- Нүүр
- Сайдын тушаал
- ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭХ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ ЖУРАМ
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ, ХИЛ ДАМЖУУЛАН
ТЭЭВЭРЛЭХ БОЛОН ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
2.1.3. Зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг агуулсан бичиг баримтыг хавсаргасан байна. /БОАЖС, ГХС-ын 2020 оны А/60, А/12 дугаар тушаалаар нэмсэн/
2.1.4. Доорхи төрлийн химийн бодис, химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлоход энэхүү журмын 2.1.3, 2.3 дахь заалтууд хамаарахгүй. Үүнд:
2.1.4.1. Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах 1 литр эсвэл 1 кг болон түүнээс бага савлагаатай, нийт хэмжээ 10 кг-аас ихгүй, "Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт" болон "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д ороогүй бодис, урвалж, тэжээлт орчин, стандарт бодис;
2.1.4.2. Барилгын материалын норматив, стандарт шаардлага хангасан гэрчилгээтэй, үйлдвэрлэгчийн савлагаатай барилгын будаг, лак, цавуу, эмульс, чигжээс, шаваас;
2.1.4.3. Төрөл бүрийн савлагаатай галын хор;
2.1.4.4. Барилгын бүтээц, шугам хоолой, дулаалгын материал үйлдвэрлэх зориулалттай, удаан задардаг органик бохирдуулагч агуулаагүй полимер түүхий эд;
2.1.4.5. Шахсан хий бүхий ахуйн зориулалттай асаагуур;
2.1.4.6. Жижиглэн борлуулах зориулалтаар савлагдсан ахуйн зориулалттай 500 мл, эсхүл 500 граммаас бага хэмжээтэй уусгагч, хэвлэлийн хор, будаг, фото зургийн хор;
2.1.4.7. Шохойн чулуу, боловсруулсан шохой, гипс, каолин, бентонит, цеолит, графит, кварц, идэвхижүүлсэн нүүрс, гангийн үйлдвэрлэлд ашиглах чанар сайжруулагч төмрийн хайлшууд зэрэг боловсруулсан болон боловсруулаагүй эрдсүүд;
2.1.4.8. Үйлдвэрлэгчийн савлагаа, чанарын гэрчилгээтэй ахуйн болон гоо сайхны химийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүд;
2.1.4.9. Үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах желатин, декстрин, ундааны нүүрсхүчлийн хий, эрдсийн гаралтай чийг татагч зэрэг бүтээгдэхүүнүүд;
2.1.4.10. Үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг шалгах, тохируулах зориулалттай, тухайн тоног төхөөрөмжтэй хамт импортлогдож байгаа нийт хэмжээ нь 15 кг эсвэл 15 литрээс ихгүй, Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д ороогүй химийн хорт болон аюултай бодис; /2.1.4 дэх хэсгийг БОАЖС, ГХС-ын 2020 оны А/60, А/12 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
3.2.1 Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 3.1-д заасан шаардлагыг биелүүлэхээс гадна тухайн бодис, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ болон экспортлогч талын эрх бүхий байгууллагаас олгосон чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан гэрчилгээтэй байна. /энэ хэсгийг БОАЖС, ГХС-ын 2020 оны А/60, А/12 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
Текст томруулах
A
A
A