A

A

A

Бүлэг: 1979
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2006 оны
 52 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
АЖИЛД ЗУУЧЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1    Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөр зуучлалын алба нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр  ажилд зуучлах үйлчилгээ гүйцэтгэх,  хөдөлмөрийн  зах зээлийн
мэдээллийн   сан   бүрдүүлэх   харилцааг  зохицуулахад   энэхүү   журмыг   дагаж мөрдөнө.
1.2    Аж  ахуйн нэгж  байгууллагын  хөдөлмөр зуучлалын  албыг  бүртгэж, ажилд    зуучлах    үйлчилгээ эрхлэх    гэрчилгээ    олгох    асуудлыг    хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
1.3    Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэх гэрчилгээ авч бүртгэлд хамрагдсан хөдөлмөр зуучлалын алба нь хөдөлмөрийн зах зээлийн болон ажилд зуучилсан үйл ажиллагаатай холбогдсон тайлан, мэдээг улсын мэдээллийн нэгдсэн маягтын дагуу гаргаж cap бүрийн 5-ны дотор тухайн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд
ирүүлнэ.
1.4   Хөдөлмөр   зуучлалын   албанаас   ирүүлсэн   тайлан,   мэдээг   улсын хэмжээний   тайлан   мэдээнд оруулах, хөдөлмөрийн зах   зээлийн төлөв байдлын талаарх   мэдээллийг   олон   нийтэд   мэдээлэх,   сурталчлах   ажлыг   хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
Хоёр. Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага
2.1 Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь доорхи шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
2.1.1      Ажилд зуучлах үйлчилгээ явуулах зорилго, чиглэл, зуучлах албаны үүрэг хариуцлага, иргэдийг    ажилд зуучлахад тавих шаардлагыг тусгасан үйл ажиллагааны дүрэм
2.1.2      Ажил   олгогчдоос  ажилд  зуучилсан  үйлчилгээнээс  авах  төлбөр, хураамжийн хэмжээ
2.1.3      Иргэдийг  ажилд зуучилсан үйлчилгээний явцад зуучлах албаны буруутай   үйл   ажиллагаа,   мэргэжлийн   ёс   зүй,   алдаанаас   гарах хохирлыг  нөхөн төлөх болон иргэдийг хууран мэхлэхгүй, ёс зүйн буруу үйл ажиллагаа явуулахгүй байх баталгааг гаргасан байх
2.1.4      Ажилд   зуучилсан   үйл   ажиллагааны   тайлан   мэдээг   ирүүлэхтэй холбогдсон   бүртгэлийн   нэгдсэн   програм   хангамж,   сүлжээнд холбогдох нөхцөлийг хангасан байх

2.1.5       Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэх ажлын байр, тоног төхөөрөмж, мэдээлэл, сурталчилгааны холбогдох материалаар хангагдсан байх
2.1.6       Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэх орон тооны ажилтан, зөвлөгөө өгөх сэтгэл зүйчийг ажиллуулах боломжтой байх
Гурав. Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэх шаардлагыг хянаж, бүртгэх, гэрчилгээ олгох
3.1  Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэхийг хүссэн зуучлалын албаны ажилд зуучлах үйлчилгээ   эрхлэх   шаардлагыг. хангасан байдалд тухайн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага дүгнэлт гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.2        Хөдөлмөр    эрхлэлтийн    асуудал    эрхэлсэн    төрийн    захиргааны байгууллага  дүгнэлтийг үндэслэн  ажилд зуучлах  үйлчилгээ эрхлэх шаардлагыг хангасан тухай гэрчилгээг олгож, тухайн зуучлалын албыг бүртгэнэ. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны    байгууллага нь бүртгэгдсэн зуучлалын албаны ажилд зуучлах үйл ажиллагааны тайлан мэдээг улсын нэгдсэн мэдээлэлд оруулж, олон нийтэд мэдээлнэ.
3.3        Хөдөлмөр    эрхлэлтийн    асуудал    эрхэлсэн    төрийн    захиргааны байгууллагаас олгох гэрчилгээ нь улсын хэмжээнд нэгдсэн загвартай, бүртгэлийн дугаар, хүчинтэй хугацааг заасан байна. Гэрчилгээний хугацаа нэг жил хүртэл байна. Гэрчилгээний хугацааг сунгах бүрт дүгнэлт гаргана.
Дөрөв.Ажилд зуучлах үйлчилгээний тайлан мэдээ
4.1   Хөдөлмөр   зуучлалын   алба   нь   ажилд   зуучлах   үйл   ажиллагаатай холбогдсон   тайлан   мэдээг       тухайн   орон   нутгийн   хөдөлмөр   эрхлэлтийн байгууллагад   тогтоосон   хугацаанд   ирүүлэх   үүрэгтэй   ба   ажилд   зуучлах
үйлчилгээтэй холбогдсон нэгдсэн тайлан мэдээний маягт, мэдээ ирүүлэх зааврыг хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагаас баталж мөрдүүлнэ.
4.2        Хөдөлмөр    эрхлэлтийн    асуудал    эрхэлсэн    төрийн    захиргааны байгууллага нь хөдөлмөр зуучлалын албанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтад  хамруулах,  үйл  ажиллагааг  нь  сурталчлах,   баталгаа  гаргасан  үйл ажиллагааны явцад нь хяналт тавих ажлыг зохион байгуулна.
4.3        Хөдөлмөр    эрхлэлтийн    асуудал    эрхэлсэн    төрийн    захиргааны байгууллагаас хөдөлмөр зуучлалын албаны ажилд зуучлах үйлчилгээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх асуудлыг ажилд зуучлах үйлчилгээнд хамрагдсан бүртгэлтэй ажилгүй иргэн, хөдөлмөр эрхлээгүй иргэдээс тогтвортой ажлын   байраар   хангагдсан,   хувиараа  хөдөлмөр   эрхэлсэн   байдлын   үр   дүнг харгалзан шийдвэрлэнэ.
4.4  Хөдөлмөр зуучлалын албаны ажилд зуучлах үйлчилгээний тайлан, мэдээг ирүүлэхтэй холбогдсон мэдээллийн зардлын тодорхой хэсгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж болно.

4.5   Хөдөлмөр зуучлалын алба нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны   байгууллагаас гаргасан ажилд зуучлах үйлчилгээг эрхлэхтэй холбогдсон аргачлал зөвлөмж, мэдээ тайлангийн нэгдсэн маягт, дүрэм журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
Хөдөлмөр зуучлалын албаны үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.