- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны
15 дугаар тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мэргэжлийн түр сургалтын хөтөлбөрийг хангасан төгсөгч, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад ажиллаж тухайн мэргэжлийн шаардлагыг хангасан гэж ажил олгогчийн тодорхойлсон ажилтан, түүнчлэн үйлдвэрлэл дээр болон бие даан мэргэжилд суралцсан иргэний мэргэжлийн ур чадварыг шалгаж, улсын хэмжээнд баталгаажуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Мэргэжлийн түр сургалт төгсөгч болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад ажиллаж, тухайн мэргэжлийн шаардлагыг хангасан гэж ажил олгогчийн тодорхойлсон ажилтан үйлдвэрлэл дээр мэргэжилд суралцсан иргэнд зориулан улсын хэмжээний мэргэжлийн ур чадварын шалгалтыг зохион байгуулах, мэргэжлийн гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.3. Улсын хэмжээний мэргэжлийн ур чадварын шалгалтыг /цаашид "ур чадварын шалгалт" гэх/ зарлан зохион байгуулах, дүнг нийтэд мэдээлэх ажлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны хэрэгжүүлэгч байгууллага Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зохион байгуулна.
1.4. Ур чадварын шалгалтад тэнцсэн иргэнд тухайн мэргэжлийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал эзэмшсэнийг баталгаажуулсан мэргэжлийн гэрчилгээ олгоно.
Хоёр. Мэргэжлийн ур чадварын шалгалтыг зохион байгуулах
2.1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэргэжлийн ур чадварын шалгалт зохион байгуулах байгууллагыг сонгохдоо тухайн мэргэжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, агуулгын хүрээнд боловсруулсан онолын болон дадлагын сорилын сан /хувилбарууд/: бүрдсэн байдал, шалгалт зохион байгуулах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, материаллаг бааз, хүн хүчний нөөц боломж зэргийг харгалзана.
2.2. Мэргэжлийн ур чадварын шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулах байгууллага, шалгалтын хугацаа байршлын талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас улирал бүр мэргэжлийн чиглэл, төрлөөр нь гаргаж олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.
2.3. Ур чадварын шалгалт зохион байгуулахыг хүссэн салбарын мэргэжлийн холбоод, мэргэжлийн түр сургалтын байгууллагууд, ажил олгогч нь шалгалт зохион байгуулах санал, хүсэлтээ шалгалт зохион байгуулахаас 3 сарын өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тавина. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, шалгалт зохион байгуулахад тавигдах шаардлагыг хангасан байгууллагатай гэрээ байгуулна.Гэрээний үлгэрчилсэн загварыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга батална.
2.4. Ур чадварын шалгалтад орох иргэн доорхи бичиг баримтыг бүрдүүлсэн байна:
2.4.1. Мэргэжлийн түр сургалтын хөтөлбөрийг хангасан төгсөгч бол мэргэжлийн сургалтын байгууллагаас олгосон түр сургалтын хөтөлбөрийг хангасныг тодорхойлсон баримт бичиг;
2.4.2. Ажил олгогчийн тодорхойлсон ажилтан бол тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшсэнийг гэрчилж дүгнэлт өгсөн тодорхойлолт;
2.4.3. Үйлдвэрлэл дээр болон бие даан мэргэжилд суралцсан иргэн бол орон нутгийн Засаг даргаас тухайн иргэний ажилласан жил, дадлага, туршлага, эрхэлж буй ажил үйлчилгээний талаар дүгнэлт өгсөн тодорхойлолт;
2.5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд орон тооны бус мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комисс /цаашид "төв комисс" гэх/ ажиллана. Төв комисс боловсрол, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үндэсний хэмжээний ажил олгогчдын болон ажилтны төв байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдэнэ. Төв комисс нь орон тооны нарийн бичгийн даргатай байна.
2.6. Төв комисс доорхи үйл ажиллагааг хэрэгжүүлэн зохион байгуулна:
2.6.1. Ур чадварын шалгалт зохион байгуулах үлгэрчилсэн журмыг батлах, мөрдүүлэх;
2.6.2. Ур чадварын шалгалт зохион байгуулахтай холбогдсон зардлын төлбөрийн жишгийг мэргэжлийн төрөл, чиглэлээр ялгавартай тогтоох;
2.6.3. Мэргэжлийн чиглэл, төрлөөр нь онолын болон дадлагын сорилын хувилбаруудыг сонгоход оролцох;
2.6.4. Ур чадварын шалгалт зохион байгуулах явцтай тухай бүр танилцах, хяналт, үнэлгээ өгөх;
2.6.5. Ур чадварын шалгалт зохион байгуулах байгууллагын гэрээний биелэлтэд хяналт тавих;
2.6.6. Ур чадварын шалгалт зохион байгуулахтай холбогдон гарсан санал, гомдлыг шийдвэрлэх;
2.6.7. Ур чадварын шалгалт зохион байгуулахтай холбогдсон маргааныг Улсын мэргэжлийн хяналтын газарт тавьж шийдвэрлүүлэх.
Гурав. Мэргэжлийн ур чадварын шалгалтын сорилыг боловсруулах, сонгон тогтоох
3.1. Тухайн мэргэжлийг эзэмшихэд тавигдах анхан шатны мэдлэг, чадвар, дадлын үндсэн шаардлагыг мэргэжлийн холбоод, ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллага, мэргэшсэн судалгаа, шинжилгээний байгууллагын
оролцоотойгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тогтооно.
оролцоотойгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тогтооно.
3.2. Тухайн мэргэжлийг эзэмшихэд тавигдах үндсэн шаардлага хангасныг тогтоох мэргэжлийн ур чадварын шалгалтын онолын болон дадлагын сорилын хувилбаруудыг боловсруулах даалгаврыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиалгаар мэргэжлийн холбоод, ажил олгогч, мэргэжсэн судалгаа, шинжилгээний байгууллага гэрээгээр гүйцэтгэнэ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын захиалгаар онолын болон дадлагын сорил боловсруулах даалгавар гүйцэтгэх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн
хуралдаанаар хэлэлцүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжлийн түр сургалтын зардалд тусган санхүүжүүлнэ.
хуралдаанаар хэлэлцүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжлийн түр сургалтын зардалд тусган санхүүжүүлнэ.
3.3. Онолын болон дадлагын сорилыг боловсруулахдаа Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил, арга зүйн төвөөс баталсан ур чадварын шалгалтын сорил боловсруулах стандартыг мөрдлөг болгоно. Тухайн мэргэжлийн чиглэлээр боловсруулсан онолын болон дадлагын сорилын стандартын байдалд Мэргэжлийн боловсрол, сургалтын арга зүйн төв үнэлгээ өгч, мэргэжлийн ур чадварын шалгалт авахад нийцэх эсэхэд дүгнэлт гаргана.
3.4. Мэргэжлийн ур чадварын: шалгалт зохион байгуулах төв комисс мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, ажил олгогчийн оролцоотойгоор тухайн мэргэжлийн чиглэлээр боловсруулсан, дүгнэлт гаргуулсан сорилын хувилбаруудаас шалгалтын сорилыг сонгоно. Сонгон тогтоосон сорилын
нууцлалыг чандлан хадгалах, шалгалт зохион байгуулах байгууллагад бие төлөөлөгчөөр хүргүүлэх, нэгдсэн цаг хугацаанд задлан шалгалтыг эхлүүлэх ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцна.
нууцлалыг чандлан хадгалах, шалгалт зохион байгуулах байгууллагад бие төлөөлөгчөөр хүргүүлэх, нэгдсэн цаг хугацаанд задлан шалгалтыг эхлүүлэх ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хариуцна.
Дөрөв. Мэргэжлийн ур чадварыг үнэлэх
4.1. Ур чадварын шалгалт нь онолын болон дадлагын хэсгээс бүрдэнэ. Онолын шалгалтад тэнцсэн тохиолдолд дадлагын шалгалтад үргэлжлэн орох эрхтэй болно.
Улсын хэмжээний мэргэжлийн ур чадварын шалгалтын онолын болон дадлагын шалгалтын үнэлгээг доорхи нийтлэг жишгийг баримтлан дүгнэнэ:
100-81 оноо авсан бол бүрэн хангалттай
80 - 61 оноо авсан бол хангалттай
60-аас доош оноо авсан бол хангалтгүй
Тав. Мэргэжлийн гэрчилгээ олгох
5.1. Ур чадварын шалгалтад хангалттай үнэлгээ авсан иргэнд тухайн мэргэжлээр улсын хэмжээнд баталгаажуулсан мэргэжлийн гэрчилгээ олгоно.
5.2. Улсын хэмжээнд баталгаажуулсан мэргэжлийн гэрчилгээ нь тухайн ажил мэргэжлийн жагсаалтаар тодорхойлсон тариф, мэргэжлийн лавлах, мэргэжлийн тарифын хэлэлцээрт туссан ажилбаруудыг гүйцэтгэхэд шаардагдах техник технологийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал эзэмшсэнийг нотолно.
5.3. Ур чадварын шалгалтыг хариуцан зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн холбоод, мэргэжлийн сургалтын байгууллагуудаас ирүүлсэн мэргэжлийн ур чадварын үнэлгээ, зохион байгуулалттай холбогдсон бусад мэдээ тайлан, дүгнэлтийг үндэслэн төв комисс мэргэжлийн гэрчилгээ олгох шийдвэрийг гаргана.
5.4. Улсын хэмжээнд баталгаажуулсан мэргэжлийн гэрчилгээ нь улсын хэмжээнд мэргэжлийн төрлөөр нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгоно. Ур чадварын шалгалтад оролцогчдын нэрс, шалгалтын үнэлгээ, шалгалтын материалуудыг мэргэжлийн сургалтын
мэдээллийн санд нэгтгэн хадгална.
мэдээллийн санд нэгтгэн хадгална.
5.5. Ур чадварын шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг аж ахуйн нэгж, түр сургалтын байгууллага, иргэдэд тогтмол мэдээлэх ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зохион байгуулна.
Текст томруулах
A
A
A