A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ /ЭХЯ-ны 2017.01.20-ны өдрийн в/207 тоот албан бичгээр жагсаалтаас хассан/
Бүлэг: 1979
/ЭХЯ-ны 2017.01.20-ны өдрийн в/207 тоот албан бичгээр жагсаалтаас хассан/
 
Түлш эрчим хүчний сайдын 2004 оны 24 дүгээр тушаалын хавсралт
 
САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.3асгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын дагуу Түлш, эрчим хүчний сайдын шийдвэрээр олгох "Тэргүүний уурхайчин", "Эрчим хүчний тэргүүний ажилтан" тэмдгүүдээр тус салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, ажлын онцгой амжилт бүтээл гаргасан тэргүүний хүмүүсийг шагнахад энэ журмыг мөрдөнө.
2.Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр хүмүүсийг дор дурдсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн шагнана.
а.   Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулах санаачилгыг өмчийн аливаа хэлбэрийг харгалзахгүйгээр, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага гаргаж болно. Шагналд нэр дэвшиж байгаа хүн нь түлш, эрчим хүчний салбарт  10-аас дээш жил ажилласан, тухайн хамт олны дотор сүүлийн 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан байна.
б.  Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг  хангах,   өндөр   үр   ашиггай   ажиллуулах,   дэвшилтэт   шинэ   техник, технологи   нэвтрүүлэх,   экспортын   эх  үүсвэрийг  нэмэгдүүлэх,   импортын   сэлбэг дотооддоо үйлдвэрлэх зэрэгт мэргэжлийн ур чадвараа дайчлан санаачлагатай ажилласан удирдах болон инженер техникийн ажилтан, ажилчид ;
в.   Ажлын  амжилтаараа  хамт олноо хошуучлан  ажиллаж,  салбарын  тэргүүний хүмүүсийн  амжилтанд хүрсэн,  ажил үйлчилгээг хэрэглэгч,  үйлчлүүлэгчдийн эрх ашигт. нийцүүлэн чанартай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа аваарь осол, зөрчилгүй мэргэжлийн   өндөр   ур   чадвар   гарган   идэвхи   санаачлагатай   ажиллаж  байгаа ажилчид, албан хаагчид;
г.    Салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургахад бодитой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажилд шинэ нээлт бүтээл гаргасан багш, эрдэмтэд;
д.   Салбарыг   хегжүүлэхэд   онцгой   хувь   нэмэр   оруулсан,   төр,   олон   нийтийн байгууллагын зүтгэлтэн, ахмадууд, гадаадын иргэд ;
е.  Салбарын үйл ажиллагаанд онцгой үр дүн өгөхүйц нээлт, шинэ бүтээл, оновчтой санал гаргасан, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой техник, технологи нэвтрүүлсэн иргэд ;
ж.   Үйлдвэрлэлд учирч болох ноцтой аваарь ослыг урьдчилан сэргийлж, таслан зогсоох арга хэмжээ авсан, ослын хохирол уршгийг арилгах ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн ажилтан, ажилчдад тус тус олгож болно.
з.  Сонгуульт болон нам олон нийтийн байгууллага нь гишүүд идэвхтнээ шагнуулах саналыг тухайн ажиллаж байсан үндсэн байгууллагад нь гаргана.
и. "Журам"-ын 2-ын д,е,ж хэсэгг заасан үзүүлэлтээр шагнагдах хүмүүст ажилласан жилийг хамааруулахгүй байж болно.
З.Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдагсдад хувийн дугаар бүхий үнэмлэх олгох ба тэмдэг, үнэмлэхний загварыг Түлш, эрчим хүчний сайдын тушаалаар батална.
Хоёр. Шагналыг мэдүүлэх:
4.Шагнуулах хүний ажил байдлын тодорхойлолтыг тухайн хүний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага гаргаж түүний шагнуулах үндэслэлийг тодорхой бичиж, ажлын үзүүлэлт, судалгаа тооцоогоор баталгаажуулан, нээлт бүтээлийн жагсаалтыг хуулбарлан хавсаргана. Уг тодорхойлолтыг хамт олны буюу удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зөвшөөрсөн байна.
5.Аж ахуйн нэгж, байгууллага нь тодорхойлолтдоо нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагаас, хэрэв Түлш, эрчим хүчний сайдын эрхлэх хүрээний бус салбарын байгууллагаас шагнуулах хүний материалд өөрийн салбарын яамны санал авч, тухайн шагналыг олгох хугацаанаас 30 хоногийн өмнө яаманд ирүүлнэ.
6. Шагнуулах хүний материал дор дурьдсан зүйлээс бүрдэнэ. Үүнд:
а.    Ажил   байдлын   тодорхойлолт,   ажлын   үзүүлэлт,   судалгаа   тооцооны   хамт /батлагдсан зааврын дагуу
б.   Хамт олны буюу удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл  
в.    Нутаг  дэсгэрийн   төрийн   захиргааны   байгууллага   болон   холбогдох   яамны саналаас бүрдэнэ.
Гурав. Салбарын тэргүүний ажилтан тэмдэг олгох
7.Салбарын тэргүүний ажилтан тэмдгийг энэ журмын 2 дугаар зүйлд заасан нөхцлийг хангасан хүмүүст салбарын онцлогийг үндэслэн дараах чиглэлээр олгоно.
а/ Эрчим хүчний салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсад болон энэ чиглэлээр төрийн бодлого боловсруулдаг, тэдгээрт үйлчилдэг төрийн албан хаагчдыг" Эрчим хүчний тэргүүний ажилтан" тэмдгээр ;
б/ Уул уурхай, түлшний салбарт ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсад болон энэ чиглэлээр төрийн бодлого боловсруулдаг, тэдгээрт үйлчилдэг төрийн албан хаагчдыг "Тэргүүний уурхайчин" тэмдгээр ;
в.Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр Үндэсний их баяр наадам, салбарын өдрүүдийг болон тус салбарын ажил үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудын 20-оос дээш жилийн, 10 жилийн давтамжтай тэгш ойг тохиолдуулан шагнах бөгөөд журмын 2-ын д,е,ж хэсэгт заасан үзүүлэлтийг үндэслэн шагнах тохиолдолд энэ хугацаа хамаарахгүй байж болно.
Дөрөв.Шагналын хэмжээ
9.Салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдагсдад үнэмлэх, тэмдгийг яамнаас олгох бөгөөд уг шагналыг дагалдах мөнгө /гучин мянган төгрөг/-ийг шагнагдсан хүнийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас гаргана.
10."Салбарын тэргүүний ажилтан"-ы тэмдэг, үнэмлэхийг өөрийн буруу биш шалтгаанаар үрэгдүүлсэн буюу гэмтээсэн тоиолдолд тухайн шагнагдсан хүний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын албан тодорхойлолт, өөрийнх нь өргөдлийг үндэслэн нэг удаа үнийг нь төлүүлж солих буюу нөхөн олгож болно.
оОо
Түлш эрчим хүчний сайдын 2004 оны 24 дүгээр тушаалын журмын хавсралт
САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ
 
1.            Овог нэр
2.            Төрсөн он, сар, өдөр
3.            Регистрийн дугаар
4.     Эрэгтэй, эмэгтэй
5.            Боловсрол, мэргэжил
6.            Үндсэн захиргаа
7.            Ажил эрхлэлтийн байдал
/хаана хэзээ ямар ажил эрхэлж байсан, одоогийн эрхэлж байгаа ажил, албан тушаал /
8.   Ажиласан хугацаа
Нийт... жил, үүнээс тухайн салбарт... жил, тухайн хамт олны дотор... жил
Э.Шагнуулах гэж байгаа үндэслэл /Үүнд: тухайн хүний гаргасан ажлын амжилт, санаачлага, түүйий үр дүн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, бүтээсэн зүйлс, бүтээл туурвил зэргийг сүүлийн 5 жилээр тусгана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл ажлын үзүүлэлт, холбогдох тооцоог хавсаргана./
Байгууллагын хамт олны хурлаас...................................................................
/ шагнуулах хүний овог нэр /
Монгол Улсын Засгийн газрын шагнал...................................................      -аар
шагнуулахаар...........    хувийн саналаар дэвшүүлэв.
ГАРЫН ҮСЭГ