A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨГДӨХ КАССЫН АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй
Бүлэг: 1979
Сангийн сайдын 2011-06-07-ны 129 дугаар тушаалаар хүчингүй
 
Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын
19-ний өдрийн 39 дүгээр тушаалын хавсралт
                                   
 
 
 
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГАД МӨРДӨГДӨХ КАССЫН АЖИЛЛАГААНЫ  ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1       Төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр орлого хүлээн авах, Төрийн сангийн бүртгэлийн данснаас бэлэн мөнгөний зузаатгал авах, төлбөр тооцоо хийх, бэлэн мөнгө болон үнэт цаасны зарцуулалтад хяналт тавих, арилжааны банкны төлбөрийн картыг аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
Хоёр. Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагаа
 
2.1       Төсвийн байгууллага бүрт бэлэн мөнгөний гүйлгээг эрхлэх, үнэт цаасыг хадгалах мөнгөн касс ажиллана. Мөнгөн касс нь байгууллагын нэр бүхий тэмдэгтэй байна.
 
2.2       Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ.
 
2.3       Кассын нярав нь мөнгөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөж ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай баталгаа гаргаж өгнө.
 
2.4       Мөнгөн кассын нярав  өөрийн хариуцсан ажлыг байгууллагын удирдлагын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэн өгөхийг хориглоно.
 
2.5       Мөнгөн кассын нярвын ажлыг хүлээлцүүлэхдээ байгууллагын удирдлагын шийдвэрээр тусгай Комисс томилж, касст байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаасны үлдэгдлийг нэг бүрчлэн шалган тоолж, хүлээлцсэн тухай акт үйлдэнэ.
 
2.6       Мөнгөн кассын тооцооны ажилтай шууд холбогдол бүхий нягтлан бодогч зэрэг хүмүүсийг мөнгөн кассын нярвын ажлыг давхар гүйцэтгүүлэхийг хориглоно.
 
2.7       Төсвийн байгууллага бэлэн мөнгөөр болон арилжааны банкны төлбөрийн картаар  зарлага хийхдээ зарцуулалтын эрхийн баталгаагаар зөвшөөрөгдсөн төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэх бөгөөд Төрийн сангаас тухайн байгууллагын дотоод үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баталж өгсөн жижиг мөнгөн сангийн хязгаарыг дагаж мөрдөнө.
 
2.8       Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр  хүлээн авч болно. Энэхүү орлогыг хүлээн авсан тохиолдолд төсвийн байгууллага түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд дараагийн ажлын өдөртөө багтаан  өөрийн Төрийн сангийн бүртгэлийн дансанд шилжүүлнэ.
 
2.9       Төсвийн байгууллага нь бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрийг бэлэн мөнгөөр гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд бараа, ажил, үйлчилгээний төлбөрийн нийт дүн нь 200.0 (хоёр зуун) мянган төгрөгөөс хэтрээгүй байна. Энэ тогтоосон хэмжээнээс хэтэрсэн болон байнга харилцан гүйлгээ хийдэг бол Төрийн сангийн бүртгэлийн дансаар дамжуулан төлбөр тооцоо хийнэ.
 
2.10    Төсвийн байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч, мөнгөн кассын нярав зэрэг ажилтан нар нэг гэр бүлийн болон хамаатан садан байхыг хатуу хориглоно.
 
2.11    Мөнгөн кассын нярвын түр эзгүйд, түүний ажлыг орлох хүнийг төсвийн байгууллагын дарга түр хугацаагаар томилно. Энэ Журмын 2.10-д заасан шаардлага нь түр няравт адил хамаарна.
 
2.12    Мөнгөн кассын ажиллагааны холбогдолтой баримт нь засваргүй, үнэн зөв хөтлөгдөж, баримтын бүрдлийг хангасан байна. Мөнгөн кассын зарлагын төлбөр гүйцэтгэх эрхийг олгосон албан ёсны шийдвэрт үндэслэгдэн цохолт хийгдсэн байна.
 
2.13    Мөнгөн кассын нярав нь мөнгө хүлээн авагчийн албан ёсны баримт бичгийг шалгаж баримт бичгийн дугаар, хаанаас олгогдсон зэргийг баримтанд тэмдэглэн нэр заасан хүнд олгоно. Хэрэв төлөөний өөр хүнд мөнгө олгох бол албан ёсны итгэмжлэх бичиг баримт, байгууллагын дарга, ерөнхий (ахлах) нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий зөвшөөрлөөр олгоно.
 
2.14    Мөнгө хүлээн авагч гарын үсгээ зурж чадахгүй онцгой тохиолдолд түүний хүсэлтээр өөр хүнээр төлөөлүүлэн зуруулж болно. Төлөөлж зурах хүн нь тухайн байгууллагын нягтлан бодогч, мөнгөн кассын нярав байж болохгүй.
 
2.15    Мөнгөн кассаас хувийн хэрэгцээнд зориулан урьдчилгааны журмаар бэлэн мөнгө олгохыг хатуу хориглоно.
 
Гурав. Кассын гүйлгээг хөтлөн явуулах.
а/ Үндэсний валютаар хийх төлбөр, тооцоо:
 
3.1       Мөнгөн кассын нярав орлогын бэлэн мөнгийг цаг тухайд нь өөрийн байгууллагын Төрийн сангийн бүртгэлийн дансанд энэхүү журмын дагуу тушаах, Төрийн сангийн бүртгэлийн данснаас байгууллагын төлбөрийн картын дансаар дамжуулан бэлнээр авсан мөнгийг зориулалтын зүйлд нь зарцуулах үүргийг хүлээнэ.
 
3.2       Төсвийн байгууллагын бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй нягтлан бодогчийн бэлтгэсэн орлого, зарлагын баримтыг үндэслэн кассын нярав мөнгөн кассын гүйлгээг хийнэ. Баримтыг бичсэн өдөрт нь багтаан гүйлгээг хийнэ.
 
3.3       Нягтлан бодогчийн бэлтгэсэн зарлагын баримтад мөнгө тавьж олгохтой холбогдсон өргөдөл, цалингийн хүснэгт, тэтгэмжийн хуудас зэрэг холбогдох баримтыг хавсаргана.
 
3.4       Мөнгөн кассаар дамжуулан хийгдэх гүйлгээ бүрт орлого, зарлагын баримтыг бичиж байна. Харин тусгай кассаар дамжин төвлөрсөн журмаар орох бараа, ажил үйлчилгээ болон үзвэр, үйлчилгээний орлого, цалин, тэтгэмж болон тусгай жагсаалтаар гаргах зарлага зэрэгт орлого, зарлагын төрөл тус бүрээр нэгдсэн нэг баримт бичиж байна.
 
3.5       Төсвийн байгууллагын дарга кассаас гадуур бэлэн мөнгөний орлого цуглуулан авах эрх бүхий ажилтныг томилно. Эрх бүхий ажилтан тусгай үйлчилгээний цэг буюу төвлөрсөн кассаар орох бэлэн мөнгөний орлогыг хураахдаа батлагдсан хүчин төгөлдөр маягт, тасалбар хэрэглэнэ.
 
3.6      Орлого цуглуулах эрх бүхий ажилтан  хураасан орлогоо өөрийн байгууллагын
бүртгэлийн дансанд ажлын өдрийн 1 хоногт багтаан тушаана. Орлого цуглуулах эрх бүхий ажилтан нь сар бүрийн эцэст зарагдсан тасалбарын бүртгэл болон орлого цуглуулсан баримтын (зарагдсан тасалбараас өөрт үлдэх хувь) тооцоог гаргаж, тайланг тушаана.
 
б/ Гадаад валютаар хийх төлбөр, тооцоо:
 
3.7       Төсвийн байгууллага нь гадаад албан томилолтод шаардлагатай валютыг худалдан авч, дараа тайлагнах журмаар зарцуулах бөгөөд валютын төрөл тус бүрээр кассын орлого, зарлагын бүртгэл хөтөлнө.
 
3.8       Кассын болон нягтлан бодох бүртгэлд гадаад валютын бүртгэлийг Монголбанкнаас зарласан албан ханшаар бүртгэж, ханшийн өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгэж байна.
 
б/ Арилжааны банкны төлбөрийн картаар хийх төлбөр, тооцоо
 
3.9      Төсвийн байгууллага нь зөвхөн төрийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан арилжааны банкинд төлбөрийн картын нэг  данстай байна
 
3.10 Төсвийн байгууллага нь арилжааны банкны төлбөрийн картын дансыг     байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай жижиг мөнгөн сан болон гадаад, дотоод албан томилолт, гадаад зочны зардал, нэг удаагийн тэтгэмж урамшуулал, шагналын батлагдсан төсвийн хүрээнд байгууллагынхаа төлбөрийн картын дансанд шилжүүлэн авч болно. Энэхүү гүйлгээг хийлгэхэд шаардлагатай дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
 
3.10.1  Төсвийн эрх захирагчаар батлуулсан томилолтын зардлын төсөв. Томилолтын зардлын төсвийг холбогдох журамд үндэслэн боловсруулсан байна.
3.10.2  Нэг удаагийн тэтгэмж олгох тухай төсвийн эрх захирагчийн тушаал  шийдвэр. Тэтгэмжийг тавьж олгох товчоог хүснэгтээр бэлтгэж хавсаргасан байна.
 
3.11   Төсвийн байгууллага нь ажиллагсадын цалин, хөдөлмөрийн хөлс, тэтгэмж урамшуулал олгохдоо хүлээн авагчийн арилжааны банк дах цалингийн болон төлбөрийн картын үйлчилгээг ашиглах бөгөөд банкны ийм төрлийн үйлчилгээ авах боломжгүй хөдөө орон нутагт ажиллаж буй ажиллагсадын цалинг харьяа төрийн сангийн зөвшөөрснөөр байгууллагын картын дансаар дамжуулан бэлнээр олгож болно.
3.12   Цалин, тэтгэмжийг бэлнээр болон картын дансанд шилжүүлэхдээ цалин тавьж олгох хүснэгт болон цалингийн товчоог хийж байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулж ирүүлнэ. Цалингийн товчооны үнэн зөв байдлыг төсвийн байгууллага өөрөө хариуцна. Баталгаажуулж ирүүлээгүй тохиодолд Төрийн сан цалинг олгохгүй байж болно. Мөн тэтгэмж / лист/-ийн мөнгийг бэлнээр олгох тохиолдолд байгууллага төлөх 6 хоногийн мөнгийг цалингийн зардалд, Нийгмийн даатгалаас олгох үлдэх хоногийн мөнгийг листний мөнгө гэж төлбөрийн хүсэлтэд ялган бичиж ирүүлнэ.
 
3.13   Төлбөрийн картын дансыг өөрийн орлогыг төвлөрүүлэх, дамжсан гүйлгээ хийх зэрэг төрийн сангаас санхүүжилт авахаас бусад зориулалтаар ашиглахгүй байна.
 
3.14   Төсвийн   байгууллага  нь  арилжааны  банк  дах  картын  дансны гүйлгээнд ашиглагдах төлбөрийн картаа байгууллагын нэр, байгууллагын итгэмжлэгдсэн  кассын нярвын нэрийн хамт зөвхөн нэг хувийг харилцагч банкдаа захиалан хэвлүүлнэ.
 
3.15   Төсвийн байгууллага нь төлбөрийн картаар дамжуулан авсан жижиг мөнгөн сангийн хөрөнгийн зарцуулалтыг холбогдох зардлын зүйл ангиар төрийн санд тайлагнаж дараагийн жижиг мөнгөн  авах эрх нээлгэнэ. Жижиг мөнгөн сангийн тайланд мөнгөн хөрөнгийн эхний болон эцсийн үлдэгдлийг байгууллагын кассын үлдэгдэл болон төлбөрийн картын дансны үлдэгдлийн нийлбэр дүнгээр тооцно.
 
3.16   Төсөвт байгууллага нь арилжааны банк дах төлбөрийн картаар худалдан авалт хийх, бэлэн мөнгөний машинаас бэлэн мөнгө авахад дараах зарчимыг баримтална. Үүнд:
 Бэлэн мөнгөний машинаас /АТМ/ бэлэн мөнгө авах болон карт ашиглан худалдан авалт хийхдээ 1,2 –р гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн цохолт, гарын үсэг бүхий урьдчилсан зөвшөөрлийг авч анхан шатны баримтад хавсаргана.
 
Дөрөв. Төсвийн байгууллагын кассад хадгалах бэлэн
мөнгөний    хэмжээ, түүнийг захиран зарцуулах
 
4.1       Төсвийн байгууллагын кассанд хэрэгцээнээс илүү мөнгө хадгалах явдлаас зайлсхийх үүднээс жижиг мөнгөн сангийн хэмжээг нарийвчлан төлөвлөж байна.
 
4.2       Сар бүрийн бэлэн мөнгөний хэрэгцээг төсвийн байгууллагын бэлэн мөнгөөр хийгдэх байнгын төлбөр, тооцоог хангах хэмжээгээр төлөвлөнө. Сар бүрийн бэлэн мөнгөний хэрэгцээ нь ажилчдын нөхөн олговрын хүлээгдэж буй зардал,  жижиг мөнгөн сангийн зарлагаас бүрдэнэ.
 
4.3       Төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн хэмжээ (ЖМС) нь тухайн төсвийн    
байгууллагын жилийн батлагдсан төсвөөс (ЖБТ) хамааран дараахь хэмжээтэй байна. Үүнд:
 
                        ЖБТ  0-100 000 000 хүртэлх төгрөг                       - ЖМС   0-500 000
ЖБТ  100 000 001-1 000 000 000 хүртэлх төгрөг  -  ЖМС  500 000-1 000 000  
ЖБТ  1 000 000 000 хүртэлх төгрөг                       -  ЖМС  1 000 000-1 500 000
 
4.4       Төрийн сан нь жижиг мөнгөн сангийн хязгаар тогтоосон хүсэлтийг хянан баталгаажуулна.
 
4.5       Төсвийн байгууллагын харилцагч Төрийн сангаас авах бэлэн мөнгөний зузаатгалын (БМЗ) хэмжээг дараахь байдлаар тооцоолно.
БМЗ=ЖМСХ-ЖМСҮ
Үүнд: БМЗ – бэлэн мөнгөний зузаатгал
                                                            ЖМСХ – жижиг мөнгөн сангийн хязгаар
                                                            ЖМСҮ-жижиг мөнгөн сангийн үлдэгдэл
 
4.6       Төсвийн байгууллагад дараахь зарлагын гүйлгээг бэлнээр хийхийг хатуу хориглоно. Үүнд:
                                                - Үндсэн хөрөнгө худалдан авах
                                    - Засгийн газрын нөөц хөрөнгийн  үүсвэрээс гарсан хөрөнгийг аливаа
нэгэн зардалд зарцуулах
 
4.7       Жижиг мөнгөн сангийн хэлбэрээр авч зарцуулсан зардал нь тухайн сарын зарцуулалтын эрхээр батлагдсан төсөвт багтсан байна.
 
4.8      Цалин, тэтгэмж, албан томилолт нэг удаагийн тэгэмж урамшуулал, тээвэр шатахууны зардал зэрэг жижиг мөнгөн сангаас бусад зардлын зориулалтаар Төрийн сангийн бүртгэлийн данснаас байгууллагын картын дансанд шилжүүлэн авсан бэлэн мөнгөнөөс олгогдоогүй үлдэгдлийг ажлын гурав хоногоос хэтэрвэл Төрийн сангийн бүртгэлийн дансанд буцаан тушааж байна. Энэхүү хөрөнгөөс үлдсэн хэсгийг төсвийн байгууллага зарцуулахыг хориглоно. Мөн  гурав хоногийн хугацаанд энэхүү олгогдоогүй үлдэгдэл нь бэлэн мөнгөний хязгаарт тооцогдохгүй.
 
                         
Тав.  Бэлэн мөнгө, үнэт цаас, төлбөрийн картны
хадгалалт, хамгаалалт, бүртгэл хөтлөлт
 
5.1       Мөнгөн кассын өрөө нь бусдаас тусгаарлагдсан, цонх, хаалгыг төмөр сараалжаар бэхэлсэн байх бөгөөд мөнгө, үнэт цаасыг шатахгүй төмөр сейфэнд хадгална.
 
5.2       Мөнгөн кассын нярвын өрөөнд кассын шалгалт хийх эрх бүхий (зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үед орно) хүмүүсээс бусад хүнийг оруулахыг хориглоно. Ажлын зайлшгүй шаардлагаар орох хүмүүсийг байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэгтэй, тусгай зөвшөөрлөөр оруулна.
 
5.3       Мөнгөн кассын нярав бэлэн мөнгөний гүйлгээ, үлдэгдлийг өдөр бүр кассын дэвтэрт бүртгэж хөтөлнө. Кассын дэвтрийн хуудас бүрийг дугаарлан үдэж, дэвтрийн сүүлчийн хуудасны тоог бичиж, байгууллагын дарга, ерөнхий нягтлан бодогч нар гарын үсгээ зурж, лацдсан байна.
 
5.4       Кассын нярав мөнгөн кассын ажиллагааны тайланг өдөр бүр гаргаж, дараагийн ажлын өдрийн 12 цагаас хэтрүүлэхгүйгээр нягтлан бодогчид шилжүүлэн өгнө.
 
5.5       Мөнгө, үнэт цаас бүхий кассын лацдсан сейфийг мөнгөн кассын нярав, манаач, сахиул нар тусгай журмаар заавал хүлээлцэж байна.
 
5.6       Өөрийн орлогын ангилалд хамаарахгүй (үүнээс хойш байгууллагын бус орлого) бэлэн мөнгөөр авсан орлого нь байгууллагын данснаас тусдаа өглөгийн данс мэтээр бүртгэгдэнэ. Жишээ нь: торгууль, хураамжаас орж ирсэн орлого нь төсвийн байгууллага болон төсвийн орлого болж хоёр хуваагдах ба хуваагдах хүртэлх хугацаанд буюу холбогдох төсөвт шилжих хүртлээ байгууллагын бус орлогын дансанд хадгалагдана.
 
5.7       Нягтлан бодогч нь мөнгөн касст байгаа бэлэн мөнгө шаардлагатай зарлага, санхүүжилтийг хийхэд хүрэлцэхүйц хэмжээтэй байгаа эсэхийг тооцож, бэлэн мөнгөөр хийгдэх төлбөр тооцоог цаг тухайд нь бүрэн барагдуулж чадах хэмжээнд байлгах асуудлыг хариуцна.
 
5.8       Нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн нийтлэг дүрэм, журмын дагуу нягтлан бодох бүртгэлийг нягт нямбай хөтлөж Төрийн сангийн нягтлан бодох бүртгэл, тайлагналтын дүрэм, журмыг дагаж мөрдөнө. Нягтлан бодогч нь төсвийн гүйцэтгэлийн болон өглөг, авлагын сар бүрийн мэдээ, тайланг харилцагч Төрийн санд гарган ирүүлэхдээ МГТ1 маягтаар тухайн сарын эцсийн өдрөөр тасалбар болгон бэлэн мөнгөөр хийгдсэн зарлага, санхүүжилтийн тайланг төлбөрийн картын дансны хуулгын хамтаар хавсаргаж ирүүлнэ.
 
5.9       Нягтлан бодогч, мөнгөн кассын нярав нь өөрсдийн бүртгэлд бэлэн мөнгөний гүйлгээг гарсан тухай бүр тусган хөтөлсөн байна.
5.10  Төсөвт байгууллагын арилжааны банк дах төлбөрийн картын дансны орлого, зарлагын гүйлгээ, дансны хуулгыг боловсруулалт, түүнд тавих өдөр тутмын хяналтыг байгууллагын ерөнхий нягтлан бодогч болон санхүүгийн хэлтсийн дарга хариуцан гүйцэтгэнэ.
5.11   Төсөвт байгууллагын кассын нярав нь төлбөрийн картын нууц дугаарыг /пин код/-ыг чандлан нууцалж, нууц дугаар олгосон банкны мэдэгдлийг бэлэн мөнгө хадгалах сейфэнд, төлбөрийн картын хамт хадгална.  
5.12     Кассын нярав нь төлбөрийн картыг гүйлгээ хийхээс бусад тохиолдолд биедээ авч явахыг хориглоно.   
 
Зургаа. Мөнгөн кассын сахилга хариуцлага, хяналт шалгалт
 
6.1       Төсвийн байгууллага нь мөнгөн касс, үнэт цаасын зарцуулалт, хадгалалтын ажиллагаанд хяналт шалгалт явуулах орон тооны бус ажлын хэсгийг байгууллагын даргын тушаал, шийдвэрээр байгуулж ажиллуулна.
Энэ ажлын хэсэг нь нягтлан бодогчтой хамтран мөнгөн касс, үнэт цаасны зарцуулалт, хадгалалтын байдалд сар бүр хуваарьт бус шалгалт хийж тооцоо нийлж байна.
 
6.2       Хэрэв энэхүү хуваарьт бус шалгалтаар зөрчил, дутагдал илэрвэл мөнгөн кассын нярав болон холбогдох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож, зөрчлийг гэм буруутай этгээдээр барагдуулна.
 
6.3       Мөнгөн кассаар хүчин төгөлдөр бус баримтаар гүйлгээ хийснээс гарсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
 
6.4       Төсвийн байгууллага кассад шууд хүлээн авсан орлогыг Төрийн сангийн бүртгэлийн дансанд энэхүү журамд заасан хугацаанд тушаагаагүй, энэхүү орлогыг касснаасаа шууд зарцуулсан  болон жижиг мөнгөн сангаар хүлээн авсан мөнгөн хөрөнгөөс тухайн сарын зарцуулалтын эрхийн баталгааны батлагдсан зардлын төсвөөс хэтрүүлэн зарцуулсан тохиолдолд  бэлэн мөнгөний төлбөр тооцоог зөрчил арилтал түдгэлзүүлэх арга хэмжээ авна. 
 
6.5       Төсвийн байгууллага  жижиг мөнгөн сангийн зарцуулалтын тайлан, мэдээг үнэн зөв, тогтоосон цаг хугацаанд тайлагнаагүй тохиолдолд Төрийн сан төсвийн байгууллагын жижиг мөнгөн сангийн зузаатгалыг хойшлуулах эрх эдэлнэ.
 
6.6       Энэхүү журмыг зөрчсөн Төрийн сангийн болон төсвийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
-ооОоо-
 
 
 
 
Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 19-ний
өдрийн 39 дүгээр тушаалын  хавсралтын хүснэгт
 
Төсвийн ерөнхийлөн захирагч............................................
 
 
 
 
Төсвийн байгууллагын нэр..................................................
 
 
 
 
 
 
 
 
 
Хамрагдах хугацаа: ...оны...-р сарын...нээс...-р сарын ...хүртэл
 
 
 
 
/төгрөгөөр/
ҮЗҮҮЛЭЛТ
Орлого /Кредит/
Зарлага /Дебет/
Тухайн сард бэлнээр авсан мөнгөн хөрөнгө /өссөн дүнгээр/
А
Кассын эхний үлдэгдэл
 
 
 
 
      Орлогын зүйл
 
 
 
1
Төрийн сангийн бүртгэлийн данснаас ЖМС-аар татан авсан орлого
 
 
 
2
Кассанд шууд хүлээн авсан үндсэн үйл ажиллагааны орлого
 
 
 
3
Кассанд шууд хүлээн авсан туслах  үйл ажиллагааны орлого
 
 
 
 
НИЙТ ОРЛОГЫН ДҮН
 
 
 
 
      Зардлын зүйл
 
 
 
1
Цалин
 
 
 
2
НДШимтгэл
 
 
 
 
     Бараа үйлчилгээний бусад зардал
 
 
 
3
Бичиг хэрэг
 
 
 
4
Гэрэл цахилгаан
 
 
 
5
Түлш халаалт
 
 
 
6
Цэвэр бохир ус
 
 
 
7
Хоол
 
 
 
8
Эм
 
 
 
9
Тээвэр шатахуун
 
 
 
10
Бичиг хэрэг
 
 
 
11
Шуудан холбоо
 
 
 
12
Дотоод албан томилолт
 
 
 
13
Гадаад албан томилолт
 
 
 
14
Хичээл үйлдвэрлэлийн дадлага
 
 
 
15
Жижиг эд хогшил
 
 
 
16
Нормын хувцас болон дүрэмт хувцас, зөөлөн эдлэл
 
 
 
17
Гадаад зочны зардал
 
 
 
18
Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр
 
 
 
19
Урсгал засвар
 
 
 
20
Бусад зардал
 
 
 
21
Нэг удаагийн тэтгэмж урамшуулал
 
 
 
22
Төрийн сангийн бүртгэлийн дансанд төвлөрүүлсэн орлого
 
 
 
 
НИЙТ ЗАРДЛЫН ДҮН
 
 
 
 
Кассын эцсийн үлдэгдэл
 
 
 
 
 
 
 
 
 
Байгууллагын дарга:......................../                            /
Хянаж хүлээн авсан:
 
Тамга, тэмдэг
Төрийн сангийн мэргэжилтэн:.....................
 
Байгууллагын нягтлан бодогч:.........................../                    /
 
 
 
 
Байгууллагын кассын нярав:......................../                           /
 
 
 
 
20.. он...сар....өдөр