ОНӨҮГ
|
тоо
|
|
|
1.10
|
ХК
|
тоо
|
|
|
1.11
|
ХХК
|
тоо
|
|
|
1.12
|
Нөхөрлөл
|
тоо
|
|
|
1.13
|
Хоршоо
|
тоо
|
|
|
1.14
|
Төсвийн байгууллага
|
тоо
|
|
|
1.15
|
ТББ
|
тоо
|
|
|
1.16
|
Шашны байгууллага
|
тоо
|
|
|
1.17
|
Тайлан хүлээн авалтын хувь
|
хувь
|
|
|
1.18
|
Тайлангаа аудитын хуулийн дагуу аудитын байгууллагаар баталгаажуулах ёстой ААН-н тоо
/ жилийн эцэст/
|
тоо
|
|
|
1.19
|
Тайлангаа аудитын хуулийн дагуу аудитын байгууллагаар баталгаажуулсан ААН-н тоо
/ жилийн эцэст/
|
тоо
|
|
|
|
1.21
|
Шинээр нэмэгдсэн ААН, байгууллагын тоо
|
тоо
|
|
|
1.20
|
Татан буугдсан ААН, байгууллагын тоо
|
тоо
|
|
2.Үр дүн тооцсон байдал
|
2.1
|
Тайлангаа хугацаандаа тушаагаагүй болон НББ-ийн тухай хууль зөрчсөн албан тушаалтан, байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан байдал
|
тоо
|
|
2.2
|
НББ-ийн тухай хуулийн дагуу ногдуулсан торгуулийн хэмжээ
|
мян.төг
|
|
|
2.3
|
Барагдуулалт
|
мян.төг
|
|
Тамга
Аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга___________
Бүртгэлийн мэргэжилтэн __________________
3. Дараагийн тайлант хугацаанаас өмнө Сангийн яамны НБББГ, аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь хүлээн авсан санхүүгийн тайланг үсгийн дарааллаар архивын нэгж үүсгэн архивт хүлээлгэн өгнө.
Тав. Бусад
1. Е-балансын санхүүгийн тайлангийн нэгтгэлийн баазаас хөндлөнгийн төрийн байгууллага санхүүгийн мэдээллээр лавлагаа гаргаж өгч болно.
2. Татварын байгууллагаас гаргасан ААН, байгууллагын тоо ба тооцоог бүртгэлийн мэргэжилтэн баталгаажуулсныг үндэслэн санхүүгийн тайлангийн баазад Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар өөрчлөлтийг оруулна.
* * *
Текст томруулах
A
A
A