A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ /1-р хавсралтыг 2006 оны 388 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
 Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
 364   тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ  /1-р хавсралтыг 2006 оны 388 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
 
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1.        Төсвийн байгууллагын улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан бэлтгэхэд энэ журмыг мөрдөнө. 
 
2.        Төсвийн байгууллагын улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан бэлтгэхдээ Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага,  санхүүжилтийн  тухай  хууль  болон тэдгээртэй нийцүүлэн  гаргасан  холбогдох  бусад  эрх зүйн  актыг  баримтална.
 
3.        Төсвийн байгууллагын улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн зорилго нь төсвийн байгууллагын нийлүүлэх бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг хангуулах, гарах эрсдлийг удирдах, төсвийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг үнэлж   дүгнэхэд  оршино.
 
4.        Төсвийн байгууллагын улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг бэлтгэхдээ мэдээллийн үнэн зөв,   бодит  байдлыг  хангах  зарчмыг  баримтална.
 
5.        Энэхүү журмыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө бүтээгдэхүүн нийлүүлэх  үүрэг  хүлээж, гэрээ байгуулсан нийт төсвийн  байгууллагад  дагаж  мөрдөнө.
 
6.        Төсвийн байгууллагын улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг бэлтгэхдээ энэ журмын хавсралт болох "Төсвийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргах заавар"-ыг  удирдлага болгоно.
 
 
Хоёр. Тайланг  боловсруулах,  хүргүүлэх 
 
1.   Төсвийн байгууллага нь бүтээгдэхүүн нийлүүлэлтийн улирлын тайланг дараа  улирлын  эхний  сарын 15-ний дотор,  хагас жилийн тайланг 7 дугаар сарын  25-ны  дотор, жилийн  тайланг  дараа  оны  2 дугаар сарын 15-ны дотор өөрийн харъяалах Төсвийн ерөнхийлөн захирагч болон Санхүү, эдийн засгийн  яам,анд  хүргүүлнэ.
 
 
Гурав. Төсвийн байгууллагын албан тушаалтны хүлээх үүрэг
 
1.       Төсвийн байгууллагын холбогдох албан тушаалтан дараахь нийтлэг  үүрэг хүлээнэ:
 
1.1        Улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай  хуулийн  40.4-д   заасан хугацаанд нь гаргах.
 
1.2        Тайланг үнэн зөв, бүрэн гаргах.
 
1.3. Ерөнхий менежерийг шаардлагатай мэдээллээр тогтмол хангах.
 
2.   Төсвийн байгууллагын ерөнхий менежер дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
 
2.1. Өөрийн удирдаж буй байгууллагад бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулах;
 
2.2.      Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн явцад байгууллагын дотоод хяналтын системээр дамжуулан хяналт тавих;
 
2.3. Улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг хуульд заасан хугацаанд гаргаж, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх;
 
2.4.   Тайлангийн иж бүрэн байдал, үнэн зөвийг хариуцах.
 
 
            Дөрөв. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг нэгтгэж хүргүүлэх талаар ерөнхийлөн захирагчдын хүлээх үүрэг
 
 
1.1. Tөсвийн ерөнхийлөн захирагч  нь өөрийн салбарт харъяалагдах төсөвт байгууллагуудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг тайлант хугацаанд нь хүлээн авч,  бүтээгдэхүүний  ангиар ангилж  нэгтгэнэ.
 
            1.2. Тайланг ийнхүү нэгтгэхдээ бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээж, төсвөөс санхүүжилт авсан бүхий л байгууллагыг хамруулж Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн  40.5 дахь зүйлд  заасан хугацаанд  Санхүү, эдийн засгийн яаманд  хүргүүлнэ.
 
 
 
 
 
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮН
НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЗААВАР
 
 
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1. Зааврын зорилго
 
Энэхүү зааврын зорилго нь төсвийн байгууллагад улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан бэлтгэж гаргахад тус дэм болоход оршино.
 
 2. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн зорилго, ач холбогдол
 
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн зорилго, ач холбогдол нь тухайн тайлант хугацаанд байгууллагын санхүүгийн бус үйл ажиллагааг тайлагнах, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээнд нийлүүлэгдэх бүтээгдэхүүний явцад хяналт тавих, бодит гүйцэтгэлийг үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө /ҮАХТ/-нд анх тохирсон шалгуур үзүүлэлтүүдтэй нь харьцуулах, гарсан аливаа өөрчлөлт, зөрүүг тайлагнах, гарсан зөрүүг арилгах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг тайлагнах, төсвийн ерөнхийлөн захирагчийг мэдээллээр тогтмол хангах, төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхэд төсвийн ерөнхийлөн захирагч, Төрийн албаны зөвлөлийг шаардлагатай мэдээллээр хангаж байхад оршино.
 
3. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн давтамж
 
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль /ТБУСТХ/-д заасанчлан /40, 41, 47, 54 дүгээр заалтууд/ нийт төсвийн байгууллагууд улирал, хагас жилийн болон жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан гаргана.
 
Тайланг гаргахад Санхүү, эдийн засгийн сайдын … дугаар тушаалаар баталсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үлгэрчилсэн загварыг ашиглана. Хагас жилийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан нь эхний хоёр улирлын тайлан дээр үндэслэх бөгөөд өссөн дүнгээр, жилийн эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан нь төсвийн жилийн турш нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хамарна.
 
 
ХОЁРДУГААР ХЭСЭГ. ТАЙЛАНГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ БОЛОН ТЭДГЭЭРИЙН АГУУЛГА
 
1.      Тайлангийн бүрэлдэхүүн хэсгүүд
 
            Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланг Санхүү, эдийн засгийн сайдын … дугаар тушаалын … дугаар хавсралтаар баталсан үлгэрчилсэн загварын дагуу гаргана. Тайлан дараахь хэсгүүдээс бүрдэнэ, үүнд:
 
1.      Нүүр хуудас:
 
2.      Ерөнхий менежерийн хариуцлагын талаарх мэдэгдэл:
 
3.      Үндсэн хэсэг:
 
3.1. Ерөнхий тойм
3.2. Тохиролцсон үр дүнгээр гарсан зөрүүний талаархи тайлбар
3.3. Үр дүнгийн гэрээний бусад мэдээлэл 3.4. Санал зөвлөмж 4.      Хавсралт:
 
2.      Бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулга
 
            2.1 Нүүр хуудас
 
            Нүүр хуудсанд дараахь мэдээллийг тусгана, үүнд:
 
·        байгууллагын нэр
·        тайлангийн гарчиг
·        тайлангийн хугацаа
·        тайланг хүлээн авах албан тушаалтны нэр
·        тайлангийн хуулбарыг хүлээн авах төрийн захиргааны байгууллагын нэр.
 
            Доорх зурагт Үндэсний татварын ерөнхий газрын жишээн дээр үзүүлэв.
 

________Үндэсний Татварын Ерөнхий Газар _____________
 
2002 ОНЫ 1-Р УЛИРЛЫН
БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЙЛАН
 
 
Тайланг хүлээн авагч: Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан
Хуулбарыг: Санхүү, эдийн засгийн яам
 

 
  
 
 
 
 
 

            2.2. Ерөнхий менежерийн хариуцлагын талаархи мэдэгдэл:
 
мэдэгдэл ерөнхий менежерийн гарын үсэг огноо
 
            Энэ хэсэгт тайланг ямар хууль тогтоомжийн дагуу бэлтгэж гаргасан тухай бичнэ. Мөн төсвийн байгууллагын ерөнхий менежерийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага, тухайлбал тайлангийн үнэн зөвийг хариуцах талаар энд тусгаж болно. Ингэхдээ мэдээллийн үнэн зөв, иж бүрэн байдлыг ерөнхий менежер хариуцаж гарын үсэг зурж баталгаажуулна.
 
2.3.           Үндсэн хэсэг
 
            Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн үндсэн хэсэг дараахь хэсгүүдээс бүрдэнэ:
 
2.3.1. Ерөнхий тойм
2.3.2. Тохиролцсон үр дүнгээр гарсан зөрүүний талаархи тайлбар
2.3.3. Үр дүнгийн гэрээний бусад мэдээлэл
2.3.4. Санал зөвлөмж  Эдгээр хэсгүүдийн товч агуулгыг дор тайлбарлая.  2.3.1. Ерөнхий тойм
Энэ хэсэгт тухайн тайлант хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар дурдана. Тухайлбал:
 
·        Хүний нөөцийн удирдлагатай холбоотой асуудлууд
·        Байгууллагын дотоод хяналтын систем
·        Нийлүүлж буй бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтэд гарсан өөрчлөлт
·        Бусад хүчин зүйлийн талаар энд тусгана.
 
            2.3.2. Тохиролцсон үр дүнгээр гарсан зөрүүний талаархи тайлбар
 
Энэ хэсэгт тухайн тайлант хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэлт /буюу бодит гүйцэтгэл/ болон жилийн эхэнд ҮАХТ-д тохиролцож тусгасан шалгуур үзүүлэлтүүд, шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшингийн хооронд гарсан аливаа томоохон зөрүүний талаар ерөнхий тайлбар өгнө.
 
Ингэхдээ зөвхөн онцгой зөрүүтэй гарсан бүтээгдэхүүний хувьд тайлбар өгөх бөгөөд уг зөрүүг арилгах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, тохиролцсон үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх талаар тодорхой тусгаж өгнө. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт дараахь зүйлийг тусгасан байна:
 
·        Нийлүүлэлтийн явцад онцгой зөрүү гарч буй бүтээгдэхүүн бүрээр түүний өртөг, тоо хэмжээ, хугацаа болон чанарын тохиролцсон шалгуур үзүүлэлтийн зөрүү;
·        зөрүү гарсан шалтгаан (жишээ нь зөвхөн цаг хугацаатай холбоотой түр зуурын эсвэл улирлын шинжтэй болох, эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалсан гэх мэт);
·        зөрүүг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ;
·        байгууллагын бодит хүрэх үр дүнг хангахад шалгуур үзүүлэлтүүдэд өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэх талаар тайлбар өгөх.
 
 
2.3.3. Үр дүнгийн гэрээний бусад мэдээлэл  ТБУСТХ-ийн 41.3.2-д төсвийн байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн улирлын тайланд ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийн явцыг дүгнэхэд шаардлагатай бусад мэдээллийг тусгахаар заасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ хэсэг нь ерөнхий менежерийн Үр дүнгийн гэрээний биелэлтийн явцад хяналт тавих, үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэхэд шаардлагатай бүхий л мэдээллээр тухайн төсвийн ерөнхийлөн захирагч, Төрийн албаны зөвлөлийг байнга хангаж байх ач холбогдолтой. Энэ хэсэг дараахь зүйлийг хамарна. Үүнд:
 
  ҮАХТ-д тодорхойлсон стратегийн үндсэн зорилтуудыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын/үйл ажиллагааны явц (өөрөөр хэлбэл хүрэх үр дүнг хангах чиглэлээр ерөнхий менежерийн хувийн зүгээс хийсэн тодорхой зүйлс)    ҮАХТ-д тодорхойлсон Засгийн газраас төсвийн байгууллагын хувьд тавьсан өмчлөлийн зорилтын хэрэгжилтийн талаархи мэдээлэл    Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд тусгасан хувь хүний болон мэргэжлийн хувьд тавигдсан үйл ажиллагааны үр дүнгийн зорилтын холбогдолтой мэдээлэл (үр дүнгийн гэрээний хэсэг)
 
Дээрх мэдээлэл нь зарим талаар хувь хүний нууцад хамаарах асуудлыг хөндөж байгаа тул уг мэдээллийн энэ хэсгийг тухайн нөхцөлд СЭЗЯ-нд хүргүүлэх тайланд оруулалгүй харин холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх тайланд тусад нь тусгаж болно.
 2.3.4 Санал зөвлөмж   Энэ хэсэгт тохиролцсон үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдэд оруулах шаардлагатай өөрчлөлтийн талаар тодорхой саналуудыг тусгана (жишээ нь нэмэлт төсөв хуваарилах, эсвэл тоо хэмжээ, хугацаа болон чанарын үзүүлэлтийг өөрчлөх гэх мэт).
  
            4. Хавсралт
 
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан хоёр хавсралттай байна. 1 дүгээр хавсралт буюу Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүний тайлан нь хоёр хэсгээс бүрдэнэ, a) эхний хэсэгт төсвийн ерөнхийлөн захирагчид гэрээний дагуу /өөрөөр хэлбэл үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгасан/ нийлүүлсэн бүтээгдэхүүнийг тусгах бөгөөд б) хоёрдахь хэсэгт гэрээнээс гадуур нийлүүлсэн бүтээгдэхүүнийг тайлагнана.
 
Гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг тоо хэмжээ, чанар, өртөг болон хугацаа гэсэн шалгуур үзүүлэлт тус бүрээр анх тохирсон болон бодит гүйцэтгэл хоёрыг харьцуулан тайлагнана /ТБУСТХ-ийн 40.4 заалт/.
 
Дараахь хүснэгтэнд бүтээгдэхүүн нийлүүлэлтийг тайлагнах хүснэгтийг харуулав.
 

Зураг … Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний дагуу
нийлүүлсэн бүтээгдэхүүний тайлан
 
Бүтээгдэхүүний анги /нэр/
Томъёолол
Бүтээгдэхүүн /нэр/
 
Шалгуур үзүүлэлт
 
Бодит гүйцэтгэл
Тоо хэмжээ
 
Тоо хэмжээ
Чанар
 
Чанар
Хугацаа
 
Хугацаа
Өртөг
 
Өртөг
Бусад мэдээлэл
 
 
 

 Бүтээгдэхүүний анги гэсэн хэсэгт бүтээгдэхүүний ангийн нэр, томъёоллыг, бүтээгдэхүүн гэсэн хэсэгт түүний нэрийг бичнэ. Хүснэгтийн эхний баганад тусгах тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг гэсэн шалгуур үзүүлэлтүүд нь ҮАХТ-д анх төлөвлөсөн шалгуур үзүүлэлтүүд байх бөгөөд эдгээрийг ҮАХТ-гөөнөөс авч холбогдох хэсгүүдэд тус тус бичнэ. Хүснэгтийн эсрэг баганад тусгах тоо хэмжээ, чанар, хугацаа, өртөг гэсэн шалгуур үзүүлэлтүүд нь тухайн тайлант хугацаанд эдгээр шалгуур үзүүлэлтүүдээр хүрсэн түвшин буюу бодит гүйцэтгэлийг харуулна. Бусад мэдээлэл гэсэн хэсэгт тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд нөлөөлж буй аливаа шаардлагатай болон холбогдолтой гэсэн мэдээллийг тусгаж бичнэ.
 
Доорх хүснэгтэнд гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хэрхэн  тайлагнасан байдлыг Үндэсний Татварын Ерөнхий газрын жишээн дээр үзүүлэв.
 
 

ҮТЕГ-ын 2001 оны 1-р улирлын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангаас
 
Бүтээгдэхүүн 3.2 НӨАТ-ын хяналт шалгалт
НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн ААНБ нь НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтээ гаргасан нөхцөлд илүү төлөлтийг нотлох шалгалт хийнэ. ААНБ-ын тухайн сарын тайлан, санхүүгийн баримтад үндэслэн гүйцэтгэнэ.
Шалгуур үзүүлэлт (гэрээгээр тохиролцсон үр дүн)
1-р улирлын бодит гүйцэтгэл
Тоо хэмжээ
 
Илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтээ гаргасан тухай бүр болон төлөвлөгөөний дагуу
Тоо хэмжээ
 
42
Чанар
 
·        Акт холбогдох шалгалтын материал
·        Шалгалтыг тогтоосон хугацаанд багтаан хийх
·        Нотлох шалгалтаар тавигдсан актны 90-ээс доошгүй хувь нь зөвшөөрөгдсөн байх
Чанар
 
Чанарын шаардлагыг бүрэн хангасан бөгөөд нотлох шалгалтаар тавигдсан актны 100 хувь нь зөвшөөрөгдсөн.
 
НӨАТ-ын буцаан олголтын явцад хяналт тавьж ажиллав.
Хугацаа
 
Нотлох шалгалт хийхдээ доор дурдсан хугацаанд багтаан явуулна:
·        Бага хэмжээний ААНБ-ыг 0.5 өдөр
·        Дунд хэмжээний ААНБ-ыг 0.5-1.5 өдөр
·        Томоохон хэмжээний ААНБ-ыг 1.5-3 өдөр
 
Хугацаа
 
·        Бага хэмжээний ААНБ-ыг 2-3 өдөрт
·        Дунд хэмжээний ААНБ-ыг 3-7 өдөрт
·        Томоохон хэмжээний ААНБ-ыг 10-20 өдөрт багтаан явуулав
 
 
Өртөг
 
……………..төгрөг
Өртөг
 
…………………төгрөг
 
 

 ТБУСТХ-д зааснаар төсвийн байгууллага ҮАХТ-д заасны үндсэн дээр төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээнээс гадуур бүтээгдэхүүн нийлүүлж нэмэлт орлого олж болно /ТБУСТХ-ийн 13.3 заалт/. Иймд гэрээнээс гадуур нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хуулийн дагуу тайлагнах шаардлага мөн гарч ирнэ. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүнийг тайлагнахдаа дараахь хүснэгтийг ашиглана.
 
 

Гэрээнээс гадуур нийлүүлсэн бүтээгдэхүүний тайлан
 
Бүтээгдэхүүн /нэр/
Томъёолол
 
Шалгуур үзүүлэлт
 
Бодит гүйцэтгэл
Тоо хэмжээ
 
Тоо хэмжээ
Чанар
 
Чанар
Хугацаа
 
Хугацаа
Өртөг
 
Өртөг
Бусад мэдээлэл
 
 
 

 Энэ хүснэгтийг бөглөхдөө гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүнийг тайлагнах хүснэгтийг бөглөсөнтэй ижил зарчмаар бөглөнө.
 
ТБУСТХ-иар тодорхой шаардлага хангасан тохиолдолд төсвийн байгууллага үндсэн бус үйл ажиллагааг явуулан орлого олохыг зөвшөөрсөн байгаа /13.4 заалт/.
 
Мөн хуулийн 13.4.2-д үндсэн бус үйл ажиллагааг санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд зохих ёсоор тусгах тухай заасан байдаг. Хуулийн энэ шаардлагын дагуу төсвийн байгууллага бүр үндсэн бус үйл ажиллагаагаа мөн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд тухай бүр тусгана. Үүний тулд Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн 2 дугаар хавсралтанд дээрх үйл ажиллагааг тайлагнана.
 

 
Хавсралт 2. Үндсэн бус үйл ажиллагааны тайлан
 

 
 

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны
 364  тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
 
 
 
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН  ТАЙЛАН
 
 _________________________________
(Төсвийн байгууллагын нэр)
 
 
 
 
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн 
________________  /улирлын, жилийн/  ТАЙЛАН
 
 
 
 
Тайланг хүлээн авагч: _________________      (Төсвийн ерөнхийлөн
захирагчийн нэр)
 
 
 
 
Хувийг:    Санхүү, эдийн засгийн яаманд
               
 
 
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлангийн
 талаархи  МЭДЭГДЭЛ
 
 
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ______________[ улирлын, жилийн ]-ны тайланг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу бэлтгэсэн болно. 
 
Тайлан нь ___________ [ байгууллагын нэр ]-ийн ___________ [улирлын, жилийн]-ны бүтээгдэхүүн нийлүүлэлт болон үйл ажиллагааны үр дүнг иж бүрэн, үнэн зөв илэрхийлсэн гэж үзэж байна.
 
 
 
 
ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР __________________   [гарын үсэг]
 
200...оны ......дугаар сарын ....-ны өдөр
  
 
 
Тайланг хүлээн авсан төсвийн ерөнхийлөн захирагчийн  Дүгнэлт
 
 
            1) _______________________________________________________
 
 
 
 
            2) ______________________ байгууллагаас нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээний талаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх шаардлагатай, шаардлагагүй (доогуур зурах) гэж үзлээ.
 
 
 
                                                            Тайланг хүлээн авсан:
 
            Төсвийн ерөнхийлөн захирагч ..............................  (гарын үсэг )
 
            Мэргэжилтэн  ...................   (гарын үсэг)
 
 
                                               
200...оны ......дугаар сарын ....-ны өдөр
 
 
 
 
Нэг.    Ерөнхий тойм
 
 
 
 
 
Хоёр. Тохиролцсон үр дүнгээр гарсан зөрүүний талаархи тайлбар
 
 
 Гурав.  Үр дүнгийн гэрээний бусад мэдээлэл 
 Дөрөв. Санал зөвлөмж Хавсралт  Хавсралт 1. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүний тайлан
 ·        Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний тайлан
·        Гэрээнээс гадуур нийлүүлсэн бүтээгдэхүүний тайлан
 
 
Хавсралт 2.  Үндсэн бус үйл ажиллагааны тайлан
 
 
 Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн Тайлангийн  ХАВСРАЛТ 1
 
ҮНДСЭН  YЙЛ АЖИЛЛАГААНЫ
 БYТЭЭГДЭХYYН, YР ДYНГИЙН ТАЙЛАН
 
1. Төсвийн ерөнхийлөн захирагчтай 200 . оны  . . дугаар сарын . . ны өдөр байгуулсан .  . .  тоот гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний тайлан, бүтээгдэхүүний анги тус бүрээр:
 
1.1.           Бүтээгдэхүүний анги 1  ________________________
 
Бүтээгдэхүүн /нэр/
 
Шалгуур үзүүлэлт
 
Бодит гүйцэтгэл
Тоо хэмжээ
 
 
Тоо хэмжээ
Чанар
 
Чанар
 
Хугацаа
 
Хугацаа
 
Өртөг  мян.төг
 
Өртөг  мян.төг
 
Бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбогдсон бусад мэдээлэл, тайлбар:
 
 
 
1.2.           Бүтээгдэхүүний анги 2.  __________________________
 
Бүтээгдэхүүн /нэр/
 
Шалгуур үзүүлэлт
 
Бодит гүйцэтгэл
Тоо хэмжээ
 
Тоо хэмжээ
 
Чанар
 
Чанар
 
Хугацаа
 
 
Хугацаа
 
Өртөг  мян.төг
 
Өртөг  мян.төг
Бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбогдсон бусад мэдээлэл, тайлбар:
 
 
 
 
 
 
 
2.   Гэрээнээс гадуур нийлүүлсэн  бүтээгдэхүүний тайлан, бүтээгдэхүүний ангиар
 
 
Бүтээгдэхүүний  анги, бүтээгдэхүүн
 
Шалгуур үзүүлэлт
 
Бодит гүйцэтгэл
Тоо хэмжээ
 
Тоо хэмжээ
 
Чанар
 
Чанар
 
Хугацаа
 
Хугацаа
Өртөг  мян.төг
 
Өртөг  мян.төг
Бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбогдсон бусад мэдээлэл, тайлбар:
 
 
 
           
Ерөнхий  менежер  __________________   [гарын үсэг]
 
Мэргэжилтэн  ____________________  [гарын үсэг]
 
 
200...оны ......дугаар сарын ....-ны өдөр
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн 
Тайлангийн  ХАВСРАЛТ 2
 
 
 
 
ҮНДСЭН БУС YЙЛ АЖИЛЛАГААНЫ  YР ДYНГИЙН ТАЙЛАН
 
 
 
1. Бүтээгдэхүүний тоо хэмжээ
 
 
 
 
2.  Бүтээгдэхүүний  өртөг
 
 
 
 
3.  Нэмэлт бүтээгдэхүүн гаргахад зарцуулсан цаг хугацаа (байгууллагын нийт ажлын цагийн хэдэн хувь гэх мэт)
 
 
 
4. Уг  бүтээгдэхүүнийг  аль төсвийн ерөнхийлөн захирагчид, ямар  байгууллага, аж  ахуйн нэгжид (иргэдэд) нийлүүлсэн тухай
 
 
 
5. Нэмэлт бүтээгдэхүүн бий болгох, нийлүүлэх явцад байгууллагад гарсан ашиг, алдагдал, давуу байдал
 
 
 
 
 
Ерөнхий  менежер  __________________   [гарын үсэг]
 
Мэргэжилтэн  ____________________  [гарын үсэг]
 
 
200...оны ......дугаар сарын ....-ны өдөр