- Нүүр
- Сайдын тушаал
- ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТАЛОН ХЭРЭГЛЭХ ЖУРАМ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 82-р тушаалаар хүчингүй болсон/
/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 82-р тушаалаар хүчингүй болсон/
ДБХ-ийн сайдын 2001 оны 03 дугаар тушаалын хавсралт
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЯНАЛТЫН ТАЛОН ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг хүчтэй болгох, тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг сайжруулж хөдөлгөөний соёл, дэг журмыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
2. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч тээвэрлэлтийн хяналтын талон (цаашид хяналтын талон гэнэ)-тойгоор үйлчилгээнд оролцоно.
3. Хяналтын талоныг Автотээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага батлагдсан загварын дагуу нэгдсэн журмаар хэвлүүлэн олгоно.
4. Хяналтын талоны хугацаа нь тээвэр эрхлэх зөвшөөрөл, гэрээний хугацаанд хүчинтэйбайна.
5. Хяналтын талоныг Автотээврийн улсын байцаагч цоолох эрхтэй.
Хоёр. Хяналтын талон эзэмшигчийн үүрэг
1. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, эдгээр хуульд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
2. Хяналтын талоныг Автотээврийн хяналтын улсын байцаагч, Замын цагдаагийн газрын эрх бүхий ажилтны шаардлагаар шалгуулна.
3. Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нь хяналтын талоныг бусдад шилжүүлэх буюу хяналтын талонгүйгээр шугамын үйлчилгээнд ажиллахыг хориглоно.
Гурав. Хариуцлага
1. Хяналтын талонд заагдсан нэг төрлийн зөрчлийг 3 удаа буюу нийт зөрчлийг 5 удаа зөрчсөн тохиолдолд хяналтын талоныг хүчингүйд тооцно. Жолоочийг мэргэшүүлэх сургалтад хамруулж хяналтын талоныг дахин олгож болно.
2. Хяналтын талоныг 2 дахь удаа хураалгах үед тээврийн хэрэгсэлд олгосон картын хамт хураан авч нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах эрхийг 3 сарын хугацаагаар хасна.
Текст томруулах
A
A
A