- Нүүр
- Сайдын тушаал
- ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДЛАГАА ХИЙХ АРГАЧИЛСАН ЗААВАР
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
167 тоот тушаалаар батлав.
ШҮҮХ-НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МАГАДЛАГАА ХИЙХ АРГАЧИЛСАН ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Хууль сахиулах байгууллагын тогтоол, шийдвэрийг үндэслэн өмчийн болон татварын холбогдолтой эрүү, иргэний хэргийн талаар гарсан маргаантай асуудалд шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлаа хийж дүгнэлт гаргахад энэхүү зааврыг удирдлага болгоно.
2. Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааг /цаашид магадлагаа гэх/ дор дурдсан тохиолдолд Монгол улсын эрүү, иргэний байцаан шийтгэх хууль бусад хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын заалтыг баримтлан хийнэ. Үүнд:
а/ Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм"-ийн 6 дугаар зүйлд дурдсан заалтуудын дагуу;
б/хууль сахиулах байгууллагаас орон тооны бус шүүх – нягтлан бодох бүртгэлийн магадлагч нягтлан бодогч, мэргэжилтний /цаашид магадлагч гэх/ хийсэн магадлагааны дүгнэлтийг дахин хянуулах шаардлагатай гэж үзсэн үндэслэлээ тодорхой заасан хүсэлт гаргаж, Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх орон тооны бус комисс болон аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус комисст ирүүлсэн тохиолдолд;
3. Маргаантай асуудлаар баримтын шалгалт хийгээгүй эсвэл эд хариуцагчийн тооцоог бодсон актаа харъяалах дээд байгууллага буюу аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/ - аар хянуулж батлуулаагүй тохиолдолд магадлагаа хийхгүй.
4. Улсын дээд шүүх, Улсын прокурорын газар, Цагдагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн агдаагийн газрын шийдвэрийн дагуу явуулах магадлагааг Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх орон тооны бус комисс, аймаг, нийслэл, дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу явуулах магадлагааг тухайн аймаг, нийслэлийн засаг даргын дэргэдэх орон тооны бус комисс /цаашид орон тооны бус комисс гэх/ зохион байгуулан магадлагчийг томилон тодзорхой хугацаа заан хийлгэж, дүгнэлт гаргуулж хяналт тавина.
Тайлбар: Сум, дүүргийн Засаг даргын дэргэд орон тооны бус комисс ажиллахгүй.
5. Магадлагаа хийлгэхээр хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн материал нь зохих шаардлагыг хангаагүй буюу магадлагаа хийх материалыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгөөгүй байвал орон тооны бус комисс уг материалыг тухайн хууль сахиулах байгууллагад буцаана.
6. Баримтын шалгалтыг дахин хийх зайлшгүй шаардлагатай, эсвэл баримт материал дутуу зэрэг шалтгаанаас магадлагааг цаашид хийх бололцоогүй болсон тохиолдолд магадлагч энэ асуудлын талаар холбогдох хууль сахиулах байгууллагад энэ зааврын 1 дүгээр хавсралтаар мэдэгдэнэ. Мэдэгдэл хүлээн авсан хууль сахиулах байгууллага нь холбогдох байгууллагаар баримтын шалгалт хийлгэх буюу магадлагаанд шаардагдах баримт материалыг бүрдүүлж өгөх үүрэгтэй.
Хоёр. Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүгнэлт гаргах
7.Магадлагч магадлагааг хийхдээ аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааны анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн үндсэн баримт, санхүү, татварын тайлан, холбогдох бусад материалыг үндэслэнэ.
8.Орон тооны бус комисс нь хууль сахиулах байгууллагын шийдвэрийн дагуу магадлагчийг тухай бүр томилон ажиллуулна.
Магадлагчийг томилж магадлагааг хийлгэхдээ энэ зааврын 2 дугаар хавсралт "Магадлагаа хийх томилолт"-ыг бичиж магадлагчийн ажилладаг үндсэн байгууллагад хүргүүлнэ.
9.Магадлагаа хийлгэх нэг удаагийн томилолтын хугацаа 20 хоногоос хэтрэхгүй байна. Дээрх томилолтын хугацааг магадлагааны ажлын ачаалал, тухайн хэргийн хүндрэл, ээдрээ төвөгтэй байдлаас шалтгаалан 7, 14, 20 гэсэн 3 ангиллыг баримтлан олгоно.
10.Магадлагаа хийхээр томилогдсон магадлагч хэргийн материалтай сайтар танилцаж санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт, материалын тоо хэмжээ, хэргийн үйлдлийн хугацаа, хуулийн байгууллагаас тавьсан асуулт зэргийг харгалзан магадлагаа хийх төлөвлөгөө зохион байгуулж түүнийгээ мөрдлөг болгон ажиллана.
11.Магадлагч нар ажлын хэмжээ нэмэгдсэнээс магадлагааг тогтоосон хугацаанд дуусгах бололцоогүй болсон тохиолдолд энэ зааврын 10 дугаар зүйлд заасны дагуу цаашид хийх ажлын төлөвлөгөө зохион батлуулж томилолтын хугацаар орон тооны бус комиссоор 1 удаа 10 хоногоор сунгуулж болно. Магадлагаа хийж дуусгах эцсийн хугацаа 30 хоногоос хэтрэхгүй байна.
12.Магадлагч нь хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн баримт, материалыг тусгай жагсаалтаар тоо, ширхэгээр нь гарын үсэг зурж хүлээн авч, хууль сахиулах байгууллагаас зөвшөөрөгдсөн газарт магадлагааг хийж дууссаны дараа бүх баримт, материалыг хуулийн байгууллагад жагсаалтын дагуу хүлээлгэн өгч гарын үсэг зурна.
13.Магадлагаа эхэлсэн хугацааг, хууль сахиулах байгууллагаас магадлагаа явуулахад шаардагдах баримт материалыг хүлээн авч магадлагааг хийж эхэлсэн өдрөөр, дууссан хугацааг орон тооны бус комиссын хуралд материалаа танилцуулж хянуулсан өдрөөр тооцно.
14.Магадлагааг хийхэд магадлагч нар дор дурдсан материалуудыг хүлээн авсан байвал зохино.
а/ баримтын шалгалтын акт, материалууд тэдгээртэй холбогдсон шийдвэр, хурлын протокол, шалгагдсан үеийн бараа материалын үлдэгдлийн бүртгэл;
б/ эд хөрөнгийн тооллогын бүртгэл, эд хариуцагчийн тооцоо бодсон акт түүнтэй холбогдсон материал;
в/ эд хариуцагчийн хариуцаж байсан эд хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтууд, хөтөлсөн данс бүртгэл, сар, улирлын тайлангууд, эд хариуцагчийн тайлбар, тодорхойлолт;
г/ материалын орлого, зарлагын падаан, төлбөрийн даалгавар, нэхэмжлэл, бэлэн мөнгөний чек тасалбар, банкин дахь харилцах дансны хуулга, ажлын тооцооны хуудас зэрэг үндсэн баримт материалууд;
д/ нягтлан бодох бүртгэлийн хураангуй ба дэлгэрэнгүй бүртгэл /ерөнхий дэвтэр, нэрийн данс, журнал бүртгэлийн маягтууд/ улирал, жилийн санхүүгийн болон татварын тайлан;
е/ аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/ -ын тушаал, ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гэмтсэн гологдол болсон, актлагдсан, үнэ хямдруулсан, дахин үнэлсэн зүйлийн тухай баримт, данс бүртгэлээс хассан зүйлсийн актууд бусад холбогдох баримтууд;
ж/ магадпагдаж байгаа хэргийн талаар бусад мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтүүд;
з/ хавтаст хэрэг болон хэргийн бусад материалууд /ялгагдагч, шүүгчдэгч, гэрчийн этгээдүүдийн мэдүүлэг, протокол/
15. Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааг орон тооны ба орон тооны бус магадлагч нягтлан бодогч, мэргэжилтэн нар хийнэ.
Магадлагаа хийхээр томилогдсон магадлагчийг аж ахуйн нэгж, байгууллага ажлаас нь түр чөлөөлж, магадлагаа хийсэн хугацаанд үндсэн цалин хөлсийг олгоно.
16.Магадлагчид нь магадлагаа хийж дор дурдсан асуудлуудад хариулт өгч дүгнэлт гаргасан байна. Үүнд:
а/ баримтын шалгалтаар илэрсэн эд хөрөнгө бараа, материалын үнэ бүхий зүйл болон мөнгөн хөрөнгийн илүүдэл, дутагдал үнэн зөв тогтоогдсон эсэхийг баримтаар магадлан тогтоож, хариуцах эзнийг заах;
б/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд учирсан хохирлын хэмжээ ба үүссэн хугацааг зөв тогтоосон эсэхийг тодорхойлох;
в/ эд хөрөнгө, бараа материал үнэ бүхий зүйлс, мөнгөн хөрөнгийг данс бүртгэлээс хассан тухай баримт материалын үндэслэлийг тогтоох;
г/ санхүү, аж ахуйн үйл ажиллагааны гүйлгээнүүдийг зохих заавар, журам, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн үнэн зөв тусгасан эсэхийг шалгаж тогтоох;
д/ баримтын шалгалтын акт, хэргийн бусад материал, хэрэгт холбогдогч болон гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн зүйлс нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн баримттай тохирч байгаа эсэхийг хянан магадлах;
е/ хохирол учруулахад нөлөөлсөн нөхцөл шалтгааныг санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн баримт, мэдээ, тайлангийн үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаж магадлах;
ж/ хэрэгт холбогдогч этгээдийн ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн сахилга, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, эд хөрөнгийн тооллого, тооцооны ажилд дүгнэлт өгөх;
з/ татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нусан буюу тоо хэмжээг санаатайгаар болон болгоомжгүйгээр бууруулсан эсэхийг тогтоох;
17. Хууль сахиулах байгууллагаас тавьсан асуулт, хэргийн байдлыг харгалзан нэг хэргийг магадлуулахаар хэд хэдэн магадлагчийг томилон ажиллуулж болох бөгөөд тэд магадлагааны дүгнэлт гарахаас өмнө асуудлыг харилцан зөвлөж, саналаа солилцож нэгдсэн дүгнэлт гаргана. Хэрэв магадлагч нар санал зөрүүтэй бол дүгнэлтээ тусдаа гаргаж болно.
18. Магадлагч нь орон тооны бус комиссын даргаар батлуулсан төлөвлөгөөний дагуу магадлагааг гүйцэтгэхдээ магадлаж буй хэрэг тус бүрд, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн баримт материал, хийсэн тооцоо, судалгаа зэргээр "жлын баримт" бүрдүүлнэ.
Ажлын баримт нь магадлагааны дүгнэлтийг бүрэн нотлоход хүрэлцээтэй анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, магадлагчийн бэлтгэсэн ажлын материал, хүмүүстэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, холбогдох хүмүүсээс гаргуулан авсан тайлбар, тодорхойлолт, албан бичиг, бусад баримт зэргээс бүрдэнэ.
19. Ажлын баримтыг магадлагааны дүгнэлтийн хамт орон тооны бус комисс хүлээн авна. Шаардлагатай гэж үзсэн зарим тооцоо, судалгааг дүгнэлтэнд хавсарган хууль сахиулах байгууллагад хүргүүлнэ.
20. Ажлын баримтыг орон тооны бус комисс тусгайлан үдэж, архивын хууль тогтоомжинд заасны дагуу архивын нэгж болгон хадгална.
21. Магадлагч нарын хийсэн магадлагааны дүгнэлт дараах хэсэгтэй байна. Үүнд:
а/ "Нийтлэг зүйл" гэсэн хэсэгт ямар байгууллагын шийдвэр болон томилолтоор, ямар хэрэгт, ямар баримт материал үндэслэн магадлагаа хийж байгааг бичихээс гадна магадлагчаар хэн томилогдон ажилласан, хэзээ эхэлж хэдийд дууссан болохыг тодорхой бичнэ.
б/ "Магадлагаа" гэсэн хэсэгт магадлагааны дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн илүүдэл дутагдал, түүний үүссэн хугацаа, хохирлын хэмжээ, хариуцах эзэн, татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан, санаатайгаар дарагдуулсан байдал зэргийг гаргаж тодорхой ойлгомжтойгоор бичнэ. Мөн магадлагаанд холбогдох тооцоо судалгааг хавсаргана.
в/ "Дүгнэлт" гэсэн хэсэгт хууль, тогтоомж, санхүү нягтлан бодох бүртгэлийн дүрэм, зааврыг зөрчсөн байдал, хохирол гаргах болсон шалтгаан, хохирлын хэмжээ, хариуцах эзнийг зааж хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн асуулт бүрт тодорхой хариулт өгнө.
22. Магадлагч нар гаргасан дүгнэлтээ орон тооны бус комисст танилцуулж хянуулах бөгөөд орон тооны бус комисс нь энэ зааврын 4 дүгээр хавсралтын дагуу протокол үйлдсэн байна.
Магадлагааны дүнэлт нь хууль сахиулах байгууллагаас тавьсан асуултанд зөв хариулт өгч чадсан гэж үзвэл орон тооны бус комиссын дарга дүгнэлтийг баталж, гарын үсэг зуран, тэмдэг дарна.
23. Магадлагааны дүгнэлтийг 2 хувь үйлдэх бөгөөд нэг хувийг орон тооны бус комисст, нөгөө хувийг хууль сахиулах байгууллагад албан тоотоор хүргүүлнэ.
24. Хуул сахиулах байгууллага магадлагааны дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсвэл магадлагч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа бол дахин магаадлагаа хийлгэж болно.
Дахин магаадлагаа хийлгэхэд урьд нь дүгнэлт гаргасан магадлагчийг оролцуулахгүй.
25. Магадлагаа хийхэд шаардагдах материал болон бусад нөхцөл байдал бүрдсэн байхад магадлагч нар үнэн зөв дүгнэлт гаргаагүй гэж үзвэл тэдэнд хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
Гурав. Магадлагааны ажлын хөлс
26. Магадлагч нарт магадлагаа хийсний хөлсийг магадлагааны ажилд жинхэнэ ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар тогтоосон цагийн хөлсний үнэлгээг баримтлан олгоно.
27. Орон тооны бус комисс нь магадлагаа хийхэд шаардагдах ажлын хоног, цагийн хэмжээг тогтоож протокол гаргана. Орон тооны бус комисс протоколд заасан ажлын цагийг үндэслэн, магадлагч нарын ажлын хөлсийг тодорхойлон, энэ зааврын 3 дугаар хавсралт "Мэдэгдэл"-ийг бичиж хууль сахиулах байгууллагад хүргүүлнэ. Магадлагчийн ажлын хөлсийг дээрх мэдэгдлийн дагуу орон тооны бус комиссын харилцах дансанд орсны дараа магадлагааны дүгнэлтийг хууль сахиулах байгууллагад хүргүүлнэ.
28. Магадлагаа хийхээр ирүүлсэн шийдвэрт заасан ажлыг бүрэн хийгээгүй, хэргийг шийдвэрлэхэд үндэс болж чадах зөв дүгнэлт гаргаагүй гэж үзвэл орон тооны бус комиссын шийдвэрээр магадлагчийн ажлын хөлсийг бууруулах буюу олгохгүй байж болно.
29. Магадлагч нарын магадлагаа хийсэн цагийн бүртгэлийг магадлагаа хийлгэж байгаа хууль сахиулах байгууллагын ажилтан өдөр тутам бүртгэнэ.
30. Магадлагч нарт олгох цалин хөлсийг яллагдагч, шүүгдэгчийн ажиллаж байгаа буюу ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн хууль сахиулах байгууллага үл маргалдах журмаар гаргуулж, орон тооны бус комиссын тусгай дансанд шилжүүлнэ.
31. Санхүү, эдийн засгийн сайдын дэргэдэх орон тооны бус комисс нь аймаг, нийслэлийн орон тооны бус комиссын дотоод ажил, магадлагааны ажлын байдал зэргийг 2 жил тутам шалган зааварчилна.
32. Хууль сахиулах байгууллагын шийдвэрээр магадлагч нар орон нутагт томилолтоор очиж магадлагаа хийсэн тохиолдолд гарах бүх зардлыг шийдвэр гаргасан тухайн хууль сахиулах байгууллага хариуцна.
* * *
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
167 тоот тушаалаар батлагдсан зааврын
1 дүгээр хавсралт
МЭДЭГДЭХ ХУУДАС
_________________________
/аймаг, нийслэлийн нэр/
_______________________________
/хууль сахиулагч байгууллагын нэр/
20… оны …….сарын ……….өдрийн шинжээч томилсон ………….тоот тогтоолын дагуу ………………………….овогтой …………………..-ийн өмчийн холбогдолтой хэрэгт шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх явцад ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………зэрэг шалтгааны улмаас магадлагааны ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүйболов.
Иймд доорх асуудлаар ………………………………………………………………….
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
20… оны……сарын….-ны дотор зохих арга хэмжээ авч өгөхийг мэдэгдье.
Магадлагч нягтлан бодогч /мэргэжилтэн/
………………………….
………………………….
20…..оны……..сарын…….өдөр
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
167 тоот тушаалаар батлагдсан зааврын
2 дугаар хавсралт
МАГАДЛАГАА ХИЙХ ТОМИЛОЛТ
Дугаар №
20….ны…..сарын….өдөр …………………..……….
/аймаг, нийслэл/
……………………………………………..
/хууль сахиулагч байгууллагын нэр/
20…..оны……сарын……өдрийн, …..-р тогтоолыг үндэслэн ……………………
……..……………………………………………………………………….хэрэгт магадлагаа /аж ахуйн нэгж, байгууллага, хүний овог нэр/
хийлгэж, дүгнэлт гаргуулахаар орон тооны бус магадлагч нягтлан бодогч ……………………………………………………………………………………………….- ийг 200….оны…..сарын…..өдрөөс эхлэн……..сарын……….өдөр хүртэл…………хугацаагаар томилов.
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм"-ийн 9 дүгээр зүйлд заасны дагуу нөхөр ………………………..-гы ажлаас нь чөлөөлж үндсэн цалин олгохыг …………………………………….-д мэдэгдэв.
/байгууллагын нэр/
Шүүх-нягтлан бодох бүртгэлийн
магадлагааны орон тооны бус
Комиссын дарга ……………………………
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
167 тоот тушаалаар батлагдсан зааврын
3 дугаар хавсралт
МЭДЭГДЭЛ №
…………………………………………………
/хууль сахиулагч байгууллагын нэр/
Танай 200…оны…….сарын……..өдрийн………тоот тогтоолоор ………………
……………………………………………………………….-ний хэрэгт магадлагаа хийлгэж дүгнэлт гаргуулахаар орон тооны бус магадлагч нягтлан бодогч …………………..овогтой …………………………-ийг …………….хоногийн хугацаагаар томилж ажиллуулахаар шийдвэрлэв.
Монгол улсын Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 15 дугаар заалтыг үндэслэн магадлагч нягтлан бодогчийн ажилласан цагт ногдох хөлс………………төгрөгийг…………………………../байгууллагын/, ………………………….. банкин дахь ………………тоот харилцан дансанд холбогдогч байгууллагаас үл маргах журмаар гаргуулан шилжүүлж өгөхийг мэдэгдье.
Шүүх нягтлан бодох бүртгэлийн
Магадлагааны орон тооны бус
комиссын дарга ………………………
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
167 тоот тушаалаар батлагдсан зааврын
4 дүгээр хавсралт
Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагааны
орон тооны бус комиссын хурлын протокол
1 Магадлагааны комиссын хурлыг н………………………………………..даргалж 200….оны……сарын……өдрийн……цагаас…………цаг хүртэл……………..албан конторт явуулав.
2 Магадлагааны комиссын хуралд оролцсон дарга, гишүүд, магадлагч нягтлан бодогч нар……………………………………………………………………………………..
…………………………………………………………………………………………………..
3 …………………..овогтой ……………………холбогдсон хэрэгт хийсэн магадлагааны дүгнэлтийг хэлэлцээд өгсөн үнэлэлт дүгнэлт:
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
4 Шийдвэрлэсэн нь:
а/ хууль сахиулах байгууллагаас тавьсан ………..асуултыг хариулсан байдал:
………………………………………………………………………………………….
б/ хийсэн магадлагаа, гаргасан дүгнэлтийн хууль зүйн үндэслэл:
…………………………………………………………………………………………
в/ шүүх нягтлан бодох бүртгэлийн арга зүйн үндэслэл:
…………………………………………………………………………………………
г/ магадлагаагаар тогтоосон хохирол, дутагдал, илүүдлийн хэмжээ:
…………………………………………………………………………………………
д/ хохирол, дутагдал гарсан үндсэн шалтгаан: ……………………………………
…………………………………………………………………………………………
е/ учруулсан хохирол, дутагдлыг хариуцагч болон холбогдогч хүмүүсийн
талаар: …………………………………………………………………………………
ж/ магадалагч нягтлан бодогчид олгох хөлсний хэмжээний талаар
…………………………………………………………………………………………
Жич: Комиссын дарга, гишүүдийн асуусан асуулт түүнд өгсөн хариултыг тусгайд нь
бичиж протоколд хавсаргасан байна.
Протокол хөтөлсөн ………………………….
Текст томруулах
A
A
A