A

A

A

Бүлэг: 1979

ЗТХС-ын 2021 оны А/16 дугаар тушаалаар хүчингүй болсон.

 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын

2010 оны 75 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-172

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА,

ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ

 

 

А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.

172.1.Зорилго

(а) Иргэний нисэхэд ашиглах Монгол Улсын агаарын зай, эсхүл ИНД-71-ийн дагуу тогтоогдсон нислэгийн хөдөлгөөний удирдлагын ба нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр хангагдах нэгж агаарын зайд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ эрхлэх байгууллагыг гэрчилгээжүүлэх, түүний үйл ажиллагааны болон ажлын байрны техникийн стандарт, журмуудыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.

172.3.Тодорхойлолт

"Ажлын байр" гэж тухайн хариуцлагын бүсэд нислэгийн хөдөлгөөний удирдлага, эсхүл нислэгийн мэдээллийн үйлчилгээ явуулах ажлын байрыг;

"Аюултай ойртолтоос зайлах зөвлөмж" гэж нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт, түүнийг өөр агаарын хөлөгтэй мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор нислэгийн удирдагчаас өгөх зөвлөмжийг;

"Doc4444" гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулан гаргасан Агаарын навигацийн үйлчилгээний зааврыг;

"Doc7030" гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулан гаргасан Ойрхи Дорнод/Ази-Номхон далайн бүсэд мөрдөгдөх Бүсийн хавсралт журмыг;

"Ил харааны нислэгийн онцгой журмаар үйлдэх нислэг" гэж нислэгийн хөдөлгөөний удирдлагын район, бүсийн цаг агаарын байдал ил харааны нислэг үйлдэх нөхцөлөөс доогуур төвшинд орсон үед нислэгийн удирдагчаас өгсөн зөвшөөрлийн дагуу нислэгийг онцгой журмаар үргэлжлүүлэхийг;

"Нислэгийн төлөвлөгөө" гэж нисэх баг буюу түүнийг төлөөлөх этгээдээс нислэгийн хөдөлгөөний үйлчилгээгээр хангуулах зорилгоор нислэг эхлэхийн өмнө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад ирүүлсэн, аливаа өөрчлөлт ороогүй үндсэн төлөвлөгөөг;

"Нислэгийн хөдөлгөөн" гэж тухайн хариуцлагын бүсэд байгаа агаарын хөлгүүдийн бүх төрлийн шилжилт хөдөлгөөний цогц үйл ажиллагааг;

"Нислэгийн хөдөлгөөний мэдээлэл" гэж нислэгийн удирдагчаас, нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт, түүний ойролцоо нислэг үйлдэж буй агаарын хөлгийн талаар өгөх мэдээллийг;

"Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээ" гэж ICAO-гийн Doc4444-т заасан онцгой тохиолдлын мэдээ, нислэгийн хөдөлгөөний ба нислэгийн хөдөлгөөний удирдлагын мэдээ болон нислэгийн мэдээг;

"Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний гэрээ" гэж харилцан ажиллагааг зохицуулах зорилгоор нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний салбаруудын хооронд байгуулсан гэрээг;

"Нэгж агаарын зай" гэж ИНД-71-ын дагуу тогтоогдсон удирдлагын бүс, нислэгийн мэдээллийн бүсийг;

"Хариуцлагын бүс" гэж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, түүний салбар, нэгжийн хариуцсан агаарын зайг (аэродромын бүсийн хувьд маневрлах талбайг оролцуулна);

"Үйл ажиллагааны журам" гэж Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх үндсэн журам буюу журмуудын бүрдлийг;

"Үйл ажиллагааны заавар" гэж Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагчийн эрхлэх үйлчилгээ, түүний төрөл, бүтэц зохион байгуулалт, ажлын байр, боловсон хүчний хангалт, мөрдөх журам, заавар зэрэг үйл ажиллагаагаа зохих төвшинд явуулахад шаардагдах нөхцөлийг тодорхойлсон баримт бичгийг;

172.5.Үндсэн шаардлага

(а)Энэ дүрмийн дагуу гэрчилгээ эзэмшсэн буюу гэрчилгээнд заагдсан эрх олгогдсоноос бусад этгээд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ эрхлэхгүй.

172.7.Өргөдөл гаргах

(а) Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага (цаашид НХҮБ гэх)-ын гэрчилгээ эзэмшихээр өргөдөл гаргагч (цаашид Өргөдөл гаргагч гэх) нь ИНЕГ 0172/1 маягтыг бөглөж, энэ дүрмийн 172.119-т заасан баримт бичиг болон төлбөрийн баримтыг хавсарган ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

(б) ИНЕГ0172/1 маягт нь дараах мэдээллийг багтаасан байна:

1/ өргөдөл гаргагч байгууллагын нэр, албан ёсны хаяг;

2/ өргөдөл гаргагч байгууллагыг төлөөлөх удирдах албан тушаалтны нэр;

3/ эрхлэх үйлчилгээний төрөл, жагсаалт;

4/ үйлчилгээ эрхлэх агаарын зай, аэродром;

5/ шаардлагатай бусад мэдээлэл.

172.9.Гэрчилгээ олгох

(а) НХҮБ-ын гэрчилгээг ИНЕГ -ын дарга нь дараах нөхцөлд олгоно:

1/ өргөдөл гаргагч энэ дүрмийн Б бүлэгт заасан шаардлагыг хангасан;

2/ өргөдөл гаргагчийн ажилтан, албан тушаалтнууд энэ дүрмийн 172.51-р зүйлийн (а), (б) хэсэгт заасан шаардлагыг хангасан;

3/ гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх.

(б) Тодорхой нэгж агаарын зай, аэродромын бүсэд үйлчилгээ эрхлэх эрх (гэрчилгээ)-ийг нэгээс дээш НХҮБ-д олгохгүй.

172.11.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний төрөл

(а) НХҮБ-ын гэрчилгээнд, түүний эрхлэх нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ (цаашид НХҮ гэх)-ний төрөл, тухайн төрлийн үйлчилгээг эрхлэхэд тавигдах шаардлага тусгасан байх ба үйлчилгээний төрлийг дараах ангиллаар тогтооно:

1/ бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага;

2/ ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлага;

3/ аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага;

4/ нислэгийн мэдээллийн үйлчилгээ;

5/ аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ;

6/ аюулын түгшүүрийн мэдээллийн үйлчилгээ.

(б)НХҮБ-ын гэрчилгээнд энэ зүйлийн (а) хэсэгт зааснаас гадна дараах зүйлсийг тусгасан байна:

1/ үйлчилгээ эрхлэх агаарын зай, аэродром;

2/ ИНЕГ-аас шаардсан бусад нөхцөлүүд.

172.13 Гэрчилгээний хугацаа

(а) НХҮБ-ын гэрчилгээг 3 жил хүртэл хугацаагаар олгох буюу сунгана.

(б)НХҮБ-ын гэрчилгээ нь түүний хүчинтэй хугацаа дууссан, эсхүл ИНЕГ-аас гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн буюу цуцалснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.

(в) Гэрчилгээний хугацаа дууссан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т хураалгана.

(г) Гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээний үйлчлэлийг сэргээх тухай асуудлаар ИНЕГ-т хандаж болно. 

172.15.Гэрчилгээний хугацааг сунгах

(а)Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгуулах өргөдлийг ИНЕГ0172/2 маягтын дагуу гаргаж гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлсэн байна.

172.17.Дүрмийн шаардлагаас чөлөөлөх

(а)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигчээс гаргасан хүсэлт, баталгааг үндэслэн энэхүү дүрмийн тодорхой шаардлагуудаас чөлөөлөх үйл ажиллагаа нь ИНД-11-ын В бүлгийн дагуу хийгдэнэ.

Б БҮЛЭГ.ГЭРЧИЛГЭЭЖИЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

172.51.Боловсон хүчинд тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь дараах албан тушаалтан, ажилтантай байна:

1/байгууллагын үйл ажиллагаа энэ дүрмийн шаардлагын дагуу явагдаж, санхүүжиж байгааг бататгах, хяналт тавих эрх, үүрэг бүхий удирдах албан тушаалтан;

2/байгууллага, түүний салбар, нэгжүүдийн үйл ажиллагаа энэ дүрмийн шаардлагын хүрээнд явагдаж байгааг бататгах, хяналт тавих, үүрэг, хариуцлага бүхий, байгууллагын удирдлагад шууд захирагдах гүйцэтгэх албан тушаалтан;

3/байгууллагын Үйл ажиллагааны заавар, эрхлэх үйлчилгээний жагсаалтад тусгагдсан нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, дотоод сургалтыг гардан явуулах мэргэжлийн ажилтнууд.

(б)Өргөдөл гаргагч нь, НХҮ-ний ажилтны ур чадварыг үнэлэх, дадлагажуулах ба ажлын байранд томилох журмыг тогтоосон байна.

(в)Өргөдөл гаргагчийн НХҮ-ний ажилтан нь ИНД-65-ын дагуу үнэмлэх, зэрэглэл эзэмшсэн, ИНД-67-д заасан эрүүл мэндийн шаардлагыг хангасан байна.

(г)Өргөдөл гаргагчийн НХҮ-ний ажилтан нь ИНД-65-д заасан англи хэлний мэдлэгийн төвшинг хангасан байна.

(д)Өргөдөл гаргагч нь эрхэлж буй үйлчилгээнийхээ чадавхи, хүчин чадал, багтаамж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай албан тушаалтан, ажилчдын тоо зэргийг агуулсан бодлого төлөвлөлтийн баримт бичигтэй байна.

(е)Өргөдөл гаргагч нь ажлын байранд зохих боловсрол, дадлага туршлагатай ажилтныг сонгон шалгаруулж, томилох журмыг тогтоосон байна.

(ж)Өргөдөл гаргагч нь албан тушаалтан, ажилтан тус бүрийн Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан албажуулж, мөрдсөн байна.

172.53.нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны сургалт, дадлагад тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь дараах ажилтнуудыг сургаж, дадлагажуулах журам, хөтөлбөртэй байна:

1/нислэгийн удирдагч;

2/нислэгийн мэдээллийн ажилтан;

3/нислэгийн удирдагч ба нислэгийн мэдээллийн ажилтанд туслах үүрэг бүхий ажилтан.

(б)Сургалтын хөтөлбөрт онолын хичээл, ажлын байранд дадлагажуулах (OJT), сэргээх, давтан сургалт, шилжүүлэх ба мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрүүд тус тус багтана.

(в)Сургалт, дадлагын журамд, ажилтнуудыг ажлын байранд сургах, дадлагажуулах, шалгах этгээд нь ИНД-65-ын дагуу багшлах, шалгах эрх авсан байх шаардлагыг тусгасан байна.

(г)Сургалт дадлагын журамд дараах зүйлийг тусгана:

1/ажилтан нь ажлын байранд томилогдон ажиллахын өмнө ажлын байрны дадлагад (OJT) хамрагдах;

2/ажилтан нь жилд нэгээс доошгүй удаа сэргээх болон давтан сургалтад хамрагдах;

3/нэг ажлын байраас нөгөөд шилжихийн өмнө шилжих, удирдах, гүйцэтгэх албан тушаал, НХҮ-ний төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой албан тушаалд томилогдохоос өмнө мэргэшүүлэх сургалтад хамрагдах;

4/ажилтан нь тухайн ажлын байранд НХҮ-нд ашиглагдах тоног төхөөрөмжийн ашиглалт, шинэ аргачилал, журам зааврын талаархи сургалт, дадлагад урьдчилан хамрагдах.

(д)Өргөдөл гаргагч нь ажилтнуудын сургалт, дадлагын бүртгэлийг хөтөлж, хадгална.

172.55.Ажлын байранд тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь, байгууллагын эрхлэх үйлчилгээний жагсаалтад хэрхэн тусгагдсан болон хэрхэн зохион байгуулагдсанаас хамааран дараах ажлын байрыг бэлтгэсэн байна:

1/аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг;

2/ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр;

3/бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв;

4/аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээний байр;

5/нислэгийн мэдээллийн үйлчилгээний төв;

6/сургалт дадлага гүйцэтгэх тусгайлан тоноглогдсон танхим.

(б)Аэродромын бүсэд нислэгийн хөдөлгөөний удирдлагын, эсхүл нислэгийн мэдээллийн үйлчилгээ эрхлэхээр өргөдөл гаргагчийн аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг, аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээний байрууд нь дараах шаардлагыг хангасан байна:

1/барилгын зохиомж, байршлын хувьд:

1.1.аэродромын нислэгийн хөдөлгөөнийг хянах боломжит орчны хамгийн их алсын барааны харагдацтай;

1.2.гэрлийн гялбалт, нөлөөллөөс хамгаалагдсан;

1.3.гаднах дуу чимээг намсгагч, тусгаарлагчтай байна.

2/энэ зүйлийн (б)-гийн 1/-д заасан шаардлагад үл нийцэх сөрөг нөлөөллөөс хамгаалагдсан байна;

3/нислэгийн хөдөлгөөнд зөвхөн нэг ажилтан байнгын хяналт тавих зориулалттай ажлын байрны хувьд:

3.1.үүрэгт ажлаасаа аль болох богино хугацаагаар хөндийрөх, ажлын

чадварыг бууруулахгүй байлгах шаардлагаар ариун цэврийн өрөөтэй;

3.2.ил хараагаар тогтмол хяналт тавих зориулалттай тасалгаа нь хүнс,

ундааны зүйлсийг хадгалах, бэлтгэх төхөөрөмжөөр тоноглогдсон;

4/хариуцлагын бүсэд буюу түүнд хил залгаа зэргэлдээ орших агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, ажиллагсадтай харилцах хоёр талын радио-холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байна;

5/НХҮ-нд зайлшгүй шаардлагатай дараах тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй байна:

5.1.төлөвлөгдсөн болон гүйцэтгэгдэж буй аэродромын нислэгийн хөдөлгөөний явц, хөдөлгөөний шилжилт, түүний хавсралт мэдээллийг агаарын хөлөг тус бүрээр үзүүлэх дэлгэц буюу дээрх зорилгоор ашиглагдах систем;

5.2.цахилгаан эрчим хүчний үндсэн ба нөөц хангалтын эх үүсвэр;

5.3.хариуцлагын бүсийн газрын зураг, нислэгийн зураг, бүдүүвч;

5.4.дуран;

5.5.цаг;

5.6.нислэгийн хөдөлгөөний ба ажиллагааны бүртгэлийн систем;

5.7.гаднах агаарын температур заах хэмжүүр;

5.8.агаарын даралт заах хэмжүүр;

5.9.улаан, ногоон, цагаан өнгийн дохионы гэрэл;

5.10.телефон утсан холбоо;

5.11.ойртолтын ба суултын системийн ажиллагаа илтгэх хэрэгсэл;

5.12.алсын барааны харагдац, үүлний доод суурийн өндрийг тодорхойлох хэрэгсэл;

5.13.дуун, эсхүл тоон өгөгдлийн бичлэгийн төхөөрөмж;

5.14.салхины чиглэл, хурд заах хэрэгсэл;

5.15.анхааруулах дуут дохиолол;

5.16.AFTN сүлжээ (НХҮ-ний гэрээнд заасан тохиолдолд нислэгийн мэдээлэл солилцох нөөц суваг);

5.17.шаардлагатай тохиолдолд аэродромын гэрэлтүүлгийн системийн удирдлагын самбар.

6/ил хараагаар хяналт тавих байр нь аэродромын төвшинг тодорхойлох зорилгоор анеройд бүхий даралт хэмжүүр, эсхүл барометрийн өндрийн хэрэглэлийн аль нэг нь байх, бие биенээсээ хамааралгүй өндрийн даралтын тохируулгын хоёр хэрэгсэлтэй байна.

(в)Өргөдөл гаргагчийн бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв, нислэгийн мэдээллийн төв, ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын байрууд дараах шаардлагыг хангасан байна:

1/хариуцлагын бүсийг радио-долгионоор бүрэн бүрхэхүйц хоёр талын радио-холбооны төхөөрөмжөөр тоноглосон;

2/НХҮ-нд зайлшгүй шаардлагатай дараах тоног төхөөрөмж, хэрэгсэлтэй байна:

2.1.тухайн хариуцлагын бүсэд нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн болон гүйцэтгэгдэж буй нислэгийн хөдөлгөөний явц, хөдөлгөөний шилжилт, түүний хавсралт мэдээллийг агаарын хөлөг тус бүрээр үзүүлэх дэлгэц буюу дээрх зорилгоор ашиглагдах систем;

2.2.цахилгаан эрчим хүчний үндсэн ба нөөц хангалтын эх үүсвэр;

2.3.хариуцлагын бүсийн газрын зураг, нислэгийн зураг, бүдүүвч;

2.4.цаг;

2.5.нислэгийн хөдөлгөөний ба ажиллагааны бүртгэлийн систем;

2.6.газрын навигаци, ойртолтын ба суултын систем, хэрэгслийн ажиллагаа, ашиглалтын байдлыг заах хэрэгсэл;

2.7.телефон утсан холбоо;

2.8.дуун ба тоон өгөгдлийн бичлэгийн төхөөрөмж;

2.9.AFTN сүлжээ (НХҮ-ний гэрээнд заасан тохиолдолд нислэгийн мэдээлэл солилцох нөөц суваг);

2.10.бүсийн болон ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагад бодит ажиглалтын систем ашиглаж байгаа тохиолдолд уг системийн ажиллагаа, ашиглалтын байдлыг заах хэрэгсэл;

2.11.аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын байранд ашиглагдаж буй системтэй ижил эх үүсвэр бүхий салхины чиглэл, хурд заах хэрэгсэл.

(г)Өргөдөл гаргагч нь, энэ зүйлийн (б), (в) хэсэгт заасан тоног төхөөрөмж, хэрэгслүүд нь ИНД-171-ын шаардлагыг биелүүлэх нөхцлийг бүрдүүлэх журмыг тогтоосон байна.

(д)Энэ зүйлийн (б) хэсгийн 4/, 5/; (в) хэсгийн 1/-д заасан тоног төхөөрөмжийн гэнэтийн саатал, татгалзал, ашиглалт ба хүчин чадлын төвшний бууралт, нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалыг багасгах зорилгоор нөөц тоног төхөөрөмжтэй байна.

(е)Энэ зүйлийн (б) хэсгийн 5.11, (в) хэсгийн 2.6, 2.10-т заасан хэрэгслүүд нь дараах нөхцөлийг хангасан байна:

1/ажиллагаа, ашиглалтын төвшин буурсныг илтгэх дуут дохиололтой байх;

2/ажиллагаа, ашиглалтын төвшинг илтгэх индикатортой байх.

172.57.Үйлчилгээ тогтоох ба хариуцлага шилжүүлэх

(а)Өргөдөл гаргагч нь гэрчилгээ хүссэн өргөдөлдөө дараах зүйлсийг хавсаргана:

1/гэрчилгээ олгогдсоноос хойшхи эхний 12 сарын хугацаанд үйлчилгээ эрхлэх агаарын зай, аэродром тус бүрээр гаргасан үйлчилгээний цагийн хуваарь;

2/өмнө нь НХҮ-ний хангалтгүй агаарын зай, аэродромд шинээр үйлчилгээ эрхлэх аюулгүй ажиллагааны нөхцөл, хүчин зүйлүүдийн судалгаа, дүгнэлт.

(б)НХҮ эрхлэх хариуцлагыг тухайн бүсэд НХҮ эрхэлж буй НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс шилжүүлэн авахаар өргөдөл гаргагч нь үүрэг хариуцлага шилжүүлэх талаар хоёр байгууллагын хооронд байгуулсан хэлэлцээр буюу шийдвэр, эрх үүрэг шилжүүлсэн гэрээ, хариуцлага шилжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг тус тус өргөдөлдөө хавсаргасан байна.

(в)Өргөдөл гаргагч нь НХҮ-ний салбар, нэгжийг байгуулах, зохион байгуулах хэрэгцээг дараах хүчин зүйлсийг тооцох тодорхойлох журамтай байна:

1/нислэгийн хөдөлгөөний төрөл, шинж чанар;

2/нислэгийн хөдөлгөөний эрчимжилт;

3/үйлчилгээ үзүүлэх орчны цаг агаарын ерөнхий төлөв байдал, онцлог;

4/чухалд тооцогдох бусад хүчин зүйлс.

(г)Өргөдөл гаргагч нь НХҮ-ний нэгж ба түүний хариуцлагын бүсийг НХҮ-ний стандартад заасны дагуу нэрлэнэ.

(д)НХУ эрхлэхээр өргөдөл гаргагч нь дараах нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангах журмыг тогтоосон байна:

1/"A", "B", "C", "D" ангиллын агаарын зайд хэрэглэлийн нислэгийн дүрмээр (ХНД) нислэг үйлдэж байгаа бүх нислэг;

2/Ил харааны нислэгийн онцгой дүрэм (ИХНОД)-ээр нислэг үйлдэж байгаа бүх агаарын хөлөг;

3/Хяналттай аэродромд нислэг үйлдэж байгаа бүх агаарын хөлөг.

(е)Өргөдөл гаргагч нь дараах нислэгүүдэд нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх журмыг тогтоосон байна:

1/Нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдаж байгаа бүх агаарын хөлөг;

2/НХҮ-ний хариуцлагын бүсэд байгаа, холбоо тогтоосон бүх агаарын хөлөг.

172.59.Ээлж хүлээлцэх

(а)Өргөдөл гаргагч нь ээлж хүлээлцэх үйл ажиллагааны талаар дараах журмыг баримтална:

1/ээлжийн өмнө НХҮ-ний ажиллагааг хүлээн авах бэлтгэл, ээлжийн өмнөх зааварчилга хийх, ээлжийн дараа НХҮ шилжүүлэх, ээлжийн дараах шүүмж яриа хийх;

2/ажлын байранд нислэгийн хөдөлгөөний удирдлага шилжүүлэхээс өмнө нислэгийн хөдөлгөөний явц, байдалтай танилцах зорилгоор ээлж солилцох ажиллагаанд 5 минутаас багагүй хугацаа зарцуулах.

172.61.Бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт, хадгалалт

(а)Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны заавартаа тусгасан үйлчилгээг эрхлэхэд шаардлагатай журам, заавар, удирдлагын бусад баримт бичгийн хувийг бүрдүүлж хадгална.

(б)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а) хэсэгт заагдсан баримт бичгийг хадгалах, ашиглах журмыг дараах шаардлагыг хангахуйцаар тогтоосон байна:

1/баримт бичгийг түгээхээс өмнө эрх бүхий албан тушаалтан танилцаж зөвшөөрсөн байх;

2/хүчин төгөлдөр баримт бичгийг түүнийг мөрдөж ажиллах ажлын байр, ажилтнуудад хүргэж танилцуулсан байх;

3/хүчингүй болсон баримт бичгийг ажлын байрнаас тухай бүрт нь буцаан авсан байх;

4/архивт шилжүүлж байгаа баримт бичигт хүчингүй болгосон тухай тэмдэглэлийг хийж хадгалах;

5/баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг эрх бүхий этгээд хянаж, зөвшөөрсөн, бүртгэсэн байх;

6/өөрчлөлт оруулсан баримт бичгийн хүчин төгөлдөр хувийг хүчингүй болгосон хувиас ялгах зорилгоор түүнд тусгайлан тэмдэглэл үйлдсэн байх.

(в)Ажлын байранд тогтмол хадгалахаас бусад баримт бичиг, мэдээллийг цахим хуудсаар дамжуулан түгээж болох ба энэ тохиолдолд цахим хуудаст нэвтрэх эрх, зэрэглэлийг тогтооно.

(г)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а), (б) хэсэгт заасан үйл ажиллагааг хариуцах, хяналт тавих этгээдийг томилж, энэ талаар хэрэгжүүлэх үүргийг ажлын байрны тодорхойлолтод нь тусгасан байна.

172.63.Нөөц төлөвлөгөө

(а)Өргөдөл гаргагч нь нислэгийн аюулгүй, тасралтгүй, шуурхай ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тоног төхөөрөмжийн болон үйл ажиллагааны саатал, доголдол, түр хугацааны татгалзлын үед хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөөтэй байна.

(б)Энэ зүйлийн (а)-д заасан нөөц төлөвлөгөөнд дараах журмуудыг тусгана:

1/бодит ажиглалтын хяналтын систем татгалзсан тохиолдолд ажиллах журам;

2/ажлын байрны хэвийн нөхцөл алдагдсан үед ажиллах журам;

3/агаарын хөлөгтэй газар-агаар радио-холбоо алдагдах үеийн нөөц радио-холбооны журам;

4/онцгой тохиолдлын үеийн багасгасан зайчлал (Emergency Separation);

5/агаарын хөлөг аюултай зайд ойртсон тухай дохиолол хүлээн авсан үед ажиллах журам (Short-term conflict alert);

6/агаарын хөлөг аюулгүй нам өндрөөс доош орсон тухай дохиолол өгсөн үед ажиллах журам (Мinimum safe altitude warning);

7/бусад журам.

(в)Нөөц төлөвлөгөөний талаар зэргэлдээх НХҮ-ний байгууллага, шууд харилцан ажиллах нэгжид мэдээлсэн байвал зохино.

172.65.Харилцан ажиллагааны зохицуулалтад тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь Үйл ажиллагааны зааварт тусгасан НХҮ-ний салбарууд болон дараах байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах журмыг тогтоосон байна:

1/ИНД-171-ийн дагуу гэрчилгээжсэн Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага;

2/ИНД-175-ын дагуу гэрчилгээжсэн Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага;

3/ИНД-174-ийн дагуу гэрчилгээжсэн Нисэхийн цаг уурын байгууллага;

4/агаарын тээвэр эрхлэгч байгууллага;

5/Зэвсэгт хүчний жанжин штаб, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, түүний холбогдох анги, нэгтгэл;

6/хэрэв тухайн салбар нь аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага, эсхүл аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ эрхэлж байгаа бол:

6.1.аэродром эзэмшигч, эсхүл

6.2.аэродромын алба.

(б)Өргөдөл гаргагч нь эрхлэх үйлчилгээнийхээ жагсаалтад тусгагдсан салбар болон өөрт харъяалагдахгүй дараах салбаруудын хооронд НХҮ-ний гэрээ байгуулах журмыг тогтоосон байна:

1/хариуцлагын бүсүүд нь шууд хиллэж байгаа зэргэлдээх НХҮ-ний салбар, нэгжүүд;

2/байнгын харилцан зохицуулалт хийх шаардлагатай бусад НХҮБ-ын салбарууд.

(в)НХҮ-ний гэрээ нь дараах шаардлагыг хангасан байна:

1/гэрээг талуудын эрх бүхий удирдах албан тушаалтан баталж албажуулсан байх;

2/талуудын үр дүнтэй харилцан ажиллагааг зохицуулах журмыг тодорхой тусгасан байх;

3/байгууллагын үйл ажиллагааны ерөнхий журам, зааврын салшгүй хэсэг болгож хүчин төгөлдөр мөрдөгдөж байх.

(г)Өргөдөл гаргагч нь, НХҮ-ний салбар нэгжүүдийн хоорондын харилцаа холбооны хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангасан холбооны системтэй байх ба харилцаа холбооны журмыг тогтоосон байна.

(д)Өргөдөл гаргагч нь НХҮ-ний салбар, агаарын тээвэр эрхлэгч болон нислэгийн цаг уурын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох зорилгоор дараах мэдээллийг түгээх, түүнийг хэрэгжүүлэх холбооны системтэй байна: 

1/үндсэн ба нэмэлт өөрчлөлт орсон нислэгийн төлөвлөгөө;

2/нислэгийн хөдөлгөөний явцын талаарх мэдээлэл.

(е)Өргөдөл гаргагч нь ICAO-гийн Doc 4444-ийн IX хэсэг (НХҮ-ний мэдээ)-т заасан журмаар НХҮ-ний мэдээг бэлтгэж, түгээнэ.

172.67.Тоног төхөөрөмжийн ажиллагааны илтгэл

(а)Өргөдөл гаргагч нь агаарын хөлгийн хөөрөлт, буулт, ойртолтод ашиглагдах навигацийн болон ил харааны тоног төхөөрөмж, түүнчлэн газрын гадарга дээрх хөдөлгөөнийг зохицуулахад ашиглагдах навигацийн бусад тоног төхөөрөмжийн ашиглалт, горимын талаарх мэдээллээр НХҮ-ний нэгжүүдийг шуурхай хангах журмыг тогтоож, холбогдох байгууллагатай байгуулах гэрээнд тусгасан байна.

(б)Өргөдөл гаргагч нь, тоног төхөөрөмжийн хангалт, үйлчилгээний горим, ашиглалтын байдалд орсон өөрчлөлтийн талаарх мэдээллээр агаарын хөлгийг хангах журмыг тогтоосон байна.

(в)Энэ зүйлийн (б)-д заасан журамд дараах зүйлийг дэлгэрэнгүй тусгана:

1/үйл ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэлд тусгуулах зорилгоор ИНД-175-ын дагуу гэрчилгээжсэн Нисэхийн мэдээлэл хангалтын байгууллагад өгөх;

2/тоног төхөөрөмж, үйлчилгээний горимын түр хугацааны өөрчлөлт зэрэг НОТАМ мэдээгээр түгээгдэхээс бусад нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж болзошгүй саатал, өөрчлөлтийн талаарх мэдээллээр агаарын хөлгийг шуурхай хангах.

172.69.Нислэгийн ерөнхий мэдээлэл

(а)Өргөдөл гаргагч нь, байгууллагын салбар, нэгжүүдийг тэдгээрийн хариуцлагын бүсэд хамааралтай дараах нислэгийн ерөнхий мэдээллээр хангах систем, журмыг тогтоосон байна:

1/ил харааны бус навигацийн тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал;

2/хөөрөлт, буултад ашиглагдах ил харааны хэрэгслүүдийн ашиглалтын байдал;

3/газар дахь шилжилт хөдөлгөөний зохицуулалтад ашиглагдах ил харааны ба ил харааны бус хэрэгслийн ашиглалтын байдал.

(б)Өргөдөл гаргагч нь, НХҮ-ний дараах салбар, нэгжүүдээс нислэгийн ерөнхий мэдээллээр үйлчлүүлэгчдийг хангах журмыг тогтоосон байна:

1/аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг

2/ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр;

3/аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээний байр.

172.71.Цаг агаарын мэдээ

(а)Өргөдөл гаргагч нь, агаарын хөлгийг цаг агаарын хүчин төгөлдөр мэдээллээр хангах журмыг тогтоох ба уг журам нь дараах шаардлагуудыг хангасан байна:

1/цаг агаарын мэдээг ИНД-174-ийн дагуу гэрчилгээжсэн Нисэхийн цаг уурын байгууллагаас авч, баталгаажуулсан байх;

2/цаг агаарын мэдээ нь ИНД-174-т заасны дагуу, нисэхийн цаг агаарын үндсэн мэдээ хэлбэрээр бэлтгэгдсэн байх.

(б)Өргөдөл гаргагчийн НХҮ-д ашиглагдаж буй цаг агаарын өгөгдөхүүнийг заагч тоног төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна:

1/хэмжилт нь тухайн хариуцлагын бүсийн цаг уурын байдлыг бүрэн тодорхойлохуйц байх;

2/салхины чиглэл, хурд хэмжигч, заагч, ХБЗ дээрхи алсын барааны харагдацыг илтгэх, агаарын температур, даралтыг заах хэмжүүр, хэмжих хэрэгслийн иж бүрдэл байх.

(в)Өргөдөл гаргагч нь, мэдээллийн хуудас хэлбэрээр цаасаар хүлээн авсан цаг агаарын мэдээг радио-холбоогоор түгээх үед ямар нэг алдаа гарах, буруу мэдээлэгдэхээс сэргийлэх, хяналт тавих журмыг тогтоосон байна.

(г)Цаг агаарын мэдээ нь НХҮ-ний ажилтанд ойлгомжтой бөгөөд мэдээллээр хангагдаж буй нэгжийн үйл ажиллагааны шаардлагад нийцсэн давтамжтайгаар өгөгдөж байх нөхцөлийг бүрдүүлэх ба энэ зарчмыг Цаг уурын байгууллагатай байгуулах гэрээнд тусгасан байна.

172.73.Бүсийн ба ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлага

(а)Бүсийн ба ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлага эрхлэхээр өргөдөл гаргагч нь дараах үйл ажиллагааг зохицуулах журмыг тогтоосон байна:

1/хүлээн авсан илтгэл, мэдээлэлд тулгуурлан агаарын хөлгүүд хоорондын байрлал, харьцааг тодорхойлох;

2/агаарын зайн ангилал, нислэгийн төрлөөс хамааран нислэгийн хөдөлгөөний аюулгүй, шуурхай урсгалыг хангах зорилго бүхий НХУ-ын зөвшөөрөл, заавар, зөвлөмж, мэдээлэл өгөх;

3/НХҮ-ний зэргэлдээх болон шаардлагатай бусад салбар, нэгжүүдтэй НХУ-ын зөвшөөрлийн харилцан зохицуулалт хийх;

4/НХУ-ын үйл ажиллагаанд шинжилгээ, дүгнэлт хийх зорилгоор зөвшөөрөл олгосон байдал, нислэгийн хөдөлгөөний явцын мэдээллийг хамтатгаж бэлтгэн үзүүлэх.

(б)Дор дурдсан нислэгүүд хооронд, энэ зүйлийн (г) болон энэ дүрмийн 172.85-р зүйлд зааснаас бусад тохиолдолд, энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т заасны дагуу, мөн энэ зүйлийн (в) хэсэгт заасныг баримтлан босоо ба хэвтээ зайчлалыг хангах журмыг тогтоосон байна:

1/"A" ба "B" ангиллын агаарын зайд үйлдэгдэж буй бүх агаарын хөлөг;

2/"C" ба "D" ангиллын агаарын зайд ХНД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

3/"C" ангиллын агаарын зайд ХНД ба Ил харааны нислэгийн дүрэм (ИХНД)-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

4/"D" ангиллын агаарын зайд шөнийн цагт ХНД ба ИХНД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

5/ХНД ба ИХНОД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

6/алсын барааны харагдац 5 км-ээс бага үед ИХНОД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд.

(в)Энэ зүйлийн (б)-д заасан зайчлалыг нь ИНД-75-д заасан зайчлалын стандартын дагуу тогтооно.

(г)"D" ангиллын агаарын зайн хувьд ХНД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт НХУ-аар хангагдсан бусад агаарын хөлгүүдтэй аюулгүй зайгаа өөрөө тодорхойлон хадгалах зөвшөөрөл, заавар олгосон тохиолдолд энэ зүйлийн (б) хэсгийн 2/ ба 3/-д заасан зайчлалыг баримтлах шаардлагагүй. Энэхүү зөвшөөрөл, зааврыг зөвхөн дараах нөхцөлд олгоно:

1/бусад агаарын хөлгөөс аюулгүй зайгаа өөрөө ханган нисэх зөвшөөрөл хүссэн үед:

2/нислэгийг зөвхөн өдрийн цагт, ил хараагаар нислэг үйлдэх цаг агаарын нөхцөлд үйлдэж байгаа тохиолдолд;

3/бодит хяналтын системийн хангалтгүй үед;

4/зөвшөөрөл нь нислэгийн тухайлан заасан үе шатанд хүчин төгөлдөр байх;

5/зайчлалын уг аргыг ашиглаж байгаа талаар холбогдох бусад агаарын хөлөгт мэдээлсэн байх;

6/уг арга үйлчилж байгаа бүс дэх агаарын хөлгүүд радио-холбооны ижил давтамж дээр НХУ-ын нэгжтэй байнгын холбоотой байна.

172.75.Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага

(а)Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага эрхлэхээр өргөдөл гаргагч нь дараах ажиллагааг зохицуулах журмыг тогтоосон байна:

1/хүлээн авсан илтгэл, мэдээлэл ба ил харааны хяналтад тулгуурлан агаарын хөлгүүдийн хоорондын байрлал, харьцааг тодорхойлох;

2/дараах агаарын хөлгүүд өөр хоорондоо буюу газар дахь саадтай мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор НХУ-ын зөвшөөрөл, заавар, зөвлөмж, мэдээлэл өгөх:

2.1.аэродромын бүсэд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

2.2.хөөрөлт, буулт үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

2.3.маневрлах талбайд хөдөлгөөн үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

2.4.маневрлах талбайд хөдөлгөөн үйлдэж байгаа агаарын хөлөг ба тээврийн хэрэгсэл, хүн;

2.5.маневрлах талбай дахь агаарын хөлөг ба саад.

3/нислэгийн хөдөлгөөний аюулгүй, шуурхай урсгалыг хангах зорилгоор НХУ-ын зөвшөөрөл, заавар, зөвлөмж, мэдээлэл өгөх;

4/энэ дүрмийн 172.85-р зүйлд зааснаас бусад тохиолдолд, ХБЗ-ны орчмын ба агаарын хөлгийн дагалдах хуйлралаас сэргийлэх зайчлалыг ИНД-75-д заасан зайчлалын стандартын дагуу баримтлах;

5/аюулд орсон буюу аюул тулгарсан агаарын хөлөгт яаралтай тусламж үзүүлэх зорилготой тээврийн хэрэгсэл нь газрын бусад тээврийн хэрэгслээс давуу эрхтэй байх;

6/маневрлах талбайд зорчиж буй хүн, тээврийн хэрэгсэл, чирүүлж буй агаарын хөлөг ба хөөрөлт, буулт, явгалалт үйлдэж буй агаарын хөлөг хоорондоо мөргөлдөх аюулаас сэргийлэн тогтмол хяналт тавьж байх;

7/НХҮ-ний бусад салбар, нэгжүүдтэй харилцан зохицуулалт хийгдэж байх;

8/НХУ-ыг гүйцэтгэж байгаа тухайн ажлын байранд нислэгийн хөдөлгөөний явц, өөрчлөлтийн мэдээллийг тасралтгүй илтгэн үзүүлэх.

(б)Өргөдөл гаргагч нь Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхаг ба Аэродром/Ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагыг нэг байрнаас үзүүлж байгаа нэгжийг аэродромын элементүүд, тоног төхөөрөмжийн ашиглалт, аэродром дээр хийгдэж байгаа ажил, нислэгт сөргөөр нөлөөлөхүйц бусад нөхцөлийн талаарх мэдээллээр шуурхай хангаж байх журмыг тогтоосон байна.

(в)Өргөдөл гаргагч нь үйл ажиллагааныхаа заавар, журмаар маневрлах талбай дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дараах эрэмбэ, дэгийг тогтооно:

1/газрын бүх тээврийн хэрэгсэл нь хөөрөлт буулт, явгалалт үйлдэж байгаа агаарын хөлгийн хөдөлгөөнд зам тавьж өгөх;

2/агаарын хөлгийг чирэгч нь бусад тээврийн хэрэгслээс давуу эрхтэй байх;

3/тээврийн хэрэгслүүд нь нислэгийн удирдагчийн зааврыг шууд дагаж мөрдөх.

(г)Хөөрөх буух зурвас дээрхи аюулгүй ажиллагааны тусгай журамтай (runway safety programme) байна.

(д)Өргөдөл гаргагч нь, агаарын хөлөгтэй харьцах радио-холбоогүй үед гэрлэн дохиолол ашиглан агаарын хөлөгт зөвшөөрөл, заавар, мэдээллийг ИНД-91-д заасны дагуу олгох журамтай байна.

(е)Өргөдөл гаргагч нь, агаарын хөлөг суултын систем ашиглан буулт үйлдэж байгаа тохиолдолд өөр агаарын хөлөг уг системийн хязгаарлалт, хориотой бүсэд нэвтрэн саад болохоос сэргийлэх, хяналт тавих журамтай байна.

(ж)Өргөдөл гаргагч нь, энэ дүрмийн 172.85-р зүйлд зааснаас бусад тохиолдолд дараах нислэгүүдийн хооронд босоо, хэвтээ болон хосломол зайчлалыг баримтлах журмыг тогтоосон байна:

1/ХНД ба ИХНОД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд хооронд;

2/алсын барааны харагдац 5 км-ээс бага байгаа нөхцөлд ИХНОД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд хооронд.

(з)Өргөдөл гаргагч нь аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагад ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн зарим хэсгийг хариуцуулсан, эсхүл аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын бүсийн зарим хэсгийг ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагад хариуцуулан нэгтгэсэн тохиолдолд тухайн бүсэд НХУ-аар хангагдаж байгаа агаарын хөлгүүд хооронд босоо, хэвтээ болон хосломол зайчлалыг баримтлах журмыг тогтоосон байна.

(и)Энэ зүйлийн (г), (д) хэсэгт заасан босоо, хэвтээ болон хосломол зайчлал нь ИНД-75-д заасан стандартын дагуу тогтоогдоно.

(к)Өргөдөл гаргагч нь аэродром болон ХБЗ дээрх алсын барааны харагдац муудсан нөхцөлд мөрдөх тусгай журамтай байх ба энэ журамд дараах зүйлийг тусгана:

1/маневрлах талбай дээрх хүн ба газрын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах;

2/агаарын хөлөг Cat II ба Cat III нарийвчлалтай ойртолт үйлдэж байх үед ILS-ын хориотой бүсэд хязгаарлалт хийх.

172.77.Хариуцлага

(а)НХУ эрхлэхээр өргөдөл гаргагч нь, НХУ-аар хангагдаж байгаа нислэгийг нэгж хугацаанд зөвхөн нэг салбар, нэгжийн удирдлагаар хангах журмыг тогтоосон байна.

(б)Өргөдөл гаргагч нь, тогтоосон нэгж агаарын зайн бүс, сектор дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагыг зөвхөн нэг байр хариуцан гүйцэтгэх журмыг тогтоосон байна. НХУ-ыг өөр ажлын байрны хариуцлагад нэгтгэхдээ зэргэлдээх ажлын байруудтай урьдчилсан харилцан зохицуулалт хийх журмыг мөрдөнө.

(в)Өргөдөл гаргагч нь агаарын хөлгийн удирдлагыг шилжүүлэх журамтай байна.

(г)Энэ зүйлийн (в) хэсэгт заасан журам нь дараах шаардлагыг хангасан байна:

1/удирдлага шилжүүлэлтийг гүйцэтгэхдээ дараах зарчмыг баримтлах:

1.1.НХҮ-ний зэргэлдээх салбартай урьдчилан зөвшилцсөн ба НХҮ-ний гэрээнд тусгагдсаны дагуу явагдах; эсхүл

1.2.НХУ-ын нэг салбарын тусгаар ажлын байрууд хооронд гүйцэтгэгдэх ба удирдлага шилжүүлэх зарчим нь тухайн салбар, нэгжийн үйл ажиллагааны зааварт тодорхой тусгагдсан байх.

2/дор дурдсан нөхцөлд НХУ-ын нэг салбараас нөгөөд агаарын хөлгийн удирдлага шилжүүлэхийг хориглоно:

2.1.нислэгийн төлөвлөгөөг бүхэлд нь буюу түүний шаардлагатай хэсгийг урьдчилан дамжуулж мэдэгдээгүй;

2.2.НХУ-ын өгөгдсөн зөвшөөрөл, захирамж гэх мэт шаардлагатай хавсралт мэдээлэлгүй;

2.3.удирдлага хүлээн авч буй талын зөвшөөрөлгүй үед.

172.79.Давуу эрх олгох

(а)НХУ эрхлэхээр өргөдөл гаргагч нь, удирдлага, үйлчилгээгээр хангагдах дор дурдсан давуу эрх олгох журмыг тогтоосон байна:

1/аюулд орсон ба аюул тулгарсан агаарын хөлөг бусад агаарын хөлгөөс давуу эрхтэй байх;

2/буултын эцсийн үе шатуудад яваа болон буулт үйлдэж байгаа агаарын хөлөг хөөрөлт үйлдэх агаарын хөлгөөс давуу эрхтэй байх;

3/буулт, хөөрөлт үйлдэх агаарын хөлөг, явгалж байгаа агаарын хөлгөөс давуу эрхтэй байх;

4/дор дурдсанаас бусад тохиолдолд нислэгийн үндсэн цуваагаа хадгалж яваа агаарын хөлөг, уг нислэгийн цувааг эзлэхээр хүсэлт гаргасан агаарын хөлгөөс давуу эрхтэй байх:

4.1.ИНД-75 ба НХҮ-ний гэрээнд өөрөөр заасан бол;

4.2.аюулгүй зайг баримтлах шаардлагын үүднээс тухайн нислэгийн цувааг хадгалан нисч байгаа агаарын хөлөгт нислэгийн өөр цувааг эзлэх заавар өгөгдсөн бол.

(б)Өргөдөл гаргагч нь дараах нислэгүүдэд үйлчлэх тусгай журамтай байна:

1/эмнэлгийн яаралтай тусламж болон хүмүүнлэгийн тусламжийн тусгай үүргийн нислэг;

2/эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны тусгай үүргийн нислэг;

3/иргэний хамгаалалтын ба цагдаагийн шуурхай ажиллагааны тусгай үүргийн нислэг;

4/Монгол Улсын болон гадаад улсын төр засгийн тэргүүн, дээд хэмжээний зочин төлөөлөгчдөд үйлчлэх зорилгоор үйлдэж буй онцгой болон тусгай үүргийн нислэг.

172.81.Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл

(а)НХУ эрхлэхээр өргөдөл гаргагч нь НХУ-ын зөвшөөрөл олгох журмыг тогтоосон байна.

(б)Энэ зүйлийн (а) хэсэгт заасан журамд дараах зүйлүүдийг тусгана:

1/НХУ-ын зөвшөөрөл, заавар нь нисэх баг хүчин төгөлдөр бусад хууль дүрмийг зөрчихөд хүргэхээргүй байх;

2/зөвшөөрөл, зааврыг алдаа мадаггүй, тодорхой, стандарт хэлбэрээр олгох;

3/нисэх баг өгөгдсөн зөвшөөрөл ба зааврыг биелүүлэх боломжгүй тухайгаа илтгэсэн тохиолдолд, хэрэв боломжтой бол зөвшөөрөл, зааварт зохих өөрчлөлтийг оруулж дахин олгох;

4/маршрутын дагуу нисэх зөвшөөрөл нь дараах заавар, мэдээллийг агуулна:

4.1.агаарын хөлгийн нислэгийн төлөвлөгөөнд тусгагдсан дуудлага;

4.2.зөвшөөрөл үйлчлэх хязгаар, цэг;

4.3.нислэгийн маршрут;

4.4.маршрутын нийт ба түүний хэсэгт хадгалан нисэх нислэгийн цуваа, түүний өөрчлөлт; нисэн гарах, ойртолт үйлдэх тогтоосон бүдүүвч, зөвшөөрлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа гэх мэт бусад заавар, мэдээлэл;

5/тухайн орон нутаг, түүний тодорхой нэг бүсэд үйлдэгдэх нислэгт олгох зөвшөөрөлд энэ хэсгийн 4/-т заасан зүйлүүдийн аль тохирохыг багтаан олгоно.

172.83.Нислэгийн цуваа

(а)НХУ эрхлэхээр өргөдөл гаргагч нь, ХНД ба ИХНД-ээр үйлдэгдэх нислэгийн цувааг дор дурдсанаас бусад тохиолдолд ИНД-91-д заасны дагуу сонгох журмыг тогтоосон байна:

1/ИХНД-ээр үйлдэх нислэгт ХНД-ын нислэгийн цуваанд нисэх зөвшөөрөл олгосон;

2/НХҮ-ний гэрээнд өөрөөр заасан тохиолдолд, нислэгийн хөдөлгөөний удирдлагыг зэргэлдээх НХҮ-ний салбар, нэгжид шилжүүлэх үед гэрээнд заагдсан цуваачлалыг баримтлах.

172.85.Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрлөөс гажих

(а)Өргөдөл гаргагч нь, нисэх баг дараах зайлшгүй шалтгаанаар НХУ-ын зөвшөөрлөөс гажих тохиолдолд нисэх багийн үйлдэлд хориг үл тавих, аюулгүй ажиллагаанд нийцсэн захирамж өгөх талаар мөрдөх журамтай байна:

1/агаарын хөлөг TCAS системийн зөвлөмжөөр мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор яаралтай маневр үйлдэх;

2/цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдлээс зайлах маневр үйлдэх.

(б)Энэ зүйлийн (а) хэсэгт заасан журамд, аюулаас зайлах маневр гүйцэтгэсний дараа нислэгийн цуваачлал, зайчлалыг нэн даруй эргүүлэн тогтоохоор тусгана.

172.87.Нислэгийн мэдээллийн үйлчилгээ

(а)Өргөдөл гаргагч нь, дараах нөхцөлд агаарын хөлгийг нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр хангахад мөрдөх журмыг тогтоосон байна:

1/агаарын хөлөг НХУ-аар хангагдаж байгаа; эсхүл

2/агаарын хөлөг аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр хангагдаж байгаа; эсхүл

3/агаарын хөлөг ХНД-ээр нислэг үйлдэж байгаа; эсхүл

4/нислэгийн төлөвлөгөөгөө ирүүлээгүй, ИХНД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг нислэгийн мэдээлэл авахыг хүсвэл.

(б)Нислэгийн мэдээлэлд нь дараах зүйл багтана:

1/SIGMET мэдээ;

2/нисэн гарах, буулт үйлдэх ба бэлтгэл аэродромын цаг агаарын бодит ба урьдчилсан мэдээ;

3/навигацийн тоног төхөөрөмжийн ажиллагааны горим, ашиглалтын өөрчлөлтийн мэдээ;

4/аэродром, газрын хөдөлгөөний бүс ба түүний орчмын цас, мөс, усны байдал зэргийг багтаасан аэродромын ашиглалтын мэдээ;

5/нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй бусад нөхцөл байдлын талаарх мэдээлэл.

(в)Өргөдөл гаргагч нь, ИХНЖ-аар нислэг үйлдэхээр нислэгийн төлөвлөгөөгөө ирүүлсэн буюу тодруулга хийхийг хүссэн нисэх багт нислэгийн бүс болон маршрутын дагуу ИХНЖ-аар нислэг үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай шуурхай мэдээлэх журмыг тогтоосон байна.

(г)Өргөдөл гаргагч нь ХБЗ дээр тогтсон усны байдлыг дараах тодорхойлолтын дагуу өгөх журамтай байна:

1/DAMP буюу ЧИЙГТЭЙ-зурвас чийгтэй болсноос өнгө нь өөрчлөгдсөн;

2/WET буюу НОЙТОН-зурвас норсон боловч гадаргууд нь ус тогтоогүй;

3/WATER PATCHES буюу ТОГТООЛ-зурвас дээр хэсэгчлэн тогтсон ус ажиглагдсан;

4/FLOODED буюу ҮЕР-зурвас их хэмжээний үерлэсэн усаар бүрхэгдсэн.

(д)НХУ эрхлэхээр өргөдөл гаргагч нь онцгой анхаарах нислэгийн хөдөлгөөний мэдээллийг түүний ойролцоох агаарын хөлгүүдэд мэдээлэх журамтай байна.

(е)Өргөдөл гаргагч нь, дараах агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний мэдээлэл өгөх журамтай байна:

1/"C" ангиллын агаарын зайд ИХНД-ээр нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт, нисэх баг хүсэлт тавьсан тохиолдолд аюултай ойртолтоос зайлах зөвлөмжийн хамт;

2/"D" ангиллын агаарын зайд өдрийн цагт ХНД ба ИХНД-ээр үйлдэгдэж байгаа нислэгүүдэд, нисэх баг хүсэлт тавьсан тохиолдолд аюултай ойртолтоос зайлах зөвлөмжийн хамт;

3/"G" ангиллын агаарын зайд ХНД-ээр нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд нисэх багийн хүсэлтээр.

172.89.Аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ

(а)Аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ эрхлэхээр өргөдөл гаргагч нь аэродромын нислэгийн мэдээллийг дараах хэлбэрээр өгөх журамтай байна:

1/хүлээн авсан илтгэл, мэдээлэлд тулгуурлан агаарын хөлгүүд хоорондын байрлалыг харьцуулан тодорхойлох;

2/нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор дор дурдсан зөвлөмж, мэдээлэл өгөх:

2.1.аэродром орчмын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

2.2.маневрлах талбайд хөдөлгөөн үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

2.3.буулт, хөөрөлт үйлдэж байгаа агаарын хөлгүүд;

2.4.маневрлах талбай дахь агаарын хөлөг, газрын тээврийн хэрэгсэл, хүмүүс;

2.5.маневрлах талбай дахь агаарын хөлгүүд ба түүн дээрх саадууд.

(б)Өргөдөл гаргагч нь, хөөрөлт буултад ашиглахаар сонгосон ХБЗ нь тухайн төрлийн нислэг, агаарын хөлөгт нийцсэн болохыг бататгах журмыг тогтоосон байна.

172.91.Аюулгүй дохио, мэдээллийн үйлчилгээ

(а)Өргөдөл гаргагч нь, агаарын хөлөгт аюул тулгарсан, эсхүл аюулд орсон нөхцөлд дараах агуулгыг илтгэх нэгдсэн нэр томьёог хэрэглэх журамтай байна:

1/INSERFA – Тодорхойгүй үе;

2/ALERFA – Түгшүүрийн үе;

3/DETRESFA – Аюулын үе;

4/SARTIME – энэ хэсгийн 1/, 2/, 3/-т заасан аюулын үе шатуудыг нэгтгэсэн эрэн хайх, авран туслах ажиллагаа гүйцэтгэгдэж буй үе;

5/RCC – Эрэн хайх, авран туслах (цаашид ЭХАТ гэх) зохицуулах төв.

(б)Өргөдөл гаргагч нь, өөрийн хариуцлагын бүсэд дараах агаарын хөлгүүдийг аюулын дохио, мэдээллийн үйлчилгээгээр хангах журам тогтоосон байна:

1/аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага, эсхүл аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ явуулж байгаа тохиолдолд аэродромын бүх нислэгийн хөдөлгөөнд;

2/дараах агаарын хөлгүүдэд:

2.1.ИНД-91-ийн дагуу нислэгийн төлөвлөгөө ирүүлсэн;

2.2.SARTIME зарласан;

2.3.яаралтай тусламж шаардлагатай талаар мэдээлсэн;

3/хөндлөнгийн хууль бус халдлагад өртсөн нь тогтоогдсон.

(в)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (е) хэсэгт тодорхойлсон аюулын нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх дараах арга хэмжээний журмыг тогтоосон байна:

1/энэ зүйлийн (е) хэсэгт заасны дагуу INCERFA, ALERFA, DETRESFA үе шатуудыг зарлах;

2/орон нутгийн авран туслах байгууллагын ажиллагаагаар зохицуулагдахаас бусад тохиолдолд, зарлагдсан аюулын тухай мэдээллийг бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв ба нислэгийн мэдээллийн төвд яаралтай мэдэгдэх.

(г)Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага, эсхүл нислэгийн мэдээллийн үйлчилгээ эрхлэхээр өргөдөл гаргагч нь нислэгийн онцгой тохиолдол болон онцгой нөхцөлийн үе дэх бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв, нислэгийн мэдээллийн төвийн ажиллагааг зохицуулах дараах журмыг тогтоосон байна:

1/UB FIR-ын хүрээнд аюулын нөхцөл байдлын талаархи бүх мэдээллийг цуглуулах үндсэн, төв зангилаа хэлбэрээр ажиллах;

2/энэ зүйлийн (к) хэсгийн 1/-д зааснаас бусад тохиолдолд, цуглуулсан мэдээллийг ЭХАТ зохицуулах төвд яаралтай дамжуулах.

(д)Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага, эсхүл нислэгийн мэдээллийн үйлчилгээ эрхлэхээр өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (в) хэсгийн 2/-т заасанчлан, хариуцлагын бүсэд нь тохиолдсон нислэгийн онцгой тохиолдол ба онцгой нөхцлийн талаар орон нутгийн авран туслах байгууллагад яаралтай мэдэгдэх журмыг тогтоосон байна.

(е)Энэ зүйлийн (в) хэсэгт заасан аюулын үе шатуудыг дараах нөхцөлд зарлана:

1/INSERFA буюу Тодорхойгүй үе:

1.1.ХНД, ИХНД-ээр нислэг үйлдэж буй агаарын хөлгүүд илтгэх тооцоот цагаасаа хойш 30 минутын хугацаанд радио-холбоо бариагүй, эсхүл агаарын хөлөгтэй холбоо тогтоохоор хийсэн оролдлого /30 минутын турш/ үр дүнгүй болсон тохиолдолд; эсхүл

1.2.нислэгийн төлөвлөгөөнд ИХНД-ээр нислэг үйлдэхээр тусгагдсан агаарын хөлөг буулт үйлдэх аэродромдоо нисэн ирэх тооцоот цагаасаа хойш 30 минутын хугацаанд ирээгүй тохиолдолд; эсхүл

1.3.нислэгийн төлөвлөгөөнд ИХНД-ээр нислэг үйлдэхээр тусгагдсан агаарын хөлөг Хөөрөлт, буултын бүс дэх аэродромд нисэн ирэх тооцоот цагаасаа хойш 30 минутын хугацаанд ирээгүй тохиолдолд; эсхүл

1.4.нислэгийн төлөвлөгөөнд ИХНД-ээр нислэг үйлдэхээр тусгагдсан агаарын хөлөг буулт үйлдэх төлөвлөгөөт болон эцсийн аэродромд нисэн ирэх тооцоот цагаасаа хойш 30 минутын хугацаанд ирээгүй тохиолдолд; эсхүл

1.5.агаарын хөлөг ба зорчигчдод аюул тулгарсан нь тогтоогдсоноос бусад үед, SARTIME хүчин төгөлдөр хугацаанд агаарын хөлөг ямар нэг илтгэл өгөөгүй буюу агаарын хөлгийн байрлалын илтгэл ирээгүй тохиолдолд.

2/ALERFA буюу Түгшүүрийн үе:

2.1.агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус халдлагад өртсөн нь тогтоогдсон үед; эсхүл

2.2.тодорхойгүй үеийн дараагийн шатанд холбоо алдагдсан агаарын хөлөгтэй боломжтой бүх сувгийг ашиглан холбоо тогтоох нэмэлт арга хэмжээ үр дүнд хүрээгүй буюу уг агаарын хөлгийн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй тохиолдолд; эсхүл

2.3.агаарын хөлөгт буулт үйлдэх зөвшөөрөл олгогдсон боловч буулт үйлдэх тооцоот цагаасаа хойш 5 минутын хугацаанд буулт үйлдээгүй ба дахин холбоо тогтоогоогүй тохиолдолд; эсхүл

2.4.агаарын хөлөг ба зорчигчдын аюулгүй байдалд илт аюул тулгарснаас бусад тохиолдолд агаарын хөлөгт ямар нэг эвдрэл, ажиллагааны доголдол гарсан тухай илтгэсэн боловч аргагүйдсэн буулт үйлдэх шаардлага тулгараагүй нөхцөлд.

3/DETRASFA буюу Аюулын үе:

3.1.түгшүүрийн үеийн дараагийн шатанд радио-холбоо алдагдсан агаарын хөлөгтэй холбоо тогтоох бүх оролдлого амжилтгүй болсон ба агаарын хөлөг аюулд орсон магадлал ихэссэн;

3.2.тооцоогоор агаарын хөлгийн түлш дууссан буюу аюулгүй буулт үйлдэх хангалттай түлшгүй нь тогтоогдсон;

3.3.агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдэхээс өөр аргагүй байдалд хүргэх техник тоног төхөөрөмжийн татгалзал, ажиллагааны доголдол тулгарсан тухай мэдээлэл ирсэн;

3.4.агаарын хөлөг, зорчигчдод шууд аюул тулгараагүй нь тогтоогдсоноос бусад тохиолдолд агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдсэн нь тогтоогдсон нөхцөлд.

(ж)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (в) хэсгийн 2/-т заасан шаардлагын дагуу аюулын мэдэгдлийг дараах дэс дарааллаар олгох журмыг тогтоосон байна:

1/аюулын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй, түгшүүрийн, аюулын үе шатуудыг зарлах;

2/аюулын нөхцөл зарлаж буй салбар, ажилтны нэр буюу дуудлага;

3/аюулын төрөл;

4/нислэгийн төлөвлөгөөнд тусгагдсан мэдээллүүд;

5/хамгийн сүүлд холбоо тогтоосон салбар, нэгжийн дуудлага, холбоо тогтоосон давтамж;

6/агаарын хөлгийн хамгийн сүүлийн байрлал илтгэлт болон байрлалыг хэрхэн тогтоосон тухай тайлбар;

7/агаарын хөлгийн өнгө, таних тэмдэг;

8/мэдээлж буй салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйлдэл.

(з)Өргөдөл гаргагч нь аюулын мэдэгдлийн дараагийн шатанд ЭХАТ төвийг дараах мэдээллээр шуурхай хангах журмыг тогтоосон байна:

1/шаардлагатай нэмэлт мэдээлэл;

2/аюулын нөхцөл байдал төгсгөл болсон тухай мэдэгдэл.

(и)Өргөдөл гаргагч нь аюулд орсон буюу аюул тулгарсан агаарын хөлөгтэй холбоо барих болон байрлалыг тодорхойлоход шаардлагатай холбоо харилцаа, хяналтын боломжит бүх хэрэгслийг ашиглах журмыг тогтоосон байна.

(к)Өргөдөл гаргагч нь аюул тулгарсан байж болзошгүй агаарын хөлгийн мэдэгдэж буй хамгийн сүүлийн байрлал нь бүртгэгдсэн, тэмдэглэгдсэн байх журмыг тогтоосон байна.

(л)Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлага ба нислэгийн мэдээллийн үйлчилгээ эрхлэхээр өргөдөл гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:

1/бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв ба нислэгийн мэдээллийн төв Тодорхойгүй, эсхүл Түгшүүрийн үеийг зарлаж байгаа тохиолдолд ЭХАТ төвд мэдэгдэхээс өмнө бололцоотой бол тухайн агаарын хөлгийг эзэмшигчтэй харилцаж тодруулга хийсэн байх;

2/бололцоотой бол, ЭХАТ төвд мэдээлсэн бүх мэдээллээр тухайн агаарын хөлгийг эзэмшигчийг хангах.

172.93.Нислэгийн төлөвлөгөө

(а)Өргөдөл гаргагч нь нислэгийн төлөвлөгөөг хүлээн авах, түүний дагуу үйлчилгээгээр хангах журмыг тогтоосон байна.

(б)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а) хэсэгт заасан нислэгийн төлөвлөгөөг хүлээн авах журамд нислэгийн төлөвлөгөөг хүлээн авах дараах ерөнхий зарчмыг тусгасан байна:

1/нислэгийн төлөвлөгөө нь бүрэн бөглөгдсөн ба шаардлагатай мэдээллийг агуулсан эсэхийг хянах;

2/нислэгийн төлөвлөгөөг хүлээн авах ерөнхий шаардлагыг хангасан байх.

(в)Хоёр буюу түүнээс дээш байршлаас НХҮ явуулахаар өргөдөл гаргагч нь ондоо нэгжийн өмнөөс нислэгийн төлөвлөгөө хүлээн авах нэг нэгжийг томилж болно.

(г)НХҮ-ний хүрээнд төвлөрсөн нислэгийн хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалтын үйлчилгээ эрхлэхээр өргөдөл гаргагч нь уг төвлөрсөн нислэгийн хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалтын байр дараах зүйлээр тоноглогдсоныг бататгана:

1/агаарын тээвэр эрхлэгч болон НХҮ-ний салбараас нислэгийн төлөвлөгөөг хүлээн авах AFTN, факс, мэдээлэл солилцооны компьютерийн сүлжээ зэрэг харилцаа холбооны хэрэгсэл;

2/нислэгийн стандарт ба давтагдах төлөвлөгөөг урьдчилан оруулах, идэвхжүүлэх ажиллагаанд зориулагдсан тоноглол.

172.95.Цаг

(а)Өргөдөл гаргагч нь, НХҮ-нд ашиглах цаг хугацааны хэмжүүрт тавигдах дараах шаардлагыг хэрэгжүүлсэн байна:

1/UTC-гийн 00:01 цагаас тооцоолол нь эхлэн, цаг минут секундын нэгжээр 24 цагийн үечлэлтэйгээр илэрхийлэгдэх Ертөнцийн Үндсэн Цаг (UTC)-ийг хэрэглэх;

2/UTC цагаас 30 секундээс илүү зөрүүгүй байх, цагийн тохиргоо нь стандарт цаг хугацааны станцын цагтай харьцуулан хийгдэж байх;

3/НХҮ-нд өгөгдлийн холбоо ашиглаж байгаа тохиолдолд цаг, хугацаат бичлэгийн системийн цагийн заалт UTC цагийн заалтын зөрүү нь 1 секундээс илүүгүй байна.

(б)Өргөдөл гаргагч нь зөв цагийг мэдээлж, тохируулга хийх дараах журмыг тогтоосон байна:

1/аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага, эсхүл нислэгийн мэдээллийн үйлчилгээний салбарын хувьд өөр эх сурвалжаас тохируулга хийгээгүй тохиолдолд хөөрөлт үйлдэх агаарын хөлөгт явгалж эхлэхээс өмнө;

2/тохируулга хийх хүсэлт тавьсан бүх агаарын хөлөгт.

(в)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а) хэсгийн шаардлагыг хангасан цагийг НХҮ-ний бүх нэгждээ, ажлын байранд ажиллагсдад саадгүй тод харагдахуйц байрлалд байрлуулсан байна.

(г)Өргөдөл гаргагчийн дотоод үйл ажиллагаа, орон нутгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд тухайн орон нутгийн цагийг ашиглаж болно.

172.97.Өндрийн хэрэглэлийн даралтын тохируулга

(а)Өргөдөл гаргагч нь өндрийн хэрэглэлийн даралтын тохируулга хийх дараах журмыг тогтоосон байна:

1/QNH даралтын тохируулга нь Гектопаскаль нэгжээр, хамгийн ойр бүхэл утгаар илэрхийлэгдэх;

2/тухайн аэродромын болон бүсийн QNH даралтын тохируулгыг анхлан холбоо тогтоож буй бүх агаарын хөлөг, түүний дотор ATIS мэдээ хүлээн авсан агаарын хөлөгт мэдээлэх;

3/агаарын хөлгөөс хүсэлт тавьсны дагуу тухайн аэродромын болон бүсийн QNH даралтын тохируулгыг мэдээлэх.

172.99.Радио холбоо ба телефон утсан харилцааны журам

(а)Өргөдөл гаргагч нь харилцаа холбооны дараах журмыг тогтоосон байна:

1/энэ зүйлийн (б) хэсэгт заасан, радио болон телефон утсан харилцааны стандарт хэллэгийг ашиглах;

2/зөвхөн НХҮ-тэй холбоотой буюу нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг дамжуулах холбооны дэглэмийг тогтоосон байх;

3/холбоо барих журмыг Чикагогийн конвенцийн Хавсралт 10-ын 2-р дэвтэрт заасны дагуу боловсруулсан байх.

(б)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а)-гийн шаардлагыг биелүүлэх үүднээс стандарт хэллэг, түүнийг ашиглах нөхцөлүүд нь дараах баримт бичигт нийцэж байгааг бататгана:

1/НХҮ-ний үйл ажиллагааны шаардлага

2/Зөвлөмжийн цуврал ЗЦ-172.1

(в)Энэ зүйлийн (б) хэсэгт заагдсан баримт бичгүүд өөр хоорондоо зөрчилдвөл энэ хэсэгт заасан дарааллын дагуу тодорхой нэг хэллэгийг сонгоно.

172.101.Радио-локацийн үйлчилгээ

(а)Өргөдөл гаргагч нь радио-локацийн удирдлага, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд дараах шаардлагыг хангасан байна:

1/радио-локацийн удирдлага, үйлчилгээг ICAO-гийн Doc4444-д заасан шаардлагын дагуу үзүүлэх;

2/Хоёрдогч радио-локаторын кодчилол нь ICAO-гийн Агаарын навигацийн төлөвлөгөөнд заасан стандартад нийцэж байх;

3/радио-локацийн үйлчилгээ үзүүлэх район, бүс, хязгаарлалтыг үйлчилгээг ашиглах этгээдүүдэд зарлан мэдэгдсэн байх.

172.103.Нислэгийн онцгой нөхцөл ба онцгой тохиолдол

(а)Өргөдөл гаргагч нь аюулд орсон буюу аюул тулгарсан агаарын хөлөгт боломжтой бүх туслалцааг үзүүлэх, давуу эрх олгох журмыг тогтоосон байна.

(б)Өргөдөл гаргагч нь шаардлагатай тохиолдолд төөрсөн, үл танигдах нислэг, улсыг батлан хамгаалах салбарын зэвсэгт хүчинд албадан саатуулагдсан агаарын хөлөгт туслалцаа үзүүлэх журмыг тогтоосон байна.

(в)Онцгой тохиолдолд орсон агаарын хөлөг ба НХҮ хоорондын холбоонд Хүний хүчин зүйлийн нөлөөллийг харгалзан үзэх журамтай байна.

(г)Өргөдөл гаргагч нь агаарын хөлөг хууль бус халдлагад өртсөн байж болзошгүй болон өртсөн нөхцөлд ажиллах тусгай журамтай байна.

172.105.Осол сүйрлийн дараах үеийн ажиллагаа

(а)Өргөдөл гаргагч нь, осол сүйрлийн дараа авч хэрэгжүүлэх ажиллагааны талаар дор дурдсан журмыг тогтоосон байна:

1/осол сүйрэлд навигацийн аливаа тоног төхөөрөмж нөлөөлсөн эсэхийг нягтлан шалгах;

2/осол сүйрэл нь навигацийн ямар нэг тоног төхөөрөмжөөс тодорхой хэмжээгээр шалтгаалсан тохиолдолд дараах яаралтай арга хэмжээг авах:

2.1.тухайн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа болон ашиглахыг завдаж байгаа бусад агаарын хөлөгт анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;

2.2.тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус байгаа талаар ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллага, мэргэжилтэнд шуурхай мэдэгдэх.

3/хэвийн ашиглалт нь алдагдсан тухайн тоног төхөөрөмжийн ажиллагааг яаралтай зогсоолгох талаар арга хэмжээ авах;

4/ИНД-171-ийн дагуу гэрчилгээжсэн байгууллагаас зөвшөөрөл өгөгдөх хүртэл тухайн тоног төхөөрөмжийг ХНД-ээр үйлдэгдэх нислэгүүдийн хооронд аюулгүй зай бариулах зорилгоор ашиглахгүй байх.

172.107.Зөрчил

(а)Өргөдөл гаргагч нь зөрчлийг илтгэх, мэдээлэх талаар дараах журмыг тогтоосон байна:

1/зөрчлийн тухай илтгэл, мэдээлэл ажиллагааг ИНД-12-ын дагуу гүйцэтгэх;

2/тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагаа, ашиглалтын доголдлын талаар нисэх багаас ирүүлсэн мэдээллийг ИНД-171-ын дагуу гэрчилгээжсэн Агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллагад дамжуулах.

172.109.Бичлэг

(а)Өргөдөл гаргагч нь дараах зорилгод ашиглагдах бичлэгийг тодорхойлох, цуглуулах, индексжүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах, баримттай танилцах эрх олгох болон устгах журмыг тогтоосон байна:

1/НХҮ-ний ажиллагааг шалгах;

2/осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах ажиллагаанд дэмжлэг болох.

(б)Дор дурдсан зүйлийг бичлэгээр баримтжуулна:

1/телефон утсан холбооны яриа;

2/радио-холбооны яриа ба нэвтрүүлэг;

3/агаар-газрын тоон өгөгдлийн солилцоо;

4/радио-локаторын мэдээлэл;

5/нислэгийн үндсэн ба давтагдах төлөвлөгөө;

(в)Дор дурдсан зүйлийг цаасаар баримтжуулан хадгална:

1/стрип;

2/ээлжийн хуваарь;

3/ижил хугацаанд Цаг уурын ба Нисэхийн мэдээлэл хангалтын байгууллагад хадгалагддаггүй тохиолдолд, цаг агаарын болон агаарын навигацийн холбогдолтой нисэхийн мэдээ;

4/энэ дүрмийн 172.117-р зүйлд заасан чанарын дотоод хяналт шалгалт, дүгнэлтийн хуулбар, дүгнэлтэд шалгалт хийсэн тухай дэлгэрэнгүй тайлан, түүний мөрөөр залруулсан ажиллагаа, анхааруулгыг тус тус хавсаргасан байна.

(г)Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг цахим бичлэгээр баримтжуулах журмыг тогтоосон байна:

1/НХҮ-ний радио болон телефон утсан харилцаа;

2/богино долгионы радио-холбооны харилцаа;

3/хоёрдогч ба анхдагч радио-локатор, бодит ажиглалтын бусад системийн өгөгдөл;

4/нислэгийн хөдөлгөөний удирдлагыг шилжүүлэх, хүлээн авах харилцан зохицуулалт хийх тоног төхөөрөмжийн өгөгдөхүүн.

(д)Энэ зүйлийн (в) хэсэгт заасан цахим бичлэг нь дараах шаардлагуудыг хангасан байна:

1/бичлэгийн хугацаа ба UTC цагийн зөрүү 1 секундээс хэтрэхгүй байх, GPS, эсхүл өөр стандарт цагтай харьцуулан тохиргоо хийгдсэн байх;

2/бичлэг нь дуу болон дүрсийг үнэн зөв хуулбарласан байх;

(е)Өргөдөл гаргагч нь, 2 жилээс доошгүй хугацаагаар хадгалагдах ээлжийн хуваарь ба энэ дүрмийн 172.115-р зүйлийн (а) хэсгийн 1/ ба 2/-т заагдсан бичгэн илтгэлүүдээс бусад бичлэгийг бичигдсэн хугацаанаас нь хойш 30 хоногийн хугацаанд хадгална.

172.111.Ээлжийн ба ажлын байрны бүртгэл

(а)Өргөдөл гаргагчийн ажлын байр бүр ээлжийн бүртгэлтэй байх ба бүртгэлийн хуудсууд нь зөв дэс дарааллаар дугаарлагдсан байна.

(б)Энэ зүйлийн (а) хэсэгт заагдсан бүртгэлийг хөтлөх ажиллагаанд дараах шаардлагыг мөрдөнө:

1/ээлжийн бүртгэлийг ээлжийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж байгаа ээлжийн ахлагч буюу гүйцэтгэх албан тушаалтан хариуцах;

2/ээлжийн хугацаанд ажлын байранд хадгалагдах;

3/бүртгэл хийгдсэн хугацаа тэмдэглэгдэх;

4/бүртгэлийг дараагийн ээлжинд шилжүүлэхдээ бүртгэлийн үнэн зөвийг магадлан харилцан хүлээлцсэн тэмдэглэл хийж гарын үсэг зурсан байх;

5/бүртгэл нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

5.1.он сар өдөр, цаг хугацааны зөв дараалалтай, тосон бал, эсхүл бэхээр бичих:

5.2.баллаж давхардуулаагүй, гаргацтай:

5.3.алдаатай бичиглэлийг тэмдэглэл үйлдэн залруулах ба залруулга хийсэн этгээд гарын үсгээ зурсан.

6/бүртгэл хөтөлж эхэлсэн ба дууссан хугацааг тэмдэглэсэн байх;

7/бүртгэлийн дэвтрийг дууссан өдрөөс нь хойш 3 жилээс багагүй хугацаагаар хадгална.

(в)Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (а) хэсэгт заагдсан ээлжийн бүртгэлд тусгагдаагүй мэдээллийг бүртгэх ажлын байрны бүртгэлтэй байна.

1/ажлын байрны бүртгэлд дараах тэмдэглэлийг хийнэ:

1.1.ажлын байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн хугацаа;

1.2.тухайн ажлын байрнаас эрхлэн явуулсан үйлчилгээний төрөл;

1.3.ажил үйлчилгээ гүцэтгэсэн ажилтан.

2/ажлын байрны бүртгэлийг үйлдсэн өдрөөс хойш 30 хоногоос багагүй хугацаагаар хадгална.

172.113.Аюулгүй байдал, хамгаалалт

(а)Өргөдөл гаргагч нь, хөндлөнгийн хууль бус халдлагын улмаас үйл ажиллагаанд саатал, хохирол учрах, улмаар нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалыг багасгах үүднээс харуул хамгаалалтад тавигдах шаардлага, журмуудыг тусгасан НХҮБ-ын аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулан албажуулсан байна.

(б)Аюулгүй байдлын хөтөлбөрт дараах зүйлийг тусгана:

1/НХҮ-ний салбар, ажлын байранд зөвхөн эрх олгогдсон этгээд нэвтрэх;

2/ээлжинд ажиллаж байгаа ажилтныг гэмт халдлагаас хамгаалах зохицуулалт;

3/хөндлөнгийн хууль бус халдлага хийх оролдлогын үед хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт, горим;

4/НХҮ-ний салбарт хууль бусаар нэвтрэх, үйл ажиллагаанд нь саад хийх үйлдлийг илрүүлэх зорилгоор тогтмол хяналт тавих.

(в)Өргөдөл гаргагч нь харуул хамгаалалтын үүргийг хамгаалалтын байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэн тохиолдолд уг гэрээнд энэ зүйлийн (а), (б) хэсэгт заасан шаардлагыг тусгасан байна.

172.115.Үйлчилгээг зогсоох

(а)Өргөдөл гаргагч нь дараах журмыг тогтоосон байна:

1/нисэхийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж болзошгүй НХҮ-ний урьдчилан төлөвлөсөн аливаа саатал, түр зогсолтын талаар төлөвлөсөн хугацаанаасаа 30 хоногоос багагүй хугацааны өмнө ИНЕГ-т мэдэгдэх;

2/урьдчилан төлөвлөгдөөгүй гэнэтийн саатал, түр зогсолтыг шалгах, шалтгааныг тогтоох;

3/урьдчилан төлөвлөгдөөгүй гэнэтийн саатал, түр зогсолтын үеийн нөхцөл байдал, түүнээс шалтгаалан нисэхийн аюулгүй ажиллагаанд тулгарах сөрөг нөлөөллийн талаар ИНЕГ-т хуанлийн 48 цагийн дотор мэдээлэх.

(б)Энэ зүйлийн (а) хэсэгт заасан саатал, түр зогсолтод дараах зүйл багтана:

1/үйл ажиллагааг эхлэх хуваарьт хугацаанаас хойш 15 минутаас дээш хугацаагаар үйл ажиллагааг эхлүүлэх боломжгүй болох;

2/НХҮ-ний хэвийн ажиллагаанд 10 минутаас дээш хугацаагаар гэнэтийн саатал гарах;

3/үйл ажиллагааг дуусгах хуваарьт хугацаанаас 30 минут, түүнээс дээш хугацааны өмнө үйл ажиллагааг зогсоох.

172.117.Чанарын дотоод хяналт

(а)Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн шаардлагын биелэлтийг бататгах, түүнд хяналт тавих зорилгоор Чанарын дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлсэн байна.

(б)Чанарын дотоод хяналтын тогтолцоо нь дараахь зүйлийг агуулна:

1/радио болон телефон утсан холбооны бичлэг, зөрчил доголдлын мэдээлэл, ажилтан ба үйлчлүүлэгчийн мэдээллийг хавсаргасан чанарын үзүүлэлтүүдэд үндэслэн үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдал буюу дутагдал гарах шалтгааныг тогтоох журам;

2/илэрсэн дутагдлыг залруулах журам;

3/дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх журам;

4/дотоод аудит үзлэгийн хөтөлбөр;

5/энэ дүрмийн шаардлагын хэрэгжилтийн байдалд удирдлагын зүгээс хэрэгжүүлэх хяналтын журам.

(в) Энэ зүйлийн (б) хэсгийн 2/-т шаардсан журамд дараах зүйлийг тусгана:

1/дутагдлыг хэрхэн засаж залруулах;

2/авсан арга хэмжээ нь ямар үр дүнд хүрэх;

3/залруулах арга хэмжээний үр дүнд, энэ дүрмээр шаардсан журмуудад шаардлагатай нэмэлтүүдийг хэрхэн оруулах;

4/авсан арга хэмжээний үр дүнг удирдлагаас хэрхэн үнэлэх.

(г) Энэ зүйлийн (б) хэсгийн 3/-т заасан журамд дараах зүйлийг тусгана:

1/тулгарсан нөхцөл байдлыг хэрхэн залруулах;

2/авсан арга хэмжээ нь ямар үр дүнд хүрэх;

3/шаардлагатай нэмэлт журмуудыг хэрхэн боловсруулах болон нэмэлт өөрчлөлтийг хэрхэн оруулах;

4/авсан арга хэмжээний үр дүнг удирдлагаас хэрхэн үнэлэх.

(д)Чанарын дотоод хяналтын хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна:

1/үзлэг хийх давтамж ба салбар, нэгжийг заасан байх;

2/үзлэгт хамрагдах салбар, нэгжид шууд харъяалагддаггүй ажилтан үзлэгийг гүйцэтгэж байх;

3/ үзлэгийн тайланг үзлэг хийгдсэн салбарын удирдах болон дотоод хяналт хариуцсан албан тушаалтан, ажилтанд илтгэх;

4/үзлэгээр илрүүлсэн зөрчил дутагдлыг залруулах, давтагдахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргах ба авах арга хэмжээг тодорхойлон мэдэгдэх;

5/үзлэгийн дараа авч хэрэгжүүлсэн залруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих.

(е)Чанарын дотоод хяналт хариуцсан ажилтан нь байгууллагын удирдлагуудтай аюулгүй ажиллагаа, чанарын хяналтын асуудлаар шууд харьцах эрхтэй байна.

172.119. Байгууллагын үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь дараах мэдээллийг агуулсан Үйл ажиллагааны заавартай байх ба түүний хүчин төгөлдөр хувийг гэрчилгээжих өргөдлийн хамт ИНЕГ-т ирүүлнэ:

1/байгууллагын журам, зааврыг энэ дүрмийн шаардлагын дагуу боловсруулан албажуулсан бөгөөд түүнийг бүрэн хэрэгжүүлж, мөрддөг тухай тухайн байгууллагын удирдлагаас бичгээр гаргасан баталгаа;

2/энэ дүрмийн 172.51-р зүйлийн (а) хэсгийн 1/, 2/-т заасан удирдах ба гүйцэтгэх албан тушаалтнуудын нэрс, албан тушаал;

3/энэ дүрмийн 172.51-р зүйлийн (а) хэсгийн 2/, 3/-т заасан гүйцэтгэх албан тушаалтнууд, ажилтнуудын албан тушаал/ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, байгууллагыг төлөөлөх эрх, ИНЕГ-тай шууд харилцах чиглэл;

4/энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т заасан гүйцэтгэх албан тушаалтнуудын харилцан ажиллах дэг горимыг энэ зүйлийн (а) хэсгийн 5.1-д заасан салбар, нэгж, бүрээр харуулсан бүтэц, зохион байгуулалтын бүдүүвч;

5/нэгээс дээш нэгжээс НХҮ эрхэлж буй тохиолдолд дараах мэдээллийг агуулсан хүснэгт:

5.1.НХҮ-ний нэгжүүдийн байршил, нэр;

5.2.хариуцах агаарын зай, аэродром;

5.3.эрхлэх үйлчилгээ.

6/өргөдөл гаргагчийн салбар, нэгж тус бүрийн орон тоо, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн хангалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

7/ үйл ажиллагааны горим, ажилтнуудын мэргэжлийн төвшин, бэлтгэл нь энэ дүрмийн 172.51-р зүйлийн (в), (г) -гийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлсон мэдээлэл;

8/НХҮ-ний мэргэжилтэн, ажилтнуудын сургалт, дадлага нь энэ дүрмийн 172.53-р зүйлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг бататгасан мэдээлэл;

9/НХҮ-нд ашиглагдаж байгаа дэлгэцийн систем нь энэ дүрмийн 172.55-р зүйлийн (б) хэсгийн 5.1 ба 172.55-р зүйлийн (в) хэсгийн 2.1-д заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг бататгасан мэдээлэл;

10/энэ дүрмийн 172.57-р зүйлд заасан үйл ажиллагааны цагийн хуваарь, үйлчилгээний төрөл;

11/ энэ дүрмийн 172.59-р зүйлд заасан, ээлж хүлээлцэх үйл ажиллгааны талаарх мэдээлэл, журам;

12/ энэ дүрмийн 172.61-р зүйлд заасан бичиг баримтын бүрдэлтийн баталгаа, хяналт ашиглалтын бүдүүвч;

13/ энэ дүрмийн 172.63-р зүйлд заасан нөөц төлөвлөгөө;

14/ энэ дүрэмд заасан, дараах журмуудыг агуулсан Үйл ажиллагааны журам:

14.1 харилцан ажиллагааны зохицуулалтын журам;

14.2 тоног төхөөрөмжийн ажиллагааны горим, ашиглалтын байдлыг мэдээлэх журам;

14.3 нислэгийн ерөнхий мэдээллийн журам;

14.4 цаг агаарын мэдээ дамжуулах журам;

14.5 бүсийн болон ойртолтын НХУ-ын журам:

14.6 аэродромын НХУ-ын журам;

14.7 НХУ-ын хариуцлагын журам;

14.8 давуу эрх олгох журам;

14.9 НХУ-ын зөвшөөрлийн журам:

14.10 Нислэгийн цуваачлал, зайчлалын журам;

14.11 НХУ-ын зөвшөөрлөөс гажих журам;

14.12 нислэгийн мэдээллийн үйлчилгээний журам;

14.13 аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээний журам;

14.14 аюулын дохио, мэдээллийн үйлчилгээний журам;

14.15 нислэгийн төлөвлөгөө хүлээн авах, дамжуулах журам;

14.16 цаг, хугацааны нэгжийн журам;

14.17 нислэгийн өндрийн тохируулгын журам;

14.18 радио-холбооны журам;

14.19 радио-локацийн үйлчилгээний журам;

14.20 нислэгийн онцгой тохиолдол, онцгой нөхцөлийн үеийн ажиллагааны журам:

14.21 нислэг-техникийн осол, зөрчлийн дараа авч хэрэгжүүлэх арга хэмжээний журам;

14.22 баримтжуулалт, бичлэгийн журам;

14.23 нислэгийн хөдөлгөөн, ээлжийн бүртгэл, ажлын байрны бүртгэлийн журам.

15/энэ дүрмийн 172.151-р зүйлд заасан Аюулгүй ажиллагааны хөтөлбөр, түүнд холбогдох журам, заавар

16/энэ дүрмийн 172.153-р зүйлд заасан Хүний хүчин зүйлийн хөтөлбөр;

17/байгууллагын чанарын дотоод хяналтын журам, хөтөлбөр, төлөвлөгөө;

18/үйлчилгээг зогсоох үйл ажиллагааны журам;

19/үйл ажиллагааны хяналт, өөрчлөлт оруулах журам.

В.БҮЛЭГ.ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

172.151.Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо

(а)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигч нь Аюулгүй ажиллагааны хөтөлбөртэй байна.

(б)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигч нь Аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бүрдүүлсэн байх ба энэ тогтолцоонд дараах зүйлийг хамруулна:

1/аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа алдаа, доголдол, үйл ажиллагааг илрүүлэх;

2/аюулгүй ажиллагааг хангуулах, шаардлагатай төвшинд хадгалах арга хэмжээг авах;

3/аюулгүй ажиллагааны хангалтын төвшинд тогтмол үнэлгээ хийх, үзлэг шалгалт хийх, хяналт тавих;

4/аюулгүй ажиллагааны хангалтын төвшинг цаашид нэмэгдүүлэх.

(в)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигч нь аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх боловсон хүчин, шаардагдах бусад нөөцийг бүрдүүлсэн байна.

(г)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигчийн Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо нь үйлчилгээ эрхлэгч байгууллагын хүрээн дэх аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагын хуваарилалт, уялдаа холбоог нарийн заасан байх ба удирдах албан тушаалтны аюулгүй ажиллагааны хариуцлагыг онцлон тодорхой тусгасан байна.

(д)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигч нь Аюулгүй ажиллагааны удирдлагын заавар, гарын авлагыг боловсруулан албажуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байна.

(е)Өргөдөл гаргагч бюу гэрчилгээ эзэмшигчийн Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо нь аливаа эрсдлийг урьдчилан тооцох зарчимд тулгуурлагдсан байна.

(ж)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд зайчлалын багасгасан минимум, агаарын хөлгийн навигацийн чадавхид тулгуурласан НХҮ-ний шинэ аргачилал нэвтрүүлэх, агаарын зайн зохион байгуулалтыг өөрчлөх, үйл ажиллагааны шинэ журам тогтоох зэрэг аюулгүй ажиллагаанд нөлөөлөхүйц зарчмын өөрчлөлтүүд хийх тохиолдолд дараах арга хэмжээг урьдчилан авах журамтай байна:

1/хэрэгжүүлэх арга хэмжээ нь аюулгүй ажиллагааны хүлээн

зөвшөөрөгдсөн хангалтад сөрөг нөлөөлөл гарах эсэхэд үнэлгээ хийх;

2/НХҮ хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдсэн байх.

(з)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигч нь НХҮ-ний зохион байгуулалт, үйл ажиллагаанд хийгдсэн аливаа өөрчлөлт, шинэчлэлтийн дараа аюулгүй ажиллагааны хангалтын төвшин хэрхэн хадгалагдаж байгаа болон эерэг сөрөг ямар өөрчлөлт гарч байгааг хянах хяналт баталгаажуулалтын журмыг тогтоосон байна.

(и)Өргөдөл гаргагч буюу гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (г), (д), (е) хэсгүүдэд заасан үйл ажиллагаа арга хэмжээ нь урьдчилан тогтоож тодорхойлсон аюулгүй ажиллагааны үзүүлэлт, аюулгүй ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг тодотгох журмыг тогтоосон байна.

172.153.Хүний хүчин зүйл

(а)Өргөдөл гаргагч нь НХҮ-ний Хүний хүчин зүйлийн бодлого, хөтөлбөртэй байна. 172.155. Үйл ажиллагааны журам

(а)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь үйлчилгээ эрхлэх салбар тус бүрийн үйл ажиллагааны журамтай байна.

(б) Нэг буюу түүнээс дээш байршлаас, НХҮ-ний нэгээс дээш төрлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь тухайн салбар, нэгж бүрийн онцлогийг харгалзан үйл ажиллагааны журамдаа нэмэлт тодотгол, зааврыг хавсаргаж болно.

172.157.Туршилтын зөвшөөрөл

(а)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор гаргасан хүсэлтийг үндэслэн ИНЕГ нь, дараах туршилтыг гүйцэтгэх зөвшөөрлийг олгож болно:

1/бодит ажиглалтын систем, НХҮ-ний шинэ техник технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтын туршилт;

2/нислэгийн шинэ хэвшмэл үг хэллэгийг хэрэглэх туршилт;

3/нислэгийн цуваачлал, зайчлалын туршилт.

(б) Энэ зүйлийн (а)-д заасан туршилтын хугацаа нь 3 сараас дээшгүй байх ба НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс хугацааг сунгах хүсэлт тавьсан тохиолдолд зөвшөөрлийг дахин 3 сарын хугацаагаар сунгаж болно.

(в) ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл туршилтыг хугацаанаас нь өмнө зогсооно.

172.159.Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл олгохоос татгалзах

(а)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дор дурдсанаас бусад тохиолдолд үйлчилгээний төлбөрийг хийгээгүй шалтгаанаар агаарын хөлөгт НХУ-ын зөвшөөрөл олгохоос татгалзахыг хориглоно:

1/агаарын хөлөг газарт байрлаж байгаа бол;

2/зөвшөөрөл нь агаарын хөлөг маневрлах талбайд нэвтрэх зөвшөөрөл бол.

(б)Агаарын хөлөгт, маневрлах талбайд нэвтрэх зөвшөөрөл нэгэнт олгогдсон тохиолдолд нисэхийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор уг агаарын хөлгийг НХҮ-гээр хангана.

172.161.Ил харааны нислэгийг хориглох

(а)Аэродромын ба ойртолтын НХУ эрхэлж буй НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь нисэхийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл аэродромын болон ойртолтын НХУ-ын бүсэд ИХНД-ээр нислэг үйлдэхийг хориглох эрхтэй.

172.163.Гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулалтын өөрчлөлт

(а)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах үндсэн шаардлагуудыг биелүүлнэ:

1/үйл ажиллагааны зааврынхаа хүчин төгөлдөр хувийг шаардлагатай салбар нэгжийн ажлын байранд байнга хадгалах;

2/үйл ажиллагааны заавар, эрхлэх үйлчилгээний жагсаалтад тусгагдсан үйлчилгээний заавар журмуудыг мөрдөж ажиллах;

3/эрхлэх үйлчилгээний жагсаалтад дурдсан гүйцэтгэх ажилтнуудад тэдний мөрдвөл зохих журам зааврыг хуваарилах;

4/байгууллагын хаяг, телефон утас, факсын дугаар зэрэг харилцах хаягт оруулсан өөрчлөлтийн талаар ИНЕГ-т нэн даруй мэдэгдэх.

(б)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны заавар болон эрхлэх үйлчилгээнийхээ жагсаалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж байх үүрэгтэй.

(в)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь, Үйл ажиллагааны заавар болон эрхлэх үйлчилгээнийхээ жагсаалтад өөрчлөлт оруулахдаа өөрчлөлт нь энэ дүрэм, байгууллагын дотоод журмын шаардлагыг хангаж байхыг хариуцна.

(г)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа оруулах өөрчлөлтийн хуулбарыг, нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс 15 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлсэн байна.

(д)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь дараах өөрчлөлтийг хийхийн өмнө ИНЕГ-т урьдчилан мэдэгдэж зөвшилцсөн байна:

1/байгууллагын удирдлагад өөрчлөлт орох;

2/удирдах албан тушаалтнуудын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох;

3/эрхлэх үйлчилгээний жагсаалтад өөрчлөлт орох;

4/НХҮ-ний үйл ажиллагаанд, хөрш зэргэлдээх улсын НХҮ-нд нөлөөлөхүйц өөрчлөлт орох.

(е)Энэ зүйлийн (г)-д заасан өөрчлөлтийг хийх, эсхүл тэдгээрийг мөрдөх нөхцөлийг ИНЕГ-аас тодорхойлж болно.

(ж)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас энэ зүйлийн (д) хэсэгт заасны дагуу тогтоосон нөхцөлийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

(з)Энэ зүйлийн дагуу хийгдэх өөрчлөлтүүдийн улмаас гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар байвал НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь уг гэрчилгээг ИНЕГ-т нэн даруй өгнө.

(и)Нисэхийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс ИНЕГ-аас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь Үйл ажиллагааны заавартаа өөрчлөлт оруулах үүрэгтэй.

172.165.Үйлчилгээг цуцлах ба шилжүүлэх

(а)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоох тухай хүсэлтээ холбогдох тайлбарын хамт үйл ажиллагаагаа зогсоохоор товлосон хугацаанаас 90 хоногийн өмнө ИНЕГ-т өгнө.

(б)НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь үйлчилгээний цагийн хуваарийг хорогдуулах хүсэлтээ холбогдох үндэслэлийг тодотгосон тайлбар, шинэ хуваарийн төслийн хамт ИНЕГ-т өгнө.

(в)Үйлчилгээний эрхээ өөр этгээдэд шилжүүлж буй НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигч нь хариуцлага шилжүүлэх ажиллагаанд саад учруулах, хориг тавихыг хориглоно.

 

----- х -----

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-172

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ

 

ГАРЧИГ

 

А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

172.1.Зорилго

172.3.Тодорхойлолт

172.5.Үндсэн шаардлага

172.7.Өргөдөл гаргах

172.9.Гэрчилгээ олгох

172.11.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний төрөл

172.13.Гэрчилгээний хугацаа

172.15.Гэрчилгээний хугацааг сунгах

172.17.Дүрмийн шаардлагаас чөлөөлөх

Б БҮЛЭГ.ГЭРЧИЛГЭЭЖИЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

172.51.Боловсон хүчинд тавигдах шаардлага

172.53.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны сургалт, дадлагад тавигдах шаардлага

172.55.Ажлын байранд тавигдах шаардлага

172.57.Үйлчилгээ тогтоох ба хариуцлага шилжүүлэх

172.59.Ээлж хүлээлцэх

172.61.Бичиг баримтын бүрдүүлэлт, хөтлөлт, хадгалалт

172.63.Нөөц төлөвлөгөө

172.65.Харилцан ажиллагааны зохицуулалтад тавигдах шаардлага

172.67.Тоног төхөөрөмжийн ажиллагааны илтгэл

172.69.Нислэгийн ерөнхий мэдээлэл

172.71.Цаг агаарын мэдээ

172.73.Бүсийн ба ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлага

172.75.Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлага

172.77.Хариуцлага

172.79.Давуу эрх олгох

172.81.Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл

172.83.Нислэгийн цуваа

172.85.Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрлөөс гажих

172.87.Нислэгийн мэдээллийн үйлчилгээ

172.89.Аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ

172.91.Аюулын дохио, мэдээллийн үйлчилгээ

172.93.Нислэгийн төлөвлөгөө

172.95.Цаг

172.97.Өндрийн хэрэглэлийн даралтын тохируулга

172.99.Радио холбоо ба телефон утсан харилцааны журам

172.101.Радио-локацийн үйлчилгээ

172.103.Нислэгийн онцгой нөхцөл ба онцгой тохиолдол

172.105.Осол сүйрлийн дараах үеийн ажиллагаа

172.107.Зөрчил

172.109.Бичлэг

172.111.Ээлжийн ба ажлын байрны бүртгэл

172.113.Аюулгүй байдал, хамгаалалт

172.115.Үйлчилгээг зогсоох

172.117.Чанарын дотоод хяналт

172.119.Байгууллагын үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага

В БҮЛЭГ.ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

172.151.Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо

172.153.Хүний хүчин зүйл

172.155.Үйл ажиллагааны журам

172.157.Туршилтын зөвшөөрөл

172.159.Нислэгийн хөдөлгөөний удирдлагын зөвшөөрөл олгохоос татгалзах

172.161.Ил харааны нислэгийг хориглох

172.163.Гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулалтын өөрчлөлт

172.165.Үйлчилгээг цуцлах ба шилжүүлэх