A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ҮЙЛДВЭР, КОМПАНИУДЫН АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ШААРДЛАГАТАЙ ТҮЛШ БОЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 53 дугаар тушаалын хавсралт
 
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ҮЙЛДВЭР, КОМПАНИУДЫН АЮУЛГҮЙ, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ШААРДЛАГАТАЙ ТҮЛШ БОЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Зорилго
 
1.1.   Монголын улсын "Эрчим  хүчний тухай хууль"-ийн 6.1.3,  6.1.4 дүгээр заалт, Гамшгаас хамгаалах тухай хууль"-ийн  18 дугаар зүйл,  Засгийн  газрын  1997 оны 57-р тогтоол, 2005 оны 158, 226-р тогтоолуудыг хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. Байгалийн гамшиг, гэнэтийн болон.давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн үед түлш, эрчим хүчний салбарын   үйлдвэр,   компаниудад   ашиглах зориулалтаар "Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад  шаардлагатай  түлш болон  тоног төхөөрөмж,  сэлбэгийн  аюулгүйн нөөц"-ийг бүрдүүлнэ. 
 
Хоёр. Аюулгүйн нөөцийгбүрдүүлэх
2.1. Болзошгүй аваарь, саатлын үед түлш, эрчим хүчний үйлдвэр,  компаниудын найдвартай ажиллагааг   хангах зорилгоор үйлдвэр, компаниуд өөрсдийн онцлог байдлыг харгалзан түлш /нүүрс,  мазут, дизелийн түлш/, сэлбэг,  материалын аюулгүйн тодорхой хэмжээний нөөцийг бий болгосон байна.-Үүнд:
а/ цахилгаан станцууд өвлийн их ачааллын үед нэг хоногт зарцуулах хэмжээгээр тооцсон нүүрсний 20-оос доошгүй хоногийн, горимын зохицуулалтаар хамгийн их зарцуулах мазутын 15 хоногийн нөөцтэй байх.                                                                                                     
Мөн сэлбэг материалын нөөцийг бий болгосон байна.
б/ цахилгаан, дулаан дамжуулах сүлжээнд үндсэн болон туслах тоноглолын сэлбэг материалын нөөцтэй байх
2.2. Нүурсний уурхайнууд олборлох, тээвэрлэх үндсэн тоног төхөөрөмжийн сэлбэг материалын байнгын нөөцтэй байх
2.3. Нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцууд, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнүүд, дизель цахилгаан станцтай үйлдвэрүүд зэрэг нь өөрийн үйлдвэрийн үндсэн хөрөнгийн үнийн 4 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээнд аюулгүйн нөөц бүрдүүлэх түлш, сэлбэг, материалын жагсаалтыг түлш эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулсан байна.
2.4. Батлагдсан жагсаалтын дагуу түлш, сэлбэг материалыголж бэлтгэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, хангалтыг зохион байгуулах асуудлыг үйлдвэр,  компаниудын дарга, гүйцэтгэх захирал зохион байгуулна.
2.5. Аюулгүйн нөөцийн сэлбэг, материалын жагсаалт нь тухайн үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөнд "Аюулгүйн нөөц" гэсэн ангиллаар тусгайлан бүртгэгдсэн байна.
Гурав.Зарцуулалт, хадгалалт, нөхөн хангалт
3.1.  Аюулгүй нөөцийн зарцуулалт, стандартын дагуу   хадгалалт, нөхөн хангалтын талаар үйлдвэр, компаниудын гүйцтгэх захирал/дарга/тусгай журам гарган мөрдөнө.
3.2.  Аюулгүйн   нөөцөөс түлш,  сэлбэг  материал   авч   зарцуулсан,   нөхөн  хангалт, тооллого хийсэн тухай жилд 2 удаа /6, 12 сард/ түлш эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлан мэдээг ирүүлж байна.
3.3.  Аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт, зарцуулалт, нехөн хангалтад түлш, эрчим   хүчний   асуудал   эрхэлсэн   төрийн   захиргааны   төв  байгууллагаас  хяналт  тавьж ажиллана.
 
4. Хариуцлагын талаар
4.1. Аюулгүйн нөөцийн хадгалалт, зарцуулалт болон нөхөн хангалтад хайхрамжгүй хандаж, сэлбэг материал, тоног төхөөрөмжийг техникийн шаардлага хангахгүй болгосон, дур мэдэн зарцуулсан, чанарыг муутгасан, хадгалалтын хугацааг хэтрүүлсэн зэргээс ашиглах . боломжгүй болгосон, аюулгүйн нөөцийн зарцуулалтын тайланг гаргаагүй, баримт бичиг бүрдүүлээгүй, нөхөн хангалт хийгээгүй бол хэн буруутай этгээдэд захиргааны болон бусад хуулийн хүрээнд хариуцлагыг хүлээлгэнэ.
1.1 Монгол Улсын Тамшгаас хамгаалах тухай хууль"-ийн 4-р зүйлд заасан "Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал" /цаашид онцгой байдал гэх/ үүссэн үед түлш, эрчим хүчний салбарын авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтыг тодорхойлоход оршино.
1.2   Энэхүү   журам   нь   түлш,   эрчим   хүчний   үйлдвэрлэлийн   хэвийн   найдвартай ажиллагаа алдагдаж,  цахилгаан, дулаан, эрчим хүчний хангамж тасалдан, улс нийгэмд ноцтой  хохирол  учирч  болох онцгой  байдал үүссэн үед түлш,  эрчим  хүчний үйлдвэр, байгууллагуудын   болон   орон   нутгийн   төр  захиргааны   байгууллага  хоорондын   ажлын харилцааг зохицуулна.
1.3 Онцгой байдал үүссэн тохиолдолд түлш, эрчим хүчний үйлдвэр, байгууллагуудын удирдлага нь тухайн нёхцөл байдлыг судлан түлш, эрчим хүчний тасалдал үргэлжлэх хугацааг тогтоож, уг хугацаанд түлш, эрчим хүчний хангамжийн тасалдлын улмаас учирч болох үр дагавар, хор уршгаас сэргийлэх асуудлыг түлш, эрчим хүчний'асуудал эрхэлсэн төрийн    захиргааны    байгууллага,    онцгой    байдлын    асуудал    эрхэлсэн    байгууллага,
диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллага зэрэгт цаг алдалгүй мэдэгдэж, түлш, эрчим хүч хангамжийн тасалдалд хүргэсэн эвдрэл гэмтлийг яаралтай арилгахад оршино.
Хоёр: Онцгой байдал
2.1   Эрчим  хүчний  хангамжийн  тасалдалд  хүргэж  болох  онцгой   байдалд дараах нөхцөлүүдийг тооцно.
2.2 Байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас бий болох нөхцөл:
2.2.1   Цаг агаарын хэт хүйтрэлт буюу гадна агаарын температур цельсийн хасах 40 хэм ба түүнээс доош орох
2.2.2Хүчтэй/ 25м/сек-ээс дээш / салхи, шуурганы улмаас цахилгаан, дулааны эрчим хүчний дамжуулалтын тоноглолд эвдрэл гэмтэл гарч эрчим хүчээр тасалдах
2.2.3 Газар хөдлөх, усны үер болох, аадар бороо,  мөндөр орох зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас түлш, эрчим хүчний салбарын түлш,  цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалтун тоноглол, барилга байгууламжид гэнэтийн эвдрэл гэмтэл, нуралт, гал түймэр гарч, үйлдвэрлэл дамжуулалт тасалдах
2.3     Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны дотоод хүчин зүйлүүдийн улмаас бий болох онцгой байдал нөхцөлүүдэд:
2.3.1   Цахилгаан, дулаан дамжуулах нэг буюу хэд хэдэн гол шугамд эвдрэл гэмтэл гарч, тодорхой бүс нутаг, хот аймаг, сумын төв, дүүргийн хэмжээнд эрчим хүчний хангамж тасалдах
2.3.2 Үйлдвэрийн дотоод гал түймэр эсэргүүцэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүчин чадлаас давсан гал түймэр гарах
2.3.3 Эрчим хүчний систем хэд хэдэн хэсэгт тусгаарлагдах, зэрэгцээ ажиллаж байгаа бусад улсын эрчим хүчний системээс тусгаарлагдах
2.4 Түлшний хангамжийн тасалдалд хүргэж болох онцгой байдалд дараах нөхцөлүүдийг тооцно.
2.4.1 Нүүрсний давхарга болон складад гал гарах
2.4.2 Хөрс нүүрсний мөргөцгүүдэд доголын хана нурах, гулсалт гарах
 
2.4.3 Технологийн дамжлага болон бусад машин механизмд ноцтой эвдрэл саатал гарах
2.4.4 Уурхай болон ажлын мөргөцөг усны аюулд автах
2.4.5 Технологийн дамжлагад хий, тоосноос шалтгаалсан тэсрэлт, эвдрэл гэмтэл, гал түймэр гарах
2.4.6 Үилдвэрийн талбайн усан хангамжийн системийн шугам хагарах, насос ажилгүй болж, усанд автах
2.4.7 Төмөр замын станцын гол замд ноцтой аваарь, саатал гарах
2.4.8 Уурхайн цахилгаан хангамжид ноцтой гэмтэл гарах
2.4.9 Үйлдвэрийн аль нэг хэсэг нэгж, тоног төхөөмжүүдэд хүний амь үрэгдүүлсэн болон бүлэг осол, техникийн томоохон эвдрэл, гэмтэл гарах
2.4.10    Тэсрэх материалын агуулахын орчимд гал гарах
2.5. Дизель цахилгаан станц бүхий аймгуудад байгаль, цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас дизель түлш тээвэрлэх, хангах, хадгалахад хүндрэл үүсэх
2.6. Гадны ямар нэгэн нөлөөллийн улмаас /терорист халдлага, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, олон улсын хөл хорио, хүн, малын гоц халдварт өвчний шинж илрэх буюу тархаж бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох гэх мэт/ түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдах, хэрэглэгчдийг түлш, эрчим хүчээр тасалдуулах.
Гурав. Онцгой байдал үүссэн үед түлш, эрчим хүч үйлдвэр, компаниуд болон төрийн захиргааны байгууллагуудын хоорондын харилцан үйл ажиллагаа
3.1. Энэхүү журмыг үндэслэн түлш, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах байгууллага, түүний харьяа салбар нэгж бүр нь онцгой байдал бий болсон тохиолдол бүрт ажиллах горим,  Тамшгаас хамгаалах төлөвлөгөө"-г гарган  болзошгүй  нөхцөл байдлын хувилбаруудыг   боловсруулж,   нийслэл,   орон   нутгийн   байнгын   онцгой   байдлын   нэгж, комиссоор зөвшөөрүүлэн, диспетчерийн  зохицуулалт хийх эрх бүхий байгууллага болон
нийслэл, орон нутгийн Засаг даргын Тамгийн газраар батлуулан мөрдөнө.
3.2.   Эрчим .хүчний   нэгдсэн   системд  холбогдсон  үйлдвэрүүдийн   онцгой   байдалд ажиллах Тамшгаас хамгаалах төлөвлөгөө", горимуудын хувь, холбогдох бусад үйлдвэр, байгууллагуудын төлөвлөгөө, горимуудын хувийг диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллага, орон нутгийн байнгын онцгой байдлын комисст төвлөрүүлэн хадгална.
3.3.   Үүсч   болзошгүй   тодорхой   нөхцөл   байдлын   хувилбар   бүрийн   үед   өжиллах төлөвлөгөө  нь зарлан  мэдээлэх,  цугларах схем,  тухайн  нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний   төлөвлөгөө,   зайлшгүй   шааардагдах   хүн   хүч,    машин   механнизм,   сэлбэг материалын жагсаалт зэргээс бүрдэнэ.
3.4: Цахилгаан эрчим хүчний дамжуулалт, түгээлт, хангалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд болон аймаг, орон нутгийн үйлдвэрүүд эрчим хүчний хязгаарлалттай горимд ажиллах тухай ба эрчим хүчний аваарийн тасалдлын үед ажиллуулах зориулалттай бэлтгэл нөөц эх үүсвэрийг ажилд оруулах цаг хугацааг төлөвлөгөөндөө тусгасан байна.
3.5.  Үйлдвэр,  байгууллагууд нь өөрсдийн боловсруулсан үйл ажиллагааны журам, төлөвлөгөөг ,өвөл зуны горим, ажиллагаатай уялдуулж, жилд 2-оос доошгүй удаа дасгал, сургуулийн журмаар туршин шалгаж, нэмэлт тодотгол хийж мөрдөнө.
3.6.  Үйлдвэрлэлийн дотоод үйл ажиллагаанаас үл хамаарах байгалийн болзошгүй гамшигт   үзэгдлийн   үед   түлш,   эрчим   хүчний   үйлдвэр,   байгууллагуудад   явагдах   үйл ажиллагаа нь түүнийг урьдчилан мэдэж, бэлэн байдалд орох зарчмаар явагдана.
3.7.  Диспетчерийн   зохицуулалт  хийх   эрх   бүхий   байгууллага   нь   Ус,   цаг  уурын байгууллагаас байгалийн  гамшиг,  цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг хүлээн авч, цаг агаарын байдал нь энэхүү журмын 2.2., 2.2.2, 2.2.3-т заасан  байдалд хүрч болох нутаг дэвсгэрт хамрагдаж буй түлш, эрчим  хүчний байгууллагуудад энэ тухай  шуурхай    мэдээллийн хэрэгслээр мэдээлж, онцгой байдалд ажиллах бэлэн байдлыг хангуулна.                                                                                   .
3.8.  Эрчим   хүчний   нэгдсэн   системд   холбогдоогүй   эрчим   хүчний   эх   үүсвэрээс хангагддаг аймаг, орон нутагт энэхүү журмын 2.2.1, 2.2.2, 2.2.3-т заасан нөхцөл байдал үүссэн  тохиолдолд  тухайн  эрчим  хүчний  байгууллагын  удирдлага  нь  орон   нутгийнхаа байнгын онцгой байдлын комисст орон нутгийн холбоогоор мэдээлнэ.
3.9 Диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий байгууллагын диспетчер нь байгалийн гамшигт нөхцөл байдал үүсч болзошгүй тухай холбогдох байгууллагаас мэдээ хүлээн авмагц төрийн захиргааны эрх бүхий байгууллага болон тухайн нутаг дэвсгэрт хамрагдах үйлдвэр, байгууллагуудад   мэдээлж,   онцгой   байдлын   бэлэн   байдалд   орохыг   мэдэгдсэн   даруй удирдлагадаа мэдэгдэнэ.
3.10  Онцгой байдлын бэлэн байдалд орох тухай мэдэгдэл хүлээн авсан үйлдвэр, байгууллага нь Тамшгаас хамгаалах төлөвлөгөө", журмын дагуу яаралтай бэлэн байдалд орж ажиллан, энэ талаар Диспетчерийн  зохицуулалт хийх эрх бүхий байгууллагад цаг тутамд мэдээлнэ.
3.11    Онцгой   нөхцөл,   байдал   үүссэн   трхиолдолд   тухайн   үйлдвэр,   байгууллагын хэмжээнд ажлын онцгой горим болон онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж болно.
 
Дөрөв: Онцгой байдлын үеийн үйл ажиллагааны удирдлага, мэдээлэл
4.1     Онцгой байдал үүссэн үед шуурхай мэдээлэх үйл ажиллагаа нь Түлш, эрчим хүчний төрийн нарийн бичгийн даргын 2006 оны 5 дугаар сарын 03-ны өдөр баталсан "МУ- ын Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэрүүдэд гэнэтийн аваарь, осол байгалийн гамшиг тохиолдох үед шуурхай мэдээлэл хийх схем"-ийн дагуу явагдана.
4.2  Онцгой нөхцөл, байдал үүссэн ба түүнийг гэтлэн давах үйл ажиллагааны үед асуудлыг Улсын онцгой комисс, Засгийн газарт мэдээлэх эсэхийг Түлш, эрчим хүчний сайд шийдвэрлэнэ.
4.3  Онцгой   байдлын   үед  түлш, эрчим   хүчний   үйлдвэр,   байгууллага,   салбарын удирдлагын хоорондын холбоо мэдээлэлийн асуудлыг Диспетчерийн зохицуулалт хийх эрх бүхий  байгууллага,  түүний  ерөнхий диспетчер  хариуцан  гүйцэтгэх ба дамжуулсан  бүх мэдээллийг цаг хугацаагаар нь бүртгэн тэмдэглэнэ.
4.4  Гамшгаас хамгаалах түлш, эрчим хүчний улсын алба нь Тамшгаас хамгаалах тухай хууль"-ийн 8,9-р зүйлийн заалтуудыг биелүүлэхдээ 18 дугаар зүйлийн заалтуудын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.
Тав: Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
5,1   Энэхүү  журмыг  зөрчигчдөд  холбогдох   хууль   тогтоомжийн   дагуу  хариуцлага хүлээлгэнэ.
 
 
--------оОо---------