- Нүүр
- Сайдын тушаал
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МЭРГЭШСЭН ЖОЛООЧ БЭЛТГЭХ, МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны 161/229 дүгээр хамтарсан тушаалын
нэгдүгээр хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МЭРГЭШСЭН ЖОЛООЧ БЭЛТГЭХ, МЭРГЭШИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын зорилго, хөтөлбөр нь иргэний авъяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёлыг төлөвшүүлэн доор дурдсан тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодож холбогдох тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг эрхлэх мэргэжлийн үнэмлэх эзэмших нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
а/ "В" /"ВЕ"/ ангиллын мэргэшсэн жолооч - суудлын автомашин, жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай автомашин, бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашин /750 кг-аас дээш жинтэй чиргүүлтэй/ жолоодож зорчигч тээврийн болон улс хоорондын ачаа, аюултай ачаа, овор ихтэй, урт хүнд ачаанаас бусад ачаа тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ.
б/ "С" /"СЕ"/ ангиллын мэргэшсэн жолооч - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин /5 тонноос дээш даацтай чиргүүлтэй/ жолоодож улс хоорондын ачаа, аюултай ачаа, овор ихтэй, урт хүнд ачаанаас бусад ачаа тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ.
в/ "D" /"DЕ"/ ангиллын мэргэшсэн жолооч - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автотээврийн хэрэгсэл /750 кг-аас дээш жинтэй чиргүүлтэй/ жолоодож улс хоорондын зорчигч болон жуулчин тээврээс бусад зорчигч тээврийн /троллейбус орохгүй/ ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ.
г/ Зохих ангилалтай мэргэшсэн жолооч нь аюултай ачаа болон овор ихтэй, урт хүнд ачаа тээвэр, улс хоорондын ачаа, зорчигч тээвэр, жуулчин тээвэр болон троллейбусаар зорчигч тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэх чиглэлээр мэргэшил дээшлүүлнэ.
Мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалт нь хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй, техникийн мэдлэг-засвар үйлчилгээ, жолоодлого-үйлдвэрлэлийн дадлага гэсэн үндсэн хэсгээс тогтоно.
Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ хичээлийн сургалт нь танхимд болон дадлага ажлын гэсэн 2 хэлбэрээр, жолоодлого-үйлдвэрлэлийн дадлагын хичээлийн сургалт нь тусгайлан бэлтгэсэн талбай /автодром/-н жолоодлогын дадлага болон үйлдвэрлэлийн дадлага гэсэн 2 хэлбэрээр хийгдэнэ. Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ хичээлийн дадлагыг үйлдвэрлэлийн дадлагатай хамт эрх бүхий сургалтын байгууллагаас сургалт-үйлдвэрлэл, дадлагын бааз болгон ажиллуулахаар хамтран ажиллах гэрээ байгуулсан тухайн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага дээр хийнэ.
I. "ХУУЛЬ ТОГТООМЖ-ТЭЭВЭРЛЭЛТИЙН АРГА ЗҮЙ" ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
№
|
Хичээлийн сэдэв
|
Хичээлийн сэдвийн агуулга
|
Мэргэшсэн жолоочийн сургалт
|
Мэргэшил дээшлүүлэх сургалтанд нэмж судлах хичээлийн цаг
|
|||
В /ВE/, C /CE/, D /DE/
ангиллын мэргэшсэн жолоочийн сургалтанд судлах хичээлийн цаг
|
Жуулчин тээвэр
|
Улс хоорондын зорчигч /жуулчин/ тээвэр
|
Улс хоорондын ачаа тээвэр
|
Аюултай ачаа болон овор ихтэй, урт хүнд ачаа тээвэр
|
|||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
1. Тээвэрлэлтийн гэрээ
|
4
|
-
|
-
|
2
|
2
|
||
1.1
|
Тээвэрлэлтийн гэрээний төрлүүд, түүнтэй холбоотой үүрэг хариуцлага, хууль зүйн хүчинтэй гэрээ байгуулах
|
Тээвэрлэлтийн гэрээний төрөл, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд үүсэх харилцаа, үүрэг хариуцлага
Холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр болон үндэсний хууль тогтоомжийн үндсэн нөхцөл шаардлага, тэдгээрийг тээвэрлэлтийн гэрээ байгуулахад ашиглах
Тодорхой төрлийн тээвэрлэлтийн гэрээ байгуулах чадвар эзэмшүүлэх
Ачаа тээвэрлэлттэй холбогдсон гэрээний төрлүүд /ачаа тээвэрлэхэд нөлөөлөх худалдааны гэрээнүүд, хамтран ажиллах гэрээ, ачааны ерөнхий нөхцөл, олон улсын тээврийн гэрээ г.м/-ийн талаар ойлголт өгөх
|
|
-
|
-
|
1
|
1
|
1.2
|
Гэнэтийн осол болон учирч болох бусад тохиолдлын улмаас зорчигч, ачаа, тээшинд гэмтэл учирсан эсхүл ачаа, тээш алдагдсан, хугацаа хожимдсон зэрэг тохиолдолд үүсэх нөхцөл байдал
|
Тээвэрлэлтийн хугацаа хожимдох болон тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй тохиолдлууд нь гэрээний үүрэг, хариуцлагад хэрхэн нөлөөлөхийг тооцох
Тээвэрлэлтийн явцад зорчигч, ачаа тээш, гэмтэх, алдагдах, тогтоосон хугацаа хожимдсноос болж учирсан хохиролд гаргах нэхэмжлэл, даатгал, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хооронд үүсэх зөрчил, зөрчлийг эвлэрэн зохицох байдлаар шийдвэрлэх, зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлэх зэрэг асуудлууд
|
|
-
|
-
|
1
|
1
|
2. Хөдөлмөрийн болон Нийгмийн хамгааллын харилцаа
|
4
|
-
|
-
|
-
|
-
|
||
2.1
|
Автотээврийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, зэрэглэлээс хамаарсан хөдөлмөрийн гэрээ байгуулах
|
Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор тогтоосон үндсэн нөхцөлүүд: Хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, талуудын хүлээх үүрэг хариуцлага, ажиллах нөхцөл, ажилтны хөдөлмөрийг үнэлэх, цалин хөлс, шагнал урамшуулал, ээлжийн амралт, чөлөө олгох, тэтгэврийн эрх, ажлын шаардлагын дагуу өөр ажилд шилжүүлэх, түр ажил эрхлэлт, гэрээний зөрчил, гэрээг цуцлах зэрэг асуудал
|
|
-
|
-
|
-
|
-
|
2.2
|
Ажил олгогчийн нийгмийн хамгааллын талаар хүлээх үүрэг, хариуцлага, автотээврийн салбарын нийгмийн байгууллагууд
|
Нийгмийн хамгааллын хууль тогтоомжоор тогтоосон үндсэн нөхцөлүүд: Ажил олгогчийн болон ажилтны эрх, үүрэг, хариуцлага, эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ялгаварлах үзэл, өвчтэй болон тахир дутуугийн тэтгэмж, жирэмсний амралтын болон хүүхэд асрамжилсны тэтгэмж, эмнэлгийн чөлөө, хөдөлмөрийн маргаан болон хууль бусаар ажлаас халах асуудал түүнийг шийдвэрлэх зэрэг нийгмийн хамгааллын асуудлууд
Нийгмийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаа, үүрэг, хариуцлага, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын эрх ашгийг хамгаалах бусад байгууллагын талаар
|
|
-
|
-
|
-
|
-
|
2.3
|
Жолоочийн ажил, амралтын горим, олон улсад мөрддөг
ЕЕС №3820/85 болон ЕЕС №3821/85 удирдамжийн нөхцөлүүд, тэдгээрийг практикт ашиглах
|
Жолоочийн ажил, амралтын горим
Олон улсад мөрддөг 3820/85 удирдамжийн дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах, жолоодлого хийх хугацааны хязгаар, завсарлага, өдрийн болон долоо хоногийн амралт, тавигдах шаардлага, бусад нөхцлүүд
3821/85 удирдамжийн дагуу ажлын цагийн бүртгэл хийх, тоног төхөөрөмж ашиглах, бичлэгүүд, хяналтын диаграммын систем, тахографын бүртгэлийг унших, тайлбарлах
|
|
-
|
-
|
-
|
-
|
3. Татвар, даатгал, төлбөр хураамж
|
4
|
-
|
2
|
2
|
-
|
||
3.1
|
Автотээврийн хэрэгслийн албан татвар, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн татвар, орлогын албан татвар
|
Автотээврийн хэрэгслийн албан татвар, НӨТ-тай холбогдсон хууль тогтоомжийн үндсэн нөхцөлүүд: Автотээврийн хэрэгслийн татвар, түүнийг тооцоолох арга, тусгай зориулалтын автотээврийн хэрэгсэлтэй холбогдолтой татварын нөхцөлүүд
Компанийн болон хүн амын орлогын албан татварын хууль тогтоомжийн үндсэн нөхцөлүүд: Компани болон хувь хүний орлогын татвар, үндэслэл, давхар татвар зэрэг асуудал
|
|
-
|
-
|
-
|
-
|
3.2
|
Автотээврийн салбар дахь даатгалын төрлүүд, үүрэг хариуцлага, баталгаа
|
Даатгалтай холбогдсон хууль тогтоомжийн үндсэн нөхцөлүүд: Даатгал, даатгалын зарчим, албан ёсны болон болзошгүй тохиолдлоос хамгаалах даатгалын төрлүүд /хариуцлагын, гэнэтийн ослын, гэмтэл бэртлийн, амь даатгал, амьгүй юмс буюу ачаа барааны даатгал/, үүрэг, хариуцлага, баталгаа, түүнийг хүчингүй болгох шалтгаан, өмч хөрөнгө гэмтэж, алдагдсантай холбоотой хохирлын үр дагавар
|
|
-
|
-
|
-
|
-
|
Улс хоорондын тээвэрлэлтийн даатгалын тухай
|
-
|
-
|
1
|
1
|
-
|
||
3.3
|
Автотээвэрлэлттэй холбогдсон төлбөр, хураамж
|
Тээвэрлэлттэй холбогдсон төлбөр, хураамж /автозам, гүүр, түүний хиймэл байгууламж зэрэг дэд бүтэц, техник хэрэгсэл, ашигласны төлбөр, хураамж болон бусад/-тай холбогдсон хууль тогтоомжийн үндсэн нөхцөл, төлбөр хураамжийн хэмжээ
|
|
-
|
-
|
-
|
-
|
Улс хоорондын тээвэрлэлттэй холбогдсон төлбөр, хураамж /автозам, гүүр, түүний хиймэл байгууламж зэрэг дэд бүтэц, техник хэрэгсэл, ашигласны төлбөр, хураамж болон бусад/-ийн талаарх холбогдох ОУ-ын гэрээ, хэлэлцээрийн нөхцөл
|
-
|
-
|
1
|
1
|
-
|
||
4. Санхүүгийн менежмент, зах зээлд гарах
|
4
|
-
|
2
|
2
|
2
|
||
4.1
|
Тээвэрлэлтийн өртөг, зардлын бүтэц, тээвэрлэлтийн үр ашгийг тооцох, тээвэрлэлтийн үнэ, хөлс тогтоох, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээний нэхэмжлэл
|
Тээвэрлэлтийн өртөг, зардлын бүтэц, тээвэрлэлтийн үр ашгийг тооцох
Бодит зардлыг тооцон ачаа, зорчигч тээврийн үнэ, тарифыг тогтоох
Эрх бүхий байгууллагаас баталсан автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх жишиг тариф, түүнийг үндэслэн зорчигч тээврийн тарифыг тогтоох, ачааны төрөл, зэргээс хамааруулан ачаа тээврийн үнэ, тариф тогтоох
|
|
-
|
-
|
-
|
-
|
Тээвэрлэлтийн үйлчилгээний нэхэмжлэлийн төрөл, ашиглах арга, үнэ хөлс, захиалга, тооцооны баримт
|
2
Зөвхөн В, С ангилалд үзнэ
|
-
|
-
|
-
|
-
|
||
4.2
|
Зах зээлийн үеийн тээврийн бизнесийн байгууллагын хэлбэрүүд, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэх тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ
|
Тээврийн бизнесийн байгууллагын хэлбэрүүд /тээврийн, тээвэр зуучийн байгууллага болон стратегийн хамтрагч, агент зэрэг тээвэрлэлтийн туслах байгууллагууд/, тээврийн бизнесийн байгууллагыг үүсгэн байгуулах нөхцөл, хууль эрх зүйн орчин, нөхцөл
Тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэх тээвэрлэлтийн ажил үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олгох хууль тогтоомжийн нөхцөл шаардлага, тээвэрлэлтийн гэрээний үүрэг, хариуцлага
|
|
-
|
-
|
-
|
-
|
4.3
|
Тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах төрөл бүрийн бичиг баримтууд, тэдгээрийг бүрдүүлэх, ашиглах
|
Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шаардагдах бичиг баримт, тэдгээрийг бүрдүүлэх, үнэн зөв бөглөх, хууль ёсны эсэхийг батлах, аюултай ачаа, овор ихтэй, урт, хүнд ачаа ба амархан мууддаг ачаа зэрэг хэвийн бус ачааны бичиг баримт, заавар болон автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний бүртгэл, даатгалын бичиг зэрэг бичиг баримтууд
|
|
-
|
1
|
1
|
2
|
Гаалийн бичиг баримт, олон улсын тээвэрлэлттэй холбоотой зөвшөөрөл, бусад холбогдох бичиг баримтууд
|
-
|
-
|
1
|
1
|
-
|
||
4.4
|
Зам тээвэр дэх цахилгаан өгөгдөл дамжуулах ажиллагаа, тээврийн төрлүүдийн оролцоотой холимог тээвэрлэлт
|
Зам тээврийн байгууллагын цахилгаан өгөгдлийн дамжуулалт түүнийг тодорхойлох, ашиглах. Үүнд: GPS-ийн систем, интернет болон үүрэн телефоны технологи зэрэг бусад орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан өгөгдөл солилцох
|
|
-
|
-
|
-
|
-
|
Автозам, төмөр замын холимог тээвэрлэлт, тээвэрлэлтэнд контейнер ашиглах, тээврийн логистикийн асуудал зэрэг
|
2
Зөвхөн C ангилалд үзнэ.
|
-
|
-
|
-
|
-
|
||
5. Автотээврийн салбарын олон улсын холбогдох конвенци, гэрээ, хэлэлцээр болон үндэсний хууль, дүрэм, журам тээвэрлэлтийн болон техникийн стандартууд
|
24
|
2
|
6
|
10
|
4
|
||
5.1
|
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тээвэрлэлт гүйцэтгэх
|
Тээвэрлэлтийн ангилал, зохицуулалт, тээвэрлэлт гүйцэтгэх, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
|
|
-
|
-
|
-
|
-
|
5.2
|
Олон улсын холбогдох конвенци, гэрээ, хэлэлцээрийн дагуу тээвэрлэлт гүйцэтгэх
|
Олон улсын холбогдох конвенци, гэрээ, хэлэлцээрийн тухай ойлголт, тэдгээрийн дагуу тээвэрлэлт гүйцэтгэх үндсэн нөхцөл
|
-
|
-
|
4
|
4
|
-
|
ТИР системийг ашиглан тээвэрлэлт гүйцэтгэх /Т баримт, ТИР карнетийн үйлчлэх хүрээ, түүнийг ашиглах ба үүрэг хариуцлага, ТИР карнетийг ашиглаж хил, гаалиар нэвтрэх, гаалийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын талаар/
|
-
|
-
|
-
|
2
|
-
|
||
5.3
|
Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага
|
Монгол Улсын болон хөрш орнуудын стандартаар тогтоосон автотээврийн хэрэгслийн овор хэмжээ ба жин болон техникийн бусад шаардлагууд, ачааны хэмжээ, жинг тооцоолох арга
|
|
-
|
-
|
-
|
-
|
5.4
|
Автотээврийн хэрэгсэл болон түүний нэмэгдэл тоног, төхөөрөмжид тогтмол хийх техникийн үйлчилгээ, засварын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх
|
Автотээврийн хэрэгсэл, түүний нэмэгдэл тоног, төхөөрөмжийн үечилсэн үзлэг, засвар үйлчилгээ хийхтэй холбогдсон стандарт, горим, зааврын талаар ойлголт өгөх. Үүнд: урьдчилан сэргийлэх үйлчилгээний арга хэмжээний ач холбогдол, засвар, үйлчилгээг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээний ажилд байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, засвар, үйлчилгээний бүртгэл зэрэг асуудлууд
|
|
-
|
-
|
-
|
-
|
5.5
|
Автотээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг оношлогоо, зөвшөөрөлтэй холбогдсон асуудал
|
Автотээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, оношлогоотой холбогдсон хууль тогтоомжийн нөхцлийг тодорхойлж ашиглах. Үүнд: автотээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг оношлогоо, автотээврийн хэрэгслийг ашиглах /замын хөдөлгөөнд оролцох/ зөвшөөрөл зэрэг асуудлууд
|
|
-
|
-
|
-
|
-
|
5.6
|
Тээвэрлэлтийн тухайн ажил, үйлчилгээнд тохирсон автотээврийн хэрэгслийг сонгох
|
Тухайн төрлийн тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор тодорхой зориулалтын автотээврийн хэрэгсэл, түүнийг тодорхойлох хүчин зүйлүүдийг ашиглаж сонголт хийх
Ачаа тээвэрт ачааны шинж чанар, овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, тээвэрлэлтэд тавих шаардлага, тоо хэмжээ зэргээс хамааруулж тухайн төрөл, ангиллын ачаанд тохирсон хөдлөх бүрэлдэхүүний зориулалт, төрлийг сонгох
|
|
-
|
-
|
-
|
-
|
5.7
|
Зорчигч /жуулчин/ тээвэр, тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагууд
|
Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтын талаар ойлголт өгөх. Үүнд: Зорчигч /жуулчин/ тээвэрлэлт, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчид тавих нөхцөл, шаардлагууд, автотээврийн хэрэгсэлд болон жолоочид тавих нэмэгдэл шаардлага, зорчигчийн аюулгүй байдал, ачаа тээшний бүрэн бүтэн байдал, түүнд тавих хяналт, үүрэг хариуцлага зэрэг асуудлууд
Олон улсын зорчигч /жуулчин/ тээвэрлэлтийг зохицуулах хууль зүйн үндсэн нөхцөл, шаардлагыг тодорхойлж ашиглах
|
B ангилалд-2 цаг,
D ангилалд- 4 цаг
үзнэ.
|
2
|
2
|
-
|
-
|
5.8
|
Ачаа тээвэрлэлт, ачааны төрөл, ангилал, тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагууд
|
Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтын талаар ойлголт өгөх. Үүнд: Ачаа тээвэрлэлтэнд болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгчид тавих нөхцөл, шаардлагууд, автотээврийн хэрэгсэлд тавих нэмэгдэл шаардлага, ачаа, ачааны төрөл, ангилал, ачаа тээвэрлэх арга хэлбэр, онцлог, ачааг ачих, бэхлэх, тээвэрлэх, буулгах үеийн аюулгүй ажиллагаа зэрэг асуудлууд.
Автозамаар ачаа тээвэрлэх олон улсын гэрээний тухай конвенцийн үндсэн нөхцөл, шаардлагууд
|
2
Зөвхөн B, С ангилалд үзнэ.
|
-
|
-
|
2
|
-
|
5.9
|
Аюултай ачаа тээвэрлэх
|
Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтын талаар ойлголт өгөх. Үүнд: Аюултай ачаа тээвэрлэлтэнд болон тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, автотээврийн хэрэгсэл, жолоочид тавигдах нэмэгдэл нөхцөл, шаардлагууд, аюултай ачааны төрөл, ангилал, аюултай ачаа тээвэрлэх арга хэлбэр, онцлог, аюултай ачаа ачих, бэхлэх, тээвэрлэх, буулгах үеийн аюулгүй ажиллагаа зэрэг асуудлууд
Аюултай ачаа болон аюултай хог, хаягдлыг тээвэрлэх 94/55/ЕС удирдамж, аюултай ачаа тээвэрлэх АDR дүрэм зэрэг олон улсын тээвэрлэлтийг зохицуулах хууль зүйн үндсэн нөхцөлүүд
|
-
|
-
|
-
|
-
|
2
|
5.10
|
Овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх
|
Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтын талаар ойлголт өгөх. Үүнд: Овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгсэлд болон жолоочид тавигдах нэмэгдэл нөхцөл, шаардлагууд, ачаа ачих, бэхлэх, тээвэрлэх, буулгах үеийн аюулгүй ажиллагаа зэрэг асуудлууд
Олон улсын тээвэрлэлтийн гэрээний үндсэн нөхцөл, автотээврийн хэрэгсэлд тавих шаардлага, түүнийг шалгах, гэрчилгээ, зөвшөөрөл олгох, баримт бичиг, заавар журмыг тодорхойлж ашиглах
|
-
|
-
|
-
|
-
|
2
|
5.11
|
Хүнсний түргэн гэмтдэг, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх
|
Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтын талаар ойлголт өгөх. Үүнд: Хүнсний түргэн гэмтдэг, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх автотээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагууд, бичиг баримт, заавар, зөвлөмжүүд. Хөлдөөх төхөөрөмж, түүнийг ашиглах ажиллагаатай холбоотой асуудал.
Олон улсын тээвэрлэлтийн үндсэн нөхцөл, автотээврийн хэрэгсэлд тавих шаардлага, түүнийг шалгах, гэрчилгээ, зөвшөөрөл олгох, баримт бичиг, заавар журмыг тодорхойлж ашиглах
|
2
Зөвхөн B, C ангилалд үзнэ.
|
-
|
-
|
2
|
-
|
5.12
|
Автотээврийн хэрэгслийн нэмэгдэл тоног төхөөрөмжийн ажиллагаа
|
Автотээврийн хэрэгслийн нэмэгдэл тоног төхөөрөмж, механизмын төрөл, ажиллагаа, ажлын зааврыг бэлтгэх, аюулгүй ажиллагааг шалгах, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах зэрэг асуудлууд
|
|
-
|
-
|
-
|
-
|
5.13
|
Ачаа тээвэрлэх ачлагын төхөөрөмж /чиргүүл, контейнер, тавиур/, ачааг ачих, бэхлэх, буулгах /ачааг тараах, өрөх, эмхэлж хураах/ талаар
|
Ачаа тээвэрт ашиглаж буй чиргүүл, контейнер, тавиур болон өргөх тайл, автокран, өргөх цамхагийн ажиллагааны тухай, ачааг тээвэрлэлтэнд бэлтгэх, ачих, бэхлэх, тээвэрлэх, буулгах үеийн аюулгүй байдлыг хангах арга замууд, ачааг бэхлэх олс, гинж, оосор бүс ашиглах, зааварчилгаа ба процедурыг гаргах болон ачаа түгээх, баглаж боох, хураах, хамгаалах зэрэг асуудлууд
|
2
Зөвхөн B, C ангилалд үзнэ.
|
-
|
-
|
-
|
-
|
5.14
|
Автотээврийн хэрэгслийн ашиглалтын экологийн аюулгүй байдал
|
Автотээврийн хэрэгслийн ашиглалт, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээнээс байгаль орчинд нөлөөлж буй сөрөг үр дагавар, түүнийг бууруулах арга замууд, ЭКО систем
|
|
-
|
-
|
-
|
-
|
6. Замын хөдөлгөөний аюулгүй байдал
|
10
|
2
|
4
|
4
|
2
|
||
6.1
|
Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм, олон улсын Замын хөдөлгөөний тухай, Замын тэмдэг, тэмдэглэгээний тухай конвенци
|
Автотээврийн хэрэгслийг жолоодох эрх олгох сургалтын замын хөдөлгөөний хууль тогтоомжийн хичээлийн мэдлэгийг бататгах
|
|
-
|
-
|
-
|
1
|
1968 оны Венийн "Замын хөдөлгөөний тухай конвенци", "Замын тэмдэг, тэмдэглэгээний тухай конвенци"-ийн зорилго, үндсэн нөхцөл, шаардлага. Венийн конвенцид нэгдсэн улс орнууд болон хөрш орнуудын замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэг, тэмдэглэгээний тухай
|
-
|
-
|
3
|
3
|
1
|
||
6.2
|
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдльн үндэс, жолоодлогын арга барил
|
Хөдөлгөөний үед автомашинд үйлчлэх хүчнүүд, хүндийн төв, төвөөс зугатах хүч, автомашины тогтворжилт, шарвалт, хурд, хурдатгал, удаашралт, туулах чадвар, тоормозлолт, тоормозны зам
|
|
-
|
-
|
-
|
-
|
Автотээврийн хэрэгслийг чирэх, чиргүүлтэй автомашиныг жолоодох, цаг агаарын болон замын хүнд нөхцөлд автомашиныг жолоодох
|
|
-
|
-
|
-
|
-
|
||
Жолоочийн сэтгэл зүй физиологийн онцлог, жолоочийн сэтгэхүй, анхаарал түүний ангилал, ядаргаа түүний хэлбэрүүд, ядаргаанаас урьдчилан сэргийлэх арга
|
|
-
|
-
|
-
|
-
|
||
Орчин үеийн жолоодлогын техник ажиллагаа, түүний давуу тал, жолоодлогын үеийн анхаарал
|
|
-
|
-
|
-
|
-
|
||
6.3
|
Монгол Улсын болон хөрш орнууд, олон улсын автозамын үндсэн сүлжээ, тээврийн маршрут
|
Монгол Улсын дотоодын автозамын сүлжээ, тээврийн маршрут, зам гүүр, түүний хиймэл байгууламж, Улаанбаатар хотын автозамын сүлжээ
|
|
-
|
-
|
-
|
-
|
Жуулчин тээврийн маршрут
|
-
|
2
|
-
|
-
|
-
|
||
Хөрш орнуудын болон олон улсын автозамын үндсэн сүлжээ, тээврийн маршрут
|
-
|
-
|
1
|
1
|
-
|
||
6.4
|
Замын хөдөлгөөний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ослын үед
авах арга хэмжээ, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
|
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, осол, зөрчил гарсан тохиолдолд зураглал гаргах, баримтжуулах, ослын талаарх мэдээлэл гаргах, даатгалын нэхэмжлэл гаргах, дүгнэлт хийх, алсын холбоог ашиглах, олон улсын автозамын осол, зөрчлийн мэдээлэл ашиглах
Анхны тусламжийн сургалтын тухай ойлголт, ач холбогдол, жолоочийн хөдөлмөрийн эрүүл ахуй, гэмтэгсдэд үзүүлэх яаралтай тусламжууд зохиомол амьсгал, зүрхний шууд бус массаж, цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж, шархны тухай ойлголт, төрөл бүрийн боолт, ясны хугарал, үений мултрал, гэмтэл, түүнд үзүүлэх анхны тусламж, гэмтэлтэй хүмүүсийг тээвэрлэх, бүх төрлийн хордлого, хөлдөлт, түлэгдэлт, цахилгаанд цохиулах, усанд живэх, угаартах, хахах, бүтэх үед үзүүлэх анхны тусламж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, зарим гоц болон халдварт өвчнүүдээс сэргийлэх, хорт зуршлын тухай
|
|
-
|
-
|
-
|
-
|
7. Бусад
|
8
|
12
|
12
|
12
|
2
|
||
7.1
|
Харилцааны соёл, тээвэрлэлтийн ажил, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх
|
Хувь хүний харилцааны соёл, темперамент, этикет-биеэ авч явах нийтлэг ёс зүй, үйлчилгээний соёл, үйлчлэгч, үйлчлүүлэгчийн харилцаа, үйлчилгээний чанар, замын хөдөлгөөний болон тээврийн үйлчилгээний соёл
|
6
|
-
|
-
|
-
|
-
|
7.2
|
Гадаад хэлний мэдлэг
|
Англи /Орос, Хятад/ хэлээр тээвэрлэлттэй холбогдсон асуудлаар ойр зуур ярих, ойлголцох чадвар эзэмшүүлэх
|
-
|
10
|
10
|
10
|
-
|
7.3
|
Мэргэшсэн жолоочид тавих шаардлага ба бусад шаардлагатай мэдлэг олгох
|
Автотээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалт, мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалт, шалгалт авах, үнэмлэх олгох, жолоочийн мэргэшсэн байдалд тавих шаардлага, мэргэшсэн жолоочийн ангилал, үнэмлэх, үнэмлэхний хугацаа, түүний сунгалт, торгууль зэрэг асуудлууд
Тээвэрлэлтийн тухайн ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай бусад нэмэгдэл мэдлэг, чадварыг эзэмшүүлэх
|
2
|
2
|
2
|
2
|
2
|
Мэргэшил дээшлүүлэх сургалтанд нэмж судлах хичээлийн цаг
|
|
16
|
26
|
32
|
12
|
||
В /BE/ ангиллын мэргэшсэн жолоочийн суралцах цаг
|
68
|
+16
|
-
|
-
|
+12
|
||
C /CЕ/ ангиллын мэргэшсэн жолоочийн суралцах цаг
|
68
|
-
|
-
|
+32
|
+12
|
||
D /DЕ/ ангиллын мэргэшсэн жолоочийн суралцах цаг
|
62
|
+16
|
+26
|
-
|
-
|
Тайлбар:
В /BE/ ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд В /BE/ ангиллын мэргэшсэн жолооч болохын тулд 68 цагийн хичээл үзнэ. Харин жуулчин тээвэрлэлтээр мэргэшил дээшлүүлэхэд 16 цаг, аюултай ачаа тээвэрлэлтээр мэргэшил дээшлүүлэхэд 12 цагийн хичээл тус тус нэмж судлана.
C /CЕ/ ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд C /CЕ/ ангиллын мэргэшсэн жолооч болохын тулд 68 цагийн хичээл үзнэ. Харин улс хоорондын ачаа тээвэрлэлтээр мэргэшил дээшлүүлэхэд 32 цаг, аюултай ачаа болон овор ихтэй, урт хүнд ачаа тээвэрлэлтээр мэргэшил дээшлүүлэхэд 12 цагийн хичээл тус тус нэмж судлана.
D /DЕ/ ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд D /DЕ/ ангиллын мэргэшсэн жолооч болохын тулд 62 цагийн хичээл үзнэ. Харин жуулчин тээвэрлэлтээр мэргэшил дээшлүүлэхэд 16 цаг, улс хоорондын зорчигч /жуулчин хамрагдана/ тээвэрлэлтээр мэргэшил дээшлүүлэхэд 26 цагийн хичээл нэмж судлана.
ВС /ВСE/, BD /BDE/, CD /CDE/, BCD /BCDE/ ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд мэргэшсэн жолоочийн ангилал тус бүрээр болон холбогдох чиглэлээр үргэлжлүүлэн мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдах тохиолдолд зөвхөн зөрүү хичээлийн цагийг нэмж сургалтын цагийг тооцно.
Ашиглах материал:
1. Монгол Улсын нэгдэн орсон "Замын хөдөлгөөний тухай конвенци", "Замын тэмдэг, тэмдэглэгээний тухай конвенци", "Автозамаар ачаа тээвэрлэх олон улсын гэрээний тухай конценци", "Олон улсын хэмжээнд ТИР карнейг хэрэглэн тээвэрлэлт гүйцэтгэх тухай гаалийн конвенци", "Ачааг хилээр нэвтрүүлэхэд хийх хяналт, шалгалтын нөхцөлийг уялдуулах тухай олон улсын конвенци", "Азийн хурдны автозамын сүлжээний тухай Засгийн газрууд хоорондын хэлэлцээр", Монгол Улсын Засгийн газраас БНХАУ, ОХУ-ын Засгийн газартай байгуулсан олон улсын автотээврийн харилцааны тухай болон автотээврээр дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хоёр талын хэлэлцээр, тэдгээрийг хэрэгжүүлэх журам, Олон улсын автотээвэрчдийн холбооны мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтанд ашигладаг холбогдох эрх зүйн баримт бичиг, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжүүдийг тухайн хичээлийн сэдэвт нийцүүлэн ашиглах.
2. Монгол Улсын Иргэний хууль, Нийгмийн хамгааллын, Хөдөлмөрийн, Татвар, Даатгал, Санхүүгийн холбогдох хууль тогтоомж болон төлбөр, хураамж тогтоосон эрх зүйн баримт бичгийг холбогдох хичээлийн сэдэвт нийцүүлэн ашиглах.
3. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Автозамын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дор дурдсан дүрэм, журам, стандартуудыг тухайн хичээлийн сэдэвт нийцүүлэн ашиглах.
ь Замын хөдөлгөөний дүрэм;
ь Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм;
ь Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам;
ь Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам;
ь Мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, Мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам;
ь Тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам;
ь Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам;
ь Тээвэрлэлтийн баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журам;
ь Автотээврийн жишиг тариф;
ь Автотээврийн хэрэгслийн ашиглалтын жишиг норм;
ь Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2003;
ь Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо. Тодорхойлолт MNS 4601:2003;
ь Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар MNS 5011:2003;
ь Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2003;
ь Бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдсөн дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5013:2009;
ь Дизель хөдөлгүүртэй автомашин. Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5014:2009;
ь Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлт. Тээвэрлэлтийн ерөнхий шаардлага MNS 5831:2007;
ь Жуулчны автотээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5231:2003;
ь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2008;
ь Нийтийн таксийн үйлчилгээ. Ангилал ба тодорхойлолт MNS 5122:2008;
ь Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ MNS 5346:2003;
ь Аюултай ачаа. Ангилал. Техникийн ерөнхий шаардлага MNS 4978:2000;
ь Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5345:2003;
ь Хүнсний түргэн гэмтдэг, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5343:2003;
ь Барилгын ширхэгийн ба нурмаг ачаа тээвэрлэлт. Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага MNS 5645:2006;
ь Ноос, түүхий эд тээвэрлэлт. Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага MNS 5646:2006;
ь Өвс тэжээл тээвэрлэлт. Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага MNS 5647:2006;
ь Төмс, хүнсний ногоо тээвэрлэлт. Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага MNS 5648:2006;
ь Үр тариа, гурил, будаа тээвэрлэлт. Ангилал. Тээвэрлэлтийн нөхцөл. Ерөнхий шаардлага MNS 5649:2006;
ь Ахуйн хог хаягдлын тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5344:2003 зэрэг стандартууд болон бусад холбогдох сурах бичиг, материалууд.
II. "ТЕХНИКИЙН МЭДЛЭГ-ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ" ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Сургалтын хугацаа В /ВЕ/ ангилалд-16 цаг /үүнээс дадлага-12 цаг/,
ВС /ВСЕ/, ВD /ВDЕ/, CD /CDЕ/, ВCD /ВCDЕ/ ангилалд-20 цаг /үүнээс дадлага-14 цаг/
1. Техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо
1. Засвар, техникийн үйлчилгээний систем, оношлогоо
2. Ашиглалтын нөхцөлд автомашины техникийн байдлын өөрчлөлт
2. Хөдөлгүүр
1. Хөдөлгүүрийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, техникийн үйлчилгээ, засвар
2. Тосолгоо, хөргөлтийн системийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, техникийн үйлчилгээ, засвар
3. Тэжээлийн системийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, ялгаа, техникийн үйлчилгээ, засвар
3. Шасси
1. Автотээврийн хэрэгслийн ангилал, ерөнхий бүтэц, хөтлөх ба хөтлөгдөх тэнхлэг, нум, амортизаторын зориулалт, төрөл, хурдны хайрцаг, түүний төрөл, кардан дамжуулга, авцуулах холбоо, түүний тохиргоо, техникийн үйлчилгээ, засвар
2. Жолооны удирдлага, тоормосны системийн бүтэц, ажиллах зарчим, техникийн үйлчилгээ, засвар
3. Резинэн дугуй, түүний төрөл, марк, зориулалт
4. Автотээврийн хэрэгслийн цахилгаан тоноглол
1. Энергиэр хангалтын систем, түүний ажиллагаа, цахилгаан тоноглол, аккумулятор, хянах, шалгах хэрэгслийн ажиллагаа, гэмтэл, засвар үйлчилгээ
2. Гэрэлтүүлгийн систем, гэрлийн тусгалын тохиргоо, дуут дохио, шил арчуур, гал хамгаалагч
5. Бусад
1. Дулаацуулах, сэрүүцүүлэх болон агааржуулалтын систем, тусгай болон нэмэлт төхөөрөмжүүд, тэдгээрийн ажиллагаа, гэмтэл, засвар үйлчилгээ
2. Шатах, тослох материал, тусгай шингэн, тэдгээрийг сонгож хэрэглэх
3. Элбэг тохиолддог гэмтлүүд, түүнийг засах тухай
Тайлбар: "ТЕХНИКИЙН МЭДЛЭГ-ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ" хичээлийн дадлагыг энэ хичээлийн хөтөлбөрт заасан сэдвийн дагуу тухайн чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага дээр хийнэ. Мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдахад энэ хичээлийг үзэхгүй, харин троллейбусны жолоочоор мэргэшил дээшлүүлэх бол түүний онцлогийг тусгасан тусгай хөтөлбөрт хамрагдана. ВС /ВСЕ/, ВD /ВDЕ/, CD /CDЕ/, ВCD /ВCDЕ/ ангилалд дэвших ангиллын автотээврийн хэрэгслийн онцлогийг нэмж заана.
I I I. "ЖОЛООДЛОГО-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА"-ЫН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Сургалтын хугацаа Бүх ангилалд-24 цаг /үүнээс жолоодлогын дадлага-12 цаг, үйлдвэрлэлийн дадлага-12 цаг/
№
|
Жолоодлогын талбайд хийх үйлдэл
|
Үйлдлийн агуулга
|
Мэргэшсэн жолоочийн ангилал
|
|||||
В
|
/ВE/
|
C
|
/CE/
|
D
|
/DE/
|
|||
1.
|
Туннель, зогсоолд ухрах үйлдлийг гүйцэтгэх
|
Хурдтай маневрлах, ухрах чадварыг сайжруулах
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
|
2.
|
8-ын тоо сүлжих
|
Хязгаарлагдмал орон зайд хурдтай маневрлах чадварыг сайжруулах
|
+
|
|
|
|
|
|
3.
|
Оврын хязгаарлалт бүхий хаалгаар орох, гарах
|
Автотээврийн хэрэгслийн овор хэмжээг мэдрэх, дугуйн явалтыг зөв тооцоолох
|
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
4.
|
Хосоор байрлуулсан туг сүлжих
|
Автотээврийн хэрэгслийн овор хэмжээг мэдрэх, зайг зөв хуваарилахад суралцах
|
|
+
|
|
+
|
+
|
+
|
5.
|
Автобусны урд болон хойд хаалгыг хязгаарлагчид тааруулж зогсоох
|
Орон зайн мэдрэмжийг сайжруулах
|
|
|
|
|
+
|
+
|
6.
|
Гэнэтийн саадыг тойрох
|
Аюул саад тулгарах үед авах арга хэмжээг сайжруулах
|
+
|
|
|
|
|
|
7.
|
Огцом эргэлт гүйцэтгэж "ЗОГС" шугамд зогсох
|
Огцом эргэлт тойруу дээр автомашиныг тогтворжуулах
|
+
|
|
+
|
|
|
|
8.
|
Сөөлжүү байрлалтай туг сүлжих
|
Автотээврийн хэрэгслийн хүндийн төвийн өөрчлөлтийг мэдрэх, тогтворжуулах, орон зайг зөв хуваарилан хурдтай маневрлах
|
|
+
|
+
|
+
|
+
|
+
|
9.
|
Автотээврийн хэрэгслийн хойд болон урд тэнхлэгт үүссэн шарвалтыг зогсоох
|
Автотээврийн хэрэгсэлд шарвалт, гулсалт үүссэн үед тогтворжуулах аргад суралцах
|
+
|
|
+
|
|
|
|
Гүйцэтгэх хугацаа
|
5 мин
|
8
мин
|
10 мин
|
13
мин
|
10 мин
|
13 мин
|
||
Үйлдлийн тоо
|
5
|
4
|
5
|
4
|
5
|
4
|
Тайлбар: Жолоодлогын дадлагыг тусгайлан бэлтгэсэн талбай /автодром/-д, үйлдвэрлэлийн дадлагыг "ХУУЛЬ ТОГТООМЖ-ТЭЭВЭРЛЭЛТИЙН АРГА ЗҮЙ" хичээлийн хөтөлбөрийн тухайн ангиллын мэргэшсэн жолоочид хамаарах холбогдох сэдвийн дагуу тэр чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага дээр хийнэ. Мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдахад энэ хичээлийг үзэхгүй, харин шуурхай албаны тусгай ажил, үйлчилгээг гүйцэтгэх чиглэлээр болон троллейбусны жолоочоор мэргэшил дээшлүүлэх бол тусгай хөтөлбөрт хамрагдана. ВС /ВСE/, BD /BDE/, CD /CDE/, BCD /BCDE/ ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй этгээд мэргэшсэн жолоочийн ангилал тус бүрээр мэргэшсэн жолооч болохоор сургалтанд хамрагдсан тохиолдолд дэвших ангиллын автотээврийн хэрэгсэл дээр жолоодлогын дадлага хийнэ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд,
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны ….. дүгээр сарын ..... -ний өдрийн ......
дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН
ШАЛГАЛТ АВАХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан сонсогчдоос мэргэшсэн жолоочийн шалгалт авах, тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодож холбогдох ажил, үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавихад оршино.
1.2. Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгохтой холбогдсон харилцааг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх бөгөөд холбогдох тайлан, судалгааг улирал, хагас, бүтэн жилээр гаргаж автотээврийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийг мэдээллээр хангана.
Хоёр. Мэргэшсэн жолоочийн шалгалт авах
2.1. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас томилогдсон мэргэжлийн шалгалтын комисс /цаашид "комисс" гэх/ зохион байгуулж авна.
Комиссын бүрэлдэхүүнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд автотээвэр, барилга замын машины инженер, хөдөө аж ахуйн инженер механик, инженер багш, эрх зүйч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавраас доошгүй зэрэгтэй мэргэшсэн инженер хүнийг оруулна.
2.2. Мэргэшсэн жолоочийн шалгалтанд орох этгээд дараах материалыг бүрдүүлсэн байна.
2.2.1. автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх;
2.2.2. сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт /энэ журмын 2.5.1 ба 2.5.2-д заасан тохиолдолд хамаарахгүй/;
2.2.3. эрүүл мэндийн тодорхойлолт.
2.3. Мэргэшсэн жолоочийн шалгалтыг онолын болон жолоодлогын гэсэн 2 шатлалаар авна.
2.4. Онолын шалгалтыг "Хууль тогтоомж-тээвэрлэлтийн арга зүй" болон "Техникийн мэдлэг-засвар үйлчилгээ" хичээлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан шалгалтын материал бүхий 40 асуулттай тестээр 45 минутад багтааж авна.
2.5. Дараах тохиолдолд зөвхөн онолын шалгалтыг 20 асуулттай тестээр 25 минутад багтааж авна.
2.5.1. Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу мэргэшсэн жолооч болохоор хүсэлт гаргасан этгээдээс;
2.5.2. мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацааг сунгуулах бол;
2.5.3. өмнө нь мэргэшсэн жолооч болсон этгээд мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бол.
2.6. Онолын шалгалтыг цахим, эсхүл бичгийн хэлбэрээр авах бөгөөд бүх хариултын 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан бол тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдоно.
2.7. Онолын шалгалтыг эхэлж өгөх бөгөөд түүнд тэнцээгүй бол жолоодлогын шалгалтанд оруулахгүй.
2.8. Жолоодлогын шалгалтыг В/ВE/, С/СE/, D/DE/ ангилалд тухайн ангиллын автотээврийн хэрэгсэл дээр, харин ВС/ВСE/, BD/BDE/, CD/CDE/ болон BCD /BCDE/ ангилалд зөвхөн дэвших ангиллын автотээврийн хэрэгсэл дээр авна. Шалгалт авах автотээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байна.
2.9. Жолоодлогын шалгалтыг авахдаа тусгайлан бэлтгэсэн жолоодлогын талбай /автодром/-д сонсогчоор тухайн ангилалд хамаарах, "ЖОЛООДЛОГО-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА" хичээлийн хөтөлбөрт заасан үйлдлийг гүйцэтгүүлнэ.
2.10. Дараах зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд жолоодлогын шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэнд тооцно:
2.10.1. Жолоодлогын шалгалтын талбайд байрлуулсан хязгаарлагч шонг мөргөх, шүргэх байдлаар унагаасан;
2.10.2. Шалгалт өгөх үед тухайн үйлдлийг анхны оролдлогоор гүйцэтгэж чадаагүй;
2.10.3. Туннель, зогсоолд ухрах үйлдлийг гүйцэтгэхдээ дутуу зогссон, аль нэг тал руу нь хэт шахсан;
2.10.4. Тогтоосон хугацаанд үйлдлийг хийж дуусгаагүй;
2.10.5. Автотээврийн хэрэгсэлд шарвалт үүссэн үед тогтворжуулж чадаагүй.
2.11. Онолын шалгалтанд тэнцсэн сонсогч жолоодлогын шалгалтыг 6 сарын хугацаанд өгөөгүй бол тэнцсэн шалгалтын дүнг хүчингүйд тооцно.
2.12. Тухайн сонсогч аль нэг шалгалтанд тэнцээгүй бол дахин шалгалтанд орох, өөрийн дутуу мэдлэг, чадварыг гүйцээж эзэмших боломж нь сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт гаргасан өдрөөс хойш 6 сарын хугацаанд нээлттэй байх бөгөөд энэ хугацаанд шалгалтанд хэдэн ч удаа орж болно. Харин энэ хугацаанд шалгалтанд тэнцээгүй бол сургалтанд дахин хамрагдана.
2.13. Мэргэшсэн жолоочийн шалгалтанд тэнцсэн сонсогч бүрээр комиссын тогтоол гаргана.
Гурав. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, бүртгэл хөтлөх
3.1. Дараах материалыг бүрдүүлсэн этгээдэд мэргэшсэн жолоочийн үнэмлэх бичиж олгоно.
3.1.1. эрүүл мэндийн тодорхойлолт;
3.1.2. сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт /энэ журмын 2.5.1, 2.5.2-д заасан тохиолдолд хамаарахгүй/;
3.1.3. 4x6 хэмжээтэй өнгөт гэрэл зураг- 2ш;
3.1.4. мэргэшсэн жолоочийн шалгалт өгч тэнцсэн тухай комиссын тогтоол;
3.1.5. үнэмлэхний үнэ тушаасан санхүүгийн баримт.
3.2. Гэнэтийн аюул /гал түймэр, үер г.м/-ын улмаас мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн бол Онцгой байдлын албаны тодорхойлолтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөж олгоно.
3.3. Энэхүү журмын 3.2-д зааснаас бусад тохиолдлоор мэргэшсэн жолоочийн үнэмлэхээ үрэгдүүлсэн бол зарлуулж хүчингүйд тооцуулсан баримтыг үндэслэн шалгалтгүйгээр нөхөж олгоно.
3.4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хүчинтэй хугацаа 5 жил байх бөгөөд хугацааг 5 жил тутамд сунгана. Үнэмлэхний хугацааг дараалсан гурван 5 жилд амжилттай сунгуулсан тохиолдолд цаашид хугацаагүйгээр олгоно.
3.5. Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөний улмаас автотээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд мэргэшсэн жолоочийн үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцох, тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглоно.
3.6. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн тодорхойлолтыг эзэнд нь буюу итгэмжлэл бүхий хүнд биеийн байцаалт болох бичиг баримтыг шалган үзэж, гарын үсэг зуруулан он, сар, өдрийг тэмдэглэж олгоно.
3.7. Мэргэшсэн жолоочийн бүртгэлийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх шинээр олгосон, мэргэшил дээшлүүлсэн, үнэмлэх нөхөн олгосон байдлаар төрөлжүүлэн бүртгэж тухай бүр мэдээллийн санд оруулах бөгөөд шалгалтын болон бусад үндсэн материалыг архивын журмын дагуу хадгална.
3.8. Сургалтын хөтөлбөр хангасан тухай тодорхойлолт, комиссын тогтоол болон мэргэшсэн жолоочийн шалгалт авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, бүртгэл хөтлөх баримтын загварыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
3.9. Аж ахуйн нэгж, байгууллагын албан бичгээр илэрхийлсэн хүсэлт, хувь хүний бичгээр гаргасан өргөдлийг үндэслэн мэргэшсэн жолоочтой холбогдсон асуудлаар лавлагаа гаргаж өгнө.
Дөрөв. Автотээврийн хэрэгсэл жолоодох гадаад орны үнэмлэхтэй этгээдэд
Монгол Улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох
4.1. Автотээврийн хэрэгсэл жолоодох гадаад орны үнэмлэхтэй этгээд нь тухайн ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд зохих журмын дагуу тэр ангиллын автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг эхлээд авсан байвал зохино.
4.2. Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын мэргэшсэн жолоочийн үнэмлэх шинээр авахыг хүсвэл ердийн журмаар шийдвэрлэнэ.
4.3. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгосон тухай бүртгэл хөтөлж, тухай бүр мэдээллийн санд оруулах бөгөөд холбогдох баримтыг архивын журмын дагуу хадгална.
Тав. Бусад зүйл
5.1. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь жолоочтой холбогдсон мэдээллийг ямар ч үед саадгүй солилцох чиглэлээр Замын цагдаагийн газартай хамтран ажиллана.
5.2. Энэхүү журмын мөрдөлттэй холбогдсон гомдол, маргааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн авч шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A