A

A

A

Бүлэг: 1979

/ЗТХС, НЗД-ын хамтарсан 2021 оны А/94, А/493 дугаар тушаал, захирамжаар хүчингүй болгосон/

Дэд бүтцийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын

1999 оны хамтарсан 89/А/55 дугаар тушаал, захирамжийн хавсралт

 

ТРОЛЛЕЙБУСНЫ ТЕХНИК АШИГЛАЛТЫН ДҮРЭМ

 

1.Ерөнхий зүйл

1.1.Энэхүү дүрмийн зорилго нь цахилгаан тээврийн техникийн ашиглалтад хамаарах зам, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүнд тавих шаардлага, хөдөлгөөнийг зохион байгуулах журмыг тогтоож, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, техникийн болон хөдөлгөөний осол зөрчилгүй ажиллахад оршино.

1.2.Цахилгаан тээврийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажилтнууд болон троллейбусны шугам бүхий замд тээвэрлэлт гүйцэтгэгчид тэрчлэн инженерийн шугам сүлжээ, зам гүүрний засварын ажил гүйцэтгэгчид энэ дүрмийг мөрдөнө.

1.3.Троллейбус, цахилгааны татах дэд станц, контактын сүлжээний засвар, техникийн үйлчилгээ, троллейбусны хөдөлгөөн, ашиглалттай холбогдох заавар, журам, аюулгүй ажиллагааны дүрмийг "Цахилгаан тээвэр" компани боловсруулан баталж мөрдүүлэх бөгөөд тэдгээр нь энэ дүрмийн шаардлагад нийцсэн байна.

2.Цахилгаан тээврийн объектыг ашиглалтад оруулах журам:

2.1.Барилга байгууламж, тоног төхөөрөмж, машин механизм, хөдлөх бүрэлдэхүүн нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу баригдаж суурилагдсан буюу техник ашиглалтын үндсэн үзүүлэлтийг хангасан байвал зохино.

2.2.Шинээр байгуулагдсан болон өргөтгөл шинэчлэлт хийсэн цахилгаан тээврийн объектыг захиалагч байгууллагын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг нь шалгаж ашиглалтад хүлээн авах бөгөөд Дэд бүтцийн хяналтын албаны мэргэжлийн байцаагчийг ажлын хэсэгт оролцуулсан байна.

3.Хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулах, данснаас хасах:

3.1.Шинээр хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авч, шугамд ажиллуулахын өмнө бүх тоноглолд үзлэг тохируулга хийж 50 км-ээс доошгүй замд явуулж туршина.

3.2.Хөдлөх бүрэлдэхүүний улсын бүртгэлийн дугаарыг кузовын урд, хойно хажуу талд бичнэ.

3.3.Эдэлгээний хугацаа, гүйлтийн норм гүйцсэн хөдлөх бүрэлдэхүүнийг цаашид ашиглахдаа жил бүр компанийн захирлын тушаалаар томилогдсон техникийн комиссын шалгаж гаргасан дүгнэлтийг үндэслэн Дэд бүтцийн улсын хяналтын алба зөвшөөрөл өгнө.

3.4.Төрийн өмчит аж ахуйн газрын эзэмшилд байгаа цаашид ашиглах боломжгүй эдэлгээний /гүйлтийн/ норм дууссан хөдлөх бүрэлдэхүүнийг байгууллагын техникийн комиссын актыг үндэслэн хотын төрийн өмчийн газрын зөвшөөрөлтэйгөөр данснаас хасах бөгөөд төрийн өмчийн оролцоотой болон хувьцаат компанийн эзэмшилд буй үндсэн хөрөнгө, хөдлөх бүрэлдэхүүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн данснаас хасна.

4.Хөдлөх бүрэлдэхүүний засвар, техникийн үйлчилгээ, засварын депо

4.1.Засвар, техникийн үйлчилгээг хөдлөх бүрэлдэхүүний техник ашиглалтын горим, шаардлага болон тухайн цахилгаан тээврийн компаниас тогтоосон журмын дагуу урьдчилан сэргийлэх зарчмаар зохион байгуулж хөдлөх бүрэлдэхүүний техникийн бүрэн бүтэн байдал аюулгүйн ажиллагааг хангаж ажиллана.

4.2.Үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүйгээр хөдлөх бүрэлдэхүүний хийц, бүтцийг өөрчлөхийг хориглоно.

4.3.Ашиглагдаж байгаа троллейбусны цахилгааны тусгаарлалтын эсэргүүцэл нь тогтоосон хэмжээнд байх ёстой.Ашиглалтын үед троллейбусны цахилгааны тусгаарлалтын эсэргүүцлийн хэмжилтийг техникийн үйлчилгээ бүрт хийж, үзүүлэлтийг тусгай дэвтэрт тэмдэглэнэ. Цахилгаан тусгаарлалтын эсэргүүцэл хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд хөдлөх бүрэлдэхүүнийг шугамд ажиллуулахыг хориглоно.

4.4.Цахилгаан тээврийн компани нь хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ засварыг гүйцэтгэх, шалгаж хүлээн авах, хадгалах болон хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн тоноглол, зангилгаа эд ангийн техникийн ашиглалтад тавих шаардлагыг нарийвчлан тусгасан заавар, журмыг баталж мөрдөнө.

4.5.Цахилгаан тээврийн хөдлөх бүрэлдэхүүн түүний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, засварын заавар, техникийн ашиглалтад тавих шаардлагад доорхи зүйлийг тусгавал зохино.

4.5.1.Цахилгаан тээврийн хөдлөх бүрэлдэхүүн, түүний шугам сүлжээ тоног төхөөрөмжийн засвар, техникийн үйлчилгээ оношилгооны төрөл, үечлэл, тэдгээрийг гүйцэтгэх хөдөлмөр зарцуулалт, техникийн үйлчилгээ, оношилгоо, засварын үндсэн ажилбар, технологи;

4.5.2.Техникийн үйлчилгээ, оношилгоо, засварын ажлыг гүйцэтгэх тоног төхөөрөмж, тэдгээрт тавигдах техникийн шаардлага;

4.5.3.Цахилгаан тээврийн хөдлөх бүрэлдэхүүний засвар техникийн үйлчилгээ оношилгоог гүйцэтгэх депо-гийн үйл ажиллагаа, техник технологийн шаардлага, галын болон техникийн аюулгүй ажиллагааг хангах нөхцөл, шаардлага;

4.5.4.Техникийн үйлчилгээ, оношилгоо, засварын ажлыг гүйцэтгэх аюулгүйн техникийн ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, ажлын горим.

4.5.5.Хөдлөх бүрэлдэхүүн түүний цахилгаан шугам сүлжээний ашиглалтын болон техникийн бүрэн бүтэн байдал, агрегат, зангилгаа, систем бүрийн техник ашиглалтын шаардлага, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо;

5.Хөдлөх бүрэлдэхүүнийг шугамд ажиллах үед хийх засвар, техникийн үйлчилгээ:

5.1.Хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд хяналт тавьж зорчигчдын үйлчилгээний үед гарч болох гэмтлийг засварлах зорилгоор шугамд засварын цэг байгуулж ажиллуулах бөгөөд энэхүү цэгт ажиллах засварчид нь жолоочийн захиалгын дагуу гарсан гэмтлийг засварлах буюу троллейбусанд гэмтэл тохиолдохоос урьдчилан сэргийлэх үзлэг хийж энэ тухай тусгай дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулна.

5.2.Троллейбусны жолооч рейс тутамдаа гүйдэл хүлээн авагчийн толгойн /башмакны/ оосрын бүрэн бүтэн байдлыг шалган баталгаажуулж шаардлагатай бол сольж байна.

6.Техникийн түргэн тусламж:

6.1.Шугамд ажиллаж байгаа троллейбусны гэмтэл, зам тээврийн ослыг богино хугацаанд арилгах зорилгоор техникийн түргэн тусламжийг зохион байгуулж диспетчерийн шууд удирдлагаар ажиллуулна.

6.2.Техникийн түргэн тусламжийн бригад нь зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх бөгөөд техникийн түргэн тусламжийн автомашин нь өргөх механизм, хоёр талын богино долгионы радио холбооны төхөөрөмжөөр тоноглогдож, шаардлагатай багаж сэлбэг, аюулгүй ажиллагааны хамгаалах хэрэгслүүд, дохио, замын хаалт зэргийг иж бүрдүүлсэн байна.

7.Троллейбусны цахилгаан хангамж

7.1.Цахилгааны татах дэд станц, контактын сүлжээ, кабель шугамын ашиглалт, засвар угсралт, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэхдээ эрх бүхий байгууллагаас гаргасан дор дурдсан дүрэм, зааврыг мөрдөнө.

- Цахилгаан байгууламжийн дүрэм;

- Цахилгаан байгууламжийн ашиглалтын дүрэм;

- Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм;

- Хамгаалах хэрэгслийг ашиглах ба турших дүрэм;

- Контактын сүлжээний ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм;

- Троллейбусны техник ашиглалтын дүрэм болон барилгын зураг төслийн норм, галын аюулаас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон дүрэм, журам, үйлдвэрийн эрүүл ахуйн дүрэм, заавар;

- Татах дэд станц контактын болон кабель сүлжээний ашиглалтын заавар;

7.2.Татах дэд станцын тогтмол гүйдлийн дамжуулагч /шин/ дахь хүчдэл хэвийн ачаалалтай үед 600-700 В, ачаалалгүй үед 800 В хүртэл өөрчлөгдөж болно.

7.3.Татах дэд станц, өндөр хүчдэлийн кабель шугам, 600-800 В-ийн тогтмол гүйдлийн контактын сүлжээ, кабель шугамын хамгаалалтын зурвасыг дараах зай хэмжээгээр тогтоож, хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, хашаа хороо барих, эд зүйлс хурааж байрлуулахыг хатуу хориглоно.Үүнд:

- Татах дэд станцын барилгаас 5 м дотор

- Контактын сүлжээний захын утаснаас 2 м дотор

- Кабель шугамаас 1 м дотор . .

Зайлшгүй шаардлагаар энэ хамгаалалтын зурвас дотор ямар нэг ажил хийх бол цахилгаан тээвэр компанийн зөвшөөрөл, хяналтын дор гүйцэтгэнэ.

7.4.Контактын сүлжээний утсыг замын хучилтын гадаргуугаас 5.0-5.8м өндөрт +-0.1-0.15м хэлбэлзэлтэйгээр бэхэлнэ.Харин троллейбусны засварын газар, депо дотор болон гүүрэн доогуур 20-30 хувийн налуутайгаар өндрийг 4.2м хүртэл багасгаж болно.

7.5.Контактын сүлжээ нь цахилгаанжаагүй төмөр замтай нэг түвшинд огтлолцох үед зэс утсыг замын рельсээс 5.75 м-ээс доошгүй өндөрт байхаар бэхэлнэ.

7.6.Контактын сүлжээний утас нь тулгуур болон барилга байгууламж бусад зүйлсээс найдвартай тусгаарлагдсан байх ёстой.Сүлжээний тулгуурыг газардуулга болгон ашиглахыг хориглоно.

7.7.Контактын сүлжээний утсыг дараах нөхцөлд солино.Үүнд:

- МФ-85 маркийн зэс утасны хөндлөн огтлолын өндөр нь 15 хувь элэгдсэн

- МФ-100 маркийн зэс утасны хөндлөн огтлолын өндөр нь 16 хувь элэгдсэн

- Утас бэхэлсэн цэгүүдийн хооронд байгаа хавчаарын 75 хувь нь элэгдсэн эсвэл түлэгдэж хайлсан

- Өндөр температурын үйлчлэлээс болж утасны механик шинж чанар өөрчлөгдсөн.

7.8.Нийслэлийн дүүрэгт газар шорооны ажил хийх, контактын сүлжээ байрласан замын дагуу буюу түүнийг огтолж 4 м ба түүнээс дээш өндөр, овор ихтэй машин механизм явах бол цахилгаан тээвэр компаниас зөвшөөрөл авч тэдний хяналтын дор гүйцэтгэнэ.

7.9.Контактын сүлжээний тулгуур дээр компанийн зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмж, самбар зэрэг нэмэгдэл зүйлс байрлуулахыг хориглоно.

8.Дэд станц, контактын сүлжээний шуурхай засвар үйлчилгээ

8.1.Цахилгаан татах дэд станцын үйлчилгээг энэ дүрмийн ашиглалтын болон засвар техникийн үйлчилгээний заавар, удирдлагын техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ.

8.2.Троллейбусны контактын сүлжээний хүчдэлийг салгаж цахилгаан татах дэд станцад ажил гүйцэтгэх шаардлагатай бол энэ талаар цахилгаан тээвэр компанийн хөдөлгөөний албатай зөвшөөрөлцсөн байна.

8.3.Троллейбусны цахилгаан сүлжээний шугаман таслуур автоматаар таслагдахад шуурхай диспетчер уг төхөөрөмжийн давтан залгалт хийх зааврыг цахилгаан тээврийн компани боловсруулж мөрдүүлнэ.

8.4.Цахилгаан татах дэд станцын шуурхай диспетчер нь тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, автомат таслалтын тухай цахилгааны төв диспетчер болон хариуцсан албан тушаалтан нарт яаралтай мэдэгдэж тэдний өгсөн заавраар ажиллана.

8.5.Цахилгаан татах дэд станцын тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ туршилтыг компаниас тогтоосон хугацаанд хийх бөгөөд энэ нь улсын хяналтын албанаас баталсан тоног төхөөрөмжийг турших норм, троллейбусны цахилгаан татах дэд станцын тоног төхөөрөмжийн засварын ажлын зааварт заасан хэмжээнээс бага байж болохгүй.

8.6.Байнгын диспетчертэй цахилгаан татах дэд станцын тоног төхөөрөмжид хийх үзлэгийг таслалт хийхгүйгээр хоног нэгээс доошгүй удаа, байнгын диспетчергүй татах дэд станцад 7 хоногт нэгээс доошгүй удаа хийнэ.9

9.Хөдөлгөөний зохион байгуулалт

9.1.3орчигч урсгалын хэмжээ, чиглэлээс хамааруулан үйлчилгээний чиглэлийн сүлжээг зохионо.Зорчигч, үйлчилгээний чиглэлийн сүлжээг батлах, өөрчлөлт оруулахыг хотын захирагчийн ажлын алба, тээвэр зохицуулалтын газар шийдвэрлэнэ.Чиглэлийн сүлжээнд өөрчлөлт орсон тухай бүрт хүн амд урьдчилж мэдэгдэнэ.

9.2.Троллейбусны хөдөлгөөнийг зохион байгуулах үндэс болох шугамын үйлчилгээний графикийг Тээвэр зохицуулалтын газар, Цахилгаан тээвэр компани хамтран батална.

9.3.Троллейбусны шугамын үйлчилгээний графикийг доорхи шаардлагыг харгалзан боловсруулна.Үүнд:

- хөдөлгөөний аюулгүй байдал

- маршрутад энэхүү дүрэм болон замын хөдөлгөөний дүрмийн дагуу зөвшөөрөгдсөн хурдаар явах боломжийг хангах.

- троллейбусны маршрутын бүх үйлчилгээг нь өөр хоорондоо болон бусад төрлийн тээвэр, үйлдвэр албан байгууллагуудын ажиллах хуваарьтай уялдуулсан байх

- хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ачаалалтай ашигтай ажиллуулах;

- техник ашиглалт, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэх;

- жолоочийн ажлын цагийн тогтоосон горимыг дагаж мөрдөх;

- хөдлөх бүрэлдэхүүний засвар, техникийн үйлчилгээний мөрдөгдөж байгаа системийг хэрэгжүүлэх;

- гудамж зам, уулзвар, эцсийн буудлууд, чиглэлүүдийн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварын хэмжээнд хөдөлгөөний давтамжийг тооцсон байх.

9.4.Троллейбусны депогоос гарах, үйлчлэх чиглэл, хяналтын цэгүүдээр дайрч өнгөрөх, буудлуудад зогсох, эцсийн буудлаас буцах, депод ирэх, техникийн үйлчилгээнд орох, зогсох мөн ээлж солих, завсарлага хийх, цай уух цагууд нь шугамын үйлчилгээний графикт нарийн заагдсан байна.Шаардлагатай тохиолдолд богино рейс хийлгэх, өөр чиглэлээс троллейбус авах зэргээр хөдөлгөөний графикт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж болно.

9.5.3орчигч урсгалд өөрчлөлт орох, цаг агаарын нөхцөлөөс хамаарч өвөл, зуны улирлаар болон ажил, амралтын өдрөөр хөдөлгөөний графикийг ялгавартай хийнэ.

9.6. 3орчигч урсгалаас хамааран үйлчилгээний чиглэлийн дагуу дундын болон эцсийн буудлыг зохион байгуулна.

9.7.Чиглэл бүрт нэгээс доошгүй эцсийн буудал байна.Эцсийн буудлын үйлчлэх хүрээг хотын тээвэр зохицуулалтын газрын шийдвэрээр батална. Бүтэн рейсийн үргэлжлэх хугацаа 1.5 цагаас илүү байвал чиглэлийн нөгөө эцэст ариун цэврийн өрөө бүхий байр байгуулна.

9.8.Эцсийн буудлуудад троллейбус эргэх, гүйцэж түрүүлэх, удаан хугацаагаар зогсох, жижиг засвар хийхэд зориулагдсан контактын сүлжээ бүхий хатуу хучилттай талбай, жолооч үйлчлэгчдийг халуун хоол ундаар үйлчлэх, түр амраах, ариун цэвэр ахуйн зэрэг өрөө бүхий байртай байна.

10.Троллейбусны хөдөлгөөний замд тавих шаардлага

10.1.Троллейбус явах зам нь хатуу хучилттай, 600 промиллээс илүүгүй налалттай байна. Троллейбусны замын өргөн нь хөдөлгөөний 2 талын урсгалтай бол 15 м-ээс доошгүй, нэг урсгалтай бол 7.5м-ээс доошгүй байна.Хотын захирагчийн ажлын албаны зөвшөөрлөөр өргөтгөл шинэчлэлт, засварын ажил хийх үед 6.8 м өргөнтэй зам дээр 2 урсгалтай хөдөлгөөнийг түр зохион байгуулж болно.

10.2.Өвлийн улиралд зорчигчид суух талбай, гудамж, ялангуяа замын өгсөх уруудах хэсгийн цас, мөсийг байнга цэвэрлэж, зам, дугуй хоёрын барьцалтын коэффициентыг дээшлүүлэх зорилгоор элс болон бусад зүйлийг цацаж байна.зам нь овгор товгор, нүх хонхор үүсээгүй тэгш гадаргуутай байх шаардлагатай.

10.3.Зам засах, мөс цас цэвэрлэх, элс цацах ажлыг эрхлэх байгууллагыг хотын захирагчийн ажлын албаны шийдвэрээр томилно.Замын байдалд хяналт тавьж засварлуулах ажлыг хотын захирагчийн ажлын алба хариуцна.

10.4.3амд үргэлжилсэн буюу хэсэгчилсэн эвдрэл үүсэж, тэр нь хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн ашиглалтад сөрөг нөлөө үзүүлэх мөн энэхүү дүрмийн шаардлагыг хангахгүй байвал төв диспетчер нь хотын захирагчийн ажлын алба, хотын тээвэр зохицуулалтын газарт яаралтай мэдэгдэж, троллейбусны үйлчилгээг түр хааж болно.

10.5.Троллейбус явдаг зам дээр ажил гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил эхлэх, дуусах хугацааг цахилгаан тээвэр компанитай заавал тохиролцож зөвшөөрөл авна.

10.6.Зам дээр троллейбус техникийн саатлаар зогсож засвар хийх, контактын сүлжээний утас, тросс тасарч унжсан, тусгай эд анги эвдэрсэн, засварын бригад ажил гүйцэтгэж байх үед бусад тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох ба замын цагдаагийн ажилтнууд хөдөлгөөн зохицуулахад туслалцаа үзүүлнэ.

11.Троллейбусыг депогоос шугамд гаргах, троллейбусыг хүлээн авах

11.1.3орчигчдын үйлчилгээнд ажиллах троллейбусыг депогоос "хуваарийн дагуу гаргах бөгөөд жолоочид троллейбус техникийн хувьд бүрэн бүтэн шугамд ажиллаж болох тухай шалгах мастер, шугамд гаралтыг зохион байгуулах диспетчерийн гарын үсэгтэй замын хуудсыг тухайн троллейбусны жолоочид олгоно.Энэхүү замын хуудас нь троллейбусыг депогоос гаргах, шугамд ажиллуулж болох эрхийн баримт бичиг болно.Замын хуудсанд гарын үсэг зурах үндэслэл нь троллейбусны засвар, техникийн үйлчилгээний бүртгэлийн дэвтэрт бичигдсэн техникийн бүрэн бүтэн байдлын тухай тэмдэглэл болж өгнө.

11.2.Троллейбусны жолооч нь депогоос гарах үедээ троллейбусны тормос, жолооны удирдлага, генераторын ажиллагааг шалгаж, гадны ямар ;Нэг дуу чимээ байхгүйг магадлан гэмтэл байгааг илрүүлсэн тохиолдолд троллейбусыг зогсоож энэ тухай гаралт хариуцсан диспетчерт эсвэл хөдөлгөөний албаны шугамын ажилтанд мэдэгдэж тэдний заавраар ажиллах үүрэгтэй.

12.Хөдөлгөөнийг удирдах

12.1.Хөдөлгөөний жигд ажиллагаа, аюулгүй байдлыг хангахад хяналт тавих удирдан зохион байгуулах ажлыг хотын тээвэр зохицуулалтын газар хариуцна.

12.2.Шугамын троллейбус бүрийн хөдөлгөөнийг зохицуулж шуурхай удирдлагаар хангах үүргийг зөвхөн төв диспетчер гүйцэтгэнэ.Шугамд ажиллаж байгаа троллейбусны үйлчилгээтэй холбоотой ажилтан бүр төв диспетчерийн удирдлагын шийдвэрийг биелүүлнэ.Төв диспетчерт мэдэгдэхгүйгээр троллейбусны хөдөлгөөний талаар шийдвэр өгөхийг хориглоно.

12.3.Төвийн диспетчерийн үүрэг, шийдвэр, шугамд гарсан осол зөрчил болон графикийн өөрчлөлтийн тухай үнэн зөв мэдээллийг шуурхай дамжуулах, хүлээн авах, хөдөлгөөний удирдлагаар ханган зохион байгуулах үүргийг хяналтын болон эцсийн зогсоолын диспетчер хариуцна.

12.4.Хөдөлгөөний албаны ажилтнууд, жолооч нар болон троллейбусны хөдөлгөөнтэй холбоотой бусад албадын хүмүүс ажил үүргээ нарийн чанд биелүүлнэ.

12.5.Үйлчилгээний чиглэлийн аль нэгэн хэсэгт хөдөлгөөн саатсан үед тойрох хөдөлгөөн хийх схемийн дагуу хөдөлгөөний чиглэл&иг хяналтын ажилтнууд өөрчилж, хөдөлгөөнийг эхлүүлэх шийдвэрийг өгч энэ тухайгаа төв болон эцсийн зогсоолын диспетчерт яаралтай мэдэгдэх үүрэгтэй.Хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн тухай шийдвэр нь замын хуудсанд бичигдсэн байвал зохино.Төвийн болон хяналтын диспетчерийн утсаар өгөгдсөн аман шийдвэрийг эцсийн буудалд ирэхэд нь диспетчер нь замын хуудсанд бичнэ.

12.6.Цас, бороо, манантай, зам хальтаргаатай болон цаг агаарын хүндэрсэн нөхцөлөөс шалтгаалж хөдөлгөөний өгөгдсөн графикийг биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд төвийн диспетчерийн шийдвэрээр хөдөлгөөнийг тусгай дэглэмд оруулан графикийг өөрчилнө.Рейсийн эргэлтийн хугацааг тогтоохгүйгээр явуулах буюу уртасгана.Хөдөлгөөний тусгай дэглэмд оруулах хугацаа ба журмыг тухайн байдлаас хамааруулан тодорхойлж хяналтын албаны дарга батална.

13.Троллейбусны хөдөлгөөн

13.1.Жолооч тоормослох үедээ урд яваа тээврийн хэрэгслийг мөргөх тохиолдол гаргахгүй байхаар зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.Ар араасаа явж байгаа троллейбусны хоорондын зай 20 км/цагийн хурдтай үед 30 метр, 40 промиллын налуу зам ба их хурдтай явж байх үед 60 метрээс багагүй байна.

13.2.Урд зогсож байгаа троллейбус, автобусанд ойртох зай тэгш газар 3 м, өгсүүр уруу газар 5 метрээс багагүй байна.

 

Тайлбар: Үзэгдэх орчин муу байгаа нөхцөлд болон гулсах аюул гарах үед /цасан шуурга, хальтаргаа г.м/ дээрх зайнууд хоёр дахин их байх шаардлагатай.