A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/      
 
Сангийн сайдын 2009 оны 11-р   сарын 13 өдрийн 252 дугаар
       тушаалын хавсралт №1
 
 
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1    Хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан, татварын тайлан, татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой мэдээ, мэдээллийг бэлтгэх нягтлан бодох бүртгэлийн компьютерийн программыг /цаашид программ гэх/ өмчлөгч этгээдэд гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2     Гэрчилгээ олгох ажлын зорилго нь түүнийг хэрэглэгч ба зохиогч талуудын болон бүртгэлийн мэдээллийг хэрэглэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах явдал мөн.
 
Хоёр. Программд тавигдах шаардлага
 
2.1 Нягтлан бодох бүртгэлийн программ нь холбогдох хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын Стандарт болон холбогдох заавар журамд нийцсэн байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
1/   бүртгэлийн мэдээлэл боловсруулахад хэрэглэгдэх нэр томьёо нь стандартын тодорхойлолттой тохирч байх,
2/   тооцооны аргачлал нь стандартад заагдсан бүх аргыг хэрэглэх боломжтой байх,
3/   журнал, ерөнхий данс, санхүүгийн тайланд тодруулга хийх боломжтой болон бүртгэлийн маягтууд нь стандартын шаардлагыг хангасан байх,
4/   татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, тайланг цахим хэлбэрээр гаргаж, татварын тайланг интернетийн сүлжээ ашиглан татварын албанд хүргүүлэх боломжтой байх,
5/   татварын албанд гаргаж өгөх цахим мэдээ, мэдээлэл, тайлан нь Татварын Ерөнхий газар /ТЕГ/-ын даргын тушаалаар нийтээр дагаж мөрдөхөөр баталсан маягтын дагуу байх,
6/   татварын албанд гаргаж өгөх цахим мэдээ, мэдээлэл, тайланг гаргах үзүүлэлт, тооцоолол нь татварын хууль, хуулийг хэрэгжүүлэх аргачлал, ТЕГ-аас тавих шаардлагатай нийцэж байх,
7/   хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэр, технологийн хэрэгжилт, ажил үйлчилгээний явцад дотоодын хяналтын тогтолцоог зохион байгуулахад зохистой нөлөө үзүүлэх боломжтой байх,
8/   ажил гүйлгээг нууж дарагдуулах, бүрхэгдүүлэх, зориудаар будлиантуулах, хөрөнгө үрэгдүүлэн шамшигдуулах боломжийг олгохооргүй байх,
9/   санхүүгийн аудит хийхэд хялбар дөхөмтэй, мэдээллийн эх үүсвэрийг тодорхой харуулдаг байх.
                        10/ санхүүгийн тайланг хүссэн үедээ гаргаж авах боломжтой байх,
11/ үйлдвэрлэлийн болон хөрөнгийн хөдөлгөөний мэдээг олон хувилбараар гаргах,
12/ зардлын бүртгэл нэвтрүүлэх боломжтой байх,
13/ санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг төлөвлөгөөтэй харьцуулах боломжтой байх,
14/ санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн шинжилгээ хийх боломжтой байх.
 
2.2 Нягтлан бодох бүртгэлийн программ нь журмын 2.1-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна:
1/   зэрэгцүүлэх боломжтой байх,
2/   үнэн  зөв, иж бүрэн байх,
3/   өртгөөр бүртгэдэг байх,
4/   тогтвортой мөнгөөр илэрхийлэгддэг байх,
5/   нэмэлт тодруулга хийгддэг байх,
6/   ашиглахад энгийн ойлгомжтой байх,
7/   тайлбар, танилцуулга, гарын авлагатай байх.
8/   сүлжээнд болон бие даан ажиллах боломжтой байх,
9/   мэдээллийн шивэлт, шалгалтын ажил автомажсан байх,
10/ мэдээллийн хадгалалт, нууц хамгаалалт, файл ба программын аюулгүй байдал хангасан байх,
11/ үр дүнг файл(XLS,TXT), принтерээр гаргах боломжтой байх,
12/ хэрэглэхэд хамгийн энгийн, ойлгомжтой байх ба бусад үйлдлийн системтэй холбогдох талаар уян байх /WINDOWS болон UNIX гэх мэт/,
13/ сүлжээгээр программыг ашигладаг тохиолдолд хэрэглэгч тус бүрээр программд нэвтрэх нэр, нууц үгээр хангах боломжтой байх,
14/ сар болон улирал, жилээр программын мэдээллийг /баазыг/ архивлаж авдаг байх.
 
2.3 Нягтлан бодох бүртгэлийн программ нь нягтлан бодох бүртгэлийн дараах бүрдэл, хэсгүүдийг хамарсан иж бүрэн байна.
1/   мөнгөн хөрөнгийн бүртгэл,
2/   борлуулалт,
3/   авлагын бүртгэл,
4/   бараа материалын бүртгэл /өртөг тооцох бүх арга/
5/   өглөгийн бүртгэл,
6/   цалин хөлсний бүртгэл /тооцох бүх арга, тэтгэвэр, тэтгэмж/
7/   үндсэн хөрөнгө /ашиглалт,дахин үнэлгээ, элэгдэл тооцох бүх арга/
8/   зардлын бүртгэл /тооцох бүх арга/
9/   урт ба богино хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл,
10/ биет бус хөрөнгийн бүртгэл /элэгдэл тооцолт/
11/ эздийн өмчийн бүртгэл /хувьцаа ба хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн хөдөлгөөн, хуримтлагдсан ашиг, нэмж төлөгдсөн капитал гэх мэт/
12/  албан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэл /тооцох арга/,
13/ ерөнхий дансны хөтлөлт /ажлын хүснэгт ороод/,
14/  санхүүгийн тайлан, нэмэлт тодруулга.
15/  бусад
 
2.4    Нягтлан бодох бүртгэлийн программыг өмчлөгч этгээд нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй мэргэжлийн зөвлөхтэй байх бөгөөд программ хангамжийг ашиглах зориулалтаар нь төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагад хэрэглэхээр тодорхойлсон байна.
 
Гурав. Программыг шалгах
 
3.1 Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгч нараас бүрдсэн комиссыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга батална. Уг комисст татварын албаны төлөөлөл байна.
 
3.2 Өмчлөгч этгээд нь нягтлан бодох бүртгэлийн  программ хангамжийг шалгуулахдаа дараах зүйлийг бүрдүүлэн Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Газарт хүргүүлнэ:
1/   шалгуулах тухай өргөдөл,
2/   программын дэлгэрэнгүй танилцуулга,
3/   байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,
4/   зөвлөхийн мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар /хоёр, гурав дахь шатны шалгалтын эрхтэй/,
 
3.3 Нягтлан бодох бүртгэлийн программыг шалгах ажлыг жил бүрийн 3 дугаар улиралд багтаан зохион байгуулна.
 
Дөрөв. Программын шалгалтын комиссын эрх, үүрэг
 
4.1 Комисс нь шалгалтыг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэнэ.
 
4.2 Шалгалтын комисс нь программыг дараах байдлаар шалгана.
1/   программын ерөнхий байдалтай танилцаж, энэ журмын  хоёрдугаар зүйлд заасан программд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхийг тодорхойлох,
2/   туршиж зүгшрүүлсэн байгууллагад нь очиж үйл ажиллагаатай нь нэг бүрчлэн танилцаж тодорхойлолт гаргуулж авах,
3/   дэлгэрэнгүй бодлого бодуулж шалгах,
4/   нэгдсэн дүгнэлт гаргах.
 
4.3 Энэ журмын 4.2-ийн 1-3-д заасан шалгалтаар ямар нэг дутуу буюу хангалтгүй байдал илэрвэл  шалгалтын комисс засаж сайжруулах дүгнэлт гаргаж болно.
 
4.4 Комисс нь дүгнэлт гаргахын тулд программыг нарийвчлан судлах бололцоо олгохыг программ зохиогчоос шаардах эрхтэй.
 
4.5 Шалгалтын комиссын гишүүд программын нууцыг задруулж үл болно.
 
Тав.Гэрчилгээ олгох
 
5.1 Шалгалтын комиссын дүгнэлтийг үндэслэн Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Газрын тодорхойлолтоор шаардлага хангасан гэж үзвэл нягтлан бодох бүртгэлийн программд энэхүү журмын шаардлагад нийцсэн болохыг баталсан гэрчилгээг Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын  2 жилийн хугацаатай тушаалаар олгоно. Гэрчилгээ нь А4 хэмжээтэй байна.
 
            5.2 Гэрчилгээнд өмчлөгч /хуулийн этгээдийн нэр/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар эсвэл регистрийн дугаар, программын нэр, он, сар, өдөр болон программын зориулалт болон бусад шаардлагатай зүйлүүдийг бичнэ.
 
5.3 Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжинд олгосон гэрчилгээг дараах тохиолдолд Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын тушаалаар хүчингүй болно. 
1/   компанийн нэр болон программын нэр өөрчлөгдсөн,
2/   хэрэглэгчдээс гаргасан гомдлын дагуу шаардлага хангахгүй нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдож, нэгдсэн дүгнэлт гарсан,
3/   гэрчилгээний хугацаа дууссан
 
Зургаа. Программыг зохиогч, программыг хэрэглэгч талуудын хоорондын үйл  ажиллагаа
 
6.1 Байгууллага нь хэрэглэх нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг сонгохдоо тендер зарлан, сонгон шалгаруулалт хийж болно.
 
6.2 Программ хангамжийн худалдах үнэ, программчлах цар хүрээ, хүлээх хариуцлага, үйлчилгээ үзүүлэх, программын сургалтын талаар хоёр талын хооронд байгуулсан гэрээнд заавал тусгасан байна.
 
6.3 Хэрэглэгч талуудыг программтай ажиллах талаар гарын авлага болон файл байдалтай заавраар хангана. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сангийн сайдын 2009 оны 11-р                    
Сарын 13 өдрийн 252 дугаар
 тушаалын хавсралт №2
 
нүүр хуудас
 
 
Соёмбо
 
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ
 
ГЭРЧИЛГЭЭ
   Дугаар....
 
Өмчлөгч этгээдийн нэр:........................................................................
 
Өмчлөгч этгээдийн регистрийн дугаар:................................................
 
Аж ахуйн нэгж байгууллага  /Улсын төсвийн  байгууллага/-ын хэрэгцээнд зориулагдсан................................................................................компанийн өмчлөлийн   ".........................................................................." Нягтлан бодох бүртгэлийн  программ хангамж нь Сангийн сайдын 20.. оны ... тоот тушаалаар батлагдсан   "Нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид хяналт тавих журам"-ын шаардлагад нийцэж байгаа тул Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн даргын ..... тоот тушаалаар  200.... оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгов.
 
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА .....................  /..................../
Тамга
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ар хуудас
 
Гэрчилгээний хугацааны сунгалт:
 
Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн даргын ..... тоот тушаалаар  200.... оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар сунгав.
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА .....................  /..................../
Тамга
 
 
 
Гэрчилгээний хугацааны сунгалт:
 
Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн даргын ..... тоот тушаалаар  200.... оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар сунгав.
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА .....................  /..................../
Тамга
 
 
 
Гэрчилгээний хугацааны сунгалт:
 
Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн даргын ..... тоот тушаалаар  200.... оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар сунгав.
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА .....................  /..................../
Тамга
 
 
 
Гэрчилгээний хугацааны сунгалт:
 
Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн даргын ..... тоот тушаалаар  200.... оны ..... дугаар сарын .....-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар сунгав.
 
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА .....................  /..................../
Тамга