A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭЖХУРААЛГАСАН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГООС БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 342/366 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
 
 
ХУУЛЬ БУСААР БЭЛТГЭЖХУРААЛГАСАН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГООС БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хураасан байгалийн баялаг, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийг бэлтгэх, олборлоход ашигласан тээврийн хэрэгслэл, бусад тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд зүйл /цаашид хураагдсан эд зүйл гэх/-ийг зохих журмын дагуу улсын орлого болгох зорилгоор худалдан борлуулсны орлогоос тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид мөнгөн урамшуулал олгоход энэхүү журмыг мөрдөнө.
 
Хоёр. Улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах
2.Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хурааж зохих журмын дагуу улсын орлого болгосон хураагдсан эд зүйлийн борлуулалтын орлогоос 15%-иар тооцожтухайн улсын байцаагч, байгаль хамгаалагчийг шагнажурамшуулна.
З.Хураасан эд зүйл нь улсын орлого болж худалдан борлуулагдсан тохиолдолд уг эд зүйлийг хураасан улсын байцаагч нь урамшуулал хүсэх тухай хүсэлтээ мэргэжлийн хяналтын байгууллагад, байгаль хамгаалагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана.
4.Улсын байцаагч, байгаль хамгаалагчид урамшуулал олгох шийдвэрийг энэхүү журмыг үндэслэн Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус гаргана.
5.Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж буй улсын байцаагчдад олгох мөнгөн урамшууллыг УМХГ, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газараае, сум, дүүрэг, аймаг, хот, тосгонд ажиллаж буй улсын байцаагч, байгаль хамгаалагчийн мөнгөн урамшууллыг тухайн шатны Засаг дарга тус тус олгоно.
 
6.Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч орон нутагт хяналт шалгалтын ажлаар явж байгаад зөрчил гаргагчдаас хураасан эд зүйлийг тухайн аймаг, сумын холбогдох байгууллага, албан тушаалтан, улсын байцаагч, байгаль хамгаалагчид албан ёсоор хүлээлгэн өгсөн тохиолдолд уг эд зүйлийг зохих журмын дагуу борлуулсны дараа урамшуулал олгох шийдвэрийг уг эд зүйлийг хураасан улсын байцаагчийн хүсэлтийг үндэслэн түүний нэр дээр гаргажолгуулна.
7.Байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч хэн нэгэн мэдээлэгчийн оролцоогүйгээр өөрөө зөрчлийг илрүүлж, эд зүйлсийг хураан улсын орлого болгосон тохиолдолд урамшуулал авах эрх үүснэ.
Гурав. Бусад зүйл
8. Хууль хяналтын байгууллагын шугамаар саатуулагдаж, хураагдаж мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн зүйлийг борлуулсан тохиолдолд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид мөнгөн урамшуулал олгохгүй.
9.Хураагдсан эд зүйлийг улсын орлого болгож борлуулахдаа "Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журмыг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоол, "Зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын 2004 оны 06 дугаар тогтоол болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан тушаал, журмыг баримталсан нөхцөлд тухайн улсын байцаагчид урамшуулал олгох ба эдгээр шийдвэрт дурьдсанаас өөр арга хэлбэрээр борлуулсан бол урамшуулал олгохыг хориглоно.
10.Хураагдсан эд зүйлийг борлуулснаас төв, орон нутгийн төсвийн орлогод оруулсан орлогоос улсын байцаагчид олгох урамшууллын мөнгийг гаргана.
11.Энэхүү журмын дагуу олгох 15%-ийн мөнгөн урамшууллын хэмжээг хасч олгохыг хориглоно.
 
—оОо-