- Нүүр
- Сайдын тушаал
- Авто зам, замын байгууламжийг XAAX, чиглэлийг өөрчлөх, тээврийн A хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 104 тоот тушаалын хавсралт
Авто зам, замын байгууламжийг xaax, чиглэлийг өөрчлөх, тээврийн A хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. Монгол улсын нутаг дэвсгэрт дээр байгалийн гамшгийн улмаас авто зам, замын байгууламж боогдсон, эвдрэл гарсан, засвар шинэчлэлтийн хугацаа болсон, шинээр барих, засварлахад авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг xaax, чиглэлийг өөрчлөх, түр замаар явуулах, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад /цаашид авто замыг xaax, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах гэнэ/ "Авто замын тухай хууль", "Авто тээврийн тухай хууль", "Авто замын засвар арчлалтын техникийн дүрэм" /СН-97/-ийн дагуу тодорхой хугацаанд хязгаарлалт хийх, зохицуулах, хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
2. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр авто зам, замын байгууламжийг ашиглаж байгаа гадаадын тээврийн хэрэгсэлд энэхүү журам нэгэн адил хамаарна.
3. Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдлоос бусад үед олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийг xaax, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг Авто зам, Авто тээвэр, Замын цагдаагийн байгууллагаас хамтран гаргасан санал эсвэл Улсын байнгын онцгой комиссын дүгнэлтийг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
4. Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдлоос бусад үед орон нутгийн чанартай авто замыг xaax, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг тухайн орон нутгийн авто зам, авто тээврийн улсын хяналтын байцаагч, Замын цагдаагийн албаны хамтарсан дүгнэлтийг үндэслэн аймаг.нийслэлийн Засаг дарга гаргана.
5. Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдолд олон улс болон улс, орон нутгийн чанартай авто замыг xaax, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах асуудлыг Улсын байнгын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
6. Улс болон орон нутгийн авто зам, замын байгууламжийг ашиглаж буй авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг xaax, чиглэлийг өөрчлөх, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх тухай мэдэгдлийг тухайн замын засвар арчлалтыг хариуцсан байгууллагаас орон нутгийн Авто тээврийн газар, Замын цагдаагийн албанд 3 хоногийн дотор мэдэгдэнэ.
7. Олон улс, улсын чанартай авто замыг xaax, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тохиолдолд шийдвэр гаргасан байгууллага энэ тухай Авто замын газар, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газарт даруй мэдэгдэнэ.
8. Авто замыг xaax, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай мэдээллийг тухайн шийдвэр гаргасан байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж мэдэгдэнэ. Уг мэдээлэлд тухайн чиглэлийн авто замыг xaax, чиглэл өөрчлөх, даац хязгаарлалт хийж эхлэх болон дуусгавар болгох он cap өдөр тодорхой байвал зохино.
Хэрэв дуусгавар болгох өдөр тодорхой бус бол дуусгавар болгохоор товлосон өдрөөс 24 цагийн өмнө энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж мэдэгдэнэ.
ХОЁР. ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ XAAX
9. Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул тохиолдлоос бусад үед авто зам, замын байгууламжийг дараах нөхцөлд түр хааж хугацааг нь тогтооно.Үүнд:
a/ авто зам дээр уулын чулуулгийн нуралт үүсэх бодит аюул бий болсон;
б/зам, гүүр их хэмжээгээр эвдэрсэн, сэтэрсэн, яаралтай засварлах шаардлагатай болсон;
в/богино хугацаанд цэвэрлэх боломжгүй их хэмжээний цас орж зам хаагдсан;
г/хавар, намрын улиралд хөрсний хөлдөлт гэсэлтийн улмаас замын хийц хэсгүүд нь эвдрэхэд эмзэг болсон үед тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даац хязгаарлаж авто замын чиглэлийг хаана.
10. Авто зам, замын байгууламжийг xaax тухай шийдвэр гарсан тохиолдолд замын засвар арчлалтыг хариуцсан байгууллага хаагдсан замын хэсгийг тойрч гарах түр зам, гарц гаргах ажлыг яаралтай гүйцэтгэж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.
ГУРАВ. ABTO ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ
11. Авто замын чиглэлийг авто зам, замын байгууламж тодорхой хугацаагаар хаагдах, зам, гүүрийг засварлах, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацыг хязгаарлах тохиолдолд өөрчилнө.
12. Авто замын чиглэлийг өөрчлөх тухай саналыг тухайн замын хэсгийн засвар арчлалт хариуцсан байгууллага, Авто замын хяналтын улсын байцаагч, Замын цагдаагийн албатай хамтарч боловсруулан Авто зам, Авто тээврийн асуудал эрхэлсэн төв байгууллагад оруулна.
13. Өөрчлөгдсөн замын чиглэлийг тэмдэгжүүлэн, гарц зурвас гаргаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн замын хэсгийн засвар арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллага хүлээнэ.
ДӨРӨВ, ABTO ЗАМААР ЯВАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЭНХЛЭГИЙН ДААЦАД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ
14. Авто зам, замын байгууламжаар өнгөрөх авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаар тогтоох хамгийн хүнд ачааллыг авто замын паспорт, гүүрний карт, замын ашиглалтын нөхцөлд хийсэн үзлэг, шинжилгээнд тулгуурлан гаргана.
15. Олон улс болон улсын чанартай замаар өнгөрөх авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацын хязгаар нь Монгол улсын MNS-4598-98 стандартад нийцсэн байна.
16. Авто замын засвар арчлалтыг хариуцсан байгууллага Авто зам, замын байгууламжийн даац хязгаарлах тухай саналыг Авто замын газарт оруулж шийдвэрлүүлнэ.
17. Авто замыг ашиглаж буй авто тээврийн хэрэгслийн даацыг хязгаарлах тохиолдолд хязгаар тогтоосон хэсэгт авто тээврийн хөдөлгөөнийг саадгүй өнгөрүүлэх түр замыг гаргаж тэмдэгжүүлэх ажлыг тухайн замын засвар арчлалт хариуцсан байгууллага гүйцэтгэнэ.
TAB. БУСАД
18. Авто зам, замын байгууламжийг xaax, чиглэлийг өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацын хязгаарлалт хийх үйл ажиллагаанд энэ журам болон бусад хууль тогтоомж, техникийн дүрмийн дагуу Дэд бүтцийн улсын хяналтын алба, Авто замын газар, Замын цагдаагийн алба хяналт тавина.
Текст томруулах
A
A
A