- Нүүр
- Сайдын тушаал
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХАСАЛТ ХИЙХ, БУЦААН ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ /Сангийн сайдын 2015.12.14-ний 333 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
/Сангийн сайдын 2015.12.14-ний 333 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын
15.-ны өдрийн 283 тоот тушаалын хавсралт
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХАСАЛТ ХИЙХ, БУЦААН ОЛГОХ, ТЭДГЭЭРИЙГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛД ТУСГАХТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид "НӨАТ" гэх) төлөгчийн төсөвт илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг шалгаж баталгаажуулах, түүнийг татвар төлөгчид буцаан олгох, хасалт хийх, бусад татварын өрөнд шилжүүлэн тооцох, НӨАТ-тай холбогдсон ажил, гүйлгээг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүү, татварын тайланд тусгахад энэхүү журмыг мөрдөнө.
1.3.Буцааж олгох нэмэгдсэн өртгийн албан татварыг "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хууль (цаашид "хууль" гэх)-ийн 15.3-д заасан хувиар тооцож тухайн жилийн улсын төсвийн төлөвлөгөөнд тусгана.
1.4.Татварын алба энэ журмын дагуу гаргасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тайланг үндэслэн НӨАТ-ын тооцоог хийнэ.
Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан
олголт авах хүсэлт гаргах
2.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлсөн татвараа буцаан авах хүсэлтээ хуулийн 15.1.1-д заасны дагуу харьяа татварын албанд гаргана.
2.2.Дипломат төлөөлөгчийн болон консулын газраас нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авах тухай хүсэлт гаргагч этгээд нь хуулийн 15.1.2-ыг үндэслэн албан бичгээр гаргаж, дараахь баримтыг хавсарган Татварын ерөнхий газрын нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын асуудал хариуцсан нэгж (цаашид "буцаан олголтын асуудал эрхэлсэн нэгж" гэх)-д ирүүлнэ. Үүнд:
2.2.1.энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтын тайлан (цаашид "тайлан" гэх);
2.2.2.бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн бэлтгэн нийлүүлэгч (цаашид "бэлтгэн нийлүүлэгч" гэх)-ийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан;
2.2.3.нэхэмжлэх;
2.2.4.энэ журмын 2.2.3-т заасан нэхэмжлэхийн дагуу төлбөр төлсөн баримт;
2.2.5.Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн, консулын газрын хувьд Монгол Улсаас тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрыг ямар нөхцөлөөр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг талаар тодорхойлсон Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан бичиг.
2.3.Хүсэлт гаргагч этгээд нь энэ журмын 2.2.1-д заасан тайланг дараахь байдлаар үйлдэнэ. Үүнд:
2.3.1.татварын албаны http://e-tax.mta.mn/ цахим сүлжээнээс Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан боловсруулах программ (VAT entry)-ыг татан авч, тухайн тайлант сард дотоодын зах зээлээс бараа, ажил, үйлчилгээ худалдаж авахад бэлтгэн нийлүүлэгчээс олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг шивж оруулан, уг файлаа сүлжээний "нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээх хэсэг" рүү нэвтрэн, илгээнэ;
2.3.2.энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан тайланг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан боловсруулах программаас хэвлэн гаргаж гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан байна.
2.4.Буцаан олголтын асуудал эрхэлсэн нэгжээс дипломат төлөөлөгчийн болон консулын газарт татвар төлөгчийн дугаартай адилтгах дугаар олгох бөгөөд энэ дугаарыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падаанд бичүүлсэн байна.
2.5.Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт ажиллагсад нь хувийн хэрэгцээндээ зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтээ өөрийн ажилладаг дипломат төлөөлөгчийн болон консулын газрын нэр дээр нэгтгэн гаргах бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд энэ журмын 2.4-т заасан дугаарыг бичүүлнэ.
2.6.Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу албан ажлын болон өөрийн ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан Монгол улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх Олон улсын байгууллагын жагсаалтыг Сангийн яам жил бүрийн 1 дүгээр сард багтаан Татварын ерөнхий газарт хүргүүлнэ.
Гурав. Төсвөөс буцаан олгох нэмэгдсэн өртгийн албан
татварыг шалган баталгаажуулах
3.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн татварын илүү төлөлтийг түүний хүсэлтийн дагуу харилцагч татварын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан шалгалтыг хийж, төсвөөс буцаан олгох НӨАТ-ын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг үйлдэн, Татварын ерөнхий газарт хүргүүлнэ.
3.2.Дипломат төлөөлөгчийн, консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг Татварын ерөнхий газар хариуцан шалгаж, баталгаажуулна.
3.3.Татварын ерөнхий газар энэ журмын 3.1, 3.2-т заасны дагуу нийслэл, аймаг, дүүргийн татварын албадаас ирүүлсэн актыг хүлээн авснаас хойш ажлын 4 өдөрт багтаан хянаж, илүү төлөлтийг буцаан олгохоор эсвэл дахин шалгахаар шийдвэрлэсэн тухай татвар төлөгчид албан бичгээр мэдэгдэнэ. Албан бичигт илүү төлөлтийн дүн өөрчлөгдсөн болон дахин шалгах болсон шаардлага, үндэслэлээ тодорхой бичсэн байна.
3.4.Татварын ерөнхий газар илүү төлөлтийг дахин шалгахаар шийдвэрлэж, энэ тухайгаа татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш шалгалтыг ажлын 3 өдөрт багтаан хийж, акт үйлдэнэ.
3.5.Татварын ерөнхий газар энэ журмын 2.2-2.4, 3.3–3.4-т заасны дагуу шалгагдаж баталгаажсан НӨАТ-ыг татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд шилжүүлэн тооцуулах, буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 2 өдөрт багтаан энэ журмын хавсралтаар баталсан маягтуудаар гаргаж, албан ёсоор Сангийн яамны Төсвийн бодлогын газарт хүргүүлнэ.
3.6.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн нэгжээс шинээр НӨАТ-ын буцаан олголтын талаар ирүүлсэн хүсэлтийг хянан үзэх явцад Сангийн яамны Хууль эрх зүйн газраас буцаан олголт олгох үндэслэлийг тайлбарын хамт гаргуулах шаардлагатай.
Дөрөв. Нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох,
бусад татварын өрөнд суутган тооцох
4.1.Сангийн яам энэ журмын 3.5-д дурдсан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 45 өдөрт багтаан илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.
4.2.Төсвийн бодлогын газар нь Татварын ерөнхий газрын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 40 өдөрт багтаан Татварын ерөнхий газраас ирүүлсэн жагсаалтыг хянаж, татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн болон консулын газарт НӨАТ буцаан олгох болон бусад татварын өрөнд суутган тооцох санхүүжилтийн эрхийг нээн, санхүүжилтийн мэдэгдэл бичиж, Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
4.3.Төрийн сангийн газар нь санхүүжилтийн эрхийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан дор дурьдсан гүйлгээг хийнэ.
4.3.1.НӨАТ төлөгчийн НӨАТ-ын илүү төлсөн татвараас татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын өрөнд суутгах суутгалыг зөвхөн харьяа татварын албадын төрийн сангийн дансанд шилжүүлэх;
4.3.2.татвар төлөгчийн төсвөөс буцаан авах НӨАТ-ыг тэдгээрийн холбогдох данс руу шилжүүлэх;
4.3.3.гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газрууд, тэдгээрт ажиллагсдын дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг тэдгээрийн холбогдох данс руу шилжүүлэх.
4.4.Төрийн сангийн газар нь бусад татварын өрөнд суутган тооцож улс, орон нутгийн төсөвт төлсөн болон татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн болон консулын газар, тэдгээрт ажиллагсдад буцаан олгосон НӨАТ-ын талаарх мэдээллийг Төсвийн бодлогын газар, Татварын ерөнхий газарт тухай бүр хүргүүлнэ.
Тав. Худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх
5.1.Худалдаж авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хуулийн 14 дүгээр зүйлийн 7-д заасныг үндэслэн дараахь байдлаар тооцно. Үүнд:
5.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох НӨАТ-ын хасалтыг хийнэ;
5.1.2.дээр дурьдсаны дагуу хийгдсэн бүртгэл нь үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний орц, норм, техникийн хүчин чадал, түүнд зарцуулагдах сэлбэг, шатахууны норм, нормативт үндэслэн хийгдсэн байх шаардлагатай;
5.1.3.энэ журмын 5.1.1-д заасны дагуу хасалтыг хийх боломжгүй бол хасагдах НӨАТ-ын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны НӨАТ ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын нийт дүнд хувааж, нийт борлуулалтад эзлэх НӨАТ ногдох борлуулалтын хувийг тодорхойлон, уг хувиар тайлангийн хугацааны худалдан авалтад төлсөн НӨАТ-ын нийт дүнг үржүүлэн, хасагдах НӨАТ-ын дүнг гаргана;
5.1.4.барилга, байгууламж, техник, тоног төхөөрөмж худалдан авах болон ашиглагдаж байгаа барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах үйл ажиллагаанд зориулан тухайн тайлангийн хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын нийт дүнгээс НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглагдаж байгаа барилга, байгууламж, техник, тоног төхөөрөмжийг худалдан авах болон тэдгээрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг хасч, хасагдах НӨАТ-ын дүнг тодорхойлно.
Зургаа. НӨАТ-ыг анхан шатны бүртгэлд тусгах
6.1.НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд бараа, ажил, үйлчилгээг борлуулахдаа НӨАТ-ын падааныг бичих бөгөөд уг падаанд бараа, ажил, үйлчилгээний нэр, зэрэг, дугаар, хэмжих нэгж, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон бүгд үнийг тусгана. Борлуулсан бараа, ажил үйлчилгээ тус бүрийн үнийг дүгнэн нийт үнийг гаргасны дараа НӨАТ-ыг үнийн дүнгийн 10 хувиар бодон тусад нь бичин, түүнийг бараа, ажил, үйлчилгээний үнэ дээр нэмж нэхэмжлэх төлбөрийн нийт хэмжээг тодорхойлно.
6.2.НӨАТ татвар төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд НӨАТ төлөгчдөд борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичиж өгөх бөгөөд татварын падааныг 3 хувь үйлдэж, эх хувийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдсон баримтын бүрдэл болгож өөртөө хадгалан, 2, 3 дугаар хувийг худалдан авагчид өгнө. Худалдан авагч 2 дугаар хувийг тухайн сарын НӨАТ-ын тайланд худалдан авалтын дэвтэртээ хавсарган татварын албанд, 3 дугаар хувийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдсон баримтын бүрдэл болгон өөртөө хадгална.
6.3.НӨАТ төлөгчдөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан НӨАТ төлөгч аливаа этгээд нь худалдан авсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурьдсан падааныг заавал бичүүлж авах бөгөөд уг падааны дагуу худалдан авалтын дэвтрийг хөтөлж, тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээгээ тодорхойлно. "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийн 7.3.5, 7.4.9, 14.1.4-д заасан худалдан авалтаас бусад худалдан авалтанд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагчийн бичсэн НӨАТ-ын падаангүй бол хасалт хийхгүй.
6.4.НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагч нь бэлэн мөнгөний тасалбар буюу талон, өөрийн падааныг хэрэглэдэг бол тэдгээрийг зөвхөн НӨАТ төлөгч биш этгээдэд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын баримт болгон ашиглах бөгөөд борлуулалтын падаанаа компьютерээр боловсруулан гаргадаг НӨАТ төлөгч нь НӨАТ төлөгч бусад этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд өөрийн падааныг энэ журмын 2.1-д заасан падаантай давхардуулан олгож болно.
6.5.Импортын бараанд төлсөн НӨАТ-ын хасалтыг тодорхойлохдоо гаалийн мэдүүлгийг НӨАТ-ын падаантай адилтгах баримтанд тооцно.
6.6.НӨАТ төлөгч этгээд нь энэ журмын 2.3-д заасан падааныг үрэгдүүлсэн тохиолдолд уг падааныг бичсэн борлуулагчийн тамга, тэмдэг бүхий албан ёсны хуулбарыг заавал авсан байна.
Долоо. Нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах
7.1.НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд нь НӨАТ-ын ногдуулалт, хасалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 191 дүгээр тушаалаар батлагдсан "Мөнгөний орлогын журнал", "Мөнгөний зарлагын журнал", "Борлуулалтын журнал", "Худалдан авалтын журнал"-уудыг заавал хөтөлнө.
7.2."Мөнгөний орлогын журнал", "Мөнгөний зарлагын журнал"-уудад төлбөр нь мөнгөөр хийгдсэн борлуулалт болон худалдан авалтыг, "Борлуулалтын журнал", "Худалдан авалтын журнал"-уудад зээлээр хийсэн борлуулалт болон худалдан авалтыг тусгах бөгөөд журналуудыг хөтлөхдөө энэ журмын 3.1-д дурьдсан тушаалаар батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал"-ыг баримтална.
7.3."Худалдан авалтын журнал"-д бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтанд ногдох НӨАТ-ыг "Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо" дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны КТ-ээс "НӨАТ-ын тооцоо" дансны ДТ-д хаана.
7.4."Мөнгөний орлогын журнал", "Борлуулалтын журнал"-уудыг үндэслэн борлуулсан бараа, ажил үйлчилгээндээ ногдуулан худалдан авагчаас нэхэмжилсэн буюу тухайн тайлангийн хугацаанд ногдуулсан НӨАТ-ын хэмжээг, "Мөнгөний зарлагын журнал"-ыг үндэслэн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу тухайн тайлангийн хугацаанд хасагдах НӨАТ-ын хэмжээг тус тус тодорхойлно.
7.5.Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн өөрөө үйлдвэрлэж бэлтгэсэн, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй анхдагч түүхий эд мах, сүү, өндөг, арьс шир, үр тариаг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлсэн үнэд нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувь шингэсэн гэж үзэж "Мөнгөн зарлагын журнал", "Худалдан авалтын журнал"-д бичилт хийх ба уг түүхий эдийг хэрэглэж буй дотоодын үйлдвэрлэгч худалдан авсан дээрхи анхдагч түүхий эдийн үнийн дүнг 110-т хувааж 10-аар үржүүлэн гарсан дүнгээр "Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо" дансны ДТ-д, үнийн дүнг 110-т хувааж 100-аар үржүүлэн гарсан дүнгээр холбогдох бараа материалын дансны ДТ-д бичиж бүртгэнэ.
7.6.НӨАТ төлөгч аливаа этгээд, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон бараа болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд, зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу татвар ногдохгүй хэрэглээнд ашиглаж байгаа бол худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын тооцоог уг журмын 5.4 дэх заалтын дагуу хийнэ.
7.7.Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах НӨАТ-ын ногдуулалтын бууралтыг "НӨАТ-ын тооцоо" дансны Дт-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын хасалтын бууралтыг "НӨАТ-ын тооцоо" дансны Кт-д тус тус бүртгэнэ.
7.8.НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бэлтгэн нийлүүлэгч ба худалдан авагч, аж ахуй нэгжүүд нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг хэрхэн хийхийг дараахь жишээн дээр харуулав.
7.9.Тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр худалдан авах буюу импортлоход санхүүгийн түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан НӨАТ-ыг тухай бүрт нь тооцож ногдуулна. Гэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.7.–д санхүүгийн түрээсийн хүүг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж заасны дагуу зөвхөн түрээсийн үндсэн төлбөрт ногдуулна. Харин үндсэн өр төлбөр ба хүүгийн төлбөр хэд болохыг нягтлан бодох бүртгэлийн 17 дугаар санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тооцно.
Жишээ1: Бөөний худалдааны "А" компани гадаадын харилцагчдаа төлбөрийг мөнгөөр хийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг бүр нь 100 ам.дол тухайн үед 1USD=1000Т/ НӨАТ ногдох үнэлгээ бүхий 100 ширхэг зурагтыг импортлосон, гаалийн байгууллага /гаалийн мэдүүлгийн дугаар 005483/ хуулийн дагуу 1000000 төгрөгийн НӨАТ-ыг 2007.4.11- ний өдрийн 75 тоот шилжүүлгээр төлүүлж барааг импортлогчид олгожээ. Тус компани Орхон аймаг дахь жижиглэн худалдааны «Б» компанид 4 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг зурагтыг 2/10, n/30 нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан, нэг бүрийг нь 121000 /барааны үнэ 110000, НӨАТ 11000/-өөр үнэлж, 297 тоот НӨАТ-ын падаан бичсэн. «Б» компани эвдрэлтэй байсан 5 ширхэг зурагтыг 5 дугаар сарын 2- нд 350 тоот падаанаар «А» компанид буцаасан бөгөөд «А» компани буцаалтыг хүлээн зөвшөөрсөн. «Б» компани хөнгөлөлтийн хугацаанд буюу 5 дугаар сарын 4-нд 470 тоот шилжүүлгээр төлбөрөө бүрэн хийсэн. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуй нэгжүүд болно.
/Регистрийн дугаар: «А» компани – 2279827, «Б» компани – 2095781/
Бараа материалыг бүртгэх байнгын системийг ашиглаж байгаа үед:
«А» компаний хувьд:
Дансны нэр ДТ КТ
IV/10:
1. Бараа / 100USD*1000Т*100ш/ 10000000
Мөнгө 10000000
V/11:
2.НӨАТ- ын тооцоо 1000000
Мөнгө 1000000
IV/25:
3.Авлага/ «Б» компани/ 6050000
Борлуулалт/110000Т*50ш/ 5500000
НӨАТ- ын тооцоо/11000Т*50ш/ 550000
4.Борлуулсан барааны өртөг 5000000
/100000*50ш/
Бараа 5000000
V/2:
5. Борлуулалтын буцаалт/110000*5/ 550000
НӨАТ- ын тооцоо /11000*5/ 55000
Авлага / «Б» компани/ 605000
6. Бараа/100000Т*5ш/ 500000
Борлуулсан барааны өртөг 500000
V/4:
7. Мөнгө 5336100
Борлуулалтын хөнгөлөлт 99000
НӨАТ- ын тооцоо 9900
Авлага / «Б» компани/ 5445000
«Б» компанийн хувьд:
IV/25:
1.Бараа /50ш*110000/ 5500000
Төлөгдөөгүй НӨАТ- ын тооцоо 550000
Өглөг / «А» компани/ 6050000
V/2:
3.Өглөг/ «А» компани/ 605000
Бараа /5ш*110000т/ 550000
Төлөгдөөгүй НӨАТ- ын тооцоо/5ш*11000т/ 55000
V/4:
4.Өглөг/ «А» компани/ 5445000
Бараа 99000
Төлөгдөөгүй НӨАТ- ын тооцоо 9900
Мөнгө 5336100
5. НӨАТ-ын тооцоо 485100
Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 485100
Бараа материалыг бүртгэх цаг үеийн системийг хэрэглэж байгаа үед
"А" компаний хувьд:
Дансны нэр ДТ КТ
IV/10:
1.Худалдан авалт /100USD*1000*100Ш/ 10000000
Мөнгө 10000000
IV/11:
2.НӨАТ-ын тооцоо 1000000
Мөнгө 1000000
IV/25:
3. Авлага /"Б" компани/ 6050000
Борлуулалт/110000Т*50Ш/ 5500000
НӨАТ-ын тооцоо 550000
V/2:
4. Борлуулалтын буцаалт/110000Т*5/ 550000
НӨАТ-ын тооцоо 55000
Авлага/"Б" компани/ 605000
V/4:
5. Авлага 5445000
Борлуулалтын хөнгөлөлт/5445000*2%/ 99000
НӨАТ-ын тооцоо 9900
Мөнгө 5336100
" Б" компанийн хувьд:
IV/25:
1. Худалдан авалт /50*110000/ 5500000
Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 550000
Өглөг /"А" компани/ 6050000
V/2:
2.Өглөг 605000
Худалдан авалтын буцаалт/5*110000/ 550000
Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 55000
V/4:
3.Өглөг 5445000
Худалдан авалтын хөнгөлөлт /5445000*2%/ 99000
Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 9900
Мөнгө 5336100
4. НӨАТ-ын тооцоо 485100
Төлөгдөөгүй НӨАТ-ын тооцоо 485100
Жишээ2:
Түрээслэгч компани 2007 оны 1 сарын 1-нд түрээслүүлэгч компаниас тоног төхөөрөмж түрээслэн авсан ба түрээсийн гэрээнд дараахь зүйлийг тусгасан байв.Үүнд:
1. Санхүүгийн түрээсийн хугацаа 6 жил, түрээслэгч жил бүрийн 12 сарын 31-нд 50000 төгрөг түрээслэгчид төлнө.
2. 2007.01.01-нд түрээсийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 217763 төгрөг байв.
3. Түрээслүүлэгчийн нуугдмал хүүгийн түвшин 10 хувь ба үүнийг түрээслэгч мэдэж байгаа.
Капиталын түрээсийн өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр бүртгэнэ. Үнэ цэнийг олохдоо олон удаагийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн хүснэгтийг ашиглаж болно.
Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд 50000 төгрөг төлөхдөө тодорхой хэсгээр үндсэн өрийг барагдуулж, тодорхой хэсгийг нь хүүгийн төлбөрт төлж байдаг. Чухам хэд нь үндсэн өр төлбөр ба хүүгийн төлбөр вэ гэдгийг тооцохдоо олон улсын стандартын дагуу үр ашигт хүүгийн аргыг ашигладаг.
Хэрэв түрээслэгч нь түрээслүүлэгчийн ашиглаж байгаа нуугдмал хүүгийн хэмжээг мэдэж байгаа эсвэл нуугдмал хүүгийн хувь нь түрээслэгчийн хүүгээс бага байвал түрээслэгч нь нуугдмал хүүгийн түвшинг түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо ашигладаг.
Түрээслэгч компани
Түрээсийн өр төлбөрийн элэгдүүлэлтийн хүснэгт
Огноо
|
Түрээсийн төлбөр
|
Хүүгийн зардал
|
Түрээсийн өрийн бууралт
|
Түрээсийн өрийн үлдэгдэл
|
(a)
|
(b)
|
(c)=e*10%
|
(d)
|
(e)
|
2007.01.01
|
|
|
|
217763
|
2008.01.01
|
50000
|
21776
|
28224
|
189539
|
2009.01.01
|
50000
|
18954
|
31046
|
158493
|
2010.01.01
|
50000
|
15849
|
34151
|
124343
|
2011.01.01
|
50000
|
12434
|
37566
|
86777
|
2012.01.01
|
50000
|
8678
|
41322
|
45454
|
2013.01.01
|
50000
|
4545
|
45455
|
|
|
300000
|
82237
|
217763
|
|
Дээрх хүснэгтээс харахад тухайн жилийн түрээсийн өр төлбөрийн эхний үлдэгдлийг 10 хувь буюу нуугдмал хүүгийн түвшнээр үржүүлсэн нь тухайн жилийн хүүгийн зардалтай тэнцүү байна.
Түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөхдөө дараахь журналын бичилт хийнэ:
2007.01.01
Дансны нэр ДТ КТ
Үндсэн хөрөнгө 217763
Түрээсийн өглөг 197966
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 19797
2008.01.01
Хүүгийн зардал 21776
Хүүгийн өглөг 21776
Түрээсийн өглөг 25658
Хүүгийн өглөг 21776
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2566
Мөнгө 50000
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2566
НӨАТ-ын тооцоо 2566
2009.01.01
Хүүгийн зардал 18954
Хүүгийн өглөг 18954
Түрээсийн өглөг 28224
Хүүгийн өглөг 18954
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2822
Мөнгө 50000
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 2822
НӨАТ-ын тооцоо 2822
2010.01.01
Хүүгийн зардал 15849
Хүүгийн өглөг 15849
Түрээсийн өглөг 31046
Хүүгийн өглөг 15849
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3105
Мөнгө 50000
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3105
НӨАТ-ын тооцоо 3105
2011.01.01
Хүүгийн зардал 15849
Хүүгийн өглөг 15849
Түрээсийн өглөг 34151
Хүүгийн өглөг 12434
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3415
Мөнгө 50000
Хойшлогдсон НӨАТ-ын тооцоо 3415
НӨАТ-ын тооцоо 3415
Түрээсийн хугацааны эцэст, түрээсийн өр төлбөр нь үлдэгдэлгүй болно.
Жишээ 3:
"А" компани 2007 оны 1-р сард 22 сая төгрөгийн НӨАТ шингэсэн барааг импортолжээ.2007 оны 2-р сард буюу нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдэх үед 11 сая төгрөгийн өртөгтэй барааг худалдан борлуулсан байв.
Татварын албанаас тооллого хийхэд 11 сая төгрөгийн барааны үлдэгдэлтэй байсан тул үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ –ыг тодорхойлбол:
Үлдэгдэл барааны өртөгт шингэсэн НӨАТ=11/110*10=1 сая төгрөг байна.
Татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхийн тулд нягтлан бодох бүртгэлийн дараахь журналын бичилт хийнэ:
Дансны нэр ДТ КТ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо 1000000
Бараа /холбогдох түүхий-эд материал, 1000000
барааны данс/
Найм. Хяналт шалгалт, хариуцлага
8.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Сангийн яамны Төсвийн бодлогын газар болон Төрийн сангийн газар, Татварын ерөнхий газар хяналт тавьж ажиллана.
8.2.Төсвөөс буцаан олгох НӨАТ-ын тооцоо, баримтын үнэн зөвийг татвар төлөгчид, дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжийн буцаан олголтыг шалган баталгаажуулсан татварын албад хариуцна.
8.3.Татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах бүрдээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг НӨАТ-ын падаан болон тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт, шалгалт хийж тайланг баталгаажуулна.
8.4.Аудитын байгууллагууд аж ахуй нэгж байгууллагын улирал, жилийн тайлан балансыг баталгаажуулахдаа НӨАТ-тай холбоотой нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт энэ журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавина.
8.5.НӨАТ-тай холбогдсон бүртгэлийг энэ журмын дагуу хөтлөөгүй, буруу хөтөлж төсөвт төлөх болон төсвөөс буцаан авах татварын хэмжээг зөв тодорхойлоогүй, илүү төлөлтийг буруу тодорхойлж төсвөөс нэхэмжилсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
8.6.Хүсэлт гаргагч этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт авахтай холбогдох гомдлоо Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ.
* * *
"Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх,
буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"-ын 1 дүгээр хавсралт
Татварын алба Маягт ТТ-03-Б
Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын
газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын
хувийн хэрэгцээнд зориулан Монгол Улсын нутаг
дэвсгэрт худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд
төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай
худалдан авалтын тайлан
Татвар төлөгчийн дугаар:
Тайлант хугацаа:
Байгууллагын нэр:
№
|
НӨАТ-ын падаан үйлдсэн огноо
|
НӨАТ-ын падааны дугаар
|
Бэлтгэн нийлүүлэг-чийн нэр
|
Бэлтгэн нийлүүлэгчийн татвар төлөгчийн дугаар
|
Бараа, ажил, үйлчилгээний нэр
|
Бараа, ажил, үйлчилгээний дүн
|
НӨАТ
(төгрөг)
|
Хянасан
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нийт дүн
|
|
|
|
Тайлан гаргасан: ...................... / / Тайланг хүлээн авсан: ................... / /
Тамга
Зөвшөөрсөн: ...................../ / Огноо:
Тайланг шалгаж, буцаан олгох
НӨАТ-ын баталгаажуулалт хийсэн: .........../ /
Тэмдэг Баталгаажуулсан буцаан олголтын дүн: ............................ /тоогоор/
................................................ .......................................... / үсгээр/
Огноо:
"Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх,
буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд
тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах
журам"-ын 2 дугаар хавсралт
БАТЛАВ: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА ____________________/ /
............. оны ....... дугаар сард баталгаажуулсан
аж ахуйн нэгж, байгууллагуудад буцаан олгох
НӨАТ-ын илүү төлөлтийн жагсаалт
/төгрөгөөр/
№
|
НӨАТ төлөгчийн нэр
|
Регистрийн дугаар
|
Үйл ажил-лагааны чиглэл
|
НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн огноо
|
Хамруулсан хугацаа*
|
Харилцах банк
|
Дансны дугаар
|
Буцаан олгох НӨАТ-ын дүн
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
|
|
* Татварын албаны шалгалтаар НӨАТ төлөгчийн НӨАТ-ын буцаан олголтыг шалгаж хамруулсан хугацааг бичнэ.
УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО
ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ........................................
ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ............................................
........ оны .... сарын ....-ны өдөр
"Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх,
буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд
тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"
-ын 3 дугаар хавсралт
БАТЛАВ: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА ____________________/ /
......... оны ... дугаар сард баталгаажуулсан НӨАТ
төлөгчдөөс улс, орон нутгийн төсөвт төлөх бусад татварын
өрөнд суутган тооцох НӨАТ-ын илүү төлөлтийн жагсаалт
/төгрөгөөр/
№
|
НӨАТ төлөгчийн нэр
|
Регист-рийн дугаар
|
НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн огноо
|
Хам-руулсан хугацаа
|
Үйл ажил-лагааны чиглэл
|
Албан татварын өрийн дүн, төрөл
|
Татварын өрөнд суутган тооцох НӨАТ-ын илүү төлөлтийн дүн
|
Дансны дугаар
|
|||
Улсын төсөвт төлөх өр
|
Орон нутгийн төсөвт төлөх өр
|
Албан татварын төрөл
|
Улсын төсвийн
|
Орон нутгийн төсвийн
|
|||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дүн
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО
ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ..................................................
ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ............................................
........ оны .... сарын ....-ны өдөр
"Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх,
буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд
тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам"
-ын 4 дүгээр хавсралт
БАТЛАВ: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ
ГАЗРЫН ДАРГА ____________________ / /
......... оны ... дугаар сард баталгаажуулсан дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрт ажиллагсдад
буцаан олгох НӨАТ-ын жагсаалт
№
|
Нэр
|
Хамруулсан хугацаа
|
Харилцах банк
|
Дансны дугаар
|
Буцаан олгох НӨАТ-ын дүн
/төгрөгөөр/
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО
ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА ..........................................
ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ ............................................
Текст томруулах
A
A
A