- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ
Барилга, хот байгуулалтын сайдын
2005 оны 37 дугаар тушаалын 2-р хавсралт
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсад газрын харилцааны салбарыг хөгжүүлэх, хуультогтоомжийг боловсронгуй болгоход онцгой идэвх зүтгэл гарган ажилласан газрын харилцааны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн
нэгжийн ажилтнуудыг "Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр шагнахад энэхүү журмыг мөрдөнө. Тазрын харилцааны тэргүүний ажилтан" тэмдэг нь Засгийн газрын салбарын шагналын нэг мөн.
нэгжийн ажилтнуудыг "Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдэг"-ээр шагнахад энэхүү журмыг мөрдөнө. Тазрын харилцааны тэргүүний ажилтан" тэмдэг нь Засгийн газрын салбарын шагналын нэг мөн.
1.2. Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдгийг Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр олгоно.
1.3. Мөн шаардлагатай тохиолдолд түүхт ой, баяр ёслолын өдрийг тохиолдуулан олгох асуудлыг тухай бүр Сайд шийдвэрлэнэ.
1.3. Мөн шаардлагатай тохиолдолд түүхт ой, баяр ёслолын өдрийг тохиолдуулан олгох асуудлыг тухай бүр Сайд шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох журам
2.1. Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдгээр яамны газрын дарга, агентлагийн даргыг шагнах асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга, яамны ажилтныг шагнах асуудлыг тухайн газрын дарга, хамт олон, бусад яам, агентлаг, харьяа байгууллага, мэргэжлийн байгууллагад ажилладаг иргэн, албан хаагчдыг тухайн байгууллагын дарга тус тус нэр дэвшүүлж, холбогдох материалыг Төрийн захиргаа, удирдлагын газар хүлээн авна.
2.2. Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулахаар нэр дэвшүүлэхдээ дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
2.2.1. Шагналд нэр дэвшигчийн тодорхойлолт.
2.2.2. Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй зохих журмын дагуу баталгаажуулсан албан бичиг.
2.2.3. хамт олны хурлын тэмдэглэл.
2.2.4. ажлын үр дүнгийн талаарх тайлан, бүтээлийн жагсаалт.
Гурав. Шагнах зарчим, шалгуур үзүүлэлт
3.1. Нэр дэвшигчийн зохих журмын дагуу бүрдүүлсэн материал, баримт бичгийн бүрдэл, агуулгыг Төрийн захиргаа Удирдлагын болон Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого зохицуулалтын газар хамтран судалсны үндсэн дээр нэгдсэн саналаа Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд, Сайдад танилцуулна.
3.2. Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдгийг Сайдын тушаалаар олгоно. Тэмдэгний загварыг Сайд батална.
3.2. Газрын харилцааны тэргүүний ажилтан тэмдгийг Сайдын тушаалаар олгоно. Тэмдэгний загварыг Сайд батална.
3.3. Шагнуулах нэр дэвшигч дараахь шаардлагыг хангасан эсэхийг нягтлан үзнэ. Үүнд:
3.3.1. Газрын харилцааны салбарт 15-аас доошгүй жил ажиллсан байх.
3.3.2. Хариуцсан ажил үүргээ хэрэгжүүлэх талаар хүрсэн үр дүн, бүтээлтэй байх.
3.3.3. Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахидаг байдал.
3.3.4. Ажил хэргийн чадвар, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшин өндөр байх.
3.4. Газрын харилцааны салбарт онцгой гавьяа байгуулсан зарим тохиолдолд тухайн нэр дэвшигчийг шагнах асуудлыг Сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
Дөрөв. Шагналд дагалдах хөрөнгө
4.1. Газрын харилцааны тэргүүний ажилтан" тэмдгийг 30000 /гучин мянга/ төгрөг дагалдана.
4.2. Яамны албан хаагчдын шагналыг зохих журмын дагуу шагналын сан, Төсвийн зохих бүлэг зүйлээс гаргана.
4.3. Бусад байгууллагын албан хаагчдын шагналын дагалдах мөнгөн шагналыг тухайн нэр дэвшүүлсэн байгууллага хариуцна.
оОо
Текст томруулах
A
A
A