A

A

A

Бүлэг: 1979
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 75 тоот тушаалын хавсралт
Тээвэрлэлтийн баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журам
 
Нэг. Ерөнхий зүйл
1.1.           Автотээврийн хэрэгслээр зорчих тасалбар, ачаа тээвэрлэлтийн дагалдах хуудас зэрэг тээвэрлэлтийн баримт бичгийг хэвлүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.           Автотээврийн ажил үйлчилгээг эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд энэ журамд дурдсан тээвэрлэлтийн баримт бичгийг үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
1.3.           Автотээврийн ажил үйлчилгээнд хэрэглэх тээвэрлэлтийн баримт бичгийг дотор нь үнэт цаас, хяналтын бүртгэл гэж хоёр ангилна.
а. Улс, хот хооронд орон нутаг, хотын дотор болон хот орчмын нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод олгох зорчих тасалбар нь үнэт цаасанд тооцогдоно.
б.Автотээврийн үйл ажиллагаанд хөтлөх ба ашиглах ачаа тээвэрлэлтийн дагалдах хуудас, тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /лиценз/, гэрчилгээ, тээвэрлэлтийн бусад баримт бичиг, анхан шатны бүртгэл нь хяналтын бүртгэлд багтана.
1.4.           Автотээврийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тээвэрлэлтийн баримт бичгийн загварыг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага /Автотээврийн газар/ батална.
Хоёр. Тээвэрлэлтийн баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах
1.1.           Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага нь автотээврийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх тээвэрлэлтийн баримт бичгийг нэгдсэн журмаар хэвлүүлж хангана.
1.2.           Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага нь хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагатай тээвэрлэлтийн баримт бичгээр хангах, түүнийг ашиглах талаар харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулан ажиллана.
1.3.           Тээвэрлэлтийн баримт бичгийг хэвлүүлж хангахтай холбогдсон үйлчилгээний үнэ хөлсийг гэрээгээр тохирно.
1.4.           Улс, хот хооронд, орон нутаг, хотын доторх болон хот орчмын зорчигчдын нийтийн тээврээр зорчих тасалбар нь өөр өөр загвар, дугаартай байна.
1.5.           Улс хооронд зорчигчдын тасалбар нь монгол ба тухайн харилцагч орны хэл дээр хэвлэгдсэн байна.
1.6.           Улс, хот хооронд орон нутагт зорчигчдын тасалбарт зорчигчийн овог нэр, тээврийн хөлсний үнэ, явах чиглэл, он, cap, өдөр, амь даатгалыг тодорхой бичиж харуулсан байна.
1.7.           Улс, хот хооронд, орон нутагт зорчигчдын тасалбарт 3 хувь хуудас байх бөгөөд зорчигчийн тасалбар гэснийг зорчигчдод өгч хорон хувь дээр үлдэх хэсгийг тээвэрлэгч, зуучлагч байгууллага авч тооцоо хийнэ.
1.8.           Улс, хот хооронд, орон нутаг, хотын доторх болон хот орчмын зорчигчдын тасалбарын загварыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагад саналаа оруулж шийдвэрлүүлнэ.
1.9.           Улс, хот хооронд, орон нутаг, хотын доторх болон хот орчмын зорчигчдын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг газруудад үнэт цаас үйлдвэрлэхийг хориглоно.
1.10.       Улс, хот хооронд, орон нутаг, хотын доторх болон хот орчмын зорчигчдын нийтийн тээврээр зорчих тасалбарыг үнэт цаас хэвлэх эрх бүхий байгууллагаар хэвлүүлнэ.
1.11.       Нийтийн тээврээр зорчих тасалбарыг хэвлүүлэх эрх бүхий байгууллага нь үнэт цаас хэвлүүлэх журмыг мөрдөж үйлдвэрлэлтийн явцад өөрийн буюу гэрээт төлөөлөгчийг томилон хяналт тавьж, үрэгдэх, дутагдах болон алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
1.12.       Нийтийн тээврээр зорчих тасалбарыг хуурамчаар хийх боломжгүй байхаар хэв загварт тусгасан байна.
1.13.       Тээвэрлэгч нь нийтийн тээврээр зорчих тасалбарыг бэлэн мөнгөний нэгэн адил үзэж, хариуцсан хүмүүсийн тайлан тооцоог cap тутам хийх бөгөөд зорчих тасалбарыг үрэгдүүлэх, завшиж ашиглах зөрчил илэрвэл хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
1.14.       Нийтийн тээврээр зорчих тасалбарыг хэрэглэгч автотээврийн байгууллага нь урьд сард буюу улиралд авсан зорчих тасалбарын ашиглалтын тайланг автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагад гаргаж өгч байна.
1.15.       Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь урд авсан зорчих тасалбарын тооцоог хийгээгүй тохиолдолд хангагч байгууллага нь зорчих тасалбарыг олгохоос татгалзаж болно. Энэ тохиолдолд гэрээнд заасан хугацаанд зорчих тасалбарыг олгоогүйгээс хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө.
1.16.       Нийтийн тээврээр зорчих тасалбарыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь ямар нэг шалтгаанаар гэмтээж ашиглах боломжгүй болгосон /усанд норсон, гал түймэрт орсон/ буюу алдаж үрэгдүүлсэн тохиолдол гарвал 24 цагийн дотор холбогдох байгууллагуудад мэдэгдэж хүчингүй болгох, үндсэн материалуудад тулгуурлаж тооллого хийж, тооцоог хийж байна.
1.17.       Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь зорчих тасалбарыг он дамжуулан хэрэглэх тохиолдолд тайлан тэнцэлдээ түүний зарцуулалт үлдэгдлийг үнэн зөв тусгаж байна.
1.18.       Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн дагалдах баримт бичиг нь монгол ба харилцагч тухайн орны хэл дээр хэвлэгдсэн байна.
1.19.       Улс, хот хоорондын ачаа тээвэрлэлтийн дагалдах баримт бичигт ачаа илгээгч, тээвэрлэгч, хүлээн авагч байгууллагын нэр, жолоочийн овог нэр, автомашины марк, улсын дугаар, маршрут, ачааны нэр төрөл, жин, ачааг ачих, буулгах, хүргэх хугацааг тодорхой харуулсан байна.
1.20.       Тээвэрлэгч байгууллага нь ачаа илгээгч байгууллагаас ачаа тээвэрлэлтийн дагалдах баримт бичгийг хоёр хувь авч хүлээн авагч байгууллагад нэгийг өгч, үлдэх хувийг өөрийн байгууллагад өгч тооцоо хийнэ.
1.21.       Ачаа тээвэрлэлтийн дагалдах баримт бичигт ачааг нэр төрөл, тоо хэмжээгээр нь нэг бүрчлэн хүлээж аваад илүүдсэн, дутагдуулсан хэмжээг тодорхойлж явуулахаар тусгасан байна.
1.22.       Ачаа тээвэрлэлтийн дагалдах баримт бичигт замын дагуу товчоо буудал, хяналтын пост тэмдэглэл хийж байхаар тусгасан байна.
1.23.       Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /лиценз/, гэрчилгээ, анхан шатны бүртгэл зэрэг тээвэрлэлтийн бусад баримт бичгийг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох дүрэм, журмын дагуу хөтөлж ашиглана.
1.24.       Автотээврийн ажил үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь батлагдсан загварын тээвэрлэлтийн баримт бичгийг мөрдөөгүй тохиолдолд хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ.
1.25.       Тээвэрлэлтийн баримт бичгийг хэвлүүлэх, ашиглахад тавих улсын хяналтыг Дэд бүтцийн улсын хяналтын алба, түүний байцаагч гүйцэтгэнэ.