A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АГААРЫН ХӨЛГӨӨР ЗОРЧИГЧ. ТЭДГЭЭРИЙН ГАР ТЭЭШ, ТЭЭШ, АЧААНД ҮЗЛЭГ ХИЙХ ТУХАЙ ЗААВАР /ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 82 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

 Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 281 тоот тушаалын хавсралт
 
АГААРЫН ХӨЛГӨӨР ЗОРЧИГЧ. ТЭДГЭЭРИЙН ГАР ТЭЭШ, ТЭЭШ, АЧААНД ҮЗЛЭГ ХИЙХ ТУХАЙ ЗААВАР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.      Агаарын хөлгөөр зорчигч тэдгээрийн гар тээш, тээш, ачаа, нислэгийн үйлчилгээнд хэрэглэгдэх сэлбэг, хүнсний зүйл болон нисэх багийн гишүүд, агаарын хөлөгт үйлчлэх ажилтанд үзлэг хийх нийтлэг горимыг энэхүү газраар тогтооно.
1.2.      Үзлэгийн зорилго нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах. агаарын хөлгөөр зорчигч, нисэх багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, иргэний нисэхийн үйл ажиллагаанд гэмт этгээдийн зүгээс учруулж болох хөндлөнгийн аливаа -хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Хоёр.Үзлэг хийх байгууллага
1.1.       Үзлэг шалгалтыг нисэх буудлын аюулгүй байдлын алба зохион байгуулах үүрэгтэй. Нисэх буудлын аюулгүй байдлын алба нь Аюулгүй байдлын Хорооноос гаргасан'зөвлөмжийн биелэлтийг хариуцна.
1.2.       Нисэх суудлын аюулгүй байдлын албаны тусгайлан бэлтгэгдсэн ажилтнууд үзлэгийн техник хэрэгслийг ашиглан үзлэг хийнэ.
1.3.       Нисэх буудлын аюулгүй байдлын алба байхгүй олон нутгийн нисэх буудалд тусгай сургалт дүүргэж тухайн чиглэлээр ажиглах эрх олж авсан ажилтан үзлэгийг хийнэ:
 
Гурав. Үзлэг хийхэд тавигдах ерөнхий шаардлага
3.1.      Байгууллагын харьяалал, өмчийн хэлбэрээс үл хамааран иргэний нисэхийн байгууллага, тээвэрлэгч болсон агаарын тээврийн бусад ашиглагчдын агаарын хөлгөөр гүйцэтгэх нислэг бүрийн өмнө үзлэг хийнэ. Дамжин өнгөрөх зорчигч агаарын хөлгөөс буусны дараа үзлэгийн дараах бүсээс гараагүй тохиолдолд үзлэг хийхгүй.
3.2.      Зорчигчийн гар тээш. тээшний үзлэгийг тийз бүртгүүлсний дараа хийнэ.
3.3.      Зорчигчийн гар тээш, тээшний үзлэгийг зөвхөн тухайн зорчигчийг байлцуулан хийнэ. Хойшлуулшгүй нөхцөл байдлын улмаас тээшний үзлэгийг зорчигчийг байлцуулахгүйгээр хийж болно.
Хойшлуулшгүй нөхцөл байдал гэдэгт иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис, зүйл тээшинд байгаа гэсэн сэжиглэлийг ойлгоно.
3.4.      Зорчигчийг байхгүй үед сэжигтэй тээшийг задлахтай холбогдсон үзлэгийг нисэх буудлын аюулгүй байдлын албаны дарга, эсвэл түүнийг орлож байгаа этгээдийн шийдвэрээр томилогдсон комисс хийнэ. Энэхүү зүйлд заасан тээшний үзлэгийг хөндлөнгийн xoёp гэрчийг байлцуулан хийж, акт үйлдэж баталгаажуулна. (7 дугаар хавсралт)
Агаарын хөлгөөр зорчигч нь ямар нэг шалтгаанаар яваагүй тохиолдолд түүний гар тээш, тээшийг тээвэрлэхийг хатуу хориглоно.
3.5.                Зэвсэг байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэлэх төхөөрөмж болон хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхэд ашиглаж болох бусад аюултай бодис, эд зүйл зорчигчид байгаа талаар мэдээлэл авагдсан үед шаардлагатай бол нутаг дэвсгэрийн цагдаагийн ажилтнуудын оролцоотойгоор үзлэгийг хийнэ.
3.6.      Үзлэгийг нисэх буудлын тусгайлан тоноглосон үзлэгийн цэгт хийнэ. Нисэх буудлын үзлэгийн дараа зорчигчийг хүлээлгийн танхимаас агаарын хөлгийн шат хүртэл хүргэх, хөндлөнгийн этгээдтэй холбоо тогтоохоос урьдчилан сэргийлэх үүргийг нисэх буудал хүлээнэ.
3.7.      Хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхээр заналхийлсэн талаар мэдээлэл авагдсан үед зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш, шуудан, ачаа болон агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэгдэх сэлбэг, хүнсний зүйлд дахин үзлэг хийнэ.
3.8.      Зорчигч үзлэг хийлгэхээс татгалзсан тохиолдолд тээвэрлэгч нь тээвэрлэлтийн гэрээг цуцлах эрхтэй.
3.9.      Агаарын хөлгийг булаан авах /авч зугтаах/ санаархал бүхий, эсхүл аюултай бодис, ачаа, зүйл бүхий зорчигч байгаа талаар мэдээлэл авагдсан бол тухайн агаарын хөлгийг буудал /явах, хүрэх, дамжин өнгөрөх/-д нисэж ирсний дараа зорчигч болон тэдгээрийн гар тээшинд үзлэг хийнэ. Мөн агаарын хөлөг болон ачаа, тээшинд үзлэг явуулна.
3.10.  Ачаанд үзлэг хийхдээ агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлийг илрүүлэхэд зориулсан үзлэгийн бүхий л арга /үзлэгийн техник хэрэгсэл болон албаны нохой ашиглах зэрэг/-ыг хэрэглэнэ.
3.11.  Шуудангийн илгээмжид үзлэг хийхдээ, тэдгээрийг задлахгүйгээр, үзлэгийн техник хэрэгсэл ашиглан хийнэ. Шуудангийн илгээмжийн баглаа боодол гэмтсэн бол илгээгчийг байлцуулан нэмэлт шалгалт хийнэ.
3.12.  Тээвэрлэгч компанийн төлөөлөгч болон нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэгдэх сэлбэг, хүнсний зүйлийг агуулсан чингэлэгт үзлэг хийж лацадна.
3.13.  Үзлэг хийсэнтэй холбогдуулан зорчигчийг үндэслэлгүйгээр саатуулсан үед түүнийг дараагийн аяллаар явуулах бүх талын арга хэмжээг нисэх буудал хариуцна.
Зорчигч нь үзлэгийн улмаас саатуулагдсан шалтгаанаар нислэгээ үргэлжлүүлэх буюу нисэхээс татгалзсан тохиолдолд тухайн нисэх буудал зорчигчийн тийзийн үнийг бүрэн буюу эсвэл түүний ашиглагдаагүй хэсгийн төлбөрийг нөхөн олгох үүрэгтэй.
Дөрөв. Зорчигчдод үзлэг хийх бүсийн техник зохион байгуулалтын арга хэмжээ ба түүнд тавигдах үндсэн шаардлага
4.1.      Үзлэгийн техник зохион байгуулалтын арга хэмжээ нь дор дурьдсан зүйлүүдээс бүрдэнэ.Үүнд:
4.1.1.    энэхүү зааврын 1 дүгээр хавсралтаар батлагдсан зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, дэлбэлэх төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх, хордуулах, түргэн шатамхай бодис болон бусад аюултай зүйлсийг агаарын хөлгөөр хууль бусаар тээвэрлэх явдлыг цаг тухайд нь илрүүлэх ба урьдчилан сэргийлэх;
4.1.2.    агаарын хөлгийг булаан авах /авч зугтаах/ болон иргэний нисэхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдэл заналхийлсэн тухай мэдээллийг Дэд бүтцийн хөгжлийн яам, Улсын аюулгүй байдлыг хангах газар, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад яам, тусгай газрын албан тушаалтанд нэн даруй мэдээлэх;
4.1.3.    иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба зүйл, ачааны талаар болон тэдгээрийг хууль бусаар тээвэрлэсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага, үзлэг хийх заавар, зорилго, зорчигчийн эрх, үүргийн талаарх өргөн мэдээллийг үйлчилгээний явцад зорчигчид хүргэх;
4.1.4.    үзлэгт орсон зорчигчийг үзлэгт ороогүй зорчигч, түүнчлэн тухайн нислэгийн зорчигчид үйлчлэх үүрэггүй нисэх буудлын ажилтнууд, мөн үдэн гаргаж байгаа хүмүүстэй холбоо тогтоолгохгүй байх apra хэмжээ авна.
4.2.      Үзлэг хийхэд зориулан нисэх буудалд тусгайлан гаргасан байр бүхий үзлэгийн бүсийг байгуулна. Үзлэгийн бүс нь нэг буюу хэд хэдэн үзлэгийн цэгээс бүрдэнэ. Тэдгээрт "Зорчигчдын үзлэгийн бүс", "Үзлэгийн цэг" гэсэн анхааруулга тэмдгийг байрлуулна.
4.3.      Үзлэгийн цэг нь:
4.3.1.    энэхүү зааврын 2 дугаар хавсралтад заасан тусгай техник хэрэгслээр тоноглогдсон үзлэгийн байр;
4.3.2.    биед үзлэг хийх байр /бүхээг/;
4.3.3.    үзлэгийн дараах бүсээс бүрдэнэ.
4.4.      Нисэх буудлын үзлэгийн бүс /цэг/-ийн тоо болон үзлэгт ашиглах техник хэрэгслийг тээвэрлэлтийн хэмжээнээс хамааруулан тогтооно.
4.5.      Үзлэгийн бүс /цэг/ нь үзлэгийн техник хэрэгслийг ашиглах, байрлуулахад тохиромжтой, зорчигчид өндөр соёлтой үйлчлэх, үзлэгийг чанартай явуулах шаардлагыг хангахуйц хэмжээний талбайтай байна.
4.6.      Жилийн аль ч улиралд аюулгүй албаны ажилтнуудын болон үзлэгт хэрэглэгдэх техник хэрэгслийг хэвийн ажиллуулах нөхцөлийг хангах дулааны дэглэмийг зорчигчийн үзлэгийн бүсэд барьж байвал зохино.
4.7.      Үзлэгээр орсон зорчигчийг үзлэгт ороогүй хүмүүсээс тусгаарласан үзлэгийн цэг болон үзлэгт хэрэглэгдэх техник хэрэгсэл, бусад тоног төхөөрөмжийг байрлуулсан байх шаардлагатай. Үзлэгийн цэгийн opox, гарах хаалга тусдаа байх бөгөөд уг хаалганууд нь цоож түгжээтэй байхаас гадна зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлын улмаас хамгаалалтын дохиололтой байна. Хаалганы түлхүүрийг үзлэгийн хэсгийн ээлжийн ахлагч хадгална.
4.8.      Үзлэгийн ажиллагааг ажиглах, тандах, үзлэгийн дараа үдэн гаргаж байгаа хүмүүс болон хөндлөнгийн бусад этгээдтэй зорчигчийг холбоо тогтоолгохгүй байх үүднээс үзлэгийн бүс, түүний орц, гарцыг хамгаалан тоноглоно.
4.9.      Зорчигчийн үзлэгийн бүс /цэг/ нь утсан холбоотой байх ба энэ нь цагдаагийн байгууллага, бүртгэлийн цэг болон тээвэр зохион байгуулалтын ажилтантай шууд холбогдож байхаар тоноглогдоно.
4.10.  Зорчигчийн үзлэгийн бүс / цэг/ нь үндсэн гэрэлтүүлгээс гадна дохиоллын гэрэлтэй байна.
4.11.  Зорчигчийн биед үзлэг хийх байр нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна.
4.12.  Зорчигчийн буудлын хураамж, тийзийг шалгасны дараа үзлэгийн бүс /цэг/-ээр нэвтрэхийг зөвшөөрнө.
Үзлэгт оролгүйгээр үзлэгийн бүс /цэг/-ээр орж, гарч буй нисэх байгууллагын үйлчилгээний ажилтан хөндлөнгийн этгээдтэй хамт явахыг хатуу хориглоно.
4.13.  Үзлэгийн техник хэрэгслийг ажиллуулах журмыг техникийн ашиглалт-үйлчилгээний үзүүлэлтээр тодорхойлно.
4.14.  Нисэх буудлын аюулгүй байдлын алба нь зорчигчийн үзлэгийн бүс /цэг/-ийг тоноглох, төхөөрөмжлөх үүрэгтэй.
Тав. Үзлэг хийх ажилтны бүрэлдэхүүн
5.1.      Үзлэгийг зөвхөн тусгай хөтөлбөрөөр бэлтгэгдсэн нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан хийнэ.
5.2.      Үзлэгийн цэг дэх нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтны орон тоог үзлэгийн цэгийн техник хэрэгсэл, зорчигчийн тоо, ажлын дэглэмээс хамааруулан  Иргэний агаарын тээврийг удирдах газар тогтоох бөгөөд ингэхдээ үзлэгийг тогтоосон хугацаанд, өндөр чанартай хийх зарчмыг баримтална.
5.3.      Нисэх буудлын ажлын нөхцөлөөс хамааран үзлэгийн хэсэг нь ээлжээр ажиллаж болно. Ээлжийн бүрэлдэхүүн нь үзлэгийн цэгт ажиллаж байгаа хүмүүсийн тоогоор тодорхойлогдоно.
5.4.      Энэ зааврын дагуу үзлэгийн цэг бүрт шаардлагатай тооны ажилтан, үзлэгийн хэсгийн ахлагчийг томилно. Үзлэгийн 2 ба түүнээс дээш цэг ажиллаж байгаа нөхцөлд ээлжийн ахлагчийг томилно.
5.5.      Үзлэгийн явцад жижүүрийн ээлжийг энэхүү зааврын дагуу бүрдүүлнэ. Жижүүрийн ээлжнийхэн нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтны таних томдгийг зүүн гарын ханцуйн дээр хадсан байх бөгөөд батлагдсан загварын дүрэмт хувцастай байна. (3 дугаар хавсралт)
Зургаа. Үзлэгийн үе дэх нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтны эрх, үүрэг ба хариуцлага
6.1.      Үзлэг хийж байгаа нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан дараах эрх эдэлнэ. Үүнд:
6.1.1.    иргэний нисэхийн аюулгүй байдлын дүрэм, журмыг хэлбэрэлтгүй сахин биелүүлэхийг зорчигчоос шаардах;
6.1.2.    зорчигчийн тийз буудлын хураамжийг шалгах;
6.1.3.    зорчигч агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйл авч явж болзошгүйг сануулах;
6.1.4.    зорчигчийн биед болон тэдгээрийн гар тээш, тээшинд үзлэг хийх ;
6.1.5.    үзлэгийн явцад зорчигчоос илэрсэн агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, эд зүйлс, бодисыг хураан авах;
6.1.6.    агаарын хөлгийн нисэх багийн гишүүд болон нисэх байгууллагын үйлчилгээний ажилтнуудыг хяналтын бүсээр нэвтрэх үеэр тэдэнд үзлэг хийх;
6.1.7.    зорчигчийн хадгаламжид өгсөн тээшийг үзэх;
6.1.8.    нислэгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн дүрэм, журмыг зөрчсөн этгээдийг цагдаагийн байгууллагын ажилтнуудад шилжүүлэхээр түр саатуулах;
6.2.      Үзлэг хийж байгаа нисэхийн аюулгүй байдлын албаны ажилтан дараах үүрэгтэй. Үүнд:
6.2.1.     Монгол Улсын хууль тогтоомж, иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, энэхүү заавар, иргэний нисэхийн аюулгүй байдлын хэм хэмжээ, журам, агаарын хөлгөөр тээвэр хийх нийтлэг дүрэм, зорчигчдыг агаараар тээвэрлэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлага зэргийг сайтар мэдэж, чанд дагаж мөрдөх;
6.2.2.     агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис, эд зүйлсийг зорчигчоос болон тэдгээрийн гар тээшнээс илрүүлэх үзлэгийн ажиллагааг чадварлаг, чанартай явуулах;
6.2.3.     зорчигчтой эелдэг, боловсон харьцаж тэдгээрийн нэр төрийг гутаах аливаа
үйлдэл гаргахгүй байх;
6.2.4.     үзлэгт opoxooc зайлсхийсэн зорчигчийг үзлэгийн дараах бүсэд нэвтрүүлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын ажилтны туслалцааг авах;
6.2.5.     зорчигчид, агаарын хөлгийн нисэх багийн гишүүд, нисэх байгууллагын ажилтан зэрэг үзлэгт ороогүй хэнийг ч үзлэгийн цэгээр нэвтрүүлэхгүй байх, дотоод объектын болон үнэмлэхний дэглэмийн шаардлагыг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, өндөр сонор сэрэмжтэй байх;
6.2.6.     үзлэгийн техник хэрэгсэлтэй ажиллах үеэр галын болон техникийн аюулгүйн журмыг чанд мөрдөх;
6.2.7.     онцгой нөхцөл байдлын үед үзлэгийг чадварлаг хийдэг болсон байх;
6.2.8.     үзлэгт хэрэглэгдэх техник хэрэгслийг ашиглах дүрэм, журам тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн горимыг мэдсэн байх.
6.3.      Үзлэгийн явцад хэрэглэгдэх техник хэрэгслийн засвар, үйлчилгээ болон тохируулгыг шалгах ажлыг зөвхөн зохих мэргэжил, туршлага бүхий ажилтнаар хийлгэнэ.
6.4.      Үзлэг хийж байгаа нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан албан тушаалаа урвуулан ашиглах буюу албан үүргээ шударга бусаар гүйцэтгэсний улмаас агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдалд xop уршиг учирсан бол гэм буруутай этгээдэд xop уршгийн хүнд, хөнгөний байдлыг харгалзан сахилгын болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Долоо. Агаарын хөлгөөр зорчигчдод хамаарах тусгай мэдээлэл
7.1.      Зорчигч болон түүний rap тээш, тээш, ачааг тээвэрлэхэд нисэх буудлаас тавих шаардлагыг зорчигч бүрт мэдээлнэ. Энэ зорилгоор нисэх буудал, төлөөлөгчийн газар, тийз түгээврийн  газар зэргийг зохих санамж бүхий гэрэлт самбараар тоноглох буюу зарлан мэдээлэхээр дамжуулан дараах агуулга бүхий мэдээлэл түгээнэ.Үүнд:
"зорчигчдын болон багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс иргэний агаарын хөлгөөр тэсэрч дэлбэрэх, хордуулах, түргэн шатамхай, радиоидэвхт бодис болон бусад аюултай бодис ба зүйлсийг тээвэрлэхийг хориглоно",
"нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлсийг тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зорчигчийн биед болон тэдгээрийн гар тээш, тээш, ачаанд үзлэг хийнэ",
"иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис ба зүйлсийг авч яваа зорчигчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ",
"үзлэгт ороогүй зорчигчийг тээвэрлэхгүй",
"зорчигч хөндлөнгийн этгээдээс агаарын хөлгөөр тээвэрлэхээр чемодан, илгээмж болон бусад зүйлсийг авахыг хатуу хориглоно",
"зорчигч та ямар ч нөхцөлд тээшээ танихгүй хүнээр харуулахаар итгэж өгч болохгүй".
7.2.      Нисэх буудал, төлөөлөгчийн болон тийз түгээврийн газар, үзлэгийн цэгт агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийн жагсаалт, зэвсэг, байлдааны галт хэрэгсэл , кино, фото зургийн аппарат, цахилгаан тооцоолох болон телевизийн техник хэрэгслийг тээвэрлэх журмыг бичиж хадсан байна.
7.3.      Төлөөлөгчийн газар, нисэх буудал, тийз түгээврийн газар, бүртгэлийн цэг, гаалийн мэдүүлэг бөглөх болон ачаа бүртгүүлэх газар, үзлэгийн бүс/цэг/-т 4 дүгээр хавсралтад заасан үлгэрчилсэн жагсаалтыг нүдэнд ил харагдахуйц газар хадсан байна.
Найм. Үзлэг хийх
8.1.      Нисэх буудлын үзлэгийн бүс /цэг/-д зорчигчийн биед болон тэдгээрийн гар тээш, тээшинд хийх үзлэгийг техник хэрэгсэл хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр явуулна. Үзлэгийн үеэр зорчигчийн гар тээшнээс тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлс, зэвсэг, байлдааны галт хэрэгсэл илэрсэн болон тэсэрч дэлбэрэх төхөөрөмж байгаа талаар мэдээлэл авагдсан үед тээшний үзлэгийг нарийвчлан хийнэ.
8.2.      Үзлэгийг дараах дэс дарааллаар явуулна. Үүнд:
8.2.1.    үзлэгийн бүс /цэг/-д бүртгүүлсний дараа зорчигчид явах чиглэл бүрт үзлэг хийнэ;
8.2.2.    үзлэгийн цэгээр нэвтрэх үед зорчигчийн буудлын хураамж, тийзийг шалгана;
8.2.3.    агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлс болон гадны этгээдээс тухайн зорчигчоор тээвэрлүүлэхээр шилжүүлсэн эд зүйл /илгээмж, боодол зэрэг/ болон төмөр бүхий зүйл авч яваа эсэхийг тухайн зорчигчоос асууж үзүүлэхийг сануулна;
8.2.4.    зорчигчийн гар тээшинд техник хэрэгсэл ашиглан үзлэг хийх бөгөөд техник хэрэгсэл байхгүй үед биет /гараар/ үзлэг хийнэ;
Гар тээшинд дэлбэлэх төхөөрөмжийн шинж тэмдэг илэрсэн үед үзлэг хийлгүйгээр пиротехникч мэргэжилтнийг дуудна. Гар тээшийг задлахтай холбогдсон үзлэгт тухайн зорчигчийг заавал байлцуулна.
8.2.5.    Техник хэрэгсэл  ашиглан хийх үзлэгийн зэрэгцээ аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээний үүднээс аливаа зорчигчийг сонгон биед нь болон түүний rap тээшинд нь биет үзлэг хийж байвал зохино.
Иргэний нисэхэд бодитой аюул тулгарсан үед сонгон хийх биет үзлэгийн тоог нэмэгдүүлнэ. Интроскопын дэлгэцийн сүүдэр дүрслэлийн аргаар тодорхойлж болохгүй зорчигчийн гадуур хувцас, rap тээш зэргийн доторх зүйлийг гараараа үзнэ. Дэлбэрэх төхөөрөмж, зэвсэг түүнчлэн тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлийг нууж болохуйц халуун сав, радио, телеаппарат, аудио болон видеотехник, зөөврийн компьютер, овор ихтэй тоглоом, ном, нарны халхавч, таяг зэрэгт үзлэгийн үеэр онцгой анхаарал тавих бөгөөд тэдгээрт үзлэг хийх үед гэмтэл учруулахгүй байх ёстой. Үзлэг хийхдээ дараах зүйлийг онцгой анхаарвал зохино:
1/ радио, телеаппарат, аудио болон видеотехник, персонал компьютерийн ажиллуулах тэжээл /тэжээлийн блок, цахилгаан сүлжээ/-ийг асааж шалгах замаар үзнэ. Тэжээлийн блок, кассетын хайрцгийг нээж шалгана;
2/ хөгжмийн зэмсэгт үзлэгийн техник хэрэгсэл ашиглан үзлэг хийнэ;
3/ фото болон кино аппаратад плёнк байхгүй бол техник хэрэгсэл ашиглан шалгах бөгөөд фото болон киноаппаратны гэр, мөн гэрэл зургийн камерт үзлэг хийнэ;
4/халуун сав болон шингэн зүйлтэй шилэн савыг биечлэн шалгана;
5/ хүүхэлдэй, овор ихтэй тоглоом зэргийг сэгсэрч үзэх юмуу жинг нь шалгана. Агаарын хөлгөөр гар тээшний чанартайгаар тээвэрлэхийг зөвшөөрсөн амьтад, шувуудын торыг /тухайн амьтны буюу шувууны эрүүл мэндийн магадалгаа байгаа бол/ гараараа үзнэ.
8.3.      Техник хэрэгсэл ашиглан хийх зорчигчийн үзлэгийг дараах журмаар явуулна:
8.3.1.     Зорчигчийг металл илрүүлэгчээр шалгахын өмнө түүнд биедээ авч яваа төмөр зүйлүүд /тамхины сав, асаагуур, түлхүүр г.м/-ээ гаргаж тавихыг сануулна.
Зорчигчийн хувцсанд төмөр зүйл байгааг металл илрүүлэгч мэдэгдвэл тухайн зүйл байгаа газрыг нарийвчлан тодорхойлно. Тэдгээр зүйлийг гаргуулж шалгасны дараа зорчигчийг металл илрүүлэгч хаалгаар нэвтрүүлэн шалгаж өнгөрүүлнэ.
Зорчигчийн хувцсыг биечлэн үзээгүй бөгөөд металл илрүүлэгчийг ажиллуулаагүй үед ил байгаа зүйлүүдэд үзлэг хийнэ. Металл илрүүлэгчийн дохиолол ажиллах үеэр зорчигчийн биед хийх үзлэгийг тусгай бүхээгт хийнэ.
8.3.2.     Дараах тохиолдолд зорчигчийн биед үзлэг заавал хийнэ, Үүнд:
8.3.2.1.   тодорхой нэг аяллын агаарын хөлгийг булаан авах /авч зугтаах/-аар бэлтгэж байгаа талаар мэдээлэл авсан бол;
8.3.2.2.   зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, дэлбэлэх төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх болон агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бусад аюултай бодис ба эд зүйлс зорчигчийн rap тээшинд байгаа тухай мэдээлэл авсан бол;
8.3.2.3.   зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, дэлбэлэх төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх болон агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бусад аюултай бодис ба эд зүйлс зорчигчийн rap тээшнээс илэрсэн бол;
8.3.2.4.   зэвсэг, байлдааны галт хэрэгсэл ба тээвэрлэхийг хориглосон аюултай бодис бусад эд зүйлс байж болох сэжиглэл бий болсон буюу зорчигчийн гэмт санааг илчлэх сэжигтэй үйлдэл, зан байдлын шинж тэмдгийг нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан ажиглах замаар илрүүлсэн бол;
8.3.2.5.   биед хийх үзлэгийг зөвхөн үзлэгт орж буй зорчигчтой ижил хүйсийн ажилтан хийнэ. Зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд биед хийх үзлэгт цагдаагийн байгууллагын ажилтныг оролцуулж болох бөгөөд мөн ижил хүйсийн ажилтан байна.
Үзлэгийн байранд нэгэн зэрэг хэд хэдэн зорчигчийн биед үзлэг хийхийг хориглоно.
Зүрх судасны үйл ажиллагааны аппараттай зорчигчид үзлэг хийхдээ техник хэрэгсэл хэрэглэхгүй.
Металл илрүүлэгч хэрэгсэлгүй нисэх буудалд зорчигчдын гар тээш, тээшинд үзлэгийг гараар хийнэ.
8.3.3.     Иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийг зорчигчийн бие болон түүний гар тээшнээс илрүүлсэн тохиолдолд түр хураан авч энэ талаар 5 дугаар хавсралтад заасан акт үйлдэнэ.
Хураасан зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, аюултай бодис ба эд зүйлсийн xop аюулын хэр хэмжээг харгалзан зорчигчийг нислэгээр явуулах болон түүнд захиргааны шийтгэл ноогдуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэх эсэх талаар 6 дугаар хавсралтын дагуу шийдвэр гаргана. Ийм зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхдээ түүний тээшинд үзлэг хийх шаардлагатай эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Шаардлагатай үед энэхүү зааврын 3.3, 3.4 дүгээр зүйлд заасны дагуу зорчигчийг байхгүй үед тээшний үзлэгийг хийж, энэ тухай 7 дугаар хавсралтад заасан акт үйлдэж баталгаажуулна.
8.3.4.               Үзлэгээр орсон зорчигчийн тийз дээр тэмдэг дарж хүлээлгийн танхимд оруулна. Уг тэмдгийг буудлын хураамж дээр буюу нислэгийн тасалбар дээр тавина.
8.4.                Зорчигч.ялангуяа дамжин нэвтрэх зорчигчид үзлэг хийсэн талаар тийз дээр
тэмдэг дарсан эсэхийг агаарын хөлгийн шатны дэргэд шалгана.
8.5.      Үзлэгийн цэг бүрт нисэх буудлын аюулгүй байдлын албаны 2-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй хэсэг ажиллана. Тэгэхдээ үзлэгийн ээлж (хэсэг)-ийн ахлагчийг нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтнуудын дотроос томилно.
8.5.1.     Үзлэгийн ээлжийн ахлагч нь тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийг түр хураан авч актаар баталгаажуулах, техник үйлчилгээний ажилтантай хамтран үзлэгийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, мөн нислэгийн үеэр хураан авсан зэвсэг, байлдааны галт хэрэгслийг агаарын хөлгөөс буулган шилжүүлэх зэрэг ажлуудыг удирдан зохион байгуулж зорчигч үйлчилгээний үйл ажиллагаанд оролцож байгаа холбогдох ажилтан болон зохих албадтай хамтран ажиллана.
8.5.2.     Үзлэг хийх ажилтан-үзлэгийн цэгээр зорчигчийг нэвтрэх үеэр зорчигчийн буудлын хураамжийг шалгах, шаардлагатай үед нисэх гэж байгаа зорчигчдын тоог бүртгэх, үзлэгийн цэг дээр зорчигчдыг бөөгнөрүүлэхгүй байхаар дарааллыг журамлах, тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлс болон металл бүхий зүйлийг зорчигч авч яваа байж болохыг сануулж гаргаж үзүүлэхийг хүсэх зэрэг ажиллагааг явуулна.
8.5.3.     Үзлэг хийх ажилтан-рентгентелёвизийн интроскопын тусламжтайгаар гар тээшинд агуулагдаж байгаа зүйлийг тодорхойлно. Харин шаардлагатай үед гар тээшийг задлан түүнд үзлэг хийх тухай шийдвэр гаргана.
8.5.4.     Үзлэг хийх ажилтан гар тээшний үзлэгийг хийхдээ зорчигчийг байлцуулах ба үзлэгт орсон гар тээшийг зорчигчид нь гардуулан өгөх явцад хяналт тавьж, тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлсийг хураасан тухай акт үйлдэхэд оролцоно.
8.5.5.     Үзлэг хийх ажилтан-металл илрүүлэгч хэрэгслийн дохиоллын төхөөрөмжийн заалтуудыг ажиглах, металл илрүүлэгч гар хэрэгсэлтэй ажиллах, шаардлагатай үед зорчигчийн биед үзлэг хийх, үзлэгт ороогүй зорчигчийг үзлэгийн дараах бүсэд оруулахгүй байх, тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлсийг хураасан тухай акт үйлдэхэд оролцоно.
8.5.6.     Үзлэгийн хэсгийн ахлагч-үзлэгийн үеэр хураан авсан зэвсэг, байлдааны галт хэрэгслийг агаарын хөлгөөс буулган шилжүүлэх ба тээвэрлэхийг хориглосон бодис, эд зүйлс хураан авсныг баримтаар баталгаажуулна. Шаардлагатай үед зорчигчийн бие болон гар тээшний үзлэгт оролцох бөгөөд үзлэгт ороогүй зорчигч, нисэх буудлын үйлчилгээний ажилтан, агаарын хөлгийн багийн гишүүдийг үзлэгийн дараах бүсэд нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
Тайлбар:
1.        Үзлэгийн хэсгийн бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагын ажилтнууд байхгүй бол үзлэгийн хэсгийн ахлагч агаарын хөлгийн нислэгийн өмнө зорчигчоос зэвсэг, байлдааны галт хэрэгсэл болон тусгай хэрэгслийг (зөвшөөрлийн баримт бичигтэй) түр хураан авч агаарын хөлгийн даргад шилжүүлэн 11 дүгээр хавсралтад заасан ам үйлдэнэ.
2.        Нислэгийн үеэр түр хураагдсан зэвсгийн цэнэгийн нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан заавал шалгах ёстой.
Ec. Үзлэгийн хугацаа
9.1.      Үзлэгийн ажиллагаа нь зорчигчдод үйлчлэх хугацааны үргэлжлэлээс хэтэрч нислэгийн хэвийн байдалд нөлөөлж болохгүй.
Зорчигчид хийх үзлэгийг хэт хялбарчилж болохгүй бөгөөд ялангуяа энэ нь нислэгээс хоцорсон буюу дамжин өнгөрөх зорчигчид хамаарна.
9.2.      Үзлэгийг нислэгийн саатал гаргахгүйгээр цаг тухайд нь хийж байх зорилгоор үзлэгийн эхлэл, төгсгөлийг зорчигч, тээврийн урсгалтай зохицуулан тухайн нисэх буудалд мөрдөж буй горимын дагуу явуулна.
Арав. Зэвсэг тээвэрлэх журам
10.1.       Тусгай ачаа, шууданг хүргэгч буюу харгалзан явагсдад хийх үзлэг.
10.1.1.     Агаарын хөлгөөр яам, тусгай газрын зэвсэглэсэн ажилтны тээвэрлэн хүргэж яваа тусгай ачаа, шуудан болон Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний үндсэн дээр өмнөхтэй адилтгах баримт бичгийг үзлэгт оруулахгүй;
Тайлбар: Зэвсэглэсэн ажилтны хүргэж яваа тусгай ачаа, шууданг агаарын хөлөг рүү хүргэх, бүртгүүлэх, буудлагын тамирчид, харуулуудын зэвсэг, байлдааны галт хэрэгслийг тээвэрлэх, мөн зэвсэглэсэн ажилтан болон харгалзагчидтай явагсдыг агаарын хөлөгт суулгах журмыг Иргэний агаарын тээврийг удирдах газраас гаргаж мөрдүүлнэ.
10.2.  Тусгай ачаа, шуудангийн илгээмж дотор агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлс байж болохгүй.
Энэхүү зааврыг зөрчвөл илгээгчид хариуцлага хүлээлгэнэ.
10.3.        Тусгай ачаа, шуудан хүргэж яваа ажилтны болон тусгай даалгавар биелүүлж яваа цэргийн албан хаагчийн тусгай хэрэгсэл, зэвсэг, байлдааны галт хэрэгсэл нь зохих зөвшөөрөлтэй байвал нислэгийн үеэр тусгай хэрэгсэл, зэвсэг, байлдааны галт хэрэгслийг түр хураан авч энэхүү зааврын 10.5. дугаар зүйлд нийцүүлэн тээвэрлэнэ.
10.4.        Гэмт этгээдийг харгалзан хүргэж яваа цагдаагийн  байгууллагын ажилтны зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тусгай хэрэгслийг хураахгүй бөгөөд энэ тухай агаарын хөлгийн даргад мэдэгдэнэ.
10.5.        Тусгай ачаа, шуудан хүргэж яваа болон нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан, зорчигч, буудлагын тамирчин, гэмт этгээдийг хүргэхтэй холбоогүй цагдаагийн ажилтны зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тусгай хэрэгслийг түр хураан авч боож баглан зорчигчийн салоны тусгай тээшний хэсэгт төмөр хайрцагт цоожилж, харин зорчигчийн салоноос тусдаа тээшний хэсэг байхгүй агаарын хөлөгт бол техникийн хэсэгт хийж тээвэрлэнэ;
10.6.        Гэмт этгээдийг хүргэхтэй холбоогүй цагдаагийн ажилтан, тусгай ачаа, шууданг хүргэж яваа ажилтан болон зэвсэг хэрэгсэл хадгалах, авч явах тусгай эрхтэй этгээдэд нийтлэг үндэслэлийн дагуу үзлэг хийнэ;
10.7.  Зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тусгай хэрэгсэл тээвэрлэхээр хүлээн авахдаа 11 дүгээр хавсралтад заасан 3 хувь үйлдсэн актаар баталгаажуулна.
Эхний хувийг зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тусгай хэрэгсэл хүлээн авсан агаарын хөлгийн багийн даргын гарын үсэгтэйгээр тээвэрлэлтийн баримт бичигт хавсаргана.
Хоёр дахь хувийг нисэх буудалд нисэж ирсний дараа зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тусгай хэрэгслийг зорчигчид нь буцаан олгосны дараа зорчигчийн гарын үсэгтэйгээр нислэгийн баримт бичигт хавсаргана.
Гурав дахь хувийг нисэх буудлаас зорчигчид олгоно.
Арван нэг. Орон нутгийн нислэгийн зорчигч болон ачаа хүргэгчдэд хийх үзлэг
11.1.  Агаарын хөлгөөр ачаа хүргэгчдэд хийх үзлэг:
11.1.1.     агаарын хөлгөөр ачаа хүргэж яваа этгээдийг аюулгүй байдлын үзлэгт заавал оруулна;
11.1.2.     үзлэг хийх зааварт нийцүүлэн тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлс илэрвэл хураан авна;
11.1.3.     нислэгийн үеэр ачаа хүргэж яваа хүмүүс нь агаарын хөлгийн багийн хяналтад байна.
11.2.        Орон нутгийн нисэх буудалд зорчигчдод хийх үзлэг:
11.2.1.                нисэх буудлын аюулгүй байдлын ажилтан нь зорчигчийн гар тээш, тээшний үзлэгийг хийнэ. Үзлэгийн эхэнд дараах арга хэмжээг авбал зохино:
11.2.2.                агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлс бүхий зорчигч байвал түүнийгээ үзүүлэхийг шаардах;
11.2.3.                агаарын хөлгөөр  тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлс тээвэрлэснээс үүдэн гарах үр дагавар, хариуцлагын талаар зорчигчид сануулах;
11.2.4.                агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийн жагсаалтыг зорчигчид танилцуулах;
11.2.5.     тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлс зорчигчоос илрүүлбэл хураан авч зохих акт үйлдэнэ.
Арван хоёр. Дамжин өнгөрөх ба шилжин cyyx зорчигчид хийх үзлэг
12.1.  Үзлэгт ороогүй бусад зорчигчтой холбоо тогтоолгохгүй байх зорилгоор дамжин өнгөрөх ба шилжин cyyx зорчигчийг байрлуулах танхимыг нисэх буудалд урьдчилан бэлдсэн байна.
12.2.        Дамжин өнгөрөх ба шилжин cyyx зорчигч бүртгэгдсэн тээшээ авч болохгүй. Хэрэв энэхүү зааврын 12.1. дүгээр зүйлд заасныг биелүүлэх боломжгүй бол дамжин өнгөрөх ба шилжин cyyx зорчигчийг агаарын хөлөгт орохын өмнө үзлэгт дахин оруулна.
12.3.  Дамжин өнгөрөх ба шилжин cyyx зорчигч өөрийнхөө санаачилгаар нислэгийн чиглэлээ өөрчилсөн бол тээвэр зохион байгуулалтын ажилтан энэ талаар нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтанд цаг тухайд нь мэдээлж байх үүрэгтэй.
Арван гурав. Хүндэт зочид, нисэх байгууллагын ажилтан, иргэний агаарын хөлгийн багийн гишүүдэд хийх үзлэгийн онцлог
13.1.  Нисэх буудлын Хүндэт зочны танхим (VIP)-aap үйлчлүүлж байгаа зорчигчид энэ танхимд байрлуулсан үзлэгийн цэгт үзлэг хийнэ. Хүндэт зочны танхим (VIPJ-д үзлэгийн цэг байхгүй бол энэ танхимаар үйлчлүүлэх зорчигчийн үзлэгийг нисэх буудлын үзлэгийн цэгийн аль нэгэнд хийнэ.
13.2.  Дипломат халдашгүй эрх ямба бүхий зорчигчид энэхүү зааврын 13.1 дүгээр зүйлд заасны дагуу үзлэг хийнэ. Дипломат эрх ямба бүхий зорчигчийн гар тээш, хувийн тээшинд хийх үзлэгийг зөвхөн өөрийг нь, эсвэл түүнийг төлөөлөх бүрэн эрхт төлөөлөгчийг байлцуулан хийнэ.
13.3.  Монгол улсын төр, засгийн газрын албан ёсны урилгаар айлчилж буй гадаадын хүндэт зочныг иргэний агаарын тээврийн тогтмол нислэгээр зорчих үед өөрт нь болон дагалдан яваа гэр бүлийнхэн, хувийн үйлчлэгч, тээш, ачаанд нь нисэх буудлын тусгай өрөөнд буюу эсвэл тэднийг нисэх буудлаас мордохын өмнө байрлаж буй байранд нь үзлэг хийнэ. Үзлэгийн дараа тэрхүү хүндэт зочдыг ачаа тээшнийх нь хамт агаарын хөлөгт cyyx хүртэл хамгаалалтын албаныхны хяналтад байлгана.
Дипломат шуудан, консулын ачаа болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу түүнтэй адилтгах баримт бичиг, олон улсын байгууллагын болон гадаадын албан байгууллагын бусад албан баримт бичгийг битүүмжлэгдсэн, лацтай тохиолдолд үзлэгт оруулахгүй.
13.4.  Агаарын хөлгийн багийн гишүүд, үйлчилгээний ажилтнуудад хийх үзлэгийг нисэх буудлын үнэмлэх шалгах үзлэгийн цэгт явуулна.
Нисгэх.багийн гишүүдийг агаарын хөлөгт орохын өмнө үзлэгт оруулна.
Арван дөрөв. Зорчигчийн гар тээш
14.1.  Нислэгийн үеэр зорчигчид зайлшгүй шаардагдах эд зүйлс (таяг, хавтас, цүнх, эмэгтэй хүний гар цүнх, ариун цэврийн хэрэгсэл , ном зохиол, эм, пальто, дээл, цув, хоол хүнсний зүйл, тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр, нэг хүртэлх насны хүүхдийн өлгий, угж)-ийг зорчигчийн гар тээшний чанартайгаар агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэн авч явж болох бөгөөд тэдгээрийн нийт жин нь 5 кг-аас хэтэрч болохгүй.
Тайлбар:
1.                  Тээвэрлэлтийн үеэр онцгой анхаарал, арга хэмжээ шаардах эд зүйлс (кино-гэрэл зургийн аппарат, теле-радиоаппарат, цахилгаан багаж хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, шил, шаазан, вааран эдлэлүүд гэх мэт)-ийг агаарын хөлгийн бүхээгт авч явахыг зөвшөөрнө.
2.        Нислэгийн үеэр агаарын хөлгийн нислэгийн хэвийн үйл ажиллагаа болон холбоо-навигацийн системд аливаа алдаа гарахаас сэргийлж зорчигчдод байгаа электрон тоглоом, видеокамер, видеомагнитфон, гар утас зэрэг бусад электрон аппаратыг агаарын хөлөгт ажиллуулахгүй байхыг зорчигчдод анхааруулна.
14.2.  Иргэний агаарын хөлөгт дараах ахуйн хэрэгцээний бодис ба зүйлсийг гар тээшээр тээвэрлэн авч явахыг зөвшөөрнө. Үүнд:
1/ хоолны цууны хүчил (0.5 литрээс илүүгүй);
2/ үйлдвэрлэлийн сав баглаа бүхий спирт (70% хүртэл), архи, дарсны зүйл,
3/ хумсны будаг, үсний шингэн тос, түүнчлэн спирт лак бүхий шингэн;
Шингэн нь үйлдвэрлэлийн сав баглаатай байх ёстой.
4/ асаагуур болон нэг удаа ашиглах хийн асаагуураас гадна асаагуурыг цэнэглэх хийн баллоныг нэг зорчигчид 2-оос илүүгүй байхыг зөвшөөрнө. Хийн баллоныг зөвхөн тээшний журмаар тээвэрлэнэ;
5/ аян замд тохиромжтой тонгорог болон 110 мм-ээс илүүгүй урттай ахуйн хэрэгцээний хутга;
6/ эмнэлгийн термометр (халууны шил) (зорчигчид нэгээс илүүгүйг зөвшөөрнө);
7/ мөнгөн усны тонометрийн стандартын сав (зорчигч 1-ээс илүүгүйг зөвшөөрнө);
8/ лац ломбо бүхий битүү саванд хийсэн баглаа боодолтойгоо байгаа мөнгөн усны манометр болон барометр;
9/ радиоизотопны калибрийн эх үүсвэртэй сав (4 ширхгээс илүүгүй ).
Тайлбар: Нисгэх багийн гишүүд болон зорчигчид pyy довтлох зэвсэг (сүх, хөрөө, хийн зэвсэг, усан доогуур ан хийхэд зориулсан буу, арбалет гэх мэт)-ийн чанартайгаар ашиглаж болохуйц эд зүйлийг зөвхөн тээшний журмаар тээвэрлэнэ.
Арван тав. Агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис, зүйлс, ачааг хураан авах журам, хадгалах борлуулах, устгах хугацаа
15.1.        Агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба зүйлсийг үзлэгийн үеэр зорчигчоос илрүүлбэл хураан авна. Хураан авсан зүйлээ актаар баталгаажуулж хүснэгтэд тэмдэглэнэ. (Хавсралт 8)
15.2.        Агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон боловч чөлөөтэй худалдаалдаг аюултай бодис ба эд зүйлс, үйлдвэрийн бус баглаа сав бүхий хий, түргэн шатамхай лакан будган эдлэл, ахуйн хэрэглээний эд зүйлс гэх мэтийг үдэн гаргаж байгаа хүмүүст нь буцаан өгөх буюу нисэх буудлын тусгай байранд хадгална.
15.3.        Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан аюултай бодис ба эд зүйлсийг авч яваа (зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгсэл, төхөөрөмж, мансууруулах болон хордуулах. радиоидэвхт бодис гэх мэт) нь үзлэгийн үеэр илэрсэн бол тухайн зорчигчийг нислэгээс буулган холбогдох материал (хураасан эд зүйлс, акт)-ын хамт цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
15.4.  Аюулгүй байдлын ажилтан нь тэсэрч дэлбэрэх, аюултай болон хордуулах, радиоидэвхт бодистой харьцахдаа туйлын хянамгай ажиллавал зохино. Бие даан эдгээр зүйлийг задлах, аюулгүй болгох оролдлого хийхийг хатуу хориглоно.
Аюултай бодис ба зүйлсийг зайлшгүй устгах буюу бусад байгууллагад шилжүүлэх эсвэл тэдгээрийг хадгалах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн хүнийг үзлэгийн цэгт дуудан ирүүлнэ.
15.5.  Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан дүрэм, заавар болон гаалийн байгууллагын дүрмээр тээвэрлэхийг зөвшөөрсөн боловч нисгэх багийн гишүүд болон зорчигч pyy халдлагын зэвсгийн чанартайгаар ашиглаж болохуйц аюултай бодис ба эд зүйлсийг илрүүлсэн тохиолдолд нислэгийн үеэр түр хураан авч тогтоосон нисэх буудалд буух хүртэл багийн даргын мэдэлд шилжүүлэн өгөх бөгөөд нислэгийн дараа эзэнд нь буцаан олгоно.
15.6.  Агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис, эд зүйлсийг эзэнд нь буцаан олгох боломжгүй бол түр хураан авч хадгалах бөгөөд 3 сарын дотор эргүүлж авахгүй бол цагдаагийн байгууллагад шилжүүлж өгнө.
Арван зургаа. Үзлэгийн ажлын үр дүнгийн тайлан, бүртгэл;
16.1.       Үзлэгийн бүсийн баримт бичиг:
16.1.1.     Жижүүрийн үүрэгт ажлыг хүлээлцэх дэвтэр.
Жижүүрийн үүрэгт ажлыг хүлээлцэх дэвтэрт ээлжийн ахлагч: жижүүрлэсэн хугацаа, ээлжийн бүрэлдэхүүний тоо, овог нэр болон эзгүй байгаа шалтгаан, үзлэгт орсон аяллын дугаар болон зорчигчийн тоо, аюултай бодис ба эд зүйлстэй холбогдсон зөрчлийн тоо болон үзлэгт хэрэглэгдэх техник хэрэгслийн байдал зэргийг бичиж тэмдэглэсэн байна.
16.1.2.     Үзлэгийн үеэр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйл, ачааг агаарын хөлгийн зорчигчоос илрүүлж хураан авсан тухай актыг 5 дугаар хавсралтын дагуу үйлдэнэ.
16.1.3.     Зорчигчийг байхгүй үед тээшинд нь үзлэг хийсэн тухай 7 дугаар хавсралтад заасан акт үйлдэнэ.
16.1.4.                Тээвэрлэхийг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийг агаарын хөлгийн зорчигчоос хураан авсан тухай актыг бүртгэх хуудсыг 8 дугаар хавсралтад зааснаар үзлэгийн бүс тус бүрт заавал хөтөлнө.
16.1.5.     Үзлэгт орсон аялал болон зорчигчдын бүртгэлийн хуудсыг үзлэгийн цэг бүрт 9 дүгээр хавсралтад зааснаар хөтөлнө.
16.1.6.     Агаарын хөлгийн нислэгийн үеэр зэвсэг, байлдааны галт хэрэгсэл хүлээн авсан тухай актыг 11 дүгээр хавсралтад заасны дагуу үйлдэнэ.
16.2.                  Энэхүү зааврын 16.1.2., 16.1.3 дугаар зүйлд заасан актыг хоёр хувь үйлдэнэ. Актын нэг хувийг зорчигчид өгөх бөгөөд зорчигчийг байхгүй үед үзлэг хийсэн тээшинд нь хавсаргана. Хоёр дахь хувийг үзлэгийн хэсэгт авч үлдэнэ.
16.1.6.-д заасан актыг гурван хувь үйлдэнэ.
16.3.                  Бүх акт, бүртгэл материалыг нэг жилийн хугацаатай хадгална.
16.4.                  Үзлэгийн хэсгийн (ээлжийн) ахлагч бүртгэлийг үнэн зөв хөтлөх үүрэг хүлээнэ.
16.5.                  Нисэх буудлын аюулгүй байдлын албаны дарга баримт бичгийн хөтлөлтийг үнэн зөв хийж байгаа эсэхийг 7 хоног бүр хянан шалгаж гаргасан алдаа дутагдлын талаар заавар, зөвлөгөө өгч байна.
16.6.       Олон улсын нисэх буудлын удирдлага нь нисэхийн аюулгүй байдлын талаарх cap бүрийн 10 дугаар хавсралтад заасан загвараар тайланг гаргаж дараа сарын 5-ны дотор хэлэлцэж Иргэний агаарын тээврийг удирдах газарт тогтоосон журмын дагуу танилцуулна.
Үзлэгийн техник хэрэгслийн ажлын байдлын талаарх мэдээллийг cap бүрийн тайланд тусгаж байна.
16.7.       Үзлэгийн явцад зорчигчоос зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэх төхөөрөмжийг хураан авсан тухай болон тэдгээрийг нисэх буудлын нутаг дэвсгэрт илрүүлсэн тухай мэдээллийг нэг хоногийн дотор Иргэний агаарын тээврийг удирдах газарт мэдээлнэ.
Арван долоо. Нисэх буудлын аюулгүй байдлын алба ба цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа
17.1.                  Цагдаагийн байгууллага болон нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтан нар нь нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
17.1.1.     зорчигчид үзлэг хийх журамд нийцүүлэн үзлэгийн бүс (цэг)-д нийгмийн хэв журмыг сахин хангуулах;
17.1.2.     нисэхийн аюулгүй байдлын албаны үзлэгийн явцад захиргааны эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан аюултай бодис ба эд зүйлс (зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, дэлбэлэх төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах болон радиоидэвхт бодис)-ийг авч явсан, бэлтгэсэн, хадгалсныг илрүүлсэн тохиолдолд гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох;
17.1.3.                зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, дэлбэлэх төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, радиоидэвхт бодис зэрэг бусад, аюултай бодис ба эд зүйлс, ачааг тээвэрлэх, агаарын хөлгийг булаан авах (авч зугтах)-аар бэлтгэж байгаа тухай мэдээлэл ирсэн үед зорчигчийн бие болон гар тээш, тээшний үзлэгийг нисэх буудлын аюулгүй байдлын албатай хамтран явуулах цагдаагийн байгууллагын ажилтнууд нь зохих бэлтгэлтэй байх шаардлагатай;
17.1.4.                зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, дэлбэлэх төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх, мансууруулах, хордуулах радиоидэвхт болон бусад аюултай бодистой холбогдсон үйлдэл нь захиргааны буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байвал хураан авсан баримтыг хэрэг бүртгэх байгууллагад шилжүүлэх;
17.1.5.     агаарын хөлгийн нислэгийн хэвийн үйл ажиллагаанд саад хийх санаа бүхий этгээд болон нийтийн эзэмшлийн газарт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, дэлбэлэх төхөөрөмж, тэсэрч дэлбэрэх бодисыг орхисныг илрүүлэх зорилгоор нисэх буудлын тавцан, зорчигчдын дунд эргүүл хийнэ;
17.1.6.     аэродромын талбай болон нислэгийн бусад чухал объектын аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нисэх буудлын аюулгүй байдлын албатай хамтран хэрэгжүүлнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 1 дүгээр хавсралт
 
Зорчигчийн тээшинд авч явахыг хориглосон аюултай бодис ба эд зүйлсийн жагсаалт:
1.        Галт, хий, механик болон хүйтэн зэвсгийн бүх төрлүүд:
•       бүх төрлийн зэвсэг, цахилгаан бороохой, тэдгээрийг дуурайлган хийсэн зүйл;
•       арбалет, усан доогуур ан хийхэд зориулсан буу сэлэм, илд, жад, кинжал хутга, чичлүүр хутга-ангийн, балиус, десантын, жадан, цоожтой, сэлэмт хутга мөн ахуйн хэрэгцээний 110 мм-ээс урттай хутга.
2.        Тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэх хэрэгсэл болон тэдгээрт багтах зүйлс:
•       хэмжээ, баглаа боодлоос хамаарахгүйгээр ямар ч хэмжээний дарь;
•       байлдааны сум (түүний дотор бага калебрийн);
•       хийн сум;
•       ангийн бялт;
Пиротехникийн зүйл: дохионы болон гэрэлтүүлэгч пуужин, дохионы сум, утаат сум, тэслэгч бялт , бенгалын гал, төмөр замын петард;
Тротил, динамит, тол, аммонал зэрэг бусад тэсэрч дэлбэлэгч бодисууд:
Бялтан тэслүүр, цахилгаан тэслүүр. цахилгаан асаагуур, тэслэх болон гал дамжуулагч утас (oocop) гэх мэт.
3.        Шахмал болон шингэн хий:
•       Ахуйн хэрэгцээнд зориулсан хий (бутан-пропан) болон бусад хий;
•       Нулимс асгаруулах болон мэдрэлийн caa өвчний үйлчилгээтэй хийгээр дүүргэсэн баллон;
4.        Түргэн шатамхай шингэн:
•         Спирт
•         ацетон;
•         бензин;
•         түргэн шатамгай нефть бүтээгдэхүүний сорьц;
•         метанол;
•         этилцеллозоль
•         эфир зэрэг бусад түргэн шатамхай шингэнүүд
5.        Түргэн шатамхай хатуу бодис: Өөрөө гал авалцаж болох бодис: кали, натри, металл кальци түүний хайлш фосфоритийн кальци болон бусад бодис;
Цагаан, шар, улаан фосфор болон түргэн шатамхай хатуу бодисын ангилалд хамаарах бусад бүх бодис;
Органик эслүүд:
•       Каллойдон нитроцеллюлозын 25%-иас бага агуулгатай yc буюу уусмалын хуурай болон нойтон нэвс.
•       Каллоидон нитроцеллюлозын 25%-иас бага агуулгатай спиртийн шингэн хэсэг, 30%-иас бага агуулгатай уусгагчтай буюу 20%-иас бага агуулгатай устай нойтон болон хуурай нитроцеллюлоз.
6.        Хордуулах бодисууд:
Баглаа боодлоос хамаарахгүйгээр хатуу болон шингэн байдалтай бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд:
•       бруцин;
•       никотин;
•       стрихнин;
•       тетрагидрофурфурилын спирт;
•       антифриз;
•       тормозын шингэн;
•       этиленгликоль;
•       мөнгөн yc;
•       цианы хүчлийн бүх давс болон циантай бэлдмэл;
•       циклон, цианплав, хүнцэлийн ангидрид зэрэг бусад бүх төрлийн хүчтэй үйлчлэх хордуулах бодисууд
7.        Идэмхий бодис: Органик биш хүчтэй хүчлүүд: Давсны, хүхрийн, азотын зэрэг бусад бодисууд; Фтор-гидроген (хайламтгай)-ы хүчил болон бусад хүчтэй идэмхий бодисууд.
8.        Хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхэд ашиглаж болохуйц аюултай бусад бодис ба эд зүйлс.
Тайлбар: Аюултай бодис ба эд зүйлсийн дэлгэрэнгүй жагсаалт нь агаараар аюултай ачаа тээвэрлэх аюулгүй байдлын техникийн зааварт тусгалаа олсон (Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан).

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 2 дугаар хавсралт
 
Үзлэгийн цэг дэх техник xэрэгсэл, тоноглол болон тавилга.
Үзлэгийн цэгт дараах техник хэрэгсэл, тоноглол, тавилгууд байна.
•         Үзлэгт хэрэглэгдэх техник хэрэгсэл;
•         гар тээшний үзлэгт зориулагдсан ширээ;
•         жижүүрийн ширээ;
•         үзлэгийн цэг болон үзлэгийн дараах бүсийг тусгаарласан хаалт;
•         нисэх буудлын болон цагдаагийн байгууллагын албан тушаалтантай харилцах утас болон холбооны бусад хэрэгсэл ;
•         зорчигчдын металл зүйлд зориулсан хайрцаг, тавиур, целлофан уут;
•         бичиг баримт хадгалах төмөр шүүгээ;
•         удирдамжийн болон акт баримт бичгийн хэвлэмэл хуудас;
•         эмийн аптек
Зорчигчдын биед үзлэг хийх бүхээгт дараах хэрэгсэл, тавилга, тоноглолууд байвал зохино:
Ширээ, сандал, утас, хувцасны өлгүүр, ширээний гэрэл, шилэн аягатай yc хийх сав, зайлшгүй шаардлагатай удирдамжийн баримт бичгүүд (актын хэвлэмэл хуудас, бүртгэлийн хүснэгт, заавар, баримт бичгийн хуулга гэх мэт)
Үзлэгийн дараах бүст (хүлээлгийн) сандал, буйдан, бандан тавьсан байна.

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 3 дугаар хавсралт
 
 
НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АЖИЛТНЫ ХАНЦУЙНЫ ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ
1.         Ханцуйны тэмдэг нь бамбай хэлбэртэй байна. Тэмдэг нь xap өнгийн дэвсгэртэй байх бөгөөд захаасаа 3 мм-ийн дотогш 3 мм-ийн өргөн шар хүрээтэй байна.
2.         Бамбайн дээд хэсэгт АБА гэж товчилсон бичлэг доод хэсэгт нь дөрвөн зүг найман зовхист гэсэн тэмдгийн голд байнгын сонор сэрэмжийн билэгдэл xoc загасыг / шар өнгөтэй/ байрлуулсан байна.
3.         Ханцуйны тэмдгийг мөрнөөс 80 мм-ийн зайд гадуур хувцасны зүүн гарын ханцуйн дээр наах буюу хадна. Зуны болон өвлийн хүрэм, костюм дээр ханцуйн тэмдгийг хадаж явна.
 
 

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 4 дүгээр хавсралт
 
ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛСАН ТУСГАЙ МЭДЭЭЛЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ
 
АНХААР
 
Тээвэрлэгч компани нислэгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигч танд:
•           Нисэх онгоцоор тээвэрлэхээр хөндлөнгийн этгээдээс тээш, илгээмж болон бусад баглаа боодлыг авахгүй байх;
•           Эд хогшлыг агаараар тээвэрлүүлэхээр өгөхийн өмнө зөвхөн эзэн нь буюу энэ зорилгоор нисэх буудалд тусгайлан ажиллаж байгаа газраар баглаж боолгох;
•           Богино хугацаагаар ч танихгүй хүнд тээшээ итгэн өгч болохгүйг сануулж байна.
 
ХҮНДЭТ ЗОРЧИГЧДОО!
 
Та агаарын тээврээр зорчихдоо иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон газын баллон, түргэн шатамхай болон тэсэрч дэлбэрэх бусад аюултай бодисыг гар тээш, тээшиндээ авч явахгүй байхыг хүсэж байна.
Энэхүү журмыг зөрчихөөс сэрэмжлэх зорилгоор нисэх буудалд зорчигчдын гар тээш, тээшинд үзлэг хийх болно.
САНАМЖ
Гагцхүү нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс үзлэг хийнэ. Биед хийх үзлэг болон гар тээш, тээшний үзлэгээс зайлсхийсэн зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхгүй.
САНАМЖ
Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг гар тээш, тээшиндээ авч явах нь нислэгийн үеэр гал түймэр гаргахад хүргэж болзошгүй. Энэ нь таны амь насанд аюултай.
Гар тээш, тээшинд тэсэрч дэлбэрэх болон галын аюултай бусад бодис, зүйлс, ачааг авч явахыг хориглоно.

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 5 дугаар хавсралт
 
 
ҮЗЛЭГИЙН ЯВЦАД ЗОРЧИГЧООС ТЭЭВЭРЛЭХИЙГ
ХОРИГЛОСОН АЮУЛТАЙ БОДИС БА ЭД ЗҮЙЛС,
АЧААГ ИЛРҮҮЛСЭН БА ХУРААН ABCAH ТУХАЙ
AKT
 
199... оны .... -p сарын ...-ны өдөр
 
______________________________________________________________________-ын
( Нисэх буудлын нэр)
 
_________________________________________________________________________ би

(акт үйлдэгчийн овог нэр, албан тушаал)

 
___________________ аяллын дугаар ________________________________нисэх буудал хүртэл
( нисэх буудал )
зорчин явах _________________________________________ -д иргэний агаарын хөлгөөр
(овог нэр)
тээвэрлэхийг хориглосон бодис ба эд зүйлс байгаа эсэх.
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
___________________________________________________________________________ гэв.
Зорчигчийн бие болон гар тээш, тээшинд үзлэг хийхэд (хийсэн үзлэгийн доогуур зурах) зорчигч ___________________________________________нь иргэний агаарын хөлгөөр
( овог нэр)
тээвэрлэхийг хориглосон бодис ба зүйлсийг хууль бусаар тээвэрлэхийг оролдон, нисэхийн аюулгүй байдлын хэм хэмжээ, журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул дараах зүйлс
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
 
(хураагдсан зүйлийн нэр, тоо, ширхэг, онцгойлох шинж чанар, баглаа боодлын байдал, тэмдэг, дугаар, галт зэвсэг, хүйтэн зэвсгийн хэмжээ гэх мэтээр дэлгэрэнгүй заана.)-ийг хураан авч энэхүү актыг үйлдэв.

Байлцсан гэрч:
1.                                     _______________________________________________________________________
(гэрчийн овог нэр, хаяг)
2.                  _________________________________________________________________
(гэрчийн овог нэр, хаяг)
Гэрчийн гарын үсэг:            1.         _________________________________________
2.         _________________________________________
Зорчигчийн гарын үсэг:                  _________________________________________
Акт үйлдэгчийн гарын үсэг:            _________________________________________
 
 
Зорчигчийн тухай мэдээлэл:
1.             Овог нэр  ______________________________________________________________
2.             Төрсөн он, газар            ___________________________________________________
3.             Ажлын газар, алба буюу сургууль _________________________________________
(байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, хаяг)
_________________________________________
 
4.                 Оршин суугаа газар                              _________________________________________
5.        Биеийн байцаалтын баримт бичиг    _________________________________________
(баримт бичгийн нэр, дугаар, хэн хэдийд олгосон)
 
 
Зорчигчийн тайлбар:
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
 
Дээрх тайлбар миний ярьсны дагуу үнэн зөв бичигдсэн бөгөөд актын хувийг авсан болно.
            Зорчигчийн гарын үсэг:                  ____________________________________________
Акт үйлдэгчийн гарын үсэг:            ____________________________________________
Актад дурдсан хураагдсан бодис ба зүйлсийг   ________________________________
            _________________________________________________________________________
(нисэх байгууллага, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн)
            _________________________________________________________________________
_________________________________________________________________________
(үдэн гаргаж байгаа хүмүүс, төрөл төрөгсдөд буцаан өгсөн , тэдний нэр, хаяг)
 
Хүлээн авсан этгээдийн гарын үсэг:        ____________________________________________
Хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг, албан тушаал:
_______________________________________________________________________________

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 6 дугаар хавсралт
 
 
АГААРЫН ТЭЭВРИЙН ХӨЛГӨӨР ЗОРЧИГЧДОД ТОРГУУЛЬ ОНОГДУУЛСАН ТУХАЙ ШИЙТГЭЛ №
 
199... оны ....-p сарын ....-ны өдөр            ___________________________Нисэх буудал
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
(овог нэр, албан тушаал)
 
_________________________ би, иргэн ________________________________-ий агаарын тээврээр тээвэрлэхийг хориглосон бодис ба эд үйлсийг хууль бусаар тээвэрлэсэн болон тээвэрлэхийг оролдсон тухай баримтыг хянан үзээд
 
Олсон нь:
1.      Иргэн       _________________________________________________________
(овог, нэр)
2.             Төрсөн он, газар _________________________________________________
3.             Ажил буюу сургуулийн хаяг ________________________________________
4.             Оршин суугаа газар _______________________________________________
5.             Гэр бүлийн байдал ________________________________________________
6.             Сарын цалин, орлогын хэмжээ ___________________________________
7.      Биеийн байцаалтын баримт бичиг ________________________________
(баримт бичгийн нэр, дугаар, хэн, хэдийд олгосон)
199... оны ... -p сарын ... -ны өдрийн ....-p аяллаар агаарын тээврээр тээвэрлэхийг хориглосон бодис ба зүйлсийг хууль бусаар тээвэрлэхийг оролдож Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн          -p зүйлийг зөрчсөн байх тул
 
 
ТОГТООХ НЬ:
1.        Иргэн _________________________________________________________________-д (овог, нэр)
_________________________________________________________________ төгрөгийн
{бичмэлээр)
торгууль оногдуулсугай.
2.        Иргэн _____________________________-д торгууль төлөх журам, торгууль төлөхөөс зайлсхийсний үр дагавар болон тухайн шийтгэврийг давж заалдах журмыг тайлбарлан өгөв.
_________________________________________________________________________
(шийтгэвэр үйлдэгчийн овог, нэр, албан тушаал)
 
Энэхүү шийтгэврийг гардаж авснаас хойш нэн даруй биелүүлнэ. Торгуулийг 15 хоногийн дотор дурдсан торгуулийн мөнгийг ____________________-p дансанд эсвэл ______________________________________-д сайн дураараа тушаана.
(байгууллагын нэр)
Торгууль төлсөн тухай тасалбарыг ____________________________________________-д
(албан тушаалтан буюу байгууллагын нэр)
тогтоосон хугацаанд торгуулийг төлөөгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
 
Энэхүү шийтгэврийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны байгууллагад давж заалдаж болно. Торгууль оногдуулах тухай шийтгэврийг хүлээн авсан бөгөөд давж заалдах ба торгуулийг төлөх журам, хугацааг надад тайлбарлан өгсөн болно.
 
 
19... оны .... -p сарын .... -ны өдөр
 
 
Зөрчил гаргагчийн гарын үсэг           ________________________________

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 7 дугаар хавсралт
 
ЗОРЧИГЧИЙГ байхгүй үед тээшний үзлэг хийсэн тухай акт
 
199... оны .... -p сарын ....      ________________________________ Нисэх буудал
_____________________________________________________________________ би
(акт үйлдэгчийн овог, нэр, албан тушаал)
_______________________________________________________________________
(үзлэг хийх тухай захирамж өгсөн этгээдийн овог, нэр, албан тушаал)
захирамжийг үндэслэн энэхүү актыг үйлдэв.
1.        ______________________________________________________________________
{овог, нэр, оршин суугаа газар, утасны дугаар)
2.        ______________________________________________________________________{овог, нэр, оршин суугаа газар, утасны дугаар)
нарын гэрчүүдийг байлцуулан зорчигчийг байхгүй үед _____-p аяллаар ___________ _________________________нисэх буудлаас __________________________ буудалд хүрэх ____________________зорчигчид хамаарагдах № _________зүүлттэй тээшид _________________________________байранд үзлэг хийв.
(ямар байранд)
Үзлэг хийх үеэр _______________________________________________________
_____________________________________________________________________
(зорчигчийн тээшинд авч явахыг хориглосон ямар бодис ба эд зүйлсийг илрүүлсэн буюу илрүүлээгүйг тодорхой бичнэ).
 
 
Гэрчийн гарын үсэг:            1. ____________________________________
2. ____________________________________
 
Тээшинд үзлэг хийсэн этгээдийн албан тушаал, гарын үсэг:
_____________________________________________________________________
Тээшний үзлэгийн үеэр хураан авсан аюултай бодис ба эд зүйлс, ачааг
____________________________________________________________________
(хэзээ, хэнд, ямар зорилгоор шилжүүлэх гэх мэт)
шилжүүлэв.
 
Хүлээн авсан этгээдийн гарын үсэг:                    ____________________________
Хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг:   ____________________________
 
 
199... оны .... -p сарын

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 8 дугаар хавсралт
 
                                                ______________________________________ Нисэх буудал
 
Зорчигчоос иргэний агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай бодис 6a эд зүйлсийг хураасан тухай актын бүртгэл
 
Актын дугаар, он, сар, өдөр
Зорчигчийн овог, нэр
Аяллын дугаар
Үзлэгийн төрөл ( биед ба гар тээш, тээшний)
Үзлэгийн үр дүн (юу илэрсэн)
1
2
3
4
5
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 9 дүгээр хавсралт
 
                                                ______________________________________ Нисэх буудал
 
 
Үзлэгээр орсон аялал болон зорчигчдын бүртгэл
 

 

 

 

Үзлэг хийсэн он.сар, өдөр
Аяллын дугаар
Үзлэгээр орсон зорчигчдын тоо
Акт тавиулсан зорчигчдын тоо
Үзлэгийн ээлжийн (хэсгийн) ахлагчийн овог, нэр, гарын үсэг
Нийт
Түүний дотор дамжин өнгөрсөн
1
2
3
4
5
6
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 10 дугаар хавсралт
 
 
Нисэхийн аюулгүй байдлын тухай тайлан
________________________________( байгууллагын нэр)
______________________(улирал, хагас жил, 1 жилээр)
 
Иргэний агаарын тээврийн хэвийн үйл ажиллагаан дахь хөндлөнгийн хууль бус үйлдлийн хэлбэр
Тоо
Тайлбар
1. Агаарын хөлөг, Иргэний агаарын тээврийн барилга байгууламжийг дэлбэлэх
 
 
2. Агаарын хөлгийг булаан авсан, авч зугтаасан
 
 
3. Агаарын хөлгийг булаан авах оролдлого
 
 
4. Хорлон сүйтгэх (оролдлого)
 
 
5. Газарт довтлох /түүний дотор барьцаанд авсан/
 
 
6. Агаарын тээврийн нэр дээр айлган сүрдүүлсэн. (амаар, нэргүйгээр айлган сүрдүүлсэн этгээдийг илрүүлсэн, утсаар, бичгээр мэдээлсэн)
 
 
7. ИАТ-ийн объект, агаарын хөлгийг бүслэн авсан.
 
 
8. Агаарын хөлөгт зөвшөөрөлгүй нэвтрэн орсон.
 
 
9. Агаарын тээврийн объектод зөвшөөрөлгүй нэвтрэн орсон.
 
 
10. Мөргөлдөөн хөндлөнгийн бусад хууль бус халдлагууд, үйлдэл.
 
 
Хөндлөнгийн хууль бус үйлдлийн нийт дүн
 
 

Нисэхийн аюулгүй байдлын албаны үйл ажиллагааны үр дүн
 
Үндсэн үзүүлэлтүүд
Тоо
1.
Тээвэрлэсэн зорчигчид _____________________(хүн)
 
2.
Үзлэгт орсон зорчигчид ____________________(хүн)
 
3.
Хориглосон бодис ба зүйлс тээвэрлэх гэж байгаад илэрсэн этгээд ____________________________ (хүн)
 
4.
Илрүүлсэн ба хураан авсан:
 
а. Бүх төрлийн зэвсэг, тусгай хэрэгслийн нийт дүн .... (ш)
 
түүний дотор:
-галт зэвсэг _______________ (ш)
 
 
 
-хүйтэн зэвсэг _____________ (ш)
 
 
 
-газын зэвсэг _____________ (ш)
 
 
 
бусад төрлийн зэвсэг, тусгай хэрэгсэл _________________ (ш)
 
б. Бүх төрлийн байлдааны галт хэрэгслийн нийт дүн ______(ш)
 
 
түүний дотор:
- байлдааны сум................... (ш)
 
 
 
 
- гранат................................... (ш)
 
 
 
 
-пуужин (дохио ба гэрэл болон бусад төрлийн байлдааны галт хэрэгсэл _____(ш)
 
в. Тэсэрч дэлбэрэх бодис: _______________________ (кг)
 
г. Түргэн шатамхай шингэн ______________________ (л)
 
д. Хорт, идэмхий болон бусад бодис _______________ (кг)
 
5.
Нисэх буудлын нийтийн эзэмшлийн болон түүний ойролцоох газар нутгаас агаарын тээврээр тээвэрлэхийг хориглосон зүйлс ба бодис илрүүлсэн тохиолдлын тоо
 
6.
Зорчигч нь байхгүй тээшийг илгээсэн /авсан тохиолдлын тоо
 
7.
Эрхзүйн зөрчил гаргагчид авсан арга хэмжээний тоо
 

 
 
 
 
 
 
 
Тайлангийн илтгэх хуудас
 
Илтгэх хуудас нь дараах агуулгатай байна. Үүнд:
•           Тайлангийн хугацаанд гарсан иргэний нисэхийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл (он, cap, өдөр, газар, болсон нөхцөл байдал, зөрчил гаргасан хүний биеийн байцаалт, авсан арга хэмжээ, үр дагавар гэх мэт);
•           Нисэхийн аюулгүй байдалд өгсөн үнэлэлт (нисэхийн аюулгүй байдлыг хангах албаны тоног төхөөрөмж, тэдгээрийн бэлэн байдал, агаарын хөлгийн хамгаалалтын байдал, нэвтрэх үнэмлэхний болон дотоод объектын дэглэм, зорчигчид болон тэдгээрийн тээш, ачаа, шуудан, агаарын хөлгийн үйлчилгээнд хэрэглэгдэх бараанд хийх үзлэгийн байдал зэрэг);
•           Нисэхийн аюулгүй байдалд хяналт тавих шуурхай хэсгийг байгуулсан "Нисэхийн аюулгүй байдлын хөтөлбөр"-ийг нисэх буудлуудад боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан тухай мэдээлэл;
•           Агаарын хөлгийг булаан авах буюу ийм сүрдүүлгийн үед нисэх буудлын албадын хэсэг хамтын ажиллагаа болон цугларалт, мэдээлэл, мэргэжлийн yp чадварыг дээшлүүлэх ажлын байдлын тухай;
•           Хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар идэвх санаачилгатай ажилласан тухай мэдээлэл.
 
 
 
 
 
ТАЙЛАН БИЧСЭН:           __________________________________________________
                                                                        (овог нэр, албан тушаал)

ДБХ-ийн сайдын 1998 оны 281 тоот тушаалаар батлагдсан зааврын 10 дугаар хавсралт
 
199... оны ... -p сарын ... өдөр                   ______________________________нисэх буудал
 
Нисэхийн аюулгүй байдлын албаны ажилтан
_____________________________________________________________________________

(овог нэр, албан тушаал)
Аяллын дугаар___________________ чиглэл ____________ онгоцны дугаар ____________ зорчигч __________________________-аас _____________________________________
 (овог, нэр, албан тушаал)                                                          ( зэвсэг, тусгай хэрэгслийн төрөл)
__________________________ дугаартай зэвсэг _________________________________
_________________________________________________________________________

_________________________________________________________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
 
 
 
                        Дээрх зүйлсийг ____________ сарын хугацаанд буцааж олгоно.
 

 
АБА-ны ажилтан ______________ Гарын үсэг ___________________________
                                                            ( овог нэр)
 
Экипажийн дарга ________________ гарын үсэг _______________________
( овог нэр )
 
                        Зорчигчийн овог нэр ______________ Гарын үсэг ______________________