A

A

A

Бүлэг: 1979
        дарга, Сангийн сайдын хамтарсан 2010 оны
30/20 дугаар тушаалын хавсралт
 
 
УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү журмын зорилго нь улс хоорондын шуудангийн илгээмж (цаашид "илгээмж" гэх)-ийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
1.2.Илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийх үйл ажиллагаанд хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зарчмыг баримтална.
 
1.3.Илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд энэ журам болон Шуудангийн тухай, Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг мөрдөж ажиллана.
 
1.4.Шуудангийн байгууллага гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр илгээмжийг гадаадад илгээх, гадаадаас ирсэн илгээмжийг задлах, баглаа боодлыг өөрчлөх, хүлээн авагчид олгохыг хориглоно.
 
1.5.Илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийлгэх зорилгоор задлах, боох, савлах, жигнэх, түүнчлэн илгээмжийг хадгалах, илгээгчээс нь хүлээн авах, хүлээн авагчид нь гардуулах үүргийг шуудангийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
 
Хоёр. Илгээмжид гаалийн хяналт хийх
 
2.1.Илгээмжийг улсын хилээр орсон үеэс гаалийн байгууллага хяналтанд авна.
 
2.2.Гаалийн байгууллага илгээмжийн богцны шошгон дээрх мэдээлэл, гадуур дагалдах маягт (Монгол Улсын стандарт "Шуудангийн хэрэглэгдэхүүн" 2 дугаар хэсэг, MNS 5380-2:2004), ачааны манифест зэ‎ргийг хооронд нь тулган шалгаж, ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎"гаалийн хяналтад байгаа" гэсэн тэмдэг дарж, дээ‎‎рх маягт болон ачааны манифестийн нэг хувийг авч үлдэн, бусад хувийг холбогдох гүний гаалийн байгууллагад илг‎ээмжийн хамт хүргүүлнэ.
 
2.3.Гаалийн байгууллага хяналтад ирсэн илгээмжийн гадуур, дотуур дагалдах маягт болон бусад бичиг баримтыг үндэслэн битүүмжлэлийг шалгаж, баглаа, боодлыг задлан, гаалийн автоматжуулалтын системийн "Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүртгэл"-д бүртгэнэ.
 
2.4.Илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхэд рентген, металл илрүүлэгч, эрэлч нохой, наркотест ашиглаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд илгээмжид эрх бүхий байгууллагаар магадлан шинжилгээ хийлгүүлж болно.
 
2.5.Гаалийн хилээр нэвтрүүлэх илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ гаалийн байгууллага эрсдэл тооцох системд үндэслэнэ.
 
2.6.Гаалийн хилээр нэвтрүүлэх илгээмжид тарифын бус хязгаарлалттай бараа байхгүйг баттай тогтоосон тохиолдолд дараахь төрлийн илгээмжид шалгалт хийхгүй байж болно:
 
2.6.1.хувийн ил болон битүүмжилсэн захидал;
 
2.6.2.хараагүй хүмүүст зориулсан ном зохиол.
 
2.7.Илгээмжид шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан энэ журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу улс хоорондын шуудангийн илгээ‎‎мжид гаалийн шалгалт хийсэ‎н тухай тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд гаалийн болон шуудангийн ажилтан гарын үс‎эг зурж баталгаажуулна.
 
2.8.Илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах, эсхүл хилийн чанадад илгээх хүртэлх хугацаанд тэдгээрийг шуудангийн үйлчилгээний стандартын дагуу битүүмжилсэн хэлбэрээр гаалийн хяналтын төвлөрсөн буюу тухайн шуудангийн байгууллагын зарлуулсан гаалийн хяналтын бүсэд хадгална.
 
2.9.Илгээмжийг гаалийн хяналтан дор тээвэрлэхэд гаалийн байгууллага тээврийн хэрэгсэл, эсхүл богцонд гаалийн тэмдэглэгээ хийх бөгөөд боломжтой гэж үзсэн тохиолдолд илгээгч буюу дамжуулан өнгөрүүлсэн орны гаалийн байгууллагын тэмдэглэгээг ашиглаж болно.
 
2.10.Дэлхийн шуудан холбооны конвенци, түүний хавсралтууд болон Монгол Улсын хууль тогтоомжоор улсын хилээр оруулахыг хориглосон бараа агуулсан илгээмжийг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.
 
2.11.Гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан гадаадад илгээх болон хүлээн авагчид нь олгох илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлтийг Улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төвд шуудангийн ажилтныг байлцуулан гаалийн байгууллага хийнэ.
 
2.12.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх илгээмжид гаалийн байгууллага хяналт тавина.
 
Гурав. Илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх
 
3.1.Илгээмжийг илгээгч, хүлээн авагч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд илгээмжээр илгээхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараанд холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна.
 
3.2."Эдийн тодорхойлолтын маягт" (CN22, CN 23, CP72 г.м.) болон дагалдах бусад бичиг баримтад тухайн илгээмжтэй холбоотой гаалийн байгууллагад шаардлагатай мэдээлэл бүрэ‎н багтсан бол тэдгээрийг дор дурдсанаас бусад тохиолдолд гаалийн мэдүүлэг гэж үзнэ:
 
 
3.2.2.аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
 
3.2.3.шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ‎‎, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа;
 
3.2.4.Монгол Улсын хилээ‎‎р нэ‎втрүүл‎эхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа;
 
3.2.5.экспортын татвартай бараа;
 
3.2.6.барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа.
 
3.3.Энэхүү журмын 3.2.1-3.2.6-д заасан бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.
 
3.4.Илгээмжид гаалийн байгууллага түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.
 
3.5.Хилийн чанадад илг‎‎‎‎ээх илгээмжид гаалийн бүрдүүлэлтийн хураамж ногдуулахгүй.
 
3.6.Энэ журмын 3.2.2-т заасан дүнгээс илүүгүй үнэ бүхий загварын бараа, танилцуулга, сурталчилгааны зориулалттай буюу мэдээллийн шинж чанартай ном, сэтгүүл, хуурцаг, бусад зүйлс болон хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүүгүй үнэ бүхий бараанд "зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас" (Маягт ¹2)-аар гаалийн бүрдүүлэлт хийнэ.
 
3.7.Гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан хилийн чанадад илгээх улс хоорондын шуудангийн илгээмжид тухайн шуудангийн салбарын эрхлэгч шалгалт хийж, Улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төвд ирүүлнэ.
 
3.8.Хүлээн авагчид хаягаар нь гардуулах эсхүл гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбарт хүргэх илгээмжид шуудангийн байгууллагын ажилтныг байлцуулан гаалийн улсын байцаагч  биет шалгалт хийсэн тохиолдолд холбогдох албан татвар, хураамжийг ногдуулан, энэ журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу нэхэмжлэх хуудас, тэмдэглэл бичиж  шуудангийн ажилтанд хүлээлгэж өгнө.
 
3.9.Гаалийн байгууллага байхгүй аймаг, сум, дүүргийн шуудангийн үйлчилгээний салбарын эрхлэгч илгээмжийг хүлээн авагчид олгох үед гаалийн байгууллагын ногдуулсан албан татвар, хураамжийг төлүүлж /гаалийн байгууллагын татварын харилцах дансанд тушаана/, тайланг энэ журмын 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу сар бүрийн 25-ны өдрийн дотор Улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төв дэх гаалийн байгууллагад ирүүлнэ.
 
Дөрөв. Илгээмжийг илгээгчид нь буцаах
 
4.1.Шуудангийн байгууллага илгээмжийг дараахь тохиолдолд илгээгчид буцаана:
 
4.1.1.гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй;
 
4.1.2.илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, хураамжийг төлөхөөс татгалзсан;
 
4.1.3.хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.
 
Тав. Илгээмжийг олгох
 
5.1.Гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан зохион байгуулна.
 
 
 
 
------оОо------
‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‏‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
хилээр нэвтрүүлэх журмын 1 дүгээр хавсралт
 
 
 
НЭХЭМЖЛЭХ ХУУДАС ¹
 
 
 
_____________________ аймаг /хот/ _____________________ сум, дүүрэг дэх шуудангийн үйлчилгээний ___________________ салбарын эрхлэгч __________________________________-д:
 
     Танай _______________________________________________ /Илгээмж хүлээн авагчийн нэр/-нд ___________________________
_________________________ улсаас илгээсэн ___________ ширхэг  илгээмжид гаалийн улсын байцаагч ________________________ хяналт шалгалт хийхэд дараахь тооцоо үүссэн тул татварыг ________________________-ны ________________________ банкны  /гаалийн газар, хорооны нэр/ _______________________________
__________________________________ тоот дансанд, хураамжийг ____________________________ банкны __________________ тоот дансанд тус тус төвлөрүүлж, төлбөрийн даалгаврын буюу төлсөн баримтын хувийг Улс хоорондын шуудангийн илгээмжийн нэгдсэн төв дэх гаалийн байгууллагад ирүүлэхийг мэдэгдье.
 
 
1._________________________       ________________________      
 
2._________________________       ________________________      
 
3._________________________       ________________________      
 
4._________________________       ________________________  
 
5._________________________       ________________________     
 
БҮГД ______________________       ________________________
 
 
 
 
Гаалийн улсын байцаагч                /_______________/
                                                                                                                   /нэр/
 
 
 
 
 
Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн
хилээр нэвтрүүлэх журмын 2 дугаар хавсралт
 
 
Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн
шалгалт хийсэн тухай тэмдэглэл ¹
 
 
 
_____________________ улсаас _____________________  дугаарын депешээр /агаар, газар/ __________________________ дугаартай  ____________ жинтэй _______________________________________
__________________________________________________________________________________________ хаягаар ирсэн /илгээлт, боодол, буухиа/ богцыг задалж  шалгахад:
 
1.____________________________________________________________________________________________________________________
   2.____________________________________________________________________________________________________________________
 
3.____________________________________________________________________________________________________________________
 
4.____________________________________________________________________________________________________________________
      5.____________________________________________________________________________________________________________________
 
6.____________________________________________________________________________________________________________________
байсныг тодорхойлов.
 
 
            Танилцсан:
 
 
                                                                                                                   /нэр/
 
Илгээлт, буухиа
шуудангийн эрхлэгч                                      /______________/
                                                                                                                         /нэр/
 
Шуудангийн ялгагч                                                   /______________/
                                                                                                                         /нэр/
 
 
хилээр нэвтрүүлэх журмын 3 дугаар хавсралт
 
 
УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИД НОГДУУЛСАН ГААЛИЙН
БОЛОН БУСАД АЛБАН ТАТВАР, ХУРААМЖИЙГ ТӨЛСӨН ТАЙЛАН
 
 
20__ оны ___ сарын ___ өдөр
 
_______________________ аймаг /хот/ ______________________________ сум, дүүрэг дэх шуудангийн үйлчилгээний салбарын эрхлэгч ______________________________ овогтой __________________________-ын ________ оны _____ сард улс хоорондын шуудангийн илгээмжийн албан татвар, хураамж барагдуулсан тухай тайлан:
 
 
 
 
 
Д/д
 
 
Илгээмжийн дугаар
 
 
Огноо
 
 
 
Нэхэмжлэхийн дугаар
 
 
Гаалийн улсын байцаагчийн дугаар
Ногдуулсан
Төлсөн
огноо
татвар
 хураамж
огноо
татвар
хураамж
 
1.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2.