A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/      
 
Сангийн сайдын 2006 оны 447 дугаар тушаалын хавсралт
 
ГАДААДЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.    Гадаадын зээл, тусламжийн холбогдолтой мэдээ, тайланг бүртгэх, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2.   Гадаадын зээл, тусламжийн нэгдсэн мэдээллийн санг /цаашид "Нэгдсэн мэдээллийн сан" гэх/ Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулна.
 1.3. Монгол   Улсын   байгууллага,   иргэдийн   чадавхийг  дээшлүүлэх   болон дэмжлэг туслалцаа үзүүлэх бусад бүх хэлбэрээр Монгол Улсад Гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн /цаашид "Төсөл, хөтөлбөр" гэх/ хэрэгжилтийг хариуцаж байгаа байгууллага /цаашид "Хэрэгжүүлэгч
байгууллага" гэх/ тухайн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэ журмын дагуу нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, тайлагнана.
1.4.  Хэрэгжүүлэгч  байгууллагууд төсөл,   хөтөлбөрийн  талаарх  мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд гаргаж өгөхдөө ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.
Хоёр. Зээл, тусламжийн төслийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх тухай
2.1. Зээл, тусламжийн төслийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх
2.1.1. Гадаадын түнш байгууллага/орон/-ын дэмжлэг авч гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагын гэрээ хэлэлцээр болон Засгийн газрын байгууллага хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу баталгаажсан төсөл, хөтөлбөр (санхүүгийн, төсөл/техник туслалцаа, бараа, бүтээгдэхүүний хэлбэртэй г.м.)-ийг Зээл, тусламжийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн мэдээллийн санд Хүснэпг 1-ээр батлагдсан маягтаар бүртгэн авч бүртгэлийн дугаар өгнө. Бүртгэлийн дугаарыг төсөл хэрэгжиж буй салбар, хэрэгжүүлэгч байгууллагын нэрийг харгалзан олгоно. Төсөл, хөтөлбөрийн бүртгэлийн дугаарыг тухайн төсөл, хөтөлбөрийн үйл
ажиллагааг   холбогдох   хууль   тогтоомжийн   дагуу   татвар,   төлбөр   хураамжаас чөлөөлөх,   гадаадын   зөвлөхөд   виз   олгох,   болон   төслийн   хөрөнгийг   бүртгэх, автомашины   дугаар   авах   болон   төсөл,   хөтөлбөрийн   бусад   үйл   ажиллагаанд ашиглана.
2.1.2.   Хэрэгжүүлэгч   байгууллага   нь  төсөл,   хөтөлбөрийг   гэрээ,   хэлэлцээр байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлнэ.
Төсөл хөтөлбөрийг нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэхдээ зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээрийн хуулбар, Засгийн газар болон холбогдох байгууллагын зээл, тусламж авах тухай шийдвэр, төслийн баримт бичгийг, түүний албан ёсны орчуулгын хамт ирүүлнэ.
2.1.3. Төслийн баримт бичигт дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд:
                   2.1.3.1. Төсөл,   хөтөлбөрийн   зорилго   /Монгол   Улсын   Үндэсний хөгжлийн стратеги болон бусад бичиг баримттай уялдаж буй эсэх/,
                   2.1.3.2. Үйл ажиллагааны хамрах хүрээ /засаг захиргааны нэгжээр/, салбар,
                    2.1.3.3.Хэрэгжүүлэгч   болон    гүйцэтгэгч   байгууллага,  оролцогч талууд,
                    2.1.3.4.Хэрэгжих хугацаа,
                    2.1.3.5. Төсөв,   жил бүрийн төсөл, хөтөлбөрийн төсөв, гадаад дотоод эх үүсвэрийн хуваарилалт, техник эдийн засгийн үндэслэл /зардлыг  тооцож   болох  үндсэн   үзүүлэлтээр   тооцох, төслөөс хүлээгдэж буй үр дүнг оруулах/. Төсөл, хөтөлбөрийн зардал нь цалин,  ашиглалтын   зардал,  томилолтын зардал, гадаад, дотоодын  зөвлөх үйлчилгээ, сургалтын  зардал, тоног төхөөрөмжийн зардал болон бусад зардлын ангиллаар тодорхой төсөвлөгдсөн байна.
                  2.1.3.6.Төслийн  хүрээнд  гүйцэтгэх  ажил,   үйлчилгээ,  нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалт
2.1.4.  Хэрэв дараагийн  шатны төслийг бүртгүүлэх  гэж байгаа  бол  өмнөх төслийн тайланг хавсаргана.
2.2 Төсөл, хөтөлбөрийн ашиглалтын мэдээ гаргах
2.2.1. Төслийн нэгж нь улирлын тайланг тухайн улирлын дараа сарын 15-ны дотор, жилийн тайланг дараа жилийн 1 дүгээр сарын 20-ны дотор Хүснэгт 2-оор батлагдсан маягтуудаар гарган хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлнэ.
2.2.2.  Хэрэгжүүлэгч  байгууллага  нь төслийн  нэгжүүдийн улирлын тайланг нэгтгэн тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн тайланг нэгтгэн дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Хүснэгт 3-аар батлагдсан маягтын дагуу хүргүүлнэ.
2.3.3. Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсөл, хөтөлбөрийн хагас жилийн нэгдсэн тайланг 8 дугаар сарын 15-ны дотор, жилийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор    гаргаж улсын төсвийн гүйцэтгэлийн тайланд нэгтгүүлнэ.
Гурав. Нэгдсэн мэдээллийн санг ашиглах тухай
3.1. Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нэгдсэн мэдээллийн санг төсөл, хөтөлбөрүүдийн талаар холбогдох тооцоо судалгаа хийх болон бусад албан хэрэщээнд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ашиглана.
Дөрөв. Хариуцлага
4.1. Энэ журмыг зөрчсөн байгууллага болон албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
----------оОо-----------