A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХЭРЭГЦЭЭ, ЗАХИАЛГА, ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2006 оны
 52 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
 
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХЭРЭГЦЭЭ, ЗАХИАЛГА, ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг Ерөнхий зүйл
1.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаанд тулгуурлан ажил олгогчдын хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр төрийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу зохион байгуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2    Мэргэжлийн сургалтыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө түүнчлэн   аж ахуйн   нэгж   байгууллага, хувь хүний зардлаар зохион байгуулж, сургалтыг төгсөгчдийг үнэлж, чадамжийн болон мэргэжлийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг Мэргэжлийн   боловсрол, сургалтын тухай хуульд нийцүүлэн зохион байгуулна.
1.3    Мэргэжлийн   сургалтыг   ажил олгогчдын хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр  зохион  байгуулах сургалтын  байгууллагыг  сонгон  шалгаруулах, сургалтын байгууллагыг нийтэд зарлах, сургалтын явцад хяналт тавих, үнэлгээ өгөх    ажлыг    Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
1.4    Сонгон шалгаруулсан сургалтын байгууллагатай мэргэжлийн сургалтыг зохион байгуулах    гэрээ байгуулан,    сургалтад хамрагдах   хүсэлтэй иргэдийг хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр сургах ажлыг орон нутгийн   хөдөлмөр эрхлэлтийн алба хариуцан гүйцэтгэнэ.
 
1.5           Мэргэжлийн   сургалтыг      зохион   байгуулахаар   гэрээ   байгуулсан сургалтын байгууллага нь   суралцагчид   тодорхой   мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг эзэмших үйл явцыг сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу гүйцэтгүүлж, сургалтын хөтөлбөрийг хангасныг тодорхойлох чадамжийн гэрчилгээг  олгоно.
1.6           Сургалтын үр  дүнгээр төгсөгчдийг  ажлын  байраар хангах,  ажилд зуучлах,   хувиараа   хөдөлмөр   эрхлэхэд   дэмжлэг   туслалцаа   үзүүлэх   үүргийг хөдөлмөр эрхлэлтийн алба, сургалтын байгууллага хамтран гүйцэтгэхийн зэрэгцээ сургалтын эргэх холбоог тогтооно.
Хоёр. Сургалтын хэрэгцээ, захиалга
2.1 Сургалтын хэрэгцээ, захиалгыг тодорхойлох үйл ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулсан мэргэжлийн сургалтын бодлогын чиглэл,  хандлага,  хөдөлмөрийн  зах зээлийн  эрэлтийн  тоон  болон  чанарын

судалгааны  жилийн  үр  дүн,  төлөв  байдлын дүн  шинжилгээ  ба урьдчилсан хэрэщээг тодорхойлсны үндсэн дээр сургалтыг төлөвлөхөд чиглэгдэнэ.
2.2  Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба нь сургалтын санхүүжилтийн хуваарилалт, мэргэжлийн сургалтын талаар зөвлөгөө өгөх үйлчилгээнд тулгуурлан тухайн орон нутгийн өрхийн    судалгаа,    мэдээллийн санд үндэслэн сургалтын хэрэгцээг тодорхойлох, бүртгэлтэй ажилгүй иргэдээс биечлэн сургалтын захиалгыг маягтын дагуу нэгтгэн авах, хөдөлмөр эрхлээгүй болон суралцахыг хүссэн иргэдээс мэдээллийн  технологийн  орчинд  сургалтын  захиалга  авах,   ажил  олгогчдоос хөгжлийн төлөвлөгөө, ажилтан авах, ажилтны мэргэшлийг дээшлүүлэх сургалтын
хэрэгцээ,   захиалга   ба   гэрээгээр   сургах   суралцагчдын   талаарх   мэдээллийг цуглуулах ажлыг зохион байгуулна.
2.3       Хөдөлмөр эрхлэлтийн алба нь сургалтын хэрэгцээ, захиалга, гэрээгээр суралцах сургалтын талаарх цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар тухайн орон нутагт зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөөг хийж, сургалтын нэгдсэн захиалга ба хэрэгцээ, гэрээгээр суралцах сургалтын   талаарх дүн мэдээг Хөдөлмөр эрхлэлтийн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллагад улирал тутам ирүүлнэ.
2.4   Хөдөлмөр   эрхлэлтийн   асуудал   эрхэлсэн   төрийн   захиргааны байгууллага   орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албадаас ирүүлсэн сургалтын нэгдсэн захиалга, хэрэгцээ, гэрээгээр суралцах сургалтын дүн мэдээнд шинжилгээ хийж, сургалтын эрэлт нийлүүлэлтийн талаарх мэдээллийн хуудсыг мэдээллийн технологийн орчинд нээн ажиллуулах, сургалтын    захиалгын санал, нөхцөлийн талаар   сургалтын   байгууллагуудад   урилга   хүргүүлэх,   олон   нийтэд   зарлах, сурталчлах ажлыг зохион байгуулна.
Гурав. Сургалтын байгууллагыг шалгаруулах, гэрээ байгуулах
3.1            Хөдөлмөр   эрхлэлтийн   асуудал   эрхэлсэн   төрийн   захиргааны байгууллагаас улирал тутам сургалтын хэрэгцээ, захиалга, гэрээгээр суралцах сургалтын    мэдээлэлд    үндэслэн    сургалтыг    зохион    байгуулах    сургалтын байгууллагуудыг    сонгон шалгаруулах    үйл ажиллагааг    Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр  бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтад нийцүүлэн зохион байгуулна.
3.2     Мэргэжлийн  сургалтыг  зохион  байгуулах  сургалтын  байгууллагыг сонгон шалгаруулах үнэлгээний дараах үндсэн үзүүлэлтүүд байна.
-  тухайн мэргэжлийн сургалтын хэрэгцээ, захиалга, гэрээгээр суралцах хүний тоо,
-  сургалтын төлбөр, хугацаа,
-  төрийн өмчөөр худалдан авах сургалтын зардлын хэмжээ,
-  суралцагчийн болон ажил олгогчийн оролцооны хувь хэмжээ,
-  ажлын байрны хангалт,
-  мэргэжлийн гэрчилгээ олголт,
-  эргэх холбоог тогтоох.
3.3  Сургалтын захиалгын  санал,  нөхцөлийн  талаарх  урилга,  сургалтын зарлалын мэдээлэлд үндэслэн    сургалт зохион байгуулах    хүсэлтээ сургалтын байгууллагууд Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж, сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах үнэлгээний үзүүлэлт ба сонгон шалгаруулалттай холбогдсон материалыг хүлээн авна. Сургалтын байгууллага нь сонгон шалгаруулалттай холбогдсон материалыг хүлээн авсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцох санал хүсэлтээ сонгон шалгаруулах үнэлгээний хороонд хүргүүлнэ. Сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажиллах журам, үнэлгээ өгөх журам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтад нийцсэн байна.
3.4 Сонгон шалгаруулах үнэлгээний хорооноос сургалт зохион байгуулах хүсэлтээ  ирүүлсэн сургалтын байгууллагыг  сонгосон  шалгаруулалтын  үр дүнг зарлах, нийтэд мэдээлэх ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага зохион байгуулна.
3.5   Орон  нутгийн  хөдөлмөр  эрхлэлтийн  алба  сонгон  шалгаруулалтаар сонгогдсон сургалтын   байгууллагатай мэргэжлийн сургалтыг зохион байгуулах гэрээ байгуулан ажиллана.
Дөрөв. Сургалтыг зохион байгуулах
4.1   Хөдөлмөр   эрхлэлтийн   албатай   сургалт   зохион   байгуулах   гэрээ байгуулсан сургалтын байгууллага нь суралцагчийн хэрэгцээ, сонголт хийх эрхийг хангах, сургалтын үйл явцад суралцагчаас мониторинг хийх нөхцөлийг бүрдүүлэх, чадамжид суурилсан модулийн сургалтын арга технологид тулгуурласан сургалтыг зохион байгуулах зарчмыг баримтална.
4.2 Сургалтын байгууллага нь сургалтын үр дүнгээр төгсөгчдөд чадамжийн гэрчилгээ олгох ба мэргэжлийн ур чадварын шалгалтад хамруулах ажлыг зохион байгуулна.
4.3   Хөдөлмөр   эрхлэлтийн   албанаас   мэргэжлийн   сургалтыг   зохион байгуулах үйл ажиллагааны явцад   хяналт тавих, сургалтыг зохион   байгуулах гэрээний дагуу үе шаттайгаар сургалтын санхүүжилтийг хийх,  сургалтын үр
дүнгээр гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг зохион байгуулна.
Тав. Сургалтын үр дүнг мэдээлэх, эргэх холбоог тогтоох
5.1         Мэргэжлийн сургалтыг   зохион байгуулсны дараа төгсөгчдийн ажил эрхлэлтийн   байдлыг   тандах   судалгааг   зохион   байгуулах   ажлыг   хөдөлмөр эрхлэлтийн алба, сургалтын байгууллага хамтран зохион байгуулна.
5.2   Ажил эрхлэлтийн байдлыг тандах судалгааны зорилго нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сургалтын    байгууллагаас төгсөгчдийг ажлын байраар хангах, ажилд зуучлах, хувиараа хөдөлмөр эрхлэхэд   дэмжлэг туслалцаа үзүүлэх үүргийн биелэлтийг тандан судлахын зэрэгцээ сургалтын  дараах эргэх холбоог тогтоох замаар   сургалтын үйл ажиллагааны чанар, хөтөлбөр агуулгад оруулах өөрчлөлт,   анхаарах   асуудлыг илрүүлэхэд оршино. Ажил эрхлэлтийн   байдлыг тандах  судалгаа зохион байгуулахтай холбогдсон зардлыг  хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих сангийн хөрөнгөөс зарцуулна

5.3       Ажил эрхлэлтийн байдлыг  тандах эхний шатны  судалгааг  сургалтыг зохион байгуулснаас хойш 2 сарын дараа түүвэрчилсэн байдлаар төгсөгчдөөс авах ба   судалгааны үр дүнд шинжилгээ хийнэ. Дараачийн   шатны   судалгааг   нэг жилийн дараа түүвэрчилсэн байдлаар авах ба судалгаагаар сургалтын чанар, төгсөгчдийн ажил эрхлэлтийн   байдлаар нэгдсэн   тайлан мэдээг гаргаж   сургалт зохион байгуулсан ажлын жилийн эцсийн тайланд хавсаргана.
5.4  Ажил эрхлэлтийн  байдлыг тандах судалгааны  тайланд үндэслэн  жил бүр   сургалтын зохион байгуулалт, хэрэгцээ, захиалгын  дүн мэдээг олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг хөдөлмөр эрхлэлтийн албанаас зохион байгуулна.
5.5    Хөдөлмөр   эрхлэлтийн   асуудал   эрхэлсэн   төрийн   захиргааны байгууллагаас сургалтын   үр дүнг мэдээллийн технологийн орчинд байршуулах замаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах, сургалтын талаар олон нийтийн санал асуулгыг авах, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааны зэрэглэлийг тогтоох үнэлгээний тогтолцоог бий болгох, сургалтын чанарын үзүүлэлтийг мэргэжлийн ур чадварын шалгалтын үр дүнгээр тогтоох ажлыг зохион байгуулна.