A

A

A

Бүлэг: 1979
Сангийн сайдын 1992 оны
112 дугаар тушаалын хавсралт
 
ШИЙТГЭВЭР, ТОРГУУЛЫН ХУУДАС ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.       Монгол улсын Эрүүгийн хууль, захиргааны хариуцлагын тухай хууль, Албан татвахын багц хууль, нягтлан бодох бүртгэлийн хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан хувь хүнд шийтгэвэр болон торгуулын хуудас хэрэглэхэд энэ журмыг мөрдөнө.
2.       Шийтгэвэр, торгууль ногдуулах үүргийг хууль, тогтоомжоор эрх олгосон албан тушаалтан /улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгчийн туслах, байгаль хамгаалагч гэх мэт/ нар хууль тогтоомжийн ззалтад нийцүүлэн нутаг дэвсгэрийн харъяаллыг үл харгалзан гүйцэтгэж шийтгэврийн болон торгуулийн хуудас бичнэ.
3.       Шийтгэвэр, торгуулын хуудсыг үнэт цаасны нэгэн адил бүртгэж, түүний хадгалалт, зарцуулалтанд аж ахуй нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогч хяналт тавина.
 
Хоёр. Шийтгэвэр, торгуулын хуудсыг хэрэглэх журам
1.      Шийтгэвэр, торгуулын хуудас нь хавсралт маягтын дагуу 2 төрлийн загвартай байна. Үүнд:
а/ холбогдох албан тушаалтан, хувь хүнээс хууль, тогтоомжийн заалт зөрчиж 2000 хүртэл төгрөгийн торгууль ногдуулсан үед торгуулын хуудас /хавсралт №1/-ыг хэрэглэнэ.
Торгуулын хуудас нь 20,50,100,200,500,1000,2000 гэсэн дэвсгэртээр хэвлэгдсэн байна.
Торгуулсан албан тушаалтан, хувь хүнд торгуулын хуудсыг торгуулсан мөнгөний хэмжээнд нь тохируулан тасалбар гэсэн хэсгийг тасалж өгнө. Торгууль ногдуулж төлүүлсэн албан тушаалтан торгуулын мөнгийг 3 хоногийг дотор байгууллагынхаа дансанд /касст/ тушааж, тухай бүр  тооцоо хийнэ.
б/ аж ахуй нэгж, байгууллага албан тушаалтан, хувь хүмүүсээс хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчиж 2000 төгрөгнөөс дээш торгууль ногдуулсан нөхцөлд шийтгэврийн хуудас /хавсралт №2/-ыг хэрэглэнэ.
Шийтгэврийн хуудсыг хавсралт маягтын дагцуу бичих бөгөөд "тасалбар" гэсэн хэсгийг торгууль төлөгчид өгч, нөгөө хувийг торгууль ногдуулсан албан тушаалтан авч, гүйцэтгэлийг тооцон, өөрийн байгууллаын нягтлан бодогчид өгнө.
Торгууль төлөгч нь шийтгэврээр гошдуулсан торгуулийг 3 хоногийн дотор шийтгэвэр ногдуулсан байгууллагын дансанд тушаасан байна. Хэрэв торгууль төлөгч нь банкны байгууллагаас 10-аас дээш км-ын зайд байнга оршин суудаг бол энэ хугацааг 10 хоногоор хязгаарлау болно.
Шийтгэврээр төлөх торгуулыг 15 хоногийн дотор төлөөгүй албан тушаалтан, хувь хүн байгууллагаас уг мөнгшийг шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар гаргуулан авна.
Шийтгэвэр, торгуулын хуудсаар ногдуулсан торгуулын мөнгийг оруулах үүргийг шийтгэл ногдуулсан албан тушаалтан өөрөө хариуцаж хяналт тавина.
Шийтгэвэр, торгуулын хуудсыг зохих журмын дагуу хэрэглэх, түүний тооцоог будлиантуулахгүй байх, мөн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор шийтгэвэр, торгуулын хуудсанд дараах ерөнхий индексийг заавал хэрэглэнэ. Үүнд:
 
Архангай №01
Баянхонгор №02
Баян-Өлгий №03
Булган № 04
Говь-Алтай №05
Дорноговь №06
Дорнод №
Дундговь №0807
Завхан №09
Өвөрхангай №10
Өмнөговь №11
Сүхбаатар №12
Сэлэнгэ №13
Төв №14
Увс №15
Ховд №16
Хөвсгөл №17
Хэнтий №18
Улаанбаатар №19
Дархан №20
Эрдэнэт №21
Чойр №22
 
1.      Шийтгэвэр, торгуулын хуудсыг Сангийн яамнаас эрхлэн хэвлүүлж, аймаг, хотын санхүүгийн хэлтсүүдэд тараах бөгөөд санхүүгийн хэлтэс нь дээрх хуудсанд өөрийн аймаг, хотын индексийг бичиж, торгууль ногдуулах эрх бүхий байгууллагад тодорхой бүртгэлтэй олгоно.
2.      Шийтгэвэр, торгуулын хуудсыг хэвлэх, түүнийг хүлээн авч өгөх, ажлыг хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор гүйцэтгэнэ.
3.      Аймаг, хотын санхүүгийн хэлтсүүд нь өөрийн сум, дүүрэг, торгууль ногдуулах эрх бүхий байгууллагуудад шийтгэвэр, торгуулын хуудас олгохдоо дээр заасан ерөнхий индексээс гадна дотоодын индекс хэрэглэж болно. Индексийг санхүүгийн хэлтсийн ларгын тушаалаар батлана.
4.      Шийтгэвэр, торгуулын хуудсанд уш хуудсыг олгосон санхүүгийн хэлтэс болон торгууль ногдуулсан албан тушаалтан тэмдэг дарсан байна.
5.      Шийтгэвэр, торгуулын хуудсыг хуурамчаар дууриалган хийх боломжгүй, тусгайлан бэлтгэсэн цаасан дээр хэвлэнэ.
6.      Шийтгэвэр торгуулын хуудсыг албан тушаалтанд олгохдоо таслагдах болон үлдэх хэсэгт ижил дугаар өгөх замаар дугаарлан түүний тоо ширхэг дугаарыг бичиж гарын үсэг зуруулан жагсаалтаар олгох ба өмнө олгомон шийтгэвэр, торгуулын хуудасны тооцоог хийж дуусгасны дараа шинээр олгоно.
7.      Шийтгэвэр, торгуулын тасалбарыг тавьж олгох, тооцоо хийхэд маягт 1,2-ыг ашиглана.
 
_____________________                                                                         Маягт №1
/байгууллагын нэр/
 
ШИЙТГЭВЭР, ТОРГУУЛЫН ХУУДАСНЫ
ТООЦОО
Он,сар өдөр
Шийтгэвэр, торгуулын хуудас авсан байгууллага, албан тушаалтны нэр
Индексийн
Хуудасны дугаар
Тоо ширхэг
Авсан хүний гарын үсэг
Тооцоо хийсэн тухай тэмдэглэл
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Маягт №2
ШИЙТГЭВЭР, ТОРГУУЛЫН ТАСАЛБАРЫН
ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН
 
_______________________                                            19...оны...сарын...өдөр
/байгууллагын нэр/
 
Торгуулсан байгууллага, хүний овог нэр
Шийтгэвэр, торгуулийн хуудасны дугаар
Торгуулын хэмжээ /төг/
Торгуулийн мөнгийг хаана, ямар дансанд оруулсан
 
Тайлан гаргасан: ___________________
 
Тайланг шалгасан:__________________
 
Шийтгэвэр, торгууль ногдуулах эрх олгогдсон албан тушаалтанд шийтгэвэр торгуулийн тасалбарын тоооцоог сар бүрийн 25-ны дотор байгууллагынхаа санхүүтэй хийнэ.
Торгуулын хуудас /хавсралт№1/-ыг дутагдуулсан бол дэвсгэртэд бичсэн төгрөгийн хэмжээгээр төлүүлнэ. Шийтгэврийн тасалбар /хавсралт№2/-ыг үрэгдүүлж дутагдуулсан бол түүний шалтгаан нөхцөлд байдлыг харгалзан төлүүлэх хэмжээг тухайн байгууллага тогтоон шийдвэрлэнэ. Хүндэтгэх шалтгаангүйгээр дутагдуулсан бол торгууль ногдуулах дээд хэмжээгээр бодон төлүүлнэ.
Шийтгэвэр, торгуулийн хуудсыг хуурамчаари үйлдэж, буруугаар ашиглавал мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Шийтгэвэр, торгуулын хуудсыг хэрэглэх журмын биелэлтэд төв, орон нутгийн санхүүгийн байгууллага хяналт тавина.
 
 
Сангийн сайдын 1993 оны ____дугаар тушаалын Хавсралт
Индекс №.........
Дугаар № ........
 
_____________овогтой________________-ыг ________________________
 
/зөрчигдсөн хууль тогтоомжийн заалт/
 
Зөрчсөн тул 100 төгрөгөөр торгов.
19...оны ...сарын...өдөр
Индекс №.............
Дугаар№..............
 
100 төгрөг
Тамга тэмдэгтэй бол хүчинтэй
Торгосон________________________
/гарын үсэг нэр/
__________________________________/албан тушаал/
 
19...оны....сарын.....өдөр
 
Торгуулийн хуудсыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдаж болно.