- Нүүр
- Сайдын тушаал
- ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗААВАР /Стандарт маягтууд/ /1-р хавсралтыг СС-ын 2012 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/
/1-р хавсралтыг СС-ын 2012 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/
Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗААВАР /Стандарт маягтууд/
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани (буюу Захиалагч) болон тэдгээрийг төлөөлж тендер шалгаруулалтыг зохион байгуулж буй үнэлгээний хорооноос бараа, ажлын тендерийн үнэлгээ хийхэд баримтлах аргачлал, заавраар хангах зорилгоор энэхүү "Тендерийн үнэлгээний заавар (жишиг маягтуудын хамт"/-ыг1 (цаашид үнэлгээний заавар гэх) Сангийн яамнаас боловсруулан гаргав.
Захиалагч энэхүү зааврыг Сангийн сайдын 2006 оны 418 дугаар тушаалаар батлагдсан барааны болон ажлын тендерийн жишиг баримт бичгийг ашиглан зохион байгуулж буй нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед ирүүлсэн тендерүүдийг үнэлж, харьцуулан хамгийн сайн тендерийг (нийт болон нэгж үнийн гэрээ байгуулах аль ч тохиолдолд) шалгаруулахад дагаж мөрдөнө.
Үнэлгээний заавар, жишиг маягтуудыг ашиглах тухай санамж:
1. Үнэлгээний заавар, стандарт маягтууд нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг хүлээн авч бүртгэх, нээхээс эхлээд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргах хүртэлх үнэлгээний хорооноос тендерийн үнэлгээ хийх бүхий л үйл ажиллагааг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахад туслах, удирдан чиглүүлэх ач холбогдолтой. Тодруулбал, энэ заавар нь захиалагчаас боловсруулсан тендерийн баримт бичиг дэх тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан тендерт оролцогчийн чадварыг тогтоох, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг сонгон шалгаруулах тухай зүйл. заалтуудыг үнэлгээний хорооны гишүүд дагаж, мөрдөхөд туслах хэрэгсэл болно.
2. Үнэлгээний явцад нарийвчлан судалж тодруулсан, тусгайлан гаргасан нэмэлт тайлбар,тодруулгыг үнэлгээний тайланд хавсралт болгож оруулах ёстой. Үнэлгээ хийхдээ тендерийн баримт бичиг, тендерийн үнэлгээний зааврын холбогдох зүйл, хэсгийн дугаарыг шаардлагатай тохиолдол бүрт дурдвал зохино.
3. Үнэлгээний хорооны гаргасан үнэлгээний дүгнэлтийг энэ зааварт тусгасан маягтуудыг бөглөж нэгтгэсэн үнэлгээний тайланд хавсаргах бөгөөд нэгдсэн дүгнэлтийг бичгээр, тайлбарлан үйлдэж, танилцуулах албан бичгийн хамтаар захиалагчид (шаардлагатай бол Сангийн яаманд) хүргүүлнэ.
4. Захиалагч нь үнэлгээний хорооны ирүүлсэн үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргана.
ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗААВАР
1. Ерөнхий зүйл
|
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хууль(цаашид хууль гэх)-ийн 6 дугаар зүйлд заасан "... ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх..." үндсэн зарчмуудад тулгуурлан, дээрх хуулинд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, заавар, аргачлалын дагуу зохион байгуулагдана
Тендерийн үнэлгээг тендерийн баримт бичиг(цаашид ТББ гэх)-т тусгагдсан нөхцөл, шаардлагын дагуу үнэн зөв, шударга, ил тодоор хийх нь худалдан авах ажиллагаа амжилттай хэрэгжих нэгэн чухал нөхцөл болдог.
|
2. Тендерийн
үнэлгээний зорилго
|
Тендерийн үнэлгээний гол зорилго нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлсэн тендерүүдээс захиалагчийн тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан бегөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад оршино. Захиалагчийн тавьсан чадварын шаардлага болон техникийн нехцөлүүдийг хангасан тендерүүдийг хуулийн 28 дугаар зүйлийн дагуу тендерийн үнэ болон үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан тооцож нэмсний үр дүнг харьцуулахад хамгийн бага үнийн дүнтэй тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер болно.
ТББ-т заасан нөхцөл, болзлын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг зөв үнэлж тогтоох зорилгоор үнэлгээний явцын бүх үе шатуудыг багтаасан логак дараалал, системтэйгээр боловсруулагдсан үнэлгээний энэхүү зааварыг мөрдлөг болговол зохино.
|
3. Тендер
шалгаруулалтын товч агуулга, явц, тендер хүлээн авах, бүртгэх
|
Энэ зааврын хавсралт дахь Маягт 1, 2, 3-т тухайн тендер шалгаруулалтын талаарх үндсэн мэдээлэлийг бөглөнө. Эдгээр мэдээлэл нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 7.2, 8.2, 9.2, 20.1 дэхь хэсгүүд болон 21, 24, 26 дугаар зүйлүүдийн биелэлтийг хангах, хяналт тавихад зайлшгүй шаардлагатай.
Тендерт оролцогчдийн ирүүлсэн тендерүүдийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хүлээн авч Маягт 4-ын дагуу бүртгэж, баталгаажуулна.
Тендер хүлээн авахаар заасан өрөөнд, тендер хүлээн авах эцсийн хугацаанд багтаж ирсэн боловч бүртгэгдэж амжаагүй тендерийг заавал бүртгэнэ. Ингэхдээ эдгээр тендерийг хүлээж авсан хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаагаар бүртгэнэ.
|
4. Тендерийн нээлт
|
Тендерт оролцогч, түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд тендерийг нийтийн өмнө албан ёсоор нээх үед байлцах эрхтэй. Тендерийн нээлтийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан журмын дагуу зөвхөн заасан газар, товлосон хугацаанд явуулна. Маягт 4 -т бүртгэгдсэн дарааллаар тендерүүдийн эх хувийг задалж тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ болон бусад гол үзүүлэлтүүдийг нийтэд зарлан тэмдэглэл хийнэ. Хэрэв тендерийн үнийг нэг валютаар илэрхийлсэн бол, хувиар илэрхийлсэн бусад валютын хэрэгцээг мөн зарлаж тэмдэглэнэ.
Тендерт нэмэлт өөрчлөлт хийх, тендерийг буцааж авах тухай хүсэлт гаргасан мэдээлэл бүхий дугтуйг дээрхтэй ижил журмаар нээж, үнийн өөрчлөлт болон бусад шаардлагатай мэдээллийг зарлах ба энэ үед зарлаж тэмдэглээгүй өөрчлөлтийг үнэлгээнд харгалзахгүй. Тендерт оролцогч утсан холбоо ("утсан холбоо"-нд зөвхөн телекс болон факсыг хамруулна)-г ашиглан тендерээ буцааж авах тухайгаа мэдэгдсэн бол түүний тендерийг задалж холбогдох мэдээллийг зарлаж тэмдэглэх ба тендерээс татгалзсанаа баталсан албан бичиг нь захиалагчид ирсэний дараа уг тендерийг буцаана.
Тендерийн нээлтийн үед тендерээ буцааж авах тухай хүсэлтээ тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлсэн, эсвэл тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирүүлсэн тендерээс бусад аль ч тендерээс татгалзаж болохгүй. Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ирсэн тендерээс татгалзаж түүнийг нээлгүй буцаана.
Тендерийн нээлтийн үед 5 дугаар маягтын дагуу тэмдэглэл хөтлөх ба түүнд үнэлгээний хорооны гишүүд болон тендерийг нээхэд байлцсан тендерт оролцогчид гарын үсэг зурна. Тендерт оролцогч гарын үсгээ зурахгүй байх нь тендерийн нээлт хүчингүй болох үндэслэл болохгүй.
|
5.Тендерийн үнэлгээний зарчим
|
Тендерийн үнэлгээний явцад дор дурдсан зарчмуудыг баримтална:
|
5.1. Нууцлал
|
Тендерийг нийтийн өмнө нээсний дараа шалгарсан тендерт оролцогчтой гэрээ байгуулах хүртэл тендерийг хянан үзэх, тодруулах, үнэлэх болон гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлттэй холбоотой аливаа мэдээллийг энэ үйл ажиллагаатай албан ёсоор холбогдолгүй этгээдэд задруулахгүй байх;
|
5.2. Тендерийн тодруулга болон өөрчлөлт
|
Тендерийг нээснээс хойш тендерт өөрчлөлт оруулахыг тендерт оролцогчид зөвшөөрөхгүй. Зөвхөн тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад чиглэлээр тайлбар, тодруулга ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардаж болно. Эдгээр тайлбар, тодруулгыг авахдаа зөвхен бичгээр харилцана. Тайлбар, тодруулга авах хүсэлтийн хариуд тендерийн үнийг өөрчлөхөд хүргэх аливаа хариултыг тендерийн үнэлгээнд авч үзэхгүй. Тайлбар, тодруулгатай холбогдон харилцсан бүх баримт, материалыг захиалагч хадгалж, хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тухайн худалдан авах ажиллагааны хавтаст материалд хавсаргана.
Тендерийн үнэлгээний явцад хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу гомдол маргааныг хэлэлцэхээс бусад аль ч шалтгаанаар захиалагч (түүний зөвлөх) болон тендерт оролцогчийн хооронд уулзалт, ярилцлага явуулж болохгүй.
ТББ-т заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ.
Тендерт оролцогч тендерийн үнэлгээний явцад захиалагчид шууд болон шууд бусаар хандаж үнэлгээний талаар асуух, өөрийн санаачлагаар тайлбар, тодруулга ирүүлэх, эсхүл тухайн тендер шалгаруулалтын талаар шүүмж тавибал түүнийг хүлээн авсан тухайгаас өөр хариуг тендерт оролцогчид өгөхгүй. Тендерийн үнэ, агуулгыг өөрчлөхгүй бөгөөд нэмэлт мэдээлэл нь үнэлгээг үнэн зөв, богино хугацаанд, шударга явуулахад ач холбогдолтой байж болно.
|
5.3.Тендерээс татгалзах
|
Захиалагч хүлээн авсан бүх тендерийг хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслэн ТББ-т заасан нөхцөл, болзлын дагуу хянан үзэх ба шаардлагад нийцээгүй гэж тогтоогдсон тендерээс хуулийн 27.4-т заасны дагуу татгалзана.
|
5.4. Тендер хүчинтэй байх хугацааг сунгах
|
Захиалагч тендер хүчинтэй байх хугацаанд багтаж тендерийн үнэлгээг хийж, гэрээ байгуулах эрх олгохтой холбоотой боломжит бүх зохион байгуулалтыг хийнэ. Зөвхөн захиалагчаас үл хамаарах, урьчилан тооцох боломжгүй байсан онцгой нехцөл байдал үүссэн тохиолдолд тендер хүчинтэй байх хугацааг хуулийн 29.4 дэх хэсэгт заасныг үндэслэн сунгахаар шийдвэрлэж болох ба энэ тохиолдолд үнэлгээний хороо бүх тендерт оролцогчид хандаж өөрсдийн тендер хүчинтэй байх хугацааг сунгах талаар хүсэлт гаргана.
Өөрийн тендер хүчинтэй байх хугацааг сунгахыг зөвшөөрсөн тендерт оролцогчоос тендерийнх нь агуулгыг өөрчлөхийг санал болгох, эсхүл өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгохыг хориглоно.
Өөрийн тендер хүчинтэй байх хугацааг сунгаагүйгээс тендер шалгаруулалтад цаашид оролцох боломжгүй болсон оролцогчийн тендерийн баталгааг хүчингүй болгоно.
|
5.5. Бүх тендерээс татгалзах
|
Захиалагч зөвхөн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3 болон 4 дэх заалтад дурдсан үндэслэлээр бүх тендерээс татгалзана.
Бүх тендерээс татгалзсан тохиолдолд хуулийн 30 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн холбогдох аль заалтыг хэрэглэх тухай зөвлөмжийг үнэлгээний хорооноос захиалагчид гаргах дүгнэлтэд заавал тусгасан байвал зохино.
|
6.Тендерийг хянан үзэх
|
Тендерийг нээсэн даруй хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзэх ажиллагааг эхлүүлнэ. Тендерийг хянан үзэх зорилго нь тендерт оролцогч эрх бүхий эсэх, түүний ирүүлсэн тендер нь хүчин тегөлдөр, бүрэн эсэх, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан эсэх мөн гэрээ хэрэгжүүлэх чадвартай эсэх, цаашид нарийвчилсан үнэлгээ хийх боломтой эсэхийг тодруулсны үндсэн дээр шаардлагад нийцсэн тендерийг тогтооход оршино. Тендерийг хянан үзэхэд дараах үе шатны дарааллыг баримтална. Үүнд:
|
6.1.Эрх бүхий эсэхийг магадлах
|
Тендерт оролцогчид ТББ-т тусгасан эрх бүхий байх шалгуур үзүүлэлтүүдийн шаардлага нэг бүрийг хангаж байгаа эсэхийг магадлан хянаж, уг шалгуурыг хангаагүй нь шүүх, эсхүл холбогдох байгууллагаар тогтоогдсон бол тухайн оролцогчийг тендер шалгаруулалтад оролцуулахгүй буюу түүний ирүүлсэн тендерийг үнэлгээнд хамруулахгүй.
Хэрэв захиалагч хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан сонгон шалгаруулалт явуулсан бол зөвхөн уг шалгаруулалтад тэнцсэн тендерт оролцогч нь тендер ирүүлэх эрхтэй байна
|
6.2.Гэрээг хэрэгжүүлэх чадварыг хангасан эсэх
|
Урьдчилсан сонголт явуулаагүй тохиолдолд тендерт оролцогч ТББ-т заасан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг түүний ирүүлсэн чадварын мэдээлэл, бусад баримт бичигт үндэслэн тодорхойлно.
Тендерт оролцогч түншлэлийн хувьд түншлэлийн гишүүн тус бүрт тавигдах шаардлагыг хангасан байвал зохино.
Хоёр буюу түүнээс дээш багцад тендер ирүүлсэн оролцогчийн чадварыг багц тус бүрт авч үзэх бөгөөд багцын үнэлгээ дууссаны дараа тухайн оролцогч хоёр буюу түүнээс дээш багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тохиолдолд тэдгээр багцуудыг нийтэд нь гэрээ байгуулан, хэрэгжүүлэх чадвартай эсэхийг энэ зааврын 6.3-т нийцүүлэн дахин магадлана.
|
6.3.Шаардлагад нийцэж буй эсэхийг магадлах
|
Тендерийн иж бүрдэл, хүчинтэй байдал болон зохих ёсоор гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж энэ талаар ТББ-т захиалагчийн заасан бусад нөхцөл болзлыг хангасан эсэхийг тодорхойлно. Эдгээр шаардлагыг бүрэн хангаагүй зөрүүг зөвшеөрөх нь аль нэг тендерт оролцогчид давуу байдал үүсгэх эсэхийг сайтар нягтална. Техникийн алдаанаас гарсан энгийн зөрүү нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй байж болно.
Гэвч тендерийн хүчинтэй байдалд хамаарах асуудалтай холбоотой дараахь зөрүү нь нь тендерээс татгалзах үндэслэл болно. Үүнд:
а). тендерийн маягт, үнийн хуваарь болон үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарьт гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажаалаагүй,
б). тендер хүчинтэй байх хугацааг ТББ-т захиалагчийн шаардсанаас дутуу тогтоосон, эсвэл тендер хүчинтэй байх хугацааг заагаагүй, в). эсвэл ТББ-т заасан тендерийн маягтын агуулга, утга санааг еөрчилсөн хэлбэрээр тендерийн саналаа ирүүлсэн.
Тендерт оролцогч нь хамтран ажиллах гэрээ(цаашид түншлэлийн гэрээ гэх)-ний үндсэн дээр түншлэл болж тендерт оролцож байгаа бол түншлэлийн гэрээг ирүүлсэн эсэх, уг түншлэлийн гэрээний нөхцөл болзол нь тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд тусгасан шаардлагыг биелүүлсэн эсэхийг захиалагч шалгаж, нягтална.
Тендерт оролцогч нь үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн албан ёсны төлөөлөгч бол түүнд олгосон итгэмжлэл болон нийлүүлэгч, үйлдвэрлэгчээс шаардагдах баримт бичиг, зөвшөөрлийг ТББ-т шаардсаны дагуу захиалагчид ирүүлсэн эсэхийг шалгана.
Тендерийн бүх хуулбар хувийг эх хувьтай нь харьцуулж, шаардлагатай бол хуулбар хувийг эх хувийн дагуу залруулна. Үүний дараа тендерийн эх хувийг захиалагч битүүмжлэн хадгалах ба үнэлгээний хороо зөвхөн хуулбар хувийг үнэлгээнд ашиглавал зохино.
|
6.4.Тендерийн баталгаа
|
Тендерийн баталгаа ирүүлэхийг шаардсан бол тендерийн баталгааг тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу ТББ-т заасан маягтаар ирүүлсэн байх ёстой. Тендерийн баталгаа нь ТББ-т заасан тендерийн баталгааны маягтад заасан нөхцөл, бусад тексттэй ижил утга агуулгатай байх ёстой.
Тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан хүчинтэй байх хугацааны шаардлага болон тендерийн маягтад заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй тендерийн баталгааг захиалагч хүлээн зөвшөөрөхгүй.
Түншлэлийн хувьд түүнийг төлеөлөх эрх бүхий гишүүний нэр дээр тендерийн баталгааг ирүүлнэ.
|
6.5.
|
ТББ-т шаардсан ажлын цар хүрээг хүлээн зөвшөөрч болохгүй хэмжээнд багасгасан, тодорхой багцийн голлох нэр төрөл3 , эсхүл тоо ширхэгийг дутуу санал болгох, техникийн тодорхойлолтын голлох шаардлагыг хангаагүй (тухайлбал., техникийн тодорхойлолтод шаардсанаас өөр төрөл стандартын бараа, хүчин чадлын хувьд шаардагдах доод хэмжээнд хүрэхгүй тоног төхеөрөмж, байгууламж, шаардагдах наад захын үйлдлийг хийж чадахгүй тоног төхөөрөмжийг санал болгох г.м..) тендерээс татгалзана. Харин ажлын тендерийн тухайд орхигдуулсан туслах ажлын нэр төрлийн үнийг энэ ажилтай холбоотой өөр нэр терлийн ажил гүйцэтгэх үнэд багтсан гэж үзнэ. Тендерийн хуудсан дахь засвар, залруулга, нэмэлт болон бусад өөрчлөлтийг тендерт оролцогч үзэглэж баталгаажуулсан байна. Энэ нь алдааг залруулах, найруулгыг сайжруулах юм уу тайлбарлах шинж чанартай бол хүлээн зөвшөөрнө. Эсрэг тохиолдолд түүнийг энэ зааврын 6.6-д заасан томоохон зөрүү гэж тооцон уг тендерээс татгалзана. Тендерийн эх хувийн хуудас дутуугаас шалтгаалж чухал ач холбогдол бүхий нэр төрлийн загварын дугаар гэх мэт дүрслэх зүйл хоорондоо зөрчилдөх нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болж болно.
|
6.6.Үндсэн шаардлагыг хангасан эсэх
|
ТББ-т заасан арилжааны бүх нөхцөл, болзол болон техникийн тодорхойлолтын шаардлагыг томоохон зөрүүгүй хангасан тендерийг үндсэн шаардлагыг хангасан гэж үзнэ. Дээрх нөхцөлүүдийг зөрүүтэйгээр санал болгосон тендерийг хүлээн зөвшөөрөх нь тухайн худалдан авах ажиллагааны үндсэн зорилгод харшлах бол (өөрөөр хэлбэл ажлын хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл гэрээнд заасан захиалагчийн эрх, тендерт оролцогчийн үүрэгт ТББ-тэй үл нийцэх зарчмын хязгаарлалт оруулсан), эсхүл үндсэн шаардлагыг хангасан тендер ирүүлсэн бусад оролцогчдын өрсөлдөөнд шударга бус байдал үүсгэхээр бол түүнийг томоохон зөрүү гэж үзэх ба энэ нь уг тендерээс татгалзах үндэслэл болно.
Гэрээний зорилгыг алдагдуулж болох, мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй дараах нехцөл байдлууд томоохон зөрүүнд тооцогдоно. Үүнд:
1) тогтмол үнэ ирүүлэхийг мэдэгдсэн байхад үнийг тохируулж болох
нөхцөлтэй, эсхүл үнэ тохируулж болохыг мэдэгдсэн байхад ТББ дэх үнийн тохируулгын томъёог хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлтэй ирсэн тендер;
2) үйл ажиллагаанд тавигдаж буй зайлшгүй үзүүлэлтүүд болон бусад шаардлагуудыг хангаагүй өөр шинж чанар бүхий бүтээгдэхүүнийг санал болгосон нь техникийн тодорхойлолтод нийцээгүй;
3) гэрээний эхлэл, хүргэлт, угсралт зэрэг чухал үе шатанд шаардсан хугацааг биелүүлээгүй;
4) ТББ-т тусгайлан зөвшөөрсөн хувиас илүү хэмжээний ажлыг, эсвэл бараа нийлүүлэлтийг туслан гүйцэтгүүлэхээр санал болгосон бол;
5) ТББ-т гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага болгохоор заасан чухал ач холбогдол бүхий нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан (жишээлбэл, гүйцэтгэлийн баталгаа, даатгалын тухай нөхцөл г.м);
6) гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд еөрчлөлт оруулсан (жишээлбэл гэрээнд үйлчлэх хууль, татвар хураамж болон маргаан шийдвэрлэх журам);
7) тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд татгалзах үндэслэл болно гэж заасан бусад нөхцөлүүд (жишээлбэл ажлын тендер шалгаруулалтын үед туслан гүйцэтгэгчээс бусад хэлбэрээр нэгээс
дээш тендерт оролцох).
Эдгээр зөрүү нь гэрээний зорилгыг алдагдуулахгүй бөгөөд мөнгөн дүнгээр үнэлж болохоор байвал томоохон зөрүү гэж үзэхгүй. Энэ тохиолдолд уг тендерийг үндсэн шаардлагыг хангасан гэж үзэх бөгөөд зерүүг мөнгөн дүнгээр илэрхийлж уг тендерийн үнэ дээр нэмэх замаар үнэлгээнд харгалзана. Мөнгөн дүнгээр үнэлж болох зөрүү, үнэлэх тооцооны аргачлалыг захиалагч зевхөн ТББ-т урьдчилан тусгасан тохиолдолд ашиглана. ТББ-т урьдчилан тусгаагүй аргачлал, хүчин зүйлсийг үнэлгээнд авч үзэхгүй.
Тендер бүрийн хянан үзсэн дүнг 6 дугаар маягтад бөглөж энэ шатанд ашигласан нэмэлт хүснэгт болон холбогдох тооцоог түүнд хавсаргана. Мөн энэ маягтад шаардлагад нийцэхгүй гэж тодорхойлогдсон тендерийн талаар дэлгэрэнгүй тайлбар, шалтгааныг хавсаргах бөгөөд эдгээр тендерээс татгалзаж цаашид үнэлгээнд оруулахгүй.
Тендерийг хянан үзэх үе шатны явцад энэ зааврын 6 дугаар зүйлд дурдсан асуудлыг сайтар магадлан хянаж үзэх шаардлагатай бөгөөд тендерийн нарийвчилсан үнэлгээг эхлүүлснээс хойш хянан үзэхтэй холбоотой ямар нэгэн үндэслэлээр тендерээс татгалзах шийдвэр гаргахгүй байхыг анхаарвал зохино.
|
7.Тендерийн нарийвчилсан үнэлгээ
|
Зөвхөн хянан үзэх шатанд тэнцсэн буюу шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон бүх тендерийг хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, харьцуулна. Ийнхүү үнэлгээ хийхдээ дараах зааврыг баримтална.
|
7.1.Үнэлгээнд хамруулах тендерийн тоог тогтоох
|
Шаардлагад нийцсэн тендерүүдийн тоо хэт олон байгаа тохиолдолд захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг тодруулах үйл ажшшагааг хөнгөвчлөх зорилгоор дараах аргачлалын дагуу цөөн тооны тендерийг сонгож үнэлгээнд хамруулахаар шийдвэрлэж болно. Ингэхдээ шаардлагад нийцсэн тендерийн тоо болон тендерүүдийн хоорондын үнийн зөрүүг харгалзана.
Тендерийг хянан үзсэний дараа шаардлагад нийцсэн хэт олон тендер үлдсэн бегөөд хамгийн доод үнэ ирүүлсэн тендертэй ойролцоо үнэтэй олон тендер байгаа тохиолдолд тэдгээр ойролцоо доод үнэтэй тендерүүдийг бүгдийг цаашдын үнэлгээнд оруулна. Хэрвээ ойролцоо доод үнэтэй тендерүүд байхгүй, еөрөер хэлбэл тендерүүдийн үнэ хоорондоо ихээхэн зөрүүтэй бол шаардлагад нийцсэн хамгийн доод үнэтэй гурван тендерийг цаашдын үнэлгээнд хамруулах нь хангалттай байж болно. Ийнхүү цаашдын үнэлгээнд хамруулах тендерийг сонгохдоо баримтлах гол зарчим нь тендерийн үнэд зохих нэмэлт, тохируулга, залруулга хийсний дараа хамгийн сайн гэж үнэлэгдэж болох тендерийг үнэлгээнээс хасахгүй байхад оршино. Ийм учраас тендерийн үнэлгээнд хамгийн сайн үнэлэгдсэн тендер болох магадлалтай, шаардлагад нийцсэн бүх тендерийг хамруулах шаардлагатай.
|
7.2. Алдааг залруулах
|
Тооцооны буюу арифметик алдааг тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан аргачлалын дагуу залруулна. Тендерийг нээх үед зарлагдсан үнэ, түүнд хийсэн залруулгыг 7 дугаар маягтын 3, 4 дүгээр баганад тэмдэглэнэ. Захиалагчийн хийсэн залруулгыг тендерт оролцогч хүлээн зөвшөөрөх ёстой. Тендерт оролцогч арифметик алдааг хүлээн зөвшөөрсөн эсэхийг үнэлгээний явцад бичгээр баталгаажуулна. Залруулгын үр дүнд аль нэг тендерийн үнэ өөрчлегдөж өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол энэ тухай тайлбарыг тухайн маягтад хавсаргана.
|
7.3. Магадлашгүй ажлын зардлын дүнг залруулах
|
Тендер нь захиалагчийн урьдчилан таамаглаагүй ажил буюу нэр заасан туслан гүйцэтгэгчид хуваарилсан гэх мэт магадлашгүй ажлын зардлыг агуулж болно. Энэ зардлын дүн бүх тендерийн хувьд ижил байх учраас тус дүнг тендерийг нээх үед зарлагдсан үнээс хасч 7 дугаар маягтын 5 дугаар баганад бичнэ. Гэвч эдгээр магадлашгүй зардал нь тендерт оролцогчоос санал болгох өрсөлдөөнт үнэ бүхий ажил-өдөрт4 хамаарах тохиолдолд энэ дүнг хасахгүй
|
7.4. Нэмэлт өөрчлөлт буюу үнийн хөнгөлөлтийг тооцох
|
Тендерт оролцогчид өгөх зааварчилгаанд заасан ёсоор тендерт оролцогч тендерийг нээхээс өмнө өөрийн анхны тендерт нэмэлт еөрчлөлт хийх эрхтэй. Нэмэлт өөрчлөлт нь бизнесийн эцсийн шийдвэрийг тусгасан буюу тендерийн үнийг өсгөсөн, эсхүл бууруулсан /үнийн хөнгөлөлт/ байж болно. Тийм учраас үнэлгээний энэ шатанд нэмэлт өөрчлөлтийн нөлөөг үнэлгээнд харгалзан, тооцох зорилгоор тендерийн үнийг өөрчлөх ёстой
Үнийн хөнгөлөлтийн (эсхүл үнийг өсгех өөрчлөлтийн) хувь, хэмжээг 7 дугаар маягтын 7, 8 дугаар баганад үзүүлнэ. Үнийн хөнгөлөлтийг хувиар илэрхийлсэн бол зохих суурь дүнгээс энэ хувийг тооцно (жишээлбэл, үнийн хөнгөлөлт нь магадлашгүй зардалд хамаарах эсэхийг шалгах).
Хэд хэдэн багцаар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд үзүүлэхээр санал болгосон нехцелт үнийн хөнгөлөлтийг үнэлгээний бусад бүх шатыг дууссаны дараа харгалзан үзэх тул үнэлгээний аль ч үе шатанд харгалзахгүй болохыг анхаарна уу. Зөвхөн олон багцтай тендерийн үнэлгээний эцсийн үе шатанд нөхцөлт үнийн хөнгөлөлтийг авч үзнэ.
|
7.5. Үнэлгээний валют
|
Тендерийн тооцооны алдааг залруулж, үнийн хөнгөлөлтийг тооцсоны дараа түүнийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу нэг валютад хөрвүүлнэ. Ийнхүү хөрвүүлэхэд ашиглах ханшийг 8 дугаар маягтад бичнэ. Тендерийн үнийг зевхөн төгрөгөөр илэрхийлж төлбөр хийхэд шаардагдах бусад валютын хэрэгцээг хувиар илэрхийлэхийг заасан тохиолдолд 9 дугээр маягтыг, тендерийн үнийг хэд хэдэн валютаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд 10 дугаар маягтыг ашиглаж тооцоо хийнэ
|
7.6. нэмэлт
|
Тендерийн орхигдуулсан зүйлийг нь тооцон үнэлж тендерийн үнэ дээр нэмэх замаар түүнийг үнэлгээнд харгалзана. Орхигдуулсан нэр төрлийн үнэ бусад тендерт тусгагдсан байвал тэдгээр үнийн дундаж дүнг орхигдуулсан зүйлийг залруулахад ашиглаж болно. Түүнчлэн албан ёсоор нийтлэгдсэн үнийн жагсаалт, тээврийн тариф гэх мэт гадны эх сурвалжийг ашиглаж болно. Орхигдуулсан нэр терлийн үнийг үнэлгээний валютаар тооцоолж, 11 дүгээр маягтын 3 дугаар баганад үзүүлнэ.
|
7.7.Тохируулга
|
Тендерт оролцогчдод егөх зааварчилгаанд заасан бол үйл ажиллагааны гүйцэтгэлийн болон үйлчилгээний хүчин зүйлүүдийг тендерийн үнэлгээнд харгалзана. Эдгээр хүчин зүйлийг үнэлэхэд ашиглах аргачлал нь тендерт оролцогчдод егөх зааварчилгааны дагуу байх ба аргачлалын дагуу үнэлгээг хэрхэн хийснийг тендерийн үнэлгээний тайланд нарийвчлан дурдана. Тендерт оролцогчдод өгех зааварчилгаанд онцгойлон заагаагүй бол, ТББ-т дурдсан шаардлагыг давуулж биелүүлсэн тендерийн үнэлэгдсэн/харьцуулах үнийг бууруулах, эсвэл түүнд урамшуулал олгохгүй5.
Тохируулах хэмжээг ажлын болон ихэнх барааны гэрээний хувьд зардалтай нь тэнцэх дүнгээр үнэлгээний валютаар илэрхийлж 11 дүгээр маягтын 4 дүгээр баганад үзүүлнэ.
|
7.8. Мөнгөөр үнэлж болох зөрүүг залруулах
|
Жижиг хэмжээний зөрүүтэй тендерийг 5.7-ийн дагуу шаардлагад нийцсэн гэж үзсэн бол дараах аргачлалаар уг зөрүүг менгөөр үнэлж тендерийн үнэлгээнд харьцуулах зорилгоор харгалзана. Үүнд:
1) Тендерт оролцогчоос тодорхойгүй шаардлага, нөхцел (тухайлбал, "урьдчилгаа төлбөрийн хэмжээг ихэсгэхийг хүсч байна" эсвэл "дуусгах хуваарийг өөрчлөх талаар хэлэлцэхийг хүсч байна")-ийг ТББ-т зааснаас зөрүүтэйгээр илэрхийлбэл тэдгээрийг ердийн нөхцөлд тендерийн үнэлгээнд авч үзэхгүй. Гэвч, тендерт оролцогч ТББ-т заасан шаардлагаас эрс өөрөөр хөдлөшгүй санал ирүүлэх нь түүний тендерээс татгалзах үндэслэл болно.
2) Хэрэв тендерт оролцогч ТББ-т зааснаас илүү богино хугацаагаар төлбөр хийхийг шаардсан бол үүнээс тендерт оролцогчийн олж болох ашгийн хэмжээгээр тендерийн үнийг нэмэгдүүлнэ. Энэ хэмжээг тооцохдоо тендерт оролцогчдод өгех зааварчилгаанд өөрөөр заагаагүй бол тендерийн валютын тухайн үеийн арилжааны зээлийн хүүгийн түвшингээр дискаунтчилсан /хорогдуулж тооцсон/ мөнгөн гүйлгээний арга (discounted cash flow)-ыг ашиглана.
3) Хэрэв бараа, үйлчилгээг гүйцэтгэх хуваарь нь ТББ-т заасан хугацаанаас хэтэрсэн ба үүнийг захиалагч хүлээн зөвшөөрөх боломжтой бол хэтэрсэн хугацааг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасан хэмжээгээр үнэлж, заагаагүй бол ТББ-т заасан алдангийн хувь хэмжээгээр тооцож тендерийн үнийг хийсвэрээр нэмэгдүүлнэ.
Мөнгөөр үнэлж болох зөрүүг үнэлгээний валютаар илэрхийлж 11 дүгээр маягтын 5 дугаар баганад үзүүлнэ.
|
5. Гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт
|
Ажлын болон барааны тендерүүдийг харьцуулахдаа залруулга хийж, үнийн хөнгөлөлтийг тооцож нэг валютад шилжүүлсэн үнэ болон нэмэлт, тохируулга, мөнгеөр үнэлж болох зөрүү зэргийг тусгасан 11 дүгээр хүснэгтийн 6 дугаар баганад бичигдсэн дүнг ашиглана. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж дараах ажиллагааг хэрэгжүүлнэ:
1) шаардлагатай бол дотоодын давуу эрхийн зөрүүг хэрэглэх;
2) хэд хэдэн багцаар гэрээ олгосон тохиолдолд үзүүлэх үнийн хөнгөлөлт /нөхцөлт үнийн/-ийг тооцох;
3) урьдчилсан сонголтыг хэрэгжүүлсэн бол урьдчилсан сонголтод ирсэн мэдээллийг, эсвэл олон багцтай тендерт хоёр буюу түүнээс дээш багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн бол чадварын шаардлагыг хангаж буй эсэхийг дахин магадлах.
|
8.1.Дотоодын давуу эрх
|
Үнэлгээний явцад дотоодын давуу эрх тооцохоор бол Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал"-ыг мөрдлөгө болгоно.
|
8.2. Нөхцөлт үнийн хөнгөлөлт
|
Хэд хэдэн багцад гэрээ байгуулах эрхийг нэг тендерт оролцогчид олгосон тохиолдолд үзүүлэх нехцөлтзйгээр тухайн тендерт оролцогч тодорхой үнийн хөнгөлелт санал болгож болдог. Үүнийг нөхцөлт үнийн хенгелелт гэдэг. Хэдэн багцад гэрээ байгуулахаас хамаарч тендерт оролцогчийн үзүүлэх үнийн хөнгөлөлтийн хэмжээ хэлбэлзэж болно. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд заасны дагуу тендерт оролцогчийн санхүү, техникийн чадварыг үндэслэн түүнд гэрээ байгуулах эрх олгох багцын тоо, нийт үнийг хязгаарлаж болно. Ийм учраас тухайлсан багцад хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчид энэ хязгаарлалтын улмаас тус багцаар гэрээ байгуулах эрх олгохгүй болж болно.
Захиалагч дээрх нөхцөлүүдийг харгалзан гэрээний бүх багцын нийлбэрийн хамгийн бага дүнтэй хувилбарыг тооцож гэрээ байгуулах эрх олгох хамгийн тохиромжтой сонголтыг хийх ба ингэхдээ тендерт оролцогчийн чадварын үзүүлэлтээс давсан нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгохгүй байхаар шийдвэрлэнэ. Энэ талаархи тооцоо, үндэслэлийг тендерийн үнэлгээний тайланд заавал хавсаргана.
|
8.3. Тендерт оролцогчийн чадварыг дахин магадлах
|
Хэрэв урьдчилсан сонголтыг явуулсан бол, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчийн урьдчилсан сонголтоос хойш санхүү, техник, ерөнхий чадварын үзүүлэлт нь илт буураагүй эсхүл нэмэлт ажил авч ажлын ачаалал нь хэтрээгүй бол түүнд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргана.
Олон багцтай тендерт санал ирүүлсэн оролцогчийн тендер багц бүрт хамгийн сайн гэж үнэлэгдсэн бол багц бүрт заасан гэрээг хэрэгжүүлэхэд чадварын үзүүлэлт нь шаарддагад нийцэх эсэхийг дахин магадлана.
|
8.4. Хувилбарт тендер
|
Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчийн ТББ-т нийцсэн хувилбарт тендерийг харгалзан үзнэ гэсэн нөхцөлийг захиалагч тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд зааж болно. Энэ тохиолдолд, хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийн хувилбарт тендерээр гэрээ байгуулах дүгнэлт гаргавал энэ тухай үндэслэлийг заавал дурдана. Хувилбарт тендерийн үнэ нь үндсэн тендерийн үнээс ендөр байгаа тохиолдолд хувилбарт тендерийг шалгаруулахгүй.
Хувилбарт тендерийг үнэлэхэд хийсэн тооцоог үнэлгээний тайланд хавсаргана.
|
8.5. Гэрээ байгуулах эрх олгох тухай санал
|
Үнэлгээний хорооноос хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулах тухай зөвлөмжийг захиалагчид гаргана. Санал болгож буй гэрээний үнэ нь тендерт оролцогчдод өгех зааварчилгаанд заасны дагуу залруулга, үнийн хөнгөлөлтийг (түүний дотор нөхцөлт үнийн хөнгөлөлт) тооцсон тендерийн үнэ байна. Хүлээн зөвшөөрөхүйц хэмжээгээр орхигдуулсан зүйлс, тоо ширхэгийн өөрчлөлтийг залруулах зорилгоор гэрээний үнэ, ажлын цар хүрээг тохируулах талаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн тендерт оролцогчтой хэлэлцээ хийж болно. Гэрээ байгуулах жинхэнэ үнэ, бусад мэдээллийг 14 дүгээр маягтад бичнэ
|
6. Тендерийн үнэлгээний дүгнэлт
|
Тендерийн үнэлгээний дүгнэлтэд энэ зааврын дагуу бөглөгдсөн 1 - ээс 14 дүгээр маягтуудын хамт дараах зүйлсийг хавсаргана. Үүнд:
1) Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүд
2) Тендерийн нээлтийн тэмдэглэл /5 дугаар маягт/.
3) Хянан үзэх шатанд аль нэгэн тендерээс татгалзсан бол түүний дэлгэрэнгүй тайлбар /6 дугаар маягт болон бусад тайлбар/.
4) 7 дугаар маягтад буй үнэлгээнд үл харгалзах зардлууд тендерт оролцогчдын хувьд харилцан ижил биш бол түүний тайлбар.
Арифметик алдааг залруулсны үр дүнд аль нэг тендерийн үнэ өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол түүний тайлбар.
5) 8 дугаар маягтад шаардсан болон 9, 10 дугаар маягтад ашигласан валютын ханшийг харуулсан баримт.
6) 11 дүгээр маягтын дагуу нэмэлт, тохируулга, мөнгөөр үнэлж болох зөрүүг тооцсоны үр дүнд аль нэг тендерийн үнэ өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол энэ тухай дэлгэрэнгүй тайлбар.
7) 12, 13 дугаар маягтын дагуу дотоодын давуу эрхийн зөрүүг хэрэглэсний үр дүнд аль нэг тендерийн үнэ өөр тендерийн үнээс өссөн буюу буурсан бол дэлгэрэнгүй тайлбар, тооцоо.
Тендерийг нээх үед зарлаж, тэмдэглээгүй нөхцөлт үнийн хөнгөлөлтийн (8.2.-р заалт) талаар тайлбар. Хэд хэдэн багцыг нэг гэрээнд хамруулсан бол холбогдох үнэлгээг мөн хавсаргана.
9) Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн этгээдэд гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гаргаагүй бол шалтгааны тайлбар (8.3-р заалт).
10) Хувилбарт тендерийг хүлээн зөвшөөрч сонгосон бол түүний шалтгааныг гэрээний хуваарь, гүйцэтгэл, өртөгт үзүүлэх нөлөөтэй холбож дэлгэрэнгүй тайлбарлах (8.4-р заалт).
11) 14 дүгээр маягтын 10 дугаар мөрөнд заасан бусад тохируулгын тайлбар. Гэрээний нөхцөл, ажлын цар хүрээнд орсон өөрчлөлт орсон бол түүний тайлбар.
12) Үнэлгээний хэсэг тендерт оролцогчдын хооронд харилцсан албан бичгүүд.
13) Зөвлөх тусдаа үнэлгээний тайлан гаргасан бол түүнийг хавсаргах.
Тендерийн үнэлгээний тайланг давхар хянаж дугаарлан, иж бүрдлийг шалгаж, үнэлгээний дүгнэлтийг танилцуулах албан бичгийн хамт Захиалагчид, эсвэл Сангийн яаманд хүргүүлнэ.
|
7. Үнэлгээний дүгнэлтийг Сангийн яамаар хянуулах
|
"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 8.1 дэх хэсэг, мөн хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу томоохон төсөвт өртөгтэй8 теслийн гүйцэтгэгчийг сонгох пэрээ байгуулах эрх олгохоос өмнө үнэлгээний дүгнэлтийг Сангийн яамаар хянуулах шаардлагатай. Тендерийн үнэлгээний дүгнэлтийг 8 дугаар зүйлд заасан иж бүрдлийн хамт бүрэн бүрдүүлж, тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө Сангийн яаманд ирүүлнэ.
Тендерийн үнэлгээний дүгнэлт нь хууль тогтоомжийн дагуу, зөв явагдсан гэж Сангийн яамнаас үзсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэж хариу зөвшөөрлийг Захиалагчид ирүүлнэ.
|
Текст томруулах
A
A
A