A

A

A

Бүлэг: 1979

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 11
 
ДҮРЭМ САНААЧЛАХ, ДҮРМИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ
 
 
·        Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 377 тоот тушаалаар батлагдаж, 2002 оны 2-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
·        Дүрэм оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд: /нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй/
 
Дэд бүтцийн сайдын 2001 оны 377 тоот тушаалын хавсралт
 
ДҮРЭМ САНААЧЛАХ, ДҮРМИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ
 
А БҮлэг. ЕрӨнхий зҮйл 1.1.             Зорилго
Иргэний нисэхийн дүрэм шинээр санаачлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
1.2.             Тодорхойлолт
Дүрмийн төсөл гэж дүрэм боловсруулах ажлын хэсгээс мэргэжлийн түвшинд боловсруулсан дүрмийн эх бичвэрийг;
Дүрмийн бүртгэл гэж дүрэм санаачлах, дүрмийн төсөл боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх өргөдөл, хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэлтийг бүртгэх үйл ажиллагааг;
Дүрмийн мэдээллийн эмхтгэл гэж хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм, дүрмийн шаардлагаас чөлөөлөгдсөн шийдвэрийг мэдээлэх зорилгоор ИНЕГ-аас гаргадаг эмхэтгэлийг тус тус ойлгоно.
1.3.             Дүрэм санаачлах
(а) Иргэн, хуулийн этгээд нь агаарын зайг хуваарилах, ашиглах дүрэм болон нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-аас бусад дүрэм санаачлах тухай хүсэлтээ ИНЕГ-аар дамжуулан Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
(б) Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинээр дүрэм санаачлах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шинэ дүрмийн төсөл боловсруулах асуудлаар ИНЕГ-ын даргад чиглэл өгнө.
1.4.             Дүрмийн бүртгэл
(а) Дүрэм санаачлах (үүнд шинээр дүрэм санаачлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал багтана) болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт болон дүрмийн бусад мэдээлэл нь ИНЕГ-ын Дүрмийн бүртгэл, мэдээллийн хэсэгт бүртгэгдэнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д дурьдсан бүртгэлд дараах бичиг баримт багтана:
1/ дүрэм санаачлах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл;
2/ дүрэм санаачлах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл, тайлбар;
3/ дүрэм санаачлах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтийн хариу;
4/ дүрэм санаачлахтай холбогдуулж олон нийтээс цуглуулсан санал;
5/ дүрмийн шаардлагаас чөлөөлөх, түүнд хамаарах нөхцөлүүд.
1.5.             Зөвлөмж бичиг
ИНЕГ-аас, Иргэний нисэхийн багц дүрмийн заалтуудыг тайлбарласан зөвлөмж бичгийг тогтмол гаргана.
 
Б БҮлэг. ДҮрэм санааЧлах 1.6.             Дүрэм санаачлах  өргөдөл
(а) Энэ дүрмийн 11.3-ын (б)-д заасан тохиолдолд шинээр дүрэм санаачлахаар хүсэлт гаргагч нь ИНЕГ-ын даргад дүрэм санаачлах тухай өргөдөл гаргана.
(б) Өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай өргөдөл бол холбогдох дүрмийн заалтууд;
3/ дүрэм санаачлах болсон шалтгаан, үндэслэл;
4/ өргөдөл гаргагчийн хүсэлтийг дэмжсэн аливаа мэдээлэл, санал, баримт нотолгоо.
1.7.             Өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх
(а) Дүрэм санаачлах өргөдлийг ИНЕГ-ын Дүрмийн бүртгэл, мэдээллийн хэсэгт хүлээн авна.
(б) ИНЕГ-ын дарга нь өргөдлийг судалж үзээд шаардлагатай гэж үзвэл Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийн өмнөөс дүрэм боловсруулах тухай шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
1.8.             Дүрмийн төсөл боловсруулах
(а) ИНЕГ-ын дарга нь дүрмийн төсөл боловсруулах ажлыг хуулийн этгээд, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх хэлбэрээр зохион байгуулна.
(б) Дүрмийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг ИНЕГ хариуцна.
1.9.             Дүрмийн төсөлд тавигдах шаардлага
(а) Дүрмийн төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгэж  байгаа этгээд нь дүрмийн төслийг дүрэм санаачлагчаас өгсөн, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн чиглэлийн дагуу боловсруулна.
(б) Дүрмийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:
1/ иргэний нисэхийн тухай олон улсын гэрээ, Иргэний нисэхийн тухай хууль болон бусад дүрмийн заалтуудтай уялдаатай байх;
2/ тухайн дүрмээр зохицуулах асуудлыг аль болох бүрэн тусгасан байх;
3/ Иргэний нисэхийн тухай хууль, бусад дүрэмд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх, нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх, нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
4/ дүрмийн заалтууд нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-аас гаргасан аюулгүй ажиллагааны минимум стандарт, зөвлөмжийн шаардлагыг бүрэн хангасан байх.
(в) Дүрмийн төсөлд, ИНД-1-д тусгагдаагүй шинэ нэр томъёо хэрэглэсэн бол нэр томъёоны тайлбар хийнэ.
(г) Дараах тохиолдолд дүрмийн төсөлд нэр томъёог гадаад хэл дээр хэрэглэж болно:
1/ уг нэр томъёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;
2/ уг нэр томъёог иргэний нисэхийн тухай олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.
1.10.         Дүрмийн төсөлд санал өгөх
(а) ИНЕГ нь шинээр боловсруулах дүрмийн төслийг сонирхож буй аливаа этгээдийг дүрмийн төсөлд санал өгөх бололцоогоор хангана. 
(б) Дүрмийн төслийг сонирхож буй аливаа этгээд төслийн тухай саналаа бичгээр ирүүлэх ба ИНЕГ-ын даргаас уг саналтай нь холбогдсон тайлбар шаардаж болно.
1.11.         Дүрмийг батлах, хэвлэх
(а) Дүрмийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны дараа ИНЕГ нь түүнийг батлуулахаар Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
(б) Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан дүрмийг Иргэний нисэхийн дүрмийн  бүртгэлд бүртгэж, Дүрмийн мэдээллийн эмхтгэлд нийтэлнэ.
В БҮлэг. ДҮрмийн шаардлагаас ЧӨлӨӨлӨх 1.12.         Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх тухай өргөдөл 
(а) Дүрмийн тухайн заалтыг заавал биелүүлэхээр тусгайлан заагаагүй бол аливаа этгээд дүрмийн аль нэг шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг ИНЕГ-11/01 маягтын дагуу гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) Өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл, шаардлага;
3/ чөлөөлөгдөх заалтын цар хүрээ, өргөдөлд хамрагдсан бие хүн, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн, аэродром, нисэхийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний тухай танилцуулга, тайлбар болон тухайн хүсэлтийг дэмжсэн аливаа мэдээлэл, санал, баталгаа.
(в) Хүндэтгэх шалтгаантайгаас бусад тохиолдолд, өргөдөл гаргагч нь  өргөдлийг дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр хүсэж товлосон хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-ын Дүрмийн бүртгэл, мэдээллийн хэсэгт ирүүлсэн байна.
1.13.         Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
(а) Хууль болон дүрэмд тусгайлан заагаагүй бол, дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримтыг сайтар судалсны үндсэн дээр ИНЕГ-ын дарга нь аливаа дүрмийн шаардлагаас тухайн этгээдийг чөлөөлж болно.
(б) Хэрэв дүрмийн шаардлагаас чөлөөлснөөр нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзвэл ИНЕГ-ын дарга нь тухайн этгээдийг дүрмийн шаардлагаас чөлөөлөхөөс татгалзана.
(в) Энэ зүйлийн (г)-д зааснаас бусад тохиолдолд дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийн талаар ИНЕГ-ын даргын гаргасан шийдвэрийг Дүрмийн мэдээллийн эмхтгэлээр нийтэд мэдээлэх ба мэдээлэлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдлийн бүртгэлийн дугаар;
2/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
3/ чөлөөлөгдөхийг хүссэн дүрмийн заалт;
4/ дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийн товч танилцуулга;
5/ өргөдлийн дагуу гаргасан шийдвэр (зөвшөөрсөн/татгалзсан), түүний үндэслэл.
(г) Энэ зүйлийн (в) заалт нь ИНД-67 (Эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ)-ын шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөлд хамаарахгүй.
 

АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ
 
 
·             Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 377 тоот тушаалаар батлагдаж, 2002 оны 03-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
·             Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
/Нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй байна/
 
 
 
Дэд бүтцийн сайдын 2001 оны 12 сарын 29-ний өдрийн 377 тоот тушаалын Хавсралт
 
АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ
 
А БҮЛЭГ.  ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 92.1           Зорилго
Дараах эд зүйл болон бодисоос бусад аюултай ачааг агаарын хөлгөөр аюулгүй тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино:
1/ нислэгийн үед хүн, амьтанд эмнэлгийн тусламж үзүүлэхтэй холбогдсон зүйлс;
2/ хөдөө аж ахуйн нислэгийн үйл ажиллагаанд зориулагдсан зүйлс;
3/ агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын, эсхүл ИНБД-ийн шаардлагуудын дагуу агаарын хөлөгт зайлшгүй байх зүйлс;
4/ агаарын хөлөгт тээвэрлэгдэх аваарын болон авран хамгаалах тоног хэрэгсэл;
5/ нислэгийн үйлчилгээнд, эсхүл худалдахад зориулагдсан спиртийн төрлийн ундаа, шүршдэг болон түрхдэг үнэртэй ус, тамхины асаагуур, шүдэнз;
6/ зорчигчдын хоол, ундаанд ашиглахад зориулагдсан хуурай мөс.
92.2.       Тодорхойлолт
Аюултай ачаа гэж агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй байдалд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодисыг;
Ачааны агаарын хөлөг гэж зөвхөн бараа болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий агаарын хөлгийг;
Ачаа тээврийн зуучлагч гэж агаарын тээврээр ачаа тээвэрлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийг;
Ачааны оноосон нэр гэж тээвэрлэлтийн бичиг баримт, ачааны мэдэгдэл, баглаа боодолд тухайн бодис болон эд зүйлийг Аюултай ачааны техникийн зааварчилгад дурьдсаны дагуу тодорхойлон бичсэнийг;
Баглаа боодол гэж Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагыг хангасан хайрцаг сав болон түүний бүрэлдэхүүн хэсгийг;
Гадуур баглаа боодол гэж нэг буюу хэд хэдэн ачааг зөөх, хадгалах, тээвэрлэхэд тохиромжтой байхаар нэг нэгж болгон боож баглахыг;
Нэгдсэн үндэстний дугаар гэж аюултай эд зүйлс болон бодисыг ангилах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын хяналтын хороогоор батлагдсан 4 оронтой тоог;
Ачих төхөөрөмж гэж агаарын хөлөгт бараа буюу ачаа тээвэрлэхэд зориулагдсан чингэлэг, тавцанг;
Савлалт гэж эд зүйлс болон бодисыг хайрцаг саванд хийж найдвартай, аюулгүй болгох үйл ажиллагааг;
Аюултай ачааны техникийн зааварчилга гэж аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэхэд зориулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас баталж гаргасан хүчин төгөлдөр бичиг баримт (Док 9284)-ыг;
Тогтмол илгээгч гэж аюултай ачааг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болон тэдгээрийн өмнөөс аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй этгээдийг тус тус хэлнэ.
92.3.       Аюултай ачааны ангилал
(а) Аюултай ачааг дараах байдлаар ангилна:
1 дүгээр ангилал - тэсрэмтгий бодис
1/ тэсрэмтгий бодисууд /үүнд давамгайлах аюул нь өөр ангид хамаарах тэсрэх бодис орохгүй/
2/ тэсрэх зүйлс /үүнд шатах зэрэглэл нь уг хэрэгслээс ангид, тусгал нь ямар нэг хэмжээгээр илрэхээргүй тэсрэх бодис агуулсан зүйлс орохгүй/
3/ энэ ангиллын 1/, 2/-т дурьдаагүй, тэсрэх буюу пиротехник ажиллагаанд зориулж хийгдсэн зүйл болон бодисууд
2 дугаар ангилал – хий
1/ 500С-т 300кПа-гаас дээш даралт үүсгэх бодис; эсхүл
2/ 101,3 кПа стандарт даралт болон 200С-т хийн төлөвт бүрэн шилжих бодис
3 дугаар ангилал – шатамхай шингэн
Энэ ангилалд бүх төрлийн шатамхай шингэн орох ба 350С хэмээс дээш шатах цэг бүхий суспенз, эсхүл уусмал байдалд шилжүүлсэн шингэн, эсхүл дараах холимог шинж бүхий шингэнүүдийг шатамхай шингэний төрөлд оруулахгүй:
1/ Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу шатах чанарын туршилтад оруулахад тэдгээр нь шаталтыг өдөөдөггүй;
2/ шатах цэг нь ISO 2592-ын дагуу 1000С хэмээс дээш;
3/ найрлагын 90-ээс дээш хувь нь ус бүхий холимог уусмал.
4 дүгээр ангиллын аюултай ачаа
1/ тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй нөхцөл байдлын улмаас амархан шатах буюу үрэлтийн улмаас гал гаргах буюу өдөөх шинж чанар бүхий хатуу биет;
2/ хүчтэй термик урвалд орох чадвар бүхий өөрөө урвал үүсгэдэг бодис болон энэ төрлийн бодисууд;
3/ зохих хэмжээгээр шингэрүүлээгүй тохиолдолд дэлбэрч болох мэдрэмтгий чанарыг нь бууруулсан тэсрэх бодис;
4/ тээвэрлэлтийн явцад тохиолдож болзошгүй үрэлтийн улмаас өөрөө халах, эсхүл агаартай харилцан үйлчилсний үр дүнд халах, гал авалцах чадвар бүхий бодисууд;
5/ устай урвалд орсны үр дүнд өөрөө аяндаа шатах, гал авалцах, эсхүл гал авалцах хий ялгаруулах шинж чанар бүхий бодисууд.
5 дугаар ангилал – исэлдэгч болон органик бодисууд
1/ өөрөө шатамхай биш боловч хүчилтөрөгч ялгаруулах замаар бусад материалын шаталт үүсгэх буюу шаталтыг даамжруулах шинж чанар бүхий бодисууд;
2/ нэг буюу хоёр устөрөгчийн атом нь органик радикалаар орлуулагдсан 0-0 бивалент бүтэц бүхий устөрөгчийн хэт ислийн дериватив гэж тооцогддог органик нэгдлүүд.
6 дугаар ангилал –
1/ үнэртэх, залгих, эсхүл хүрэх тохиолдолд хүний эрүүл мэндэд хор хөнөөл, гэмтэл учруулах, эсхүл үхэлд хүргэх аюул бүхий бодисууд;
2/ амьд амьтан болон хүний биед халдварт өвчин тарааж болзошгүй бактери, мөөгөнцөр, нян, рахит, шимэгч, recombinant, hybrid, mutant гэх мэтийн бичил биетийг агуулж буй бодисууд.
7 дугаар ангилал – цацраг идэвхт бодисууд
Энэ ангилалд 70 кБк/кг (kbq/kg)-аас дээш тодорхой идэвхжилт бүхий аливаа бодис багтана.
8 дугаар ангилал – зэврүүлэгч бодис
Урсаж, гоожсон тохиолдолд дор дурьдсан хохирол учруулах чанар бүхий бодисууд энэ ангилалд багтана:
1/ амьд эд эсэд үйлчлэхдээ химийн аргаар ноцтой гэмтэл учруулах; эсхүл
2/ тээврийн хэрэгсэл болон бусад ачаанд материаллаг гэмтэл учруулах.
9 дүгээр ангиллын аюултай ачаа
Агаараар тээвэрлэх явцад аюул учруулж болзошгүй, бусад ангилалд тусгагдаагүй бодисууд энэ ангилалд багтана.
(б) Аюултай ачааны ангилал тус бүрийг Аюултай ачааны техникийн зааварчилга (Док 9284)-д заасны дагуу бүлэглэнэ.
(в) Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй аливаа этгээд нь тухайн аюултай ачааг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу ангилагдсан гэдгийг шалгаж баталгаажуулах үүрэгтэй.
92.4.       Тээвэрлэлтэд тавигдах шаардлагууд
(а) Аюултай ачааг агаараар тээвэрлэх, тээвэрлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа эрхлэх Агаарын тээвэрлэгч болон ачаа тээврийн зуучлагч, тогтмол илгээгч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ "Аюултай ачаа тээвэрлэх заавар"-ыг боловсруулж ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр хянуулж батлуулсан байх;
2/ аюултай ачаатай холбогдсон үйл ажиллагаанд шууд оролцох аливаа этгээд нь ИНЕГ-аас баталсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан байх;
3/ аюултай ачаатай холбогдсон зөрчил, осол гарсан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх журамтай байх.
(б) Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэх этгээд нь тэдгээрийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу ангилан, тээврийн бичиг баримтыг нь бүрдүүлсэн, савлаж боосон, зохих таних тэмдэг болон шошгоор хангасан байна.
(в) Хүлээн авах, хадгалах болон ачиж зөөвөрлөх үйл ажиллагааг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу хийгээгүй бол аливаа этгээд нь тухайн аюултай ачааг агаараар тээвэрлэхгүй.
92.5.       Хориглосон аюултай ачаа
Аливаа этгээд нь Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан, агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай ачааг тээвэрлүүлэхээр санал болгох, эсхүл түүнийг тээвэрлэлтэд хүлээн авахыг хориглоно.
92.6.       Аюултай ачааны талаар нисэх багийн гишүүд, зорчигчдын хүлээх үүрэг
Хэрэв Аюултай ачааны техникийн зааварчилгад зөвшөөрөгдөөгүй бол агаарын хөлгийн нисэх багийн гишүүд болон зорчигч агаарын хөлгийн бүхээгт аюултай ачааг биедээ, эсхүл гар тээш болон бүртгэгдэх тээшиндээ авч явахыг хориглоно.
92.7.       Ачааг тээвэрлэлтэд санал болгох
(а) Аливаа эд зүйл болон бодисыг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй этгээд нь:
1/ хэрэв эд зүйлс болон бодис нь аюултай ачаа биш бол Агаарын тээвэрлэгчид дараах бичиг баримтыг гаргаж өгнө :
(i)                 эд зүйлс, бодисыг нарийвчлан тодорхойлсон баримт;
(ii)               эд зүйлс, бодисууд нь аюултай ачаа биш болохыг нотлох баримт.
2/ хэрэв эд зүйлс болон бодис нь аюултай ачаа бол энэ дүрмийн В бүлгийн шаардлагыг хангасан байна.
(б) Энэ зүйлийн (а)-гийн 1/ дэх заалт нь шуудан, гар тээш болон шалгагдсан тээшинд хамаарахгүй.
92.8.       Аюултай ачааг тээвэрлэхээс татгалзах
(а) Тээвэрлэлтэд хүлээн авсан, эсхүл тээвэрлэхээр санал болгосон аюултай ачаа нь ИНД-12-ын дагуу нислэг-техникийн осол, зөрчлийн мэдээлэлд орж байсан бол Агаарын тээвэрлэгч нь тухайн аюултай ачааг тээвэрлэхээс татгалзаж, энэ тухай ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д тусгагдсан мэдэгдлийн дагуу ИНЕГ-ын эрх бүхий этгээд дараах арга хэмжээг авна:
1/ тухайн аюултай ачааг шалгаж тодруулах;
2/ шаардлагатай бол тухайн бараанд шинжилгээ хийлгэхээр дээж авах.
 
Б БҮлэг. Савлах, баглах, таних тэмдэг болон шошго тавих 92.9.       Хайрцаг саванд тавигдах шаардлага
Аюултай ачаанд зориулагдсан хайрцаг сав нь дараах шаардлагыг хангаагүй бол аливаа этгээд хайрцаг саван дээр таних тэмдэг болон шошго тавьж баталгаажуулахгүй:
1/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагын дагуу үйлдвэрлэж, бэлтгэж, засварлаагүй бол;
2/ Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу эрх бүхий этгээдээр шалгагдаагүй бол.
92.10.  Савлалтад тавигдах шаардлага
Аюултай ачааг тээвэрлэлтэд зориулан савлаж буй этгээд нь тэдгээрийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу бүлэглэж савласан байна.
92.11.  Таних тэмдэгт тавигдах шаардлага
Савлагдсан аюултай ачаанд таних тэмдэг, тэмдэглэгээ хийж буй этгээд нь таних тэмдгийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу тавих ба тэмдэглэгээнд дараах зүйлийг тусгасан байна:
1/ аюултай ачааны оноосон нэр;
2/ нэгдсэн үндэстний дугаар /өмнө нь UN үсгийг тавина/;
3/ аюултай ачааг илгээгч болон хүлээн авагчийн нэр хаяг;
4/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан бусад тэмдэглэгээнүүд.
92.12.  Шошгод тавигдах шаардлага
Аюултай ачаа агуулсан сав баглаа болон гадуур баглаа боодлын шошго нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ сав баглаа болон гадуур баглаа боодолд тавигдах шошго нь Аюултай ачааны техникийн зааварчилгад нийцсэн байх;
2/ шошго нь тухайн ачааны аюулын төрлийг зааж байх;
3/ аюулын талаарх анхааруулга нь англи хэл дээр бичигдсэн байх.
В БҮлэг. Аюултай аЧааг тээвэрлэлтэд санал болгох 92.13.  Аюултай ачааг тээвэрлэлтэд санал болгох
Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй аливаа этгээд нь дор дурьдсан зүйлүүдийг шалган баталгаажуулна. Үүнд:
1/ тухайн ачааг Аюултай ачааны техникийн зааварчилгад агаараар тээвэрлэхийг хориглоогүй байх;
2/ аюултай ачаа нь энэ бүлгийн дагуу баталгаажсан байх;
3/ аюултай ачааг энэ дүрмийн Б бүлэгт заасны дагуу савлаж, таних тэмдэг болон шошго тавьсан байх.
4/ Аюултай ачааны техникийн зааварчилгад шаардсаны дагуу аюултай ачааны тээврийн бичиг баримтуудыг 92.14-т зааснаар бүрдүүлж, эрх бүхий этгээдээр баталгаажуулсан байх.
92.14.  Аюултай ачааны тээврийн бичиг баримтууд
Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэхээр санал болгож буй аливаа этгээд нь гарын үсэг зурж баталгаажуулсан тээврийн бичиг баримтыг 2 хувь үйлдэж Агаарын Тээвэрлэгчид хүлээлгэж өгөх ба:
1/ тээврийн бичиг баримтад дараах зүйлийг тусгасан байна:
(i)                 ачааны оноосон нэр
(ii)               ачааны ангилал болон бүлэг
(iii)             нэгдсэн үндэстний дугаар /өмнө нь UN үсгийг тавих/
(iv)              савлалтын багц.
2/ Аюултай ачааны техникийн зааварчилгад дурьдсан аливаа нэмэлт шаардлагуудыг дагаж мөрдөнө;
3/ энэхүү дүрэм болон Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагуудыг хангасан тухай баталгааг бичгээр гаргана.
Г БҮЛЭГ. ТЭЭВЭРЛЭГЧ 92.15.  Аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авах
Агаарын тээвэрлэгч нь дараах шаардлага хангагдаагүй аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах эрхтэй:
1/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгайлан зааснаас бусад тохиолдолд, энэ дүрмийн 92.14-т дурьдсан аюултай ачааны тээврийн бичиг баримтыг 2 хувь бүрдүүлэн хавсаргасан байх;
2/ сав баглаа, гадуур баглаа боодол болон ачих төхөөрөмжүүд нь зохих журмын дагуу таних тэмдэг, шошго тавигдаж шалгагдсан байх.
92.16    Шалгаж хүлээн авах
Тээвэрлэгч нь аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээж авахдаа:
1/ дараах зүйлийг баталгаажуулахын тулд аюултай ачааг шалгаж хүлээн авах хуудсыг хэрэглэнэ:
(i)                 энэ дүрмийн 92.15-д заасан шаардлагууд хангагдсан эсэх,
(ii)               аюултай ачааны тээврийн бичиг баримтууд нь 92.14-ийн шаардлагад нийцсэн эсэх.
92.17. Аюултай ачааг агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэх (а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, Тээвэрлэгч нь аюултай ачааг нисэх багийн бүхээг болон зорчигчдын бүхээгт байрлуулж тээвэрлэхийг хориглоно. (б) Тээвэрлэгч нь дараах нөхцөлд аюултай ачааг нисэх багийн бүхээг болон зорчигчдын бүхээгт байрлуулж тээвэрлэхийг зөвшөөрнө: 1/ хэрэв Аюултай ачааны техникийн зааварчилгад тухайн аюултай ачааг биедээ, эсхүл гар тээш болон бүртгэгдэх тээшиндээ авч явахыг зөвшөөрсөн бол; 2/ хэрэв Аюултай ачааны техникийн зааварчилгад хүлээн зөвшөөрсөн хайрцаг саванд хийсэн бол; 3/ орон нутагт нислэг үйлдэх агаарын хөлөг нь В ангиллын (утаа болон гал дохиологч системтэй) ачааны тасалгаагүй бол дараах аюултай ачааг зорчигчдын бүхээг дэх ачаа байрлуулах хэсэгт тээвэрлэх :
(i)            1 дүгээр ангиллын 1.4-р бүлэг, S группийн тэсрэмтгий бодис;
(ii)          2 дугаар ангиллын 2.2-р бүлэг, шатамхай бус, хоргүй хий;
(iii)        3 дугаар ангилал, шатамхай шингэн /савлалтын бүлэг – III/;
(iv)         4 дүгээр ангиллын 4.1-р бүлэг, шатамхай хатуу бодис  /савлалтын бүлэг – III/;
(v)           5 дугаар ангиллын 5.1-р бүлэг, исэлдэгч бодис /савлалтын бүлэг – III/;
(vi)         6 дугаар ангиллын 6.1-р бүлэг, хортой бодисууд /савлалтын бүлэг – III/;
(vii)       7 дугаар ангилал, аюулгүйн зайн шаардлагыг хангаж байрлуулсан цацраг идэвхт материалууд;
(viii)     8 дугаар ангилал, савлалтын бүлэг – III-т хамаарах бодисууд;
(ix)         9 дүгээр ангилал, бусад ачаа.
(в) Зорчигч тээвэрлэх агаарын хөлөг нь В ангиллын (утаа болон гал дохиологч системтэй) ачааны тасалгаанд тавигдах шаардлагыг хангаж гэрчилгээжсэн бол Тээвэрлэгч тухайн агаарын хөлгийн ачааны тасалгаанд аюултай ачааг тээвэрлэнэ.
92.18.  Тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах
(а) Аюултай ачааг хүлээж авсан Тээвэрлэгч нь уг ачааг хурааж, байрлуулах ба тээвэрлэхдээ Аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу салгах, тусгаарлах зэргээр аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлагыг дагаж мөрдөнө.
(б) Тээвэрлэгч нь аюултай ачааг агаарын хөлөгт ачаалахдаа тэдгээр нь нислэгийн үед байрнаасаа шилжиж хөдлөхөөргүй, агаарын хөлгийг гэмтээхээргүй байхаар ачаална.
(в) Тээвэрлэгч нь аюултай ачааг агаарын хөлгөөр тээвэрлэхдээ, асгарч гоожсон тохиолдолд өөр хоорондоо урвалд орох зэргээр аюул учруулж болзошгүй эд зүйл болон бодисыг нэг дор ачаалж болохгүй.
92.19.  Ачаалах, буулгах үйл ажиллагааг шалгах
Тээвэрлэгч нь аюултай ачааг агаарын хөлөгт ачаалахаас өмнө, эсхүл агаарын хөлгөөс буулгахаас өмнө тухайн ачааг агуулсан баглаа боодол болон ачих төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгасан байх шаардлагатай.
92.20.  Бохирдлыг арилгах
Аюултай ачааг агаарын хөлөгт ачаалах, эсхүл агаарын хөлгөөс буулгах үед эвдэрч гэмтсэн болон асгарч гоожсон тохиолдолд Тээвэрлэгч нь дараах арга хэмжээг авна:
1/ агаарын хөлгийн аюултай ачаа байсан хэсэг, эсхүл ачих төхөөрөмжийн бохирдол, гэмтлийг шалгах;
2/ аюул учруулж болзошгүй бохирдлыг арилгах;
3/ цацраг идэвхт болон халдварт бодис асгарч гоожсон тохиолдолд аливаа үйл ажиллагааг зогсоож энэ тухай Авран хамгаалах албанд мэдээлэх.
92.21    Нисэх багийн даргыг мэдээллээр хангах
(а) Тээвэрлэгч нь аюултай ачаатай холбогдсон мэдээллийг нислэг эхлэхээс өмнө нисэх багийн даргад Аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу бичгээр өгнө.
(б) Энэ дүрмийн 92.14-т заагдсан тээврийн бичиг баримт шаардлагатай аюултай ачааны хувьд Тээвэрлэгч нь тухайн аюултай ачааны талаарх мэдээлэл болон нислэг-техникийн осол, зөрчлийн үед авах арга хэмжээний талаарх мэдээллийг агаарын хөлгийн даргад нислэг эхлэхээс өмнө өгнө.
(в) Энэ зүйлийн (б)-д заагдсан мэдээлэл нь ИКАО-гийн Док. 9481-ийн дагуу өгөгдсөн байна.
92.22    Ажилтнуудыг мэдээллээр хангах
Тээвэрлэгч нь өөрийн ажилтнууд болон томилогдсон төлөөлөгчдийг аюултай ачааны тээвэрлэлттэй холбогдсон дараах мэдээллээр хангасан байна:
1/ аюултай ачаатай холбогдон үүсэж болох онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний зааварчилга;
2/ Аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагатай бусад мэдээлэл.
92.23.   Зорчигч болон бусад этгээдэд зориулсан мэдээлэл
(а) Тээвэрлэгч нь агаарын хөлгийн бүхээгт авч орохыг хориглосон аюултай ачааны талаар зорчигчдод дараах байдлаар урьдчилан мэдээлсэн байна:
1/ аюултай ачааны талаарх санамжийг зорчигчийн тийзэд хавсаргах,
2/ аюултай ачааны талаарх санамжийг тийз болон тээш бүртгэх хэсэгт байрлуулах,
3/ ачаа тээврийн цогцолборын ачаа хүлээн авах цэгт.
(б) Тээвэрлэгч, ачаа илгээгч болон бусад байгууллага нь аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагаанд оролцдог ажилтнууддаа аюултай ачаатай харьцан ажиллах, онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.
Д БҮЛЭГ. СУРГАЛТ 92.24.   Хамрах хүрээ
Аюултай ачааны сургалтад:
          1/  аюултай ачааг илгээгч болон түүнийг зуучлагч;
          2/  аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авч буй Тээвэрлэгч;
          3/  ачаа тээврийн зуучлагчид;
          4/ зорчигч болон тэдгээрийн тээшинд үзлэг шалгалт хийдэг аюулгүй байдлын ажилтнууд хамрагдана.
92.25    Аюултай ачааны сургалтын хөтөлбөр
(а) Тээвэрлэгч, ачаа илгээгч нь аюултай ачааны Сургалтын хөтөлбөрийг Аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу боловсруулсан байх ба энэхүү хөтөлбөрт давтан сургалтын хөтөлбөр багтсан байна.
(б)  Энэ зүйлийн (а)-д заасан хөтөлбөрийн дагуух сургалтыг дараах этгээд зохион байгуулна:
1/  ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллага;
2/ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн этгээд.
92.26    Давтан сургалт
Энэ дүрмийн 92.25-д заасан аюултай ачааны сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн аливаа этгээд нь 2 жил тутам давтан сургалтад хамрагдана.
92.27    Ажилтны хувийн хэрэг
Тээвэрлэгч болон ачаа илгээгч нь аюултай ачаатай холбогдсон үйл ажиллагаанд үүрэг хариуцлага хүлээсэн ажилтанд хувийн хэрэг хөтлөх ба хувийн хэрэгт дараах зүйлийг тусгасан байна:
1/ анхан шатны болон давтан сургалтын талаарх мэдээлэл;
2/ сургалтыг зохион байгуулсан байгууллага, этгээдийн талаарх мэдээлэл;
3/ сургалтад хамрагдсан байдал, үр дүнгийн талаарх мэдээлэл.

ХАВСРАЛТ. Аюултай аЧааны сургалтЫН ХӨТӨЛБӨР
Аюултай ачааны сургалтын хөтөлбөр нь сэдвүүдийг багтаасан байна:
1/ ерөнхий ойлголт өгөх, танилцуулах зорилго бүхий сургалт;
2/ тусгайлсан болон тухайн ажилтны гүйцэтгэж буй үйл ажиллагааны хүрээнд хүлээх үүрэг хариуцлагын талаар нарийвчилсан сургалтууд;
3/ аюултай ачаанаас учирч болох аюул, аюулгүй байдлыг хангаж ажиллах болон аваар ослын үед авах арга хэмжээг багтаасан аюулгүй байдлын сургалт;
4/ хүснэгт 1-д тусгагдсан сэдвүүд:
Хүснэгт 1
Сургалтад хамрагдах байгууллага, ажилтан
Сургалтын сэдэв
Ачаа хүлээн авах үүрэг бүхий ажилтан
 
/Тээвэрлэгчийн/
Иргэний нисэхийн тухай хууль; аюултай ачааны ангилал; хориг; савлах зааврууд; шошго ба таних тэмдэг тавих; аюултай ачааны тээврийн бичиг баримтын талаарх тээвэрлэгчийн үүрэг хариуцлага; ачаа илгээгчийн үүрэг хариуцлага; онцгой нөхцөлийн үед ажиллах журам;
Аюултай ачааг хадгалах болон ачаалах газрын үйлчилгээнд оролцох ажилтан
 
ерөнхий ойлголт; шошго ба таних тэмдэг тавих; зөөх тээвэрлэх болон ачаалах зааврууд; онцгой нөхцөлийн үед ажиллах журам;
 
Зорчигч үйлчилгээний болон аюулгүй байдлын ажилтан
ерөнхий ойлголт; Иргэний нисэхийн тухай хууль;
хориглосон аюултай ачаа; зорчигчдод зөвшөөрөх ачаа; шошго, таних тэмдгийн тухай ерөнхий ойлголт;
 
Нисэх багийн гишүүд
ерөнхий ойлголт; Иргэний нисэхийн тухай хууль; аюултай ачааны шошго ба таних тэмдэг; аюултай ачааны талаар нисэх багт зориулсан мэдэгдэл; онцгой нөхцөлийн үед ажиллах журам; ачаалах зааврууд;
 
Багийн бусад гишүүд
ерөнхий ойлголт; Иргэний нисэхийн тухай хууль; хориглосон аюултай ачаа; зорчигчдод зөвшөөрөх ачаа; шошго, таних тэмдгийн тухай  ерөнхий ойлголт; онцгой нөхцөлийн үед ажиллах журам;
 
Баглаа боодлын үйлчилгээний ажилчид
 
аюултай ачааны ангилал; аюултай ачааны нэр; баглаа боодолд тавигдах ерөнхий шаардлагууд; савлах журам; шошго болон таних тэмдэг тавих;
 
Аюултай ачаа илгээгч болон түүний зуучлагчид
аюултай ачааны ангилал; аюултай ачааны нэр; савлах журам; шошго болон таних тэмдэг тавих; ачаа илгээгчийн үүрэг хариуцлага; аюултай ачааны тээврийн бичиг баримтууд;
 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ -139
Аэродром - гэрЧилгээЖИЛТ БА ашиглалт
 
 
Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 377 тоот тушаалаар батлагдаж, 2002 оны 03-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
1. ДБ-ийн сайдын 2002 оны 268 тоот тушаалаар 139.14-ийн (б)-гийн 1/, 2/-р заалтыг өөрчилсөн  
 
Аэродром - гэрЧилгээЖИЛТ БА ашиглалт
А БҮлэг. ЕрӨнхий зҮйл 139.1.  Зорилго
Аэродромыг гэрчилгээжүүлэх, түүний аюулгүй байдал, хамгаалалт болон ашиглалтын үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго нь оршино.
139.2.  Тодорхойлолт
            Аэродром эзэмшигч гэж энэ дүрмийн дагуу аэродромын Гэрчилгээ, эсхүл Түр зөвшөөрөл олгогдсон этгээдийг;
            Түр зөвшөөрөл гэж онгоц хөөрч, буух зорилгоор энэ дүрмийн шаардлагын дагуу тоноглож бэлтгэсэн талбайг тодорхой хугацаанд, тогтмол бус нислэгт ашиглах зөвшөөрөл олгож буй баримтыг тус тус хэлнэ.
139.3.  Гэрчилгээжүүлэх шаардлага
(а) 10-аас дээш зорчигчийн суудалтай, тогтмол тээвэрлэлт хийдэг онгоцонд зориулагдсан аэродромын үйл ажиллагаа эрхлэх аливаа этгээд нь энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн байна.
(б) Түр хугацаагаар аэродромын үйл ажиллагаа эрхлэх этгээд нь энэ дүрмийн дагуу түр зөвшөөрөл авахаар өргөдөл гаргана.
139.4.  Өргөдөл гаргах
(a) Аэродромын үйл ажиллагаа эрхлэхээр өргөдөл гаргагч /цаашид Өргөдөл гаргагч гэх/ нь үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөсөн хугацаанаас 30 хоногийн өмнө ИНЕГ-139/01 маягтын дагуу өргөдөл гаргаж, дараах бичиг баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ энэ дүрмийн 139.23-т шаардсан Үйл ажиллагааны заавар;
2/ ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр хянуулсан, аэродром болон түүний тоног төхөөрөмжийн байршлын масштаб бүхий зураг;
3/ аэродромын газрыг өмчлөх эрхийн бичиг;
4/ төлбөрийн баримт.
(б) Түр хугацаагаар аэродромын үйл ажиллагаа эрхлэхээр өргөдөл гаргагч нь үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөсөн хугацаанаас 14 хоногийн өмнө ИНЕГ-139/01 маягтын дагуу өргөдөл гаргаж, дараах бичиг баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ түр аэродром сонгосон тухай акт;
2/ аэродром болон аэродром орчмын газар нутгийн масштабтай зураг.
3/ холбогдох төлбөрийн баримт.
139.5.  Гэрчилгээ, түр зөвшөөрөл олгох
ИНЕГ-ын дарга нь, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд харшлахгүй гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн шаардлагыг бүрэн хангасан Өргөдөл гаргагчид аэродромын үйл ажиллагаа эрхлэх Гэрчилгээ, эсхүл түр зөвшөөрөл олгоно.
139.6.  Гэрчилгээ, түр зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
(а) Аэродромын гэрчилгээг 3 жил хүртэл хугацаагаар олгож, сунгалт хийх ба түр зөвшөөрлийг 30 хүртэл хоногийн хугацаагаар олгоно.
(б) Аэродромын Гэрчилгээ, эсхүл Түр зөвшөөрөл нь тэдгээрийн хугацаа дууссан, аэродромын үйл ажиллагааг түр зогсоосон, цуцалснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.
(в) Аэродромын Гэрчилгээ, Түр зөвшөөрлийн хугацаа дууссан, эсхүл аэродромын үйл ажиллагааг ИНЕГ-ын эрх бүхий этгээд түр болон бүрмөсөн зогсоосон тохиолдолд аэродром эзэмшигч нь Гэрчилгээ, Түр зөвшөөрлийг ИНЕГ-т нэн даруй хураалгана.
139.7.  Гэрчилгээ, түр зөвшөөрлийн хугацааг сунгуулах
Аэродром эзэмшигч нь гэрчилгээ, эсхүл түр зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 14-өөс доошгүй, түр зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө ИНЕГ-139/01 маягтын дагуу гаргаж, холбогдох материалын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
139.8.  Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
ИНЕГ дарга нь аливаа этгээдийг энэ дүрмийн шаардлагаас ИНД-11-д заасан журмын дагуу чөлөөлж болно.
139.9.  Дүрмийн шаардлагыг дагаж мөрдөх
(а) Аэродром эзэмшигч нь энэ дүрмийн заалтуудыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гагцхүү онцгой нөхцөл байдлын үед (хүний амь нас аврах, өмч хөрөнгө хамгаалах ) дүрмийн заалтыг мөрдөхгүй байж болно.
(б) Аэродром эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д заасан тохиолдлын талаар 14 хоногийн дотор ИНЕГ-ын даргад тайлан ирүүлнэ. Тайланд дүрмийн заалтыг зөрчих болсон шалтгаан, хугацаа, үйл ажиллагааны цар хүрээний талаар тодорхой тусгана.
 
Б БҮлэг. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТЭД тавиГДАх шаардлагУУД 139.10.  Аэродромын бүтэц
(а) Аэродром нь бүтцийн хувьд дараах шаардлагыг хангасан гэдгийг Өргөдөл гаргагч бататгана :
1/ техникийн болон газар зүйн үзүүлэлтүүд;
2/ тухайн орчны өндрийн саадны хязгаарлалтын тооцоо;
3/ ил харааны дараах тэмдэглэгээ:
(i)     навигацийн,
(ii)   саадыг заасан,
(iii) хориотой/тусгай бүсийг заасан
4/ тухайн аэродромд хөөрөлт, буулт үйлдэж байгаа агаарын хөлгийн техникийн үзүүлэлтүүдэд тохирох тоног төхөөрөмжүүд, хөөрөх, буух зурвас /цаашид ХБЗ гэх/ тус бүрт тогтоосон цаг уурын минимум үзүүлэлтүүд, шөнийн гэрэл суултын систем, бусад тоног төхөөрөмжүүд холбогдох стандартад нийцсэн болохыг.
(б) Аэродромын техникийн болон газар зүйн үзүүлэлтүүд, тухайн орчны өндрийн саадны хязгаарлалтууд, ил харааны тэмдэглэгээнүүд, тоног төхөөрөмжүүдийг ИНЕГ-аас баталгаажуулсан байна.
139.11.  Аэродромын ашиглалтын хязгаарлалт
Өргөдөл гаргагч нь, аэродром дээр агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэхэд аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах зорилгоор тухайн аэродромын бүтэц, суурилуулсан тоног төхөөрөмж, үйлчилгээний онцлогт тохирсон Аэродромын ашиглалтын хязгаарлалттай байна.
139.12.  Боловсон хүчинд тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах албан тушаалтан болон ажилтнуудтай байна:
1/ явуулж байгаа бүх үйл ажиллагаа нь энэ дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг бататгах эрх бүхий удирдах албан тушаалтан;
2/ тухайн аэродром болон түүний үйл ажиллагаанд энэ дүрмийн шаардлагыг дагаж мөрдөж байгааг бататгах эрх бүхий албан тушаалтан,
3/ аэродромын тоног төхөөрөмжийн хангалт, үйлчилгээг энэ дүрмийн А, Б, В, Г бүлгүүдийн шаардлагын дагуу гүйцэтгэх үүрэг бүхий ажилтнууд.
(б) Өргөдөл гаргагч нь, ажилтнуудаас мэргэжлийн шалгалт авах, ажилтны ажил мэргэжлийн түвшинг тогтоох журамтай байна.
139.13.  Аэродромын онцгой байдлын төлөвлөгөө
(а) Өргөдөл гаргагч нь аэродромын онцгой байдлын төлөвлөгөөг боловсруулсан байх бөгөөд энэхүү төлөвлөгөө нь тухайн аэродром болон түүний орчинд нислэг-техникийн аливаа осол, зөрчил, бусад онцгой нөхцөл байдал бий болсон үед хувь хүн болон өмч хөрөнгөд учирч болзошгүй аюул, хохирлыг багасгахад чиглэгдэнэ.
(б) Аэродромын онцгой байдлын төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана :
1/ үүсэж болох онцгой нөхцөл байдлын төрлүүд;
2/ үүсэж болох онцгой нөхцөл байдлын үед авах шуурхай арга хэмжээний журам;
3/ төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх этгээдэд зориулсан нарийвчилсан удирдамж;
4/ төлөвлөгөөнд тусгагдсан нэгж, байгууллагууд, тэдгээрийн хүлээх үүрэг, хариуцлага;
5/ олон улсын нисэх буудлын аэродромд тусгайлан тоноглосон онцгой нөхцөл байдлын төв байгуулах бөгөөд тухайн төвд ажиллах жижүүрийн байр, орон тоо;
6/ эмнэлгийн болон бусад тоног төхөөрөмжийн жагсаалт, тодорхойлолт, тэдгээрийн байршил;
7/ онцгой нөхцөл байдлын үед холбоо барих байгууллага, хүмүүсийн нэр, хаяг, утасны дугаарын жагсаалт;
8/ аэродром болон түүний орчны газрын зураг.
(в) Өргөдөл гаргагч нь :
1/ аэродромын талбайд байрлах байгууллагууд, байгууллага, хувь хүмүүсийн ажлын уялдааг энэ зүйлийн (б)-д заасан төлөвлөгөөнд тусгасан байна;
2/ энэ зүйлийн (в)-гийн 1/-д заагдсан хувь хүн, байгууллагуудыг аэродромын онцгой байдлын төлөвлөгөөг боловсруулах, сайжруулахад татан оролцуулна.
(R) 139.14.    Гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэл
(а) Олон улсын нислэгт зориулагдсан аэродромын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч нь Аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг тухайн аэродромд тогтмол нислэг үйлдэх хамгийн том онгоцны үзүүлэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр Хүснэгт 1-ийн дагуу тогтоох бөгөөд ингэхдээ энэ зүйлийн (б)-г чухалчлан үзнэ.
Хүснэгт 1. Аэродромын гал унтраах болон авран хамгаалах 
ажиллагааны зэрэглэл
Гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэл
Онгоцны урт
Их биеийн өргөн
1
0-оос 9 метр хүртэл
2 м
2
9-өөс 12 метр хүртэл
2 м
3
12-оос 18 метр хүртэл
3 м
4
18-аас 24 метр хүртэл
4 м
5
24-өөс 28 метр хүртэл
4 м
6
28-аас 39 метр хүртэл
5 м
7
39-өөс 49 метр хүртэл
5 м
8
49-өөс 61 метр хүртэл
7 м
9
61-ээс 76 метр хүртэл
7 м
10
76-аас 90 метр хүртэл
8 м
 
Тайлбар: -гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны хувьд аэродромын зэрэглэлийг тухайн аэродромыг ашиглах хамгийн том онгоцны маягаар тогтоохдоо:
(i)                 тухайн онгоцны нийт урт,
(ii)               онгоцны их биеийн өргөнийг үндсэн үзүүлэлт болгоно.
-          хэрэв аэродромын тогтоосон зэрэглэл нь онгоцны уртын хувьд тохирсон боловч онгоцны их биеийн өргөн нь уг зэрэглэлд заасан дээд хэмжээнээс /3-р багана/ илүү байвал уг онгоцны хувьд аэродромын зэрэглэлийг 1-ээр ахиулан тогтооно.
-          урт болон өргөний хэмжээ нь метрээр өгөгдөнө.
 
(б) Олон улсын нислэгт зориулагдсан аэродромын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч нь Аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг дараах байдлаар тогтооно :
1/ Хүснэгт 1-ээр тогтоосон зэрэглэлтэй аэродромд, жилийн хамгийн их ачаалалтай дараалсан 3 сарын дотор 700-гаас дээшгүй нислэг (хөөрөлт, эсхүл буулт) үйлдэгддэг бол Аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг 1-ээр бууруулан тогтоож болно;
2/ Хүснэгт 1-ээр тогтоосон зэрэглэлтэй аэродромд, жилийн хамгийн их ачаалалтай дараалсан 3 сарын дотор 700-гаас дээшгүй нислэг (хөөрөлт, эсхүл буулт) үйлдэгддэг бөгөөд хөөрөлт, буулт үйлдэж буй онгоцны оврын хэмжээс нь хоорондоо хэт зөрүүтэй бол тухайн аэродромын гал унтраах, авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг 2-оор бууруулан тогтоож болно.
(в) Орон нутгийн нислэгт зориулагдсан аэродромын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч нь Аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг дараах байдлаар тогтооно:
1/ хэрэв, тухайн аэродром нь тогтмол нислэг үйлддэг, тийрэлтэт хөдөлгүүр бүхий, 30-аас дээш зорчигчийн суудалтай онгоцонд үйлчилдэг бол Аэродромын гал унтраах, авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг Хүснэгт 1-д зааснаар хамгийн том онгоцны хэмжээгээр тогтоож, уг зэрэглэлийг 2-оор бууруулан тогтоож болно. Ингэхдээ ямар ч тохиолдолд тогтоосон зэрэглэл нь 4 дүгээр зэрэглэлээс доош байж болохгүй;
2/ тухайн аэродром энэ зүйлийн (в)-гийн 1/-д заагдсан тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцонд үйлчилдэггүй боловч тогтмол нислэг үйлддэг, 30-аас дээш зорчигчийн суудалтай, тийрэлтэт бус хөдөлгүүртэй онгоцонд үйлчилдэг бөгөөд жилийн хамгийн их ачаалалтай дараалсан 3 сарын дотор 700-гаас дээшгүй онгоцонд үйлчилдэг бол тухайн аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааг 3 дугаар зэрэглэлээр тогтооно;
3/ тухайн гэрчилгээтэй болон түр аэродром нь энэ зүйлийн (в)-гийн 1/-д заагдсан тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцонд үйлчилдэггүй боловч тогтмол нислэг үйлддэг, 30-аас дээш зорчигчийн суудалтай, тийрэлтэт бус хөдөлгүүртэй онгоцонд үйлчилдэг бөгөөд жилийн хамгийн их ачаалалтай 1 сарын дотор 100-гаас цөөн тооны онгоцонд үйлчилдэг бол тухайн хот, суурингийн Гал унтраах албатай гэрээ байгуулах ба гэрээнд Гал унтраах алба нь энэ дүрмийн 139.18-д заасан шаардлагыг хангах тухай заалтыг тусгана.
139.15     Гал унтраах бодис
Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 139.14-ийн дагуу тогтоогдсон тухайн зэрэглэлийн хувьд Хүснэгт 2-т тодорхойлсон, шаардлагатай хэмжээний гал унтраах бодисыг бэлэн байлгана.
 
Хүснэгт 2. Бэлэн байлгах гал унтраах бодисын доод хэмжээ
Аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэл)
В түвшингийн хөөс
Хуурай бодисууд
Ус
Хөөс шахах хурд
Химийн хуурай нунтаг
Галон
CO2
(л)
( л/минут )
(кг)
(кг)
(кг)
(I)
(II)
(III)
(IV)
(V)
(VI)
1
230
230
45
45
91
2
670
550
90
90
180
3
1200
900
135
135
270
4
2400
1800
135
135
270
5
5400
3000
180
180
360
6
7900
4000
225
225
450
7
12100
5300
225
225
450
8
18200
7200
450
450
900
9
24300
9000
450
450
900
10
32300
11200
450
450
900
139.16.  Гал унтраах болон авран хамгаалах машин механизм
(а) Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 139.14-ийн дагуу тогтоогдсон зэрэглэлийн хувьд Хүснэгт 3-т тодорхойлсон, шаардлагатай тооны гал унтраах болон авран хамгаалах машин механизм, тоног төхөөрөмжийг бэлэн байлгана.
 
Хүснэгт 3. Гал унтраах, авран хамгаалах машин механизмын тоо
Аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэл
Машин механизмын тоо
/доод хязгаар/
1
1
2
1
3
1
4
1
5
1
6
2
7
2
8
3
9
3
10
3
 
(б) Энэ зүйлийн (в)-г харгалзан үзсэнээр, энэ зүйлийн (а)-д заасан машин механизм бүр хоёр талын радио холбоотой байх ба тэдгээр нь дараах газруудтай холбоо барих боломжтой байна:
1/ тухайн аэродромд шаардагдсан бусад гал унтраах, авран хамгаалах тусгай машин механизм тус бүртэй;
2/ нислэгийн хөдөлгөөнийг удирдах байр, нислэгийн мэдээллийн үйлчилгээний төвтэй;
3/ онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөнд тусгагдсан бусад хэсгүүдтэй.
(в) Тухайн аэродром дээр энэ зүйлийн (а)-д шаардсан гал унтраах, авран хамгаалах машин зөвхөн ганц ажилладаг ба нислэгийн удирдлагын байр, нислэгийн мэдээллийн үйлчилгээний төв байдаггүй, онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөнд нь бусад ажлын хэсгүүдтэй холбоо барихаар тусгагдаагүй бол тухайн машинд хоёр-талын радио холбоо байрлуулах шаардлагагүй.
(г) Энэ зүйлийн (а)-д шаардсан машин механизмд дараах шаардлага тавигдана :
1/ анивчдаг буюу эргэдэг гэрлэн дохиотой байх;
2/ дан улаан, эсхүл дан шар-ногоон өнгөөр будагдсан байх.
139.17.  Гал унтраах болон авран хамгаалах бие бүрэлдэхүүнд тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг бататгана:
1/ гал унтраах, авран хамгаалах бие бүрэлдэхүүн нь:
(i)                 хамгаалалтын хувцас, багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан
(ii)               багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай;
(iii)             тусгайлан бэлтгэгдсэн, бие бялдрын хувьд эрүүл чийрэг;
2/ гал унтраах, авран хамгаалах бие бүрэлдэхүүнийг давтан сургалт, дадлагад хамруулах журамтай;
3/ багаж тоног төхөөрөмж, машин механизм нь байнгын бэлэн байдалтай, хангалттай орон тоотой ;
5/ онцгой нөхцөл байдал үүссэн, тусламж шаардлагатай байгааг дуут болон гэрлэн дохиогоор хүлээж авах боломжтой.
139.18.  Гал унтраах болон авран хамгаалах ажлын чадвар
Өргөдөл гаргагч нь гал унтраах, авран хамгаалах ажиллагааг гүйцэтгэх чадвараа дараах байдлаар үзүүлнэ:
1/ аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэлээр энэ дүрмийн 139.15-ын Хүснэгт 2-т тогтоосон гал унтраах хөөсний 50%-тай тэнцэх хэмжээний хөөсийг шахахад шаардагдах гал унтраах, авран хамгаалах машин механизм, бие бүрэлдэхүүнийг аюулын дохио дуугарснаас хойш 3 минутын дотор заасан цэгт бэлэн байлгах;
2/ эхний машин механизм, бие бүрэлдэхүүн ирсний дараа нэг минутын дотор энэ дүрмийн 139.16-гийн (а)-гийн Хүснэгт 3-т тодорхойлогдсон бусад машин механизм заасан цэгт хүрч энэ дүрмийн 139.15-ын Хүснэгт 2-т заасан хурдаар хөөс үргэлжлүүлэн гаргахад бэлэн болсон байх.
139.19.  Хашаа хамгаалалт
(а) Өргөдөл гаргагч нь аэродромын хувьд дараах арга хэмжээг авсан байна:
1/ аэродромын бүсэд гадны хүн, мал, амьтан, машин механизм санамсаргүй болоод санаатайгаар нэвтрэхээс сэргийлсэн хамгаалалттай байх;
2/ агаарын хөлгийн болзошгүй дэлбэрэлт, тэсрэлтээс хүн болон өмч хөрөнгийг хамгаалах хамгаалалттай байх.
(б) Энэ зүйлийн (а)-гийн 1/-д заасан хамгаалалтыг байрлуулахдаа:
1/ аэродромын үйл ажиллагааны бүс рүү нийтийн машин техник, явган зорчигч шууд нэвтрэхээр бол энэ хэсэгт 1500 мм-ээс дээш өндөртэй үргэлжилсэн хамгаалалтын хашаа байгуулж, тусгай харуул хамгаалалт бүхий хаалга, гарц гаргана;
2/ бусад бүсийн хувьд агаарын хөлгийн хөдөлгөөн, нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй мал, амьтан, хүн, машин техникийн хөдөлгөөнд саад болохуйц өндөр, бат бэх хашаа, хамгаалалт, барилга байгууламжуудыг барьж байгуулна.
139.20.  Байгаль орчныг хамгаалах
Өргөдөл гаргагч нь зэрлэг ан амьтан болон ургамлын нөлөөгөөр агаарын хөлгийн үйл ажиллагаанд аюул учрахаас урьдчилан сэргийлэх, аюулыг багасгах, байгаль орчныг хамгаалах Менежментийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй.
139.21.  Аэродромын үзүүлэлт, мэдээллийн тухай мэдэгдэл
(а) Аэродромын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч нь Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд зориулж дараах мэдээллүүдийг багтаасан ИНЕГ-139/02 маягтыг бөглөж, НОТАМ ба ИНЕГ-ын Нислэгийн зураглал, мэдээллийн тасагт хүргэх журмыг боловсруулсан байна :
1/ аэродромын үзүүлэлт, мэдээллүүд;
2/ энэ дүрмийн 139.11-д заасны дагуу боловсруулсан аэродромын ашиглалтын хязгаарлалт;
3/ аэродромын ашиглалт, тоног төхөөрөмжид орсон аливаа өөрчлөлт.
139.22.  Аэродромын үйл ажиллагааны чанарын дотоод хяналт
(а) Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн Б, В, Г бүлгийн шаардлагыг хангахуйц хөтөлбөр, төлөвлөгөө, журамтай, өөрийн үйл ажиллагааны чанарын дотоод хяналтын системтэй байна.
(б) Аэродромын үйл ажиллагааны чанарын дотоод хяналт хариуцсан этгээд нь нислэгийн аюулгүй ажиллагаа, аэродромын үйлчилгээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны талаар ИНЕГ-т шууд хандах эрхтэй байна.
139.23.  Аэродромын Үйл ажиллагааны заавар
(а) Өргөдөл гаргагч нь дараах мэдээллийг тусгасан Үйл ажиллагааны зааврыг ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд ирүүлнэ:
1/ тухайн Үйл ажиллагааны заавар дараах зүйлийг бататгана гэдгийг баталж өргөдөл гаргагчийн нэрийн өмнөөс удирдах албан тушаалтан нь гарын үсэг зурсан байх:
(i)     энэ дүрмийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхой заасан;
(ii)   аэродромд үйл ажиллагаа эрхлэх дүрэм журмыг чанд сахина гэдгээ нотолсон.
2/ энэ дүрмийн 139.12–ын (а)-гийн 1/, 2/-т заагдсан албан тушаалтан, ажилтны нэрс, албан тушаал;
3/ энэ зүйлийн (а)-гийн 2/-т дурьдсан этгээдүүд нь үүрэг хариуцлагатайгаа холбогдсон асуудлаар байгууллагын нэрийн өмнөөс ИНЕГ-тай шууд харьцах журам;
4/ энэ зүйлийн (а)-гийн 2/-т дурьдсан албан тушаалтан, ажилтнуудын үүрэг хариуцлагыг харуулсан бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураглал;
5/ энэ дүрмийн 139.11-ээр тогтоогдсон аливаа хязгаарлалтууд;
6/ өргөдөл гаргагчийг энэ дүрмийн Б, В, Г бүлгийн шаардлагуудаас чөлөөлсөн үндэслэлүүд;
7/ энэ дүрмийн 139.13-т шаардсан аэродромын онцгой байдлын төлөвлөгөө;
8/ энэ дүрмийн 139.15, 139.16-д шаардсан гал унтраах бодис, машин механизмын тайлбар, 139.17-д заасан орон тоо, ажлын горим, 139.29-ийн (г)-гийн 1/, 2/-т заасан журам болон 139.14-д заасан гал унтраах, авран хамгаалах хөтөлбөр, эсхүл ойр орших хот суурингийн гал унтраах албатай хийсэн гэрээ;
9/ энэ дүрмийн 139.19-д заасан хашаа хамгаалалтын талаар;
10/ энэ дүрмийн 139.20-д шаардсан байгаль орчны менежментийн хөтөлбөр;
11/ энэ дүрмийн 139.21-д шаардсан мэдээллээр холбогдох алба салбарыг хангах журам;
12/ энэ дүрмийн 139.22-т заасан аэродромын чанарын дотоод хяналтын журам;
13/ энэ дүрмийн 139.25-ын (а)-д заасан аэродромын засвар үйлчилгээний хөтөлбөр.
14/ энэ дүрмийн 139.26-д заасан ил харааны навигацийн тоног төхөөрөмжийн үзлэг, урсгал засвар болон техник үйлчилгээ хийх журам;
15/ аэродромын аливаа засвар, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх үед энэ дүрмийн 139.27-д заасны дагуу нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам;
16/ энэ дүрмийн 139.28-д заасан аэродромын бүсэд онцгой байдлын үед ажиллах журам;
17/ энэ дүрмийн 139.32-т заасан аэродромын өдөр тутмын болон гэнэтийн үзлэгийн хөтөлбөр, горим, тайлагнах систем;
18/ энэ дүрмийн 139.33-т заасны дагуу аэродромын тусгай зориулалтын машин механизм аэродром дээр ажиллах үеийн аюулгүй байдлыг хангах журам;
19/ энэ дүрмийн 139.36-д заасан аэродромын ашиглалтын зааврын заалтууд шаардлага хангахгүй байгаа үед нислэгийн үйл ажиллагааг хязгаарлах журам;
20/ энэ дүрмийн 139.39-ийн (г)-гийн 7/, 8/-д заасан хөтөлбөр, журмыг оролцуулан энэ дүрмийн Г бүлэгт заасан аюулгүй ажиллагааны заалтыг хангах арга хэмжээний талаар;
21/ зааврыг хянах, өөрчлөх, хувилан тараах журам.
(б) Өргөдөл гаргагчийн Үйл ажиллагааны заавар нь ИНЕГ-ын даргаар хүлээн зөвшөөрөгдсөн байна.
В БҮлэг. Ашиглалтын шаардлага 139.24.  Үйл ажиллагааны зааврыг мөрдөх
Аэродром эзэмшигч нь:
1/ Үйл ажиллагааны зааврын хүчин төгөлдөр хувийг тухайн аэродром дахь өөрийн байранд хадгална;
2/ Үйл ажиллагааны зааварт тусгагдсан бүх журам, төлөвлөгөө, систем болон хөтөлбөрийг нэг бүрчлэн мөрдөнө;
3/ зааврын зохих хэсгийн хувийг холбогдох этгээдүүдэд хүргэсэн байна;
4/ энэ дүрмийн Б бүлгийн бүх шаардлага, стандартыг тогтмол мөрдөнө;
5/ ИНЕГ-139/01маягтад бичигдсэн байгууллагын хаяг, утас, факсын дугаарт өөрчлөлт орсноос хойш 28 хоногийн дотор ИНЕГ-т мэдэгдэнэ.
139.25.  Аэродромын засвар үйлчилгээ
(а) Агаарын хөлгийн үйл ажиллагаа, түүний аюулгүй байдал болон аюулгүй ажиллагаа, нислэгийн тогтмолжилтод сөрөг нөлөө үзүүлэхгүй байх үүднээс аэродром эзэмшигч нь аэродром, түүний тоног төхөөрөмжийн урсгал болон их засварыг багтаасан Засвар үйлчилгээний хөтөлбөртэй байна.
(б) Аэродром эзэмшигч нь агаарын хөлөгт гэмтэл, аюул учруулж болзошгүй сул чулуу болон гадны бусад сул биетийг ХБЗ, явгалах зам, перрон, зогсоолын гадаргуугаас цэвэрлэнэ.
(в) Аэродром эзэмшигч нь хатуу хучилттай зурвас, явгалах замын гадаргуугийн барьцалтын коэффициент хамгийн их байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
139.26.  Аэродромын навигацийн ил харааны  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ
Аэродром эзэмшигчийн, аэродромын навигацийн ил харааны тоног төхөөрөмжийн үзлэгийн болон техникийн үйлчилгээний журам нь дараах зүйлийг бататгасан байна :
1/ аэродромын навигацийн ил харааны тоног төхөөрөмжүүд нь найдвартай ажиллагаатай байгааг аэродром ашиглагчдад бататгах;
2/ гэрлэн дохиоллын тодорхой хувь нь ажиллагаагүй тохиолдолд тухайн аэродромыг ашиглагчийн хэвийн үйл ажиллагааг хангана гэдгийг тогтоосон байх;
3/ ажиллагаагүй буюу муудсан аливаа эд ангийг богино хугацаанд сэргээн засварласан байх.
139.27.   Аэродром дээр засвар, үйлчилгээ явуулах
Аэродром эзэмшигч нь аэродром дээр аливаа засвар үйлчилгээний ажил гүйцэтгэхдээ агаарын хөлгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг бататгасан журам боловсруулсан байна.
139.28.   Онцгой нөхцөл байдлын төлөвлөгөө
Аэродром эзэмшигч нь дараах журмыг боловсруулсан байна:        
1/ аэродромын онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөний дагуу үүрэг хариуцлага  хүлээж буй нисэх буудлын нийт бие бүрэлдэхүүн нь өөрсдийн ажил үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэдэг болон холбогдох сургалтад хамрагдахыг бататгасан журам;
2/ аэродромын онцгой байдлын төлөвлөгөөг дараах байдлаар шалгах журам:
(i)           аэродромын онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөний дагуу 2 жил тутам бүрэн хэмжээний сургуулилт хийх,
(ii)         бүрэн хэмжээний сургуулилтын явцад ажиглагдсан дутагдлыг засаж залруулах, аэродромын онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах.
3/ онцгой нөхцөл байдал бодитойгоор гарсны дараа илэрсэн алдаа дутагдлыг арилгах журам.
139.29.   Гал унтраах болон авран хамгаалах үйл ажиллагааны шаардлага
(а) Аэродром эзэмшигч нь энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд тогтмол нислэг үйлддэг, 30-аас дээш зорчигчийн суудалтай онгоц нислэг үйлдэж байгаа үед гал унтраах болон авран хамгаалах үйл ажиллагааг энэ дүрмийн 139.15, 139.16-д заасан шаардлагын хэмжээнд хангасан байна.
(б) Энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд, энэ дүрмийн 139.14-т заасны дагуу тухайн аэродромд бууж, хөөрч байгаа нислэгийн тоо нэмэгдсэн, мөн байнга нислэг үйлддэг агаарын хөлгүүдийн төрөл өөрчлөгдсөн зэргээс шалтгаалан аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэл ахисан тохиолдолд аэродром эзэмшигч нь гал унтраах болон авран хамгаалах үйл ажиллагааны хүчин чадлыг энэ дүрмийн 139.15, 139.16-д заасны дагуу тухайн ахисан зэрэглэлийн шаардлагын хэмжээнд хангасан байна.
(в) Энэ зүйлийн (г)-д заасныг харгалзан үзсэнээр, тухайн аэродромд энэ дүрмийн 139.14-т заасан ердийн үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй онгоц нислэг үйлдэх хугацаанд аэродром эзэмшигч нь гал унтраах болон авран хамгаалах үйл ажиллагааг тухайн аэродромд тогтмол нислэг үйлддэг, өндөр үзүүлэлттэй онгоцонд тавигддаг шаардлагаас доогуур зэрэглэлийн шаардлагыг тавьж болно.
(г) Энэ зүйлийн (в)-д зааснаар гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг багасгахдаа дараах нөхцөлийг харгалзана:
1/ аэродром эзэмшигчид зэрэглэл багасгах эрх олгогдсон, зэрэглэл багасгах тухай журам Үйл ажиллагааны зааварт нь тусгагдсан байх;
2/ аэродромын гал унтраах болон авран хамгаалах ажиллагаанд оролцогсод холбоо барих журам Үйл ажиллагааны зааварт нь тусгагдсан байх;
3/ гал унтраах болон авран хамгаалах ажиллагааны зэрэглэлийг багасгах тухай мэдээлэл АИП-аар түгээгдсэн байх.
(д) Гал унтраах болон авран хамгаалах тусгай зориулалтын машин механизмыг ашиглалтын нийт хугацаандаа найдвартай ажиллахыг баталгаажуулсан Техник үйлчилгээний журмыг аэродром эзэмшигч боловсруулан мөрдөнө.
(е) Энэ дүрмийн 139.18-ын шаардлагыг хангахгүй болсон гал унтраах, авран хамгаалах тусгай зориулалтын машин механизмыг шаардлага хангахуйц машин механизмаар солих үүргийг аэродром эзэмшигч хүлээнэ. Хэрэв ийм арга хэмжээг нэн даруй авч чадахгүй бол энэ дүрмийн 139.35-д заасны дагуу мэдэгдэл гаргаж, шаардлагыг 72 цагийн дотор хангана. Энэ хугацаанд тус аэродром нь гал унтраах болон авран хамгаалах нөөц бололцоонд тохирох онгоцонд үйлчилнэ.
(ж) Аэродром эзэмшигч нь энэ дүрмийн дагуу гал унтраах, авран хамгаалах тусгай тоног төхөөрөмж болон мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй байж онцгой нөхцөл байдал гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байх үүрэгтэй.
139.30.   Аэродромын хөдөлгөөний удирдлага
Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын үүднээс ИНЕГ-ын дарга шаардсан тохиолдолд, аэродром эзэмшигч нь НОТАМ-ын алба болон аэродромын хөдөлгөөний удирдлагатай байна.
139.31.   Перроны үйлчилгээний удирдлага
Аэродром эзэмшигч нь перрон дээр агаарын хөлгийн хөдөлгөөнийг зохицуулах үйлчилгээний удирдлагатай байх бөгөөд агаарын хөлгийн хөдөлгөөний энэ зохицуулалтыг аэродромын хөдөлгөөний удирдлагад шилжүүлэх журам боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөнө.
139.32.   Аэродромын үзлэгийн хөтөлбөр
Аэродром эзэмшигч нь дүрмийн биелэлтийг хянах аэродромын үзлэгийн хөтөлбөртэй байх ба дараах зүйлээр хангагдсан байна:
1/ аэродромын үзлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах багаж, тоног төхөөрөмжүүд;
2/ аэродромын үзлэгийг дадлага туршлагатай, нарийн мэргэжлийн хүмүүс хийнэ гэдгийг баталгаажуулсан журам;
3/ үзлэгийн үр дүнд илэрсэн алдаа дутагдлыг засаж залруулсныг бататгах мэдээллийн систем.
139.33.   Газрын үйлчилгээний машин механизм
Аэродром эзэмшигч нь дараах үүргийг хүлээнэ:
1/ зөвхөн аэродром болон агаарын хөлөгт үйлчилдэг газрын үйлчилгээний машин механизмыг аэродромын хамгаалалттай бүсэд оруулах;
2/ аэродромын хөдөлгөөний удирдлагатай тохиолдолд түүнийг газрын үйлчилгээний машин механизмыг аэродромын үйл ажиллагааны талбайд нэвтрэх, үйл ажиллагаанд оролцуулах журмаар хангах ба машин механизм нь дараах тоноглолын тусламжтайгаар удирдагдаж байхаар журамд тусгасан байна:
(i)             хоёр талын радио холбоо (газрын үйлчилгээний машин механизм ба аэродромын хөдөлгөөний удирдлагын хооронд)-той байх, эсхүл
(ii)           хэрэв газрын үйлчилгээний машин механизм нь радио холбоогоор тоноглогдоогүй бол ажиллагаанд хамтран оролцож байгаа машин механизм нь хоёр талын радио холбоогоор тоноглогдсон байх,
(iii)         хоёр талын радио холбоогоор тоноглох боломжгүй тохиолдолд машин механизмыг удирдах тусгай тэмдэг, тэмдэглэгээ ба дуут дохиогоор тоноглох.
3/ аэродромын хөдөлгөөний удирдлагагүй тохиолдолд аэродромын талбайд ажиллах газрын үйлчилгээний машин механизмыг зохих тэмдэг, дохиогоор удирдах журамтай байна.
4/ аэродромын хамгаалалттай бүсэд түр болон удаан хугацаагаар нэвтрэх  эрх авсан аливаа этгээд тухайн бүсэд машин техник ашиглахаар бол аэродром эзэмшигчээс гаргасан, газрын үйлчилгээний машин механизмыг аэродромын хамгаалалттай бүсэд ажиллуулах журамтай урьдчилан танилцаж, дагаж мөрдөнө.
139.34.   Навигацийн тоног төхөөрөмжийг хамгаалах
Аэродром эзэмшигч нь:
1/ навигацийн ил харааны тоноглол, гэрэлтүүлэг, тэмдэглэгээний харагдац, аэродромын агаарын хөдөлгөөний үйлчилгээнд саад болохуйц аливаа барилга байгууламж бариулахгүй байх, ба
2/ навигацийн ил харааны тоноглол, гэрэлтүүлэг, тэмдэглэгээнд аливаа эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх үүргийг хүлээнэ.
139.35.   Аэродромын бэлэн байдлын тухай мэдээлэл
Энэ дүрмийн 139.21-д заасан журмын дагуу аэродром эзэмшигч нь аэродромын нислэгийн талбайд үүссэн, нислэгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох аливаа эвдрэл гэмтлийн талаар НОТАМ-д нэн даруй мэдэгдэнэ.
139.36.   Аэродромын бэлэн бус байдал
(а) Аэродром эзэмшигч нь тухайн аэродром дээр аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд нислэгийн үйл ажиллагааг хязгаарлах тухай журам боловсруулсан байна.
(б) Аэродромын аль нэг хэсэг үйл ажиллагаанд бэлэн бус байгаа тохиолдолд нислэгийн аливаа ажиллагааг эхлүүлж болохгүй гэдгийг дээрх журмаар бататгасан байна.
139.37.   Аэродром эзэмшигчийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орох
(а) Аэродром эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт хийгдсэн нэмэлт өөрчлөлт нь тухайн аэродромын үндсэн зориулалт, түүнтэй холбогдох төлөвлөгөө, хөтөлбөр, үйлчилгээ, систем, журам болон тоног төхөөрөмжид нөлөөлөхгүй гэдгийг аэродром эзэмшигч бататгана.
(б) Аэродром эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт хийгдсэн нэмэлт өөрчлөлт нь аэродром эзэмшигчийн зааварт тусгагдсан журам ба энэ дүрмийн шаардлагад нийцсэн гэдгийг аэродром эзэмшигч бататгана.
(в) Аэродром эзэмшигч нь заавартаа хийгдсэн нэмэлт өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-ын даргад нэн даруй ирүүлнэ.
(г) Аэродром эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа дараах өөрчлөлтийг хийхдээ энэ тухай ИНЕГ-ын даргад танилцуулж зөвшөөрөл авсан байна:
1/ удирдах албан тушаалтныг өөрчлөх;
2/ бусад албан тушаалтныг өөрчлөх.
(д) Энэ зүйлийн (г)-д заасан өөрчлөлтийг хийх үеийн болон уг өөрчлөлтийг мөрдөх үеийн нөхцөлүүдийн талаар ИНЕГ-аас зөвлөмж өгнө.
(е) Аэродром эзэмшигч нь энэ зүйлийн (д)-д заагдсан зөвлөмжийг дагаж мөрдөнө.
(ж) Энэ дүрмийн дагуу аливаа нэмэлт өөрчлөлт хийснээр аэродромын гэрчилгээнд өөрчлөлт оруулах шаардлагатай бол аэродром эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
(з) Аюулгүй ажиллагааг хангах үүднээс ИНЕГ-ын дарга шаардсан тохиолдолд, аэродром эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа нэмэлт өөрчлөлт хийх үүрэгтэй.
139.38.   Аюулгүй ажиллагааны хяналт, үзлэг
ИНЕГ-ын дарга, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын шаардлагын үүднээс аэродром, бичиг баримт болон тайлан мэдээгээ шалгуулахыг аэродром эзэмшигчээс шаардаж болох ба аэродром эзэмшигч нь шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.
Г БҮлэг. Аэродромын аюулгҮй байдал, хамгаалалт 139.39.   Аюулгүй байдлын үзлэг, хамгаалалт
(а) Аюулгүй байдал, хамгаалалт шаардлагатай аэродром эзэмшигч нь   энэ дүрмийн 139.19-ийн шаардлагыг дагаж мөрдөхөөс гадна аэродромын хамгаалагдсан бүсэд зөвшөөрөлгүй хүн, тээврийн хэрэгсэл нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалт тогтооно.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан хамгаалалт нь:
1/ нийтийн эзэмшлийн болон аюулгүй байдлын бүсүүдийг заагласан, зохих хяналтын системээр тоноглогдсон гарц, хаалга бүхий хаалт, хашаатай байна;
2/ аюулгүй байдлын бүстэй залгаа сантехникийн нүх, суваг зэрэг нь зохих хяналттай байна.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 1/-д заасан хаалт, хашааны өндөр нь олон улсын нислэгийн үйлчилгээнд зориулагдсан аэродромын хувьд 2440 миллиметр, орон нутгийн нислэгийн үйлчилгээнд зориулагдсан аэродромын хувьд 1800 миллиметрээс багагүй өндөртэй байна.
(г) Хамгаалалт шаардлагатай аэродром эзэмшигч нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна:
1/ өөрийн аэродром дээр хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн буюу өртөж болзошгүй гэж үзсэн агаарын хөлөг, мөн онцгой нөхцөл байдлын үед тусгаарлах шаардлагатай агаарын хөлгүүдэд зориулсан зогсоолыг аэродромын аль нэг хэсэгт бэлтгэсэн байна;
2/ олон улсын нислэгийн үйлчилгээнд зориулагдсан аэродромын цахилгаан тэжээл тасарсан, шөнийн гэрэл суултын системд гэмтэл гарсан тохиолдолд шөнийн гэрэл суултын системийн ердийн ажиллагааг тасралтгүй хангах нөөц цахилгаан үүсгүүртэй байна;
3/ энэ зүйлийн (г)-гийн 1/-д заасан тусгай зогсоолыг 30 минутын турш тасралтгүй хангах зөөврийн буюу аваарын гэрэлтүүлэгтэй байх;
4/ зорчигч, тэдгээрийн тээшинд аюулгүй байдлын үзлэг хийх дараах бүсүүдийг аэродромд бэлтгэнэ:
(i)             зорчигч, тэдгээрийн тээшинд аюулгүй байдлын үзлэгийг агаарын хөлөгт суулгахаас өмнө үзлэг хийх бүс;
(ii)           үзлэгт хамрагдсан болон үзлэгт хамрагдаагүй зорчигчдыг тусгаарлах бүс;
(iii)         үзлэгт хамрагдсан зорчигчдыг нисэн ирж байгаа болон транзит зорчигчдоос тусгаарлах бүс.
5/ үзлэгт орсон зорчигчдод дараах эд зүйлс дамжихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна:
(i)            бүх төрлийн галт зэвсэг;
(ii)          бүх төрлийн мэс, багаж, зэвсэг;
(iii)        бүх төрлийн сум;
(iv)         агаарын хөлөгт болон зорчигчдод аюул учруулахуйц бүх төрлийн дэлбэрэх бодис, ийм төрлийн зүйлс, тэдгээрийн эд анги.
            6/ энэ зүйлийн (г)-гийн 4/, 5/-д заасан бүсүүдэд аливаа этгээд зөвшөөрөлгүй орохоос сэргийлсэн байна;
            7/ аэродром эзэмшигч нь ажилтан, албан хаагч, гэрээт ажилчид болон ажил төрлийн холбоотой бусад хүмүүсийн нисэхийн аюулгүй байдлыг хангахад хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, энэ үүргээ хэрхэн гүйцэтгэх талаар сургалт зохион байгуулна;
            8/ аэродром эзэмшигч нь нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хэрэг зөрчил гарсан тохиолдолд ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд мэдэгдэх журамтай байна;
            9/ нисэхийн аюулгүй байдалд хууль бусаар заналхийлэх эрсдэлийг багасгах үүднээс цахилгаан эрчим хүч, холбоо, ус суваг, бохир болон цэвэр ус хангамж зэрэгт аюулгүй байдлын хяналтыг тавина;
            10/ ИНЕГ-ын дарга шаардсан тохиолдолд аэродромын аюулгүйн бүсийн хамгаалалтын хашаан дээр тусгай тэмдэглэгээг байрлуулна.
139.40.   Аюулгүй байдлын үзлэг, хамгаалалт шаардлагагүй аэродромд тавигдах шаардлага
Аюулгүй байдлын үзлэг, хамгаалалт шаардлагагүй аэродром эзэмшигч нь энэ дүрмийн 139.19-ийн шаардлагыг дагаж мөрдөхөөс гадна энэ дүрмийн 139.39-ын (г)-гийн 2/, 3/, 7/, ба 8/-ын шаардлагыг хангасан байна.
Д БҮлэг. Аэродромын ашиглалт 139.41.   Ерөнхий зүйл
Аливаа этгээд дараах тохиолдолд аэродромыг ашиглаж болохгүй:
1/ тухайн этгээд, энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн, эсхүл түр зөвшөөрөл олгогдсон аэродромын ашиглалтын хязгаарлалт, журам, стандартыг дагаж мөрдөх боломжгүй бол;
2/ хөөрөлт, буулт үйлдэх аэродром нь шөнийн гэрэл суултын системгүй, эсхүл гэрэл суултын систем нь зохих шаардлагын хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа бол;
3/ аэродром эзэмшигчийн зүгээс аэродромын аль нэг хэсэг агаарын хөлгийн үйл ажиллагаанд аюултай гэж үзэн мэдэгдсэн, эсхүл ашиглахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ тавьсан бол.
139.42.   Аэродром ашиглалт – агаарын тээврийн онгоц
Аэродромын талбай нь дараах шаардлагыг хангаагүй бол аливаа этгээд агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх онгоцоор хөөрөлт, буулт үйлдэж болохгүй:
1/ тухайн талбайн газар зүйн үзүүлэлт, буултын ойртолтын бүсийн өндрийн саадны хязгаарлалт, ил харааны нислэгт ашиглагдах газрын тоноглол, цаг уурын минимум хэмжигдэхүүн, орчны гэрэлтүүлэгтэй байх,
2/ аэродромын талбай нь хөөрөх, буухад тохиромжтой байх,
3/ хөөрөх, буухад ашиглах зурвас нь хүн, мал, амьтан, машин механизм болон бусад сааднаас чөлөөлөгдсөн байх,
4/ тухайн талбай нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж чадах эсэхийг эрх бүхий этгээд тодорхойлсон байх,
5/ хэрэв, 30-аас дээш зорчигчийн суудалтай онгоц тогтмол хуваарийн дагуу нислэг үйлддэг бол тухайн аэродром нь энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн байх,
6/ хэрэв тухайн аэродромыг энэ дүрмийн дагуу гэрчилгээжүүлээгүй бол онгоц нь тухайн аэродромд нислэг үйлдэх бүдүүвчийн дагуу, саадгүй бүсэд нислэг үйлдэх ба нислэг нь аливаа бусад аэродромд нислэг үйлдэх бүдүүвч, эсхүл хэрэглэлийн тусламжтайгаар буултын ойртолт үйлдэх нислэгт саад болохгүй байх.
139.43.   Аэродром ашиглалт–агаарын тээврийн бус онгоц
Аэродромын талбай нь дараах шаардлагыг хангаагүй бол аливаа этгээд агаарын тээврийн бус зорилгоор нислэг үйлдэх онгоцоор хөөрөлт, буулт үйлдэж болохгүй:
1/ аэродромын талбай нь хөөрөх, буухад тохиромжтой байх,
2/ хөөрөх, буухад ашиглах зурвас нь хүн, мал, амьтан, машин механизм болон бусад сааднаас чөлөөлөгдсөн байх,
3/ онгоц нь тухайн аэродромд нислэг үйлдэх бүдүүвчийн дагуу, саадгүй бүсэд нислэг үйлдэх ба нислэг нь аливаа бусад аэродромд нислэг үйлдэх бүдүүвч, эсхүл хэрэглэлийн тусламжтайгаар буултын ойртолт үйлдэх нислэгт саад болохгүй байх.
139.44.   Вертодром ашиглалт
(а) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэж буй нисдэг тэрэгнээс бусад нисдэг тэргийг ашиглаж байгаа аливаа этгээд энэ зүйлийн (в)-гийн шаардлагыг хангаагүй, ашиглах талбай нь газар зүйн үзүүлэлт, өндрийн саадны хязгаарлалт, ил харааны нислэгт ашиглагдах тоноглол, орчны гэрэлтүүлэггүй бол хот, суурин газарт тухайн талбайг ашиглаж болохгүй.
(б) Хот, суурин газраас гадна нисдэг тэрэг ашиглаж байгаа болон нисдэг тэрэгний дүүжин тээвэрлэлт гүйцэтгэж буй аливаа этгээд дараах шаардлагыг хангаагүй талбайг ашиглаж болохгүй:
1/ дүүжин нислэг үйлдэхэд тохиромжтой байх,
2/ гадаргуу нь буулт, хөөрөлт үйлдэхэд тохиромжтой байх,
3/ энэ зүйлийн (в)-гийн шаардлагыг хангасан байх.
(в) Аливаа талбайг вертодром болгон ашиглахын өмнө тухайн нисдэг тэрэгний нисэх баг нь дараах зүйлийг бататгана:
1/ нисдэг тэрэг хөөрөх, буух, дүүжин нислэг үйлдэх талбай нь нислэгийн үйл ажиллагаанд шууд оролцоотой хүн болон үйлчилгээний машин, техникээс бусад аливаа сааднаас чөлөөлөгдсөн байх;
2/ буултын ойртолт болон хөөрөлт үйлдэх замыг сонгохдоо, нисдэг тэрэг авторотациар буулт үйлдэх тохиолдолд газар дээрх хүн, машин механизмд аюул учруулахгүй байх,
3/ ямар ч саадгүй бүсэд аэродромын тогтсон хөдөлгөөнд оролцох ба бусад аэродромуудын тогтсон хөдөлгөөн, хэрэглэлээр суулт хийх горимыг зөрчихгүй байна.
 
 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-174
нисэхийн цаг уурын ҮйлЧилгээНИЙ байгууллагЫГ
гэрЧилгээжҮҮЛЭХ
·        Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 377 тоот тушаалаар батлагдаж, 2002 оны 03-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
·        Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
1. ДБ-ийн сайдын 2002 оны 268 тоот тушаалаар 174.5-ын 2/-т "улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт" гэснийг "төлбөрийн баримт" гэж өөрчилсөн
2. ЗТАЖ-ын сайдын 2005 оны 144-р тушаалаар энэ дүрмийн Хавсралт /Шилжилтийн үеийн зохицуулалт/-ыг хүчингүйд тооцсон
 
нисэхийн цаг уурын ҮйлЧилгээНИЙ байгууллагЫГ гэрЧилгээжҮҮЛЭХ
       А БҮлэг. ЕрӨнхий зҮйл 174.3.  Зорилго
            Иргэний агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай цаг уурын мэдээний хангалтад тавигдах шаардлагыг тодорхойлох, Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.
174.2.  Тодорхойлолт
            Цаг агаарын байнгын ажиглалт гэж нислэгийн үйл ажиллагааг цаг уурын мэдээгээр хангах зорилгоор тусгайлсан талбай, эсхүл агаарын зайн тодорхой хэсэгт хийсэн судалгааны дүнд цаг агаарын дараах бодит нөхцөлүүдээс үнэлэхийг :
                        1/ салхины чиглэл, хурд;
                        2/ далайн түвшинд шилжүүлсэн агаарын даралт;         
                        3/ агаарын температур;    
                        4/ цаг агаарын үзэгдэл ба үүлний хэмжээ.
            Цаг уурын алдаатай мэдээ гэж бодит ажиглалтын хэмжилтийн нарийвчлал болон урьдчилсан мэдээний таарцын боломжит хязгаараас үлэмж хэмжээгээр хэтэрсэн, эсхүл гажих боломжтой цаг уурын мэдээг;
            Тоног төхөөрөмж гэж дор дурьдсан багаж хэрэгсэл, системийг оролцуулан цаг уурын мэдээний хангалтад, эсхүл цаг уурын байгууллагын үйл ажиллагаанд автоматаар оролцдог аливаа багаж хэрэгсэл, системийг:
            1/ өгөгдөхүүн боловсруулах болон урьдчилсан мэдээ зохиох;
            2/ цаг агаарыг зайнаас тандан судлах;
            3/ цаг уурын мэдээг автоматаар дамжуулах ба хүлээн авах.
            Цаг уурын мэдээ гэж нислэгийн үйл ажиллагаанд шаардагдах, тодорхой хугацаа болон агаарын зайд ажиглагдсан цаг агаарын бодит нөхцөлийн өгөгдлийг;
            Цаг уурын мэдээлэл гэж нислэгийн үйл ажиллагаанд зориулагдсан цаг агаарын тухайн үеийн болон ирээдүйн төлвийг илэрхийлсэн цаг уурын мэдээ, урьдчилсан мэдээ, бусад өгөгдлүүдийг;
            Цаг уурын байгууллага гэж нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай цаг агаарын мэдээ болон цаг уурын мэдээллээр хангах үйлчилгээ эрхэлдэг этгээдийг;
            Цаг уурын үйлчилгээ гэж цаг уурын дараах үйлчилгээг:
            1/ цаг уурын ажиглалт хийх үйлчилгээ: цаг уурын байнгын ажиглалтын мэдээгээр хангах;
            2/ цаг уурын хяналт тавих үйлчилгээ: нислэгийн хөдөлгөөн удирдлагын тогтоосон бүс дотор ажиглагдсан нислэгт аюултай цаг агаарын үзэгдлүүдийн хувьсал, хөдөлгөөнийг хянаж мэдээлэх;
            3/ мэдээлэл солилцох үйлчилгээ: цаг уурын нэгж, салбаруудаас мэдээлэл цуглуулах, дамжуулах;
            4/ зөвлөмж өгөх үйлчилгээ: цаг уурын бодит болон урьдчилсан мэдээг бичгээр, эсхүл амаар тайлбарлан танилцуулах;
            5/ урьдчилан мэдээлэх үйлчилгээ: тухайн цаг хугацааны болон агаарын зайн цаг уурын нөхцөлийн тухай урьдчилсан мэдээгээр хангах;
            6/ уур амьсгалын мэдээллээр хангах үйлчилгээ: тухайн газар нутаг болон агаарын зайн уур амьсгалын нөхцөлийн олон жилийн дундаж мэдээллээр хангахыг тус тус хэлнэ.
174.3.  Цаг уурын үйлчилгээ үзүүлэх
            (а) Энэ дүрмийн дагуу гэрчилгээ эзэмшээгүй аливаа этгээд нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхлэхгүй.
            (б) ИНЕГ-ын дарга нь энэ дүрэмд заасан нисэхийн цаг уурын үйлчилгээний аль нэгийг, эсхүл бүгдийг эрхлэх эрхийг олгож болно.
174.4.  Цаг агаарын байнгын ажиглалт
Цаг агаарын байнгын ажиглалт хийж буй этгээд нь:
1/ цаг агаарын байнгын ажиглалт хийх мэргэжлийн сургалтад хамрагдсан байна;
2/ нарийвчлалыг нь эрх бүхий газраар баталгаажуулсан зориулалтын хэмжих хэрэгсэл, эсхүл харьцуулалт хийх систем ашиглана.
174.5.  Өргөдөл гаргах
Нисэхийн цаг уурын байгууллагын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч (цаашид Өргөдөл гаргагч гэх) нь ИНЕГ-174/ 01 маягтыг бөглөн дараах бичиг баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ:
1/ энэ дүрмийн 174.25-д заасан Үйл ажиллагааны заавар;
(R)         2/ төлбөрийн баримт.
174.6.  Гэрчилгээ олгоход тавигдах шаардлага
ИНЕГ-аас дараах шаардлагыг хангасан Өргөдөл гаргагчид Цаг уурын байгууллагын гэрчилгээ олгоно:
1/ энэ дүрмийн Б бүлгийн шаардлагыг хангасан;
2/ өргөдөл гаргагч болон түүний удирдах албан тушаалтнууд нь энэ дүрмийн 174.11-ийн (a)-гийн (1), (2)-т заасан шаардлагуудыг хангасан.
174.7.  Гэрчилгээ эзэмшигчийн эрх
            (a) Гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны зааварт тодорхойлсон тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглана.
            (б) Энэ дүрмийн 174.28-ыг харгалзан үзсэнээр, Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд зөвшөөрсөн цаг уурын үйлчилгээг Үйл ажиллагааны заавартаа тусгагдсан агаарын зайн тодорхой хэсэг болон талбайд үзүүлнэ.
174.8.  Гэрчилгээний хүчинтэй хугацаа
(a) Гэрчилгээг 5 хүртэл жилийн хугацаагаар олгох буюу сунгана.
(б) Гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл ИНЕГ-ын эрх бүхий этгээд гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлснээс болон зөвшөөрлийг цуцлахаас бусад тохиолдолд гэрчилгээ нь хүчин төгөлдөр байна.
(в) Гэрчилгээний, эсхүл түр зөвшөөрлийн хугацаа дууссан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т хураалгана.
(г) Илэрсэн зөрчлийн улмаас гэрчилгээний үйлчлэлийг ИНЕГ-ын эрх бүхий этгээд түр түдгэлзүүлсэн тохиолдолд Гэрчилгээ эзэмшигч зөрчлийг арилгасны дараа энэ тухай албан ёсны баталгаа гарган эрх, зөвшөөрөл сэргээлгэх тухай ИНЕГ-т хандаж болно.
174.9.  Гэрчилгээний хугацааг сунгах
(a) Эзэмшигч нь Гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгуулах тухай өргөдлөө ИНЕГ-174/01 маягтын дагуу гаргана.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан өргөдлийг гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлсэн байна.
174.10.  Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
ИНЕГ-ын дарга нь шаардлагатай гэж үзвэл аливаа этгээдийг энэ дүрмийн шаардлагаас ИНД-11-ийн холбогдох заалтыг үндэслэн чөлөөлж болно.
 
Б БҮЛЭГ. ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 174.11.  Боловсон хүчинд тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах албан тушаалтан, ажилтантай байна:
1/ байгууллагын үйл ажиллагаа нь компанийн Үйл ажиллагааны зааврын дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг хянах болон энэ дүрмийн заалтын биелэлтэд хяналт тавих эрх үүрэг бүхий удирдах албан тушаалтан;
2/ байгууллага нь энэ дүрмийн шаардлагуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгааг хянах, бататгах үүрэг хүлээсэн байх ба тэдгээр нь удирдах албан тушаалтантай шууд харьцаж илтгэх хариуцлага бүхий албан тушаалтан;
3/ байгууллагын Үйл ажиллагааны зааварт тусгагдсан нисэхийн цаг уурын үйлчилгээг явуулах мэргэжлийн ажилтнуудтай байх.
(б) Өргөдөл гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:
1/ цаг уурын мэдээ боловсруулан үйлчилгээнд гаргах, түүнд хяналт тавих болон үйлчилгээнд ашиглах тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах этгээдийн ур чадварыг үнэлэх ба эрх олгох;
2/ эрх бүхий этгээдийн мэргэжлийн ур чадварыг хадгалах, ба
3/ эрх бүхий этгээдийн эрхийн цар хүрээг тогтоох.
174.12.  Ажлын байранд тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулсан байна:
1/ Үйл ажиллагааны зааварт тусгагдсан ажлын байр болон тоног төхөөрөмжүүдийг гадны аливаа хууль бус халдлагаас сэргийлэх хамгаалалтын болон үйлчилгээг тасралтгүй явуулахад шаардагдах цахилгаан эрчим хүч, бусад хангалтын тухай журам;
2/ Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг агаарыг зайнаас тандан судлах тоног төхөөрөмжүүд нь зөв суурилагдсан, техникийн шаардлага хангаж байгааг болон тухайн газар орны цаг уурын нөхцөлийг нарийн тодорхой гаргаж байгааг бататгах тухай журам.
174.13.   Холбооны системд тавигдах шаардлага
(a) Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг уурын үйлчилгээг явуулахад шаардлагатай холбооны системтэй байх ба тэдгээрийн найдвартай ажиллагааг бататгах журамтай байна.
(б) Холбооны систем нь цаг уурын мэдээг цаг тухайд нь хүлээн авах болон дамжуулах боломжтой байх шаардлагыг хангасан байхаар зохион байгуулагдсан байна.
174.14.   Мэдээ хүлээн авахад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг уурын үйлчилгээг явуулахад шаардагдах мэдээ хүлээн авах журамтай байна.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт дурьдсан журмаар дараах зүйлийг бататгана:
1/ цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчилж байгаа тухайн нутаг дэвсгэрийн олон жилийн дундаж, бодит ажиглалтын болон бусад байнгын мэдээлэлтэй байх;          
2/ цаг уурын зөвлөмж өгөх үйлчилгээ явуулах тоног төхөөрөмж нь дэлгэцийн болон мэдээллийн бусад идэвхт хэрэгслүүдтэй байх;
3/ тогтмол, үнэн зөв, нарийн цаг агаарын мэдээгээр хангахын тулд цаг уурын бодит ажиглалтын системтэй байх;
4/ цаг уурын үйлчилгээ бүр нь зөвшөөрөгдөхүйц нарийвчлал бүхий цаг уурын шаардлагатай бүх мэдээний хангалттай байх;
5/ уур амьсгалын мэдээллээр үйлчлэхийн тулд 5-аас доошгүй жилийн цаг уурын ажиглалтын мэдээний сантай байх.
174.15.   Мэдээ түгээхэд тавигдах шаардлага
(a)   Өргөдөл гаргагч нь:
1/ Үйл ажиллагааны зааварт тусгагдсан мэдээг түгээх, ба    
2/ түгээж буй мэдээ бүрийн стандарт болон форматыг тодорхойлно.
(б) Өргөдөл гаргагч нь түгээгдэж байгаа мэдээ энэ зүйлийн (a)-гийн 2/-т дурьдсан стандарт болон форматад нийцэж байгааг хянах журмыг тогтооно.
174.16.   Тоног төхөөрөмжид тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь цаг уурын болон бусад холбогдох мэдээг цуглуулах, харьцуулан дүгнэх, үнэлэх, түгээхэд ашигладаг цахим төхөөрөмжүүд мэдээллийг үнэн зөв гаргаж, цаг тухайд нь хангалт хийх чадвартай эсэхэд хяналт тавих журамтай байна.
174.17.  Бичиг баримт
(a) Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны зааварт тусгагдсан цаг уурын үйлчилгээг явуулахад шаардагдах заавар, журам, тоног төхөөрөмжийн гарын авлага, техникийн ашиглалтын зааварчилга болон бусад бичиг баримтын хувийг хадгална.
(б) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a) хэсэгт дурьдсан бичиг баримтыг хянах журамтай байх ба журмаар дараах зүйлийг бататгана:
1/ бичиг баримтуудыг хэвлэн түгээхээс өмнө эрх бүхий этгээд хянаж зөвшөөрсөн байх;
2/ хүчин төгөлдөр бичиг баримтууд нь шаардлагатай этгээдүүдэд хүргэгдсэн байх;
3/ ашиглалтаас хасагдсан бичиг баримтуудыг цаг тухайд нь хураан авсан байх;
4/ бичиг баримтад хийгдсэн өөрчлөлтүүд нь холбогдох албан тушаалтнаар хянагдаж зөвшөөрөгдсөн байх, ба
5/ бичиг баримтын хүчин төгөлдөр хувь бүрд хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон хэсгүүдийг зааж тэмдэглэсэн байх.
174.18.   Үечилсэн үзлэг, шалгалт, туршилт ба тохируулга
(a)   Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулсан байна:
1/ цаг уурын мэдээ бүрийг байнга шалгах;
2/ цаг уурын үйлчилгээ үзүүлж байгаа нэгж салбаруудад үечилсэн үзлэг хийх;
3/ цаг уурын үйлчилгээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмж бүрт үечилсэн үзлэг, шалгалт, туршилт, тохируулга хийх.
(б) Энэ зүйлийн  (а) хэсэгт заасан журмаар дараах зүйлийг бататгана:
1/ цаг уурын мэдээг байнга шалгах систем нь мэдээг шалгахын тулд түүнийг нэгдмэл, цогц байдлаар шалгах чадвартай;
2/ шалгалт, хэмжилт, тохируулга хийх багаж хэрэгсэл болон систем нь тоног төхөөрөмж  бүрийн шалгалт, тохируулгад ашиглахад бэлэн байх;
3/ шалгалт, хэмжилт, тохируулга хийх багаж хэрэгсэл, систем нь зөвшөөрөгдөхүйц нарийвчлал бүхий тохируулгатай;
4/ цаг уурын ажиглалтын мэдрэмтгий тоног төхөөрөмжүүд нь найдвартай зөв суурилагдсан, тохируулагдсан байх.
174.19.   Цаг уурын мэдээ гаргах
(a) Өргөдөл гаргагч нь дараах журмыг боловсруулж мөрдөнө:
1/ цаг уурын мэдээг боловсруулан үйлчилгээнд гаргах;
2/ тоног төхөөрөмжийг үйлчилгээнд ашиглах;
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд, цаг уурын мэдээг үйлчилгээнд гаргах болон цаг уурын тоног төхөөрөмжийг үйлчилгээнд бэлэн байлгах этгээд нь энэ дүрмийн 174.11-ийн (б)-д заагдсан журмын дагуу эрх олгогдсон гэдгийг бататгана. 
174.20. Үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэх
(a) Өргөдөл гаргагч нь өөрийн үйл ажиллагаанд болон тоног төхөөрөмжид гарсан аливаа өөрчлөлтийн талаар хэрэглэгчдэд мэдээлэх журмыг тогтооно.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд:
1/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх иргэний нислэг, нислэгийн хөдөлгөөний удирдлагад ашиглагдах үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх аливаа мэдээ, мэдээллийг Монгол Улсын Агаарын навигацын мэдээллийн эмхтгэл (AИП)-д нийтлүүлэхээр ИНЕГ-т ирүүлж байх тухай,
2/ Үйл ажиллагааны заавартаа орсон тоног төхөөрөмжийн ажиллагаанд гарсан аливаа өөрчлөлт нь нислэгийн аюулгүй ажиллагаанд харшлахаар бол өөрийн хэрэглэгчид болон НOTAM-ын албанд нэн даруй мэдэгдэж байх тухай тус тус тусгана.
67.7.       Нислэг-техникийн осол, зөрчлийн дараа цаг уурын мэдээг шалгах
(a) Өргөдөл гаргагч нь осол, зөрчилд холбогдсон агаарын хөлөг болон нислэгийн хөдөлгөөнийг удирдах үйл ажиллагаанд ашигласан байж болох цаг уурын бүх мэдээ үнэн зөв, цаг хугацааны хувьд тохирч байсан эсэхийг шалгах журам боловсруулсан байна.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд дараах зүйлийг бататгасан байна:
1/ осол, зөрчил гарсан тухай цаг уурын байгууллагад мэдэгдсэний дараа нэн даруй нягтлан шалгах;
2/ цаг уурын мэдээний хувийг шинжлэн шалгах үйл ажиллагаанд ашиглахад бэлэн байлгах зорилгоор найдвартай газар хадгалах.
67.8.       Алдаатай буюу ташаа мэдээ
Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг хамарсан журам тогтооно:
1/ ташаа мэдээг олж тогтоох, бичлэг хийх, мэдэгдэх, шинжлэн шалгах болон алдааг залруулах;
2/ ташаа мэдээ гаргах болсон шалтгаан нь цаг уурын үйлчилгээ, тоног төхөөрөмжид илэрсэн дутагдлаас болсон эсэхийг тогтоох, бичлэг хийх, мэдэгдэх, шинжлэн шалгах болон алдааг засах;
3/ цаг уурын ташаа мэдээ түгээгдсэн тухай хэрэглэгчдэд нэн даруй мэдэгдэх;
4/ 72 цагийн дотор засаж залруулах боломжгүй ташаа мэдээ, үйл ажиллагааны тухай ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд 12 цагийн дотор мэдэгдэх;
5/ алдаатай гэж үзсэн зарим мэдээг цаашид үргэлжлүүлэн гаргах эсэхийг шийдэх.
67.9.       Цаг уурын мэдээний бичлэг
(а) Өргөдөл гаргагч нь өөрийн эрхлэх цаг уурын үйлчилгээнд шаардагдах мэдээний бичлэгийг олж тогтоох, цуглуулах, ангилах, архивлах, хадгалах, хэрэглээнээс гаргах журмыг тогтоох үүрэгтэй.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан журамд дараах бичлэгүүд багтана:
1/ энэ дүрмийн 174.14-ийн дагуу хүлээн авсан цаг уурын мэдээний бичлэг;
2/ энэ дүрмийн 174.15-ын дагуу хэрэглэгчдэд түгээсэн цаг уурын бүх мэдээний бичлэг;
3/ 60 хүртэл хоногийн хугацаагаар хадгалах, энэ хэсгийн 1/, 2/-т дурьдсан бичлэгүүд;
4/ өргөдөл гаргагчаас олгосон эрхийн дагуу нислэгийн мэдээллийг шалгах, хэвлэн гаргах ажлыг хариуцсан этгээдийн талаар хийсэн бичлэг;
5/ ташаа мэдээ гаргасан багаж хэрэгсэл, системийн засвар үйлчилгээ, тохируулгыг хийхэд энэ дүрмийн 174.18-ын дагуу ашигласан тоног төхөөрөмжийн бичлэг;
6/ энэ дүрмийн 174.24-т заасан чанарын дотоодын хяналтын талаарх дүгнэлтийн бичлэгүүд.
(в) Энэ зүйлийн (б)-гийн 1/, 2/-т дурьдсанаас бусад бүх бичлэгийг 1 жил, түүнээс дээш хугацаагаар хадгална.
67.10.   Чанарын дотоод хяналт
(а) Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн шаардлагын дагуу үйл ажиллагаандаа дагаж мөрдөх, түүнд нийцүүлэн ажиллах Чанарын дотоодын хяналтын журмыг тогтооно.
(б) Чанарын дотоод хяналт хариуцсан албан тушаалтан нь цаг уурын мэдээний чанар, нийцэл, үйл ажиллагааны журмуудын биелэлт зэрэг асуудлаар байгууллагын удирдах албан тушаалтантай шууд харьцана.
67.11.   Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага
Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны заавартаа дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн удирдах албан тушаалтан нь:
(i)            энэ дүрэм болон бусад дүрмийн заалтуудыг дагаж мөрдөж буйг бататгах арга хэрэгслийг тодорхойлно;
(ii)          зааврыг ажиллагсад байнга дагаж мөрдөхийг шаардана.
2/ энэ дүрмийн 174.11-ийн (a)-гийн 1/, 2/-т заагдсан албан тушаалтнуудын нэрс болон албан тушаал;
3/ энэ зүйлийн 2/-т дурьдсан албан тушаалтнууд хүлээсэн үүрэг хариуцлагатайгаа холбогдсон асуудлаар байгууллагын нэрийн өмнөөс ИНЕГ-тай  шууд харьцах эрх олгогдсон тухай;
4/ энэ зүйлийн 2/-т дурьдсан албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг харуулсан бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураглал;
5/ энэ зүйлийн 7/-д заасан бүтцийн схем;
6/ гэрчилгээнд тусгагдсан цаг уурын үйлчилгээнүүд, тэдгээрийн жагсаалт;
7/ цаг уурын нэгж салбар бүрийн хувьд салбар байгууллага, тоног төхөөрөмжийн байрлал болон харьяалах нутаг дэвсгэрийн хил, салбар бүрийн эрхлэх үйлчилгээний жагсаалт;
8/ энэ дүрмийн 174.15-ын (a)-гийн 1/, 2/-ын дагуу гаргаж, түгээх цаг уурын мэдээ, мэдээний формат, стандартын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
9/ энэ дүрмийн 174.11-ийн (б)-174.16; 174.17-гийн (б)-174.24-ийн дагуу шаардагдах мэдээлэл;
10/ үйл ажиллагааны зааврыг хянах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, нийтэд түгээх асуудлууд.
В БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 67.12.   Ерөнхий шаардлага
Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч (цаашид Гэрчилгээ эзэмшигч гэнэ) нь:
1/ үйл ажиллагааны зааврынхаа хүчин төгөлдөр хувийг салбар бүрийнхээ ажлын байранд хадгалах ба;
2/ үйлчилгээний жагсаалтад дурьдсан бүх заавар журмыг мөрдөнө;
3/ үйлчилгээний жагсаалтад дурьдсан ажлыг гүйцэтгэх хүмүүст нь хуваарилна;
4/ энэ дүрмийн Б бүлгийн шаардлагыг мөрдөнө;
5/ байгууллагын хаяг, утас, факсын дугаар зэрэгтээ өөрчлөлт оруулахаас 28 хоногийн өмнө ИНЕГ-т мэдэгдэнэ.
67.13.   Үйл ажиллагааны гарын авлага
Гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа тусгагдсан нэгж, салбар бүрийг үйл ажиллагааны гарын авлагаар хангах ба гарын авлагын жагсаалтад дараах журмууд багтсан байна:
1/ цаг уурын үйлчилгээ үзүүлэх буюу цаг агаарын мэдээгээр хангах;
2/ тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааны үзүүлэлтүүдийг хангах;
3/ цаг уурын мэдээг хүлээн авах;
4/ цаг уурын мэдээг гадагш дамжуулах;
5/ багаж хэрэгсэл болон системүүдийн хэвийн ажиллагааг шалгах;
6/ гаргаж байгаа цаг уурын мэдээг нягтлан шалгах.
67.14.  Үйл ажиллагааны хязгаарлалт
Гэрчилгээ эзэмшигчид дараах зүйлийг хориглоно:
1/ ашиглах боломжгүй цаг уурын мэдээгээр хэрэглэгчдийг хангах;
2/ цаг уурын мэдээ гаргах байгууллагын үйл ажиллагаа болон тоног төхөөрөмж шаардлага хангахгүй үед хангалт хийх;
3/ цаг уурын байгууллагын хяналт шинжилгээний тоног төхөөрөмжүүд бүрэн хэмжээгээр ажиллахгүй байгаа үед хангалт хийх;
4/ цаг уурын мэдээг шалгадаг багаж төхөөрөмжийн шалгалт, тохируулга бүрэн хийгдэж дуусаагүй байхад цаг уурын мэдээний хангалт хийх;
5/ хэрэглэгчээс, цаг уурын мэдээний хангалт бүрэн хэмжээгээр хийгдэхгүй байгаа тухай гомдол гаргасан үед цаг уурын мэдээний хангалт хийх.
67.15.   Үйл ажиллагааны зааварт өөрчлөлт орох
(а) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн Үйл ажиллагааны заавар болон үйлчилгээнийхээ жагсаалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж байх үүрэгтэй.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь, түүний Үйл ажиллагааны заавар болон үйлчилгээний жагсаалтад орсон аливаа өөрчлөлт энэ дүрмийн шаардлагыг хангаж  байхыг хариуцна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь өөрийн Үйл ажиллагааны заавар болон үйлчилгээнийхээ  жагсаалтад оруулсан өөрчлөлтүүдийг мөрдөж эхлэхийн өмнө ИНЕГ-т мэдэгдэж байна.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг оруулахын өмнө ИНЕГ-т урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна:
1/ байгууллагын удирдлага өөрчлөгдөх;
2/ жагсаалтад орсон ахлах ажилтнууд өөрчлөгдөх;
3/ үйлчилгээний жагсаалтад өөрчлөлт орох;
4/ байгууллагын байрлал болон үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээ өөрчлөгдөх.
(д) Энэ зүйлийн (г)-д дурьдсан өөрчлөлтүүдийг хийх, эсхүл тэдгээрийг мөрдөх явцад гарах зарим нөхцөлийг ИНЕГ-ын дарга тодорхойлж болно.
(е) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (д)-д дурьдсан нөхцөлийг мөрдөж ажиллах үүрэгтэй.
(ж) Энэ дүрмийн дагуу хийгдэх аливаа өөрчлөлт нь гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа тохиолдолд Гэрчилгээ эзэмшигч гэрчилгээгээ ИНЕГ-т нэн даруй хүргүүлнэ.
(з) Гэрчилгээ эзэмшигч нь нисэхийн аюулгүй ажиллагааны ашиг сонирхлын үүднээс үйлчилгээний жагсаалтад оруулах нь зүйтэй гэж үзсэн тийм өөрчлөлтийг жагсаалтдаа оруулна.
67.16.   Аюулгүй ажиллагааны хяналт шалгалт
(а) ИНЕГ-ын даргаас шаардлагатай гэж үзвэл Гэрчилгээ эзэмшигчийн ажлын байр, тоног төхөөрөмж, бичиг баримтууд болон бичлэгт үзлэг шалгалт хийх буюу үзлэг шалгалтад орохыг бичгээр шаардаж  болно.
(б) ИНЕГ-ын даргаас шаардлагатай гэж үзвэл дээрх үзлэг шалгалтад хамаарах мэдээлэл өгөхийг Гэрчилгээ эзэмшигчээс шаардаж болно.
 
 
(R)  Хавсралт. Шилжилтийн Үеийн зохицуулалт
 
            Нисэхийн цаг уурын үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь энэ дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 6 сарын дотор энэ дүрмийн дагуу гэрчилгээжсэн байна.
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 21
АГААРЫН ХӨЛӨГТ ХАМААРАХ бҮтээгдэхҮҮн, ЭД АНГийг гэрЧилгээжҮҮлэх
•       Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2001 оны 377 тоот тушаалаар батлагдаж, 2002 оны 02-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
•       Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
 
1/ ЗТАЖ-ын сайдын 2005 оны 144-р тушаалаар энэ дүрмийн Хавсралт /Шилжилтийн үеийн зохицуулалтыг/-ыг хүчингүйд тооцсон.
 
 
АГААРЫН ХӨЛӨГТ ХАМААРАХ бҮтээгдэхҮҮн, ЭД АНГийг гэрЧилгээжҮҮлэх
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 21.1.       Зорилго
Энэ дүрмээр дараах үйл ажиллагааг зохицуулна:
1/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнсэнд маягийн гэрчилгээ олгох;
2/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгох;
3/ маягийн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага;
4/ Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох;
5/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнс, онцгой эд анги, эд ангийн өөрчлөлт, шинэчлэлтийн тодорхойлолт гаргах.
21.2.       Тодорхойлолт
Онцгой эд анги гэж ашиглалтын хугацаа, үзлэгийн үечлэл болон ашиглалтын бусад журам нь үйлдвэрлэгчийн техникийн зааврын, эсхүл Нислэгт тэнцэх чадвар (цаашид НТЧ гэх)-ын хадгалалтын журмын НТЧ-ын Хязгаарлалт гэсэн бүлэгт заагдсан эд ангийг хэлнэ;
Маягийн гэрчилгээ гэж дараах мэдээллийг багтаасан бичиг баримтыг хэлнэ:
1/ загварын маягийг заасан;
2/ ашиглалтын хязгаарлалтыг заасан;
3/ техникийн өгөгдлийг заасан хавсралт;
4/ загварын НТЧ-ын стандартыг заасан;
5/ тухайн маягийн агаарын хөлгийн нислэгийн заавар;
6/ агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд ангийн маягийг тодорхойлох бусад нөхцөл, хязгаарлалтыг заасан.
21.3.       Гадаадын иргэн өргөдөл гаргах      
Гадаадын иргэн энэ дүрэмд заасан гэрчилгээ, зөвшөөрөл, эсхүл эрх авахтай холбогдсон өргөдлийг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-ын даргад гаргаж болно.
21.4.       Загварын шаардлагатай өөрчлөлт
(а) ИНД-39-ийн дагуу НТЧ-ын удирдамж (AD) гарсан тохиолдолд маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ тухайн НТЧ-ын удирдамжид хамааралтай агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт загварын өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн бол түүнийг хийх заавар, журмыг ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр баталгаажуулсан байна;
2/ ИНЕГ-аар батлагдсан загварын өөрчлөлтийг түүнтэй ижил маягийн бүтээгдэхүүн ашиглагчдад түгээнэ.
(б) Бүтээгдэхүүнд аюултай байдал үүсээгүй ч ашиглалтын туршлагад тулгуурлан хийгдсэн загварын өөрчлөлт нь аюулгүй ажиллагаанд нөлөөлөхөөр байвал маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ загварт оруулж буй өөрчлөлтийг ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр баталгаажуулна;
2/ батлагдсан өөрчлөлтийг ижил маягийн бүтээгдэхүүн ашиглагчдад түгээнэ.
Б БҮлэг. МаЯгийн гэрЧилгээ болон маЯгийг хҮлээн зӨвшӨӨрӨх гэрЧилгээ 21.5.       Үйлчлэх хүрээ
Энэ бүлэгт :
1/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр ба сэнсэнд маягийн гэрчилгээ олгох журам;
2/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг олгох журам;
3/ маягийн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тус тус тогтооно.
21.6.       Гэрчилгээний ангилал
(а) Энэ бүлгийн дагуу дараах ангиллын маягийн гэрчилгээг олгоно:
1/ бүтээгдэхүүний Стандарт ангиллын маягийн гэрчилгээ;
2/ бүтээгдэхүүний Хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ;
(б) Энэхүү бүлгийн дагуу дараах төрлийн Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоно:
1/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн стандарт ангиллын маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ;
2/ Монгол Улсад импортлох агаарын хөлгийн хязгаарлагдмал ангиллын маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ.
(в) Ангилал бүрийн шаардлагыг биелүүлж байгаа тохиолдолд маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээг стандарт болон хязгаарлагдмал ангиллаар хамт олгож болно.
(г) Агаарын хөлгийн хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ, эсхүл хязгаарлагдмал ангиллын маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь гэрчилгээжсэн агаарын хөлгийн маягийн хувьд түүний ашиглалтын зориулалтыг тодорхойлно.
21.7.       Маягийн гэрчилгээ авах эрх
ИНД-146-ийн дагуу агаарын хөлгийг зохион бүтээх байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь өөрийн бүтээгдэхүүндээ маягийн гэрчилгээ авах эрхтэй. 
21.8.       Өргөдөл гаргах
(a) Зохион бүтээх байгууллага нь Монгол улсад бүртгэлтэй бол өөрийн бүтээгдэхүүндээ маягийн гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/01 тоот маягтын дагуу гаргаж дараах бичиг баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ тухайн маягийн агаарын хөлгийн гурван талын проекцийг үзүүлсэн техникийн шугам зураг, техникийн өгөгдөхүүн;
2/ агаарын хөлгийн хөдөлгүүр, сэнсний маяг, тэдгээрийн маягийн онцлогийг тусгасан тодорхойлолт,  техникийн өгөгдөхүүн,  ашиглалтын хязгаарлалт;
3/ ИНЕГ-ын эрх бүхий этгээдээс шаардсан бусад мэдээлэл, төлбөрийн баримт.
(б) Дор дурьдсанаас бусад тохиолдолд бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл нь 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна:
1/ хөөрөлтийн дээд жин нь 5700 кг-аас дээш онгоцны хувьд 5 жил;
2/ хөөрөлтийн дээд жин нь 2730 кг-аас дээш нисдэг тэрэгний хувьд 5 жил;
3/ ИНЕГ-ын эрх бүхий этгээд зөвшөөрсөн бол 3-аас дээш жил.
(в) Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авах өргөдлийг     ИНЕГ-021/02 тоот маягтын дагуу гаргах ба өргөдөлд ИНЕГ-ын эрх бүхий этгээдээс шаардсан мэдээлэл болон  төлбөрийн баримтыг хавсаргана.
21.9.       Гэрчилгээ олгох
(а) Дараах шаардлагыг хангасан бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх  гэрчилгээ олгоно:
1/ энэ дүрмийн 21.13, 21.14-т заасан шаардлагыг хангасан байх;
2/ гэрчилгээг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
3/ бүтээгдэхүүн нь НТЧ-ын стандарт шаардлага хангасныг тогтоосон дүгнэлт гарсан байх.
(б) Энэ дүрмийн 21.8-ын (б)-д заагдсан хугацаанд маягийн гэрчилгээ олгогдоогүй бол шинээр өргөдөл гаргах буюу өргөдлийн хугацааг сунгуулж болно.
(в) Энэ зүйлийн (б)-д заасны дагуу давтан өргөдөл гаргасан тохиолдолд хүчинтэй хугацаа нь 21.8-ын (б)-гийн дагуу эхний өргөдөлд заасан хугацаанаас ихгүй  байна.
21.10.  Тусгай нөхцөлүүд
Хэрэв дараах шалтгааны улмаас НТЧ-ын стандартад аюулгүй ажиллагааны талаар заасан зүйл байхгүй бол ИНЕГ-аас энэ дүрмийн 21.103-д заасан НТЧ-ын стандарттай ижил шаардлага тогтоохын тулд бүтээгдэхүүнд тусгай нөхцөл зааж өгч болно:
1/ тухайн бүтээгдэхүүн нь НТЧ-ын стандартын дагуу бүтээгддэг загвартай харьцуулахад  хэвийн бус загвар  болсон бол; эсхүл
2/ тухайн бүтээгдэхүүнийг хэвийн бус аргаар  ашиглах  бол.
21.11.  Гэрчилгээний хугацаа
(a) Маягийн гэрчилгээ болон маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь тэдгээрийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох хүртэл хүчинтэй байна.
(б) Түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
(в) Түдгэлзүүлсэн тохиолдолд дээрх гэрчилгээ эзэмшигч нь холбогдох баталгаа гаргуулахаар гэрчилгээг ИНЕГ-т ирүүлнэ.
21.12.  Гэрчилгээг шилжүүлэх
(a) Маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээг ИНД-146-гийн дагуу гэрчилгээжсэн загвар зохион бүтээх байгууллагаас өөр этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
(б) Гэрчилгээг шилжүүлэхээс өмнө маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ шилжүүлэх этгээдийн нэр, хаягийг ИНЕГ-ын даргад бичгээр мэдэгдэнэ;
2/ гэрчилгээнд нэмэлт оруулахаар ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
МаЯгийн гэрЧилгээ олгоход тавигдах шаардлага 21.13.  Нислэгт тэнцэх чадварын шаардлага
Маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах мэдээллийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ энэ зүйлийн 2/-т зааснаас гадна бүтээгдэхүүний маягийн загвар нь дараах шаардлагыг хангасан тухай мэдээлэл:
(i)            энэ дүрмийн 21.103-д заасан НТЧ-ын маягийн стандарт болон түүний нэмэлт шаардлагыг;
(ii)          энэ дүрмийн 21.10-т тодорхойлсон онцгой нөхцөлийг;
(iii)        ИНЕГ-аас НТЧ-ын талаар тавьсан нэмэлт шаардлагыг;
2/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй үзүүлэлт байвал тэр нь аюулгүй ажиллагааны хувьд тэнцүү шаардлага бүхий хүчин зүйлээр нөхөгдөж байх тухай мэдээлэл,
3/ нислэгийн ашиглалтын зааварт, эсхүл бусад хязгаарлалтуудад зөв хийгдсэн нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу ашиглахад тухайн маягийн бүтээгдэхүүний онцлог болон үзүүлэлт нь нислэгт аюултайгаар нөлөөлөхгүй тухай мэдээлэл.
21.14.  Маягийн загварыг тодорхойлох
Бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь :
1/ ИНЕГ-т дараах зүйлийг гаргаж өгнө:
(i)                 бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, зураг схем, нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан тухай тодорхойлолт;
(ii)               бүтээгдэхүүний бүтцийн материал, бат бэхийг тодорхойлоход шаардлагатай өгөгдөхүүн, ажиллагаатай холбоотой мэдээлэл;
(iii)             Техник үйлчилгээний зааврын НТЧ-ын хязгаарлалтын бүлэгт заасан зүйлс нь 21.103-д заасан стандартын шаардлага хангасан гэдгийг бататгах;
(iv)             ижил маягийн бүтээгдэхүүний хувьд хамгийн сүүлд гарсан бүтээгдэхүүний НТЧ-ыг өмнөх загвартай нь харьцуулан тодорхойлоход шаардлагатай  мэдээлэл;
2/ маягийн хүрээнд хийгдсэн хувилбар, загвар бүрийг тодорхойлно.
21.15.  Үзлэг, шалгалт хийх
(a)           Бүтээгдэхүүнд маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч дараах шаардлагын дагуу үзлэг, шалгалт хийсэн байна:
1/ бүтээгдэхүүн нь НТЧ-ын холбогдох шаардлагыг хангаж байгаа эсэх;
2/ бүтээгдэхүүн ба түүний материал нь маягийн загварын техникийн тодорхойлолтод тохирч байгаа эсэх;
3/ бүтээгдэхүүний эд анги маягийн загварын зураг, схемтэйгээ тохирч байгаа эсэх,
4/ үйлдвэрлэх, угсрах ажиллагаа нь маягийн загварын зааварт заасан арга технологитой тохирч байгаа эсэх.
(б) энэ зүйлийн (а)-д заасан үзлэг, шалгалтыг хийсний дараа өргөдөл гаргагч нь:
1/ бүтээгдэхүүнээ газарт болон агаарт шалгасан байна;
2/ бүтээгдэхүүн нь энэ зүйлийн (а)-гийн 2/, 3/, 4/-т заасан шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон байна;
3/ энэ зүйлийн (a)-гийн 2/, 3/, 4/-т заасан шаардлага хангасныг тодорхойлсон болон ИНЕГ-аас үзлэг, шалгалт хийх хүртэлх хугацаанд уг бүтээгдэхүүнд өөрчлөлт хийгээгүй гэдгийг бататгана.
21.16.  Тодорхойлолт гаргах
Маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 21.15-ын (б)-гийн 2/, 3/-т заасан шаардлагыг хэрхэн хангасан тухай болон бүтээгдэхүүнээ НТЧ-ын шаардлага хангасан тухай тодорхойлолт гаргана.
21.17.  Шалгалтын нислэг
(a)     ИНЕГ-аас шаардлагатай гэж үзвэл энэ зүйлийн (б),(в)-д заасны дагуу болон дараах зүйлийг тодорхойлох зорилгоор агаарын хөлгийн маягийн гэрчилгээ авч буй этгээд шалгах нислэг үйлдэнэ:
1/ агаарын хөлгийн маяг нь НТЧ-ын холбогдох шаардлагыг хангаж байгаа эсэх;
2/ агаарын хөлгийн маяг, эд анги, тоног төхөөрөмж нь найдвартай, ажиллагаа нь бүрэн зөв эсэх.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан шалгах нислэгийг гүйцэтгэхийн өмнө өргөдөл гаргагч нь дараах зүйлийг бататгана:
1/ агаарын хөлөг нь энэ дүрмийн 21.103-д заасан загварын НТЧ-ын стандарт буюу бүтцийн шаардлагатай нийцэж байгаа эсэх;
2/ агаарын хөлөг нь газарт, шаардлагатай үзлэг, шалгалтад орсон эсэх;
3/ агаарын хөлөг нь маягийн загвартайгаа нийцэж байгаа эсэх.
(в) Энэ зүйлийн (а)-д заасан үзлэг шалгалтыг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн журмын дагуу хийнэ.
МаЯгийг хҮлээн зӨвшӨӨрӨх гэрЧилгээ олгоход тавигдах шаардлага 21.18.  НТЧ-ын шаардлага
Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах зүйлийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ ИНЕГ-аас хүчинтэй хугацааг нь өөрөөр шаардаагүй бол, гадаадын хүчин төгөлдөр маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, мөн энэ дүрмийн 21.103-д заасан загварын НТЧ-ын стандартыг хангаж байгааг тодорхойлсон баримт;
2/ агаарын хөлөг нь энэ дүрмийн 21.10-т заасан, эсхүл  гадаадын маягийн гэрчилгээнд заасан тусгай нөхцөлийг хангаж байгаа эсэх;
3/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч аюулгүй ажиллагааны талаар түүнтэй ижил түвшингийн үйлдвэрлэгчийн шаардлагыг хангаж байгаа тухай тодорхойлолт;
4/ агаарын хөлгийг техникийн үзүүлэлт, зориулалтын дагуу ашиглахад аюулгүй  гэдгийг бататгасан баримт.
21.19.  Мэдээлэлд тавигдах шаардлага
(a) Агаарын хөлгийн маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авахаар өргөдөл гаргагчийн ИНЕГ-ын даргад ирүүлсэн мэдээлэлд дараах зүйлүүдийг хавсаргасан байна:
1/ маягийн загвар нь Хэлэлцэн тохирогч улсын хүчин төгөлдөр маягийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаар баталгаажсан байх,
2/ маягийн гэрчилгээ олгоход зориулан энэ зүйлийн 1/-д заасан, дараах зүйлийг багтаасан нарийвчилсан шаардлага:
(i)                 НТЧ-ын загварын стандарт;
(ii)               стандартын хүчинтэй хугацаа;
(iii)             гадаадын маягийн гэрчилгээнд заасан бусад онцгой нөхцөлүүд;
(iv)              аюулгүй ажиллагааны шаардлагатай ижил түвшинд болон стандартад нийцэхгүй байгаа заалт;
(v)                НТЧ-ын хязгаарлалт;
3/ эд ангийн зурагтай лавлах;
4/ ИНЕГ-аас шаардсан бол:
(i)                  агаарын хөлгийн техник үйлчилгээний заавар;
(ii)                агаарын хөлөг, хөдөлгүүр, сэнсний үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний мэдээлэл;
5/ энэ зүйлийн 2/, 3/, 4/-т заасан бичигт баримтад өөрчлөлт орох, эсхүл дахин гаргасан тохиолдолд ИНЕГ-т хувийг нь хүргүүлэх талаар үйлдвэрлэгчтэй тохирсон тухай баталгаа.
(б) Аливаа нэмэлт бүтээгдэхүүний хувьд энэ дүрмийн 21.18 ба 21.19-ийн шаардлага хангагдсан бол ИНЕГ-аас өргөдөлд холбогдох агаарын хөлгийн маягийн гэрчилгээг дахин шалгаж, загварын болон серийн дугаарын хамаарагдах хүрээг тодорхойлж болно.
В БҮлэг. Загварын ӨӨрЧлӨЛт 21.20.  Үйлчлэх хүрээ
Бүтээгдэхүүний загварт орсон өөрчлөлтийг баталгаажуулах ажиллагааг энэ бүлгээр зохицуулна.
21.21.  Загварын өөрчлөлтийг баталгаажуулах
(a)   Загварын өөрчлөлтийг дараах журмаар баталгаажуулна:
1/ НТЧ-ын удирдамжид оруулах; эсхүл
2/ өөрчлөлтийг баталгаажуулах; эсхүл
3/ энэ дүрмийн Г Бүлгийн дагуу маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулах; эсхүл
4/ энэ дүрмийн Д Бүлгийн дагуу нэмэлт маягийн гэрчилгээ олгох.
(б) ИНЕГ нь загварын өөрчлөлтийг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрнө:
1/ техникийн үзүүлэлт нь энэ дүрмийн 21.104-д заасны дагуу байгаа бол;
2/ НТЧ-ын гэрчилгээ олгосон бол.
21.22.  Загварын өөрчлөлт хүчин төгөлдөр болох
Загварын өөрчлөлт нь, түүнийг ИНЕГ-аас энэ дүрмийн дагуу баталгаажуулсан үеэс эхлэн хүчин төгөлдөр болно.
21.23.  НТЧ-ын хадгалалтыг хариуцах
ИНД-146-д заасны дагуу загварт өөрчлөлт оруулсан тухай тодорхойлолт гаргасан байгууллага нь НТЧ-ын хадгалалтыг хариуцна.
21.24.  НТЧ-ын гэрчилгээ олгосны дагуу хүлээн зөвшөөрөх
(a) Дараах шаардлагыг хангасан агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгосноор агаарын хөлгийн загварын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч болно:
1/ НТЧ-ын гэрчилгээ олгох үед хийгдсэн загварын өөрчлөлтийг агаарын хөлгийн техникийн бичиг баримтад тусгасан;
2/ загварын өөрчлөлт нь НТЧ-ын шаардлагад нийцсэн.
(б) НТЧ-ын гэрчилгээ олгосон агаарын хөлгийн загварын өөрчлөлт нь энэ дүрмийн дагуу хүлээн зөвшөөрөгдөнө.
21.25.  Өөрчлөлтийг баталгаажуулах
ИНЕГ нь энэ дүрмийн 21.69-д заасны дагуу тухайн өөрчлөлтийн техникийн үзүүлэлтийг батлах замаар өөрчлөлтийг баталгаажуулна.
Г БҮлэг. МаЯгийн гэрЧилгээ, маЯгийг хҮлээн зӨвшӨӨрӨх гэрЧилгээнд ӨӨрЧлӨлт оруулах 21.26.  Үйлчлэх хүрээ
Маягийн гэрчилгээ болон маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний өөрчлөлтийг баталгаажуулах ажиллагааг энэ бүлгийн дагуу зохицуулна.
21.27.  Гэрчилгээнд өөрчлөлт оруулах
Дараах тохиолдолд маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулсанд тооцно:
1/ маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулах;
2/ маягийн загварт өөрчлөлт оруулах;
3/ нислэгийн зааварт өөрчлөлт оруулах;
4/ ашиглалтын хязгаарлалтад өөрчлөлт оруулах;
5/ маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийг заасан хавсралтад өөрчлөлт оруулах;
6/ маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд заасан онцгой нөхцөлүүдэд өөрчлөлт оруулах.
21.28.  Загварын өөрчлөлтийг гэрчилгээжүүлэх
(a) Дараах тохиолдолд, загварын өөрчлөлтийг баталгаажуулан маягийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг шинээр гаргана:
1/ ИНЕГ-аас, бүтээгдэхүүний загвар, бүтэц, хөдөлгүүрийн хүч, эргэлтийн хэмжээ, тэдгээрийн хязгаарлалт болон жинд оруулах өөрчлөлт нь холбогдох НТЧ-ын шаардлага хангасан эсэхэд  нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байгаа бол; эсхүл
2/ агаарын хөлгийн маягийн хувьд :
(i)                 ротор болон хөдөлгүүрийн тоог өөрчлөх бол;
(ii)               хөдөлгүүр болон роторт хүчний өөр  зарчмыг ашиглах бол;
(iii)             роторт ашиглалтын өөр зарчмыг ашиглах бол; эсхүл
3/ агаарын хөлгийн хөдөлгүүрийн маягийн хувьд өөрчлөлт оруулах санал нь ашиглалтын зарчимд тулгуурласан байвал; эсхүл
4/ сэнсний маягийн хувьд:
(i)                 сэнсний алганы тоонд өөрчлөлт оруулах бол,
(ii)               сэнсний алхмыг өөрчлөх зарчимд өөрчлөлт оруулах бол,
(iii)             сэнсний алганы материалд өөрчлөлт оруулах бол.
(б) Маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргагч нь энэ дүрмийн Б Бүлэгт заасны дагуу маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ авах өргөдлийг шинээр гаргах ба НТЧ-ын холбогдох шаардлагын дагуу гадаадын байгууллагаас маягийн гэрчилгээнд оруулсан өөрчлөлтийг баталгаажуулсан бичиг баримтыг ИНЕГ-т ирүүлнэ.
21.29.  Маягийн гэрчилгээний өөрчлөлтөд тавигдах хязгаарлалт
Өргөдөл гаргагч нь ИНЕГ-ыг дараах мэдээллээр хангаагүй бол тодорхой загварын хувьд хийгдсэн өөрчлөлтийг маягийн гэрчилгээнд тусгахдаа хязгаарлалт хийнэ :
1/ зөвшөөрөл авах шаардлагатай маягийн хувьд хийгдсэн өөрчлөлт нь өөр хэлбэр хийцийн гэдгийг тодорхойлсон байх;
2/ тухайн өөрчлөлт нь өөр хэлбэр хийцийн хувьд ашиглахад тохиромжтой гэдгийг бататгасан байх.
21.30.  Өргөдөл гаргах эрх
Маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргагч нь гэрчилгээ эзэмшигч байна.
21.31.  Баталгаа авахаар өргөдөл гаргах
Маягийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай өргөдлийг ИНЕГ-0021/08 маягтын дагуу гаргаж дараах бичиг баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ:
1/ энэ дүрмийн 21.69-д шаардсан мэдээлэл;
2/ гэрчилгээнд тусгагдах бусад мэдээлэл;
3/ хэрэв шаардлагатай бол, тухайн бүтээгдэхүүний онцлогийг заасан тодорхойлолт, төлбөрийн баримт.
21.32.  Баталгаа олгох
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд маягийн гэрчилгээнд оруулах өөрчлөлтийг баталгаажуулна:
1/ өргөдөл гаргагч энэ бүлэгт заасан шаардлагыг ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх хэмжээнд хангаж байвал;
2/ баталгааг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй бол;
3/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй ажиллагааны түвшинг хангаж байвал,
4/ өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан бүтээгдэхүүнийг ашиглалтын заавар, түүнд оруулсан өөрчлөлт, хязгаарлалтын дагуу ашиглахад аюулгүй гэж үзэж байвал.
Д БҮлэг. Нэмэлт маЯгийн гэрЧилгээ 21.33.  Үйлчлэх хүрээ
Нэмэлт маягийн гэрчилгээ олгох болон түүнийг эзэмшигчийн хүлээх үүргийг энэ бүлэгт тогтооно.
21.34.  Нэмэлт маягийн гэрчилгээ
Энэ бүлгийн дагуу нэмэлт маягийн гэрчилгээ олгосноор дараах зүйлд өөрчлөлт хийгдэж болно:
1/ маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний ангилалд;
2/ маягийн загварт;
3/ нислэгийн зааварт;
4/ ашиглалтын хязгаарлалтад;
5/ маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд заасан тусгай нөхцөлүүдэд.
21.35.  Өргөдөл гаргах эрх
Аливаа этгээд нэмэлт маягийн гэрчилгээ авахаар өргөдөл гаргаж болно.
21.36.  Өргөдөл гаргах
Нэмэлт маягийн гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/09 маягтын дагуу гаргаж дараах бичиг баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/ энэ дүрмийн 21.14, 21.15 ба 21.69-ийн (a)-д шаардсан мэдээлэл;
2/ хэрэв шаардлагатай бол тухайн бүтээгдэхүүний онцлогийг заасан мэдээлэл, төлбөрийн баримт.
21.37.  Гэрчилгээ олгох
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд нэмэлт маягийн гэрчилгээ олгоно:
1/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн, энэ бүлэгт заасан шаардлагыг хангаж байгаа бол;
2/ баталгааг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй бол;
3/ НТЧ-ын шаардлагыг хангахгүй байгаа боловч ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй ажиллагааны түвшинг хангаж байгаа бол;
(4) өөрчлөлт оруулахаар өргөдөл гаргасан бүтээгдэхүүнийг түүний ашиглалтын заавар болон түүнд оруулсан өөрчлөлт, хязгаарлалтын дагуу ашиглахад аюулгүй бол.
21.38.  Гэрчилгээг шилжүүлэх
(а) Нэмэлт маягийн гэрчилгээг энэ дүрмийн 21.39-д заасан үүргийг гүйцэтгэж чадах, ИНЕГ-аас зөвшөөрсөн этгээдэд шилжүүлж болно.
(б) Гэрчилгээг шилжүүлэхээс өмнө маягийн гэрчилгээ эзэмшигч нь:
1/ шилжүүлэх хүний нэр, хаягийг ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ;
2/ өөрчлөлт оруулахаар ИНЕГ-т гэрчилгээг ирүүлнэ.
21.39.  Гэрчилгээ эзэмшигчийн үүрэг
(a)   Нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигч дараах үүрэгтэй:
1/ маягийн гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулахдаа ИНД-146-д заасан НТЧ-ыг хадгалах;
2/ бүтээгдэхүүний маягийн гэрчилгээ эзэмшигчид холбогдох мэдээллийг ИНЕГ-т өгөх;
3/ техникийн бичиг баримтын хөтлөлт дүрэм журмын дагуу хийгдсэн эсэхийг хянах, энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд бүтээгдэхүүний загвар, загварын өөрчлөлтийн талаарх техникийн бичиг баримтыг бүтээгдэхүүнийг ашиглалтаас хассанаас хойш 2 жилийн хугацаанд хадгалах;
4/ гэрчилгээ болон загварын талаарх мэдээлэл, техникийн зураг, үзлэг шалгалтын тайлан, актыг ИНЕГ-т үзүүлэхэд бэлэн байлгах.
(б) ИНЕГ нь техникийн бичиг баримтыг хадгалах хугацааг энэ зүйлийн (a)-гийн 3/-т зааснаас багаар тогтоож болно.
21.40.  Гэрчилгээнд өөрчлөлт оруулах
Нэмэлт маягийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд заасан бүтээгдэхүүний бүтцэд өөрчлөлт оруулах бол:
1/ ИНЕГ- 021/09 маягтын өөрчлөлт оруулахтай холбогдсон асуултыг бөглөнө;
2/ нэмэлт маягийн гэрчилгээ авах өргөдлийг шинээр гаргана.
Е БҮлэг. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН гэрЧилгээ 21.41.  Үйлчлэх хүрээ
Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгохтой холбогдсон үйл ажиллагааг энэ бүлгийн дагуу зохицуулна.
21.42.  Гэрчилгээний ангилал
(a)   Энэ бүлгийн дагуу дараах гэрчилгээг олгоно:
1/ Стандарт ангиллын НТЧ-ын гэрчилгээ,
2/ Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ,
3/ Онцгой ангиллын НТЧ-ын гэрчилгээ:
(i)       туршилтын гэрчилгээ,
(ii)     тусгай нислэгийн зөвшөөрөл,
(б) НТЧ-ын гэрчилгээний зорилго, ашиглалтын нөхцөл, хязгаарлалт зэргийг ИНЕГ-аас тодорхойлно.
(в) Дараах тохиолдолд НТЧ-ын стандарт болон хязгаарлагдмал ангиллын гэрчилгээг хамт олгож болно:
1/ агаарын хөлөг нь ангилал тус бүрийн шаардлагыг хангаж байгаа бол;
2/ агаарын хөлөгт энгийн механик аргаар тоног төхөөрөмж суурилуулах, эсхүл авахад агаарын хөлөг нь нэг бүтцээс нөгөө бүтцэд шилжиж чаддаг бол.
(г) хөдөө аж ахуйд ашиглахаар тоноглогдсон агаарын хөлөгт хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ олгох ба тээврийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
21.43.  Өргөдөл гаргах
Стандарт, хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/05 маягтын дагуу гаргах ба агаарын хөлгийн онцлогийн талаарх нэмэлт мэдээлэл, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Туршилтын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/06 маягтын дагуу гаргах ба агаарын хөлгийн онцлогийн талаарх нэмэлт мэдээлэл, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(в) Тусгай нислэгийн зөвшөөрөл авах өргөдлийг ИНЕГ-021/07 маягтын дагуу гаргаж, агаарын хөлгийн онцлогийн талаарх нэмэлт мэдээлэл, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(г) Тусгай нислэгийн зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (в)-д заасан мэдээллийг ИНЕГ-021/07-маягтаас өөр хэлбэрээр ИНЕГ-т гаргаж өгч болно.
21.44.  Гэрчилгээ олгох
Дараах шаардлагыг хангасан тохиолдолд НТЧ-ын гэрчилгээ олгоно:
1/ энэ бүлэгт заасан шаардлагыг хангасан;
2/ гэрчилгээг олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй;
3/ онцгой ангиллын НТЧ-ын гэрчилгээний хувьд аюулгүй ажиллагааны түвшин нь агаарын хөлгийн ашиглалтын зорилготой нийцэж байна.
21.45.  Гэрчилгээний хугацаа
(a) НТЧ -ын гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацааг түр зогсоох, хүчингүй болгох хүртэл, мөн дараах тохиолдолд хүчин төгөлдөр байна :
1/ ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгч байгууллагаас гарсан шинэ агаарын хөлгөөр шалгалтын болон тусгай нислэгийн зөвшөөрлийн дагуу нислэг үйлдэх, Улсын бүртгэлээс хасахаас бусад тохиолдолд;
2/ агаарын хөлгийн техник үйлчилгээ ИНД-91 болон ИНД-43-ын дагуу хийгдсэн тохиолдолд.
(б) НТЧ -ын гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй ирүүлнэ.
(в) ИНЕГ-аас НТЧ-ын гэрчилгээний хүчинтэй хугацааг түдгэлзүүлсэн тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь холбогдох баталгааг гаргуулна.
21.46.  Гэрчилгээг шилжүүлэх
Стандарт болон хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ, мөн туршилтын гэрчилгээг агаарын хөлгийн хамт шилжүүлнэ.
ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХОД тавигдах шаардлага 21.47.  Стандарт ангиллын хязгаарлагдмал шаардлага
Агаарын хөлөгт стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ агаарын хөлгийн стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ энэ дүрмийн Б Бүлгийн дагуу олгогдсон байх;
2/ энэ дүрмийн Б Бүлгийн дагуу олгогдсон холбогдох маягийн гэрчилгээ, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь тухайн агаарын хөлөгтэй нийцсэн;
3/ томоохон өөрчлөлт, засвар нь агаарын хөлгийн маягийн загварын өөрчлөлтөөр баталгаажсан;
4/ ИНД-39-ийн дагуу гарсан, тухайн агаарын хөлөгт хамааралтай НТЧ-ын удирдамжийг биелүүлсэн;
5/ агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын заавар, борт журнал, засвар, өөрчлөлт хийгдсэн тухай бичигдсэн маягт болон ИНЕГ-ын даргын шаардсан бусад бичиг баримт зэргийг үзүүлсэн байх;
6/ агаарын хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бол ИНД-47-гийн дагуу үндэсний болон бүртгэлийн таних тэмдэгтэй байх;
7/ агаарын хөлөг, түүний хөдөлгүүр, сэнс, сэнсний гол болон алганы тодорхойлолтыг энэ дүрмийн М Бүлэгт заасны дагуу гаргах;
8/ агаарын хөлөг нь ИНД- 26-д заасан НТЧ-ын нэмэлт шаардлагад нийцэж байх;
9/ бага оврын агаарын хөлгийн хувьд өргөдөл гаргахаас өмнөх 60 хоногийн дотор ИНД-43-ын дагуу жилийн буюу 100 цагийн, эсхүл түүнтэй адилтгах үзлэг хийгдсэн байх;
10/ агаарын хөлөг нь аюулгүй ашиглах нөхцөлд байх.
21.48.  Туршилтын гэрчилгээнд тавигдах шаардлага
(a) Агаарын хөлөгт туршилтын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-т дараах мэдээллийг гаргаж өгнө:
1/ агаарын хөлгийг ашиглах зориулалтын талаарх мэдээлэл;
2/ агаарын хөлгийг тодорхойлох хангалттай мэдээлэл;
3/ хүрээлэн буй орчин, олон нийтийг хамгаалах тухай мэдээлэл;
4/ нислэгийн заавар, техник үйлчилгээний заавар болон агаарын хөлгийн ашиглалттай холбоотой бусад бичиг баримт;
5/ дараах бичиг баримт:
(i)                      агаарын хөлгийн загварын өөрчлөлтийг ИНЕГ-ын шаардлагын дагуу хийсэн тухай баримт;
(ii)                    агаарын хөлөг нь Монгол Улсад бүртгэлтэй бол ИНД 47-гийн дагуу улсын бүртгэлийн тэмдэг;
(iii)                  агаарын хөлгийг энэ дүрмийн М Бүлэгт заасны дагуу тодорхойлсон баримт.
(б) Агаарын хөлгийг туршилтын зориулалтаар ашиглах гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а)-д нэмэлт болгон  дараах зүйлийг ИНЕГ-т гаргаж өгнө:
1/ агаарын хөлөгт хийх үзлэг, шалгалт болон шалгах нислэгийн хөтөлбөр;
2/ шалгах нислэгийн хугацаа, эсхүл нислэгийн тоо;
3/ үзлэг, шалгалт болон шалгалтын нислэг үйлдэх газар;
4/ агаарын хөлөг нь бүтцийн хувьд маягийн гэрчилгээнд зааснаас өөрчлөгдсөн бол агаарын хөлгийн гурван талын проекцын техникийн шугам зураг.
(в) Энэ зүйлийн (б)-д зааснаас өөр зориулалтаар ашиглах гэж буй агаарын хөлөгт туршилтын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч энэ зүйлийн (а)-д заасан мэдээлэл дээр нэмж дараах зүйлийг гаргаж өгнө:
1/ шалгах нислэгийг хөтөлбөрийн дагуу гүйцэтгэсний дараа шалгах нислэгт агаарын хөлгийн удирдлага хэвийн байсан тухай, мөн агаарын хөлгийн ашиглалтын үзүүлэлт, тодорхойлолт, эсхүл загварын онцлогт алдаатай зүйл байхгүй тухай дүгнэлт;
2/ агаарын хөлөг нь загварын НТЧ-ын стандартыг, ашиглалтын түүх нь стандарт шаардлага хангасан тухай тодорхойлолт.
21.49.  Тусгай нислэгийн зөвшөөрөлд тавих шаардлага
Тусгай нислэгийн зөвшөөрөл авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын даргад дараах мэдээллийг гаргаж өгнө:
1/ нислэгийн зорилго;
2/ төлөвлөж буй маршрут;
3/ нисэх баг;
4/ НТЧ-ын шаардлага хангахгүй байгаа систем тоноглол;
5/ агаарын хөлгийн аюулгүй ажиллагаанд тогтоосон хязгаарлалт;
6/ ашиглалтын хязгаарлалттай холбоотой ИНЕГ-аас шаардсан бусад мэдээлэл.
21.50.  Тусгай нислэгийн зөвшөөрөл-эрхээ хадгалах
Тусгай нислэгийн зөвшөөрлийг эрхийн хамт дараах байгууллагад олгоно:
1/ техник үйлчилгээ болон өөрчлөлт сайжруулалт хийгдсэн агаарын хөлгөөр нислэг үйлдэх гэж буй, ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч байгууллагад;
2/ өөрийн шинээр үйлдвэрлэсэн агаарын хөлгийг агаарт шалгаж буй ИНД-148-ын дагуу гэрчилгээ эзэмшигч байгууллагад.
Ж БҮлэг. Материал, сэлбэг, тоног тӨхӨӨрӨмж, технологийн арга ажиллагаа 21.51.  Үйлчлэх хүрээ
Материал, сэлбэг, тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааг баталгаажуулах, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааг энэ бүлгээр зохицуулна.
21.52.  Эд материал, сэлбэг, тоног төхөөрөмжийг солих, өөрчлөх
Маягийн гэрчилгээ олгогдсон бүтээгдэхүүнд суурилагдсан байх материал, эд анги, тоног төхөөрөмжийн өөрчлөлт, шинэчлэлт нь:
1/ маягийн гэрчилгээ эзэмшигчээр зөвшөөрөгдсөн байна; эсхүл
2/ тухайн бүтээгдэхүүний маягийн загварын стандартад нийцсэн байх бөгөөд аливаа этгээд өөрийн эзэмшиж байгаа бүтээгдэхүүнд суурилуулахаар хийлгэсэн байна, эсхүл
3/ ИНД-145-ын дагуу техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн техник үйлчилгээнээс гаргах эрхтэй этгээдээр баталгаажсан байна; эсхүл
4/ ИНД-148-ын дагуу гэрчилгээ эзэмшигчийн эрх бүхий этгээдээр баталгаажсан байна; эсхүл
5/ ИНД-144-ийн дагуу хангамжийн байгууллагын гэрчилгээ эзэмшигчээр баталгаажсан байна; эсхүл
6/ стандартын эд анги байна; эсхүл
7/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн импортлогдсон эд анги байна.
21.53.  Хүлээн зөвшөөрөх, баталгаа олгох
Маягийн гэрчилгээ олгоход технологийн арга ажиллагаа нь НТЧ-ын стандарт шаардлагыг хангасан байна гэж үзэж байгаа бол:
1/ ИНД-145-ын дагуу олгосон техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тодорхойлолтод оруулна;
2/ ИНД-148-ын дагуу олгосон үйлдвэрлэгч байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тодорхойлолтод оруулна;
3/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн байна.
з БҮлэг. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН экспортын гэрЧилгээ 21.54.  Үйлчлэх хүрээ
Энэ бүлэгт дараах үйл ажиллагааны журмыг тогтооно:
1/ НТЧ-ын экспортын гэрчилгээ олгох;
2/ НТЧ-ын экспортын гэрчилгээ эзэмшигчийн хүлээх үүрэг;
3/ ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага, ИНД-148-ын дагуу агаарын хөлөг үйлдвэрлэгч байгууллагад сэлбэг, тоног төхөөрөмж экспортлох эрх олгох.
21.55.  Тодорхойлолт
Энэ бүлэгт хэрэглэсэн "бүтээгдэхүүн" гэдэгт:
1/ агаарын хөлөг, хөдөлгүүр, сэнс, систем тоног төхөөрөмж болон тэдгээрийн эд ангийг;
2/ агаарын хөлгийн эд анги тоног төхөөрөмж бүрэлдэхүүн хэсэгт тавих ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн техникийн стандарт /цаашид TSO гэх/-ын дагуу баталгаажсан материал, эд анги, тоног төхөөрөмжийг тус тус ойлгоно.
21.56.  Нислэгт тэнцэх чадварын экспортын гэрчилгээ
(a)   Энэ бүлгийн дагуу олгогдох НТЧ-ын экспортын гэрчилгээ нь:
1/ агаарын хөлгийн хувьд батлагдсан үнэт цаасны хэлбэртэй байна;
2/ бусад бүтээгдэхүүний хувьд:
(i)                  НТЧ-ын экспортын гэрчилгээ;
(ii)                баталгаажсан эрхийн гэрчилгээний маягтын хэлбэртэй байна
(б) НТЧ-ын экспортын гэрчилгээ олгосноор тухайн бүтээгдэхүүнийг агаарын хөлөгт суурилуулах, ашиглах эрх олгогдохгүй.
21.57.  НТЧ-ын экспортын гэрчилгээний ялгаа
Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 21.60-ын (б)-д заасны дагуу, бүтээгдэхүүнийг импортлогч улсаас бичгээр баталгаа гаргуулсан тохиолдолд ИНЕГ-аас дараах заалтыг үл харгалзан НТЧ-ын экспортын гэрчилгээ олгож болно:
1/ энэ бүлгийн шаардлагыг хангаагүй;
2/ экспортолсон болон маягийг нь баталгаажуулсан, хүлээн зөвшөөрсөн бүтээгдэхүүний хооронд бүтцийн ялгаатай.
21.58.  Өргөдөл гаргах эрх
НТЧ-ын экспортын гэрчилгээ авах өргөдлийг экспортлогч байгууллага, эсхүл түүний эрх бүхий төлөөлөгч гаргана.
21.59.  Өргөдөл гаргах
(a) Өргөдөл гаргагч нь НТЧ-ын экспортын гэрчилгээ авах өргөдлийг ИНЕГ-021/10 маягтын дагуу гаргах ба өргөдөлд дараах зүйлүүд тусгагдсан байна:
1/ бичиг баримт –
(i)            бүтээгдэхүүний маягийн загварыг импортолж буй улсын ИНЕГ хүлээн зөвшөөрсөн тухай;
(ii)          импортолж буй улсын гэрчилгээжүүлэлтийн онцлог нөхцөл шаардлагыг хангасан тухай;
(iii)        импортолж буй улс экспортын гэрчилгээний хавсралтад заасан үүргээс чөлөөлсөн заалтыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа мэдэгдсэн хариу;
(iv)         бүтээгдэхүүнд энэ дүрмийн М Бүлэгт заасан таних тэмдэг, тодорхойлолт;
(v)           хамаарах НТЧ-ын удирдамжийн шаардлагыг хангасан тухай баримт;
2/ хэрэглээнд байсан бүтээгдэхүүний хувьд, ашиглалтын нийт хугацаанд хөтөлсөн техникийн бичиг баримт, томоохон засвар, өөрчлөлт хийсэн маягт болон ИНЕГ-ын шаардсан бусад бичиг баримт;
3/ тухайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах явцад зэврэлт болон эвдэрч гэмтэхээс хамгаалж боож баглах арга хэрэгсэл, хадгалалтын хугацааны талаарх тодорхойлолт;
4/ илгээсэн огноо;
5/ өргөдөл гаргах үед бүрдээгүй байсан бичиг баримтыг гүйцээж өгөх огноо;
6/ энэхүү дүрмийн өөрчлөлтийг тайлбарласан бичиг баримт
7/ хэрэв шаардлагатай бол нэмэлт тайлбар зэргийг хавсарган төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б) НТЧ-ын экспортын гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (a)-д зааснаас гадна дараах зүйлийг ИНЕГ-т гаргаж өгнө:
1/ бичиг баримт :
(i)            агаарын хөлгийг ИНД-148-ын дагуу үйлдвэрлэсэн гэдгийг баталсан;
(ii)          хэрэглээнд байсан агаарын хөлгийн хувьд энэ дүрмийн З Бүлэгт заасан ангиллын дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээ;
(iii)        агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын болон техник үйлчилгээний заавар;
(iv)         агаарын хөлгийн жин, тэнцвэрийн мэдээлэл, ачааллын тооцооны маягт;
(v)           өргөдөл гаргахаас өмнөх 60 хоногийн дотор агаарын хөлөг ИНД-43-ын дагуу жилийн буюу 100 цагийн үзлэгт, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн түүнтэй адилтгах үзлэгт орсон тухай баримт;
(vi)         экспортод гаргаж буй агаарын хөлгийг хүргэх шаардлагын үүднээс тоног төхөөрөмж суурилуулах бол тэрхүү тоноглол нь НТЧ-ын шаардлагыг хангаж, тусгай нислэгийн зөвшөөрлөөр баталгаажсан байх ба агаарын хөлгийг хүргэх нислэг дууссаны дараа суурилуулсан тоног төхөөрөмжийг авч  маягийн шаардлагын дагуу бүтцийг сэргээнэ.
(в) Өргөдөл гаргагч нь ИНЕГ-аас шалгах үед бүтээгдэхүүн болон түүний бичиг баримтыг бэлэн байлгана.
21.60.  Гэрчилгээ олгох
(а) Дараах шаардлагыг хангасан тохиолдолд НТЧ-ын экспортын гэрчилгээ олгоно:
1/ өргөдөл гаргагч энэ бүлэгт заасан шаардлагыг хангасан;
2/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй;
3/ НТЧ-ын шаардлагыг хангаагүй тохиолдолд тэр нь ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх аюулгүй байдлын түвшин, холбогдох хүчин зүйлээр нөхөгдөх шаардлагыг хангаж байгаа.
(б) Бүтээгдэхүүн нь энэ дүрмийн шаардлагыг хангахгүй байгаа боловч импортолж буй улс нь хүлээн зөвшөөрч байвал  энэ тухайгаа бичгээр мэдэгдэж болно.
21.61.  Гэрчилгээний хүчинтэй хугацаа
(a) НТЧ-ын экспортын гэрчилгээ нь агаарын хөлгийн загварт өөрчлөлт оруулах болон импортолж буй улс хүлээн авах хүртэл хүчин төгөлдөр байна.
(б) Загварт өөрчлөлт оруулсан тохиолдолд НТЧ-ын экспортын гэрчилгээ хүчингүй болох бөгөөд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т буцааж өгнө.
21.62.  Гэрчилгээг шилжүүлэх 
НТЧ-ын экспортын гэрчилгээг зөвхөн бүтээгдэхүүний хамт шилжүүлнэ.
21.63.  Бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд баталгаат эрхийн гэрчилгээг ашиглах
(a) Дараах тохиолдолд баталгаат эрхийн гэрчилгээг бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ашиглана:
1/ бүтээгдэхүүн нь-
(i)            шинэ, их засвар хийгдсэн, эсхүл агаарын хөлөг нь стандарт, хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын гэрчилгээтэй бөгөөд шалгаж баталгаажуулан нислэгт гаргасан;
(ii)          загварын баталгаажсан техникийн үзүүлэлтийг хангаж байгаа;
(iii)        аюулгүй ашиглах нөхцөлтэй;
(iv)         импортлогч улсын бүтээгдэхүүнд тавьдаг тусгай шаардлагыг хангаж байгаа;
2/ Баталгаат эрхийн гэрчилгээг ИНД-43-ын шаардлагын дагуу дараах байгууллагуудад олгоно:
(i)            ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн техник үйлчилгээний байгууллага;
(ii)          ИНД-148-ын дагуу гэрчилгээжсэн агаарын хөлөг үйлдвэрлэгч байгууллага.
(б) Энэ зүйлийн (а)-гийн 1/ дэх заалтыг үл харгалзан, бүтээгдэхүүн нь импортлогч улсын шаардлагыг хангаж байвал энэ дүрмийн зарим шаардлагыг хангахгүй байж болох ба импортлогч улс энэ тухайгаа бичгээр мэдэгдсэн байна.
21.64.  Экспортлогчийн үүрэг
(a)               НТЧ-ын экспортын гэрчилгээ авсан агаарын хөлөг экспортлогч нь:
1/ Улсын бүртгэлийн болон НТЧ-ын гэрчилгээг хүчингүй болгуулах өргөдлийг агаарын хөлгийг шилжүүлэн өгөх огноо, авч буй гадаадын эзэмшигчийн нэр, хаяг, албан тушаалын хамт ИНЕГ-т гаргаж өгнө;
2/ Улсын бүртгэлийн болон НТЧ-ын гэрчилгээг ИНЕГ-т буцааж өгнө;
3/ агаарын хөлөг дээрх Монгол Улсын үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг авсныг гэрчлэх баримт гаргаж өгнө.
(б) Импортлогч улстай зөвшилцсөний дагуу НТЧ-ын экспортын гэрчилгээ авсан экспортлогч нь:
1/ импортлогч улсын холбогдох байгууллагад
(i)       бүтээгдэхүүний ашиглалтын бичиг баримт, мэдээлэл болон холбогдох бусад бичиг баримт;
(ii)      агаарын хөлгийг угсраагүй  бол үйлдвэрлэгчийн угсралтын заавар ба шалгах нислэгийн хөтөлбөрийг гаргаж өгнө.
2/ бүтээгдэхүүнийг шилжүүлэх болон хадгалах үедээ аливаа гэмтэл, зэврэлтээс хамгаалж баглаж боосон байна;
3/ экспортын тээвэрлэлт дууссаны дараа агаарын хөлөгт суулгасан аливаа тоноглол, төхөөрөмжийг авч батлагдсан загварт нь оруулна.
и БҮлэг. Засвар 21.65.  Үйлчлэх хүрээ
Нисэхийн бүтээгдэхүүнд хийгдсэн засварыг баталгаажуулах журмыг энэ бүлэгт тогтооно.
21.66.  Бүтээгдэхүүнд өөрчлөлт хийсэн засварын баталгаажилт
Маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээний шаардлагын дагуу хийгдээгүй засварыг загварт өөрчлөлт хийсэн гэж үзэн баталгаажуулах ажиллагааг энэ дүрмийн В, Г, Д Бүлэгт заасны дагуу хийнэ.
к БҮлэг. Техникийн ҮзҮҮлэлт, НТЧ-ын тодорхойлолт 21.67.  Үйлчлэх хүрээ
Энэ бүлэгт дараах журмыг тогтооно:
1/ техникийн үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөх, батлах;
2/ материал, сэлбэгийн тодорхойлолт, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон технологийн арга ажиллагааны зааврыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах;
3/ материал, сэлбэг, тоног төхөөрөмж болон технологийн арга ажиллагааны тодорхойлолтод орсон өөрчлөлтийг баталгаажуулах.
21.68.  Техникийн үзүүлэлтийг хүлээн зөвшөөрөх
(а) ИНЕГ-аар батлагдаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй техникийн үзүүлэлтийг ашиглахыг хориглоно.
(б) Энэ дүрмийн 21.104-д заасан техникийн үзүүлэлтүүдийг хүлээн зөвшөөрнө.
21.69.  Техникийн үзүүлэлтийг баталгаажуулах
(a) Техникийн үзүүлэлтээ баталгаажуулахаар өргөдөл гаргагч нь САА337 маягтыг бөглөх ба:
1/ техникийн үзүүлэлтийг тодорхойлоход шаардлагатай бичиг баримт;
2/ загварын өөрчлөлтийн тодорхойлолтод—
(i)                  өөрчлөлтийг тодорхойлох хангалттай мэдээлэл;
(ii)                өөрчлөлт хийгдсэн бүтээгдэхүүн, сэлбэг, тоног төхөөрөмжийн тодорхойлолт;
3/ техникийн үзүүлэлтийн дагуу өөрчлөгдөх бүтээгдэхүүн, түүний эд анги болон тоног төхөөрөмж-
(i)                 НТЧ-ын шаардлагад нийцэж буйг шалгасан үзлэг, шалгалт, судалгааны ажлын тодорхойлолт;
(ii)               бүтээгдэхүүн нь хэвийн ажиллаж байгааг илэрхийлэх техник үйлчилгээ, ашиглалтын үзүүлэлт;
(5) өргөдөл гаргагч нь техникийн үзүүлэлтэд цаашид холбогдох, загварын аливаа өөрчлөлтийн онцлогийг ИНЕГ-т энэ маягтын дагуу гаргаж өгнө;
(6) бусад—
(i)            загвар зохион бүтээгч байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь бүтээгдэхүүнийхээ техникийн үзүүлэлтийг ИНД-21.13-т заасан НТЧ-ын болон загварын өөрчлөлттэй холбоотой бусад шаардлагыг хангаж байгаа гэсэн тодорхойлолт гаргасан байна;
(ii)          энэ зүйлийн (а)-гийн 6/-гийн (i) дэх заалт болон гадаадын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас тавьсан ижил шаардлагын дагуу гаргасан тодорхойлолт;
(iii)        баталгаажсан техникийн үзүүлэлтийг төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Техникийн үзүүлэлт нь энэ зүйлийн (a)-гийн 6/-гийн (i)-д зааснаас гадна дараах шаардлагад нийцэж байна:
1/ маягийн гэрчилгээнд заасан НТЧ-ын шаардлага;
2/ шаардлагыг тусгай нөхцөлөөр авч үзэж байгаа бол энэ бүлгийн (a)-гийн 6/-гийн (i)-дэх заалттай аюулгүй байдлын талаар тэнцүү түвшинд байна.
(в) Дараах шаардлагыг хангасан нөхцөлд энэ зүйлийн (а)-д заасан шаардлагыг хангаагүй техникийн үзүүлэлтийг баталж болно:
1/ техникийн үзүүлэлт нь:
(i)                 өргөдөл гаргагч тухайн нэгж бүтээгдэхүүнд гаргаж байгаа бол;
(ii)               онцгой ангиллын НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгоход шаардлагатай стандартыг хангаж байгаа бол;
2/ техникийн үзүүлэлт нь бэлэн бус боловч загварын өөрчлөлт хийхэд хангалттай бол,
(г) ИНД-146-гийн дагуу загвар зохион бүтээх байгууллагын гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д заасан өргөдлийг САА337 маягтын дагуу гаргахгүй байж болно.
(д) Дараах шаардлагыг хангасан тохиолдолд техникийн үзүүлэлтийг батална:
1/ өргөдөл гаргагч энэ дүрмийн 21.69-д заасан шаардлагыг ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх хэмжээнд хангаж байгаа нөхцөлд;
2/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй нөхцөлд;
3/ НТЧ-ын шаардлагыг хангаж чадаагүй тохиолдолд ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөх аюулгүй байдлын түвшин, хүчин зүйлээр нөхөгдөж байх нөхцөлд;
4/ бүтээгдэхүүнийг дараах хэлбэрээр ашиглахад аюулгүй байх нөхцөлд-
(i)       техник үзүүлэлтийг нь өөрчилж;
(ii)     нислэгийн заавар болон бусад хязгаарлалтын дагуу.
21.70.  Тодорхойлолтыг батлах
Материал, сэлбэгийн тодорхойлолт, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон технологийн арга ажиллагааны зааврыг дараах хэлбэрээр баталгаажуулж болно:
1/ техникийн үзүүлэлт нь бүтцийн стандартыг тогтоох хангалттай мэдээлэлтэй тохиолдолд түүнийг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрч техникийн стандарт (TSO)-д нийцсэнийг батлах;
2/ батлагдсан загвар, түүний өөрчлөлтийн тодорхойлолттой холбоотой өргөдөл гаргах;
3/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн бусад арга хэлбэрээр.
21.71.  Тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх
Дараах нөхцөлд ИНЕГ нь материал, сэлбэгийн тодорхойлолт, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт болон технологийн арга ажиллагааны зааврыг хүлээн зөвшөөрнө:
1/ өргөдөлдөө энэ дүрмийн 21.104-д заасан загварын НТЧ-ын стандартыг хүлээн зөвшөөрч хангах ба түүнд заасан зориулалтын дагуу ашиглана гэж заасан бол;
2/ тодорхойлолтыг гадаадын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас баталсан, хүлээн зөвшөөрсөн бол;
3/ эд ангийн техникийн үзүүлэлт нь:
(i)       аж үйлдвэрийн салбарт мөрддөг нийтлэг стандарт, техникийн үзүүлэлттэй ижил бол;
(ii)     Монгол Улсын үндэсний хэмжил зүйн албанаас гаргасан техникийн тодорхойлолт бол;
(iii)   гадаад улсын техникийн үндэсний стандарт тодорхойлолт бол.
21.72.  Техникийн үзүүлэлтээс хазайсан тухай мэдээлэх
(a)     Бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт нь техникийн стандарт (TSO)-д, эсхүл хүлээн зөвшөөрсөн техникийн тодорхойлолтод нийцэхгүй байвал өргөдөл гаргагч ИНЕГ-021/11 маягтын дагуу мэдээлэх ба:
1/ стандарт, тодорхойлолт, техникийн үзүүлэлтэд нийцэхгүй байгаа бүтээгдэхүүний таних тэмдэг, ангилал;
2/ бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт стандартаас хазайсан байдлыг тодорхойлсон бичиг баримт,
3/ стандартад нийцэхгүй байгаа техникийн үзүүлэлтийг дараах зүйлийг хангаснаар үйлдвэрлэлийн болон загварын онцлогоор нөхнө гэсэн баталгаа, үүнд:
(i)            стандартын минимум техникийн үзүүлэлт (performance);
(ii)          ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн аюулгүй байдлын түвшинг хангасан;
4/ шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүний онцлог зэргийг өргөдөлд хавсарган холбогдох төлбөрийн баримтын хамт ИНЕГ-т ирүүлнэ
(б) Техникийн үзүүлэлтийн шаардлагатай нийцэхгүй байгаа тохиолдолд ИНЕГ-аас зохих баталгаа гаргуулахаар өргөдөл гаргахдаа:
1/ энэ дүрмийн шаардлагатай хэрхэн нийцүүлэх талаар тодорхойлолт гаргана;
2/ стандартад нийцэхгүй байгаа нөхцөлөөр өгөгдөх зөвшөөрөл нь нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй гэдгийг тодорхойлно;
3/ НТЧ-ын шаардлагыг бүрэн хангаагүй зүйл нь ИНЕГ-ын хүлээн зөвшөөрөхүйц аюулгүй ажиллагааны түвшинг хангах бусад хүчин зүйлээр нөхөгдөж байгааг тодорхойлно.
 
Л. БҮлэг. Техникийн СтандартЫН ЗӨВШӨӨРӨЛ /НӨӨц/
 
М БҮлэг. Эд анги Үйлдвэрлэх эрх /НӨӨц/   Н БҮлэг. БҮтээгдэхҮҮн, сэлбэг, эд ангид таних тэмдэг тавих /НӨӨц/
 
О БҮЛЭГ. ЗАГВАРЫН НТЧ-ЫН СТАНДАРТ 21.103.  Загварын НТЧ-ын стандарт
(а) Монгол Улсад ашиглагдаж буй агаарын хөлгийн НТЧ-ын маягийн стандартын хувьд тухайн агаарын хөлгийг зохион бүтээх, үйлдвэрлэх үед үйлдвэрлэгч орны ИНЕГ-ын мөрдөж байсан НТЧ-ын маягийн стандарт болон түүнтэй адилтгах хэм хэмжээ, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч мөрдөнө.
(б) Стандарт ангиллын загварын НТЧ-ын стандартууд. Загварын НТЧ-ын стандартад гадаад улсын дараах стандартыг хүлээн зөвшөөрнө:
1/ АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас гаргасан дүрэм:
(i)        агаарын хөлөгт:
-          Part 23 Airworthiness Standards:Normal, Utility and Acrobatic Category Airplanes
-          Part 25 Airworthiness Standards:Transport Category Airplanes
-          Part 27 Airworthiness Standards: Normal Category Rotorcraft
-          Part 29 Airworthiness Standards: Transport Category Rotorcraft
(ii)      агаарын хөлгийн хөдөлгүүр сэнсэнд:
-          Part 33 Airworthiness Standards:Aircraft Engines
-          Part 35 Airworthiness Standards:Propellers
(iii)    эд анги, тоног төхөөрөмж:
-          АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас гаргасан техникийн стандартыг мөрдөнө.
2/ OХУ-ын Улс хоорондын нисэхийн зөвлөлийн гаргасан стандарт
(i)                 агаарын хөлөгт:
-          Part 23 Airworthiness Standards for light Airplanes
-          Part 25 Airworthiness Standards: for Transport Airplanes
-          Part 27 Airworthiness Standards for Normal Category Rotorcraft
-          Part 29 Airworthiness Standards for Transport Category Rotorcraft
(ii)               агаарын хөлгийн хөдөлгүүр сэнсэнд:
-          Part 33 Airworthiness Standards for Aircraft Engines
-          Part 35 Airworthiness Standards for Propellers
3/ дээрх НТЧ-ын стандартууд болон загварын НТЧ-ын стандарттай тэнцэхүйц аюулгүй байдлын түвшин.
(в) Хязгаарлагдмал ангиллын НТЧ-ын загварын стандарт.
1/ энэ зүйлийн (a)-гийн 1/-дэх заалт ямар агаарын хөлөгт нийцэхийг ИНЕГ-аас тодорхойлно.
2/ ИНЕГ-аас НТЧ-ын загварын стандартыг тухайн агаарын хөлөгт нийцүүлэн тодорхойлно.
(г) Агаарын хөлгийн загварын НТЧ-ын стандарт хүчинтэй болсон өдөр нислэгийн зааврын дараах зүйлийг шаардахгүй байж болно:
1/ загварын НТЧ-ын стандартын шаардлагаар заавар, тэмдэглэл, зурагт хуудас хэлбэрээр хийгдсэн ашиглалтын хязгаарлалт, мэдээлэл;
2/ онгоц, нисдэг тэрэгний хувьд нислэгийн зааварт орчны агаарын хамгийн их температурын үед хөдөлгүүрийн хөргөлтийн чадавхыг харуулсан график.
21.104.  ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөх техникийн үзүүлэлт, тодорхойлолт:
(a)   ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөх техникийн үзүүлэлтэд:
1/ маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийн хуудас;
2/ маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ олгоход үндэс болгосон гадаадын маягийн гэрчилгээний техникийн үзүүлэлтийн хуудас;
3/ маягийн гэрчилгээтэй бүтээгдэхүүний маягийн загварын техникийн үзүүлэлт;
4/ энэ дүрмийн 21.21-ийн дагуу батлагдсан загварын өөрчлөлтийн техникийн үзүүлэлт;
5/ энэ дүрмийн 21.69-ийн дагуу ИНЕГ-аас баталсан техникийн үзүүлэлт;
6/ ИНЕГ-аас гаргасан Зөвлөмж бичиг (AC)-т тусгагдсан техникийн үзүүлэлт;
7/ өөрчлөлт, засвар хийх тусгай заавар агуулсан НТЧ-ын удирдамж (AD);
8/ АНУ-ын Холбооны нисэхийн алба /FAA/-наас олгосон нэмэлт маягийн гэрчилгээ:
9/ ОХУ-ын Холбооны ИНЕГ-аас баталсан бүтээгдэхүүний маягийн техникийн үзүүлэлт;
10/ Агаарын навигацын тодорхойлолт(aeronautical specification);
11/ тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний заавар, их засварын заавар, НТЧ-ыг хадгалах бичиг баримт, бюллетень болон бусад бичиг баримтад бүтээгдэхүүнийг засварлах, өөрчлөлт оруулах заавар, мэдээлэл байх бөгөөд энэ нь маягийн гэрчилгээ, маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээнд тусгагдсан байна;
12/ АНУ-ын Холбооны Холбооны нисэхийн алба /FAA/-наас гаргасан АС43.13-1A тоот зөвлөмж бичиг;
13/ НТЧ-ын тусгай зэргийн гэрчилгээний мэдээлэл.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан техникийн үзүүлэлт нь дараах тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөнө :
1/ мэдээлэл нь бүтээгдэхүүнд тохирсон, тухайн ажлыг гүйцэтгэхэд шууд хамаатай мэдээлэл байх;
2/ гадаадын нэмэлт маягийн гэрчилгээ, эсхүл нэмэлт маягийн баталгааны:
(i)                     шинээр гарсан ашиглалтад ороогүй байгаа нислэгийн ашиглалтын заавар,
(ii)                   агаарын хөлгийн маягийг дахин тодорхойлоогүй байх үеийн тодорхойлолт;
(iii)                 ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөх маягийн гэрчилгээний нэмэлт мэдээллийг нэмэлт маягийн гэрчилгээ, нэмэлт маягийн баталгаанд тусгасан байна;
3/ үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжид гаргасан мэдээлэл, техникийн өгөгдөл нь түүний деталь, эд анги, бүрэлдэхүүн хэсэгт гаргасан мэдээлэл, техникийн өгөгдөлтэй зөрчилдөхгүй байна.
  (R) ХАВСРАЛТ. Шилжилтийн Үеийн зохицуулалт
Энэ дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл Чикагогийн конвенцийн Хавсралт 6, 8 болон ИАТУГ, ИНЕГ-аас батлагдан гарсан холбогдох дүрэм, заавар, тушаал, шийдвэрийг мөрдөнө.