- Нүүр
- Сайдын тушаал
- “ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ”-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Сангийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын
1995 оны 181/252 дугаар тушаалын хавсралт
"ЗАХИРГААНЫ ЖУРМААР ЭД ЗҮЙЛИЙГ ХУРААХ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ, УСТГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ"-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Зөвлөл нь захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журмыг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрхэн мөрдөж байгаа, хураасан эд зүйлийг зориулалтаар нь буюу зориулалтыг нь өөрчлөн борлуулж улсын орлого болгох, хэрэгцээгүй эд зүйлийг устгах асуудлыг шийдвэрлэх, улсын орлого болгосон буюу устгасан эд зүйлсийн бүртгэл, тайлан, мэдээг нэгтгэн гаргаж холбогдох санхүүгийн байгууллагад мэдээлэх зорилгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.
2. Зөвлөл нь орон тооны бус байна.
3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тухайн шатны засаг даргын Тамгын газрын санхүү, эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, тасгийн төсвийн орлогын асуудал эрхэлсэн эдийн засагч байна.
4. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална.
Бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хяналтын болон цагдаагийн байгууллагын төлөөлөгч, мэргэжлийн хүмүүсийг оруулна.
5. Зөвлөл нь тухайн шатны Засаг даргын өмнө ажил хариуцна.
Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагаа
6. Зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтан захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журмыг хэрхэн мөрдөж байгаад хяналт тавьж, хураагдсан эд зүйлийг зориулалтаар нь буюу зориулалтыг нь өөрчлөн үнэлэн борлуулж улсын орлого болгох ба хэрэгцээгүй зарим эд зүйлийг устгах талаар зөвлөлдөн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
7. Улсын орлого болгосон буюу устгасан эд зүйлийн бүртгэл, тайлан, мэдээг нэгтгэн орон нутгийн холбогдох санхүүгийн байгууллагад сар тутамд мэдээлж байна.
8. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл нь сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаанд арга зүйн хувьд заавар, зөвлөгөө өгч ажиллана. Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь шалгаж болно.
9. Хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан хураагдсан эд зүйлсийг борлуулах, улсын орлого болгох, устгах талаар мэдээлэл бичиж, уг эд зүйлсийн нэрсийн жагсаалт, холбогдох баримт бичгийн хамт тухайн шатны Засаг даргын дэрэгэдэх орон тооны бус зөвлөлд оруулна.
Зөвлөл нь хуралдаанаар тухайн албан тушаалтан, байгууллагын мэдээлэл, илтгэлийг сонсон хэлэлцэж зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргана.
10. Зөвлөл нь борлуулахаар шийдвэрлэсэн эд зүйлийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад болон хувь хүмүүст дуудлагын худалдаагаар худалдан, орлогыг тусгай дансанд оруулна.
Уг дансыг нээх, хөтлөх, тайлан гаргах журмын Сангийн яам гаргана.
11. Өргөн хэрэглээнд болон үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж тодорхойлсон эд зүйлийг тухайн шатны Засаг даргад санал болгосны үндсэн дээр томилогдох комиссоор шалгуулан акт тогтоолгож, хянан зөвшөөрсний үндсэн дээр шаардлага хангасан газар байранд устгуулна.
Комисс эд зүйл устгасан тухайн акт үйлдэж зөвлөлд танилцуулна.
Гурав. Зөвлөлийн хуралдаан
12. Зөвлөл нь сард нэгээс доошгүй удаа хуралдана.
13. Зөвлөл нь хурлаараа захиргааны журмаар эд зүйлийг хураасан байдал, улсын орлогод оруулах явц, устгах зүйлийн талаар болон бусад холбогдох асуудлыг хэлэлцэнэ.
14. Хурлыг зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно.
15. Зөвлөл хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв санал тэнцвэл зөвлөлийн даргын саналаар шийднэ.
16. Зөвлөлийн хурлаас протокол гарах бөгөөд протоколын заалт бүрийг олонхийн саналаар шийдвэрлэж, зөвөлөлийн дарга, гишүүд нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
Дөрөв. Хяналтын талаар
17. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтэд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга байнгын хяналт тавих ба зөвлөлийн дарга уг шийдвэрийн биелэлт, дүнтэй тухай бүр танилцаж, холбогдох арга хэмжээг авахуулан ажиллана.
18. Зөвлөл нь улирал бүрийн сүүлчийн сарын 25-нд холбогдох Засаг даргад ажлын явц байдлын талаар танилцуулна.
* * *
Текст томруулах
A
A
A