A

A

A

Бүлэг: 1979

 

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны  314 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

 

ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА

Нэг. Хэрэглэх хүрээ

Үүргийн галын аюулын Ф5.1 (БНбД 21-01-02-д заасан) ангид багтах үйлдвэрийн барилга, лабораторийн барилга, мөн түүнчлэн үүргийн галын аюулын бусад ангилалд багтах барилга дотор байрлах  үйлдвэрлэлийн болон лабораторийн өрөө тасалгаа,засварын газрыг барьж байгуулах, ашиглах бүх үе шатанд энэхүү норм ба дүрмийг мөрдөнө.

Энэхүү норм нь тэсэрч дэлбэрэх бодис, байлдааны зориулалтын тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, хадгалах барилга байгууламж, газар доогуурх метро болон уул уурхайн байгууламжид хамаарахгүй.

Тухайн үйлдвэрийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг ашиглах боломжтой тохиолдолд Үйлдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг ашиглахад зориулсан тусгай цех (тасаг)-ийг байгуулвал энэхүү нормоос гадна "Захиргаа ба аж ахуйн барилга" БНбД 31-04-03, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төлөвлөлтийн нормаль" БД 31-101-04-ийг мөрдөх  хэрэгтэй. Ийм цех (тасаг)-ийг А ба Б ангиллийн өрөөнд байрлуулахыг хориглоно.

Хоёр. Норматив ишлэл

Энэхүү нормонд дор дурьдсан норматив техникийн баримт бичгийг ишлэл болгон ашигласан болно. Үүнд:

БНбД 21-01-02 Барилга байгууламжийн галын аюулгүйн байдал.

БНбД 41-01-02 Халаалт,агаар сэлгэлт ба кондиционер.

БД 31-101-04 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төлөвлөлтийн нормаль

Гурав. Нэр томъёоны тайлбар

Энэхүү нормд дараахь нэр томъёо ба тодорхойлолтыг хэрэглэсэн болно.

Нэг давхар үйлдвэрийн барилга дахь дотор барилга /оруулга/ - нэг давхар барилгын нийт өндөр ба өргөний хэмжээгээр /дотор барилга/ байрлуулсан 2 буюу олон давхар хэсэг.

Барилгын инженерийн тоног төхөөрөмж - цахилгаан эрчим хүч, хий ба шингэнээр хангах,зайлуулах зориулалтын шугам сүлжээ, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цогц тогтолцоо (ус, хий дамжуулах, халаалт, цахилгаан, ариутгах татуурга, агааржуулалтын тоног төхөөрөмж)

Зөөврийн (угсармал) барилга байгууламж - угсарч, буулгаж, байрлалаа өөрчлөх боломжоор хангаж өгөх бүтээц бүхий бүрдэл хийцтэй барилга эсвэл байгууламж.

ЗадгайТавцан - тоног төхөөрөмж байрлуулах, засах болон үйлчилгээ хийх зориулалттай, барилгын гадна дотор талд байрлуулсан, барилгын хийц, төхөөрөмж дээрх бие даасан тулгуур бүхий ханагүй нэг давхар байгууламж.

Барилгын давхаржилт - газрын дээр орших бүх давхруудыг бүхэлд нь тооцсон барилгын давхрын тоог хэлэх бөгөөд газрын төлөвлөсөн дундаж түвшингээс дээш 2 м-ээс багагүй өндөрт хучилтын дээд түвшин нь ирэх техникийн болон хаяавчийн давхрыг оруулан тодорхойлно.

Газрын дээрх давхар - өрөөний шалны түвшин нь газрын төлөвлөсөн түвшнээс дээш байрласан давхар.

Зоорийн давхар - газрын төлөвлөсөн түвшнээс доош өрөөний өндрийн хагасаас илүү хэмжээнд шалны түвшин нь байрласан давхар.

Цоколийн (хаяавчийн) давхар - газрын түвшнээс доош өрөөний өндрийн хагасаас ихгүй хэмжээнд шалны түвшин нь байрласан давхар.

Техникийн давхар - шугам сүлжээ тавих, инженерийн тоног төхөөрөмж байрлуулахад зориулагдсан давхар; Барилгын доор (техникийн зоорийн давхар), дээр (техникийн адар) буюу дунд хэсэгт тус тус байрлалтай байж болно.

давхарга (этажерка) - Технологийн болон бусад тоног төхөөрөмж байрлуулах, тэдгээрт үйлчилгээ явуулах зориулалттай, барилгын дотор буюу гадна чөлөөтэй байрлуулсан ханагүй олон давхар араг бүтээцэн байгууламж.

Гэгээвч - дээврийн цонх

Дөрөв. Нийтлэг үндэслэл

4.1.    Энэхүү норм ба дүрмийн галын аюулгүйн байдлын шаардлагууд нь БНбД 21-01-02-д заасан заалт, ангилалд үндэслэгдсэн болно.

4.2.    Үйлдвэрийн барилгын зураг төсөл зохиоход дараах зарчмуудыг баримтлана:

·        Төрөл бүрийн үйлдвэрлэл, агуулах, захиргаа ба ахуйн үйлчилгээний өрөө тасалгаа, тэрчлэн инженерийн тоног төхөөрөмжийн өрөө тасалгааг нэг барилгад аль болох нэгтгэх;

·        Барилгын өндрийг сонгохдоо 7.1-д заасан хязгаарт багтаах бөгөөд ингэхдээ үйлдвэрийг төрөл бүрийн давхар (өндөртэй)-ын барилгад байрлуулах хувилбаруудын техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг харьцуулсан үр дүнг үндэслэх ба архитектурын шийдлийн өндөр түвшинг хангах.

·        Гадна хаших бүтээцийн талбайг багасгах шаардлагыг харгалзан эзэлхүүн төлөвлөлтийн шийдэл гаргах;

·        5.9-д заасан шаардлагыг тооцож, байгалийн ба зохиомол гэрэлтүүлгийг төлөвлөх нормын дагуу байгалийн гэрэлтүүлгийн талбайг сонгох;

·        Технологийн нөхцөл, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагаар зөвшөөрөгдөх бөгөөд эдийн засгийн үр ашигтай байх тохиолдолд барилгыг байгалийн гэрэлтүүлэггүй төлөвлөж болно.

·        Барилга, байгууламжийг гол төлөв томсгосон хэсэг, инженерийн ба технологийн тоног төхөөрөмжийн цогц хэсгүүдээр үйлдвэрийн аргаар бэлтгэх боломжтойгоор төлөвлөх.

·        Хүчтэй доргион чичиргээ үүсгэгч тоног төхөөрөмж буюу гадны долгионы эх үүсвэрүүдээс барилгын бүтээц, технологийн үйл ажиллагаа, ажиллагсдад  үзүүлэх динамик үйлчлэлийг багасгах шаардлагыг тооцон эзэлхүүн-төлөвлөлтийн шийдэл боловсруулах.

4.3.    Барилгын архитектурын шийдлийг барилга барих нутаг дэвсгэрийн байгаль цаг уур, хот байгуулалтын нөхцөл,  хүрээлэн байгаа барилгажилтын төлөв байдлыг тооцсоны үндсэн дээр гаргана. Дотор заслалын өнгөний зохицлыг үйлдвэрийн барилгын таних болон сэрэмжлүүлэх тэмдэг, дохиоллын өнгө болон аюулгүйн тэмдгүүдийн стандартын дагуу сонгоно.

4.4.    Барилга байгууламж, өрөө тасалгааг тэсэрч, шатах болон галын аюултай байдлаар нь тэдгээрт явагдах технологи үйл ажиллагаа, тэнд байгаа /харьцаж буй/ бодис, материалын шинж чанараас хамааруулан - А, Б, В1- В4, Г, Д ангиллуудад хуваана.

Барилга байгууламж, өрөө тасалгааны тэсэрч шатах болон галын аюулын ангиллыг зохих журмаар батлагдсан тусгай жагсаалт буюу шууд харъяалал /салбар/-ын технологийн төлөвлөлтийн нормуудын дагуу зураг төслийн технологийн хэсэгт зааж өгнө.

4.5.          Барилгын нийт талбайг тодорхойлохдоо бүх давхруудын (газар дээрх болон зоорь, хагас зоорь, техникийн давхруудыг хамааруулан) гадна ханын дотор гадаргуугийн хэмжээгээр (гадна ханагүй бол захын баганын тэнхлэгээр) авсан- тоннель, дотор задгай тавцан, дотор тавцан,дотор давхаргын бүх эгнээ, налуу зам, галлерей ба өөр барилгад холбогдох хүзүүвчийн (хоолойн хэвтээ дүрслэлийн) талбайн нийлбэрээр тодорхойлно. Барилгын нийт талбайд хучилтын хийцлэлийн доод ирмэг хүртэл 1.8 м-ээс бага өндөртэй техникийн доод давхар (шугам сүлжээнд үйлчилгээ хийх орц шаардагдахгүй нөхцөлд), 5.2-д заасны дагуу төлөвлөсөн дүүжин таазны дээд хөндий, тэрчлэн краны зам, кран, туузан дамжуулагч, монорельс ба гэрэлтүүлэгчийн үйлчилгээний талбай орохгүй.

Олон давхар барилга дотор байрлах 2 ба түүнээс дээш давхар эзлэх (2 ба түүнээс олон давхрын өндрийг нэгтгэсэн) тасалгааны талбайг нэг давхрын талбайгаар тооцно.

Барилгын давхаржилтын тоонд давхрын талбайн 40%-иас их талбайтай дурын түвшинд байрласан задгай тавцан,дотор тавцан болон давхаргын эгнээнүүдийн тоог хамааруулна.

4.6.          Галын автомат дохиолол, гал унтраах автомат тоноглол  болон галын аюулын тухай зарлан мэдээлэх системийг "Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл" /БНбД 21-04-05/-ын дагуу төлөвлөнө.

Тав. Эзэлхүүн төлөвлөлт ба хийц бүтээцийн шийдэл

5.1. Өрөө, тасалгаануудын өндрийг шалнаас хучилт (хучлага)-ын бүтээцийн доод ирмэг хүртэл 2.2 м-ээс багагүй, хүмүүс байнга зорчих ба аюулын үед нүүлгэн шилжүүлэх аврах замын хэсэгт шалнаас шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн доод гадаргуу хүртэл- 2 м-ээс багагүй, харин хүмүүсийн байнга зорчихгүй хэсэгт- 1.8 м-ээс багагүйгээр төлөвлөнө.

Барилгад авто тээврийн хэрэгсэл орох шаардлагатай үед явж өнгөрөх хэсгийн өндөр хийц бүтээц, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн доод гадаргуу хүртэл 4.2 м-ээс багагүй, харин гал унтраах тээврийн хэрэгсэлд 4.5 м-ээс багагүй байна.

5.2. Технологийн шаардлагаар тогтмол үзүүлэлттэй агаарын орчин барьж байх зориулалттай инженерийн тоног төхөөрөмж, шугам сүлжээ байрлуулах шаардлагатай үйлдвэрийн барилга, өрөө тасалгаанд дор дурьдсан хийц, бүтээц төлөвлөхийг зөвшөөрнө:

·  Үйлчлэгч ажилтан шугам сүлжээнд хүрч очих шаардлагагүй тохиолдолд дүүжин тааз болон давхар шал төлөвлөх. Эдгээр давхруудад байрлуулах инженерийн тоног төхөөрөмж, шугам сүлжээ ба туслах тоноглолын технологийн үйлчилгээнд зориулан, төмөр босоо шат төлөвлөж болно.

·  Инженерийн тоног төхөөрөмж, шугам сүлжээ болон туслах тоноглолын үйлчилгээнд технологийн дагуу хүн хүрч үйлчлэх шаардлагатай тохиолдолд техникийн давхар гаргах ба өндрийг 5.1-д заасны дагуу төлөвлөнө.

5.3. 7.5-д заагдсан шаардлагыг тооцсон зураг төслийн технологийн хэсгийн дагуу барилгад төмөр замын оруулга төлөвлөж болно.

5.4. Төмөр замын рельсийн толгойн дээд гадаргуу шалны цэвэр түвшинд байх шаардлагатай.

5.5.     Үйлдвэрийн барилгад байршуулах түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүний агуулах, мөн түүнчлэн ачааны налуу тавцанг холбогдох агууллахын барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу төлөвлөнө.

5.6.             Газрын төлөвлөлтийн түвшнээс хамгийн дээд давхрын шалны цэвэр түвшин хүртэл (техникийн давхрыг тооцохгүй) 15 м-ээс илүү өндөртэй, 15 м-ээс илүү түвшинд байнгын ажлын байр, тоног төхөөрөмж байрлах, тэдгээрийг нэг ээлжинд гурваас доошгүй удаа үйлчлэх шаардлагатай бол олон давхар барилгад зорчигчийн цахилгаан шат төлөвлөнө. Ачааны цахилгаан шатыг зураг төслийн технологийн хэсгийн дагуу төлөвлөнө.

Цахилгаан шатны тоо ба хүчин чадлыг зорчигч болон ачааны урсгалаас хамааруулж авна. 15 м-ээс өндөрт орших бүх давхартаа нийтдээ 30-аас илүүгүй ажиллагсадтай (хамгийн их хүнтэй ээлжийн) барилгад нэг цахилгаан шат төлөвлөхийг зөвшөөрнө.

2 ба түүнээс дээш давхарт тэргэнцэр ашигладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөрлөх өрөө тасалгаатай тохиолдолд, нэгдүгээр давхарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг зохион байгуулах боломжгүй тохиолдолд зорчигчийн цахилгаан шат төлөвлөнө. Цахилгаан шатны бүхээгний өргөн - 1.1 м, гүн - 2.1 м, хаалганы нүхний өргөн 0.85 м-ээс багагүй байна.

5.7.     Зоорийн давхраас гарах гарцыг өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмжийн ажиллах бүсээс гадуур төлөвлөнө.

5.8.     Гонх болон дамжих гонхны өргөнийг хаалганы нүхний өргөнөөс 0.5 м (нүхний тал бүрээс 0.25 м)-ээс багагүй өргөсгөж,  гүнийг нь хаалганы өргөнөөс 0.2 м-ээр ихэсгэж гэхдээ 1.2 м-ээс багагүй байхаар төлөвлөнө. Тэргэнцэртэй хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд ажиллах тохиолдолд гонх ба дамжих гонхны гүн 1.8 м-ээс багагүй байна.

5.9. Галын аюулын А ба Б ангиллын өрөөний гадна хашлага бүтээцийг шидэгддэг хөнгөн хашлага бүтээцээр төлөвлөх хэрэгтэй.

Хөнгөн хашлага бүтээцэд ихэвчлэн гэгээвч, цонхны шилийг хэрэглэнэ. Шиллэх талбай хангалтгүй үед хөнгөн бүтээцэд дээврийн дулаалга, ган, хөнгөн цагаан, асбестоцементэн хавтан бүтээцүүдийг хэрэглэхийг зөвшөөрнө. Хөнгөн хашлага бүтээцийн талбайг тооцоогоор тодорхойлно. Тооцооны өгөгдөлгүй үед хөнгөн хашлага бүтээцийн талбай нь 1 м3 эзэлхүүнд А ангиллын өрөөнд 0.05 м2-аас багагүй, Б ангиллын өрөөнд 0.03 м2-аас багагүй байна.

Тайлбар:

1. Цонхны шилний зузаан 3, 4 ба 5 мм, талбай (харилцан) 0.8, 1, 1.5 м2-аас багагүй бол хөнгөн хашлага бүтээцэд хамаарна. Хуягласан шил хөнгөн бүтээцэд хамаарахгүй.

2.       Дээврийн хучлагын шидэгдэх хөнгөн бүтээц дээрх хуйлмал хар цаасыг тус бүр нь 180 м2-аас илүүгүй талбайтай хуваах хэрэгтэй.

3.       Дээврийн хучлагын хөнгөн бүтээцийн жингийн тооцооны ачаа 0.7 кПа (70 кгс/м2)-аас илүү байх ёсгүй.

 

5.10.       Ачаа өргөх краны үйлчилгээнд зориулсан тавцан, галлерей болон шатыг Улсын техникийн хяналт хариуцсан байгууллагын баталсан ачаа өргөх краны угсрах, ашиглах аюулгүйн техникийн дүрмийн дагуу төлөвлөнө.

5.11.       Гэгээвч, цонхны шилний цэвэрлэгээ ба засварт барилгын нийт өндөр эсвэл технологийн тоног төхөөрөмжийн байрлалын нөхцлөөс хамааран зөөврийн (зөөврийн шат, дүүжин талбай, агаарын /телекопический/ өргөгч) туслах хэрэгслийг ашиглах боломжгүй тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэх нөхцлийг хангасан байнгын төхөөрөмжийг төлөвлөнө. Эдгээр төхөөрөмжийг хэрэглэх үндэслэлийг технологийн хэсэгт гаргаж өгнө.

5.12.   Гэгээвч хийх шаардлага ба түүний төрлийг технологийн үйл ажиллагааны онцлог, барилга барих нутаг дэвсгэрийн цаг уурын нөхцөл, экологийн ба эрүүл ахуйн шаардлагаас хамааруулан сонгоно.

5.13.   Гэгээвч нь салхины ачааллаас ангид байх ёстой. Гэгээвчийн урт 120 м-ээс ихгүй байна. Гэгээвчүүдийн хөндлөн тал хоорондын болон гадна хана, гэгээвчийн хөндлөн тал хоорондын зай  6 м-ээс багагүй байна. Гэгээвчний хавтсыг механикаар болон гар удирдлагаар онгойх боломжоор хангаж өгнө.

5.14.   Царууц хуудсан шил, шилэн пакет, шилэн профилэн шиллэгээтэй оройн гэгээвч /зенитный фонарь/ болон тэгш өнцөгт салхивч-гэрлийн гэгээвчний /светоаэ-рационный/ шиллэгээний доор дотор талын дагууд хамгаалалтын төмөр тор байрлуулна.

5.15.           Дээврийн усыг дотуур зайлуулах системтэй барилгуудын дээвэрт хайсны оронд дээврийн хашлага хана ашиглаж болно. Хашлага ханын өндөр 0.6м-ээс бага бол дээврийн гадаргуугаас 0.6 м-ийн өндөр хүртэл төмөр торон хашлага нэмж хийнэ.

5.16.   Том хаалгыг автоматаар болон алсын удирдлагаар онгойлгох тохиолдолд тэдгээрийг ямарч нөхцөлд гараар онгойлгох боломжоор хангах хэрэгтэй. Тээврийн хэрэгсэлд зориулсан хаалганы хэмжээг түүний ачаатай байх үеийн өндрөөс 0.2 м, өргөнөөс 0.6 м-ээр илүү байхаар төлөвлөнө.

5.17.     Шатны хонгилд гишгүүрийн өргөн 0.3 м үед шатны налуу 1:2-оос багагүй байна. Адар болоод зоорийн давхарт гишгүүрийн өргөн 0.26 м үед шатны налуу 1:1.5 байхыг зөвшөөрнө.

5.18.     Дотор задгай шат (шатны хонгилын хана байхгүй үед)-ны налуу1:1-ээс ихгүй байх ёстой. Ганцаарчилсан ажлын байр луу очиход зориулагдсан задгай шатны налууг 2:1 хүртэл ихэсгэхийг зөвшөөрнө. Тоног төхөөрөмжийн үзлэгт зориулан 10 м-ээс илүүгүй өндөрт өгсөж гарах үед 0.6 м өргөнтэй босоо шат төлөвлөж болно.

5.19.     Тулгуур эрхтэний согогтой хөгжлийн бэрхшээлтэй ажиллагсадтай газрын аврах зам гарц дахь шатны налуу 1:2-оос ихгүй байх шаардлагатай.

5.20.     Газрын төлөвлөлтийн түвшинээс мөг (карниз), эсвэл дээврийн хашлага ханын дээд тал хүртэл 10 м ба түүнээс илүү өндөр барилгын дээвэрт гарах гарц (дээврийн бүрэн ба бүрэн бус 40000 м2 тутамд нэгийг) төлөвлөнө. Үүнд:

-нэг давхар барилгад- гадна төмөр шатаар

-олон давхар барилгад- шатны хонгилоос

Шатны хонгилыг дээвэрт гарахад зориулан дээд давхрын хэмжээн дотор байлгах нь оновчгүй тохиолдолд газрын төлөвлөлтийн түвшнээс дээд давхрын шалны цэвэр түвшин хүртэл 30 м-ээс илүүгүй өндөртэй барилгад гадна төмөр шатыг тус шатны талбайгаар нь дамжин дээвэрт гарахад зориулан төлөвлөхийг зөвшөөрнө.

Зургаа. Өрөө тасалгаа ба барилгаас аврах

6.1. Бүтээцийн галын аюулын Г2, ГЗ ангийн гал тэсвэршилтийн IV, V зэргийн барилга дахь үйлдвэрлэлийн өрөөгөөр дамжин аврах зам гарц төлөвлөхийг хориглоно.

А болон Б ангиллын өрөөний үйлчилгээнд зориулагдсан инженерийн тоног төхөөрөмжтэй, тогтмол хүн ажиллахгүй, А болон Б ангиллын өрөөгөөр дамжих аврах нэг гарцтай өрөө тасалгааны хамгийн алслагдсан цэгээс гарц хүртэлх зай 25 м-ээс хэтрэхгүй байх ёстой.

Аврах замыг В, Г болон Д ангиллын өрөөнөөс А болон Б ангиллын өрөөний дамжих гонхоор дамжин өнгөрүүлэхийг хориглоно.

6.2. В4, Г ба Д ангиллын өрөө тасалгаатай, 4-өөс хэтрэхгүй давхар дотор барилга болон оруулга нь 2 талдаа гарцтай тохиолдолд (хэрвээ дотор барилга эсвэл оруулга нь үндсэн барилгыг тусгаарлагдсан хэсгүүдэд хувааж байгаа бол)             тус оруулга болон дотор барилгын шатны хонгилоос В4,Г ба Д ангиллын өрөөгөөр дамжин аврах гарц төлөвлөхийг зөвшөөрнө.

6.3. Бүтээцийн галын аюулын  ГҮ ба Г1 ангийн гал тэсвэршилтийн 1, 2, 3 ба 4-р зэргийн барилга, галын аюулын Г2 ба Г3 ангийн гал тэсвэршилтийн IV зэргийн зөөврийн барилга дахь дотор тавцан болон дотор барилга, оруулгад байрласан, инженерийн тоног төхөөрөмж байрлуулахад зориулагдсан, тогтмол хүн ажиллахгүй В4, Г ба Д ангиллын өрөө тасалгаанаас гарах аврах зам гарцуудыг В, Г ба Д ангиллын байранд байрлах шатамхай бус материалаар хийгдсэн 2-р төрлийн шатруу гарахаар төлөвлөж болно. Үүнд инженерийн тоног төхөөрөмжтэй өрөө тасалгааны хамгийн алслагдсан цэгээс барилгаас гарах хаалга хүртэлх зай нь хүснэгт 1-д заасан утгаас хэтрэхгүй байх ёстой. Дээрх өрөө тасалгааны хамгийн алслагдсан цэгээс шат руу гарах гарц хүртэлх зай нь 25 м-ээс хэтрэхгүй бол 2 ба 3-р төрлийн шатдаггүй материалаар хийгдсэн шат руу нэг гарц төлөвлөж болно.

6.4. Хэрвээ давхар тус бүр дэх (1 давхраас бусад) хамгийн их хүнтэй ээлжийн ажиллагсадын тоо доор зааснаас хэтрэхгүй бол барилгын давхраас 3-р төрлийн шатыг 2 дахь аврах гарц болгон ашиглаж болно. Үүнд:

15хүн- олон давхар барилгад (ангилал хамаарахгүй);

50хүн- В1-ВЗ ангиллын өрөө тасалгаатай 2 давхар барилгад;

100хүн- В4, Г ба Д ангиллын өрөө тасалгаатай 2 давхар барилгад;

6.5.    7.4-д заасан зоорийн хэсэг тус бүрээс 2-оос багагүй аврах гарц төлөвлөнө.

6.6.    Өрөө тасалгааны хамгийн алслагдсан ажлын байрнаас гадагш гарах хамгийн ойрын хаалга эсвэл шатны хонгил хүртэлх зайн утгыг Хүснэгт 1-д зааснаас хэтрүүлж болохгүй. 1000 м2-аас илүү талбайтай өрөө тасалгааны хувьд хүснэгт 1-д үзүүлсэн зай нь хонгилоор гадна гарц болон шатны хонгил хүртэлх замын уртыг оруулан тооцсон зай болно. Хэрвээ өрөө тасалгаанаас гарах аврах гарц зэрэгцээ өрөөгөөр дамжин хонгил, гадагшаа шууд эсвэл шатны хонгилруу хөтлөх бол энэ өрөөний хамгийн алслагдсан ажлын байрнаас зэргэлдээ өрөөний гарц хүртэлх зайг эдгээр өрөөний хамгийн аюултай зэрэгтэйд хамаарахаар нь авна. Хүмүүсийн урсгалын нягтрал нь гол аврах замаар гарах хүмүүсийн тоог тус зам гарцын талбайд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно. А ба Б ангиллын өрөө тасалгаанд хамаарах зай хялбар дөллөж авалцан асдаг болон шатамхай шингэний тархах талбай 50 м2-тай тэнцүүгээр тооцогдсон хэмжээ бөгөөд шингэний тархах талбайн бусад тоон утгуудын хувьд хүснэгт 1-д үзүүлсэн зайг 50/F коэффицентээр үржүүлж олно. Энд F- зураг төслийн технологийн хэсэгт тодорхойлогдох шингэний тархалтын боломжит хүрээ.

                                                                                                                                  Хүснэгт 1

 

 

Өрөөний эзэлхүүн, мян м3

 

 

 

Өрөөний ангилал

 

 

 

Барилгын гал тэсвэршил-тийн зэрэг

 

Барилгын бүтээцийн галын аюулын

анги

 

Зай, м, гол гарцаар гарах хүмүүсийн урсгалын нягтрал, хүн/м2

1 хүртэл

1-3

3-5

15 хүртэл

А, Б

I, II, III, IV

ГҮ

40

25

15

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

 III, IV

V

ГҮ

Г1

Г2, ГЗ

100

70

50

60

40

30

40

30

20

30

А, Б

I, II, III, IV

ГҮ

60

35

25

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

145

100

85

60

60

40

40

А, Б

I, II, III, IV

ГҮ

80

50

35

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

160

110

95

65

65

45

50

А, Б

I, II, III, IV

ГҮ

120

70

50

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

180

160

105

95

75

65

60 ба

түүнээс

дээш

А, Б

I, II, III, IV

ГҮ

140

85

60

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

200

180

110

105

85

75

80 ба

түүнээс дээш

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

240

200

140

110

100

85

Эзэлхүүнээс

хамаарахгүй

В4, Г

I, II, III, IV

III, IV

V

ГҮ

Г1 Нормчлохгүй

Хязгаар-гүй

160

120

Хязгаар-гүй

95

70

Хязгаар-гүй

65

50

Мөн адил

Д

I, II, III, IV

IV, V

ГҮ, Г1

Г2, Г3

Хязгаар-гүй

160

Хязгаар-гүй

95

Хязгаар-гүй

65

 

 

Өрөө тасалгааны эзэлхүүний завсрын утганд хамаарах зайг шугаман интерполяцийн аргаар олно. Өрөө тасалгааны өндрийг 6 м-ээр тооцсон (дан барилгад өндрийг фермийн доод бүсээр авна) ба тус зай 12 м өндөртэй өрөөнд-20%, 18 м- 30%, 24 м - 40%-иар нэмэгдэнэ. Гэхдээ А, Б ангиллын өрөөний хувьд 140 м, В ангиллын өрөөний хувьд 240 м-ээс ихгүй байна. Өрөө тасалгааны өндрийн завсрын утганд зайн нэмэгдэлтийг шугаман интерполяцийн аргаар тодорхойлно.

Барилгын гал тусгаарлах заагийн ангиллын нормыг барилгын бүтээцийн галын аюулын анги болон гал тэсвэршилтийн зэргийн урьдчилан тооцоолсон хослолуудаар хүснэгт 1-4-д тусгав. Эдгээр хүснэгтүүдэд авч үзээгүй бусад хослолын хувьд хүмүүсийн тоо болон зайг өгөгдсөн тухайн ангиллын өрөөний үзүүлэлтүүдийн хамгийн доод үзүүлэлтээр буюу БНбД 21-01-02-ын 1.6-д заасны дагуу авна.

6.7.           Барилга дотор байрлах задгай тавцан ба олон давхар тавцан /давхарга/ 2-оос цөөнгүй задгай төмөр шаттай байх ёстой. Задгай тавцан, давхаргын эгнээ тус бүр нь 108м2-аас ихгүй талбайтай А ба Б, 408м2-аас ихгүй талбайтай В1-В4, Г ба Д ангиллын өрөө тасалгааны эдгээр тавцангуудад нэг шат төлөвлөхийг зөвшөөрнө. Задгай тавцан дахь хамгийн алслагдсан цэгээс хамгийн ойр аврах гадна гарц хүртэлх зайг хүснэгт 1-д заасны дагуу  аврах замын уртыг тооцон 2-р төрлийн шатаар авбал зохино. Тухайн давхрын талбайн 40%-иас их талбайтай, ажлын тогтмол байртай задгай тавцан, давхаргын аврах гарцыг шатны хонгилоор дамжихаар төлөвлөнө. Аврах гарцуудын нэгийг 3-р төрлийн шатруу хөтлөхөөр төлөвлөхийг зөвшөөрнө.

6.8.           Галын аюулын Г2 ба ГЗ ангийн гал тэсвэршилтийн IV зэргийн нэг ба 2 давхар барилгын хамгийн алслагдсан ажлын байрнаас хамгийн ойрын аврах гарц хүртэлх зайг доор зааснаас ихгүй авна. Үүнд:

В1-ВЗ ангиллын өрөөтэй нэг давхар барилгад-50 м, В4, Г ба Д ангиллын өрөөнд - 80м;

В1-ВЗ ангиллын өрөөтэй хоёр давхар барилгад-40 м, В4, Г ба Д ангиллын өрөөнд- 60 м;

Хэрэв өрөө тасалгаа дахь хамгийн олон хүнтэй ээлжийн нэг хүнд оногдох тоног төхөөрөмж байрлуулаагүй шалны талбай 75 м2 ба түүнээс их байвал дээр заасан зайг 50%-иар ихэсгэж болно.

Заасан зайг баримтлах боломжгүй үед В1-В4, Г ба Д ангиллын өрөөтэй нэг давхар барилгын аврах гарцуудыг гадна ханын эргэн тойронд 72 м тутамд байрлуулвал зохино.

II давхраас нүүлгэн шилжүүлж байгаа хүмүүсийн тооноос хамааран шатны маршийн өргөн, мөн түүнчлэн аврах зам дахь гарц, хонгил, хаалганы өргөнийг 100 хүнд 0.6 м-ээр  тооцно.

6.9. 1000 м2-аас бага талбайтай хамгийн алслагдсан өрөөний хаалганаас хамгийн ойрын гарц, эсвэл шатны талбай хүртэлх хонгилын урт хүснэгт 2-т зааснаас хэтрэхгүй байна.

Төрөл бүрийн ангиллын өрөө тасалгаа нэг ижил давхарт байрлах тохиолдолд хамгийн алслагдсан өрөөний хаалганаас хамгийн ойрын гарц, эсвэл шатны талбай хүртэлх хонгилын уртыг эдгээр өрөөний хамгийн аюултай ангиллаар тооцож авна.

Хонгилоор дамжин өнгөрөх хүний урсгалын нягтралыг өрөө тасалгаанаас нүүлгэн шилжүүлэх хүний тоог хонгилын талбайд харьцуулж тогтооно. Өрөө тасалгааны хаалга  хонгил руу нээгдэх тохиолдолд талбайг тооцохдоо тухайн хонгилын өргөнийг доор зааснаар багасгаж авна.

Хаалганууд хонгилын нэг талд байрласан тохиолдолд- хаалганы самбарын өргөний хагасаар;

Хаалганууд хонгилын хоёр талд байрласан тохиолдолд- хаалганы самбарын өргөнөөр.

 

Хүснэгт 2

Гарцын

Тасалгааны

Барилгын гал

Барилгын

Хонгил дахь хүмүүсийн

байрлал

ангилал

тэсвэршилтийн

бүтээцийн

урсгалын нягтрал, хүн/м2

 

 

зэрэг

галын

гадна гарц, хамгийн

 

 

 

аюулын

ойрын шатны хонгил хүртэл

 

 

 

анги

хонгилоор явах зай, м

 

 

 

 

2

2-3

3-4

4-5

 

 

 

 

хүртэл

 

 

 

Гадагш

А, Б

I, II, III, IV

ГҮ

60

50

40

35

гарах 2

В1-ВЗ

I, II, III, IV

ГҮ

120

95

80

65

гарцын

 

III, IV

Г1

85

65

55

45

эсвэл

 

Нормчлохгүй

Г2, ГЗ

60

50

40

35

2 шатны

 

 

 

 

 

 

 

хонгилын

В4, Г, Д

I, II, III, IV

ГҮ

180

140

120

100

хооронд

 

III, IV

Г1

125

100

85

70

 

 

Нормчлохгүй

Г2, ГЗ

90

70

60

50

Мухар

Ангиллаас

I, II, III, IV

ГҮ

30

25

20

15

хонгилруу

хамаарахгүи

III, IV

Г1

20

15

15

10

 

 

Нормчлохгүй

Г2, ГЗ

15

10

10

8

 

6.10. Тасалгаанаас гарах аврах гарц (хаалга)-ны өргөнийг тооцохдоо энэ гарцаар нүүлгэн шилжүүлэх нийт хүний тоо болон хүснэгт 3-т тусгасан гарц(хаалга)-ны 1 м өргөнд оногдох хүний тооноос хамааруулж авна.

Тасалгааны эзэлхүүний завсрын утгуудад гарцын 1 м өргөнд оногдох хүний тоог интерполяцийн аргаар тодорхойлно.

6 м-ээс дээш өндөртэй тасалгаанаас гарах аврах гарц (хаалга)-ны 1 м өргөнд оногдох хүний тоог:

тасалгааны өндөр 12 м үед- 20 хувь;

18 м үед- 30 хувь;

24 м үед- 40 хувь-иар өсгөж тооцно;

Тасалгааны өндрийн завсрын утгуудад гарцын 1м өргөнд оногдох хүний тоон өсөлтийг интерполяцийн аргаар тодорхойлно.

 

Хүснэгт 3

Тасалгааны эзэлхүүн, мян. м3

Тасалгааны ангилал

Барилгын гал тэсвэршилтийн зэрэг

Барилгын бүтээцийн галын аюулын  анги

Аврах гарц (хаалга)-ны 1 м өргөнд оногдох хүний тоо

 

15 хүртэл

А, Б

I, II, III, IV

ГҮ

45

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

Нормчлохгүй

ГҮ

Г1

Г2, ГЗ

110

75

55

 

30

А, Б

I, II, III, IV

ГҮ

65

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

155

110

 

40

А, Б

I, II, III, IV

ГҮ

85

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

175

120

 

50

А,Б

I, II, III, IV

ГҮ

130

 

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

195

135

 

60 ба түүнээс дээш

А, Б

I, II, III, IV

ГҮ

150

 

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

220

155

 

 

 

80 ба түүнээс дээш

В1-ВЗ

I, II, III, IV

III, IV

ГҮ

Г1

260

220

 

Эзэлхүүнээс хамаарахгүй

В4,  Г

I, II, III, IV

III, IV

Нормчлохгүй

ГҮ

Г1

Г2, ГЗ

260

180

130

 

Мөн адил

Д

Нормчлохгүй

 

6.11. Хонгилоос гадагш эсвэл шатны хонгил руу гарах аврах гарц (хаалга)-ны өргөнийг энэ гарцаар нүүлгэн шилжүүлэх нийт хүний тоо болон хүснэгт 4-т үзүүлсэн гарц (хаалга)-ны 1 м өргөнд оногдох хүний тооноос хамруулан 0.8 м-ээс багагүйгээр, тулах эрхтэний согогтой хөгжлийн бэрхшээлтэй ажиллагсад байгаа үед 0.9 м-ээс багагүйгээр тооцно.

6.12. Тулах эрхтэний согогтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байгаа нөхцөлд шатны маршийн өргөн 1.2 м-ээс багагүй байвал зохино.

6.13. 2-р төрлийн - Н2 маягийн утаашихгүй /незадымляемые/ шатны хонгилууд нь Г ба Д ангиллын барилгад өндрийн 30 м тутамд, В ангиллын барилгад- 20 м тутамд 2 маршийн өндөр галаас хамгаалах битүү хамар ханаар хуваагдаж байна (нэг шатны хонгилоос нөгөө рүү нь шатны хонгилын гадуур дамжиж орохоор тооцно).

6.14.      Өрөө тасалгаа болон хонгилд БНбД 41-01-02-д заасны дагуу утаа зайлуулагчийг төлөвлөнө.

6.15.      Утаа зайлуулах тооцоонд орсон онгойдог оройн гэгээвчүүдийг хучилтын дагуу жигд тараан байрлуулвал зохино.

 

Хүснэгт 4

Хонгилруу гарах хамгийн их галын аюултай өрөөний ангилал

Барилгын гал тэсвэршилтийн зэрэг

Барилгын бүтээцийн галын аюулын анги

Хонгилоос гарах аврах гарцын 1м өргөнд оногдох хүмүүсийн тоо, хүнээр

А, Б

I, ll, III, IV

ГҮ

85

В1-ВЗ

I, II, III, lV

IV

Нормчлохгүй

ГҮ

Г1

Г2, ГЗ

175

120

85

В4, Г, Д

I, II, III, IV

IV

Нормчлохгүй

ГҮ

Г1

Г2, ГЗ

260

180

130

Долоо. Галын тархалтыг урьдчилан сэргийлэх

7.1. Гал тусгаарлах заагийн хүрээн дахь гал тэсвэршилтийн зэрэг, бүтээцийн галын аюулын анги, барилгын өндөр ба давхрын талбайг хүснэгт 5-д үзүүлсний дагуу авна.

Дурын түвшин дэх талбайн хэмжээ нь өрөө тасалгааны шалны талбайн 40%-иас их талбайтай задгай тавцан, давхарга ба дотор тавцантай тохиолдолд давхрын талбайг 4.5-д тодорхойлсон давхрын тоо бүхий олон давхар барилгад зориулснаар тооцно.

Өрөө тасалгааг автомат гал унтраах төхөөрөмжөөр тоноглосон тохиолдолд бүтээцийн галын аюулын ГҮ ба Г1 ангийн гал тэсвэршилтийн 4-р зэргийн болон гал тэсвэршилтийн 5-р зэргийн барилгаас бусад барилгад хүснэгт 5-д тусгасан талбайн хэмжээг 100% томсгохыг зөвшөөрнө.

Давхар хоорондын хучилтанд технологийн задгай нүх /проём/-тэй тохиолдолд эдгээр давхрын талбайн нийлбэр нь хүснэгт 5-д заасан талбайгаас хэтрэхгүй байвал зохино.

В ангиллын барилгад В1 ангиллын тасалгаа байрлах тохиолдолд хүснэгт 5-д заасан гал тусгаарлах зааг дахь  барилгын өндөр болон давхрын талбайг 25%-иар багасгаж авна.

Хүснэгт 5-д гал тэсвэршилтийн зэрэг болон бүтээцийн галын аюулын ангийн урьдчилан тогтоосон хослолуудаар барилгын ангилал болон гал тусгаарлах заагийн нормыг тогтоосон болно. Энэ хүснэгтэд тусгагдаагүй бусад хослолын үед, барилгын өндөр ба давхрын талбайг уг барилгын ангилал дахь хамгийн доод үзүүлэлтээр авах буюу эсвэл БНбД 21-01-02-ийн 1.6-д заасныг мөрдөнө.

7.2. Галын аюулын Г2 ангийн гал тэсвэршилтийн lV зэргийн нэг давхар барилгад нийт талбай нь 300 м2-аас ихгүй А болон Б ангиллын тасалгаа байршуулахыг зөвшөөрнө. Энэ нөхцөлд тухайн тасалгаа нь галаас хамгаалах 1-р төрлийн хамар хануудаар болон 3-р төрлийн хучилтаар тусгаарлагдсан байна. Эдгээр тасалгаануудын гадна хана нь К0 ба К1 ангийнх байвал зохино.

Галын аюулын Г2 ба Г3 ангийн гал тэсвэршилтийн IV зэргийн А ба Б ангиллын нэг давхар зөөврийн (угсармал) барилгыг 75 м2-аас илүүгүй талбайтай төлөвлөхийг зөвшөөрнө.

7.3. Нэг барилгад эсвэл өрөө тасалгаанд янз бүрийн тэсрэн гал гаргах болон галын аюултай технологийн ажиллагааг хамтатган байрлуулахдаа тэсрэлт ба гал тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгана. Эдгээр арга хэмжээний үр ашгийн үндэслэлийг зураг төслийн технологийн хэсэгт БНбД 21-01-02-ын 7.3-д заасны дагуу гаргана. Хэрвээ дээр заасан арга хэмжээ нь хангалтгүй, үр ашиг багатай байвал янз бүрийн тэсрэн гал гаргах болон галын аюултай технологийн ажиллагааг өөр өөр өрөөнд байрлуулах шаардлагатай. Ингэхдээ төрөл бүрийн А, Б, В1, В2, ВЗ ангиллын тасалгаануудыг өөр хооронд нь В4, Г, Д ангиллын тасалгаа, хонгилоос дараах төрлүүдийн галаас хамгаалах хамар хана болон хучилтаар тусгаарлана. Үүнд:

Хүснэгт 5

Барилгын ба гал тусгаарлах заагийн ангилал

 

 

Барилгын өндөр*, м

Барилгын гал тэсвэршилтийн зэрэг

 

 

Барилгын бүтээцийн галын аюулын анги

 

 

Барилгын гал тусгаарлах зааг доторхи давхрын талбай, м2

Нэг давхар барилгын

2 давхар барилгын

З ба түүнээс дээш давхар

 

 

А, Б

36

l

ГҮ

Хязгаар-гүй

5200

5300

А

36

24

ll

lll

IV

ГҮ

ГҮ

ГҮ

Хязгаар-гүй

7800

3500

5200

3500

3500

2600

Б

36

24

ll

lll

IV

ГҮ

ГҮ

ГҮ

Хязгаар-гүй

7800

3500

10400

3500

7800

2600

В

48

 

24

 

18

18

12

l, ll

 

lll

 

lV

lV

V

ГҮ

 

ГҮ

 

ГҮ, Г1

Г2, ГЗ

Нормчлохгүй

Хязгаар-гүй

 

25000

 

25000

2600

1200

25000

7800**

10400

5200**

10400

2000

600*

10400

5200**

5200

3600**

Г

 

 

54

36

30

24

18

 

 

l, ll

lll

lll

IV

IV

 

 

ГҮ

ГҮ

Г1

ГҮ

Г1

 

 

Хязгаар-гүй

Хязгаар-гүй

мөн адил

>> 

6500

25000

10400

10400

5200

10400

7800

5200

 

 

Д

54

36

30

24

18

12

I II

III

lll

IV

lV

V

ГҮ

С0

С1

С0, С1

C2, C3

Нормчлохгүй

Хязгаар-гүй

 

 

 

 

 

 

 

 

Хязгааргүй

мөн адил

>> 

10400

2600

50000

25000

25000

7800

1500

15000

10400

7800

*  Энэ хүснэгт дэх барилгын өндөр нь 1-р давхрын шалнаас техникийн давхрыг оролцуулан, дээд давхрын тааз хүртэл зайгаар хэмжигдэнэ. Таазны өндөр өөрчлөгдөх үед давхрын дундаж өндрийг авна.

ГҮ ба Г1 галын аюулын ангийн нэг давхар барилгын өндрийг нормчлохгүй.

** Мод боловсруулах үйлдвэрт зориулсан.

*** 4 хүртэл рамтай хөрөө цех, мод бутлах станцын анхан шатны мод боловсруулах болон жижиглэн таслах цехд зориулсан.

 

               

 

гал тэсвэршилтийн I зэргийн барилгад- галаас хамгаалах 1-р төрлийн хамар хана, галаас хамгаалах 2-р төрлийн (давхар дундын ба зоорийн дээрх) хучилтаар.

гал тэсвэршилтийн ll ба III зэргийн барилгад- галаас хамгаалах 1-р төрлийн хамар ханаар.

гал тэсвэршилтийн IV зэргийн, галын аюулын ГҮ, Г1 ангийн барилгад- галаас хамгаалах 2-р төрлийн хамар хана.

гал тэсвэршилтийн IV зэргийн, галын аюулын Г2, Г3 ангийн барилга, В1-ВЗ ангиллын тасалгаанд - галаас хамгаалах 2-р төрлийн хамар хана.

гал тэсвэршилтийн IV зэргийн, галын аюулын Г2, Г3 ангийн барилга А болон Б ангиллын тасалгаанд -  7.2-ын дагуу галаас хамгаалах 3-р төрлийн (давхар дундын ба зоорийн дээрх) хучилтаар.

7.4. Зоорийн давхарт В1-ВЗ ангиллын тасалгаа байрлуулах тохиолдолд тус бүр нь 3000 м2-аас илүүгүй талбайтай хэсгүүдэд 1-р төрлийн галаас хамгаалах хамар ханаар тусгаарлана. Ингэхдээ хэсэг тус бүрийн өргөн (гадна хананаас тооцох ) 30 метрээс хэтрэх ёсгүй.

Дээрх тасалгаануудад утаа сорох төхөөрөмж байрлуулах 0.8 м-ээс багагүй өргөнтэй, 1.8 м урттай хаяа нүх /приямок/ бүхий 0.75 м-ээс багагүй өргөнтэй, 1.2 м-ээс багагүй өндөр цонх төлөвлөнө. Цонхны нийт талбайг тасалгаан дахь шалны талбайн 0.2 хувиас багагүйгээр авбал зохино. 1000 м2-аас илүү талбай бүхий тасалгаанд 2-оос багагүй цонх төлөвлөнө. Зоорийн давхрын хучилтын гал тэсвэршилтийн хязгаар REI 45-аас багагүй байх ёстой.

Хонгил нь 2 м-ээс багагүй өргөнтэй, гадагшаа шууд гарах эсвэл тусдаа шатны хонгилоор дамжин гарах гарцтай байна. Хонгилоос тасалгааг тусгаарлаж байгаа хамар хана нь галаас хамгаалах нэгдүгээр төрлийнх байх ёстой.

Үйлдвэрлэлийн технологийн шаардлагаар гадна ханатай зэргэлдээ байрлуулах боломжгүй В1-ВЗ ангиллын тасалгааг тус бүр нь 1500 м2-аас ихгүй талбайтай хэсгүүдэд галаас хамгаалах ханаар тусгаарлан хувааж БНбД 41-01-02-ын дагуу утаа сорох төхөөрөмж төлөвлөнө.

7.5.          А, Б ангиллын цех тасагт бүх төрлийн галт тэрэгний толгой нэвтрэн орох, мөн түүнчлэн В1-ВЗ ангиллын цех тасаг болоод К2 ба КЗ ангийн хучилтын бүтээцтэй цех тасагт уурын болон илчит тэрэгний толгой нэвтрэн орохоор төлөвлөхийг хориглоно.

7.6.   А болон Б ангиллын цех тасаг дахь цахилгаан шатны өмнө давхар бүрт байнгын агаарын даралттай 1-р төрлийн дамжих гонх төлөвлөнө. Уг ангиллын барилга дахь цахилгаан шатны техникийн өрөөг БНбД 41-01-02-ын дагуу байнгын агаарын даралттай төлөвлөвөл зохино.

7.7.     Амархан шатдаг, шатамхай ба хортой шингэнтэй аппарат, багаж хэрэгсэл ба тоног төхөөрөмж байрлуулсан хучилтын хэсэг болон технологийн тавцан нь заавал шатдаггүй материалаар хийгдсэн битүү хашлага эсвэл тэвштэй байна. Хашлагын өндөр болон хашлага эсвэл тэвш хоорондын талбайг зураг төслийн технологийн хэсэгт тогтоож өгнө.

7.8.              ГЗ ба Г4 бүлгийн материалаар хийгдсэн гэрэл нэвтрүүлэх хэсэгтэй оройн /зенитный/ гэгээвчүүдийг зөвхөн галын аюулын ГҮ ангийн гал тэсвэршилтийн I, II ба III зэргийн барилгууд дахь В4, Г болон Д ангиллын тасалгаанд хэрэглэх ба дээврийн хучилт нь НГ ба Г1 галын аюултай материалаар болон хар цаасан дээвэр дээр хамгаалалтын хайрган хучилт хийгдсэн тохиолдолд ашиглахыг зөвшөөрнө. Ийм гэгээвчийн гэрэл нэвтрүүлэх хэсгийн нийт талбайг хучилтын нийт талбайн 15%-иас хэтэрч болохгүй. Нэг гэгээвчийн нүхний талбай нь:

гэрэл нэвтрүүлэх хэсгийн хувийн жин нь 20 кг/м2-аас ихгүй үед 12 м2-аас ихгүй байна.

гэрэл нэвтрүүлэх хэсгийн хувийн жин нь 10 кг/м2-аас ихгүй үед 18 м2-аас ихгүй байна.

Ингэхдээ дээврийн хар цаас нь заавал хамгаалалтын хайрган хучлагатай байна.

Эдгээр гэгээвчүүдийн нүх (онгорхой)-ний талбай 6-аас 18 м2 хүртэлх тохиолдолд хоорондох зай нь 6 м-ээс багагүй, 6 м2 хүртэлх нүхний талбайд 3 м-ээс багагүй байвал зохино.

Гэгээвчүүдийг бүлэглэн нэгтгэсэн тохиолдолд нэг гэгээвчээр тооцон дээрх хязгаарлалтуудад хамааруулна.

Барилгын хучилтын хөндлөн ба дагуу чиглэлд, ГЗ ба Г4 бүлгийн материалаар хийгдсэн гэрэл нэвтрүүлэх дүүргэгчтэй оройн гэгээвчүүдийн 54 м тутамд 6 м-ээс багагүй өргөнтэй тасархай оруулж өгнө. Галаас хамгаалах хананаас дээрх оройн гэгээвч хүртэлх зай хэвтээ чиглэлдээ 5 м-ээс багагүй байна.

7.9. Гал сөнөөгчид ороход зориулагдсан 3-р төрлийн шатны өргөн 0.7 м-ээс багагүй байвал зохино.

                                           

 

                                         Орчуулж хэрэглэсэн түрхүүр үг

 

1.      Категория помешения - өрөө тасалгааны ангилал

2.      Степень огнестойкости - гал тэсвэршилтийн зэрэг

3.      Класс конструктивной пожарной опасности – бүтээцийн галын аюулын анги

4.      Пожарный отсек – гал тусгаарлах зааг

5.      Класс функциональной пожарной опасности – үүргийн галын аюулын анги

6.      Эвакуационный путь, выход – аврах зам, гарц

7.      Пожарная опасность – галын аюул

8.      Противопожарная перегородка – галаас хамгаалах хана

 

 

Гарчиг

 

1.Хэрэглэх хүрээ                                                                              3

2.Норматив ишлэл                                                                           3

3.Нэр томъёоны тайлбар                                                              3

4.Нийтлэг үндэслэл                                                                          4

5.Эзэлхүүн төлөвлөлт ба бүтээцийн шийдэл                              5

6.Өрөө тасалгаа ба барилгаас аврах                                         8

7.Галын тархалтыг урьдчилан сэргийлэх                                    13